Жаа энэ олон постон дунд ХАЛХ гэсэн үгийн тайлбар ердөө ч алга байх тул хэдэн үг нэмсүгэй.
Монгол угсаатны түүхэнд Халх нэртэй хоёр бүлэг байх. Нэг нь Вэй Монголын Халх. Нөгөө нь Өвөр таван отог Халх гэж түүхэнд байх.
Өвөр таван отог Халхыг манайхан "Жинхэнэ оргиналь ХАЛХ""хэмээн боддог нь ташаарал болой. Эд нарыг Халх гол хавьцаа амьдарч байсан тул тийн Халх гэгдэх болсон гэж сэтгэлийн угтаа итгэж улмаар Вэй Монголын Халх нартай уг гарвалын холбоотой хэмээн эндүүрдэг ажээ.
Угтаан бол өвөр таван отог Халх нь --"Халх гол"-гэх газар зүйн нэршилтэй огтхон ч хамааралгүй хаа байсан Хянган давааны зүүн талд Халх голоос бараг 1000км-ын цаана байжухуй.
Юу яасаны Халх голоор нэрлэгдэхэвдээ.Хэрвээ амьдарч буй газрынхаа нэрээр нэрлэгддэг бол Халх гол, Хөлөнбуйраар нутагтай байсан Цахар нар яагаад ХАЛХ биш гэж?

Өвөр таван отог Халх бол Урианхайн гурван харуул гэгддэг гурван харуулын Мин улсын ТАЙНИН Вэй мөн.

Тэгвэл эд шаарнууд чухам яагаад ХАЛХ нэр зүүдэг байна ? гэвээс Мин улсын зүгээс энэ харуулыг "хаан төрийн Халх бамбай, Халхавч Харуул" гэж нэрлэж байсанаас сая энэ нэрийг зүүх болжээ . Энэ тухай ИЛТГЭЛ ШАСТИРТ ч буй.
Эндээс "12 отог Халх" гэдэгт Вэй Монголын 7 хошуу [манайхан отог гэж андуурдаг] болон өвөр таван отог Халхыг нийлүүлэн 12 отог хэмээн тоолж Ар Өвөр Халх нь угтаан НЭГ байсан хэмээн гэнэнээр итгэжүхүй.
Үнэндээ бол ар Халх нь дангаараа 12-13 отогтой юм. Эхнэдээ 12 отогтой байгаад сүүлд Самуу Буймаад өмч хуваан 13 ч болсон магад.
Иймд Монголын түүхэнд 2 Халх буй. Нэг нь Монголоос урваж Мин улсын харуул ,халхавч болсон ХАЛХ. Нөгөө нь Халх голын дагуу малжин байсан Вэй Монголын Халх .
Ийм жишээ бас Дөрвөдүүд дээр буй. Нэг нь Дува сохорын удам дөрвөн Ойрадын Дөрвөд.Нөгөө нь Илтгэл шастирт бичсэнээр тээ хойно Дөрвөд нэр зүүсэн Хорчины харьяат нар гэх мэт. Нэр нэг утга өөр ажээ.