#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.16.26 3:06 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1118 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 139 40 41 42 43
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.19 6:02 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Эгч номоо дуусгачихгүй юм байх даа. Одоо уул нь тун гайгүй үлдсэн санагдах юм :frog:.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.19 7:53 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.06.18 9:16 pm
Бичлэгүүд: 30
:cheerleader: :cheerleader: :cheerleader:


Сүүлийн удаа Bulgan26 8-р сар.20.19 11:09 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.19 10:20 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.09.19 11:40 pm
Бичлэгүүд: 3
:think: :angel: :??:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.19 10:42 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
Наран маань завгүй бгаам бх даа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.23.19 9:29 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.06.18 9:16 pm
Бичлэгүүд: 30
Нээрээ яасан юм болоо....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.23.19 9:37 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
За тарцгаая өө. Эгч шийдсэн бололтой :m7:.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.19 10:15 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.09.19 11:40 pm
Бичлэгүүд: 3
Нүдээ ширгэтэл хүлээнээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.19 12:30 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.02.19 4:48 pm
Бичлэгүүд: 24
гайгүй байгаа бүр таг чиг ямар нэгэн юм болчихоогүй байгаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.19 10:38 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
Ишлэл:
гайгүй байгаа бүр таг чиг ямар нэгэн юм болчихоогүй байгаа
харин тийн, өвдчөөгүй бгаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.19 2:25 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.06.18 9:16 pm
Бичлэгүүд: 30
Харин гайхаад л байна яасан болоо гээд


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.19 10:21 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.02.19 4:48 pm
Бичлэгүүд: 24
завгүй байлаа гэхэд ядаж орж ирээд эрүүл мэнд байна гэдгээ хэлж болохгүй юм байхдаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.19 12:05 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ишлэл:
эрүүл мэнд байна гэдгээ хэлж болохгүй юм байхдаа
"Эсэн мэнд байна" :mrgreen:.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.19 4:08 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.06.18 9:16 pm
Бичлэгүүд: 30
Маамаатай болсон юмуу тэгэхээрээ таг болдчийн байна лээ миний мэдэхийн хэд хэдэн блогчид


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.07.19 8:39 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
За тэр маамуу энэ тэр хамаагүй байх өө :mrgreen:.
Эгч бие тэнхээ нь чилээрхээ биз.
Өмнө бас нэг хэсэг хугацаанд алга болоход хүү нь фэйсээр нэг эрж сурсан байсан шд.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.19 3:47 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.15.02 5:54 pm
Бичлэгүүд: 157
Байршил: Japan, Tokyo
Энэ зохиол дуусчихсан биш юм уу?

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.19 11:45 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 3:10 pm
Бичлэгүүд: 8062
Байршил: above
bi tugsguliin yariad uguhuu?

_________________
beyond


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.19 7:35 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.06.18 9:16 pm
Бичлэгүүд: 30
Дуусаагүй эээ эгчийг хүлээгээд л байгаа хааяа даа орсон байна уу гээд л...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.24.19 5:02 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
Бичлэгүүд: 705
Байршил: тодорхой
Хүлээж байгаа

_________________
Туйлын үнэн улам бүр...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.19 10:33 am 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.02.10 10:43 am
Бичлэгүүд: 123
Maash ix bayrlalaa untaj chadalgui bugdiig n unshlaa. xuleej baigaa shuu nadtai adilxan chimeegui unshigch nar mash ix bga gdgt itgeltei bnaa

_________________
эx орондоо xайртай^^


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.19 6:44 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.06.18 9:16 pm
Бичлэгүүд: 30
:whip: :whip: :whip:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.11.21 10:59 am 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.17.16 5:46 pm
Бичлэгүүд: 66
Сонирхолтой ном оруулсанд баярлалаа. Тэгэхдээ дуусгачихвал гоё л байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.24.21 12:31 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.06 7:33 am
Бичлэгүүд: 902
Байршил: Holland
Бүлэг 42

Дараахь шөнө нь Райли, Эприл хоёр өөрсдийнхөө гэрт буйдан дээрээ хоёр биенээ түшин сууж байлаа. Тэд зурагтаар гарч буй ердийн улиг болсон сувгуудын нэгийг үзэх зуур попкорн идэцгээнэ.
Эприлийн тэр их хүч, зориг тэвчээр Райлиг үнэхээр гайхшруулсан ажээ. Түүнд амсаж өнгөрүүлсэн зовлон зүдүүрийнх нь ором болох олон тооны шарх, хөх толбо байсан ч тэр сэтгэлийн шаналлаа бараг ил гаргахгүй байлаа. Тэр саяын туулж өнгөрүүлсэн туршлагаараа урьд өмнө байснаасаа илүү хүчтэй болжээ. Ямартай ч охин Роудсын анхны дайралтаас өөртөө итгэх итгэлийг олж авсан нь эргэлзээгүй.
Райлигийн санааг Райн илүү их зовоож байлаа. Тэр одоо эмнэлэгт гэмтсэн тархиа эмчлүүлж байгаа. Тэр эдгэрж мэдэх ч сэтгэл санааны хувьд маш их шаналах нь мэдээж. Райли түүний өөрт нь хэлсэн үгийг саналаа.
- Райли, ийм юм болно гэж би үнэхээр мэдээгүй. Би үнэхээр мэдээгүй.
Энэ үгээрээ Rайн юу илэрхийлэх гэснийг тэр одоо хүртэл сайн ойлгоогүй ажээ. Тэр бас одоо тэдний харьцаа хэрхэн өөрчлөгдөхийг ч мэдэхгүй байлаа. Магадгүй тэд дахин хамтдаа байх жаахан ч гэлээ итгэл найдвар эргэн ирж байгаа ч юм бил үү? Тэгвэл Блэйнийг яах болж байна? Тэр ч гэсэн яг адилхан бараг үхэх шахаж, сэтгэлдээ гүн шарх авсан.
Райлиг эмнэлэгт очиход Блэйний түүнд хэлсэн үгийг эргэж саналаа.
- Миний хувьд Эприл та хоёрын төлөө хийж чадах зүйл тийм ч их биш бололтой.
Блэйн үүгээрээ чухам яг юу гэж хэлэх гэсэн юм бол? Магадгүй тэр өөртэй нь дотно болно гэдэг бодлоосоо ухарч байгаа юм болов уу? Хэрэв тэр ингэж шийдсэн бол Райли түүнд гомдох эрх байхгүй.
Тэртээ тэргүй Райли амьдралд нь чухал байр суурь эзэлдэг эрчүүдийг амь насанд эрсдэлтэй нөхцөл байдалд татаж оруулснаа сайн мэдэж байсан учраас өөртөө маш их гэмшиж шаналж байсан билээ. Түүний ажлын хамтран зүтгэгч Билл эрсдэлтэй алхам хийхэд хэзээд бэлэн байдаг. Харин Райн, Блэйн хоёрыг ингэнэ гэж тэр төсөөлж ч чадахгүй байсан. Түүний толгойд өөрийг нь гуниглахад хүргэсэн бас нэгэн бодол эргэлдэх ажээ.
Эприл ээж шигээ уйтгартай, дүнсгэр нэгэн болоод байх шиг.
- Юу болсон бэ, ээж ээ? хэмээн асуугаад охин энгэрт нь улам наалдлаа.
Райли санаа алдаад бодлоо хэрхэн үгээр илэрхийлж гаргахаа тунгаан бодохыг оролдов. Тун удалгүй тэр Эприлд арванзургаан жилийн өмнө Нью-Иоркод гарсан хэргийн талаар бүгдийг ярьж өглөө. Магадгүй ингэсэн нь түүнийг бодлоо цэгцлэхэд тусалж мэдэх л юм. Тэрбээр
- Надад Орин Роудсын найз охин, Хайди бодогдоод салахгүй юм гэтэл Эприл
- Энэ таны алдаа биш байсан, ээж гэж хэллээ. Райли
- Тийм гэж үү? хэмээгээд
- Тэр охиныг алах үедээ л би Орин Роудсыг буруу замаар будаа тээхэд хүргэсэн. Одоо дахиад дөрвөн хүн алагдчихлаа гэв.
Эприл ээжийнхээ тэврэлтээс мултарч нүд рүү нь эгцэлж харлаа.
- Ээж, бодоод үз дээ. Хэрэв та охиныг алаагүй, Роудсыг баривлаагүйсэн бол дараа нь тэд аллагаа үргэлжлүүлэн үйлдэх л байсан. Надад итгэ, би үүнийг мэдэж байна. Тэр хичнээн аймшигтай харгис хэрцгий авирлаж чадахыг би сайн мэдэрсэн. Өөр хичнээн олон хүн алагдаж болох байсныг хэн мэдэх юм бэ?
Райли хариу хэлсэнгүй. Тэрбээр Эприлийн ятгалганд итгэхийг оролдож байлаа.
- Нөгөөтэйгүүр, Хэрэв та Хайдиг алаагүй бол тэр таныг алах байсан. Тэгвэл би энэ орчлонд мэндлэхгүй. Надад энэ огт таалагдахгүй байна. Итгэж үзээрэй хэмээн Эприл хэлэв.
Райли инээмсэглэн
- Харин л дээ. Магадгүй чи төрөх байсан, гэхдээ өөр ээжтэй болох байсан биз гэсэнд Эприл толгойгоо сэгсэрлээ.
- Та арай намайг зөвхөн ээжтэй болохын тулд аль нэг аавтай шалиглаж сээтгэнэдэг эмэгтэйгээс мэндлэх байсан гэж хэлэх гэсэн юм биш биз? Арай ч дээ. Хэрэв та намайг яг энд дуулгаваргүй, ууртай нэгэн гэж бодож байгаа бол тэр өөр тавилангаар төрсөн байж мэдэх нэгэнтэй харьцуулбал би юу ч биш.
Райлигийн үл мэдэг жуумалзахыг харсан Эприл ч гэсэн жуумалзлаа.
Эприлийн түмэн зөв гэдгийг Райли сайн ойлгожээ. Үнэн хэрэгтээ дэргэд нь сууж буй энэхүү хүчирхэг залуу бүсгүй Райн тэр хоёрын хоорондох зөрчилдөөнөөс зохих ёсны ашигаа хүртсэн байв. Эприл өөрт нь дажгүй санагдсан зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс гадна сонголт хийж сурсан байжээ. Тэр бас өөртөө анхаарч санаа тавьж сурсан байлаа.

_________________
Sakura


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.21 1:07 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.06 7:33 am
Бичлэгүүд: 902
Байршил: Holland
* * *

Райлигийн сэтгэл тайвширч тэрбээр зурагтаар гарч буй шоу нэвтрүүлэгт анхаарлаа хандуулах үед утас нь дуугарлаа. Энэ Аризона муж дахьХМТ ажилтан Гарретт Холбрүүк байлаа. Тэр өөрийн эгч Бонни Флаксмантай хамт Жиллид гэр орон олж өгсөн билээ. Зүрх нь өөрийн эрхгүй ёгхийх шиг болсон Райли муу мэдээ сонсоход биеэ бэлдэв.
- Райли, Жилли дахиад зугтсан гэхээс би айж байна гэж Гарреттийг хэлэхэд
- Яагаад? Юу болсон юм бэ? хэмээн Райли асуулаа.
- Бонни, түүний нөхөр хоёр Жиллиг чиний түүнийг анх олсон ачааны тэрэгний зогсоол руу буцаж очсон гэдгийг олж мэдсэн байна.
Райли бүр цөхөрч арга нь барагджээ. Тэр ачааны тэрэгний тэрхүү зогсоол дээр биеэ үнэлэхээр зэхэж байсан Жиллиг аварч байсан билээ. Жилли тэр аймшгийн жигшмээр ертөнц рүү дахиж хөл тавьсан гэдэгт Райли үнэхээр итгэж чадсангүй.
- Бонни, түүний нөхөр хоёр түүнийг хайж олоод учир шалтгааныг нь асууж шалгаажээ. Ингэсэн нь Жиллид огт таалагдаагүй бололтой, маргааш нь дахиад зугтсан гэнэ гэж Гарреттиг хэлэхэд Райли юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй.
- Райли, Жиллид дахиж анхаарал тавьж чадахгүй гэж Бонни хэлсэн. Тэр Жиллиг өргөж авна гэж найдаж байсан ч энэ бүх зүйлс тохиолдсоны дараа тэр өөрийн гаргасан санаанаас үнэхээр айж цочирдсон байна. Жилли зөвхөн найз нарыгаа олж уулзахыг хүссэн гэж хэлсэн ч Бонни түүнийг биеэ үнэлэгч болох гэж байсан гэж бодоод айгаад байна. Би Жиллиг асрах газар луу буцааж аваачихын тулд түүнийг эрж олохыг хичээсэн. Гэвч одоо хүртэл надад аз тохиогоогүй л байна.
Райли уртаар санаа алдлаа. Түүний сэтгэл санаа дахиад бүр навс унажээ.
- Энэ талаар надад мэдэгдсэнд баярлалаа, Гарретт. Чи хэрэв..., хэрвээ түүнийг олвол надад хэлээрэй, гуйж байна.
- Заавал дуулгана аа.
Райли утсаа таслаад унтарсан зурагтынхаа дэлгэц рүү гөлөрч хэсэг суулаа.
- Энэ Жиллигийн тухай байсан уу, тийм биз дээ? Тэр дахиад зугтчихаа юу? хэмээн Эприлийг асуухад Райли толгой дохив.
- Та юу хийх гэж байна? гэж Эприл асуулаа.
Райли юу ч бодож амжаагүй ажээ. Охины тавьсан асуулт уур амьсгалыг нэг л түгшүүртэй болгочихсон юм шиг. Эцэст нь Эприл
- Та түүнийг ганцааранг нь зөнд нь орхиж, бүр мөсөн хаях гэж байна уу? хэмээн асуув.
Эприлийн санаа зовсон байдал Райлиг бүр гайхшруулжээ.
- Жиллид тусламж хэрэгтэй. Гэвч би түүний төлөө юу хийж чадах юм бэ? Миний эргэн тойронд байгаа хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт шархдаж гэмтдэг. Нөгөөтэйгүүр, энэ хорвоод хүнд тулгамдсан асуудлууд дүүрэн байна. Би энэ бүгдийг зохицуулж дийлэхгүй гэж түүнийг хэлэхэд Эприл
- Үгүй, та ингэж чадахгүй. Гэхдээ та тэдний нэгийг зохицуулж чадна. Тэгээд ч нэг хүний хувьд бол энэ түүний бүх хувь тавилан гэсэн үг биз дээ? гэлээ.
Райли охин руугаа харлаа. Охиных нь цэцэн цэлмэг ухаан түүнийг айлгажээ. Эприл эхийгээ дал нуруугаар нь цэвэр тавьсан бөгөөд түүнд үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлж чадав. Тэр том болжээ.
Райли тус болж чадахгүй ч гэлээ дэмий л толгой дохилоо. Тэгтэл охин гарыг нь атгаад намуухан хоолойгоор
- Би тусалж чадна. Та түүнийг нааш нь, энд аваад ир. Түүнийг өсгөж хүмүүжүүлэхэд чинь би тусалъя гэв. Эприл түүнийг гуйж царайчилсан харцаар хараад
- Би түүнд туслах ёстой гэж нэмж хэллээ.
Яг тэр мөчид Райли охин нь өөрийнхөө талаар яриад байгааг ойлгожээ. Эприл Жиллиг өөр шигээ санасан бөгөөд охиныг аврах нь ямар нэгэн байдлаар өөрт нь тус болно гэж харжээ.
Орчлон хорвоо мөрөн дээр нь бүх жингээрээ дарчих шиг санагдсанд Райли санаа алдлаа. Тэрбээр
- Би мэдэхгүй байна аа, Эприл. Би зүгээр юу ч мэдэхгүй хэмээв.

_________________
Sakura


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.21 1:50 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.06 7:33 am
Бичлэгүүд: 902
Байршил: Holland
* * *

Тэр орой Эприлийг унтсаны дараа, нилээн хожуу Райли нойр нь хүрэхгүй орон дээрээ сууж байлаа. Тэрбээр цаг руу харвал шөнийн хоёр цаг болж байв.
Райли орноосоо босож чимээ аниргүй гэртээ нааш цааш удаан холхилоо. Түүнээс бусад бүх зүйл анир чимээгүй байх ажээ. Түүний чихэнд Эприлийн хэлсэн үгнүүд хангинасаар байлаа.
- Нэг хүний хувьд бол энэ түүний бүх хувь тавилан гэсэн үг биз дээ?
Бас:
- Би түүнд туслах ёстой.
Райли үүнтэй санал нэг байлаа. Тэр олон зүйл хийж байсан, тэр тусмаа бусдад туслах хэрэгтэй гэдгийг бүр илүү сайн ойлгож авсан билээ.
Өөрийг нь гэх нэг ч хүн байхгүй, түүний тусламж маш их хэрэгтэй байгаа тэр залуухан охин одоо хаа нэгтээ тэнүүчилж яваа.
Хэрэв Райли одоо түүнээс нүүрээ буруулвал түүнийг зүгээр үх гээд орхисонтой ялгаагүй.
Райли уртаар санаа алдлаа. Тэр одоо юу хийх ёстойгоо мэджээ.
Тэр Аризoна муж руу явна. Тэгээд Жиллиг энд авчирна.


Төгсөв.

_________________
Sakura


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.02.21 2:59 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Баярлалаа хө. Их удлаа шүү :hi:.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.14.21 8:26 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.17.16 5:46 pm
Бичлэгүүд: 66
Баярлалаа. 5-н цувралыг бараг жил орчим уншлаа цаг заваараа яаралгүй. Хэдийнээ танил болсон дүрүүдийн үйл явдал цаашаа хэрхэн үргэлжлэх бол гэж бодож байна.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1118 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 139 40 41 42 43

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Majestic-12 [Bot] болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр