|
Говь-Алтай Аймгийг угсаатан овгийн судалгааны хувьд авч үзэхэд тус аймгийн хүн амын тал хувь нь Урианхайчууд байна.
Тухайлбал Говь-Алтай аймаг буюу хуучины Засагт Хан аймагт 3 Урианхайн хошуу байсан ба (мөн Баянхонгор аймгийн хүн амын 40 орчим хувь нь Урианхай нар байдаг). Эдгээрээс хамгийн том нь алдар суут Урианхай Дайчин Вангийн хошуу юм. Тус хошуу нь эдүгээгийн Говь-Алтай аймгийн 6 хошууг хамарсан томоохон хошуу байсан юм.
Тус аймгаас төрөн гарсан улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан П.Жасрай жишээ нь Урианхай хүн байжээ. Тэрээр Урианхай Дайчин Вангийн Сэцэн туслагч хэмээх хүний үр сад юм.
Нэн эртний сурвалжит Урианхай овгоос Цорос, Өөлд болон одоогийн Баяд зэрэг аймгууд гаралтай хэмээн үздэг байна. Нэгэн алдарт домогт Урианхайчууд нүүдэллэн явахад гай зовлон их тохиолдоход баячууд нь салан нүүн одсон ба тэдгээрээс Баяд овог гаралтай хэмээсэн байдаг. Мөн Эсэн хааныг Зэлмийн удам хэмээн зарим сударт нотолсон нь буй.
Эдгээр бүгдийн баталгаа нь Засагт Хан бараг байнга Ойрадуудыг түшдэг тэдний хөрш холбоотон байсантай холбоотой байж магадгүй юм.
Ер нь Говь-Алтай аймагт улцгар шар хүмүүс маш их байдаг нь тэднийг гарцаагүй Урианхай нар гэдгийг батална. Мөн тус аймгаас төрөн гарсан алдарт эрдэмтэд болох Чоймаа багш, зурхайч Тэрбиш, доктор Галаарид угсаатны зүйч доктор Х.Нямбуу нар өөрсдийгөө Урианхайчууд гэдэг.
Мөн тус аймагт дараахь Ойрад угсааныхан байдаг ба хойд 3 сум Сартуулууд байдаг.
Тус аймагт өөрсдийгөө өөлд,хойд, хотогойд гэх мэтээр овогтон гэж бүртгүүлсэн хүмүүс цөөн тоогоор байдаг.Эдгээр овгуудыг хүснэгт 2 харна уу?
Харин эдгээр ойрад угсаагаар овоглосон хүмүүс хэдий, ямар шалтгаанаар ирж суурьшсан талаар тодруулах нь зүйтэй юм.
Хуучнаар Засагт хан аймгийн Сүжигт засгийн хошуу нь Зүүн гарын хаант улсаас салан Манжид дагаар орон нутаг заалгасан тэндээ үлдсэн цорын ганц ойрад хошуу юм. XVIII зууны эхэн үед Манжийн Энх-Амгалан буюу Канси / 1662-1722/ хаан Зүүн гарын харъяат Хойдын Лувсан тайжыг өөртөө татах бодлогыг идэвхитэй явуулсан ба түүнийг урвуулан авч “гүн” цол өргөмжилж Алшаагийн газар нутаг заан суулгасан боловч Зүүн гарын цэрэг нэвтрэн дайралтанд өртөх болсноор харъяат ардын хамт одоогийн Говь-Алтай аймгийн Шаргын говийн баруун талаар нутаглуулжээ. Энэ үед нь зэргэлдээ шаргын говийн хавиар Өөлдүүд нутаглаж байсан байдаг.[5] Энэ нутагт хойд, өөлдүүд нутагласнаар Засагт хан аймгийн Сүжигт гүний хошууны [6] үүсэл болжээ. Хил хязгаар нь баруун этгээдэд Заг овооноос, Шаргын гол, Цагаан нуур, Өртөөний худаг, Оцон хар толгойн худаг хүртэл Засагт хан Дайчин бэйсийн хошуутай, түүнээс зүүн тийш татаж Уушийн хадаг, Хужир булаг, Бага түргэн, Хавтгай, Сондуултыг дайрч Улаан давааны овоо хүртэл Баатар вангийн хошуутай, түүнээс зүүн тийш Хасагт хайрхны нуруугаар Хамар даваа хүртэл Үйзэн бэйсийн хошуутай, Мөстийн нуруу, Тээл гол дайрч Шаргын голыг хүртэл Засагт ханы хошуутай тус тус хил залгана.[7]
Эдгээр Өөлд болон Хойдууд нар нь дотроо
1. Их Өөлд, Бага Өөлд,Өөлд,
2. Хойд, Бага Хойд, Их хойд гэсэн овгуудыг авсан байдаг ба тус аймгийн Халиун, Цээл, Шарга, Тонхил, Дарви, Төгрөг гээд бараг ихэнх сумдад цөөн цөөнөөр тархан суурьшсан байна.
Говь-Алтай аймгаас мөн Монголын толгой бизнесменүүд ("Гацуурт"-ын Чинбат, "Макс" Ганбаатар гэх мэт), хамгийн олон генерал цолтон төрөн гарсан нь нэн сонин юм.
|