#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.22.19 8:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1110 posts ]  Go to page Previous 123 24 25 26 2743 Next
Author Message
PostPosted: Oct.02.18 2:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Дараа дараагийн орчуулгын сайхан зохиолуудад чинь амжилт хүсье :cheerleader: :cheerleader: :cheerleader:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.02.18 3:00 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 791
Location: Japan, Tokyo
Tseko bayarlalaa...
Daraa daraagiin orchuulgat ni amjilt huseye!!

_________________
...


Top
   
PostPosted: Oct.04.18 12:27 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13978
Location: above
neg yum asuuh gjiisan martchij, Hatcher iin -chi halj bn shuu gdg angliar yu gj bsan be?

_________________
beyond


Top
   
PostPosted: Oct.04.18 8:18 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1234
Location: In the end
Quote:
neg yum asuuh gjiisan martchij, Hatcher iin -chi halj bn shuu gdg angliar yu gj bsan be?
"You're getting warm" гэж байсан. Уул нь дөхөж байна гэсэн утгатай л даа, гэхдээ дотроосоо халж байна гэдэг утгаар нь халж байна гэж орчуулсан юм.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.05.18 7:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
"Халж байна" гэхээр нь "чи бүр улайрчихжээ" гэсэн утгаар ойлгосон шд :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.07.18 2:35 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13978
Location: above
halj bn gdg n zvgeer yum bn, togolhod belen boljee l gsn vg bn

_________________
beyond


Top
   
PostPosted: Jan.07.19 6:51 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Хэдэн сар өвчтэй байсан. Форумдаа орсон чинь гэртээ ирсэн юм шиг санагдлаа. Манай Цэко номоо дуусгачихжээ. Мундаг орчуулсан байна шүү, Цэко. Дараагийн цувралыг орчуулна гэж амлаж байсан ч хандалт харж байгаад болохоос, кккк.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.11.19 5:44 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
4-р цувралыг маргаашаас оруулья гэж бодож байна.


Attachments:
eens gelokt.jpg
eens gelokt.jpg [ 94.32 KiB | Viewed 685 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Jan.11.19 10:09 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.31.04 3:59 pm
Posts: 1410
Location: тодорхой
Танайхаар хааяа орж гараад л байгаа.хэхэ

_________________
Туйлын үнэн улам бүр...


Top
   
PostPosted: Jan.11.19 2:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13978
Location: above
ehh biy n yagaa bee? zvgeer uu?

ay yaya page iin 4 dehi orhjaanmuu uraa :cheerleader:

_________________
beyond


Top
   
PostPosted: Jan.12.19 6:18 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Блэйк Пиерси

УРХИНД ОРСОН НЬ


Оршил

Машинд сууж буй эрийн санаа зовж эхэлжээ. Тэрбээр яаравчлах хэрэгтэй гэдгийг сайн мэдэж байлаа. Хамгийн чухал нь өнөө орой бүгдийг зөв гольдролд оруулах хэрэгтэй. Нөгөө эмэгтэй энэ замаар яг цагтаа ирдэг л байгаа даа?
Шөнийн арван нэг болж, тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх цаг улам ойртжээ. Энд ирэхээс өмнө толгой дотор нь цуурайтаж сонсогдсон тэрхүү дуу хоолойг тэр дахиж саналаа. Энэ бол өвөөгийнх нь дуу хоолой байжээ.
- Чи түүний цагийн хуваарийн дагуу хөдлөхөд л болно, Маажуур аа.
Одоо санавал өвөө нь түүнийг удаан хугацааны туршид Маажуур гэж дууддаг байжээ. Хэдийгээр бусад хүмүүс түүнийг жинхэнэ нэрээр нь дууддаг ч Маажуур хэмээх энэ нэр түүний ой ухаанд бүр хадагдаж үлдсэн ажээ. Тэр өвөөгөө үзэн яддаг байсан ч түүнийг толгойноосоо гаргаж хаяж чаддаггүй.
Маажуур дуу хоолойг зайлуулахын тулд толгойгоо хэдэн удаа цохилоо.
Толгой нь өвдөх хэдий ч тэр бага зэрэг тайвшрах шиг болов.
Гэвч өвөө нь хаа нэгтээ гашуунаар инээхийг тэр мэдэрлээ. Энэ дуу одоо ядаж л их сулхан сонсогдох болжээ.
Тэр цаг руугаа түгшсэн байртай харлаа. Арван нэгээс хэдэн минут өнгөрчээ. Эмэгтэй өнөөдөр оройтож байгаа юм байх даа? Хаа нэгтээ өөр тийшээ явчихсан юм болов уу? Үгүй ээ, энэ түүний хэв маяг биш. Тэр энэ эмэгтэйн үйл хөдлөлийг хэдэн өдрийн турш дагаж мөрджээ. Эмэгтэй цагаа яг таг баримталдаг, бас үргэлж нэг л замаараа явдаг. Тэр энд өөрт нь ямар нэг гай учирна гэдгийг гадарлачихсан бол яана. Хэрвээ тэр энэ ажлыг нураавал өвөө нь түүнийг хатуу шийтгэнэ. Гэхдээ үүнээс ч илүү чухал зүйл бас байгаа. Орчлон ертөнцөд цаг хугацаа бараг үлдээгүй. Түүнд давж гарахад хүндрэлтэй маш өндөр үүрэг хариуцлага ноогдсон.
Замын тэртээгээс машины гэрэл тусахыг хараад түүний санаа амарч уртаар санаа алдлаа. Энэ нөгөө эмэгтэй байж таарна.
Хөдөөний энэ замаар зөвхөн хэдхэн байшин руу хүрдэг. Өдий үед энэ зам ажлаасаа тарж хөлсний байр луугаа харьж яваа энэ эмэгтэйгээс өөр хүн бараг явдаггүй, ихэвчлэн хоосон байдаг ажээ.
Маажуур машинаа эргүүлж нарийхан шороон замын яг голд эмэгтэйг сайн харж чадах газар зогсоов. Гар нь салганан чичрэх тэрбээр машинаасаа бууж моторны таган доогуур харахаар гар чийдэнгээ авлаа. Ийм арга тус болно гэдэгт тэр найджээ.
Нөгөө машин хажуугаар нь давхиж өнгөрөхөд түүний зүрх зогсчих шиг болов.
Зогс! Зогсооч, гуйж байна! хэмээн тэр амандаа чимээгүй бувтналаа.
Тэр дороо нөгөө машин түүнээс холгүйхэн зогсов.
Тэр дотроо чимээгүйхэн инээлээ.
Маажуур дороо эргэж машины гэрэл рүү харав. Тийм ээ, энэ түүний найдаж байснаар нөгөө эмэгтэйн элэгдэж хуучирсан машин мөн байлаа.
Одоо харин тэр эмэгтэйг урхиндаа оруулах хэрэгтэй.
Эмэгтэйг цонхоо буулгахад тэр хамгийн ялдамханаар инээмсэглэв.
- Миний бодлоор би энд таг суучих шиг боллоо гэж тэр хашгираад гар чийдэнгийнхээ гэрлийг жолоочийн нүүр лүү хальт тусгалаа. Тийм ээ, тэр мөн байна.
Тэр эмэгтэйн дур булаам үзэсгэлэнтэй, бас найрсаг илэн далангүй царайг харлаа. Хамгийн чухал нь энэ эмэгтэй түүний зорилгодоо ашиглахад яг тохирсон маш туранхай ажээ.
Эмэгтэйд хийх гэж байгаа зүйл их л ичгүүртэй санагдана. Гэвч өвөөгийнх нь байнга үглэж хэлдгээр "Энэ бол агуу их сайн үйлсийн төлөө" юм.
Энэ үнэн гэдгийг Маажуур сайн мэднэ. Хэрвээ энэ эмэгтэй үүнийг сайн ойлгож чадвал тэр өөрийгөө тахил болгож өргөхөд бэлэн болж ч мэдэх юм.
Ер нь бол өөрөөрөө тахил өргөх нь хүмүүний байгалаас заяасан хамгийн сайхан онцлог шинж чанар юм. Уул нь энэ эмэгтэй үүнийг хийх болсондоо баярлаж талархах ёстой.
Гэвч ийм зүйл болно гэдэгт найдахын ч хэрэггүй гэдгийг тэр мэднэ. Тэгэхээр бүх зүйл урьдын адил эмх замбараагүй болж, хүч хэрэглэхэд хүргэж таарна.
- Ямар асуудал гарав? гэж эмэгтэй асуулаа.
Эмэгтэйн ярианд сэтгэлийг нь татсан ямар нэг зүйл байгааг тэр анзаарав. Гэвч энэ юу болохыг тэр мэдсэнгүй.
- Би мэдэхгүй байна. Энэ гэнэт л зогсчихлоо гэж тэр хэллээ.
Эмэгтэй цонхоор толгойгоо цухуйлгахад тэр нүүр лүү нь эгцэлж харав. Эмэгтэйн цоохор сэвхтэй нүүрийг гал улаан буржгар үс хүрээлжээ, тэрбээр цайлганаар инэмсэглэнэ. Энэ эр өөрт нь юу хийх гэж байгааг тэр огт гадарласан шинжгүй байлаа.
Гэвч тэр түүнд машинаасаа буух хүртэлх хэмжээний итгэж байгаа болов уу? Магадгүй бусад эмэгтэйчүүдийн нэг адил түүнд баримталдаг зарчим байж мэдэх юм.
Түүнийг хичнээн аймшгийн царай муутай болохыг өвөө нь байнга хэлдэг байсан учраас тэр царайгаа харуулж төвдсөнгүй. Гэхдээ өөр бусад хүмүүс, ялангуяа бүсгүйчүүд түүнийг царайлаг гэлцдэгийг тэр мэддэг.
Тэр онгорхой моторын таг руу зааж
- Би машины талаар огт мэдэхгүй хэмээн орилоход
- Би ч гэсэн юу ч мэдэхгүй гэж бүсгүй хариу хэллээ.
- Магадгүй хоёулаа юу нь болохоо байсныг шалгаад үзэх үү? гэж хэлснээ тэр
- Чи нэг оролдоод үзвэл дүргүйцэхгүй биз дээ? гэж асуув.
- Огтхон ч үгүй. Гэхдээ намайг сайн тусалж чадна гэж их найдахын хэрэггүй шүү.
Бүсгүй хаалгаа онгойлгож машинаасаа буугаад түүнд дөхөж ирэв. Бүгд төлөвлөсний дагуу болж, тэр бүсгүйг урхидаж машинаас нь буулгалаа. Гэвч зорилгодоо хүрэх цаг арай болоогүй.
Түүний дэргэд ирж зогссон бүсгүй
- Хоёулаа хамт харъя гэж хэлээд мотор луу харав.
Бүсгүйн хоолойны өнгө яагаад таалагдаад байсныг тэр одоо л ойлголоо.
- Дуудлага чинь их өвөрмөц юм. Чи Шотланд уу?
- Ирланд. Би энд ирээд дөнгөж хоёр сар болж байна. Ногоон карттай учраас би нэг айлд ажил хийдэг гэж бүсгүйг эелдгээр хэлэхэд тэр хариу инээмсэглээд
- Америкт тавтай морил гэж хэлэв.
- Гялайлаа. Одоог хүртэл энэ надад их таалагдаж байгаа.
Тэр мотор луугаа заагаад
- Алив хүлээгээрэй. энэ юу болохыг чи мэдэх үү? гэж хэллээ.
Бүсгүйг ойрхноос харахаар урагшаа тонгойход тэр зайлсxийж зогссоноо моторын тагийг түүний толгой дээр хүчтэй буулгалаа.
Бүсгүйг дахиж цохих шаардлага гарахгүй биз гэж итгэсэн тэрбээр моторныхоо тагийг сөхөв. Аз болоход моторон дээр улаан нүүрээрээ харуулдаж унасан бүсгүй огт хөдөлсөнгүй.
Тэр эргэн тойрноо ажиглаж харлаа. Ойр хавьд хэн ч харагдсангүй. Саяын болсон явдлыг хэн ч хараагүй бололтой.
Тэр сэтгэл хангалуунаар биеэ займчуулав.
Эмэгтэйн хоёр гараас барих үедээ тэр түүний нүүр болон бошинзных нь урд тал тосонд бохиртсон байхыг олж харав. Бүсгүй өд шиг хөнгөхөн ажээ. Тэр бүсгүйг өргөж машины хажууд аваачаад арын суудал дээр хэвтүүллээ.
Бүсгүй түүний шаардлагад зайлшгүй бүрэн нийцнэ гэдгийг тэр сайн мэдэж байжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.12.19 10:00 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Дөнгөж ухаан орж эхэлсэн Миэра гэнэт чих дөжрөм нижигнэсэн их чимээнд маш их цочирдлоо. Энэхүү холилдсон дуу чимээг тэр нэг бүрчлэн ялгаж чадах юм шиг. Энд харанга дэлдэх, шувуу донгодох чимээ, хонхны жингэнээн, бас хэдэн арван эгшигт хайрцагнаас гарч байна уу гэлтэй дуут аялгуунууд холилджээ. Тэд бүгд нийлээд дайсагнасан өнгө аястай сонсогдох ажээ.
Тэр нүдээ нээсэн боловч юу ч харж чадсангүй. Толгой нь задрах нь уу гэлтэй хүчтэй өвдөнө.
Би хаана байна аа? хэмээн тэр өөрөөсөө асуулаа.
Дублины хаа нэгтэй юм болов уу? Үгүй ээ. Тэр зарим нэг зүйлийг бага багаар санаж эхлэв. Хоёр сарын өмнө тэр энд ажиллаж амьдрахаар нисэж ирсэн. Мэдээж тэр Делаверт байгаа. Хүчлэн бодсоны эцэст тэр нэг машинтай эрд туслахаар зогссоноо саналаа. Тэр үед түүнд ямар нэг муу зүйл тохиолдсон.
Гэхдээ энэ аймшигтай их дуу чимээтэй газар юу юм бол?
Тэр жаахан хүүхэд шиг хууртсанаа ойлгов. Түүнийг авч явсан эр энэхүү чимээ шуугианыг давж чангаар ярихыг тэр сонслоо.
- Санаа бүү зов. Бид энд цагтаа амжиж ирсэн.
Миэра илүү сайн хардаг болж эхлэв. Түүний нүдэнд толгой эргэм олон янзын хэмжээ, хэлбэр дүрстэй цагнууд өртлөө. Жижиг хэмжээтэй хөхөөтэй цагнууд, бас хүн гарч ирдэг механик цагнуудыг хуучны том цул модон цагнуудтай зэрэгцүүлж тавьсныг тэр харав. Тавиурууд дээр бас өөр олон жижиг цагнууд өрж тавьжээ.
Тэд бүгд нэг цагийг зааж байна гэж тэр бодлоо.
Гэвч тэр энэ чимээ шуугиан хичнээн олон хонх харангаас гарч байгааг ялгаж чадсангүй.
Түүнийг энд хэн авчирсныг харахаар толгойгоо эргүүлвэл нөгөө эр өөр лүү нь харж байв. Тийм ээ, тэр өөрөөс нь тусламж гуйсан эр мөн байлаа. Тэр ийм эрийн төлөө зогсдог эргүү тэнэг нэгэн ажээ. Тэр энэ эрийн урхинд орчихжээ. Гэхдээ энэ эр өөрт нь юу хийх гэж байгаа юм бол?
Цагнуудын дуу чимээ намдаж эхлэх үед бүсгүйн нүд бүрэлзэв. Тэрбээр нүдээ нээлттэй байлгаж дийлэхээ больж ухаан санаа нь балартаж эхлэхийг тэр мэдэрлээ.
Би сэргэг байх ёстой гэж бүсгүй дотроо бодов.
Тэр төмөр харших чимээ гарахыг сонслоо. Дараа нь тэр хүйтэн хатуу шалан дээр хэвтэж байгаагаа мэдрэв. Дахиад нэг харших чимээ гарч хөлийн чимээ дуулдсанаа эцэст хаалга онгойж хаагдах чимээ сонсогдлоо. Ард нь олон тооны цаг цохилох дуулдсаар.

Тэгтэл тэр хэдэн эмэгтэй хүн хоорондоо ярилцахыг сонслоо.
- Тэр амьд байна.
- Түүний хувьд харамсалтай л юм.
Дуу хоолойнууд маш сулхан, бас сөөнгө сонсогдох ажээ. Миэра нүдээ арайхийж нээлээ. Шал нь саарал өнгийн бетон ажээ. Өвдөлтөө тэсвэрлэн байж биеэ эргүүлвэл дэргэд нь шалан дээр сууж буй гурван хүний дүрс харагдав. Тэрбээр эд нар хүн мөн байлгүй дээ гэж бодлоо. Тэд өсвөр насны залуухан охид байх боловч маш эцэнхий, бараг хэлхээтэй араг яс уу гэлтэй яснууд нь арьсан доороос товойж харагдах ажээ. Нэг нь бараг ухаангүй шахам байгаа бололтой, толгойгоо урагш нь унжуулж саарал шал руу таг гөлөрч сууна. Түүний урьд нь харж байсан бөөнөөр хорих лагерын хоригдлуудын зураг санаанд нь орж ирлээ.
Ингэхэд тэд амьд юм болов уу? Тийм ээ, тэд амьд байх ёстой. Тэр хоёрын ярилцахыг би дөнгөж сая сонссон шүү дээ.
- Бид хаана байгаа юм бэ? гэж Миэра асуулаа.
Шивнэж хэлсэн хариултыг тэр арайхийж ялгаж сонсов. Тэдний нэг ийнхүү хэлжээ.
- Тамд тавтай морил.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.14.19 12:35 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Хөөе ээ оруулж эхлээ юу. Баярлалаа :cheerleader: :cheerleader: :cheerleader:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.14.19 9:03 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 1


Райли Пэйж анхны цохилтыг харсангүй. Гэвч тэр зөнгөөрөө хариу үйлдэл хийлээ. Гэнэт дотор нь хачин болж цаг хугацаа алгуурлаж удаашрах шиг санагдав. Тэр яг цагт нь зайлсхийж амжлаа. Тэгтэл толгойных нь зүүн тал руу дайрахыг хараад тэр хажуу тийшээ үсэрч цохилтоос бултав. Эсрэг этгээд сүүлчийн цохилтоо улаан нүүр лүү нь чиглүүлэхэд тэр хамгаалалт хийхээр гараа өргөтөл цохилт бээлийн дээр нь туслаа.
Дараа нь цаг хугацаа хуучин хэвэндээ оров. Эдгээр угсраа цохилтууд хоёрхон хормын дотор болж өнгөрсөн гэдгийг тэр мэдэж байлаа.
- Сайн байна гэж Рудиг хэлэхэд Райли хариу инээмсэглэв.
Руди их зальжин агаад тэрбээр одоо Райлигийн довтолгооноос амархан бултаж зайлсxийх ажээ. Райли ч гэсэн мөчөөгөө өгсөнгүй, хууралт хийж түүнийг тааварлаагүй байхад цохихыг оролдож байлаа.
- Xэт яарах хэрэггүй. Сайтар тунгаах хэрэгтэй. Үүнийг шатрын нүүдэлтэй адилтгаж үз хэмээн Руди хэлэв.
Хажуулдаж зогсох үед Райлигийн зүрх шимширч өвдлөө. Руди маш тайван харагдана. Тэр яагаад өөрт нь ингэж зөөлөн хандаад байгаа юм бол?
Гэхдээ боксын рингэн дээр жинхэнэ өрсөлдөгчтэй анх удаа гарч байгаа болохоор ингэх нь зөв гэдгийг Райли сайн мэдэж байлаа. Тэр бэлтгэлээ одоо хүртэл зөвхөн хар мешоктой хийдэг байжээ. Боксын хувьд тэр жирийн нэг эхлэн суралцагч байлаа. Ийм учраас яарч адгахгүй байсан нь дээр.
Түүний боксоор хичээллэх болсон нь Майк Невинсийн санаа байсан. ХМТ-нд зөвлөгөө өгдөг шүүх эмнэлгийн сэтгэл судлаач бол Райлигийн сайн найз. Райлид хувийн хүндрэлтэй асуудал тулгарах бүрт тэр түүнд тусалдаг байжээ.
Саяхан тэр Майкт уур хилэнгээ барьж тэвчихэд их хэцүү байна гэж гомдоллосон билээ. Тэрбээр хяналтаа алдаж хязгаарыг давахад ойрхон байгаагаа олонтаа мэдэрч байсан. Тэгэхэд Майк өөрт нь
- Бокс тоглоод үз. Энэ бол уур хилэнгээ гаргаж тайвшрах шилдэг арга байгаа юм гэж хэлсэн ажээ.
Үнэхээр Майкын зөв байжээ гэдгийг тэр одоо бүрэн мэдэрч байлаа. Төсөөллийн аюул ослын оронд жинхэнэ аюул тулгарах үед юу хийх, бас үхлийн аюул тулгараагүй нөхцөлд ямар хариу үйлдэл үзүүлэхээ өөр талаас харж, тунгааж бодох нь түүнд их таатай байлаа.
Бас Квантикогийн удирдах газраас бүр хол биеэ чийрэгжүүлэх дасгал хийх нь түүнд их таалагдаж байв. Райли энд олон цаг зарцуулдаг болжээ. Түүний хувьд энэ их том өөрчлөлт байлаа.
Гэвч тэр цагаа нилээд удаан дэмий нөхцөөжээ. Руди өөр нэг довтолгоо хийхээр зэхэж буйг харцнаас нь олж уншсан Райли дотроо дараагийн хувилбараа сонголоо. Райли гэнэт довтлохоор түүн рүү ухасxийв. Тэр анхны цохилтоо зүүн тал руу чиглүүлсэн боловч Руди бултангуутаа баруун гараараа сөрөг довтолгоон хийж дуулган дээр нь цохилоо. Райли секунд ч хүрэхгүй хугацаанд баруун талаас цохитол цохилт түүний бээлийг онов. Тэр даруй зүүн тал руу нь угсраа цохилт хийтэл Руди хажуу тийшээ бултлаа.
- Сайн байна хэмээн Руди дахиад хэлэв.
Гэвч энэ Райлид огтхон ч таалагдсангүй. Хэдийгээр сайн хамгаалж байсан ч Руди түүнийг хэд хэдэн удаа цохьсон тул тэрбээр бухимдаж эхэлжээ. Гэвч Руди анх өөрт нь юу гэж хэлснийг тэр саналаа...
Шууд л цохиод эхэлнэ гэж найдах хэрэггүй. Энгийн нэг бокс байлаа ч гэсэн хэн ч ингэж чадахгүй.
Райли Рудигийн өмссөн бээлийг хартал тэр яг одоо дахиад дайралт хийх нь үү дээ гэсэн мэдрэмж төрөв. Тэгтэл түүний дотор нэг хачин төсөөлөл бий боллоо.

Бээлийнүүд гэнэт исгэчин дуугарах пропаан бамбарын цагаан дөл болж хувирав. Тэр дахиад л садист алуурчин хэмээн нэрлэдэг Петерсоны хоригдол болж, харанхуйд торон дотор хоригджээ. Тэрбээр халуу төөнөсөн галаас зайлсхийн зугтах түүгээр тохуурхан тоглож байлаа.
Гэвч Райли энэхүү доромжлолыг тэсэхээ больжээ. Энэ удаа тэр урдаас нь тулалдахаар шийдэв, Нүүрэнд нь галын дөл тулж ирэх үед тэр шууд доошоо тонгойсноо нударгаараа эмх замбараагүй цохилоо.Галын дөл эргэн тойронд нь бутран үсчихэд тэрбээр өөрийн мэдэлгүй угсарсан цохилт хийв. Петерсоныг дахиж довтлохоос өмнө Райли доороос өлгөсөн цохилт хийтэл цохилт эрүүн дээр нь буухыг тэр мэдэрлээ...

.
- Хөөе! хэмээн Руди ориллоо.
Рудигийн орилох дуу Райлиг бодит байдалд буцааж авчрав. Руди дэвжээн дээр дээшээ харан хэвтжээ.
Тэр яагаад энд хэвтэж байдаг билээ? хэмээн Райли өөрөөсөө асуулаа. Тэгтэл тэр Рудиг хүчтэй цохьсон, гэхдээ хайр хайргүй хүчтэй цохиж унагаасан гэдгээ ухаарав.
- Өө бурхан минь! Руди, намайг уучлаарай!
Руди ярвайсаар хөл дээрээ бослоо.
- Ингэж хэлэх хэрэггүй дээ. Үнэхээр сайн байлаа.
Тэд боксоо үргэлжлүүлэн тоглов. Үлдсэн хугацаанд бэлтгэлийн үеэр өөр ямар нэгэн асуудал гарсангүй. Тэд хэн хэнийгээ цохиж чадсангүй. Гэвч Райлд одоо энэ бүхэн маш их таалагдаж байлаа. Майк Невинс зөв хэлжээ. Энэ бол зөвхөн түүнд хэрэгтэй эмчилгээний нэг хэсэг.
Гэхдээ энэхүү дурсамжийг хэзээ толгойноосоо бүр мөсөн авч хаяж чадах юм бол хэмээн тэр өөрөөсөө асуув.
Магадгүй хэзээ ч чадахгүй биз гэж тэр дотроо бодлоо.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.14.19 9:05 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Боксын талаар мэдэхгүй болохоор үгчлээд л чадах чинээгээрээ орчуулсан шүү. Битгий шоолоорой! кккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.15.19 2:56 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
* * *
Райли сэтгэл хангалуунаар үхрийн махнаас огтоллоо. Блэйний Грилл рестораны ахлах тогооч тогтсон ёс журамд баригдалгүй ажлаа гайхалтай сайн хийжээ. Өнөөдөр спорт сургууль дээр бэлтгэл хийсэн учраас Райли их өлссөн байлаа. Тэр үхрийн мах ногооны салаадтай авчээ. Эприл, охины найз Кристал хоёр хамбургер захиалжээ. Кристалын аав Блэйн Хилдрэт гал тогоонд махи махи (далайн загас) бэлтгээд завгүй байгаа ажээ. Гэхдээ тэр энд хэзээ хэзээгүй орж ирэх болсон.
Райли ая тухтай хоолны танхимыг тойруулж харлаа. Тэр амьдралдаа нэг ч удаа гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт амттай хоол идэж, халуун дулаан орчин бүрдсэн оройг өнгөрүүлж байгаагүй гэдгээ дотроо ухамсарлан ойлгов. Ажлынх нь нөхцөл байдлаас шалтгаалж үйл явдал бодсоноос нь шал өөр, байнга тайван бус аймшигтайгаар дуусдаг байжээ.
Райли хэд хоногийн дараа шоронгоос эрт гарна хэмээн найдаж буй хүүхэд алсан нэг алуурчныг хугацаанаас нь өмнө суллах асуудлыг хэлэлцэх хуралд гэрчээр оролцох ажээ. Хоригдлыг шоронгоос гаргахгүй байх тал дээр тэр санаа тавих хэрэгтэй байлаа.

Хэд хоногийн өмнө тэр Фуникст сэтгэл санааг нь маш их зовоосон нэг хэргийг мөрдөж дуусжээ. Түүний ажлын хамтрагч Билл Жеффрис тэр хоёр биеэ үнэлэгчдийн амийг хороосон алуурчныг барьж шоронд хийсэн билээ. Тэрбээр уг хэргийг сайн мөрдөж дуусгасан ч гэсэн санаа нь зовсоор байгаа ажээ. Тэр одоо энэ орчлонд зовж шаналсаар буй олон охид, бүсгүйчүүд байхад тэрбээр тайван амгалан суух нь арай хэтэрсэн хэрэг гэдгийг ойлгож байлаа.
Гэвч тэр одоо энэ бүх бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй гэж шийдлээ. Тэрбээр бага багаар тайвширч эхлэв. Найзтайгаа хоёулаа хүүхдүүдээ дагуулаад ресторанд хооллож байхдаа тэр хэвийн амьдралаар амьдрах ямар байдаг бол гэж бодлоо. Тэр одоо хажууд нь эелдэг зантай хөрш бүхий сайхан байшинд амьдарч байгаа билээ.
Блэйн эргэж ирэн ширээнд суулаа. Царайлаг сайхан харагдах энэ эрээс Райли харцаа салгаж чадсангүй. Духнаасаа үл ялиг халцарч яваа үс, эрүүл чийрэг, гоолиг бие нь түүнийг жинхэнэ эр хүн болгож харагдуулна.
- Өршөөгөөрэй. Энэ газар намайг байхгүй байсан ч ажлаа сайн хийж чаддаг. Гэвч намайг энд байвал тэд миний тусламж заавал хэрэгтэй гэж бодоцгоодог юм гэж Блэйнийг хэлэхэд
- Би үүнийг мэднэ. Хэрвээ намайг ЗША (Зан төлөв Шинжлэн судлах Алба)-н дээр очихгүй удвал тэд намайг удахгүй мартана гэдэгт би бүрэн итгэлтэй байна гэж тэр хариуллаа. Тэгтэл Эприл
- Огтхон ч тийм биш. Тэд тун удахгүй залгаж та энэ улсын хаа нэг тийшээ явна гэж хэлэв.
Райли санаа алдсанаа
- Би утсаар байнга дуудагдахгүй. Би үүнд дасаж чадна гэлээ.
Блэйн загасаа идэж дуусаад
- Чи ажлаа солих юмсан гэж бодож байсан уу? гэж асуув.
Райл мөрөө хавчаад
- Би өөр юу хийх гэж? Би насанд хүрсэн цагаасаа хойш ихэнх цагт нь мөрдөгчөөр ажилласан гэж хэлсэнд
- Өө, чам шиг олон авьяастай хүнд хийх өөр олон ажил байгаа гэдгийг би мэдэж байна. Тэдний ихэнх нь ХМТ-ны мөрдөгчийн ажлыг бодвол аюулгүй хэмээн Блэйн хариулав.
Блэйн хэсэгхэн зуур бодлогоширч сууснаа
- Чамайг багш болж чадна гэж би бодож байна гэж нэмж хэллээ.
Райли уруулаа мушийлгаснаа
- Чи үүнийг аюул осолгүй ажил гэж бодож байна уу? хэмээн асуув.
- Юу хийж байгаагаас чинь шалтгаална. Их сургуульд багшилвал ямар вэ?
- Хүүе ээж ээ, энэ чинь зөв санаа байна. Та аян замд бүх цагаа өнгөрөөх шаардлагагүй. Тэгээд ч та хүмүүст тусалсаар байх болно гэж Эприл хэлeв.
Райли хариу хэлсэнгүй, гэхдээ тэр энэ юу болохыг ойлгож байлаа. Их сургуульд багшлах нь Квантикогийн Академид хичээл зааж байсантай нь бараг адилхан байдаг биз. Түүнд энэ ажил таалагдаж байсан. Энэ бас түүнд өөрийгөө цэнэглэх боломж өгч байжээ. Гэхдээ багшийн ажлыг тогтмол цагаар хийж чадах болов уу? Тэрбээр жинхэнэ идэвх чармайлт шаардсан ажил хийлгүй байшин дотор бүтэн өдрийг өнгөрөөж чадах уу?
Райли сэрээгээрээ нэг мөөг хатгаж авах зуур "Би эдний аль нэгийг хийж чадах байлгүй дээ" гэж бодлоо.
- Хувийн мөрдөгчөөр ажиллавал яаж байна? гэж Блэйн асуув.
- Би тэгж бодохгүй байна. Салж сарниж гэр бүлийн новшийн нууцыг мөрдөх нь надад сайхан санагдахгүй байна.
- Хувийн мөрдөгчдийн хийдэг ажил ганцxан энэ биш шүү дээ. Татвараас зайлсxийгчдыг мөрдөх ямар санагдаж байна? Манайд тахир дутуугийн группэд орохоор нурууны өвчтэй гэсэн бичиг баримт бүрдүүлж байгаа нэг тогооч бий. Тэр өвчтэй болж жүжиглэж байгаа гэдгийг сайн мэдэж байгаа ч би үүнийг бүрэн баталж чадахгүй байна. Магадгүй чи тэр хүнээс эхэлж болох юм.
Райли чанга хөхрөв. Мэдээж Блэйн тоглож байлаа.
- Эсвэл та эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг хайж болох юм. Үгүй бол алга болсон гэрийн тэжээвэр амьтдыг ч юм уу гэж Кристалыг хэлсэн Райли дахиад хөхөрлөө.
- Одоо л би энэ орчлонд хэрэгтэй хүн гэдгээ сайн мэдлээ!
Эприл ярианд оролцсонгүй. Тэрүүхэндээ инээмсэглэн гар утсаараа зурвас солилцож байгаа Эприлийг Райли харлаа. Тэгтэл Кристал ширээн дээгүүр тэгнэж Райлид ойртоод
- Эприл шинэ эрэгтэй найзтай болсон гэснээ
- Гэхдээ тэр надад таалагдаагүй гэж хэлэв.
Нэг ширээнд сууж буй хүмүүсээ үл тоомсорлосон охиндоо Райли эгдүүцэж уур нь хүрчээ. Тэрбээр
- Наадахаа боль. Энэ чинь бүдүүлэг хэрэг гэж хэлэв.
- Энд чинь бүдүүлэг юм юу байгаа юм? гэж Эприлийг хариу хэлэхэд Райли
- Бид энэ талаар ярилцаж байсан гэлээ.
Гэвч Эприл ээжийнхээ үгэнд орсонгүй, зурвасаа үргэлжлүүлж бичив.
- Наадахаа одоохон боль.
- Ээж, ганцxан хором.
Райли арай л гиншчихсэнгүй. Тэр урьд нь өсвөр насныхны хэлдэг энэ "ганцxан хором" гэдэг үг "хэзээ ч үгүй" гэсэн утгатай гэж сонсож байжээ.
Яг тэр мөчид Райлигийн утас чичирхийллээ. Гэрээс гарахдаа утсаа унтраагаагүй тэрбээр өөртөө уурлав. Утас руугаа харвал ХМТ-нд хамт ажилладаг Биллээс зурвас ирсэн байлаа. Тэр зурвасыг нээж уншихгүй гэж бодсон боловч чадсангүй. Зурвасыг нээх үедээ толгойгоо өргөвөл Эприл түүнийг шолсон байртай мушийж харагдав. Райли үг хэлсэнгүй, Биллийн илгээсэн зурвасыг уншлаа.
Мередит шинэ хэрэг хүлээж авсан. Тэр бидэнтэй энэ талаар аль болох хурдан ярилцахыг хүсэж байна.

Хариуцлагатай албаны тусгай төлөөлөгч Брент Мередит бол Райли, Билл хоёрын дарга ажээ. Райли түүнийг туйлын үнэнч шударга хүн гэж үздэг. Тэр зөвхөн шударга сайн дарга байгаад ч зогсохгүй. Райлиг удирдлагатайгаа асуудалд орооцолдсон үед тэр өөрт нь санаа тавин байнга эргэж тойрдог байжээ. Гэвч Райли одоохондоо энэ хэрэгт оролцохгүй гэж шийдэв.
- Яг одоо би томилолтоор явж чадахгүй гэж тэр бичлээ. Тэгтэл Билл
- Энэ холгүй, ердөө энүүхэнд гэсэн хариу зурвас илгээв.
Райли цөхөрсөндөө толгойгоо сэгсэрлээ. Гаргасан шийдвэрээ хамгаалж үлдэх түүнд амаргүй болжээ.
Тэр Билл рүү зурвас илгээлээ.
- Би чам руу эргээд залгая.
Хариу зурвас ирсэнгүй. Райли утсаа цүнхэндээ хийв.
- Ээж, та энэ бол бүдүүлэг хэрэг гэж хэлсэн шиг санагдах юм гэж Эприл аяархан шивнэлээ.
Охин зурвасаар харилцсаар сууна.
- Би өөрийнхийгөө аль хэдийн дуусгачихсан хэмээн Райли дотроо уурлаж байсан ч өнгөн дээрээ мэдэгдэхгүйг хичээн тайван хэллээ.
Эприл түүнд хариу үг хэлсэнгүй. Тэгтэл Райлигийн утсанд дахиад дуудлага ирлээ. Тэр дотроо хараагаад утас руугаа харвал Мередитээс зурвас иржээ.
Маргааш есөн цагт ЗША-гийн хуралд ир.
Райлиг өөрийгөө зөвтгөх ямар нэг арга бодож олохыг хичээх зуур дахиад нэг зурвас ирлээ.
Энэ бол тушаал.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.15.19 11:44 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 2

ЗША-гийн хурлын танхимын ширээний чанх дээр байрлах дэлгэцэн дээр харагдах хоёр зургийг хараад Райли өөрийн эрхгүй айж зүрх алдав. Нэг нь ихэмсэг дээрэнгүй маягтай инээмсэглэсэн, огт санаа зовох зүйлгүй цайвар тунгалаг нүдтэй охины зураг байлаа. Харин нөгөө зурган дээр нэгэн аймшигтай зэрэмдэглэсэн цогцос харагдана. Хоёр тийш алдалсан гар нь параллель шугамд байрлуулаагүй, өөр өөр зүгийг заасан байлаа. Райли энд ирж хуралд суух тушаал авсан болохоор дахиад үүнтэй адил төстэй хохирогчид байгаа гэдгийг гадарлажээ.
Сэм Флорис хэмээх хар хүрээтэй нүдний шил зүүсэн ухаалаг лаборант ширээ тойрч суусан дөрвөн мөрдөгчдөд харуулахаар дэлгэцэн дээр нэгэн зэрэг олон зураг гаргалаа.
- Энэ бол арван долоон настай Митта Лунойгийн зургууд. Охины гэр бүл Нью Жерси мужийн Коллиервиллд амьдардаг. Эцэг эх нь охиныг гуравдугаар сард сураггүй алга болсон гэж мэдэгдсэн гэж хэлээд тэр дэлгэцэн дээр сумаар нэг байрлалыг зааж харуулсан Делавер мужийн асар том газрын зураг гаргаж харуулав.
- Түүний цогцос тавдугаар сарын арван зургаанд Делаверын Моубрид олдсон. Охины хүзүүг хугалсан байсан гэж тэр хэллээ.
Флорис дахиад хоёр зураг харуулав. Эхний зурган дээр амьд сэрүүн, залуухан охины зураг, харин хоёр дахь зурган дээр бараг танихын аргагүй зэрэмдэглэсэн, хоёр гарыг нь өмнөх зурагтай нэгэн адил байрлуулж тавьсан цогцос байлаа.
- Энэ бол Валери Брунерын зурагнууд. Тэр бас арван долоон настай байсан. Түүнийг Виржиния мужийн Норбюригаас зугтсан гэж мэдэгдсэн байжээ. Охин дөрөвдүгээр сард алга болсон.
Флорис газрын зурган дээр сумаа өөр нэг байрлал руу аваачлаа.
-Охины цогцсыг зургадугаар сарын Делавер мужийн Реддитч хотын хавьд хатуу хучилтгүй шороон зам дээрээс олсон. Энд өмнөх аллагуудын нэг адил арга барилыг (МО-Modus operandi) хэрэглэсэн. Мөрдөгч Жеффрис энэ хэргийг мөрдөхөөр томилогдож байсан.
Райли цочлоо. Билл яаж өөрийг нь энэ хэргийн мөрдлөгт оролцуулалгүй ард үлдээж чаддаг байна аа? Тэр гэнэт саналаа. Тэрбээр зургадугаар сард Петерсоны төмөр торонд аймшигтай тамлал зовлонг амсаж эдэлсний дараа эмнэлэгт эмчлүүлж байжээ. Гэвч Билл түүнийг эмнэлэгт байнга эргэж тойрч байсан. Тэр энэ хэргийг мөрдөж байгаа талаар түүнд нэг ч удаа дурсаж байгаагүй ажээ.
Райли Билл рүү эргэж харлаа.
- Чи үүнийг надад яагаад хэлээгүй юм бэ?
Билл их уурлаж бухимдсан харагдана.
- Энэ тохиромжтой цаг биш байсан. Чамд өөрийн гэсэн зөндөө асуудал байсан.
- Хамтрагч чинь хэн байсан юм бэ?
- Мөрдөгч Рэмсен.
Райли энэ нэрийг саналаа. Түүнийг ажилдаа эргэж орохоос өмнө Брюс Рэмсен Квантикогоос шилжээд явчихсан байжээ,
Хэсэг хугацааны дараа Билл
- Би энэ хэргийг илрүүлж чадаагүй хэмээн нэмж хэлэв.
Түүний сэтгэл санаа одоо ямар байгааг Райли хоолойных нь өнгөнөөс уншиж чадлаа.
Хамт ажиллаж нөхөрлөсөн эдгээр он жилүүдийн дараа тэр Биллийг хэнээс ч илүү сайн ойлгодог болжээ. Билл сэтгэлээр унаж, дотроо их гутарч шаналж байгаа гэдгийг тэр сайн мэдэж байлаа.
Флорис эмнэлгийн шинжээчдээс авсан охидын нүцгэн нурууны зурагнуудыг харуулав. Цогцоснуудыг танигдахын аргагүй зэрэмдэглэжээ. Хоёр охины нуруун дээр хуучин сорвинуудаас гадна шинэхэн шархнууд зөндөө харагдана.
Дотор нь эвгүйрхэхийг мэдрээд Райли маш их гайхлаа. Хэзээнээс тэр цогцосны зураг хараад дотор нь муухайрдаг болчихсон юм бол?
- Тэдний хүзүүг хугалахаас өмнө тэр хоёр бараг өлбөрч үхэж байсан. Тэд бас удаан хугацааны туршид маш их зодуулж байжээ. Охидыг үхсэний дараа цогцсыг нь зөөвөрлөсөн. Тэднийг хаана алсан байж болох талаар бидэнд одоогоор ямар ч таамаглал байхгүй.
Райли дотор нь муухайрахыг дарах гэж оролдсон боловч өнгөрсөн хэдэн сард Биллийн хамт мөрдөж байсан үүнтэй адил төстэй хэргүүд санаанд нь орж ирлээ. "Хүүхэлдэйн алуурчин" хэмээх хочтой эр хохирогчдынхоо цогцсыг амархан олдохоор нүдэнд ил газар том нүцгэн хүүхэлдэй шиг байрлалд орхидог байжээ. Харин "Гинжтэй алуурчин" хохирогчдынхоо цогцсыг хүнд гинжээр битүү ороож газраас хөндий дүүжилдэг байсан.
Флорис одоо өөр нэг эмэгтэйн зургийг харууллаа. Улаан үстэй бүсгүй их л баярлаж хөөрсөн маягтай харагдах ажээ. Хажууд нь нэг элэгдэж хуучирсан, дотроо хүнгүй хоосон Тоёота машин байлаа.
- Энэ бол Ирландаас шилжин суурьшихаар ирсэн хорин дөрвөн настай Миэра Кэганы машин. Өчигдөр өглөө бүсгүйг сураггүй алга болсон гэж мэдэгдсэн байна. Түүний машиныг Делавер мужийн Вестри байдаг нэг орон сууцны гадаа олсон. Бүсгүй тэнд нэг айлд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчаар ажиллаж байжээ.
Одоо тусгай төлөөлөгч Брент Мередит ярьж байлаа. Тэр бол яс том, эв хавгүй бие хаатай, олон үг нуршаад байдаггүй зантай Афро-Америк хүн(хар арьстан).
- Тэр хамгийн сүүлд оройны арван нэгэн цагт ажлаасаа тарж явсан. Машин маргааш нь өглөө эрт олдсон гэж Мередит хэлэв.
Албаны тусгай төлөөлөгч Карл Валдер суудал дээрээ урагшаа тэгнэж суулаа. Нүүрээрээ дүүрэн сэвхтэй, зэсэн өнгийн үстэй, нялх хүүхэд шиг төрхтэй энэ эр Брент Мередитийн дарга ажээ. Энэ эр Райлид огт таалагддаггүй. Райли энэ эрд угаасаа дургүй. Валдерт онцгой чадвар бий гэдэгт тэр огт итгэдэггүй. Энэ нь түүнийг нэг удаа ажлаас нь халахад ч тус болоогүй юмдаг.
- Энэ сураггүй алга болсон хэргийг бид яагаад өмнөх аллагын хэргүүдтэй холбож үзэх ёстой юм бэ? гэж Валдер асууснаа
- Миэра Кэган бусад хохирогчдоос насаар хамаагүй эгч юм байна гэлээ.
Тэгтэл Люси Варгас ам нээлээ. Тэр бол хар үс, хар нүдтэй, бараан арьстай одоо ч ногооноороо байгаа нэгэн.
- Та үүнийг газрын зурган дээр харж чадна. Кэган хоёр хохирогчийн цогцсыг олсон тэр газар алга болсон. Энэ хэдийгээр санамсаргүй тохиолдол шиг харагдаж байгаа ч тийм биш. Таван сар ч өнгөрөөгүй байхад бүгд ойр ойрхон болж өнгөрсөн.
Хэдийгээр Райли улам тавгүйрхэж байсан ч Валдер нүдэн дээр нь нурмайхыг хараад дотроо баярлав. Люси өөрөө ч мэдэлгүй түүнийг байх ёстой байран дээр нь тавьжээ. Райли харин сүүлд Люси руу дайралт хийх боломж түүнд гарахгүй биз гэж найдлаа. Валдер бол нэг муу өчүүхэн амьтан.
- Тийм шүү, мөрдөгч Варгас хэмээн Мередит хэлснээ
- Бидний таамаглаж байгаагаар эдгээр өсвөр насны охид машинд гар өргөж суух гэж байгаад хулгайлагдсан. Бараг энэ талбайг дайрч гарсан хурдны замын дагуу бололтой гээд тэр газрын зурган дээр онцолж тэмдэглэсэн шугам руу заалаа.
- Делавер мужид машинд гар өргөж суухыг хориглоогүй биз дээ? гэж Люси асуух маягтай хэлснээ
- Мэдээжийн хэрэг, үүнийг олж илрүүлэхэд их хүндрэлтэй байх болно гэв.
- Чиний зөв гэж Мередит хэлээд яриагаа үргэлжлүүллээ.
- Энэ муж хоорондын юм уу, эсвэл мужийн гол зам биш учраас энд машинд дайгсад их байдаг байж мэдэх юм. Алуурчин ч гэсэн үүнийг нь ашигладаг байх. Нэг цогцос энэ замын хажуугаас олдсон . Нөгөө цогцос нь тэндээс арваад мод хүрэхгүй газраас олдсон. Кэган энэ замын дагуу тэндээс жараад мод газарт, умард зүгт алга болсон. Алуурчин түүнд өөр арга барилыг ашигласан. Хэрвээ алуурчин арга барилаа баримтлах юм бол тэр эмэгтэйг бараг өлбөрч үхтэл нь хорионд байлгана. Дараа нь тэр бүсгүйн хүзүүг хугалж амийг нь хороогоод цогцсыг нь өмнөхтэй адил хаа нэгтээ тавьж орхино.
- Бид ийм явдал яасан ч гаргуулж болохгүй гэж Билл шийдэмгий хэлсэнд Мередит
- Мөрдөгч Пэйж, Жэффрис, та хоёр энэ хэргийг гардаж ажиллаасай гэж би хүсэж байна гэж хэлээд гэрэл зургууд болон бичиг баримт дүүрэн чихсэн бор цаасан хавтсыг ширээн дээгүүр Райлиг чиглүүлэн түлхэв.
Райли хавтас руу гараа сунгаснаа гэнэт айдас нь хүрч гараа буцааж татлаа.
Ингэхэд би яачихсан юм бол оо?
Толгой нь эргэж, тархин дотор нь бүдэг бадаг дүрснүүд үзэгдэж эхлэв. Энэ Петерсоны хэргээс үлдсэн ГДСХ (гэмтлийн дараахь сэтгэцийн хямрал)-аас болсон юм болов уу? Үгүй ээ, энэ өөр зүйл байсан. Энэ үнэхээр шал өөр зүйл байсан.
Райли сандлаасаа хурдан босож хурлын танхимаас шууд гарлаа. Түүнийг хонгилоор өрөө рүүгээ хурдан алхаж явах үед нөгөө дүрсүүд улам тодорч харагдав.
Бүгд охид бүсгүйчүүдийн царай байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.16.19 11:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүгд охид бүсгүйчүүдийн царай байлаа.
Tэр тантрагийн дүр төрхийг жирийн хувцасны дор далдалж дуудлагаар үйлчилдэг байсан солонгос охин Мициг харав.
Тэр баарны лангуун дээр тавьсан хатуу архи руу тонгойж буй, туйлдаж ядарсанаас аймшигтай үхлээр үхэхэд ч бэлэн болсон, нас нь хөгширч яваа биеэ үнэлэгч Жастинийг бас харж байлаа.
Тэр бас архаг архичин эр нөхрийнхөө эрхшээлээр хууль бус биеэ үнэлэгчид байрладаг газар хүчээр хоригдож байсан Криссиг харжээ.
Хамгийн аймшигтай нь тэр өөр хэвийн амьдрал байдаг гэдгийг ч ухаарч чадахааргүй болтлоо хар дарсан зүүд гэлтэй бэлгийн мөлжлөгийн дор зовж шаналж байсан арван тавхан настай Тринда хэмээх охины царайг харав.
Райли албан өрөөндөө орж ирэнгүүтээ сандал дээрээ лагхийн суулаа. Өөрт нь юу тохиолдоод байгааг тэр одоо ойлгожээ. Түүнд харагдсан нүүр царайнууд бол гол түлхүүр нь байсан. Фeниксийн хэргийг мөрдөж байх үед тэр тэднээс нэг хачин сөрөг зөн совин мэдрээд байжээ. Райли хэрцгий алуурчныг барьсан боловч тэр уулзаж учирч байсан охид бүсгүйчүүдийн төлөө юу ч хийгээгүй. Дэлхий дээр хаа сайгүй бэлгийн мөлжлөг оршин тогтносоор байгаа. Гэтэл тэр тэдний энэхүү буруу үйлдлийг ил гаргаж зогсоох гэж чармайсангүй.
Одоо харин энэ зөн совин түүнийг дагаж мөшгин, тэр урьд өмнө нь мэдэрч байгаагүйгээрээ маш их шаналж байлаа. Энэ ГДСX-аас илүү хүчтэй ажээ. Райли уур хилэнгээ дарахын тулд боксоор хичээллэсэн. Харин энэхүү шинэ мэдрэмжээс ямар аргаар ангижрахаа тэр мэдэхгүй байлаа.
Одоо харин Феникст мөрдсөн хэрэгтэй адилхан хэрэг дээр ажиллаж чадах болов уу?
Өрөөнийх нь хаалган дээр Биллийн дуу гарахыг тэр сонслоо.
- Райли.
Тэр толгойгоо өргөж их гунигтай харцаар өөр лүү нь ширтэн зогсох хамтрагчаа харлаа. Билл Мередитийн өөрт нь өгөх гэж байсан бор хавтсыг барьжээ.
- Энэ хэргийг мөрдөхөд надад чиний тусламж хэрэгтэй. Энэ хэрэг надтай шууд холбоотой. Хэргийг илрүүлж чадаагүй болохоор би бүр галзуурах шахаж байна. Бас гэр бүл маань салж байгаа болохоор би ажилдаа төвлөрч чадаагүй юм болов уу гэж өөрөөсөө асуухад хүрч байна. Би Валери Брунерын эцэг эхтэй танилцаж байсан. Тэд их сайн хүмүүс. Гэтэл би тэр хүмүүстэй байнгын холбоотой байгаагүй... би ер нь тэднийг зүгээр л зөнд нь хаяж орхисон. Тэдний төлөө би алдаагаа засмаар байна.
Тэр Райлигийн ширээн дээр хавтсаа тавилаа.
- Үүнийг нэг харчих, гуйж байна.
Билл Райлигийн өрөөнөөс гарч явлаа. Райли шийдвэр гаргаж чадахгүй хавтас руу гөлөрч суув. Тэр уул нь ийм байдаггүйсэн. Энэ байдлаас гарах хэрэгтэй гэдгээ тэр мэдэж байлаа.
Тэр энэ бүхний учрыг олохыг оролдож суутал гэнэт Феникст байсан үеийн нэг зүйл санаанд нь оров. Райли Жилли гэдэг нэг охиныг аюулаас аварсан. Үгүй ядаж л аврахыг оролдсон.
Райл утсаа авч Аризона мужийн Феникст байдаг өсвөр насны хүүхдүүдийг хүлээн авах байрны дугаар луу залгалаа. Шугам холбогдож нэгэн танил хүний хоолой сонсогдов.
- Бренда Фитч таныг сонсож байна.
Утасны дуудлагыг Бренда хариу өгсөнд Райли дотроо их баярлажээ. Тэр өмнөх хэргийг мөрдөж байх үедээ энэхүү нийгмийн ажилтан эмэгтэйтэй танилцсан ажээ.
- Сайн байна уу, Бренда. Райли байна. Жилли ямархуу байгааг би зүгээр л асуух гэсэн юм.
Дөнгөж арван гуравтай, хар бараан үстэй, туранхай Жилли хэмээх энэ охиныг Райли биеийг нь хүчээр үнэлүүлж байсан наймаачны савраас аварсан билээ. Жиллид архинд донтсон эцгээс нь өөр гэр бүл байхгүй ажээ. Райли заримдаа Жилли ямар байгааг утсаар асууж сурагладаг байлаа.
Бренда уртаар санаа алдахыг Райли сонсов.
- Таны залгасан чинь сайн хэрэг боллоо. Би илүү олон хүн санаа тавьдаг байгаасай гэж хүсдэг. Жилли манайд байсаар байгаа.
- Райлигийн зүрх шимширлээ. Тэрбээр нэг өдөр сайхан сэтгэлтэй хүмүүс Жиллиг асрахаар авч явсан хэмээн сонсоно гэж найдаж байжээ. Энэ тэр өдөр биш бололтой. Одоо Райли санаа зовж эхэллээ.
- Намайг хамгийн сүүлд утасдахад охиныг эцэг рүү нь буцааж явуулж магадгүй гэхээс эмээж байна гэж та хэлсэн.
- Өө үгүй, үүнийг шүүхээр шийдвэрлэчихсэн. Бидэнд бүр эцгийг нь охиноос хол байлгахын тулд гудамжинд ойртохыг хориглосон тогтоол байгаа.
Райли бага зэрэг тайвширч уртаар санаа алдав.
- Жилли өдөр бүр таныг асуудаг. Та охинтой яримаар байна уу?
- Тэгэлгүй яахав.
Бренда Райлиг түр хүлээлгэх хооронд гэнэт энэ зөв санаа байсан уу хэмээн өөрөөсөө асуув. Нэг удаа Жиллитэй ярилцах үед түүнд өөрөө буруутай гэсэн хачин мэдрэмж төржээ. Тэгэхэд яагаад ийм мэдрэмж төрснийг тэр ойлгож чадаагүй.
Райли Жиллигийн дууг сонслоо.
- Хөөе, мөрдөгч Пэйж
- Намайг битгий ингэж дууд гэж би чамд хичнээн удаа хэлэх болж байна?
- Уучлаарай, хмм... Райли.
Райли инээмсэглэх аядлаа.
- Ингэхэд чи ямархуу байна?
- Зүгээр дээ, зүгээр л гэж бодож байна.
Охин хэсэг зуур дуугаа хураав.
Яг л нэг өсвөр насны охин хэмээн Райли дотроо бодлоо. Жиллитэй ярилцах түүнд дандаа амаргүй байдаг ажээ.
- Чи нэг юм хийхээр төлөвлөчихсөн байсан юм уу?
- Би дөнгөж сая сэрсэн гэж Жилли эргэлзсэн байртай хэлээд
- Одоо өглөөний цайгаа ууна гэлээ.
Феникс гурван цагийн зөрөөтэй байдгийг Райли гэнэт санав.
- Арай эрт залгасанд намайг уучлаарай.Би цагийн зөрөөг бүр мартчихжээ.
- Зүгээр дээ. Тантай ярилцах надад сайхан байдаг.
Охин эвшээлгэхийг тэр сонсов.
- Чи өнөөдөр сургуульдаа явна биз дээ? гэж Райли асуулаа.
- Тийм ээ. Тэд биднийг өдөртөө орогнох байрнаас минь гадаа ганц ч гэлээ удаа гаргачихдаг юм.
Энэ Жиллигийн бяцxан наргиа байлаа. Тэр хүлээн авах байрыг шорон шиг үздэг болохоор "орогнох байр" гэж нэрлэжээ. Харин Райлид энэ наргиантай санагдсангүй.
- Чи өглөөний цайнд ороход өөрийгөө бэлдэх хэрэгтэй юм шиг байна гэж Райлиг хэлэхэд
- Түр хүлээгээрэй хэмээн охин хэллээ.
Жилли дахиад хэсэг зуур дуугүй болов. Райлид тэр уйлж байх шиг санагдлаа.
- Намайг хэн ч хүсэхгүй байна, Райли гэж охин хэлэв. Тэр одоо үнэхээр уйлж байлаа.
- Асран халамжлагч эцэг эхчүүд намайг тоохгүй юм. Тэд миний өнгөрсөн амьдралд дургүй.
Райли өөртөө эргэлзлээ.
Охины "өнгөрсөн амьдрал" гэнэ ээ? хэмээн тэр бодов. Исүс минь, дөнгөж арван гуравтай охинд юуных нь "өнгөрсөн амьдрал" байдаг билээ? Энэ хүмүүс чинь ер нь яачихаа вэ?
- Надад их харамсалтай байна хэмээн Райли хэллээ.
Жилли мэгшин уйлж байснаа их л эргэлзсэн байртай
- Энэ яг... юу... Райли, та үүнийг мэдэж байгаа гэж би хэлэх гэсэн юм. Ганцxан та л намайг хайрладаг юм шиг надад санагддаг.
Райлигийн хоолой зангирч, нулимс нь цийлэгнээд ирлээ. Тэр хариу хэлж чадсангүй. Тэгтэл Жилли
- Би тантай хамт амьдарч болохгүй юм уу? Би таныг зовоохгүй. Та бас нэг охинтой биз дээ? Тэр миний эгч болж болох юм. Бид бие биедээ санаа тавина. Би таныг их санаж байна гэж хэллээ.
Райлид нам цохиулсан юм шиг санагдав. Охины асуулт зүрхэнд нь сум зоочих шиг болжээ. Тэр маш их тэвдэж сандарчээ.
- Энэ тийм ч амархан... энэ боломжгүй гэж тэр арайхийж хэлэв.
- Яагаад болохгүй гэж?
- Энэ одоохондоо... боломжгүй.
Жилли үргэлжлүүлэн уйлахыг тэр сонслоо.
- За, ойлголоо. Би өглөөний цай руу явлаа. Баяртай.
- Баяртай. Би чам руу удахгүй залгана аа. гэж Райлиг хэлтэл Жилли утсаа шууд тасарчихав. Райли ширээн дээрээ тонгойлоо. Нулимс нь хацрыг нь дагаж сул урсаж харагдана. Жиллигийн асуулт толгой дотор нь цуурайтан сонсогдсоор...
"Яагаад болохгүй гэж?"
Түүнд тоолж барамгүй олон шалтгаан байлаа. Тэр Эприлтэй ч гэсэн яг үүнтэй адилхан олон асуудалтай байгаа. Тэр хамаг цаг хугацаагаа, хүч чадлаа зарцуулахад хүрдэг их ажилтай. Бас Жиллигийн сэтгэлийн шархыг эдгээхэд хүрэлцэхүйц хэмжээний мэдлэг чадвар түүнд байгаа гэж үү? Мэдээжийн хэрэг, түүнд ийм зүйл огт байхгүй.
Райли нулимсаа арчаад дээшээ өндийж суулаа. Өөрийгөө өрөвдөх нь хэнд ч тус болохгүй. Одоо харин ажлаа хийх цаг болжээ. Хаа нэгтээ жаахан охид үхэж байна, тэдэнд түүний туслалцаа хэрэгтэй.
Райли хавтсыг авч нээлээ. Ингэхэд би тулаанд ороход бэлэн болсон уу? хэмээн тэр өөрөөсөө асуув.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.17.19 12:38 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Хүмүүс ээ! надад та нараас асуух нэг зүйл байна. Scratch гэдэг нэрийг би энд Маажуур гэж орчуулсан байгаа. Уул нь шалбархай, маажих, гээд олон янзаар хэлэгдэнэ. Гэхдээ энэ хоч нэрийг арай өөр наалдацтай оруулмаар байдаг. Та нарт санаа оноо байвал хэлээч. Нойтон хамуу гэвэл яадаг бол?

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.17.19 12:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6485
Quote:
Хүмүүс ээ! надад та нараас асуух нэг зүйл байна. Scratch гэдэг нэрийг би энд Маажуур гэж орчуулсан байгаа. Уул нь шалбархай, маажих, гээд олон янзаар хэлэгдэнэ. Гэхдээ энэ хоч нэрийг арай өөр наалдацтай оруулмаар байдаг. Та нарт санаа оноо байвал хэлээч. Нойтон хамуу гэвэл яадаг бол?

Уул нь вики байвал тэндээс нь л тухайн дүрийн хочийг тодруулж уншина даа. "Нойтон хамуу" гэдэг чинь салж өгөхгүй наалддаг гэсэн утгатай шал өөр болчихож байгаа юм биш үү?


Аа бас номоо бүгдийг нь уншаад ямар утгатай хоч байсныг тодруулах нэг арга байгаа юм байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Jan.17.19 1:07 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Алуурчны өвөө түүнийг хочоор нь дууддаг байсан. Үнэндээ номын утга агуулгатай ямар ч холбоогүй. Бараг гэнэт л өвөөтөигөө амьдрахаас өөр аргагүй болчихсон нөхөр л дөө. Тийм учраас л Нойтон хамуу гэвэл зүгээр юм уу гэж бодсон. Савар сарвуу гэхээр тэр яг улаан гараа ашигладаггүй нөхөр. кккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.17.19 1:22 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13978
Location: above
haygdmal gologdmol bsiin boluu?
yum hum hiihed dutuu esul defecttei bol scratch hiideg
temtseen uraldaanaas hasagdhiig ch helne
er n mia garuudiig tegj heldegsht
cancel abandon 2 toi ch ijil utga ilerhiildeg gantshan maajih bish

_________________
beyond


Top
   
PostPosted: Jan.17.19 2:17 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Quote:
haygdmal gologdmol bsiin boluu?
yum hum hiihed dutuu esul defecttei bol scratch hiideg
temtseen uraldaanaas hasagdhiig ch helne
er n mia garuudiig tegj heldegsht
cancel abandon 2 toi ch ijil utga ilerhiildeg gantshan maajih bish
Чиний санаа их зөв санагдлаа. Энэ нөхөр эцэггүй хар тамхичин ээжийн хүүхэд ш дээ, хөөрхий ккк. Манайхаар хүсээгүй гологдсон хүүхэд гэдэг шиг. Харин энэ америк хочийг юу гэж орчуулвал дээр юм бэ дээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.17.19 4:02 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13978
Location: above
manai neg mgl helendee aimar gar Хоноц gj helj bn lol
utga n bol one night stand iin vldegdel hvvhdiig honotsiin hvvhed gdg gj bn

_________________
beyond


Top
   
PostPosted: Jan.17.19 4:27 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүлэг 3

Маажуур байшингийнхаа өмнөх тавцан дээр Халловины хувцас өмссөн хүүхдүүд ирж очихыг харж суулаа. Түүнд уул нь мэхэл- эсвэл чихрээр дайл гэж хэлэх их таалагддаг ажээ. Гэвч энэ жилийн баяр хөгжилтэй хэдий ч бас харамсалтай санагдаж байлаа.
Хэдэн долоо хоногийн дараа эдгээр хүүхдүүдээс хичнээн нь амьд үлдэх бол? хэмээн тэр өөрөөсөө асуув.
Бараг хэн ч үлдэхгүй биз гэж бодоод тэр санаа алдлаа. Хугацаа бараг тулчихаад байхад түүний анхааруулгыг анзаарсан хүн нэг ч байсангүй.
Хаалганаас гинж савлах чимээ гарлаа. Зөөлөн шиврээ бороо орж эхлэхэд хүүхдүүд даарахгүй биз гэж Маажуур дотроо найдлаа. Тэрбээр их л өгөөмөр сэтгэл гаргаж өвдгөн дээрээ чихэртэй сагс тавьжээ. Цаг орой болж байсан тул хүүхдүүд бараг үзэгдэхээ больжээ.
Маажуурын толгой дотор өвөө нь үглэж яншсаар байлаа. Уул нь тэр ууртай догшин хөгшин эр аль хэдэн жилийн өмнө нас барсан ажээ. Гэвч одоо Маажуур насанд хүрсэн эсэх нь огт хамаагүй, тэр хөгшний зөвлөгөөнөөс хол, сул чөлөөтэй байна гэж хэзээ ч байдаггүй.
- Тэр хар хуванцар баг, нөмрөг өмссөн хүнийг хар даа. Чи үүнийг Халловинд зориулсан хувцас гэж нэрлэх үү? гэж өвөө нь хэллээ.
Маажуур өвөөтэйгөө дахиад маргалдах зүйл гарахгүй гэж найдаж байжээ.
- Тэр Харанхуйн Эцэг (Оддын дайн) шиг хувцасласан байна гэж тэр хэллээ.
- Тэр хэн болсон нь надад ямар ч хүртээлгүй. Энэ хувцас хямдарсан барааны дэлгүүрт зардагтай адилхан хэтэрхий хямдхан харагдаж байна. Чамайг чихэр цуглуулахаар явахад хувцсыг чинь би дандаа хийж өгдөг байсан.
Маажуур өмссөн хувцаснуудаа саналаа. Өвөө нь түүнийг мумми болгож хувиргахаар цуулж урсан орны даавуугаар ороосон ажээ. Бас түүнийг гялалзсан хуяг дуулгатай хүлэгт баатар болгохын тулд өвөө нь нүсэр том зарлалын хавтан самбарыг хөнгөн цагаан тугалган цаасаар бүрж, шүүрний ишээр жад хийж бариулж байжээ. Өвөөгийнх нь хийсэн хувцаснууд үнэхээр урлагийн бүтээл байж билээ.
Гэхдээ Маажуур Тэдгээр Халловины өдрүүдийг эргэж санах үнэхээр дургүй. Өвөө нь түүнд зориулж хувцас хийж байхдаа байнга л хараал урсгаж, үглэж яншдаг байжээ. Харин дараа нь Маажуурыг чихэр цуглуулаад гэртээ ирэхэд... Маажуурт дахиад жаахан хүүхэд болчихсон юм шиг санагдав. Тэрбээр дандаа өвөөгийн зөв гэдгийг тэр мэднэ. Яагаад тийм байдгийг Маажуур мэдэхгүй, энэ түүнээс шалтгаалдаггүй дээ. Өвөөгийн зөв, харин түүний буруу. Үргэлж ийм байсан, ийм байсаар байх болно.
Чихэр цуглуулахад нас нь арай хөгшддөг болох үед Маажуур дотроо их баярлаж билээ. Тэр цагаас хойш тэр урд талын тавцан дээр суугаад хүүхдүүдэд чихэр тараадаг болжээ. Тэр хүүхдүүдийн төлөө баярлаж байлаа. Хэдийгээр тэр өөрөө дургүй байсан ч хүүхэд насаа аз жаргалтай өнгөрөөж байгаа эдгээр хүүхдүүдийг хараад дотроо их баярлав.
Гурван хүүхэд тавцан өөд авиран гарч ирлээ. Нэг хүү нь Аалзан хүн шиг хувцаслаж, харин охин Муур эмэгтэйн хувцас өмсжээ. Тэд есөн настай боловуу гэмээр харагдана. Харин гурав дахь хүүхдийн өмссөн хувцсыг хараад Маажуур өөрийн эрхгүй инээмсэглэв. Долоо орчим насны бяцxан охин зөгий болж хувцаслажээ.
Хүүхдүүд Маажуурын урд ирж зогсоод
- Мэхэл, эсвэл чихэр өг! гэж хашгирлаа.
Маажуур инээд алдаад чихэр авахаар сагсанд гараа шургуулав. Тэр хүүхдүүдэд чихэр тарааж өгвөл тэд баярлаж талархсанаа хэлээд тэндээс явлаа. Тэгтэл өвөө нь
- Тэдэнд чихэр тараахаа боль! Энэ бяцxан чөтгөрүүдийг баярлуулахаа чи хэзээ болих юм бэ? хэмээн яншиж гарав.
Маажуур хэдэн цагийн турш өвөөгөө сонсоогүй царайлжээ. Гэвч тэр ингэснийхээ хариуг сүүлд авч л таарна.
Энэ хооронд өвөө нь үглэхээ зогссонгүй.
- Маргааш орой бидэнд хийх ажил байгаа гэдгийг битгий мартаарай.
Маажуур хариу хэлсэнгүй, зөвхөн тавцан дээрх савладаг сандалны чахрах дууг чагнаж суув. Үгүй ээ, маргааш орой юу болохыг тэр огтхон ч мартаагүй. Энэ хэдийгээр бохир заваан ажил боловч тэр үүнийг заавал хийх ёстой.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.17.19 4:32 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Lol! Бодож үзнэ ээ. Одоохондоо Маажуураараа явъя. Таарсан нэр олдвол дараа солино оо, ккк
:haha:

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1110 posts ]  Go to page Previous 123 24 25 26 2743 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited