#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.05.26 11:49 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 189 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 58 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 3-р сар.17.16 10:41 am 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Энийг оруулах болоогүйээ. Тэээр доороос юу ч гэсэн дээш нь гаргасан юм. Зунаас завтай болж байгаад оруулнаа

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.17.16 11:19 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
өөө заза тэр болтол тэгвэл хүлээж л байя даа ххэ
Тарамдсан зүүдээс хойш Сидний Шелдоны зохиол таалагдах боллоо сонирхолтой учир битүүлэг бас өрөвдөлтэй :) :) :)

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.16 3:37 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Сидни Шелдоны цувралуудаас миний хамгийн дуртай нь. Би нэг эхлүүлээд орхисон доо.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.16 4:54 pm 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.12 1:04 pm
Бичлэгүүд: 190
someone минь ээээ! Сайхан зохиолуудыг чанартай, шуурхай оруулж байдагт чинь гүнээ талархдаг шүү. Энэ зохиолыг бүр эхнээс нь оруулах боломж байна уу? латинаар бичиж оруулсан нь уншихад их төвөгтэйм, хэхэ аймаар залхуурсаааан :razz: :razz:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.16 6:22 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
уншчихлаа, латинаар бичсэн нь нээх их биш юм байна өө
Пэйж яг Эшли шиг санагдаад бхын гэхгүй юу ххэ
үхэхийг хүсээд байгаа хүнд үхлийн тариа яаж хийж чадаж байна аа, бүх юмыг ёс журмын дагуу хийхгүй бол ингээд өөрөө дараа нь асуудалд орно шүү дээ

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.16 7:13 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.17.16 5:46 pm
Бичлэгүүд: 66
ЭХЛЭЛ

Сан Франциско хот. 1995 оны хавар

Тойргийн прокурор эрхэм Карг Андруз уур хилэндээ автана галзуурахад ганц хуруу дутуу сууж байлаа.
-Чөтгөр ав гэж! Юу гээчийн юм болоод байна? Гурвуул хамт амьдарч, бас нэг эмнэлэгт ажилладаг. Тэдний нэг нь бараг эмнэлэгийн бүх ажилтантай энгэр зөрүүлэн садарлаж, нөгөө нь сая долларийн төлөө өвчтөнөө егүүтгэж, харин гуравдахь нь амиа хорлосон байх юм гээд муухайгаар хараал тависнаа Карг хэсэг дуугүй болсноо гүн амьсгаа аваад,
- Ээдээ энэ хүүхнүүд үү! Чөтгөр шиг гурван эмч хүүхнүүд юм гээч! Алдар цуутай улс шиг тэднийг олон нийтийн хэвлэлийн мэдээллээр цацаж байгааг нь хараач! Тэр гурав ч телевизийн дэлгэцнээс салахаа байлаа гээч бүр "60 минут" нэвтрүүлэг ч тэдний тухай гарах боллоо. Барбара Уолстэрс ч бас тэдний тухай сурвалжлага хийжээ. Бүх л сонин сэтгүүлүүд тэдний тухай өгүүллэг нийтлэгдээд зогсохгүй бүр зургийг нь хүртэл гаргажээ. Аягүй бол Голливуудийнхан эдгээр гичийнүүдийн тухай кино хийхээр төлөвлөсөн ч байж магадгуй л дээ! Хэрэв засаг төрөөс Прэслигийн марк гаргасан шиг энэ гурвын хөрөг бүхий марк худалдаанд гаргавал би л лав гайхахгүй! Бурхан минь, энэ бүхнийг зайлуулж өгөөч! гээд тойргийн прокурор "Пэйж Тайлор эмчийн гарын үсэг бүхий Пэйж Тайлор эмч Сахиусан тэнгэр уу, эсвэл шуламын хорлол уу?" гэсэн гарчигтай нэгэн эмэгтэй хүний зураг бүхий хавтастай "ТАЙМ" сэтгүүл дээр зангидсан гарынхаа хүчийг үзэн нэгэнтээ ш**ж аваад,
-Пэйж Тайлор эмч гэж ихэд зэвүүцсэнгүйгээр хэлээд, ахлах яллагч Гас Вэнабл руу харж,
-Гас! би чамд үүнийг даалгая. Надад ялын тогтоол хэрэгтэй. Гэхдээ нэгдүгээр зэрэглэлийн хийн камерт хийх, алах ялын тогтоол шүү гэхэд нь,
-Бүү санаа зовогтун! Би наадахыг чинь аргалъя хэмээн Гас Вэнабл аяархан хэлэв.

Гас Вэнабл шүүхийн танхимд суугаад Пэйж Тайлор эмчийг ажиглаж байхдаа: "Энэ эмэгтэй тангарагтнуудыг эс тоож байх шивдээ. Хэн ч тангарагтан нарыг тоохгүй байж болдоггүй юм даа, хонгор минъ хэмээн бодлоо. Бүсгүй өндөр гоолиг бие, цонхигор царайг нь тодруулсан хүрэн бараан нүдтэй ажээ. Анзаараггүй ажиглагчид бол түүнийг сэтгэл татам бүсгүй гэж үзэх бол нилээдгуй хянуур эрчүүд түүнд хүүхдийн гэмээр хөөргөн сэтгэл, бүрэг ичимхий, хулчгар зан авирыг хашир догь эмэгтэйн цэцэн билэгт ухаан, зовлон нанжидийн хамт нэгэн зэрэг олж харах буй за. гэвч түүнд ариун шударга ёс суртахуун байх нь илт мэдрэгдэнэ. "Ямар ч дүрын эр хүн ээжтэйгээ сэтгэл хангалуун гэгч нь танилцуулж болох тийм л бүсгүйчүүлийн нэг юм. Хэрэв зээ түүний ихэд хүйтэн цуст алуурчин таалагддаг бол тэр шүү" хэмээн Гас Вэнабл увайгүй бодлоо үргэлжлүүлэв. Пэйж Тайлор эмчийн харцанд эрх чөлөөг хязгаарлаж буй шүүхийн хүйт даасан саарал танхимаас ангижран, тэс өөр орчинд, тэс өөр цаг мөчид байгаа мэт харагдах ажгуу.

Шүүх хурал Браянт гудамж дахь Шүүхийн ордны хуучин байранд боллоо. Дээд шүүх болон тойргийн шорон байрладаг долоон давхар тус ордон ой гутам үзээрийн муухай харагдана. Шүүх хуралд ирэгсэдийг аюулгүй байдлын электрон систэмээр шалган дотогш оруулдаг ажээ. Дээд шүүх нь тус ордны гуравдугаар давхарт байрладаг агаад хүн аминий хэрэг хэлэлцэх 121 тоот танхимд АНУ - ын далбаа залсан хананы дор шүүгч суух бөгөөд зүүн талд тангарагтан нарын суудал, харин танхимын төв хэсэгт хоёр тусдаа гарц бүхий хэрэгтний, нөгөө талд нь өмгөөлөгчийн суух ширээг зэрэгцүүлэн байрлуулжээ. Танхим автын ослоор гарсан хүн аминий хохирол, хүн аминий хэргийн талаар илүү хошууран дурлаж явдаг сурвалжлагчид, ангалзуур этгээдээр дүүрчээ. Эл жигшүүрт хэрэг нь бусад хүн аминий хэргийн нэгэн адил өөрийн ший янгууг агуулсан байв. Ахлах яллагч Гас Вэнабл ер бусын сонин төрхтэй нэгэн аж. Тэрээр ширэлдсэн буурал үс, ямаан сахалтай, өмнө зүгийн газрын эзний ааш аяг бүхий махлаг эр байлаа. гаднаас нь харахад хайнгадуу, шийдэмгий бус төрхтэй ч гэлээ уураг тархи нь эгээ л компьютер шиг ажиллана. Голдуу хуучин загварын шовх, хатуулгатай захтай цамц, цагаан костюм өмсдөг нь түүний таних тэмдэг, нэг ёсны "имиж" нь болой. Шүүх хуралд үргэлж өөрийн үйлчлүүлэгчээ цагаатгаж, өмгөөлөгчийн нэр хүндийг олж авсан ов заль ихтэй, өмгөөлөгч Алан Пен гэгч эр Пэйж Тайлорыг өмгөөлөн Вэнаблын эсрэг ажиллах болжээ. Тэд шүүх хуралд нэг бус удаа учирч байгаа бөгөөд бие биедээ үл итгэх авч өөрийн эрхгүй хүндэлцгээх ажгуу. Алан Пэн шүүх хурал эхлэхээс долоо хоногийн өмнө түүн дээр хүрч ирсэнд Гас Вэнабл тун ихэд гайхчээ.
-Гас, би чамд туслахаар ирлээ.
"Бэлэг барин гуйх өмгөөлөгчөөс болгоомжлогтун".
-Чи юу сэдээ вэ, Алан?
-Аан гэж бай, би өөрийн үйлчлүүлэгчтэй энэ талаар хараахан хэлэлцээгүй, гэхдээ түүнд ялыг хөнгөлөх, хэргийг хэлэлцсэн мужын зардал мөнгийг хэмнэх үүднээс буруугаа хүлээхийг ятгах болно гэжээ.
-Чи надтай тэр хүүхний ялыг хөнгөлөх хэлэлцээ хийх гээ юу?
-Тиймээ Гас Вэнабл ширээгээ онгичиж эхлэнгээ,
-Хижигийн хуанли хаашаа орчиховдоо. Өнөөдөр хэдэн билээ, чи мэдэж байна уу? гэлээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.16 11:00 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Анх оруулсан латинаас үргэлжлүүлээд би оруулсан. Одоо бас дээрх хүний оруулсанг алгасаад өөрийнхөө оруулснаас үргэлжлүүлж орууллаа.

_________________
Avatar by Someone


Сүүлийн удаа ||someone|| 3-р сар.23.16 11:04 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.16 11:02 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
[center]НЭГДҮГЭЭР ДЭВТЭР
Бүлэг 1.[/center]

Сан-Франциско. 1990 оны 7-р сар
- Кейт Хантер.
- Энд байна.
- Бетти-Лоу Тафт.
- Би энд байна.
- Пейж Тейлор.
- Байна аа.
Эд нар тойргийн "Эмбаркадеро" эмнэлгийн шинэхэн эмч нарыг хүлээж авдаг бүүдгэр хүрэн өнгөтэй том тасалгаанд цуглагсдын бүрэлдэхүүнд багтсан тоотой хэдэн бүсгүйчүүл байлаа.
Энэ эмнэлэг улсдаа ч Сан-Францискодоо нэлээд эртнийхэд тооцогдоно. 1989 оны газар хөдлөлтийн үед Тэнгэр хангай Сан-Францискогийн эмч нарыг сандаргасан ч гэлээ эмнэлгийн байшинг эвдэж нураасангүй сууринд нь хэвээр үлдээжээ. Эмнэлэг гурван хороолол хэртэй талбай эзэлсэн тоосго чулуугаар баригдсан он цагийн эрхээр тоос шороонд дарагдан сааралтах асар том цогцолбор юм.
Эмнэлгийн төв байрны үүдэн дэх хүлээн өрөөнд өвчтөнүүдэд зориулсан модон вандан сандал байрлуулжээ. Олон жил давхарлан будсан хүлээн авах өрөөний хана туурга нь холцорч ховхорч, энэ урт хугацаанд цөмөрч өмхөрсөн шалан дээгүүр нь суга таяг, тахир дутуугийн тэргэнцэртэй хэдэн мянган хүн холхин элээсэн нь илт.
"Эмбаркадеро" эмнэлэг орон тооны 400 эмч, олон нийтийн 150 эмч, 800-гаад тасгийн эмч, 3000 орчим сувилагч, лаборант асрагч бусад техникийн ажилтан гээд есөн мянган боловсон хүчин бүхий том байгууллага ажээ.
Шинэ эмч нарыг эмнэлгийн захирал Бенжамин Уоллис гэгч улс төрч гэмээр дүр төрхтэй, өндөр сүрлэг биетэй, эмчийн ажил мэргэжлийн хувьд дульхан ч гэлээ одоогийн албан тушаалд хүрэлцэхүйц чадварлаг нэгэн угтан авлаа.
- Шинээр ирсэн эмч та бүхэнтэй уулзахыг би хүссэн юм. Эмнэлгийн коллежид суралцсан эхний хоёр жилдээ та нар цогцостой, сүүлийн хоёр жилд нь ахлах эмч нарын хяналтан дор өвчтөнтэй ажилласан. Тэгвэл одоо та нар өөрсдөө өвчтөнөө хариуцан ажиллах болно. Энэ бол мэдлэг мэргэжил шаардсан асар их хариуцлага хэмээгээд Уоллис бүгдийг нүд гүйлгэн харснаа, - Та бүхний зарим нь мэс засал, зарим нь дотрын эмчээр мэргэжнэ. Групп бүрийн өдөр тутмын ажлын горимыг тасгийн эрхлэгч зааж удирдан ажиллана. Энэ мөчөөс эхлэн та нарын ажил үйлсээс хүний амь нас хамаарах болно гэлээ.
Залуу эмч нар түүний яриаг амьсгаа даран чагнаж суулаа.
- "Эмбаркадеро" бол тойргийн эмнэлэг гэсээр тэрээр яриагаа үргэлжлүүлэн, - Тэгэхээр бид ирсэн хэн бүхэнд үйлчлэх ёстой. Манай ихэнх өвчтөнүүд ядуу дорой агаад хувийн эмнэлэгт очих чадваргүй улс байдаг. Тасгууд хорин дөрвөн цагийн турш хойшлуулшгүй тусламж үзүүлэн зав чөлөөгүй ажиллана. Та бүхэн илүү цагаар ажиллаж хэр тааруу хөлс авах болно. Хувийн эмнэлэгт бол та нарыг эхний жилд аахар шаахар ажил олгож, хоёр дахь жилд нь мэс заслын хутга барьж үзэхийг зөвшөөрөн, гурав дахь жилээс нь ахлах эмчийн хяналт дор мэс засалд оролцуулна. Манай эмнэлэгт энэ тухай бодох хэрэггүй. Манайх "Ажигла, хий, бусдаас суралц" гэсэн уриагаар ажилладаг. Тус эмнэлэг эмнэлгийн мэргэжилтнээр дутмаг байгаа тул та бүхнийг хагалгаанд аль болох түргэн орвол төдийчинээ бидэнд тустай. Надаас асуух асуулт байна уу?
Залуу эмч нар түүнээс мянга мянган асуулт тавих хүсэлтэй байлаа .
- Байхгүй юу? Тун сайн байна. Та нарын албан ёсны ажлын өдөр маргааш эхэлнэ. Өглөө 6.30- д ирж бүртгүүлэх ёстой. За амжилт хүсье!
Цуглаан дуусч бүгд гарах хаалга рүү зүтгэж өөр хоорондоо сэтгэл нь хөөрөн ярилцсаар гарч явахад гурван бүсгүй зэрэгцэн зогсож үзэгдэв.
- Бусад бүсгүйчүүл хаа байна?
- Бид ердөө л гурвуулхнаа юм шиг байна.
- Эмнэлгийн коллежийг санагдуулж байх шив, тийм үү? Энэ эмнэлэг дундад зууны үеийнх шиг санагдчихлаа гэж зургаан фут өндөр, чийрэг биетэй гунхалзсан сайхан хар арьст бүсгүй хэлээд, - Намайг Кейт Хантер гэдэг. Гэхдээ бүгд Кэт гэж дууддаг юм гэхэд нь,
- Би Пейж Тейлор гэж залуухан эелдэг, боловсон төрхтэй, өөртэй итгэл төгс хоёр дахь бүсгүй өөрийгөө танилцуулав.
- Бетти-Лоу Тафт. Намайг Хони гэж дууддаг гэж гэнэн хонгор төрх, уян зөөлөн саарал нүдтэй бүсгүй өмнө зүгийн аялгаар өгүүлэн инээмсэглэв.
- Чи хаанаас ирсэн бэ? гэж Кэтийн асуувал,
- Теннеси муж улсын Мемфисээс.
Хони, Кэт хоёр Пейж руу харвал тэрээр,
- Бостоноос ирсэн гэж шуудхан хариуллаа.
- Би Миннеаполисынх гэж Кэт хэлээд "Ингэсэн нь арай үнэнд ойр байх" гэж бодлоо.
- Бид бүгд гэрээсээ алс хол байгаа бололтой гэж Пейж хэлснээ, - Та нар хаана бууцгаасан бэ? гэж асуулаа.
- Би нэг муухай зочид буудалд буусан гэж Кэт ярвайн хэлснээ, - Хөлсний байр хайх цаг байсангүй гэхэд,
- Би ч гэсэн адил хэмээн Хони хажуунаас нь өгүүлэв.
Пейжийн царайд баяр баясгалан тодорч,
- Би өнөө өглөө нэлээн хэдэн байр үзсэн, нэг нь сайхан байр байна лээ, гэвч би ганцаараа үнийг нь дийлэхгүй. Гурван унтлагын өрөөтэй...
Бүсгүйчүүл харц солилцоод,
- Хэрэв бид гурвуулаа бол... гэж Кэт санал дэвшүүлэв.
Эл байр нь Филберт-стритэд усан онгоцны боомтын дүүрэгт байрлах агаад бүсгүйчүүлд ихэд таалагджээ. Унтлагын 3 өрөө, угаалгын хоёр өрөө, хогийн хоолой, угаалгын газар, машины зогсоолтой ажээ. Байрыг хуучин тавилгаар тохижуулсан авч эмх цэгц, цэвэр цэмцгэр гэдэг нь жигтэйхэн.
Бүсгүйчүүл байрыг үзсэнээ,
- Надад бол сайхан байр байна гэж Хони ам нээвэл,
- Би ч гэсэн тэгж бодож байна гэж Кэт хүлээн зөвшөөрснөө тэд хоёул Пейжийг асуусан янзтай харцгаахад Пейж,
- Тэгвэл үүнийг хөлсөлье гэжээ.
Үдээс хойш гэхэд тэд шинэ байрандаа хэдийн нүүж ирцгээхэд хаалгач эр ачаа тээшийг оруулахад нь тусалжээ.
- Тэгэхээр та нар эмнэлэгт ажиллана гэв үү? Сувилагч уу, аан?
- Эмчээр ажиллана гэж Кэт түүнд залруулан хариулбал хаалгач эр түүнийг үл итгэсэн янзаар ширтсэнээ,
- Эмч гэв үү? Та нар жинхэнэ эмч нар болно гэх гээд байна уу?
- Тийм ээ, жинхэнэ эмч болцгооно хэмээн Пейжийг хэлэхэд хаалга эр жуумалзаж,
- Та нарт үнэнийг хэлэхэд, хэрэвзээ надад эмнэлгийн тусламж хэрэг болбол би эрэгтэй эмчид үзүүлэхийг эрхэмлэх болно гэлээ.
- Бид үүнийг чинь саначихъя.
- Зурагт радио хаана байна? Би олж харахгүй байх чинь гэж Кэтийг сонирхон асуувал,
- Телевизор хэрэгтэй болбол худалдаж авах л болох нь дээ. Сайхан төвхнөцгөөгөөрэй, хатагтай ... эрхэм эмч нараа гэчхээд мань эр маасалзав.
Бүсгүйчүүд түүнийг харцаараа үдэн хоцорлоо.
- Сувилагчаар уу, аан? гэж Кэт хаалгачийн дууг дуурайн элэглэснээ пар хийтэл инээд алдаад,
- Бүсгүй хүнийг үзэн ядагч нь байх нь ээ. За за, алив унтлагын өрөөгөө сонгоцгооё гэлээ.
- Надад аль нь ч яахав хэмээн Хони хэллээ.
Тэд унтлагын өрөөнүүдийг үзвэл нэг нь нөгөө хоёроосоо арай том байх ажээ.
- Пейж ээ, чи арай том өрөөнд нь орох уу? Энэ байрыг чи олсон шүү дээ? гэж Кэт санал гаргахад Пейж толгой дохиод, - Тэгье л дээ гэв.
Тэд өрөө өрөөндөө орцгоон чемодан саваа задлан төвхнөцгөөж эхлэв. Пейж чемоданаа задлан гуч эргэм насны нэгэн эрийн жаазтай зургийг болгоомжтой гэгч нь гаргаж ирлээ. Зураг дээр бараан өнгийн хүрээтэй нүдний шил зүүсэн нь эрдэмтний дүр төрхийг илтгэсэн нүдэнд дулаахан залуу байх ажээ. Пейж зургийн багц захидлын хамт гоо сайхны ширээн дээрээ тавилаа.
Кэт, Хони хоёр түүний өрөөнд орж ирцгээн,
- Хаа нэгтээ очиж оройн хоол идвэл яасан юм бэ? гэлээ. - Тэгье л дээ хэмээн Пейж хариулав.
Кэт зургийг нь анзааран,
- Энэ хэн бэ? гэхэд нь, Пейж инээмсэглэн,
- Миний нөхөр болох хүн. Тэр олон улсын эрүүлийг хамгаалах байгууллагад эмч хийдэг. Альфред Тернер гэдэг юм. Одоогоор Африкт ажиллаж байгаа, удахгүй Сан-Францискод ирж бид хамтдаа байх болно
- Чи ч азтай юмаа. Нүдэнд дулаахан залуу юм гэж Хони бодол болон өгүүлэхэд Пейж түүнийг харснаа,
- Чамд найз хархүү бий юу? гэв.
- Үгүй. Би өөдтэй эрчүүдтэй учрахгүй байх гэж айдаг юм гэж хариулахад нь,
- "Эмбаркадеро"-д аз дайрч чамтай учрах ч юм билүү хэмээн Кэт түүнийг тайтгаруулав.
Тэд байрнаасаа холгүйхэн орших "Тарантино" ресторанд хооллоцгоох зуураа өөрсдийн амьдралын зах зухаас ярьсан ч гэлээ дөнгөж танилцацгааж байгаа тул даруухан загнан биеэ барьцгаана.
Тэр дундаа Хони тун бага ярихад нь Пейж "Ямар ичимхий хүүхэн бэ. Мемфисийн хэн нэгэн эр түүний зүрхийг шархлуулж дээ" хэмээн дүгнэв.
Пейж Кэтийг "Өөртөө итгэлтэй өөрийгөө үнэлж чаддаг бүсгүй юм. Түүний ярьж байгаа надад таалагдаж байна. Бүсгүй сайн гэр бүлээс гаралтай гэж мөрий тавьсан ч алдахгүй" гэж бодсон бол харин Пейжийг ажих Кэт "Амь зуухын тулд огт ажил хийж үзээгүй, цагаан гартай, баян бүсгүй байна" гэж бодсон байна.
Харин Хони "Тэд өөртөө ямар их итгэлтэй юм бэ. Тэд зовох юмгүй амьдрах байхдаа" хэмээн нөгөө хоёроо дүгнэжээ.
Тэд байрандаа эргэж ирээд Пейж дугхийхээр хэвтсэн ч сэтгэл нь хөөрөн ирээдүйгээ бодон сэрүүн хэвтэнэ. Цонхны цаана гудамжинд машин юм мөргөх, хэн нэгний хашгирах сонсогдон Пейжид эргэн тойронд нь буун дуу тачигнаж, африкчууд ганьхран ульж байсныг эргэн санагдуулав. Тэрээр гэнэт омог хоорондын ширүүн тулаан ид дундаа явагдаж байгаа Дорнод Африкийн ширэнгэ дэх нэгэн тосгонд ирчихжээ.
Пейж айдаст автан,
- Тэд биднийг алах нь ээ! гэвэл аав нь түүнийг тэврэн авч,
- Охин минь, тэд бидэнд муу юм хийхгүй. Бид чинь тэдэнд туслахаар ирсэн найз нөхөд гэдгийг эд нар сайн мэдэж байгаа гэлээ.
Хони оройхон орондоо орон "Мемфис өнгөрсөн үед, тэртээ алсад үлдэн хоцорсон. Би тийшээ дахин хэзээ ч эргэж очихгүй" гэсэн бодолд автан хэвтлээ. "Бид Дуглас Липтоны гэр бүлийг хүндэтгэх үүднээс түүнийг учир битүүлэг шалтгааны улмаас амиа егүүтгэсэн хэмээн хэлэх гэж байна, чөтгөр ав гэж... та энэ хотоос даруй далд орж үз" гэж цагдаагийн даргын хэлснийг бүсгүй эргэн саналаа.
Кэт шөнийн хотын дуу чимээг чагнан өрөөнийхөө цонхоор харан зогсоно. Борооны дуслуудын: "Чи чадлаа... чадсан... Тэд эндүүрсэн гэдгийг чи бүгдэд нь батлаад өгсөн. Чи эмч болохыг хүсээ юу? Хар арьст бүсгүй эмч гэж үү? Хэчнээн ч эмнэлгийн коллеж татгалзсан хариу өглөө дөө". Сургуульд элсэх өргөдлөө өгсөнд тань талархъя. Гэвч өргөдөл хүлээн авах хугацаа хэдийн өнгөрсөн. Таны боловсролын төвшинг харгалзан үзээд их дээд сургуульд суралцахаар азаа үзэхийг зөвлөж байна.
Тэрээр хамгийн өндөр үнэлгээтэй байсан ч түүний хандсан хорин таван коллежоос зөвхөн ганц нь өргөдлийг нь хүлээн авчээ. Тэр үед декан: "Одоо үед тохитой гэр бүлд өсөж хүмүүжсэн хэн нэгэнтэй учрах сайхан байна" гэж түүнд хэлсэнсэн.
Аймшигт үнэнийг нь декан эр мэдсэн бол ч... !

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.16 1:26 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Дахин уншихаас татгалзаж чадахгүйнээ.

Баярлалаа :wd: :wd: Зунаас гэсэн болохоор чинь удаан хүлээхнээ гэж бодож бтал :cheerleader:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.16 8:55 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
харин тийн би бас тэгээж бодоол байжийсан еэссс
яаая энэ гурван хүүхэн ч түйвээхэндээ :D

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.16 1:34 pm 
Оффлайн
MadeMoiselle
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.30.09 5:29 pm
Бичлэгүүд: 6011
Байршил: Диваажинд
Someone chin Saruul uu Guy uu?

_________________
Жаргалыг хүснэ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.16 1:36 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Someone chin Someone shd.

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.16 11:28 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Бүлэг 2.

Маргааш өглөөний 6.30-д шинэхэн эмч нар цагаа бүртгүүлэхэд, захирал тэднийг ажлын байранд нь хуваариллаа. Өглөө эрт гэлгүй эмнэлэг хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ.
Шөнийн турш "түргэн тусламж"-ийн дамнуургаар, цагдаагийн машинаар, зарим нэг нь өөрсдөө хүрч ирэн өвчтөн нэмэгджээ. Эмнэлгийн ажилтнууд буудалцаан, зодоонд сүйдэн хөл гар нь хугарч гэмтэн, цус алдагсад, автын осолд өртсөн золгүй зорчигчид, орох оронгүй хэнд ч хэрэгцээгүй гээгдэн бие сэтгэлээр өвдсөн тэнүүлчдэд яаралтай тусламж үзүүлэн тасаг руу оруулах агаад тэднийг "сүйрсэн хөлгийн сэгнүүд" гэж нэрлэх ажээ.
Эмнэлэг даяар энд тэндгүй яс янгинатал ёолон орилох дуу, эмх замбараагүй байдал ноёрхож залуу эмч нар үл ойлгогдох дуу чимээ сонсон шинэ орчинтойгоо танилцах гэж үймэн сандарцгаана.
Пейж, Кэт, Хони гурав гудманд зогсож байхад ахлах эмч хүрч ирээд,
- Та нарын хэн нь Тафт вэ? гэв.
Хони харц өргөн,
- Би байна хэмээн хэлэхчээ аядав.
Ахлах эмч инээмсэглэн гар сунгаж,
- Танилцахад таатай байна. Намайг танд туслан хамтарч ажиллахыг хүссэн юм. Таны дипломын үнэлгээ хамгийн өндөр байсан гэж хэлсэн. Ийм үнэлэлттэй хүн урьд өмнө манай эмнэлэгт ирж байгаагүй. Та манайд ажиллах болсон нь бидэнд их аз тохиожээ гэлээ.
Хони ичингүйрэн инээмсэглэж,
- Танд баярлалаа хэмээв.
Гайхсан Кэт, Пейж хоёр Хониг гөлрөн ширтэцгээв. "Би түүнийг ийм ухаантай гэж санасангүй" гэж Пейж боджээ.
- Та дотрын эмчээр мэргэжих хүсэлтэй байгаа гэл үү, Тафт эмч ээ?
- Тэгнэ ээ.
Ахлах эмч Кэтэд хандан,
- Та Хантер эмч үү?
- Тийм ээ.
- Та мэдрэлийн мэс засал сонирхож байгаа гэв үү?
- Тийм ээ, сонирхож байна.
Тэрээр жагсаалт үзсэнээ,
- Та Льюис эмчтэй ажиллах юм байна гэснээ Пейж тийш харц шилжүүлснээ,
- Тейлор эмч үү? гэв.
- Тийм ээ.
- Та зүрхний мэс засалд суралцах хүсэлтэй юу?
- Тийм.
- Сайн байна. Тантай мэс заслын тасгийн эргэлтийн үзлэг дээр уулзъя. Ахлагч сувилагч Маргарет Спенсертэй уулзаарай. Түүний өрөө гудмын цаана байгаа.
- Танд баярлалаа.
Пейж бусдыгаа харан гүн санаа алдаад,
- За, би явлаа! Амжилт хүсье гэв.
Ахлах сувилагч Маргарет Спенсер эмэгтэй хүн гэхээсээ цэргийн хөлөг онгоцыг санагдуулам нүсэр том бие, бүдүүлэг хатуу ааш авир, хатуу ширүүн дүр төрхтэй нэгэн байх ажээ. Тэр Пейжийг орж ирэхэд ширээнийхээ ард суун ямар нэг юм хийж байлаа.
- Өршөөгөөрэй... гэхэд сувилагч толгой өндийн,
- За юу гээв? хэмээв.
- Намайг тантай уулз гэсэн юмсан. Би Тейлор эмч байна.
Сувилагч жагсаалтыг тулган үзсэнээ, - Одоохон гээд цааш орсноо хэсэг хугацааны дараа мэс заслын хувцас, цагаан халаад авчран, Мэсийн хувцсаа хагалгаанд орох, эргүүлийн үзлэгээр явахдаа өмсөх ёстой! Үзлэгээр явахдаа халаадаа дээгүүр нь өмсөөрэй гэв.
- Баярлалаа.
- Өө, бас нэг зүйл гэснээ "Пейж Тейлор эмч" гэсэн энгэрийн тэмдэг өгөөд, - Энэ таны энгэрийн тэмдэг гэлээ.
Пейж тэмдгийг аван удтал ширтэв. "Пейж Тейлор эмч". Бүсгүйд хүндэтгэлийн одон атган зогсож байгаа мэт сайхан мэдрэмж төрлөө. Сурах ажиллах урт удаан хүнд хүчир он жилүүдийн дараа "Пейж Тейлор эмч" гэсэн энэ үг биеллээ олжээ.
- Та зүгээр үү? гэж сувилагч Спенсер бодлыг нь таслан асуухад,
- Бүх юм сайхан байна гэж Пейж инээмсэглэн хэлснээ,
- Ёстой гайхалтай, баярлалаа. Би хаана... ! гэсэнд.
- Эмч нарын хувцас солих өрөө гудмаар чигээрээ яваад байгаа. Та эргүүлийн үзлэгт оролцох учраас хувцаслах хэрэгтэй.
- Баярлалаа,танд.
Пейж гудманд гармагц өөр өөрийн ажил үүргээр хөөцөлдөн яаравчлах эмч, сувилагч, өвчтөн, лаборантууд пиг дүүрэн холхилдох үзэгдэв. Энэ үймээн шуугианд хачир нэмэх гэсэн мэт цагаан хоолойгоор,
- Кинан эм... хагалгааны гуравдугаар... Кинан эм хагалгааны гуравдугаар...
- Толбот эмчийг ... яаралтай тусламжийн нэгдүгээр... Яаралтай ... Толбот эмч... яаралтай тусламжийн нэгдүгээр. .. Яаралтай...
- Интел эмчийг ... 212-р тасагт... Интел эмч... 212-р тасагт гэхчлэн зогсоо зайгүй хангинана.
Пейж энгэрийн тэмдгээ барьсаар "Эмч нарын хувцас солих өрөө"-ний үүдийг нээлээ. Өрөөн дотор зургаан эмч хувцсаа солин хоёр нь бүр шав шалдан зогсож байлаа.
Бүгд Пейжийг эргэн харцгаав.
- Өө! Би... өршөөгөөрэй хэмээн Пейж амандаа бувтнаад хаалгыг хавхийтэл хаалаа. Бүсгүй яахаа мэдэхгүй үүдний дэргэд зогсож байтал хэдхэн алхмын цаана "Сувилагчдын хувцас солих өрөө" гэсэн хаяг бүхий хаалга байхыг анзааран очиж үүдийг нь сэм онгойлгон харвал хэдэн сувилагч хувцаслаж байх үзэгдэв.
- Сайн уу? Чи шинэ сувилагч уу? гэж тэдний нэг нь асуулаа.
- Үгүй хэмээн Пейж эрс хариулаад, - Би сувилагч биш ээ гэснээ үүдийг нь хаан гэдрэг эргэн эмч нарын хувцас солих өрөө рүү алхлаа. Пейж хэдэн секунд үүдний дэргэд зогсон гүн амьсгаа авснаа дотогш орвол эрчүүдийн нэг нь яриагаа таслаад,
- Өршөөгөөрэй хонгор минь, энэ чинь эмч нарын хувцас солих өрөө гэв.
- Би эмч байна гэж Пейж хэлэхэд дотор байсан эрчүүд харц солилцоод,
- Өө тэгэлгүй яахав... Тавтай морил гэлээ.
- Баярлалаа гээд Пейж агшин зуур түдгэлзсэнээ хоосон шүүгээ тийш алхах зуур эрчүүд түүнийг халаад хувцсаа шүүгээнд өлгөхийг нь нүд бүлтийн ширтэн зогсоцгоов. Пейж тэднийг нүд гүйлгэн харснаа цамцаа алгуур тайчиж эхлэв.
Эмч эрчүүд хэрхэхээ шийдэж ядан байтал тэдний нэг нь, - Яаралтай тусламжийн тасаг. Бид... залуу авхайг ганцаар нь үлдээх хэрэгтэй юм шиг байна, жентельменүүд ээ гэлээ. Залуу авхай!
- Баярлалаа хэмээн Пейж хариу талархаад эмч нарыг хувцаслаж дуусаад гарч явахыг нь хүлээн зогсов. "Арай өдөр болгон энд хувцсаа солих болж байна уу даа? " хэмээн дотроо бодлоо.
Өглөөний үзлэг нь эмчлэгч эмч тэргүүлэн араас нь ахлах эмч, түүний араас бусад эмч нар, хамгийн хойно нь анагаахын ганц нэг оюутнууд дагалдаг хэзээ ч зөрчдөггүй тогтсон ёс жаягтай ажээ. Эмчлэгч эмч нь Пейжийн хамтран ажиллах ёстой Уильям Рэднор байв. Пейж таван эмчийн хамт түүний гарч ирэхийг хүлээн гудманд зогсоно.
Шинэхэн эмч нарын дунд нэгэн залуухан хужаа эр зогсож байснаа Пейжтэй гар барин мэндчилж,
- Намайг Том Чанг гэдэг. Та яг л над шиг сандарч байх шив гэлээ.
Мань эр Пейжид ихэд таалагджээ. Рэднор эмч хүрч ирээд, - Өглөөний мэнд. Би Рэднор эмч байна гэж цэнхэр нүдээ гялалзуулан зөөлөн дуугаар өгүүлэв. Эмч нар дараа дараагаар өөрсдийгөө танилцуулсны хойд дээр,
- Өнөөдөр та бүхэн анхны үзлэгээ хийнэ. Өвчтөнүүдийг үзэх явцад тун тайван, хянуур байхыг та бүхнээс хүсч байна. Энэ тун чухал гэдгийг хэлмээр байна гэлээ.
"Тун тайван, хянуур байхыг" гэж Пейж өөртөө давтлаа.
- Өвчтөн та нарын сандарч мэгдсэн байхыг харвал сэтгэл нь түгшиж хэлж болохгүй өвчний улмаас амь насаа алдах нь гэж бодох болно гэлээ.
"Өвчтөний сэтгэлийг түгшээж болохгүй".
- Энэ мөчөөс эхлэн та нар бусдын амь насны өмнө асар их хариуцлага хүлээх болно гэдгээ мэдэж авагтун гэлээ.
"Бусдын амь насны өмнө асар их хариуцлага хүлээх болно. Ээ, тэнгэр минь гэж!"
Рэднор эмчийг ярих тусам Пейж улам сандчин байснаа үгээ дуусгах үед өөртөө итгэлтэй байдал нь ор мөргүй алга болжээ. "Би энэ бүхэнд бэлэн биш байна! Би юу хийхээ мэдэхгүй нь ээ! Ер нь хэн намайг эмч болж чадна гэж хэлэв ээ? Хэрэв би хэн нэгнийг алчихвал яана аа?" гэж бодов.
Рэднор эмч үргэлжлүүлэн,
- Би та нараас өвчтөний лабораторийн шинжилгээ, цусны шинжилгээ гээд бас бус нарийн бичиг баримтыг шаардах болно. Ойлгомжтой юу?
Түүний асуултын хариуд эмч нар хөг алдсан хөгжим мэт,
- Мэдлээ, эмч ээ хэмээн хариулцгаах дуулдав.
- Бид голдуу олон удаа хагалгаа хийлгэсэн өвчтөн хариуцна. Та нарын эрхэм зорилго бол тэдэнд бололцоотой бүхнийг хийх болно гэдгийг итгүүлэх ёстой. За ингээд үзлэгтээ орцгооё.
Анагаахын сургуульд сурч байсан цаг нь ямар ч амар хялбар байв даа. Пейж сургуулийн дөрвөн жилийг эргэн саналаа. Зуун тавин оюутнаас ердөө л арван таван бүсгүй байсансан. Тэрээр хамгийн эхний анатомийн задланг хэзээ ч мартахгүй. Оюутнууд цагаан вааран шалтай, хорин ширээ эгнүүлэн тавьсан том өрөөнд ороход, ширээ болгоныг шар даавуугаар бүтээсэн байжээ. Оюутнуудыг тав таваар нь групп болгон хувааж ширээ болгонд хувиарилав.
- Бүтээлгийг нь авцгаа хэмээн профессорын тушаахад Пейж анх удаагаа цогцос харах нь тэр. Бүсгүй ухаан алдах юм уу эсвэл дотор нь муухайрах бий гэхээс айж байтал бүх юм хэвийн гайхалтай тайван өнгөрлөө. Цогцсыг зориулалтын уусмалд хадгалсан нь амьд хүнээс илт ялгагдана.
Эхэндээ оюутнууд цогцсоос цэрвэн үг дуугарч чадахгүй хөшингө байдалтай байснаа долоо хоногийн дараа гэхэд цогцос задлан зогсохдоо унд цайгаа амжуулан ууж, тэр ч бүү хэл тэдэнд нэр хоч өгөн яг л хуучин найз нөхөд шиг харьцах болсон нь Пейжийг ихэд гайхшруулав. Пейж тэдний нэгэн адил цогцостой харьцах гэсэн боловч нэг л эвгүйрхнэ. Тэр цогцсыг харан, "Энэ хүн орон гэр, гэр бүлтэй байсан. Тэрээр өдөр бүр ажилдаа яван, эхнэр хүүхэдтэйгээ амралтаа өнгөрөөдөг байсан даа. Мэдээж спорт сонирхон, кино спортын тэмцээн үзэн, инээж уйлж, үр хүүхэд нь өсөн торниж байхыг бахдан харж тэднийхээ төлөө сэтгэл зовж, баярлан баясаж явдаг байсан нь лавтай. Магадгүй түүнд асар их сайхан мөрөөдөлд автан тэр бүгд нь биелнэ..." хэмээн бодно.
Цагийн эрхээр задлах хийх нь Пейжид хүртэл ердийн нэгэн хэрэг мэт санагдах болов. "Хэнхэрцгийг нь яран хавирга, уушги, үнхэлцэг, вений артерийн мэдрэлийг судсыг нь үзэж харна".
Анагаахад суралцсан эхний жилд хүний дотоод эрхтнүүдтэй сайтар танилцжээ.
Коллежийн сүүлийн хоёр жил арай сонирхолтой болон мэс засал, хүүхдийн эмчилгээ, эх барихын курс хичээллэж эмнэлгүүдээр ажиллажээ.
"Би тэр үеийг сайн санаж..." хэмээн Пейж бодлогоширно.
- Тейлор эмч ээ хэмээн ахлах эмчийн дуудахад тэрээр гүн бодлоосоо салан бодит байдалдаа эргэн ирэхэд нөхөд нь гудмын тэртээд явж байжээ.
- Очлоо гэж хэлээд бүсгүй араас нь яаравчлав.
Үзлэг нэг хананд нь ор эгнүүлэн өрсөн уужим том өрөөнөөс эхлэв. Ор бүрийг тусгаарлах хөшиг байх юм болов уу хэмээн бодсон Пейж хөшиг олж харсангүй.
Эхний өвчтөн нь нүсэр том биетэй, ахимаг насны нэгэн эр байх агаад тэрээр хүндээр амьсгалан зүүрмэглэх ажээ. Рэднор
эмч дүүжин орны хөлд очин өлгөөтэй байх эмнэлгийн картыг уншаад өвчтөнд ойртон мөрөнд нь аяархан хүрч,
- Ноён Поттер оо? гэвэл өвчтөн нүдээ нээн,
- Аан? гэв.
- Өглөөний мэнд. Би Рэднор эмч байна. Таны бие ямар байна. Шөнө сайхан амрав уу?
- Тэглээ, бүх юм хэвийн.
- Өвдөж байгаа юм байна уу?
- Байна аа. Цээжээр минь хатгуулж өвдөөд байна.
- Алив, би таныг үзье гээд Рэднор эмч өвчтөнийг үзэж эхэлснээ үзлэгээ дууссаны дараа,
- Таны бие дажгүй байна. Танд өвчин намдаах эм өг гэж сувилагчид хэлье гэлээ.
- Баярлалаа, эмч ээ.
- Зүгээр ээ, үдээс хойш уулзамз.
Тэд дараагийн ор руу очиход Рэднор эмч шинэ эмч нарт хандан,
- Өвчтөнөө ядраахгүйн үүднээс үргэлж "тийм, үгүй" гэсэн хариу авахаар асуулт тавьж бай. Өвчтөний картыг үзэхээ бүү март. Өвчтөний юу өвдөж байсан, юу өвдөж байгаа зовуурыг нь бичиж ав. Нийгмийн болон гэр бүлийн байдал, архи тамхи хэрэглэдэг эсэхийг нь мэдэж авах хэрэгтэй. Дараагийн үзлэгийн үеэр та нарын хариуцсан өвчтөний байдлын тухай тодорхойлолтыг авна.
Дараагийн өвчтөн дөч эргэм насны эр байлаа.
- Өглөөний мэнд, ноён Роулингз.
- Өглөөний мэнд, эмч ээ.
- Өнөөдөр бие тань дээр байна уу?
- Харамсалтай нь үгүй ээ, эмч ээ. Шөнө үе үе сэрж, гэдэс өвдсөн.
Рэднор эмч ахлах эмчид хандан,
- Бүдүүн шулуун гэдэсний дурангаар юу илэрсэн бэ?
- Өвчний шинж тэмдэг илрээгүй.
- Түүний ходоод гэдэсний дээд хэсгийн stat-ийн зургийг ав.
Пейжийн дэргэд зогсож байсан эмч түүний чихэнд,
- Чи stat гэдэг үгийн товчилсон утгыг мэдэх үү? "Бөгсөө өцийлгө, хонгор минь!" гэсэн утгатай юм хэмээн шивнэвэл түүний энэ хошигнол Рэднор эмчийн чихийг дэлсчхэв.
- Stat гэдэг нь "алгуурхан" гэсэн утгатай statum гэсэн латин үг гэжээ.
Дараа нь тэд саяхан хагалгаа хийлгэсэн ахимаг насны эмэгтэйд хүрч очив.
- Өглөөний мэнд, хатагтай Таркел.
- Та нар намайг энд удаан байлгах санаатай байна уу?
- Таныг удаахгүй ээ. Хагалгаа амжилттай болсон. Удахгүй харих болно.
Ингээд дараагийн өвчтөнд дөхөж очин, бүгдийг давтан асуусаар гучин өвчтөн үзэж үдээс өмнөх цаг нисэх мэт хурдан өнгөрчээ.
Эв эрүүл мэт үзэгдэх нэгэн өвчтөнийг хараад Пейж ихэд гайхлаа. Түүний орноос холдсон хойно Пейж сониучирхан,
- Тэр яагаа вэ, эмч ээ? гэхэд эмч санаа алдан,
- Зүгээр. Тэр gomer гэдэг оноштой, сургуульд үзсэн сурснаа мартсан хэн хүнд сануулахад ийм хүмүүс өөрийгөө ямар нэг өвчтэй гэж үздэг нь тэдний хобби байгаа юм. Жилийн туршид тэрээр манайд зургаан удаа хэвтэж байгаа юм гэлээ.
Үзлэгт оролцогсод хүчил төрөгчөөр амьсгалуулан байгаа ахимаг насны эмэгтэйн орны дэргэд ирлээ.
- Түүнийг зүрхний хүндхэн дайрлага дайрсан юм хэмээн Рэднор эмч тэдэнд тайлбарлаад, - Тэр зургаан долоо хоногийн турш ухаангүй байгаа. Биеийн байдал хүнд. Бид өөр юу ч хийж чадахгүй. Үдээс хойш амийг нь тэтгэгч системийг унтраана гэх түүний үг Пейжийг ихэд гайхшруулав.
- Системийг унтраана гэнээ?
Рэднор эмч энгүүн тайвнаар,
- Өнөө өглөө манай эмнэлгийн ёс суртахууны комиссынхон ингэж шийдсэн юм. Тэр аль хэдийн хүн биш болсон. Тэр наян настай, тархи нь хатангиршсан. Бидний зүгээс түүнийг амь голтой байлгах нь тун хэрцгий явдал хэмээн үзэж байгаа юм. Үдээс хойш үзлэг хийх хүртэл түр баяртай гэчхээд яваад өглөө.
Залуу эмч нар араас нь харан хоцорчээ. Пейж өвчтөнийг дахин нэг харахаар гэдрэг эргэвэл өвчтөн амьд байлаа. Гэвч хэдхэн цагийн дараа тэр үхэх болно. Үдээс хойш амийг нь тэтгэгч системийг унтраана.
"Энэ чинь аллага биш гэж үү!" хэмээн Пейж боджээ.

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.16 11:30 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Бүлэг 3.

Үдээс хойших үзлэг дууссаны дараа шинэхэн эмч нар амралтын өрөөнд цуглацгаав. Тэнд найман ширээ, аль дивангарын хар цагаан зурагт, хачиртай талх, гашуун кофены автомат шүүгээ байрлуулжээ.
Ширээ бүхний ард нэг л хэвийн яриа үргэлжилнэ.
- Хөөе миний хоолойг хараадах аа? Жаахан улайсан байна уу?
- Би ханиад хүрчих шиг боллоо. Бие эвгүйрхээд байна.
- Миний гэдэс базлаад байх чинь. Мухар олгой үрэвсчих шиг боллоо.
- Миний цээж аймшигтай өвдөж байна. Бурхан минь, зүрхний дайрлага л биш байгаасай!
Кэт Пейж, Хони хоёрын ширээнд хүрч ирэн суугаад,
- За яаж өнгөрөв? гэж асуув.
- Надад бүх юм сайхан өнгөрсөн гэж Хони хэлээд тэр хоёр Пейжийг харлаа.
- Би их ядарлаа. Хүндхэн өдөр байлаа гээд Пейж санаа алдаад, - Би эндээс баяртай гэгч нь явж, орой хаа нэг газар бага зэрэг зугаацахсан.
- Би ч гэсэн хэмээн Кэт зөвшөөрөөд, - Яагаад цуг хооллож болохгүй гэж. Дараа нь кино үзье гэлээ.
- Сайхан санаа байна.
Асрагч тэдний ширээнд хүрч ирэн,
- Тейлор эмч байна уу? гэлээ.
- Би байна хэмээн Пейж түүн тийш харц өргөв.
- Уоллис эмч тантай өрөөндөө уулзах гэнэ.
"Эмнэлгийн дарга уу? Би ямар нэг хэрэг мандаачхав уу?" гэж Пейж сэтгэл түгшин бодов.
Асрагч хүлээн ширээнээс нь холдохгүй зогссон хэвээр.
- Тейлор эмч ээ...
- Очлоо гээд Пейж гүнзгий санаа алдаад босож, - Оройхон уулзъя гэлээ.
- Намайг дагаад яваарай, эмч ээ.
Пейж асрагчийн араас цахилгаан шат руу орон Уоллис эмчийн өрөө байрлах тавдугаар давхарт гарлаа.
Ширээнийхээ ард суусан Бенжамин Уоллис Пейжийг орж очиход цааснаас нүд салган түүнийг харснаа,
- Өдрийн мэнд, Тейлор эмч ээ.
- Өдрийн мэнд.
Уоллис эмч хий ханиалгаад,
- За тэгэхээр ажлын эхний өдөр ямаршуу сэтгэгдэлтэй байна даа гэлээ.
Пейж түүнийг тээнэгэлзэн хараад,
- Би... ойлгосонгүй гэв.
- Өглөө хувцас солих өрөөнд танд асуудал гарсан хэмээн дууллаа.
- Ёох! "Хэргийн учир үүнд байжээ"
Уоллис түүнийг харан инээгээд,
- Танд болон бусад авхай нартаа зориулан ямар нэг юм хийж чадна шүү гэлээ.
- Бид... гэсэн Пейж "Бид авхай биш л дээ" гэж хэлчихмээр санагдсанаа, - Бид танд тун их баярлах болно гэлээ.
- Ингэхэд та нар татгалзахгүй бол сувилагч нарын өрөөнд хувцсаа сольж...
- Би сувилагч биш ээ эмч хүн гэлээ.
- Өө тэгэлгүй яахав. За яахав, бид энэ асуудлыг шийднэ ээ, эмч ээ.
- Танд баярлалаа.
Уоллис Пейжид хуудас цаас сарвайн,
- Ташрамд хэлэхэд энэ таны ажлын хуваарь. Өнөөдөр оройн зургаан цагаас эхлэн та жижүүр хийх болно гээд цагаа харснаа,
- Гучин минут үлдэж хэмээв.
Гайхсан Пейж түүнийг нүд салгалгүй ширтлээ. Түүний ажлын өдөр өглөөний зургаан цагт эхэлсэн. Гэтэл бас жижүүр хий гэнэ ҮҮ?
- Бараг гучин зургаан цаг ажиллана. Өглөө нь та дахиад үзлэгээр явах болно.
"Гучин зургаан цаг гэнэ шүү! Би үүнийг яаж тэсэх болж байна? !"
Пейж Кэт, Хони хоёртой уулзан,
- Би кино, оройн хоолны тухай санахын гарз боллоо. Бүхэл бүтэн 36 цаг жижүүрлэх нь гэв.
Кэт толгой дохин,
- Бидэнд ч гэсэн наад сонинг чинь хэдийн дуулгасан. Би маргааш, Хони гурав дахид жижүүртэй гэв.
- Энэ ч тийм аймшигтай санагдахгүй байна хэмээн Пейж сэтгэл өөдрөг хэлснээ, - Жижүүрийн өрөөнд унтаж болдог байх шүү гэв.
Гэвч бүсгүй эндүүрсэн байжээ.
Асрагч Пейжийг дагуулан урт хонгилоор явлаа.
- Уоллис эмч намайг 36 цаг жижүүрлэнэ гэсэн. Бүх эмч нар ингэж ажилладаг уу гэж түүнээс асуувал,
- Зөвхөн эхний хоёр гурван жилд гэлээ.
"Гайхалтай!"
- Танд амрах цаг гарна аа, эмч ээ.
- Нээрэн үү?
- Ийшээ орно, эмч ээ. Энэ жижүүрийн өрөө.
Тэрээр үүдийг нээн Пейж дотогш орлоо. Өрөөнд ердөө л гудас хаясан модон ор, хагарч цав суусан угаагуур, харилцуур бүхий шүүгээ тавьсан нь сүм дуганы гэлэнмаагийн өрөөг санагдуулав.
- Дуудлага хооронд та энд унтаж болно.
- Баярлалаа.
Пейжийг хооллохоор гуанзанд орж ирмэгц дуудлага эхлэн,
- Тейлор эмч... Гуравдугаар яаралтай тусламжийн ... Тейлор эмч... Гуравдугаар яаралтай тусламжийн ... гэх сонсогдов.
- Өвчтөн хавиргаа хугалж...
- Ноён Хенеганы цээж өвдөж байна гэнэ.
- Хоёрдугаар тасгийн өвчтөний толгой өвдөж байна гэнэ, түүнд ацитаменофен өгөх үү?
Пейж шөнө дундын хэрд хэвтэн дуг хийтэл утасны хонх жингэнэн сэрээлээ.
- Нэгдүгээр яаралтай тусламж...
Хутганы шарх авсан өвчтөнтэй ноцолдон арайхийн сулрахад хэдийн нэг хагас болчихсон байв. 2.15-д түүнийг дахин утасны дуудлаа сэрээн,
- Тейлор эмч... Хоёрдугаар яаралтай тусламжийн ... stat... гэв.
- За очлоо хэмээн бүрэн сэргэж чадаагүй Пейж хариулаад, "Энэ товчилсон нэрийг юу гэлээ дээ? Бөгсөө өцийлгө, хонгор минь" гэсэн биз. Бүсгүй биеэ хүчлэн босоод, яаралтай тусламжийн тасаг руу очихоор явлаа. Тасагт хөл нь хугарч өвчиндөө ёолон орилох өвчтөн иржээ.
Радио узелээр дахин,
- Тейлор эмч... Гуравдугаар тасагт... stat хэмээн төмөр мэт зэвхий даасан өнгөөр дахин цангинаж гарав.
Пейж ёолон гингэнэх өвчтөнийг хараад орхин явмааргүй санагдавч,
- Тейлор эмч... Гуравдугаар тасагт... stat гэх дуу дахин хадлаа.
- Очлоо гэж Пейж амандаа бөвтнөөд хаалга тийш ухасхийн босч гуравдугаар тасаг тийш гудмаар яаравчлан харайлгав.
Өвчтөн бөөлжсөндөө хахаж цацлан амьсгаадан ханиалгах ажээ.
- Тэр амьсгалж чадахгүй байна гэж сувилагч нь хэлэв.
- Бөөлжсийг нь соруулаадах хэмээн Пейж захирамжлаад өвчтөний амьсгалыг ажиглан байтал цагаан хоолойгоор дахин түүний нэрийг цоллон,
- Тейлор эмч... Дөрөвдүгээр тасагт. Дөрөвдүгээр тасагт гэх сонсогдов.
Тэрээр толгой сэгсрээд ходоод нь базлан орилох өвчтөнтэй дөрөвдүгээр тасагт орж ирэн түүнд хурдхан гэгч нь үзлэг хийлээ.
- Ходоодны ажиллагаа хямарсан шиг байна. Хэт нарийн авиагаар шалгаадах гээд өвчин намдаах эм үйлчлэн ёолон орилохоо байсанд хөлөө хугалсан залуу дээр эргэн ирж хагалгааны өрөө тийш нь шохойдуулахаар явууллаа. Дахиад л,
- Тейлор эмч... яаралтай тусламжийн хоёрдугаар тасагт. Stat гэхийг сонслоо.
- Дөрөвдүгээр тасгийн өвчтөн ходоодны шархлаатай байна, өвдөлт...
Шөнийн 3 хагас болж байтал,
- Тейлор эмч ээ, 310-р тасгийн өвчтөн цус алдаж...
Пейж бас нэгэн тасгийн өвчтөн зүрхний дайрлаганд өртсөнийг сандран үзэж байтал узелээр,
- Тейлор эмч... яаралтай тусламжийн хоёрдугаар stat...
Пейж "Би сандарч болохгүй... Тайван, золбоо самбаатай байх хэрэгтэй" хэмээн өөртөө хэлнэ. Гэсэн ч тэр сандарч тэвдэхгүй байж чадсангүй. Хоёрдугаар тасаг руу харайлгаж явтал,
- Тейлор эмч... яаралтай тусламжийн нэгдүгээр stat... гэх дуу дахин хангинав.
"Ээ бурхан минь гэж!" тэрээр эцэс төгсгөлгүй, аймшигтайгаар хар даран зүүдэлж байгаа мэт санагдаад явчихлаа.
Шөнийн үлдсэн хагаст Пейжийг хордлогонд орсон, гар хугалсан, хавирга нь хувирсан өвчтөнүүд хэд хэдэн удаа дуудаж сэрээжээ. Жижүүр хийн гүйсээр тэрээр хөдөлж чадахгүй болтлоо ядарчээ. Пейж орон дээрээ лагхийн унаад дөнгөж зүүрмэглэж эхэлтэл дахин утас хангинах нь тэр.
Бүсгүй нүдээ ч нээлгүй харилцуур аван,
- Бай-на уу... гэвэл,
- Тейлор эмч ээ, бид таныг хүлээж байна? гэв.
- Юу гэнээ? хэмээн Пейж орон дээр хэвтсэн чигтээ хаа байгаагаа санахыг хичээлээ.
- Эмч ээ, таны үзлэг эхлэх гэж байна.
- Миний үзлэг ий? "Магадгүй, хэн нэг нь хатуурхан тоглоод байх шиг байна. Яасан энэрэлгүй юм бэ. Хэн ч ийм байдалтай ажиллаж чадна гэж үү?" хэмээн нойрмоглон бодлоо. Гэвч үнэхээр бусад нь түүнийг хүлээж байжээ.
Арван минутын дараа Пейж хэдийн бэлэн болон үзлэгт хүрэлцэн ирэв. Бүсгүй явдал дундаа зүүрмэглэн Рэднор эмчтэй мөргөлдөж орхиод,
- Өршөөгөөрэй, би огт унтаагүй... гэж Пейж амандаа бувтнав.
Рэднор эмч түүнийг өрөвдсөн янзтай мөрөн дээр нь алгадан,
- Гайгүй ээ, дадаж дасах болно гэв.
Пейж жижүүрээс буугаад газар хөдөлж, галав юүлсэн ч сэрэхээргүй бүхэл бүтэн арван дөрвөн цаг нам унтсан байна.
Жижүүр хийх, ажлын ачааллаас хулгасан зарим нэг эмч эмнэлгээс зугтан ор сураггүй алга болцгоов. "Би л шантрахгүй шүү" гэж Пейж өөртөө ам өглөө.
Ажил нь хайр найргүй нухалж, 36 цагийн ээлжит жижүүрийн дараа Пейж хаа байгаагаа ч мэдэхгүй болтлоо ядарчээ. Бүсгүй цахилгаан шатны дэргэд очиж зогсож байтал Том Чанг хүрч ирээд,
- Чи зүгээр үү? гэж зовонгуй байдалтай асуув.
- Зүв зүгээр гэж Пейж бувтнавал мань эр жуумалзаад,
- Чи ядарсан байна шүү гэлээ.
- Баярлалаа. Тэд биднийг яах гэж ингэж байгаа юм бэ?
Чанг мөрөө хавчисхийлгэн,
- Өвчтөнтэйгөө ойр дотно байлгах гэсэн санаа биз. Хэрэв бид гэртээ харин тэднийг хаяж явчхаад байвал юу ч мэдэхгүй өнгөрнө биз гэлээ.
Пейж толгой дохин, - Хамаг учир нь үүнд байх шив. Хэрэв явдал дундаа зүүрмэглээд байвал тэднийг хэрхэн эмчлэх вэ дээ? гэлээ.
Чанг бас л толгой дохин,
- Дүрэм журмыг бид тогтоох биш дээ. Бүх л эмнэлэгт ингэдэг гэсэн гэчхээд мань эр түүнийг анхааралтай харснаа, - Ингэхэд чи ер нь гэртээ хүрч чадах нь уу? гэж лавлахад нь,
Пейж толгойгоо дээш өндийлгөөд,
- Чадалгүй яахав хэмээн өөртөө итгэлтэйгээр өгүүлэв.
- Болгоомжтой яваарай гээд Чанг хонгилоор цаашлан алга боллоо.
Пейж цахилгаан шат хүлээн зогсож байснаа цахилгаан шатны үүд нээгдэх үед тэрээр зогсоогоороо унтчих нь тэр.
Хоёр хоногийн дараа Пейж Кэттэй цай ууж сууснаа,
- Чи аймшигтай нууц сонсох уу? гэж Пейж асуугаад, - Хэн нэгэнд аспирин уулгуулах гэж намайг үүр шөнийн дөрвөн цагт дуудахад нь би ухаан мэдрэлгүй босон гудмаар явахдаа хөнжлөөр халамжлуулан хучуулаад нам тайван унтаж байгаа өвчтөнүүдийг хараад хаалгыг нь дэлгэж "Босоод!" хэмээн хамаг чадлаараа орилмоор санагдах юм гэв.
Кэт түүн рүү харц өргөөд,
- Тийм хүсэл ганц чамд төрөөгүй гэжээ.
Өвчтөнүүд тарган, туранхай, өндөр нам, нас хүйс, яс үндэс, аймхай хулчгар, зоригтой тайван, цухалдсан, хэрүүл цуу үүсгэгч, дуулгавартай гээд хүн л юм болсон хойно янз бүрийн ааш араншинтай байх ажээ.

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.24.16 11:30 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Эмч нарын ихэнх нь өөрийн мэргэжилдээ үнэнч байх хэдий ч бусад ажил мэргэжлийн адил сайн муу эмч гэж байхаас гадна бас хөгшин, залуу, будлиу, шаламгай, нийтэч эсвэл дургүй хүрэм гээд янз янз байх юм. Цагийн аясаар Пейж тэдний аль алинтай учирч явжээ.
- Чи шөнийн цагаар өөрийгөө ганцаардаж байгааг хэзээ ч мэдрээгүй гэж үү? Би бол мэдэрдэг. Сонирхолтой нь...
- Жижүүр ёстой нэг элдүүрийг чинь хангаж байна уу, аан? Миний алдсан энергийг юу нөхдөгийг мэдэх үү? Сайн секс. Би яагаад сексдэж... ?
- Миний эхнэр хэд хоногоор хотоос явсан. Кармелагийн дэргэд надад байр бий. Амралтын өдрийг бид тэнд...
Дахиад өвчтөнүүд,
- Тэгэхээр та миний эмч үү? Та намайг хэрхэн эмчлэхийг мэдэх үү... ?
- Охин минь наашаа ойрт. Би чамайг сайтар харья, үнэн хэрэгтээ...
Пейж шүд зуун тэднийг эс анзааран үл ойшооно. "Альфредтай гэрлэмэгц энэ бүхэн зогсоно". Альфредын тухай бодол түүнд баяр баясгаланг бэлэглэх ажээ. Тэр удахгүй Африкаас эргэж ирнэ. Удахгүй.
Үзлэгт орохын өмнө Кэт, Пейж хоёр цай уух зуураа эрчүүдийн секст өдөөн дуудаад байгаа далд санааны тухай ярилцлаа.
- Жинхэнэ жентельмен шиг биеэ авч явах ихэнх эмч эрчүүд биднийг өвөр султай хүүхнүүд шиг бодоод тэдэнд үйлчлэхээр энд байгаа юм шиг эндүүрэх юм гэж Кэт гомдоллоод, - Тэдэнтэй дайралдахгүй юмсан гэж зугтах тусам долоо хоног өнгөрч өгөхгүй юм. "Манайд очиж цай ууж болохгүй юу? Надад гайхалтай компакт диск бий" гэнэ эсвэл хагалгаанд туслахаар ажиллахад хөх дэлэн барилах гэж оролдохыг нь яана. Бас нэг мангуу амьтан "Зугаагаа тайлмаар санагдах үед хар арьстанг би илүүд эрхэмлэн сонирхдог" гэж хэлж байсан.
Пейж санаа алдаад,
- Тэд найрсаг үгээр наалинхайтаж, биднийг хуял тачаалыг нь тайлах хэрэглүүр шиг үзэж байна. Харин би тэднийг бидэнтэй эмч шиг хандаасай гэж бодож байдаг таарч дээ.
- Бидний энд ажиллахаар ирсэн явдал тэдний олонход таалагдахгүй байгаа бололтой. Тэд үнэхээр шунан хүсээд байна уу эсвэл биднээр зугаагаа гаргах гээ юу, аль эсвэл биднээс ангижрах гэсэндээ арга мэх зохиож байгаа нь тэр үү. Бүсгүй хүн цоорч тодорч гартлаа дорд үзэгдэж, эрчүүд хэрэг дээрээ илжиг шиг тэнэг байсан ч дээгүүрт тооцогдож байдаг нь шударга бус явдал гэдгийг ойлгож байна уу?
- Яг л коллежид байсан шиг эрчүүдийн түрэмгийлэл үргэлжилж байх шив гэж Пейж хэлснээ, - Хэрэв бид арай олуулаа байсан бол өөрсдийн, эмэгтэйчүүдийн нийгмийг байгуулахсан хэмээн эгдүүцэв.
Эмнэлэг даяар алдар цуугаа дуурсган байдаг Артур Кейнийн тухай сураг Пейжийн чихний хажуугаар өнгөрсөнгүй. Түүнийг "Аллагын лицензтэй 007-эмч" хэмээн хочилдог аж. Тэрээр ихэнх асуудлыг гардан шийдвэрлэх агаад түүний гар бие оролцсон хагалгааны тоо бусад эмч нараас хавьгүй олон гэнэ. Халзан толгойтой, тагжгар биетэй, дэгээ хамартай, шарлаж хөгцөрсөн шүдтэй тэрээр өөрийгөө сэтгэл татам эр хэмээн биеэ голохгүй нь тун ч хачирхалтай бөгөөд мань эр шинээр ирсэн эмч, сувилагч бүсгүйчүүлийг "шинэхэн шөл" гэж нэрлэдэг гэнэ.
Пейж Тейлор яг л түүний хэлдэг "шинэхэн шөл" байлаа. Кейн түүнийг амралтын өрөөнд сууж байхыг нь хараад зөвшөөрөл ч авсангүй ширээнд нь суугаад,
- Би танд нүдээ унагачихлаа гэв.
Пейж толгой өндийн түүнийг анхааралтай хараад,
- Өршөөгөөрэй, юу гэв ээ? хэмээвэл,
- Би Кейн эмч байна. Найз нар маань намайг Артур гэж дууддаг юм гэх түүний дуунд тачаангуй хөг сонсогдоод, - Хэр зэрэг идээшиж байна даа? гэлээ.
Энэ асуулт бүсгүйг цочирдуулав.
- Би... бүх юм хэвийн.
Кейн урагш бөхийгөөд,
- Манай эмнэлэг их том. Энд байхын бараагүй нуугдахад амархан шүү. Та намайг ойлгож байна уу? гэхэд нь,
- Огт ойлгосонгүй гэж Пейж болгоомжтой хариулав.
- Та олны дундаас онцгой царайлаг бүсгүй юм. Хэрэв та нэг юм дуулъя гэж бодож байгаа бол тусалж дэмжих хүнтэй болох хэрэгтэй дээ.
Эл яриа Пейжид дэндүү ичгүүр сонжуургүй мэт санагдаж,
- Та надад туслахыг хүсээ юу? гэвэл,
- Яг зөв гэж Кейн шар шүдээ ярзайлган инээснээ, - Энэ тухай оройн хоолон дээр яривал яасан юм бэ? гэж асуулгахад нь,
- Яриад байх юм алга. Энэ чинь миний сонирхлыг нэг л татахгүй байна хэмээн Пейж хариу барив.
Артур Кейн өндийн босоод ширээнээс холдон явахад түүний нүүрэнд нь хорсол зэвүүцэл илт тодорсон байлаа.
Мэс заслын эмч нар эхний хоёр сард төрөх, бөөр, мэс засал, нуруу нугасны тасгуудаар хэрэн хэсэж явав.
Зуны цагт ноцтой өвчин тусан эмнэлэгт хэвтэх нь тун осолтой, учир нь хамаг эмч нар амралтаа аван өвчтөнүүдийн амь насыг хал үзээгүй шинэхэн эмч нарт даатгадаг болохыг Пейж мэдэж авчээ.
Ихэнх мэс засалчид хагалгааны өрөөнд хөгжим хангинуулах дуртай аж. Тэдний зарим нэг нь "Моцарт"-ыг, зарим хэсэг нь "Аксель Роуз"-ыг сонсдог байна.
Яагаад ч юм мэс заслын эмч нарын ходоодны шүүс нь ялгарч байдаг юм уу гэлтэй үргэлж хоол унд ярьдаг бөгөөд идэж ууснаа хөөрлөөгүй үедээ бейсбол, хөл бөмбөгийн тэмцээний тухай ам уралдах ярих дуртай юмсанж.
Пейж жижүүрийн өрөөнд унтаж байтал шөнийн гурван цагт утас хангинан дуугарч,
- Тейлор эмч ээ... 419-р тасаг... өвчтөн зүрхний дайрлагад өртжээ. Хурдлаарай хэмээн хяхарсан хоолойгоор мэдэгдсэнээ харилцуураа тавих сонсогдов.
Пейж нойрноосоо хүчлэн сэрж орны ирмэг дээр сууснаа арайхийн өндийн босоод "Хурдлаарай!" гэснээ гудам тийш гарлаа. Цахилгаан шат хүлээж байх цаг байсангүй тул Пейж шатаар харайлган гүйсээр 419 дүрээр өрөөнд ирэхэд түүний зүрх нь амаараа гарчих шахам цээжээ дэлдчинэ. Пейж хаалгыг нээснээ гайхсандаа дотор нь палхийгээд явчих нь тэрээ.
Кэт Хантер, Ричард Хаттон эмчийн удирдсан үзлэгт оролцов. Тэрээр дөч шүргэж яваа бүдүүлэгдүү хэрнээ эрч хүчтэй нэгэн байлаа. Өвчтөн бүрд 2-3 минут зарцуулан, картыг нь үзмэгц мэс заслын эмч нарт хөнгөн пулемётоор галлах мэт дуржигнуулан заавар өгнө.
- Түүний цусны шинжилгээг ав, маргааш хагалгаанд...
- Халууныг нь байнга хянаж бай.
- Энэ оёдлуудыг ав...
- Цээжний зургийг авахуул...
Кэт болон бусад эмч нар бүгдийг бичиж авахаар чармайж Хаттон эмчийн яриаг таслан дургүйг нь хүргэхгүйг хичээцгээнэ.
Тэд явсаар хүчтэй халуурсаар эмнэлэгт долоо хоносон ч шинжилгээгээр ямар нэг үр дүн гараагүй өвчтөнг үзлээ.
Тэд гудманд гарсан хойно Кэт,
- Тэр ер нь яасан юм бэ? гэвэл,
- "З. Б. М" гэж эмч нарын нэг нь хэлснээ, - Тодруулбал "Зөвхөн Бурхан л мэднэ". Бид рентген, компьютер, цогц шинжилгээ, нугасны ус, элэгний биопс гээд боломжтой бүхнийг хийсэн. Яасныг нь мэдэх юм алга гэжээ.
Тэд явсаар хагалгаанд орсон толгойгоо битүү бинтээр ороолгосон өвчтөн залуу хэвтэх тасагт орцгоов. Хаттон эмч боолтыг нь тайлж эхэлтэл өвчтөн сэрэн гайхсан нүдээр эмчийг ширтээд,
- Юу ... юу болоод байна аа? гэвэл,
- Дуугүй бай чи! гэж Хаттон эмч зандрахад нь залуу эр салгалан чичирлээ.
"Би хэзээ ч өвчтөнтэй ингэж харьцахгүй дээ" гэж Кэт өөртөө ам өгөв.
Дараагийн өвчтөн дал эргэм настай цоо эрүүл ч гэмээр хөгшин байв. Хаттон түүний ор руу дөхөн очвол, мань өвгөн,
- Өөдгүй новш! Муу нохойн гөлөг, би чамайг шүүхэд өгнө дөө! хэмээн орилж гарав.
- Ноён Спаролини, сонсооч...
- Би одоо ноён Спаролини биш болсоон! Чи намайг хөнгөлүүлсэн тайган болгоо биз дээ?
"Хөнгөлүүлсэн тайган" хэмээн Кэт бодлоо.
- Ноён Спаролини, та өөрөө үр дамжуулах цоргоо авахуулъя гэж зөвшөөрөөд, тэгээд...
- Энэ чинь миний эхнэрийн санаа байсан юм. Хараал идсэн гичий! Харьж байгаад чамд үзүүлээд өгнөө, гайгүй!
Түүнийг хараал урсгаж эхлэхээс нь өмнө эмч нар холдон явлаа. Эмч нарын нэг нь сонирхон,
- Тэр яачихсан юм бэ? гэж асуув.
- Мань эр ханаж цадахаа мэдэхээ байсан хөгшин ухна байгаа юм. Залуу эхнэр нь зургаан хүүхэдтэй, тэрээр дахин төрөхийг хүсэхгүй байгаад хамаг учир байгаа юм гэжээ.
Дараагийн өвчтөн болох арван настай охины картыг үзээд Хаттон эмч түүнд хандан,
- Бид бүх микробыг устгахын тулд чамд тариа хийнэ гэв.
Сувилагч тариураа бэлдэн охин тийш очвол,
- Үгүй ээ, өвдөнө шүү дээ! гэж охин хашгирахад,
- Өвдөхгүй дээ, охин минь! хэмээн сувилагч аргадан хэлэв.
Муу ёрын энэ үг Кэтийн тархинд гялсхийлээ.
- Өвдөхгүй дээ, охин минь... хэмээн харанхуй дундаас хойд эцгийнх нь шивнэх сонсогдов.
- Чамд сайхан байна даа. Хөлөө алцай. Алив, бяцхан гичий минь! гээд тэрээр хөлийг нь угз татан алцайлгаад, өвдсөндөө хашгирах вий гэж гараараа амыг нь таглаж хатуурч боссон эдээ шургуулжээ. Кэт арван гурван настай байлаа. Энэ шөнөөс эхлэн өвөрт нь орох хойд эцгийнх нь айлчлал шөнийн аймшигтай ёслол болон хувирчээ.
- Над шиг эрээр заалгаж байгаа тань чамд тун их аз болж байна гэснээ, - Кэт ээ? Чи эм бэлэг эрхтэн гэж юу байдгийг мэдэх үү? Энэ чинь чиний бяцхан халуухан ангал шүү дээ. Надад их таалагддаг юм гээд дээрээс нь даран авч ёс бус авирлаж эхлэхэд яаж ч орилон, яаж ч залбираад түүнийг зогсоож чадахаа нэгэнт өнгөрчээ.
Кэт төрсөн эцгээ огт мэдэхгүй. Эх нь шөнийн цагаар Индиан мужийн Гари дахь давчуу байрнаас холгүй орших нэгэн конторт үйлчлэгчээр ажиллана. Кэтийн хойд эцэг нь хүдэр чийрэг эр ч гэлээ үйлдвэрийн осолд орсноос хойш гэрийн мухар сахин хийдэг ажил нь архидах явдал болжээ. Кэтийн ээжийг ажилдаа явмагц хойд эцэг нь орж ирэн,
- Чи эхдээ ганц үг цухуйлгавал дүүг чинь ална шүү гэжээ.
"Би Майкад муу юм хийхийг хэрхэвч тэвчихгүй" гэж Кэт бодлоо. Кэтийн дүү түүнээс таван насаар дүү агаад Кэт түүнийгээ ихэд хайрлан асарч, үе тэнгийнх нь зодоочдоос хамгаалдаг байлаа. Майк түүний амьдралын хамаг гэрэл гэгээ нь байв.
Нэг өглөө Кэт хойд эцгийгээ айлган сүрдүүлдгийг дуулгавал ээж нь энэ бүхний эцэс болгон түүнийг хамгаална гэж бодсон тул бүгдийг хэлэхээр шийджээ.
- Ээж ээ, шөнө таныг ажилдаа явсан хойгуур таны нөхөр миний өрөөнд орж ирэн намайг хүчинддэг гэв.
Эх нь Кэтийг гярхай гэгч нь ширтэн байснаа,
- Чи яаж ингэж худал хэлж чадна вэ, муу гөлчгий гээд тас хийтэл алгадаад авчээ.
Кэт дахин энэ тухай ганц ч үг дурссангүй. Гэртээ толгой хоргодоод байгаа ганц шалтгаан нь түүний дүү Майк байлаа. "Тэр надгүйгээр өнгөрнө" хэмээн Кэт үргэлж бодно. Жирэмсэн болсноо мэдмэгц Кэт Миннеаполис руу эгч рүүгээ зугтжээ.
Гэрээсээ оргон зугтсан тэр өдрөөс түүний амьдрал тэс өөр болов.
- Юу болсон бүгдийг надад ярихгүй байж болно гэж Софи эгч нь хэлснээ, - Одоо чи хаашаа ч зугтах хэрэггүй. Сезамстритийнхэн дуулдаг нэгэн дуу байдгийг чи мэдэхгүй. "Ногооноороо байх амаргүй" гэдэг дууг мэдэх үү? Хонгор минь, тэгвэл хар арьстай байх тийм ч амаргүй шүү. Чамд хоёр л боломж байна. Нэгд чи хорвоо ертөнцийг хараан зүхэж үргэлжлүүлэн зугтаж нуугдах, эсвэл өөрийгөө өмгөөлж чаддаг үнэ цэнэтэй хүн болох явдал гэв.
- Яаж тэр вэ?
- Чи өөрийгөө үнэтэй бие хүн гэдгээ ухаарах ёстой. Юу хийж ямар хүн болохоо урьдаар сайн тооцоол. Дараа нь зорьсондоо хүрэхээр тэмц, ажил гэлээ.
"Түүний хүүхдийг яавч тээхгүй. Аборт хийлгэнэ" хэмээн Кэт хатуу шийдлээ.
Бүгдийг амралтын өдөр нууцаар хийхээр зохион байгуулан абортыг эгчийнх нь найз эх баригч хийлээ. Бүх юм дууссаны дараа Кэт: "Дахин эр хүнийг биедээ хуруу ч хүргэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хэзээ ч шүү!" гэж хорсол заналд автан хэлжээ.
Софи эгчийн байрнаас хэдхэн байшингийн цаана нуур, гол горхитой, найман мянган акр илүү талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байсан нь Кэтэд энхжингийн орон шиг санагджээ.
Нуураар далбаат онгоцоор зугаалан, эгчтэйгээ амьтны хүрээлэн сонирхон үзэж, ням гариг бүрийг "Гайхамшигт хөндий" хэмээх үзэсгэлэнтэй газар өнгөрөөн, ойр орчмын фирмүүдийн өвс хаддаг машинд сууж хүртэл үзжээ.
Кэт хайртай эгчээсээ үргэлж үлгэр дууриал авч байлаа. Урьд нь хичээл сургуульд явах хийгээд эрдэм номыг огт сонирхдоггүй байсныг нь Софи эгч нь эрс өөрчилж чадсанаар үл барам Кэт сургуульдаа дуртай явдаг болж, олон шинэ найз охидтой болсон байна.
Софи эгчийнд нь түүний хүндэтгэн хайрладаг олон сайхан ном байдаг аж. Софи эгч нэг удаа,
- Номонд агуу гайхамшигт ертөнцийн тухай бичсэн байдаг юм. Чи ном уншаад үз! Тэгвэл чи мэдэх болно. Охин минь нэгэн сайхан өдөр чи агуу алдарт хүрнэ гэсэн совин татаад байна. Гэхдээ эхлээд боловсролтой болох хэрэгтэй Америкт чи санасандаа хүрч чадна. Чи хар арьстай ядуу зүдүү байж болох ч хар арьст бүсгүйчүүд конгрессын гишүүн, кино од, эрдэмтэн, спортын алдар цуутан болсон байдаг. Хэзээ нэг цагт хар арьст ерөнхийлөгч гарч ирнэ гэдэгт би итгэдэг. Чи ямар мэргэжил сонирхож байна вэ, түүнийгээ эзэмшиж болно гэхдээ гагцхүү бүх зүйл ганцхан чамаас л шалтгаална хэмээжээ.
Ийнхүү Кэтийн амьдралын шинэ үе эхлэх нь тэр ээ.
Кэт тэргүүний сурагч болж, толгой өндийлгүй ном уншин, Синклер Льюисийн "Эроусмит" гэдэг номоос өөрийнхөө үйл хэргийн төлөө чин үнэнчээр зүтгэж буй залуу эмчийн тухай, Агнес Куперийн "Амласандаа хүр", Эльза Роугийн "Мэс засалч эмэгтэй" зэрэг номыг уншсан нь түүний хувьд цоо шинэ ертөнцийг нээн дэлхий дээр бусдын амь амьдралыг аврахын төлөө өөрийгөө зориулдаг хүмүүс амьдардгийг мэдэж авсан байна. Тэрээр нэгэн удаа сургуулиас тарж ирээд Софи эгчдээ,
- Би эмч болно. Алдартай эмч болно гэж хэлжээ.

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.16 7:25 am 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.18.14 10:39 pm
Бичлэгүүд: 161
Тохиолдлоор энэ ном надад байхын... Зогссон газраас нь үргэлжлүүлээд элбэж, дамжлаад оруулаад явбал ямар вэ? Би угаас СШ-ий идэвхитэй уншигч байгаам өөө


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.16 8:21 am 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.18.14 10:39 pm
Бичлэгүүд: 161
Бүлэг 4

Даваа гаригийн өглөө Пейжийн гурван өвчтөний эмнэлгийн карт нь алга болж, үүний гэм бурууг түүнд оногдуулжээ.
Лхагва гаригийн өглөөний 4 цагт Пейж жижүүр хийж байтал гэнэт утас хангинан дуугарчээ. Пейж нойрмоглон харицуураа аваад,
- Тейлор эмч байна гэвэл харилцуурт таг чиг.
- Байна уу... байна уу...
Харилцуурт нэг хүн хүндээр амьсгалах сонсогдсоноо утас тасарлаа.
Үлдсэн шөнийг Пейж нойргүй хөрвөөсөөр өнгөрүүлжээ.
- Нэг бол би хийрхэж байгаа, эсвэл хэн нэг нь намайг үзэн ядаж байна гэж Пейж болсон явдлын тухай Кэтэд ярихад,
- Заримдаа өвчтөнүүд эмчид хонзогнодог гэсэн хэмээн Кэт хэлснээ, - Хэн нэгнийг сэжиглэж байна уу? гэлээ.
Пейж уртаар санаа алдаад,
- Нэг биш нилээдийг шүү гэв.
- Санаа зовоод байх алга гэдэгт би итгэж байна.
Пейж түүний үгэнд итгэхийг тун их хүсчээ.

Зуны адаг сарын нэгэн үдэш Пейжийг ажлаасаа тараад ирэхэд удаан хүлээлгэсэн цахилгаан утас нь ирсэн байжээ. "Ням гаригийн үдэд Сан-Францискод очно. Уулзахыг тэсэн ядан хүлээнэ. Чамд хайртай Альфред" гэжээ.
Тэрээр ирэх нь! Пейж цахилгааныг дахин дахин уншиж, сэтгэл нь баярлан хөөрлөө. Альфред!
Пейж, Альфред хоёр нэг дор өсчээ. Тэдний эцгүүд дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын шугамаар ядуу буурай орнуудаар халдварт өвчний эсрэг тэмцэн ажилладаг байв. Пейэ эхийн хамт эмч нарын бригадыг удирддаг Тейлор эмчийг даган нүүдэллэн явна.
Пейж, Альфред хоёрын бага нас сайхан өнгөрчээ. Пейж энэтхэгт байхдаа Хинди хэл сурсан байна.
Дараа нь тэд шинэ адал явдалтай учрахаар Африк руу явцгаав.
Пейж, Альфред хоёр армаана, матар хөвсөн голын усанд шумбан, эгдүү хүрэм бяцхан эрээн тахь, алаг эрээн гүрвэл, могойг хайрлан өхөөрдөн наадаж, тэд цонхгүй, дагтаршсан газран шалтай, шовгор дэрсэн дээвэртэй, дугуй овоохойд амьдарна. Пейж тэр үед: "Хэзээ нэг цагт би жинхэнэ амины гоёмсог байшинд амьдарна" хэмээн өөртөө амлаж байжээ.
Эмч, сувилагчийн хувьд энэ нь хүнд бэрх орчин, зүдэргээтэй үе байсан бол хүүхдүүдийн хувьд арслан, заан, анааш хөлхөлдөн байх адал явдал үргэлжисэн ертөнцөд амьдарч байлаа. Ойр хавьд нь шавар бетоноор барьсан сургууль байж таарвал хүүхдүүд тэнд суралцах бөгөөд хэрэвзээ сургууль үгүй бол эцэг эхээрээ гэртээ хичээл заалгана.
Пейж цовоо сэргэлэн, ой ухаан нь хурц гэдэг нь жигтэйхэн охин байжээ. Альфред түүнийг ихэд хүндэтгэнэ. Эр бие өсөхийн цагт Пейжийг эхнэрээ болгоно хэмээн түүнд ам өгсөн ажээ.
Олон улсын эрүүлийг хамгаалах байгууллагынхан тэсэхийн аргагүй нөхцөл байдалд ажиллах нь олонтаа төдийгүй тэд бүгд ажил үйлсдээ амь биеэ зориулсан улс байлаа. Африкт ажиллах үед нь тус болохоосоо хор хөнөөл учруулах нь элбэг эцгээс хүүд уламжлан ирсэн нутгийн хар дом, домч нартай тэмцэх гэдэг хүнд ажилтай учирчээ. Омгийнхон яр шархыг бухын цус, түүхий мах эсвэл нэгэн "гайхалтай үндэсний ханд"-аар эмчилдэг байв.
Мэс заслын ширээг модны дор байрлуулж, эмч нар өдөр бүр өвчтөнүүдийн уртын урт дараалалд дарагдан толгой өндийх завгүй ажиллацгаана.
Пейж, Альфред хоёр хагацаж салшгүй анд нөхөд болжээ. Пейж өвчтөнүүдийг асрах, тариа хийх, эм бэлдэн ирээдүйд эцгийнхээ туслах болохыг мэдэрч, эм, эмнэлэг түүний амьдралынх нь салшгүй хэсэг болсон ажээ.
Пейж эцгийгээ ихэд хүндэлнэ. Курт Тейлор түүний мэдэх бүх л хүний дотроос хамгийн хянуур, бие хайргүй зүтгэдэг нэгэн байлаа. тэрээр хүмүүсийг чин үнэнээсээ хайрлаж, тус дэм хэрэгтэй хүн бүхэнд өөрийн амьдрал үйлсээ зориулан хүнийг хайрлах чин үнэнч үзэлд охиноо сургажээ. Ямар ч их ажлын ачаалалтай байсан эцэг нь Пейжид яаж ийгээд цаг зав гаргана. Тэйлор эмч гэр бүлийнхээ гол чимэг, гогцоо нь болж чаддаг байлаа.
Тиймгүйсэн бол эх, охин хоёрын харьцаа муудах нь лавтай. Хатагтай Тэйлор чинээлэг гэр бүлээс гаралтай, гоо үзэсгэлэнтэй бүсгүй ч гэлээ эхийнх нь хүйтэн хайхрамжгүй байдал Пейжийг хөндийрүүлнэ. Бүсгүй алс хол харийн оронд ажиллах эмчтэй гэрлэсэн хэмээн хэт романтик бодолд автаж байтал хатуу хүтүү бодит амьдрал нь түүний урмыг хугалжээ.
- Курт ээ, бид ер нь яах гэж энэ бурхан хүртэл мартсан газарт ирсэн юм бэ?
- Хүмүүс нь яг л адгуусан амьтад шиг л амьдарч байна. Тэдний аюултай өвчин бидэнд халдвал яана.
- Чи яагаад бусад эмч нарын адил Нэгдсэн улсад ажиллаж болдоггүй юм бэ? гэхчилэн эх нь амьдралдаа гутран үргэлж үглэнэ.
Өдөр алгасалгүй ийнхүү яншин үглэж эцгийг нь талхих тусам Пейж эцгийгээ улам бүр хүндлэн хайрлана.
Пейж 15 нас хүрэхэд эх нь Бразилийн какаоны томоохон газрын эзнийг дагаад талийжээ.
- Ээж эргэж ирэхгүй, тийм ээ?
- Ирэхгүй ээ, үр минь. Надад тун харамсалтай байна.
- Харин ч би баяртай байна гэсэн үг Пейжийн амнаас өөрийн мэдэлгүй унажээ. Гэвч хэрэг дээрээ эх нь эцэг, охин хоёрыг үл хайхран хаяад явсанд ихэд харамсаж байв.
Эхийгээ хаяж явсны дараа Пейж Альфред Тернертэй улам ойртон дотносож, хамтдаа зугаалан наадаж, хамтдаа мөрөөдөж байв.
- Би том болоод бас эмч болно гэж Альфред шийдэмгий хэлснээ, - Бид гэрлэж хамтдаа ажиллана.
- Олон хүүхэдтэй болох уу?
- Тэгэлгүй яахав. Хэрэв чи хүсвэл шүү.
Пейж 16 нас хүрч тэдний зөвхөн сэтгэлийн дотно харьцаа нь шинэ үедээ оржээ. Бүх эмч нарыг зүүн Африкт тахал үүрлэсэн жижигхэн тосгон руу дуудан лагерт зөвхөн Пейж, Альфред, тогооч гурав үлдсэн байна.
Тэд оройн хоолоо идэцгээсний дараа унтахаар явцгаав. Шөнө дундын хэрд үймэн бужигнах амьтдын төвөргөөн сонсоод Пейж цочин сэржээ. Тэрээр хэсэг чагнан хэвтсэнээ улам ойртох нүргээнийг сонсон түүнийг айдас нөмрөн авлаа.
Пейж босон харайж хэдхэн футын зайд орших Альфредийн майхан руу харайн орвол мань эр нам тайван унтаж байв.
- Альфред аа! гэвэл тэрээр хоромхон зуур сэрээд өндийн сууснаа,
- Пейж үү? Юу болоов? гэлээ.
- Би айгаад байна. Чамтай жаахан хэвтэе!
- Тэг тэг гээд тэд зэрэгцэн хэвтээд ширэнгэ рүү түрэн орж ирэх амьтдын төвөргөөнийг сонсов. Нүсэр дуу чимээ алгуурахан холдсоор нам жим боллоо.
Альфред зэрэгцэн хэвтээ бүсгүйн бие халуу дүүгэхийг мэдэрч эхлэв.
- Пейж ээ, чи майхан руугаа явсан нь дээр гэж би бодож байна.
Бүсгүй түүний эр биеийн махбодь нь тачаадахыг мэдэрчээ.
- Альфред ээ?
- Аан? гэх түүний дуу сөөнгөтөн сонсогдов.
- Бид гэрлэнэ биз, тийм үү?
- Тийм ээ.
- Тэгвэл бүх юм сайхан болно.
Тэднийг хүрээлэн буй ширэнгэн ой нам гүм болон тэд өөрсдийн шинэ ертөнцдөө хамтдаа шумбан орох нь тэр.
Пейж үүрээр майхандаа эргэж ирээд: "Би охин биеэ гээж эмэгтэй хүн боллоо" хэмээн баяртайгаар боджээ.
Курт Тэйлор Пейжийг Нэгдсэн улс руу явуулан Чикагогоос хойхно орших Дирфилдэд тансаг сайхан байртай ахынд нь амьдрахыг санал болгох болжээ.
- Яах гэж тэр вэ?
- Чи жинхэнэ хатагтай болох хүмүүжих ёстой.
- Би чинь жинхэнэ хатагтай шүү дээ.
- Жинхэнэ залуу хатагтай сармагчинг даажигнаж, алаг тахь унаж давхидаггүй юм.
Гэвч Пейж энэ болгонд нь,
- Би явахгүй гэж хариулсаар байлаа.
Пейжийг 17 нас хүрэхэд олон улсын эрүүлийг хамгаалах бригадын эмч нар Өмнөд Африкийн баларч мартагдсан ширэнгэ дэх тосгон руу явцгаажээ. Эмч нарыг ирсний дараахан байдал хурцдаж, орон нутгийн овгуудын хооронд дайн дэгдэв. Курт Тэйлорт даруй явахыг сануулсан авч тэрээр,
- Би явахгүй. Хэрэв би өвчтөнүүдийг орхин явбал тэд үхэх болно гэжээ.
Дөрөв хоногийн дараа тосгон дайралтад өртөж, Пейж эцгийнхээ хамт бяцхан овоохойдоо нуугдан, буун дуу, хашхирааныг чагнан суулаа.
Пейж айдаст автан,
- Тэд биднийг алах нь ээ! гэхэд аав нь түүнийг тэврэн,
- Үгүй, яах ч үгүй. Бид тэдэнд туслахаар ирсэн. Биднийг анд нөхөд нь гэдгийг мэдэж байгаа гэв.
Аавынх нь түмэн зөв байжээ. Овоохойд овгийн ахлагч хэдэн дайчдаа дагуулан орж ирээд,
- Бүү айцгаа. Бид та нарыг хамгаална гэжээ.
Омгийнхон тэднийг хамгааж, дайн түйвээн удалгүй намдсан ч Курт Тэйлор өглөө нь нэгэнт шийдсэн байжээ.
Тэрээр ахдаа: "Эхний онгоцоор Пейжийг явууллаа. Учрыг дараа хэлье. Түүнийг нисэх буудалд тосч ав" гэсэн цахилгаан утас илгээв.
Энэ тухай сонсмогцоо Пейж багтарч ядталаа уурсав. Иоханнесбург хүргэх онгоцонд суулгахаар "Пайпер каб" нисдэг тэрэг хүлээж байгаа тоосонд дарагдсан нисэх буудал руу цурхиран уйлах Пейжийг эцэг нь авч явлаа.
- Та надаас залхаж салах гэсэндээ намайг явуулж байна хэмээн Пейж нулимс асгаруулан бархирна.
Эцэг нь охиноо цээжиндээ наан тэврээд,
- Хорвоо ертөнцөд би ганц чамд л хайртай, охин минь. Би чамайг үргэлж санана! Гэвч би удахгүй Нэгдсэн улс руу буцаж очоод хоёул хамт байх болно.
- Нээрэн үү?
- Үнээн, охин минь.
Пейжийг гаргаж өгөхөөр Альфред бас иржээ.
- Санаа бүү зовогтун. Боломж гармагц би чам дээр очно. Чи намайг хүлээх үү?
Хэзээ хойно энэ ямар тэнэг асуулт вэ гэж боджээ.
- Мэдээж хүлээнэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.16 1:49 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Чамд Багийг нь хуу татахтун, Өглөө өдөр шөнө, Дэлхийг донсолгосон шүүх хурал нтр гээд энд ороогүй номнуудаас нь байхгүй биз. Ороогүй номнуудаас оруулбал их зүгээр л байна.

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.16 2:24 pm 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
самоован ч биднийгээ баярлуулж дуусахгүй хүн юмаа, дээр нь бас блооод нэмэгдээд.... баярлалаа хүүхдүүдээ , оруулаад байгаарай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.16 2:27 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
Bayrlalaa goy nom urgeljleliig tesen ydan huleeseer
Goy yumaa tsash tsashda bur olon nom oroh boltugai :))

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.16 8:27 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Самбар ч Сидни Шелдоны адал явдлаар шуурч бна даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.16 12:57 am 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.28.14 3:02 pm
Бичлэгүүд: 72
Баярлалаа та 2тоо. Хvлээж байгаа шvv.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.16 12:24 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Гурван өдрийн дараа Пейжийн суусан онгоц Чикагогийн нисэх буудалд газардахад Ричард ах нь тосч авчээ. Пейж түүнийг нэг ч үзээгүй зөвхөн хэдхэн жилийн өмнө бэлэвсэрсэн, баян бизнесмен гэдгийг нь л мэдэх аж.
- Тэр манайхнаас хамгийн азтай нь гэж Курт Тейлор охиндоо байнга ярьдаг байжээ.
Ахынх нь амнаас унасан эхний үг нь Пейжийг хиртхийн цочирдууллаа.
- Надад тун харамсалтай байна, чамд хэлэхэд ам эвлэхгүй нь, гэвч одоо яая гэх вэ, би эцгийг минь алагдсан гэсэн мэдээ авлаа.
Хорвоо ертөнц хуйгаараа хөмрөн харанхуйлж, нүд нь булингартан өр зүрх нь тэсэхийн эрхгүй шимшрэн өвдөв. "Би наашаа явах хэрэггүй байж. Үлдэх байсан юм" гэж уйтгарлан бодов.
Тэд нисэх буудлаас машинаар хот руу орлоо. Пейж машины цонхоор тасралтгүй үргэлжлэх машины цувааг уйтгартай гэгч нь харан явлаа.
- Надад Чикаго таалагдахгүй байна.
- Яагаад тэр билээ, Пейж ээ?
- Энэ чинь тэр чигээрээ чулуун ширэнгэ юм.
Ричард Африк руу эцгийнх нь оршуулганд явахыг зөвшөөрөөгүй нь түүний уурыг хүргэжээ.
Авга ах нь түүнийг ухааруулахыг хичээн,
- Эцгийг чинь хэдийн оршуулсан, Пейж. Чамд тийшээ очих хэрэг алга гэжээ.
Хэрэг зориг байлгүй яахав, тэнд Альфред байгаа шүү дээ.
Пейжийг ирснээс хойш хэд хоногийн дараа авга ах нь түүний хойчийн төлөвлөгөөг нь асуухад,
- Би эмч болно хэмээн Пейж яг таг хариулав.
Хорин нэгэн настай Пейж арав гаруй эмнэлгийн коллежид өргөдлөө илгээсэнд тэд бүгд зөвшөөрсөн хариу өгсөн ч бүсгүй Бостоны коллежийг нь сонгожээ.
Хоёр хоногийн дараа Пейж, Дэлхийн эрүүлийг хамгаалахын даалгавраар ажиллаж буй Альфредад утастан шинэ сониноо дуулгавал тэрээр баярлан,
- Ёстой гайхалтай, хонгор минь. Би эмнэлгийн курсээ бараг төгсөх гэж байна. Одоохондоо ДЭМБ-д үлдэж ажиллана, харин хэдхэн жилийн дараа гэхэд хоёул хамтдаа ажилланаа.
Хамтдаа. Ямар ид шидтэй үг гээч вэ?
- Пейж ээ, би чамтай уулзахыг яасан их хүснэ вэ. Надад хэд хоногийн зав гарвал чи намайг Хавайд тосч уулзаж чадах уу?
Пейж хормын төдий ч эргэлзсэнгүй,
- Чадна гэжээ.
Тэд үнэхээр Хавайд уулзаж чаджээ. Альфред эл уулзалтад ирэх нь түүнд хэчнээн хэцүү байсныг Пейж сайн ойлгож байсан ч, Альфред энэ тухай ганц үг дурссангүй. Тэд "Тэнгисийн нарлаг тохой" хэмээгч жижгэвтэр зочид буудалд үл мартагдах гурван хоногийг хамтдаа өнгөрүүлжээ.
Пейж Альфредыг Бостон руу хамт яваач хэмээн ятгахсан гэхээс тэсэн ядан байсан ч гэлээ энэ нь дэндүү хар амиа бодсон хэрэг болохыг бүсгүй сайн ойлгож байв. Түүний ажил дэндүү чухал юм даа.
Хавайд өнжсөн сүүлийн өдрөө Пейж,
- Альфред тэд чамайг хааш нь явуулах бол гэж асуув.
- Гамби руу эсвэл Бангладеш руу ч магадгүй.
"Түүгээр дутагдаж байгаа хэн бүхэнд туслах, амь насыг нь аврах ёстой". Пейж Альфредыг чангаар тэврэн түүнийг хааш нь ч явуулмааргүй санагджээ.
Альфред түүний бодлыг мэдсэн мэт,
- Бид хамт байсан цагтаа, би чамайг хааш нь ч явуулахгүй гэжээ.
Коллежийн хичээл эхэллээ. Тэр хоёр үргэлж захиа бичин, ертөнцийн аль ч хязгаарт байсан Альфред Пейжид төрсөн өдөр, зул сарын баярын мэнд хүргэн утсаар ярина. Бүсгүйг хоёрдугаар курст сурч байхад нь тэрээр зул сарын өмнөхөн утастав.
- Пейж үү?
- Хонгор минь, чи хаа байна!
- Сенегалд. Эднээс "Тэнгисийн нарлаг тохой" зочид буудал хүртэл ердөө л найман мянга найман зуун миль гэж би бодож байна.
Пейж хэдэн агшин эргэцүүлэн бодсоноо,
- Чи намайг...
- Зул сарын баяраар Хавайд надтай уулзаж чадах уу?
- Өө, чадалгүй яахав! Чадна!
Альфред түүнтэй уулзахаар дэлхийн бөмбөрцгийн хагасыг туулан нисэж ирсэн хамгийн гайхалтай уулзалт байлаа.
Тэдний хувьд цаг мөч зогсчээ.
- Ирэх жилээс би өөрөө бригадын ажилтнаа сонгож авна ... гэснээ, - Чамайг сургуулиа төгсөнгүүт... бид гэрлэхсэн гэв.
Тэд дахин ганц удаа уулзсан ч гэлээ дэлхийн бөмбөрцгийн хаана ч байсан бие биедээ захиа бичиж байлаа.
Энэ бүх он жилүүдэд Альфред эцгийнхээ, Пейжийн эцгийн үйл хэргийг үргэлжлүүлэн буурай орнуудад ажиллажээ. Явсан шувуу ирдгийг үлгэрээр Альфред түүнд эргэн ирж буй нь энэ.
Кэт, Хони хоёр хэдийн унтсан байлаа. Пейж Альфредын цахилгааныг таван удаа уншчихаад тэднийг сэрээн,
- Альфред ирэх нь! Тэр ирэх нь! Ням гаригт ирэх нь! гэлээ.
- Сайхан хэрэг байна! Чи намайг ням гаригт сэрээхгүй дээ. Би дөнгөж дуг хийж байсан юм гэж Кэт бувтнав.
Харин Хони эл мэдээг илүү эелдгээр хүлээн авч орон дээрээ өндийн суугаад, бахдалтай гэгч нь,
- Ямар гоё вэ! Түүнтэй танилцахсан гэхээс тэсч ядаж байна. Та хоёр уулзаагүй удсан уу? гэв.
- Хоёр жил болсон, гэхдээ үргэлж захиа бичиж байсан гэж Пейжийн хариулахад,
- Чи азтай юм гэж Кэт санаа алдан эхлээд, - Одоо унтах өнгөрөө биз, явж кофе бэлдье гэлээ.
Гурвуулаа гал зуухны өрөөнд сууцгаав.
- Бүгдээрээ "Сүйт хархүү тавтай морил" гэсэн уриан дор Альфредыг угтаж авъя хэмээн Хони санаачлав.
- Сайхан санаа байна гэж Кэт зөвшөөрөв.
- Торт, өнгө өнгийн шаараар чимэглээд... лут тэмдэглэнэ. Хоолоо гэртээ бэлдэж хэмээн Хонийг хэлтэл Кэт толгой сэгсрэн,
- Би чиний гарын хоолыг амсаж үзсэн. Ресторанд хоол захисан нь хавьгүй дээр гэлээ.
Ням гариг хүртэл дөрвөн өдөр үлдэж бүсгүйчүүл зав гармагц Альфредын ирэх тухай ярилцах болжээ. Гурван бүсгүй золоор бүгд ням гаригт амарч таарав.
Бямбад Пейж гоо сайхны салоноор орон, жаал жуул хүнс цуглуулсаар гэртээ ирж, шинэ палаажаа өмсөөд,
- За би ямар харагдаж байна вэ? Альфредад энэ палааж таалагдах болов уу? хэмээн асуув.
- Дэндүү гоё байна! Мань эр чамтай хуар нийлнэ хэмээн найдахаас гэж Хониг хэлэхэд,
- Харин би түүнд хуар нийлнэ. Тэр та нарт таалагдана. Тэр үнэхээр гайхамшигтай залуу! гэлээ.
Ням гаригт зочдын өрөөнд ресторанаас захиалсан хоол, хүйтэн шампанск тавьж, баярын ширээ засчээ. Бүсгүйчүүл Альфредын ирэхийг тэсч ядан хүлээн сандарцгаана.
Өдрийн хоёр цагт хонх цохиход Пейж хар гүйхээрээ очин үүд нээлээ. Тэр ирлээ. Жаахан ядарч турсан түүний Альфред иржээ. Залуугийн дэргэд гуч шүргэж яваа гэмээр хар үстэй эмэгтэй зогсож байв.
- Пейж ээ? гэж Альфред дуу алдахад Пейж хүзүүнд нь зүүгдэн тэвэрснээ Хони, Кэт хоёрт хандан бахархалтайгаар,
- Энэ Альфред Тернер. Альфред эд миний хамт ажилладаг бүсгүйчүүл, бид хамт амьдардаг юм. Хони Тафт, Кэт Хантер хоёр хэмээн танилцуулав.
- Танилцахад таатай байна гэж хэлэнгээ Альфред хажууд зогсох эмэгтэй рүү эргэн,
- Харин энэ Карен Тернер. Миний эхнэр гэх нь тэрээ.
Пейж, Хони, Кэт гурав зогтусав.
- Чиний эхнэр ий? гэж Пейж арай чүү дуугарлаа.
- Тийм ээ гэснээ мань эр хөмсөг зангидаад, - Чи арай... арай миний захиаг аваагүй юм биш биз! гэжээ.
- Захиа ий?
- Тийм ээ. Би хэдэн долоо хоногийн өмнө явуулсан юмсан.
- Үгүй.
- Өө! Би... надад тун харамсалтай байна. Би захиандаа бүгдийг тайлбарласан... гэвч мэдээж, хэрэв чи захиа аваагүй бол... гэх Альфредын хоолой чичгэнэн,
- Надад харамсалтай байна, Пейж ээ. Бид уулзалгүй их удсан... Харин дараа нь би Карентай учирч...ийм явдал байдгийг чи мэднэ дээ.
- Ийм явдал байдгийг би мэднэ хэмээн Пейж саад дайруулсан мэт арай ядан давтан дуугараад, Карен тийш харан инээхчээ аядан, - Би...би Альфред та хоёрыг аз жаргалтай байгаа гэдэгт итгэж байна гэлээ.
- Баярлалаа.
Тасалгаанд зовлонтой нам гүм болов.
- Хонгор минь, бид явсан нь дээр гэж бодож байна хэмээн Кареныг хэлэхэд,
- Тийм ээ. Би ч гэсэн тэгж бодож байна гэж Кэт түүнийг дэмжин хэлбэл Альфред өөрийн эрхгүй дагзаа маажин,
- Надад харамсалтай байна, Пейж ээ. Би... за за... баяртай хэмээв.
- Баяртай, Альфред ээ.
Бүсгүйчүүл шинэхэн хосыг харцаараа үдэцгээв.
- Ёстой шившигтэй амьтан! Ийм жигшүүртэй юм хийх гэж! гэсээр Кэт дуу алдахад Пейжийн нүдэнд нулимс цийлгэнээд ирлээ.
- Би ... тэр ингэхийг хүсээгүй... би бодохдоо... тэр бүгдийг захиандаа тайлбарласан байх.
Хони түүнийг тэвэрч авлаа.
- Энэ мэтийн шалиг эрчүүдийг засаж агтлах талаар хууль баймаар юм,
- Үүний чинь төлөө ууцгаая гэж Кэтийг хэлэхэд,
- Намайг өршөөгөөрэй гэчхээд Пейж өрөө рүүгээ яаран орж үүдээ хаалаа.
Ингээд тэрээр өдрийн туршид өрөөнөөсөө гарч ирсэнгүй өнжив.

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.16 12:27 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Бүлэг 5.

Хэдэн сарын турш Пейж Кейт, Хони хоёртой тун бага уулзан, кафед хам хум ундлан, эмнэлэг дээрээ гудманд хаа нэгтээ тааралдан өнгөрнө.
"Оройн хоол пийшинд бий".
"Халуун пийшин эвдэрсэн"
"Өршөөгөөрэй, ширээгээ цэвэрлэж чадсангүй"
"Хагас сайнд хамт хооллох уу?" гэхчлэн зурвас үлдээн харьцаж байлаа.
Туйлдуулсан жижүүр зогсолтгүй цээрлэл болон залуу эмч нарыг түмэн янзаар туршина.
Гэвч Пейжид ингэж ажиллах нь таалагдаж байлаа. Тэрээр Альфредын тухай, тэдний хүсэн мөрөөдөж байсан сайхан мөрөөдлийн тухай бодох ч чөлөө гарсангүй. Гэсэн ч Пейж түүний мартаж чадсангүй. Тэр яах гэж түүнийг ийнхүү зовлонд унагав аа? Пейж өөрийгөө "Хэрэв би... ?" гэсэн утга учиргүй асуултаар зовооно.
Хэрэв би Африкт Альфредтай үлдсэн бол яах бол? Хэрэв тэр түүнтэй Чикаго руу явсан бол яах байсан юм бэ? Хэрэв тэр Карентай учраагүй байсан бол яах байсан бол? Хэрэв зээ... ?
Тав дахь өдөр Пейж мэс заслын хувцсаа өмсөхөөр хувцас солих өрөөнд ортол хэн нэгэн халаадан дээр нь эсгий хушуутай үзгээр "гичий" гэж бичсэн байлаа.
Маргааш нь тэмдэглэлийн дэвтрээ үзэх гэтэл эрээд олсонгүй, дэвтэр нь алга байв. "Аягүй бол би өөр нэг газар тавиад мартчихаж дээ" гэж Пейж сэтгэлээ засан боджээ.
Гэвч бүсгүй үүндээ итгэсэнгүй.
Эмнэлгийн хананы гаднах хорвоо ертөнц түүнд хамаагүй болж, арван таван настай өвчтөн цусны өвчинд нэрвэгдэн үхэл сэхлийн дэнсэн дээр байхад Ирак Кувейт руу довтолж байхыг Пейж чихнийхээ хажуугаар өнгөрөөж, Баруун Зүүн герман нэгдэж байхад Пейж диабетээр шаналан зовж буй өвчтөнийг аврахаар чармайж байлаа. Маргарет Тэтчер Английн ерөнхий сайдын суудлаа орхиж байхад 214-р өрөөний өвчтөн дахин хөл дээрээ босон явдаг болсон нь Пейжийн хувьд илүү чухал мэдээ байв.
Хамт ажилладаг эмч нар нь түүнд бүх талаар тусална. Бусдыг эмчлэн амь насыг нь аврахын төлөө амь бие хайрлахгүй зүтгэдэг тэднээр бахархах сэтгэл Пейжид өөрийн эрхгүй төрнө.
Осол аваарын хохирол хурсан яаралтай тусламжийн тасагт ажиллах хамгийн хүнд.
Уртасгасан цагаар жижүүр хийх, зүдэргээтэй ажил нь эмнэлгийн ажилтнуудад хүндхэн дарамт болдог ажээ. Эмч нарын дунд гэр бүлтэй нь харьцангуй их. Том Чанг ч гэсэн гэр бүлийн асуудалтай хүмүүсийн нэг байв. Энэ тухайгаа тэрээр Пейжтэй кофе уун сууж байхдаа хуучилжээ.
- Би жижүүр хийхийг тэсвэрлэн өнгөрөөж чадна, харин манай эхнэр тэсэхгүй юм. Бяцхан охиндоо хүний хүн шиг хандаж байна гэж гомдоллох юм. Түүний зөв л дөө. Гэтэл би яахаа мэдэхээ байлаа.
- Эхнэр чинь нэг удаа ч болов манай эмнэлэг дээр ирсэн үү?
- Үгүй чиш.
- Тэгвэл түүнийг үдийн хоолонд урьд авчраач, Том оо? Чи энд ямар чухал ажил үүрэг гүйцэтгэдгийг үзэж мэдэг.
Чангийн царай гэрэлтээд ирлээ.
- Сайхан санаа байна. Баярлалаа, Пейж ээ. Би чиний хэлснээр хийнэ. Чамайг түүнтэй танилцуулна. Чи бидэнтэй хамт хооллох уу?
- Дуртайяа.
Чангийн эхнэр Сай бол хэлээд барамгүй гоо үзэсгэлэнтэй залуухан бүсгүй байлаа. Чанг түүнийг эмнэлэгт авчран, дараа нь тэд кафед орж, Пейжийн хамт хооллоцгоов.
Чанг эхнэр Сайгаа Хонконгт төрж өссөн хэмээн Пейжид танилцуулав.
- Сан-Франциско танд таалагдаж байна уу? гэж Пейж сонирхон асуухад, Сай хэсэг зуур дуугүй байснаа,
- Сонин хот юм хэмээн эелдгээр хэлснээ, - Гэхдээ би энд өөрийгөө харийн хүн гэдгээ мэдэрч байна. Дэндүү том, дуу чимээ ихтэй хот юм гэлээ.
- Миний сонссоноор Хонконг ч гэсэн мөн адил том, дуу чимээ ихтэй хот биз дээ.
- Би Хонконгоос цаг явж хүрэх бяцхан тосгонд төрсөн. Тэнд машин, дуу чимээ ч байхгүй, бүгд бие биенээ мэддэг гэснээ Сай нөхрөө харан, - Том оо, охин бид хоёр тэнд их жаргалтай байсан.
Лама арал гайхалтай цагаан элстэй наран шарлагын газар, жижигхэн ферм, хажууханд нь загасчдын Сак Ку Ван тосгон бий. Тэнд нам тайван гэж өгүүлэх түүний дуу нь санан мөрөөдсөн аястай сонсогдсоноо, - Би нөхөртэйгөө гэр бүл ямар байх ёстой яг тэгж их удаан хамт байдагсан. Гэтэл энд барааг ховорхон харах юм.
- Хатагтай Чанг, би танд ямар хэцүү байгааг ойлгож байна, гэвч хэдхэн жилийн дараа Том дадлага туршлагатай болно, тэр үед нөхөр тань завтай цаг их гарна.
Том Чанг эхнэрийнхээ гарыг энхрийлэн атгаад,
- Сонсов уу? Бүх юм сайхан болно. Бүү санаа зов гэв.
- Би ойлгож байна гэх Сайгийн дуунд бат итгэсэн өнгө сонсогдсонгүй.
Тэднийг ярилцан сууж байтал кафед нэгэн эр орж ирээд ийш тийш харан үүдний дэргэд зогсов. Пейж цааш харан зогсох эрийн дагзыг хармагц зүрх нь галзуутай цохилоод ирлээ. Гэвч яг энэ мөчид өнөөх эр гэдрэг эргэн харсан нь огтын зүс үзээгүй нэгэн байлаа.
Пейжийг анзаарсан Чанг,
- Чи зүгээр үү? гэв.
- Зүгээр ээ хэмээн Пейж худал хэлэв. "Би түүнийг мартах ёстой. Бүх юм дууссан. Тэр хайр сэтгэл, тэр цэнгэл бүгдийг ... Би энэ бүхнийг хэрхэн мартах вэ? Эндхийн эмч нарын хэн нэгнээр тархиныхаа тал хэсгийг аваадахаач гэж ятгах болж байна уу?"
Пейж гудманд Хонитой халз мөргөлджээ. Тэрээр багтартлаа амьсгаадан сэтгэл түгшсэн янзтай харагдав.
- Юу болоо вэ? гэж Пейжийг асуувал,
- Юу ч болоогүй, зүгээр. Бүх юм хэвийн гэснээ худал инээгээд цааш яаран одов.
Хони эмнэлэг даяар хүн гоочлохоороо алдартай Чарльз Айлертэй хамтран ажилладаг аж.
Эхний эргэлтийн үзлэгийн үеэр тэрээр Хонид,
- Би тантай хамтран ажиллахыг хүлээж байсан юм, Тафт эмч ээ. Уоллис эмч таны коллежийн дүнгийн талаар надад хэлсэн. Миний ойлгосноор та дотрын чиглэлээр мэргэжих санаатай гэсэн байх аа.
- Тийм ээ.
- Тун сайн байна. Тэгэхээр та бид хоёр гурван жил ажиллах болох нь дээ.
Ингээд тэд үзлэгээ эхэллээ.
Эхний өвчтөн Мексик хүү байлаа. Айлер эмч бусад эмч нарыг эс хайхран Хони дээр хүрч ирснээ,
- Энэ тохиолдол танд их сонирхолтой хэмээн бодож байна, Тафт эмч ээ. Өвчтөнд хоолны дур сонирхолгүй болсон, турж эцэж, ядаргаа цус багадалттай, ихээхэн уурлан цухалддаг, хамаг зохицуулалт нь алдагдсан. Та ямар онош тавимаар байна даа? хэмээн Айлер эмч хариу хүлээн инээмсэглэв.
Хони түүнийг тайвуу амгалан гэгч нь хараад,
- За даа, нэлээд хэдэн онош тавьж болно, тийм биш гэж үү? гэлээ.
Айлер эмч түүнийг гайхан ширтээд,
- Гэхдээ энэ ч ерийн тохиол... гэтэл нэг эмч тэдний ярианд оролцон,
- Хар тугалгын хордлого уу? гэвэл,
- Зүйтэй гэж Айлер эмч батлан хэлэхэд нь Хони инээмсэглэн, - Хар тугалгын хордлого байж болох л юм гэв.
- Та түүнийг хэрхэн эмчлэх вэ? гэж Айлер эмч дахин түүнд хандан асуув.
Хони бас л шууд хариулахаас зайлсхийн,
- Эмчилгээний хэд хэдэн арга байдаг л даа...
Бас нэг шинэ эмч хажуугаас нь оролцон,
- Хэрэв өвчтөн удаан хугацаагаар хордсон байвал тархины далд өвчлөлтийг эмчлэх хэрэгтэй гэв.
Айлер эмч толгой дохин,
- Зөв дөө. Тэгэхээр бид юу хийх билээ. Химийн эмчилгээ хийнэ гэж хэлчхээд Хониг харлаа. Бүсгүй зөвшөөрч буйгаа илэрхийлэн толгой дохиж үзэгдэв.
Дараагийн өвчтөн болох наян настай өвгөний нүд нь улайн, зовхи нь наалджээ.
- Одоо бид таны нүдийг үзнээ. Бие тань яаж байна хэмээн Айлер эмч түүнээс асуув.
- Өө яахав, хөгширсөн гэхэд тийм ч муугүй л байна.
Айлер эмч хөнжлийг нь сөхөөд өвчтөний хавагнасан өвдөг, шагайг нь ил гаргав. Түүний ул нь шарханд баригдаж гүйцжээ.
Эмч шинэ эмч нарт хандан,
- Хавдар нь идээт үедээ орсон гээд Хони руу харж, - Шарх гадагшилж байна. Таныг энэ оношийг лав мэдэж байна гэдэгт итгэж байна шүү гэх нь тэр.
Хони аргацаасан аятай,
- Байж болох л юм ... ойлгож байна ... гэж үгээ зөөн сунжруулан хэллээ.
- Энэ Рейтерийн хам шинж байна гэж дагалдан эмч нарын дундаас хэн нэг нь хэлснээ, - Байдал тодорхой байна. Голдуу бага зэрэг халуурдаг талтай гэлээ.
Айлер эмч толгой дохин,
- Зүйтэй гэснээ Хониг харан, - Юу гэж дүгнэмээр байна гэж лавлав.
Харин Хонигийн оронд өнөөх дагалдан эмч,
- Дүгнэлт тодорхой бус, үрэвслийн эсрэг эмчилгээ хийнэ гэхэд Айлер эмч түүнийг сайшаан,
- Тун сайн байна хэмээн урамшуулав.
Тэд арван таван өвчтөн үзэн үзлэг дуусахад Хони Айлер эмчид хандан,
- Би тантай ганцаар уулзаж болох уу, Айлер эмч ээ? гэв.
- Тэгье. Миний өрөөнд очъё.
Тэд өрөөнд орцгоон сууцгаахад нь Хони,
- Би таны урмыг хугалсан гэдгээ ойлгож байна.
- Үнэндээ гайхсанаа хэлэх ёстой. Би танд... таны...
- Ойлгож байна, Айлер эмч ээ гэсээр Хони үгийг нь таслаад,
- Би урьд шөнө цурам хийсэнгүй. Үнэнийг хэлэхэд тантай хамтран ажиллах болсондоо сэтгэл минь хөөрөөд, ... би дуг хийж...
Айлер эмч түүнийг гайхан нүдээ бүлтийн харснаа,
- Өө, би ойлголоо. Танд гайхалтай дүнг ... зүгээр ч нэг аваагүй бололтой. Та яагаад эмч болохоор шийдэв.
Хони толгой гудайлган хэсэг чимээгүй сууснаа,
- Би нэг дүүтэй байсан тэр маань машинд дайруулчихсан. Эмч нар түүнийг аврахаар чадах бүхнээ хийсэн... гэвч дүү минь миний нүдэн дээр нас барсан юм. Тэр үед би өөрийн амьдралаа өвчин зовлонтой хүмүүст зориулахаар шийдсэн юм гэж өгүүлэх түүний нүдэнд нулимс цийлгэнэх үзэгдэв.
"Хөөрхий минь, зовлон үзэж дээ" хэмээн Айлер өрөвдөн бодсоноо,
- Тантай илэн далангүй ярьсандаа баяртай байна гэв.
Хони түүнийг харснаа: "Мань эр надад ч итгэлээ дээ’’ гэж өөртөө бахдалтайгаар гэгч нь хэлжээ.

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.16 12:28 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.05.14 6:58 pm
Бичлэгүүд: 369
Бүлэг 6.

Хотын нөгөө захад телевизийнхэн, сэтгүүлчид Лу Динеттог шүүх танхимаас гарч ирэхийг нь хүлээж байлаа. Мань эр яг л өөрийн харьяат ардуудтайгаа мэндчилж байгаа эзэн аятай гар даллан инээмсэглэн мэндчилсээр гарч ирэв. Түүнийг Сүг хочит өндөр туранхай, Усны үхэр хочит тарган чийрэг хоёр эр бие хамгаалагч дагалдана. Лу Динетто саарал торгон костюм, цагаан цамц, хөх зангиа, матрын арьсан гутал жийн урьдын адил цэмцгэр, ганган хувцаслажээ. Тэрээр намхан бие, бүдүүн майга хөлөө нуун өндөр гуалиг харагдахыг хичээхдээ хувцсаа үргэлж захиалан хийлгэдэг аж. Мань эр жижүүрийн инээмсэглэл, ёжтой хошин үгээрээ хэвлэлийн хурлыг чимдэг тул сурвалжлагчид түүний үгнээс дуртайяа иш татан авдаг ажээ.
Хүн амины хэргээр сэжиглэгдэн хорьдог ч гэлээ тэрээр төдөлгүй наранд гарчихсан явдаг байлаа.
Мөн энэ удаа мань эрийг шүүхийн байрнаас гарч явахад нь нэгэн сурвалжлагч,
- Та суллагдахаа мэдэж байсан уу, ноён Динетто? хэмээн асуувал Динетто маасайн инээгээд,
- Тэгэлгүй дээ, мэдэж байсан. Би чинь сайхан сэтгэлт журамтай бизнесмен эр. Шүүх засаглалынхан миний улыг шагайж байснаас арай чухал хэргээр хөөцөлдөж баймаарсан даа. Үүний тулд бид татвар төлдөг дөө хэмээв.
Тэрээр түр зогсосхийн өөрийг нь онилон буй телевизийн камер руу харан инээлээ.
- Ноён Динетто энэхүү аллагад таны эсрэг мэдүүлэг өгөхөөр хоёр гэрч шүүх хуралд ирсэнгүй үүний учрыг тайлбарлаж чадахсан болов уу?
- Чадалгүй яах вэ. Тэд шударга иргэд байсан учраас хуурамч гэрч болон өөрсдийгөө гутаахаас зайлсхийсэн хэрэг л дээ.
- Шүүх засаглалаас таныг баруун эрэг хавьд гэмт хэргийн томоохон байгууллагыг толгойлж байгаа гэж буруутгаж байна. Та өөрөө тийм мэдэгдэл... ?
- Миний өгөх цорын ганц мэдэгдэл юу вэ гэвэл манай ресторанд очсон хэн бүхэн өөрийгөө аятай тохитой байхыг мэдэрнэ шүү гэж хэлмээр байна гэж Динетто сурвалжлагчид инээмсэглэн хэлснээ, - Ташрамд хэлэхэд өнөө орой та бүхнийг ресторандаа үнэ төлбөргүй хооллон, ууж наргихыг урьж байна гээд түүнийг хүлээн зогсоо лимузин тийш алхлав.
- Ноён Динетто...
- Ноён Динетто. ..
- Ноён Динетто...
- Харчуул, бүсгүйчүүлээ, орой ресторанд уулзацгаая. Хаа байдгийг нь мэднэ биз дээ гэчхээд гар даллан салах ёс гүйцэтгээд Усны үхэр хаалгыг нь хаагаад урд суудалд суухад, Сүг сүүдэр жолооны ард суулаа. 
- Бүх юм сайхан өнгөрлөө шүү, босс оо! хэмээн Усны үхрийг баярлан дуу алдаад, - Та ч энэ дэмий донгосогчидтой яаж харьцахаа сайн мэдэх юмаа гэлээ.
- Хаашаа явах вэ? хэмээн Сүгийг асуухад,
- Харинаа. Халуун усанд сууж, сайхан бифштекс идэх минь гэв.
Лимузин байрнаасаа годхийн хөдөллөө.
- Гэрч нарын тухай асуулт надад таалагдсангүй гэж Динетто хэлээд, - Та нар тэднийг хэзээ ч ...
- Усны ёроолоос тэд үг дуугарч чадахгүй ээ, босс оо.
Динетто таашаан толгой дохиж,
- Сайн байна. Шүүгч хэрэг хаасныг зарлахад тойргийн прокурорын царай нь хэрхэн гөлийхийг та нар харсан уу? хэмээн лимузин Филлмор гудамж руу эргэх үед санан асуув.
Гэнэт машиных нь яг хамар дор хаанаас гарч ирсэн нь бүү мэд нэгэн гөлөг харагдахад Сүг сүүдэр дайрчихгүй гэхдээ сандран жолоогоо огцом мушгин тоормос гишгэвэл лимузин явган зам дээгүүр харайлган гарч, гудамжны гэрлийн шон мөргөлөө. Усны үхрийн толгой салхины шилэнд хага ярагдав.
- Чөтгөр ав, чи чинь яаж байна аа? Намайг алах гээ юу? гэсээр Динетто хашгирах дуулдав.
Сүг сүүдэр сандарсандаа дагжтал чичрэн,
- Өршөөгөөрэй, босс оо. Машины урдуур нохой гүйгээд...
- Нохойн амь минийхээс үнэтэй гэж бодоо юу? Муу мангуу илжиг минь!
Усны үхэр ёолон гиншсээр өндийхөд нь Динетто духан дахь гүн шархнаас нь цус урсахыг хараад,
- Бурхан минь! Юу хийснээ хараач! гэхэд Усны үхэр,
- Бүх юм зүгээр, зүгээр хэмээн бувтнав.
- Тэгж ч ярихгүй! Түүнийг эмнэлэгт хүргэж өг гэж Динетто Сүгт хэллээ.
Сүг арын хаалгаар явж оров.
- Энүүхэн энд хоёр хорооллын зайд "Эмбаркадеро" эмнэлэг байгаа. Түүнийг яаралтай тусламжинд хүргэж өгье.
- Тэгье ээ, босс оо.
Динетто суудлын түшлэг налаад,
- Хн, нохой гэнэ шүү! Усан тархиндаа бодох хэрэгтэй! хэмээн зэвүүрхэн хэллээ.
Кэтийг яаралтай тусламжийн тасагт байхад нь Динетто, Сүг, Усны үхэр гурав орж иржээ. Усны үхрийн дух нь цусанд хутгалдсан байлаа.
- Хөөе, чи! гэж Динетто Кэтэд хандан хашгирахад бүсгүй толгой өндийн түүнийг хараад,
- Та надад юм хэлэв үү? гэв.
- Өөр хэнтэй ярьж байна гэж бодоов, чи. Чөтгөр өв гэж. Энэ хүнээс цус гараад байна. Хурдхан янзлаадах!
- Наад хүний чинь өмнө зургаан өвчтөн байна. Хүлээх л болж дээ гэж энгүүн тайвнаар өгүүлэв.
- Тэр хүлээдэг нь бишээ! Чи одоохон түүнийг янзлаадах.
Кэт Усны үхрийн дэргэд очин шархыг нь үзсэнээ боолтын марль аван хагархай духан дээр нь тавиад,
- Ингээд дарж бай. Би одоохон ирнэ гэлээ.
- Үүнийг одоохон янзлаадах гэж би хэлсэн шүү! гэж Динеттог архирахад Кэт түүн рүү эргэн харлаа.
- Энэ бол яаралтай тусламжийн тасаг. Би эндхийн ахалж байгаа эмч. Тэгэхээр нэг бол тайван хүлээ эсвэл нүднээс минь далд ор.
Сүг тэдний ярианд оролцон,
- Хатагтай та хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? Ноёнтны хэлсэн бүхнийг хийсэн нь танд өлзийтэй дээ. Энэ чинь ноён Динетто байна.
- За тэгэхээр жүжиглэж ханасан бол миний хүнийг үзээдэх гэж Динетто тэвчээр зааж байгаа аятай шүд зуун хэлэхэд нь,
- Таны сонсголд гэм суусан бололтой. Сонсохгүй байгаа бол дахиад давтаад хэлье. Тайван хүлээж бай, эсвэл нүднээс минь далд ор. Би ажлаа хийх хэрэгтэй байна гэж Кэт тайван хэллээ.
- Чи муу гичий яаж зүрхэлнэ... гэсээр Сүгийг ам нээтэл,
- Дуугаа тат! гэж Динетто түүн тийш бархирлаа. Тэрээр Кэт тийш хараад энэ удаад тэс өөр өнгөөр, - Хэрэв та манай хүнийг хурдан үзээд өгвөл би танд ихэд талархана хэмээн аядуухан өгүүлэв.
- Хичээе л дээ гээд Кэт Усны үхрийг орон дээр суулгаснаа,
- Хэвтэж бай. Би хэдэн минутын дараа ирнэ гэж хэлчхээд Динеттод хандан, - Тэр буланд сандал бий гэлээ.
Тэгээд бүсгүй тасгийн цаад буланд хүлээн суугаа өвчтөнтэй зууралдаж эхлэв.
- Тэнгэр минь, тэр таны хэн болохыг нэг л ухаарахгүй байна гэж дуугарав.
- Энэ ч нэг их юм өөрчлөхгүй бололтой. Тун зоригтой бүсгүй юм гэжээ.
15 минутын дараа Кэт усны үхэр дээр ирэн түүнийг үзэж эхлэв.
- Тархи чинь хөдлөөгүй, зөвхөн гүн язарч, таныг аз дайрчээ гэж бүсгүй хэлэв.
Динетто Кэт шалмаг гэгч хөдлөн Усны үхэрт оёдол тавьж байхыг нь ажиглан зогсоно. Бүсгүй ажлаа дуусгаад,
- Сайхан эдгэнэ ээ. Тав хоноод ирээрэй, оёдлыг чинь авна гэлээ.
Динетто Усны үхэрт дөхөн очиж духыг нь харснаа,
- Сүрхий оёжээ гэлээ.
- Баярлалаа, уучлаарай намайг. ..
- Түр хүлээ гэж Динетто түүнийг зогсоогоод Сүг сүүдэрт хандан, - Алив зуут өгөөдөх гэлээ.
Сүг халааснаасаа түрийвч гарган зуун долларын дэвсгэрт гаргаж өгөв.
- Май, Үүнийг ав.
- Касс гудманд байгаа.
- Үүнийг эмнэлэгт биш танд өгч байна.
- Хэрэггүй, баярлалаа.
Динетто цааш эргэн өөр нэгэн өвчтөнтэй зууралдаж эхлэх Кэтийн араас гайхан харсаар хоцров.
- Харамж маань багадаа юм болов уу, босс оо? гэж Сүгийг гайхан өгүүлэхэд Динетто толгой сэгсрэн,
- Хүний эрхэнд ордоггүй хүүхэн юм. Надад таалагдаж байна шүү гэж хэлээд хэдэн секунд дуугүй зогссоноо,
- Эванс эмч чөлөөндөө гарах болжээ дээ, тийм үү? гэв.
- Тийм дээ.
- Сайн байна. Чи энэ эмчийн тухай сайн мэдэж ав.
- Яах гэж тэр вэ?
- Хэрэг боломз. Цагийг нь болохоор хараарай.

_________________
Avatar by Someone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.16 3:22 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.18.14 10:39 pm
Бичлэгүүд: 161
Бүлэг 7

Сувилагчид эмнэлэгт ихээхэн үүрэгтэй. Ахлах сувилагч Маргарет Спенсер тойргийн "Эмбаркадеро" эмнэлэгт хорин жил ажилласан болохоор эмч нарын хэн нь хар тамхи хэрэглэдэг, хэн нь бор дарс ахиу хүрчихдэг, хэн нь эмчийн дайтай мэдлэг үгүй, хэн өөрийнх нь тусыг хүртэх гавъяатай гэдгийг арван хуруу шигээ мэднэ. Бүх оюутан, сувилагчид, хагалгааны сувилагчид түүний мэдэлд байдаг ажгуу.
Чухамхүү Маргарет Спенсер аль сувилагчийг ямар хагалгаанд оруулахыг шийддэг агаад өндөр мэргэжлийн сувилагчтай ажиллахын тулд эмч нар түүнд ая тал засдаг ажээ. Тэрээр бөөрний хүнд хагалгаанд багаж аваад өгөх чадваргүй сувилагчийг өлхөн оруулчихаж дөнгөх атлаа өөрт нь таалагддаг эмчдээ хамгийн энгийн хагалгаанд өндөр мэдлэг мэргэжилтэй сувилагчийг явуулдаг байна. Үүний хажуугаар тэр эмэгтэй хар арьстнуудыг таалдаггүй буруу атгаг санаатай нэгэн ажээ.
Кэт Хантер бол хар арьст эмч бүсгүй билээ.
Кэтийн хувьд хүнд үе эхэлжээ. Туслах сувилагч гуйхад нь өгөхгүй эсвэл чадвар мууг нь явуулан, үргэлж арьс өнгөний өвчтэй эрчүүдийг түүн рүү явуулдагийг нь анзаарчээ. Бүсгүй эхэндээ ердийн хэрэг мэт санагдаж байснаа ийм өвчтөнийх нь тоо өдөртөө арав гараад ирэхээр нь Кэт сэжиглэж эхлэв.
Тэрээр үдийн ундны үеэр Пейжээс,
- Чи өнгөний өвчтэй эрчүүд олныг үзэж байна уу? хэмээн асуувал Пейж агшин зуур бодолхийлснээ,
- Өнгөрсөн долоо хоногт нэгийг үзсэн. Тэр нь манай асрагч байсан гэв.
"Нэг юм хийх хэрэгтэй болох нь ээ" гэж Кэт бодлоо.

Сувилагч Спенсер Хантер эмчийг тэсэхийн аргагүй болгон өөрөө халагдан зайлан болтол залхаахаар шийджээ. Гэвч тэрээр Кэтийг дутуу үнэлжээ.
Кэт өөрт заяасан эмч хүний төрөлхийн авъяас билгээрээ хамт олон өвчтөнүүддээ үнэлэгдэн тэднийг зугуу зугуухан өөртөө татсаар байв. Эмнэлэг даяар тархсан "гахайн цусны ид шид" бүгдийг гайхшруулжээ.
Нэгэн өглөө эргэлтийн үзлэгийн үеэр Кэт Дандас гэгч ахлагч эмчтэй хамтран ажиллаж байгаад ухаангүй байгаа өвчтөний дэргэд очицгоов.
- Ноён Леви автын осолд орж, цус их алдсан тул даруйхан цус хийх хэрэгтэй. Гэтэл эмнэлгийн хэмжээнд цусны хангалт муу байна. Гэр бүлийнхэн нь түүнд цусаа өгөхөөс татгалзаад байгаа нь гайхалтай байна гэлээ.
- Хамаатан садангууд нь хаа байна? гэж Кэт асуув.
- Хүлээн авахад байгаа гэж Дандас хариулав.
- Би тэдэнтэй уулзвал та татгалзахгүй биз?
- Нэмэргүй дээ, би тэдэнтэй ярилцсан, тэд зөрүүдэлсээр байгаа.
Үзлэг дуусмагц Кэт хүлээн авах руу оров. Өвчтөний эхнэр, хүү, охин гурав сууж байв. Хүү нь шашны хувцастай байлаа.
- Та хатагтай Леви юу? гэж Кэт эмэгтэйд хандан асуувал эмэгтэй суудлаасаа босон,
- Нөхөр маань яаж байна? Эмч хагалгаа хийнэ гэнэ үү? гэв.
- Тийм ээ, хийх гэнэ.
- Сайн байна, гэхдээ биднээс цус өг гэж битгий л шаардаарай. Одоо үед ДОХ халдана гэж аюул байна.
- Хатагтай Леви, та цусаа өгснөөр ДОХ хүрчихгүй, энэ ч огт боломж... гэж Кэтийг ятгахыг завдтал,
- Энэ тухай бүү ярь! Би сонин, сэтгүүл уншдаг учир мэдэх хүн шүү гэв.
Кэт түүнийг анхааралтай ажиглан,
- Үүнийг чинь би мэдлээ. За яахав, хатагтай Леви. Эмнэлэгт цусны хангамж муу байгаа, гэвч бид асуудлыг шийдлээ.
- Тун сайн байна.
- Бид таны нөхөрт "гахайн цус" юүлэхээс дээ.
Сандарсан эхнэр, хүүхэд нь Кэтийг гайхан ширтлээ.
- Юу?!
- Гахайн цус сэлбэнэ гэж байна. Ингэснээр түүнд муудах юм байхгүй гэж Кэт цовоо дуугаар мэдэгдээд явахыг завдах дүр үзүүлэн цааш эргэтэл,
- Хүлээгээрэй! гэж хатагтай Леви дуу алдав.
Кэт ч зогслоо.
- За юу гээв?
- Би, ммм... надад бодох хугацаа өгөөч тэгэх үү?
- Болох л юм.
15 минутын дараа Кэт Дандас эмчид хандан,
- Ноён Левийн талаар санаа зовох юмгүй болсон. Гэрийнхэн нь түүнд цусаа өгөхөөр дуртайяа зөвшөөрсөн гэжээ.
Энэ явдал домог болон эмнэлэг даяар тархаж, урьд нь түүнийг эс ойшоож байсан эмч, сувилагч нар Кэттэй үг солилцох болжээ.
Хэд хоногийн дараа Кэт ходоодны шархаар шаналж буй өвчтөн Том Леонардын тусгай тасагт орлоо. Кэт мань Томыг зэргэлдээ орших ресторанаас авчирсан тансаг хоол ховдоглон үмхэлж байтал дээрээс нь орж явчихлаа.
Кэт түүнд дөхөж очоод,
- Та яаж байгаа нь энэ вэ? гэвэл нөгөө эр өөдөөс нь харан инээмсэглээд,
- Аятайхан хоол идмээр санагдаад. Та надтай суухгүй юу. Хоёр хүнд хангалттай гэв.
Кэт сувилагч дуудах товчийг дарлаа.
- Сонсож байна, эмч ээ?
- Энэ идэш уушийг зайлуул. Ноён Леонард хоолны нарийн дэглэм сахиж байгаа. Та түүний өвчний түүхийг уншаагүй юу?
- Уншсан, гэвч тэр өөрийнхөөрөө зүтгээд...
- Бүгдийг зайлуулаатах.
- Хөөе! Хүлээгээрэй! Надад өгөх гэж шахаад байгаа тэр эмнэлгийн чинь зутанг би л хувьдаа идэж чадахгүй шүү.
- Хэрэв та наад шархнаасаа салъя л гэж бодож байгаа бол эмнэлгийн зутанг идэх л болно доо гээд Кэт сувилагчид хандан,
- Аваад яв гэлээ.
Гучаад минутын дараа эмнэлгийн даргын өрөөнд Кэтийг дууджээ.
- Уоллис эмч ээ, та надтай уулзах гээ юу?
- Тийм ээ, наашаа суу. Том Леонард таны өвчтөний нэг, тийм үү?
- Тийм. Өнөө өглөө би түүнийг үхрийн утсан мах, амтлагчаар амталсан... өргөст хэмх, төмсний салат...
- Та тэгээд түүнийг нь хурааж авахыг тушаасан уу?
- Тэгсээн.
Уоллис урагш бөхийгөөд,
- Эмч ээ, та Том Леонард манай эмнэлгийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн гишүүн гэдгийг мэдэхгүй юү. Бид түүнийг гэртээ байгаа юм шиг байгаасай гэж хүсдэг. Та намайг ойлгов уу?
Кэт Уоллисийг харснаа,
- Ойлгосонгүй, эрхэм ээ хэмээн шийдэмгий хариулав.
Уоллис нүдээ анивчин байж,
- Юу-у? гэхэд нь Кэт,
- Миний бодлоо Том Леонардыг гэртээ байгаа юм шиг байлгахыг тулд юуны өмнө түүнийг эмчлэх хэрэгтэй. Хэрэв тэр ходоодоо хагартал чихээд байвал эмчлэгдэхгүй дээ гэв.
Бенжамин Уоллис инээмсэглээд,
- Тэр яагаад юу хийхээ өөрөө шийдэж болдоггүй юм бэ? гэв.
Кэт өндийн босч, - Яагаад гэвэл би эмч. Танд надаас асуух өөр юм байна уу? гэхэд нь,
- Би, ммм... үгүй. Боллоо гэжээ.
Кэт эмчийг өрөөнөөс гарч явахад нь Бенжамин Уоллис эмч бүсгүйтэй ийнхүү ярьсандаа гайхширч хоцров. Ээ дээ, энэ эмч хүүхнүүд үү!


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 189 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 58 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр