| Оффлайн |
| Зураач |
 |
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
|
Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах зүйлчлэл
Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол[1],n1 үндэсний аюулгүй байдал[2], батлан хамгаалах хүчин чадал[3]-д хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг[4] гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон үйлдэл байна.
Энэ гэмт хэргийн субъектив тал нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж болох шууд ба шууд бус санаатай үйлдэл байна.
Энэ гэмт хэргийн субъект нь зөвхөн Монгол улсын иргэн байна.
Нотолгоо
Гадаад улсын тагнуулын албанд санаатайгаар элссэн эсхүл, /Гадаадын тагнуулын алба гэдэгт Венийн конвенцид заасан халдашгүй дархан эрхтэй этгээд, хувь хүн байж болно/
Төрийн нууцыг[5] гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн эсхүл,
Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллага болохыг мэдсээр байж хамтран ажилласан эсхүл
Дайны байдал[6] буюу дайн бүхий байдал зарласан[7] үед дайсны талд шилжин орсон шууд буюу шууд бус санаатай үйлдэл мөн эсэхийг тогтооно.
Материаллаг хохирол шаардахгүй. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашиг, орлого, давуу байдал олсон эсэхийг шалгана.
Гадаадын тагнуулын албанд элссэний дараа ямар нэг даалгавар авсан эсэх, түүнийг биелүүлэх талаар ямар нэг үйлдэл хийсэн эсэхийг шалгана.
Хэрэв төрийн нууцад хамаарах мэдээлэл олж авахдаа хулгайлсан, хариуцаж байсан хүний хариуцлагагүй байдлыг ашигласан, худалдаж авсан, нууц хадгалах хамгаалах журам, заавар зөрчигдсөн эсэхийг давхар шалгаж гэмт хэргийн шинжтэй бол тухайн этгээдэд холбогдох зүйл ангид зааснаар зүйлчилнэ.
Даалгаврыг ямар хэлбэрээр авсан, нууцын аль зэрэглэлд хамаарах мэдээллийг хэрхэн олж авсан. Даалгавраа ямар хэлбэрээр, хэрхэн өгсөн.
Эрүүгийн хуулийн 79 зүйлд заасан тайлбарыг хэрэглэх эсэхийг хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ.
Төрийн нууцыг шилжүүлсэн, хамтран ажиллах явцад нийлмэл гэмт хэрэг байгаа эсэх ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлогийг тодорхойлно.
Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд гүйцэтгэх ажлын арга, хэрэгслийг өргөн ашиглаж, гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримт сэлтийг прокурорын зөвшөөрөлтэй цуглуулж, бэхжүүлсэн эсэх[8] Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.2, 172.3.3, 172.3.4, 172.3.5 дахь хэсгүүдэд заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэнэ.
Нотлох баримтуудыг бэхжүүлсэн дуу, дүрс бичлэг, гэрэл зураг, эд мөрийн баримтууд, бусад зүйлсийг боломжтой хэлбэрээр хавсаргана.
Төрийн тусгай хамгаалалтанд байдаг объектод нэвтэрч орох шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
Төрийн нууц, түүнд хамаарах мэдээ баримт, бусад зүйлсийг авч яваа хүний бие, орон байранд нэгжлэг, үзлэг хийх тохиолдолд улсын нууц задруулахгүй байх арга хэмжээ авна.
Субъектийн талаарх мэдээллийг иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаагаар тогтооно.

_________________ Модун хааны алтан ураг-R1a
|
|