GOT, GOT, GOT минь дээ. Хичнээн жил GoT-н үнэнч шүтэн бишрэгч явлаа, хичнээн жил theme song утасны ая болж явлаа, үнэндээ л хэлэх үг олдохгүй байгаа. Хүн кино үзээд сайн, муу ямар нэгэн сэтгэгдэл төрдөг дөө, GoT дуусахад бүр ямар ч сэтгэгдэл үлдээгүй, хов хоосон болчихсон. Би бүр ерөөсөө GoT-н талаар бодмооргүй байгаа. Магадгүй 10 жилийн дараа л сэтгэлийн шарх анисан хойно review бичих тэнхээтэй болох байх.
Chernobyl. Ой, какая отличная работа! Прекрасно! гээд миний Орос хэл дуусцан, хэхэ. Үнэхээр гайхалтай сайн бүтээл болж.

Тэр хүмүүсийн хувцас хунар, байшин барилга, тэр үеийн нийгмийн байдал... гээд ярих юм биш. Магтъя гээд ч хэлэх үг олдохгүй байна. Эхний хэдэн минутыг үзэхэд яажийсан цонхны хуучин модон рамны дүрслэл, угалзарсан хээтэй шилэн хаалга, айл болгонд байдаг нэг паалантай 300 мл-н цэнхэр гүрүүшиг энэ тэр хүртэл явж байхыг хараад нарийн деталь дээр хүртэл үнэхээр сайн ажилласан болохыг мэдсэн. Бас өмнө нь ямар ч аймшгийн кино үзээд айж байгаагүйгээрээ айсан, багаасаа түүхийг нь сонсож, уншиж өссөн, мэргэжилтэй маань холбоотой болохоор илүү ойрхон туссан ч байж мэднэ. Хувьдаа Стеллан Скарсгардыг нэг их үзээд байдаггүй ч энэ удаа бол ямар мундаг жүжигчин бэ гэж бишрэв. Кино сонирхдог хүн бүр заавал үзэх ёстой цуврал гэж боджийна.
Good Omens. Ёстой хөөрхөн!!! Ямар ч байсан аль өнгөрсөн жилээс хойш л хүлээлт үүсгэсэн, лав л урам хугалсангүй. Хүүхдийн ч юм шиг, гэнэн ч юм шиг, тэнэгдүү ч юм шиг мөртлөө үзэхэд уйдахгүй, зугаатай. Хөөрхөн хөгжилтэй үйл явдалтай. Хоёр гол дүрийн жүжигчдийн харилцан яриа сайн гэхэд ч багадна. Тэгсэн харин номноос сэдэвлэсэн гэнэ, номыг нь олж уншина даа.
Black гээд сонин Со драма Netflix дотор дэмий тэнэж яваад үзэв. Сайндаа ч биш Dark үзэх гэж яваад нэрийг нь андуураад, гараад ирэхээр нь хальт харчихаад буцаад back дарах хоорондоо бараг орцон уу яасан. Би лав ойрын 4,5 жил нэг ч Со драма үзээгүй байх, ямархуу байдгийг нь бүр мартчиж. Тэгсэн бараг нэг дор 5, 6 сериал үзсийм шиг болжий шд. Сүнс сүүдэр, далд ертөнц, ид шид, цуврал аллага, үхэл хагацал, амиа хорлолт, олон жил нуун дарагдуулсан классик Со стилийн нууц, ах дүү солигддог явдал, боевик зодоон нүдээн, бүтэлгүй цагдаа, гурвалжин дөрвөлжин хайр дурлал, романс, цусны хавдар, ой санамжаа алдах нтр гээд ерөөсөө гарахгүй юм алга энэ цувралд. Бусад бүх цувралд гардаг үйл явдлуудыг хамж шимээд хийчихсэн аятай. Тэрнээсээ болсон уу яасан, эхний хэдэн анги нь юу ч болоод байгаан бүү мэд. Нэгэн зэрэг бараг 10 өөр үйл явдал гарчийна. Тэднүүсийгээ хооронд нь холбож утга уянгатай болгох гэж бүр цусыг нь хольжийна. Тэгэх тусам нь уур хүрээл, учрыг нь олчих санаатай ТВ-тэйгээ хэрэлдэж үзсээр байгаад нэг мэдсэн дуусцан байсан. Яахав цаг нөхцөөх гэсэн над шиг нөхдүүд байвал нэг үзэхэд гэмгүй, гэхдээ үзэхгүй байсан ч угаасаа дутахгүй. Зүгээр ер нь хараад байхад энэ кимчиний хүүхдүүд дундуур нь тэр балай Со стилийн хуурай үнсэлт, худлаа хоёр биендээ хүрэхгүй дурлаж барьдаг, дэндүү царайлаг, төгс гол дүрүүд нтрээ оруулахаа больчуул сериал хийж сурч л байгаа юм байна.