Юуны өмнө энэ постоороо эх орноо доош нь хийх гээгүй юм шүү, зүгээр Казахстан ба Монгол улсын зарим зүйлсийг харьцуулахыг хүсэв. Түүхэнд хэзээ ч төр улс байгуулж яваагүй, манай боолууд байсан, хүн амын ихэнх нь оросууд, оросууд байгаа тулдаа эднүүс өдий дайтай яваа, Назын дараа яаж ч мэднэ гэсэн яриа их явдаг тул хариу өгөх зорилгоор л бичсэн юм шүү.
нэг. оросуудын ачаар энэ зэрэгтэй яваа гэх үлгэрийн тухайд. 17,8 сая хүний 11,8 cая нь /нийт хүн амын 66,5% нь/ хасаг бол ердөө 3,6 сая нь л оросууд юм. тэгвэл оросууд гол гол юмыг нь авч яваа гэж маргавал төрийн захиргааны ажилтны бараг 97 % нь хасагууд гэжүгаа. бусад салбарт ч яг иймэрхүү статистик тоо хөвөрдөг. тэгэхээр энэ улсыг оросууд биш хасагууд авч яваа нь тов тодорхой юм. цаана нь нэг сая гаруй түрэг угсааны узбек, уйгар, хиргис, татаруудыг нэмбэл хүн амын бараг 75% нь түрэг гаралтнууд юм. олон улсын жишгээр хүн амын 70 хувийг нэг үндэстэн эзэлбэл тэр улс моно үндэстний буюу нэг үндэстний оронд тооцогдоно. түрэг гаралтнуудыг нэмж тооцохгүй ч гэсэн ойрын хэдэн жилийн дотор казахстан нь моно үндэстний орон болох нь тодорхой байна.
хоер. "төрт улс байгуулж яваагүй". 1465-1847 он хүртэл хасагийн төрт улс бодитоор оршин тогтсон ба үүний гол атрибут болох хаант төрийн нийслэл /хамгийн сүүлчийн нийслэл нь Туркестан, Түркістан хот, өмнө нь Сыганак, Сарайшык, Ташкент; саяхных гэвэл Семей, Оренбург, Кызылорда, Алматы, Астана /, үе үеийн хаадыг оршуулж байсан бунханууд /1511-15211 онуудад төр барьж байсан Касымаас эхлээд Абылай хүртэлх /1771/ бүхий л хаадын бунханууд бий/, тэд нарын хэрэглэж байсан хаан тамга тэмдэг, туг далбаа цөм одоо хүртэл хадгалагдаж буй. гэтэл дэлхийд гайхуулдаг Чингис хааны маань тамга тэмдэг байгаа билүү, ядахдаа булш нь хүртэл тодорхой биш шдээ. харин сүүлчийн хаан болох Кенесары нь урвагчдын гайгаар хиргисүүдэд алагдаж толгой нь хойшоо оросд хүргэгдсэн байдаг тул бунхан нь тодорхойгүй байдаг юм.
энэ нь зөвхөн хасагийн хаант улстай л холбоотой зурвас үе. хятадууд манжид, юаньд эзлэгдсэн үеээ өөрсдийн түүх биш гэж түүхээс арчиж хаяаагүй, энэ үед хятад улс байгаагүй гэж ярьдаггүй шиг хасагууд ч оросын колончлолын үеийг үгүйсгэдэггүй юм, энэ үед хасаг орон байж л байсан гэж үздэг. их монгол, наашлаад зүчийн улс, алтан орд, цагаан орд, абу-л-хайр шайбанийн улс, нүүдэлч узбекийн улс, /үнэндээ нүүдэлч хасагууд гэвэл зохино/ цагаадайн улс, моголстан, хар хидан ч хасагийн түүх юм. цаашлаад кипчак, кимак, усун, канглы, найман, хэрэйдын улсууд, хөх түрэгүүд, уйгар буюу нэгдсэн түрэгийн улс, хүннү, сак, скифүүд хасагийн түүхийн эхлэл юм... товчхондоо ор хоосноос юу ч үүсдэггүй юм. орчин үеийн казахстан байгуулагдах хангалттай урьдач нөхцөл, түүхэн улбаа байсан тулдаа л хасагууд өөрийн улстай болсон юм шдээ.
гурав. Назын дараа задарна. монголын заяа их гэдэг дээ. яг энэ үгийг хасагт ч хамаатуулж хэлж болно. назын дараа юу ч болохгүй. нар манддагаараа мандана. учир нь мөнх тэнгэр, магадгүй үйлийн үр нь энэ хорвоод хасаг гэж улс байх естой гэж үзсэн учраас хасагстан оршин бий болсон...цаашид юу болохыг мөнх тэнгэр л мэдэхээс цуурагчид мэдэхгүй.
дөрөв. хоер улсын зарим харьцуулалтууд. их улсын юм бүхэн их байдаг...
монголын хамгийн өндөр уул алтай таван богд 4374м /энэ уулнаас ердөө 12м метрээр л намхан, 4362м өндөртэй мөнххайрханыг ч давхар нэрлэж байвал шударга юм шиг санагддаг

/ бол бүхий л алтайн уулсын ноен оргил 4506м өндөр музтау /оросууд белуха гэдэг/ уул хасаг, оросын хилийн зааг дээр оршдог. хасагт манай таван богдоос өндөр оргилууд олон бий. жетису алатау /долоон мөрний алатау/ 4562м бол алматын яг хааяанд орших иле алатау уулын талгар оргил 4973м өндөрт оршино.
дэлхийн хойд бөмбөрцгийн хамгийн өндөр уул болох алдарт хантанири /хантэнгэр, 6995м, мөсөн бүрхүүлийг тооцвол 7010м өндөр/ ч хасаг, хиргисийн хилийн зааг дээр оршдог. сүүлдээ хужаа нар заргасаар байгаад хиргисийн талаас газар тасдан авснаар одоо гурван улсын харьяалалтай болсон.
монголын хамгийн нам дор газар хөх нуурын хотгор 560метрт оршдог бол хасагийн карагие хотгор -132м-т оршдог. монголын хамгийн устай гол сэлэнгэ мөрөн хилээр гарахдаа 400м3/с байдаг бол хасагийн ертис семей хотын харалдаа 900м3/с урсацтай болдог. монголын хамгийн урт гол хэрлэн 1100км бол хасагийн есил гол 1400км.
монголын 8% буюу 12 сая га газрыг ой мод эзэлдэг бол хасагийн 4,2% буюу 21,6 сая га газрыг эзэлдэг.
монголын ДНБ 36,1 тэрбум доллар бол хасагийнх 454 тэрбум доллар /хоеуланг PPP буюу худалдан авах чадвараар тооцсон ДНБээр харьцуулав/.
монголын хамгийн урт гүүр лав нарны гүүр байх

. хасагт 12 км урттай гүүрийг эрчис мөрөн дээр барьж байна. үүний 3,2 км нь гүүр, үлдсэн хэсэг нь эстекад буюу гүүрэн зам байх юм.
монголд жилд 400 мянга орчим тонн үр тариа хураадаг бол хасагт 20 сая тонныг хурааж үүний хагасыг нь үр тариа, гурил хэлбэрээр гадагшаа экспортолдог. орос гурил гэсэн нэрээр хасагийн цесна гурилаар хийсэн хаан бууз, баншыг бид идэж л байгаа

. киргиз хатаасан жимс нэрээр өмнөд казын жимс ногоог хэрэглэж л байгаа.
монголд бараг 60сая мал бий. гэхдээ үүний талаас илүү нь ямаа байгаа. хасагт зху-ын үед 50 сая мал байсан боловч шилжилтийн үеэр эрс цөөрсөн, арав гаруйхан сая мал үлдсэн үе бий. одоо эргээд өсөж 40 сая дөхөж байна. монгол шиг үүний ихэнх нь ямаа биш юм. монголын нийт малын тоо ямаа болохоор л их харагддаг болохоос бодод шилжүүлбэл тун шалихгүй тоо гардаг гэжүгаа.
хасагт одоо 10 сард ашиглалтанд орох кашаганы ордыг оролцуулбал жилдээ бараг 100 сая тонн нефть олборлохоор болж байна. ийм их нефть гаргаж байж яагаад үсрэнгүй хөгжихгүй байна гэсэн асуулт гарна. нэгт, үнэ буусан, хоерт, хасагийн нефть олборлох зардал саудын арабынхаас бараг 3 дахин үнэтэй, 4000-5000м-ээс гарна.
товчхондоо ЭЗ, хүн ам, газарзүй гээд юм юмаараа монголоос илүү улс. иймд хасагстан бол өчигдөрхөн байгуулагдсан, оросын ачаар өдий яваа, бид төрт есны олон зууны уламжлалтай гэсэн бусдыг үл ойшоосон хийрхүү бодлоос салах цаг болжээ.