#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.14.26 8:12 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1119 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 140 41 42 43 44 Дараагийн

Ямар фирмийн гар утас хэрэглэдэг вэ?
Санал асуулга 4-р сар.06.12 2:04 pm-д дууссан
1. Nokia 35%  35%  [ 106 ]
2. Siemens 1%  1%  [ 2 ]
3. SonyEricsson 11%  11%  [ 32 ]
4. Samsung 12%  12%  [ 36 ]
5. Motorola 2%  2%  [ 6 ]
6. Sharp 1%  1%  [ 2 ]
7. Anydata 1%  1%  [ 2 ]
8. Curitel 0%  0%  [ 0 ]
9. LG 4%  4%  [ 12 ]
10. Ubiquam 1%  1%  [ 3 ]
11. Hisense 0%  0%  [ 0 ]
12. JOA Telecom 0%  0%  [ 0 ]
13. Aiji 0%  0%  [ 0 ]
14. Pantech 0%  0%  [ 0 ]
15. Хужаа брэнд 2%  2%  [ 6 ]
16. HTC 5%  5%  [ 16 ]
17. iPhone 15%  15%  [ 45 ]
18. BlackBerry 8%  8%  [ 25 ]
19. Энд нэр нь алга өө 2%  2%  [ 7 ]
Нийт санал: 300
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.15 5:37 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
хувийнхаа хамгийн удаан барьсан утасны рекордыг Galaxy S2-оор тогтоов. 2012 оны 4-р сараас 2014 оны 11-р сар. Өмнөх рекордыг nokia 6600 эзэмшиж байв.

Яг одоогоор
Зураг
Зураг

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re:
БичлэгБичигдсэн: 2-р сар.14.15 10:18 pm 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.08.09 5:34 am
Бичлэгүүд: 412
Байршил: Where the 4 seasons changes by.
Ишлэл:
Ишлэл:
Зиа хөөрхий хорвоотой танилцсан түүх гэгчээр хөдөлгөөнт холбоо бид хоёр анх танилцсан цагаас хойш овоо олон оныг үдэж, бишгүйдээ л олон гар утасыг хаяж элээж бас сөнөөж өнгөрчээ.

- Эхлээд ард түмэнд анх үүрэн телефон гэгчийг эдэлж хэрэглэхийн зол жаргалыг таниулсан буянтай буурал AMPS системийн гар утаснуудыг Skytel -аас тэр үеийнхээ үнэлгээгээр бол зүгээр шахуу өгч байхаас нь нэгийг авч барьснаар орчин үеийн хүмүүний нэгэн шинжийг олж авч билээ, миний бие. AMPS гэдэг бол уг нь Амбас гэсэн үг шүү дээ. Амбасын систем гэж байгаам.
Антенн нь сунадаг, товчлуурынх нь таг тап хийтэл хаагддаг, тас хар өнгөтэй, сонин чамин дуу дохиотой, харанхуйд дэлгэцнийх нь гэрлээр ойр орчмоо харж болдог .... янзын гоё эд байсан даа хөөрхий. Одоо харвал аймшгийн хар аварга том юм байгаа.

- Ингээд арай чүү ертөнцийн хөгжлийн хормойноос зүүгдэж авсан би вээр яваа яваандаа доль цохиж, давран даварсаар GSM -н чамин тансаг утаснуудад санаархах болов. Ингээд 18 насны маань төрсөн өдрөөр эцэг эхээс авсан бэлэг минь сүүлийн хоёр гурван сар телевиз радио сонин хэвлэлээр суга рекламдуулсан, ид гялалзаж буй од болох Nokia 3310 байсан билээ.
Хөөрүү жаахан бацаан байсныг ч хэлэх үү, тэр үеийн гол гангараа гар утас байсныг ч хэлэх үү, 3310 -н одыг ч хэлэх үү, зайлуул хэд хоногтоо л тэрүүхэндээ маадгар амьтан явсан санагдана. Харин хагас сарын дараа хармааны хулгайчид мөнөөх утсаа алдахад үгүй ээ мөн харамсалтай байж билээ.

- Nokia 3310 -г хальтхан барьж үзээд алдсан би гэдэг хүн яахав буцаад буянт буурал AMPS -н алдарт хар утаснаас дахин нэгийг аваад хэдэн сар барив. Энэ хооронд Камертон хамтлагаас дутуугүй од болсон 3310 -н дараагийн загвар бүр ч мундаг Nokia 3330 -н сураг дуулдаж эхэлвээ. 3310 -аа дэндүү гомдолтой алдсан шарандаа заавал 3330 -с нэгийг авч барина даа гэж дотроо бодов.

- Намар нь мөнөөх сураг нь дуурсаад байсан Nokia 3330 ч худалдаанд ирлээ, зун нь хэдэн цаас цуглуулсан амьтан яаахав, нэгийг авч бариад санаа нь амарлаа. Хагас жил энэ утсыг барихдаа хаяж, буцааж олж, барьцаанд тавьж, 4 давхараас унагааж, WAP -аар нь найзууддаа онигоо уншиж өгч .... ер нь л тэр утсан дээр хийж болох бүх Experiment -үүдийг гүйцээсэн дээ.
Ингээд гар утсанд хорхойсогч бацааны сонирхол нь яваандаа буурч үнэтэй чамин утсанд шунахаа больсон бөлгөө. Энэ Nokia 3330 -г хагас жил гаран бариад хаясан минь түүнээс хойш барьсан GSM -н утаснууд дунд хамгийн өндөр амжилт юм.

- Өмнөх утасаа хаяад SIM -ээ сэргээлгэж Siemens C35 барив. Тэрүүхэн үедээ бас тийм ч жул утас байгаагүй юм шүү. Зун нь алдлуу даа?

- Nokia 8210 барьсан санагдна. Бас ч үнэтэй байсан шүү, тэр үед.

- Nokia 8210 -аа зараад Nokia 8810 барьж үзэв. Доошоо гүйж нээгддэг никель корпус нь л моодонд орж байснаас бус, үнэндээ бол шал миа утас байж билээ. Дор нь эвдээд хаяцоон.

- Хэзээ нь ч билээ бас нэг хар хөх Nokia 3310 барьж байсан санагдна.

- Утасных нь хямд, хаяж алдахад гарзгүйг нь бодолцоод, нэгжнийх нь хямдыг ч сонирхоод Skytel -н бас нэг дөрвөлжин хар утас дугаартай нь хамт 25.000 -р авч барив. Гэхдээ энэ удаагийнх арай ч анхны аварга хар биш, CDMA системийн AnyCall гэсэн бичигтэй "арай авсаархан" хар утас байлаа. Эртний хэрэглэгч Skytel -даа буцаж ирэв.
Энэ утас надад хамгийн удаан буюу бараг 2 жил тэссэн дээ хөөрхий. Сүүлд ч байж л байсан. Би хаяаа ч үгүй, эвдээ ч үгүй. Одоо нэг газар миний хэрэгт хэрэггүй хог новшин дунд л хэвтэж байгаа байх.
Ер нь надад нэг юм анзаарагдсан нь би хямд, царай муутай утас барих тусмаа надад удаан тэсдэг сонин парадокс юм.

- Үеээ өнгөрөөж, арай л дэндүү үзэл сурталгүй харагдах болсон дөрвөлжин хар утасаа сайжруулж IM-2400 гээч Stereo дуутай, өнгө өнгөөр солигдож асдаг дэлгэц, гэрэлтэй бас ч гайгүй царайлаг утас авлаа. Хэхэ, хоёр сар л тэсээд хаягдсан даа.

- Дараа нь IM-2200 гэдгийг нь олж барилуу даа. Энэ бүр марзан юм болсоон. Алдах хүртлээ нэг сар барьсан уу, яасан.

- Энэ хооронд CDMA -н өнгөт дэлгэц, Stereo дуутай, эвхэгдэж хаагддаг утаснууд ч сүрхий хямдраад ирэв. Нэг тийм жижигхэн эвхэгддэг утас авч барьсан нь бас л тэгсхийгээд хаягдсан санагдна. Марк, моделийг нь ёстой санах юм алга.

- Үүний дараа дахиад нэг тиймэрхүү өнгөт дэлгэцэт, Stereo дуут, эвхэгддэг Samsung авсан нь өмнөхөөсөө арай л царайлаг байв. Моделийг нь санадаггүй ээ, Samsung X-480 гэдэг нь мөн билүү?
Энэ утас надад бас л тун сайн хүчин зүтгэсэн дээ хөөрхий. Анх барьж эхэлснээс хойш жил гаруйн дараа, дөнгөж сая энэ намар утасаа солих хүртэл минь үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэсээр л байв. Барихаа больсныхоо дараа энэ утсыг дугаартай нь найздаа өгсөн. Одоо ч бүрэн бүтэн ажилласаар байгаа.

- Хэдэн жил гар утасны хийц загвар ойшоож сонирхоогүй би вээр O2 XDAII Pocket PC -г эрхгүй нэг сонирхов. Аргагүй нэг PC юм гэсэндээ үнэхээр ч өөр юм билээ. Жаахан овор ихтэй, эмзэгийг нь эс тооцвол. Чухам энэ шалтгаанаар л зүв зүгээр үүргээ гүйцэтгэж байсан өмнөх утасаа сольсон хэрэг.
Хэрэглэхэд үнэхээр урамтай байсан. Гэтэл яахав, мөнөөх л уламжлал дахин давтагдаж хоёр сар гаран бариад л хулгайчид тушаасан даа. Хайран юм гэж.

- Үүнээс цааш надад гар утас гээч юм ёстой тогтохоо байх нь тэр. Nokia 2600 барьсан эхний өдрөө хулгайд алдав. Хулгайч нь цагдаа. Гэв гэнэтхэн харьцааны соёл нь үлгэр жишээ болоод ирвэл, болгоомжтой яваад хариарай энэ тэр гээд донжигоноод эхэлбэл но-той байдаг юм билээ шүү, нөхөд өө.

- Nokia 8850 гээч хуучны "классик эд" нэгийг олж барьсан минь бас л удсангүй, хоёр долоо хоносон уу, яасан. Өсвөр насны хулгайчид бараг өөрөө харж байгаад бэлэглэж орхив. Эрэл сурал болоод хөөцөлдвөл бараг бариад авч болохоор юм билээ. Тэгж явахаас төвөгшөөгөөд л байна л даа. Уг нь гэмт хэргийг ингэж өөгшүүлэх буруу л юм байгаан.
Ямар манай цагдаа хулгайтай тэмцдэг ч биш надад туслахгүй л дээ. Харин ч ....

- Nokia 3310 авахаар болоод хоёр хоног барьж байтал тар нь танигдаж таг болсноор наймаа хийгдсэнгүй.

- Nokia 6610i хэд хоног барьж байтал хуучин эзэн нь гуйсаар байгаад наймаа буцав.

- Нэлээд навсайсан Nokia 2100 хэд хоног барьсан, нэг л биш ээ. Арай өөр юм барьмаар санагдав.

- Siemens C60 хямдхоон аваад нэлээн хэдэн хоног барьлаа. Гэтэл хэд хоногийн өмнөөс гацаж эхлээд, урждар бүр таг болов.

- Одоо өмнө барьж байснаас "арай гайгүй навсайсан" Nokia 2100 барьж байна даа, өчигдрөөс эхлээд. Энэ царай муутай утас зайлуул надад хэдий хэр тэсэх юм бол, хэлж мэдэх юм үнэндээ алга даа.

Гар утас барьсан түүхээ бичнэ гэхлээр ийм теле сериал шиг юм болно гэж өмнө нь төсөөлж байсангүй шүү.
Анх хэрэглэж эхэлсэн цагаас өдийг хүртэл ажил төрөл, ахуй амьдралын минь аливаа хэрэгт асар их тус нэмэр болж ирсэн гар утсыг хүндэтгээд цаг зав гаргаж хичээнгүйлэн бичлээ. Хэрэглэж байсан бүх утасаа санахыг хичээсэн болой.


P.S Uuniig ter uyeiin zaluu xuu bi veer 2007 ond bichij siiruulsen yumsanj.
Pee, zaluu ch baij, zavtai ch baij. Ene olon utasiig sanaj baisniig bodoxod zaluu tarxinii sergeen sanax chadvar ix l sain baij dee. Ter uyeiin Asuultiin gishuud iim l xicheel zutgeltei idevxi sanaachlagatai bichij siiruuldeg baisiim daa.
Utasnii xuvid bol ter uyees unuug xurtelxiig sanax arga odoo yagaad ch alga. Yuutai ch 2007 onii ene udriig xurtel xayaj, eleej sunuusun utasnii toonoos ter udruus unuug xurtel xayaj, eleej sunuusun utasnii too lav gurvantaa daxin xetrex biz. Statistic dundajiig ni bodvol ungursun 6 jiliin tursh neg utasnii nad deer amidrax xugatsaa 2 saraas xetrexgui baisan baix. Oiroltsoogoor 30 - 40 utas tsaash ni xaruulsan bolov uu.
Yag odoogiin baidlaar Unitel - Nokia 2630, Mobi - LG Optimus LTE.
Ингэж бичээд энэ олон жилийн дараа дахиж унших сайхан байгаа байхдаа :-) . .

2 жил гаран s2 барьсны эцэст зарж LG g2 барьж байна. Лавдаг буруу сонголт хийгээгүй бололтой . :cheerleader:

_________________
In art you cant win.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.14.15 2:32 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.13.04 2:26 am
Бичлэгүүд: 1540
Байршил: when nothing goes right then GO LEFT!!!
Tsaana chine S6 geech saikhan amitan hudaldaand garchixsan u ?
Zuragtaar harahnee yadag yadag ch gene uu ih saikhan amitan sonsogdood bhiin

_________________
2+2=5
I don't care


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.14.15 2:44 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.20.14 11:50 am
Бичлэгүүд: 1491
blackberry z30 delgets ni hagarhai androidiin appuud jaahan mia ajilladagaas bish kk


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 4:26 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ишлэл:
Lumia
Lumia хэр юм байна?

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 4:29 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Бичлэгүүд: 3201
Байршил: Anfield
Mia geseen.

_________________
David Moyes is a football genius


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 5:42 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.13.04 2:26 am
Бичлэгүүд: 1540
Байршил: when nothing goes right then GO LEFT!!!
hog2

_________________
2+2=5
I don't care


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 6:27 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Nokia 200 , Samsung Galaxy S3

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 7:13 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
Ишлэл:
Ишлэл:
Lumia
Lumia хэр юм байна?
Нададл лав зvгээр санагддагыншдээ

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 7:18 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
iphone 3gs

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 11:33 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Бичлэгүүд: 3201
Байршил: Anfield
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
Lumia
Lumia хэр юм байна?
Нададл лав зvгээр санагддагыншдээ
Crashdaad bdag gesen sht. Gaigui bna uu?

_________________
David Moyes is a football genius


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.20.15 11:46 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
Vгvйээ
Надых зvгээрл байдгыншдээ

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.15 4:50 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.22.06 12:11 am
Бичлэгүүд: 1792
Nokia avsan. saihan bna. unaad unaad hagarahgui bna. tsenegee ch udaan barij bna.

_________________
:whip:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.17 9:47 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3725
Ишлэл:
Ёстой муусайн хулгайч нараас болж 10 дэхээ барьж байна шд.
Хамгийн эхнийх нь нокиа 3310 байлаа аймаар бөх утас байсан шүү унагаал шидээл хөөрхийг нээрээ сүүлд нь дүүдээ өгч санаа амарсан.
самсунг ямар маркийн бүү мэд дэлгэдэг өнгөт дэлгэцтэй л утас байсийн дүү авсан
нокиа 8250 за эндээс л утсаа алдаж эхэлсэн дээ урднийхуудыг нь хулгайч нар тоодоггүй байсийм шиг байна лээ.
Сони эриксон марк нь санадаггүй ямар ч байсан аваад 7 хоноод хулгайчийнх болсон
Сони эриксон маркий нь бас санадаггүй ээ ямар ч байсан хулгайлуулаад гэрийнхэндээ хэлэлгүй эгчээрээ дахиад яг адилхныг авхуулаад дахиад хулгайч
моторолла м7 гэж байсан байхаа энийг бас сүүлдээ эгчдээ өгсөн
Сони эриксон к750 энийг ёстой аймаар дурлаж байж авхуулж билээ гоё утас шүү камера нтр нь тэр үедээ л кк сүүлдээ дүүд өгөөд хөөрхий дамжсаар алга болсоон
Сони эриксон w810 энэ хөөрхөн утас даанч дүү гэж нэг шунал нөхөр панаалдсаар байгаад өөрийн болгосон.
Одоо нокиа 6300 л барьж байна дөө энийг бүүр 4н жил барьжийна дөө дөнгөж анх гарч байхад нь аваад дунд нь дүүд өгсөн сониг барьж байгаад буцаад сольсон. Одоо бол iphone л авч утсаа сольмаар байна өөр ч утас нээх сонирхол татахгүй байгаа болохоор энэнтэйгээ л. Ээж утас сольж өгөхөөрөө л хуучин утсыг дүүд эсвэл эгчид эгчийн хүүхдүүдэд өгчдөг болохоор хулгайч нарт бэлэглэснээс бусад утсууд бүгд хүмүүсийн гар дамжаад алга болсон дөө
Энэ ч анхнаасаа л бүтэхгүй нөхөр байждээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.17 10:07 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3725
Ишлэл:
Нокиа 3350, хаясан
Нокиа 8210 эвдэрсэн
Сони Эриксон т610, эвдэрсэн
Motorola MPx200 смартфон. Windows 2002 mobile үйлдлийн системийг нь үзье гэж авсан. Удалгүй зарсан
Сони Эриксон к700, яаснаа санадаггүй
Нокиа 6131, байж л байгаа
HTC G1 Dream смартфон. Android үйлдлийн системд нь дурлаж авсан. Таалагдсан. Барьж байгаа.
нийтдээ 7 юм байно,
htc.гээ одоо ч барьж байгаа юү?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.17 10:18 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3725
Ишлэл:
Энийг n78 арай жоохон бандгар тэрнээс гоё утас :mrgreen:
Зураг
Одоо энийгээ барьж байгаа юү?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.17 10:19 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3725
Ишлэл:
Скайтелийн дэлгэгддэг утас байсан.
Марк энэ тэрийг нь санадаггүй ээ.
Одоо санаж байна уу?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.17 10:25 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3725
Ишлэл:
Say avlaa.
Зураг
Энэ утсаа хэрэглэж байгаа юү?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.17 10:27 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3725
Зааза эхнээс нь ерөнхийд нь уншаад уншаад явчихлаа. Бөөн дурсамж л байх шив.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.17 12:28 am 
Оффлайн
Гавъяат Форумчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.28.03 6:07 pm
Бичлэгүүд: 2507
Байршил: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Ишлэл:
Ишлэл:
Say avlaa.
Зураг
Энэ утсаа хэрэглэж байгаа юү?
Hereglehgyi bga, mongold orhison sh de. yah gsiin?

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.17 12:34 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3725
Ишлэл:
Hereglehgyi bga, mongold orhison sh de. yah gsiin?


Хэрэглэхгүй байгаам бол очоод авчих уу? :brows:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.17 1:18 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Хаха жинхэнэ дурсамж сэргээдэг бна шд. Би тэгж нэг дор олон утас хаяснаасаа хойш ёстой хаяагүй дээ. Нокиа 6300с хойш тэр нокиа N78-ыг барьсан бхаа. Тэгж бгаад iphone 4 ч билүү авах гээд явж бсан хэзээ ч сугалаанд олигтой юм хожиж бгаагүй миний бие гэнэт аз нь шовойж Юнителээс зарласан нэг шинэ жилийн гацуураас өдөр болгон юм хождог нэгжнээс хужаагийн Huawei л бхдаа одоо бодоход тэрний нэг жижиг утсыг хожиж, анх удаа тийм том хонжвор хожсон учраас авах гэж бсан iphone-оо дүүдээ шилжүүлээд өөрөө тэр утсыг нэг хэсэг барьсан, жоохон миа болохоор нь (энэ одоо бараг манай гэрт бж бж ч магад, эсвэл эгчийн хүүхдүүд рүү дамжаад алга болсон бх) буцаад нокиа N78-аа барьж бгаад бүр 2013 онд яалтчгүй ухаалаг утасны эрин үед очсон тул Самсунг S3-тай болсон (энийг дүүгийн хүүхдэд өгөөд нөгөөх нь тэгээд эвдэлсэн бна лээ). Тэгээд 2014 онд нөгөө хүсэн хүлээсэн iphone 5s-ыг барьж үзэв (анх удаа барьж бсан утсаа зарж үзэв ккк), тэрийг 2016 он хүртэл барьж бгаад iphone 7 авсан (энийг бас мөнгөөр сольсоон). Одоо Sony Xperia XA барьж бна. Нокиа N78 одоо ч надад бж л бна, нэг хар бараан өдөрт зориулаад хадгалсаар л бна даа.

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.17 10:04 am 
Оффлайн
Гавъяат Форумчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.28.03 6:07 pm
Бичлэгүүд: 2507
Байршил: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Ишлэл:
Ишлэл:
Hereglehgyi bga, mongold orhison sh de. yah gsiin?


Хэрэглэхгүй байгаам бол очоод авчих уу? :brows:
Cham shig mungotoi hynd bol avch chadaxgyi bna gej bhgyi blgyi dee.
Nadaas ert deer yeiin um asuuj olontoj bhaar oor gazraas hudaldaad avchixsan ni deer biz.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.17 10:50 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3725
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
Hereglehgyi bga, mongold orhison sh de. yah gsiin?


Хэрэглэхгүй байгаам бол очоод авчих уу? :brows:
Cham shig mungotoi hynd bol avch chadaxgyi bna gej bhgyi blgyi dee.
Nadaas ert deer yeiin um asuuj olontoj bhaar oor gazraas hudaldaad avchixsan ni deer biz.
Чамаас л авмаар байна ш дээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.17 11:42 am 
Оффлайн
Гавъяат Форумчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.28.03 6:07 pm
Бичлэгүүд: 2507
Байршил: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:


Хэрэглэхгүй байгаам бол очоод авчих уу? :brows:
Cham shig mungotoi hynd bol avch chadaxgyi bna gej bhgyi blgyi dee.
Nadaas ert deer yeiin um asuuj olontoj bhaar oor gazraas hudaldaad avchixsan ni deer biz.
Чамаас л авмаар байна ш дээ.
chamd zarj chadaxgyi ni dee tegvel.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.17 11:44 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3725
Ишлэл:
chamd zarj chadaxgyi ni dee tegvel.
Мөнгөөр авахгүй ш дэ. Зүгээр л авна.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1119 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 140 41 42 43 44 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр