#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.24.26 7:19 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 15 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.16 12:55 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.16 1:22 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Юу ч мэдэхгүй байж, хятадад авилгал асар их газар авсан шүү. Эдгээр шийтгэгдэж байгаа хүмүүс өчүүхэн хэсэг нь, магадгүй эрх ашгийн хэрчээсэнд ч явж байж мэднэ.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.16 1:24 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Хятадын хүн амын дийлэнхи нь сарын 3-4 мянга юань хооронд цалинтай л байна, хэт тасарсан баячуудаа харж занаж зүхсэн хүмүүс л байна. Эдгээр нийгмийн бухимдлыг багасгахын тулд ТВ-ээр шүүх хурлыг харуулдаг нь хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгээр шалгардаг.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.16 1:28 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Манайд нууцалдаг биз дээ.Хятадын авилгачдыг Монголд орогнуулж хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Сүүлийн удаа NAIMAN-NOMAD 1-р сар.15.16 1:29 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.16 1:28 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Хятадын (том хотын) дэлгүүрт ороод бид тооны машин аваад сайн харьцуулж бодвол гол нэрийн болон бусад олон бүтээгдэхүүн зүүн европийн олон орнууд гэлтгүй өндөр хөгжсөн АНУ зэрэг орноос үнэтэй байгааг хялбар гадарлаж болно. Яагаад? Эх орны бүтээгдэхүүнээ дэмжих сурталчилгаа маш их тархсан, гэтэл тодорхой бүтээгдэхүүн дээр төрийн монополь дэмжлэг авахын тулд хятадын том бизнесүүд маш их хэмжээний ил, далд авилгал өгдөг гэсэн яриа тархмал. Эцэст тэр бүх өртөгийг нь ард түмэн нь төлж байгаа.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.16 1:32 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Үр дүнд нь томоохон бизнес эрхлэгчид болон төрийн томоохон албан тушаалтнууд бүхэл бүтэн хороололыг тэр чигт нь эзэмшиж байгаа жишээ түгээмэл, энэ нь хэдэн зуун саяаас хэдэн 10 тэрбум доллараар яригдана. Машин тэрэгний тухайд яриад ч хэрэг байхгүй, хамгийн сүүлийн загвар гээд. Харин авилгалтай тэмцэх компанит ажлаас болоод тэд нууцлагдмал байдалд шилжин, хэрхэн энгийн хүний амьдралтай юм шиг харагдах вэ гэх мэт зөвлөгөө эрэлт хэрэгцээ асар өндөр болоод байна.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.16 1:49 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Монголд цаазлуулсан ганц авилгач бна уу. Байхгүй. Гэр бүлээрээ өлсөж зүдэрч явахад Бэхтэр ганцаараа идсэн учраас Тэмүжин тэр золигийг цааш нь харуулсан юм. Ганц иддэг хүнтэй гэр бүл урагшлахгүй. Хэдэн бүдүүн авилгачтай улс орон дээшлэхгүй. Улсаас хулгайлах новшнуудыг өнөөдөр ялзарсан Монгол өөгшүүлж дэмжиж бна. Авилгач новшнуудын улсаас хулгайлсан мөнгөөр хичнээн эмнэлэг бариж, сургууль бариж, хичнээн хүний амь аварч, хичнээн хүүхдийн ирээдүй гэрэлтэх бсан бол. Хохирогчид нь өгөр авилгач нарыг шийтгэх хэрэгтэй, хэрэв ялзарсан төр засаг нь авилгачдын гар хөл болцон юм бол.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.08.16 11:14 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

Энэ хүн хэрвээ Хятадын иргэн байсан бол ямар ялаар шийтгүүлнэ гэж бодож байна даа... :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.08.16 11:18 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Цаазаар авах байсан биз өөр яана гэж улаан цайм авилгачийг :hihi:

Харин энд өнөө хужаа луухаанууд цуглаад эх орноо магтан дуулж өгч байна даа хөөрхий. Тэгээд тэд нар нь дандаа муусайн худгийн мэлхийнүүд байх нь өрөвдмөөр ч юм шиг :wahaha: :wahaha: :wahaha: :wahaha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.16 2:13 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
Зураг

Энэ хүн хэрвээ Хятадын иргэн байсан бол ямар ялаар шийтгүүлнэ гэж бодож байна даа... :lol:

ene neeree davartsan reketchin shuu.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.15.16 11:55 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг


Бүсгүйг хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, шуудайнд хийсэн байжээ
П.Мөнхжаргал 5 өдрийн өмнө (2016-03-10) 0

Бүсгүйг хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, шуудайнд хийсэн байжээ

-Эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн гэх этгээд ганц бие нэгэн байжээ-

Сүхбаатар дүүргийн XI хороонд нэгэн ноцтой хүн амины хэрэг гарч, олныг цочирдуулаад байна. Тодруулбал, тус хорооны нутаг дэвсгэрт орших таван давхар барилгын нэг давхарт байрлах гутал засварын газраас шуудайнд хийсэн нэгэн эмэгтэйн цогцос энэ сарын 6-нд олдсон байна. Эл хэргийг манай сурвалжлах групп нэхэн сурвалжиллаа. Ингээд бид мэдээллийн мөрөөр хэргийн газар дээр очиж, гэрчүүд болон ойролцоох иргэдээс тодруулга авсан юм.

Хэрэг энэ сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн XI хороо буюу 32-ын тойрог руу явах шинэ зам дагуух таван давхар тоосгон байранд байрлах “Ozone” шөнийн клубын дэргэдэх гутал засварын газарт гарчээ. Энэхүү барилга нь гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн төрсөн ахын эзэмшлийнх гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөж, улмаар цогцсыг нь мөчилж шуудайнд хийсэн хэрэгт Э гэх залууг сэжигтнээр татжээ. Э нь тус барилгын нэг давхарт гурван жилийн өмнөөс гутал засвар ажиллуулж эхэлсэн байна. Тус барилгад одоогоор “Ozone” шөнийн клуб болон Э-ийн гутал засварын газраас өөр үйлчилгээ байхгүй аж.

-Сэжигтэн этгээд зугтаж, ахыг нь саатуулсан гэв-

Бүсгүйг хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, шуудайнд хийсэн байжээ

Хэрэг гарахаас 14 хоногийн өмнө “Ozone” шөнийн клубын үүдний амбаарыг нурааж дуусаад, ажлаа хийж байгаа талаараа сэжигтэн Э ойрын танилдаа ярьж байжээ. Энэ талаар сэжигтэн Э-г багаас нь таньдаг байсан гэх иргэн Д “Бид хоёр одоогоос 14 орчим хоногийн өмнө тааралдсан юм. Э ажлаа хийгээд л явж байна гэж байсан. Уг нь архи, дарс хэрэглэж чаддаггүй, хүнтэй их эв найртай хүн. Харахад их жижигхэн биетэй, сахарын өвчтэй хүн байсан юм. Би түүний гутал засвараар орж байнга л гутлаа янзуулдаг байлаа. Ийм харгис хэрэг хийсэн гэхээр нь гайхаж л байна. Гэхдээ Э-г зугтаад явчихсан. Тиймээс ахыг нь цагдаа нар цагдан хорьсон талаар сонслоо” гэв.

-Сэжигтэн этгээд гутал засварын газар ажиллуудаг байжээ-

Бүсгүйг хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, шуудайнд хийсэн байжээ

Мөн өөр нэг эх сурвалж “Хоёр хоногийн өмнө хороо, хэсгийн цагдаа нар ирээд хэрэгтнийг бариагүй байгаа талаараа хэлж байсан. Ахыг нь саатуулсан гэж сонссон. Энэ барилгыг ах дүүгээрээ нийлж барьсан юм гэнэ лээ. Ах нь оффисын эзэн нь. Гэхдээ “Ozone” шөнийн клубыг хүмүүст түрээслүүлдэг гэсэн. Дүү нь гутал засварыг нь ажиллуулладаг байсан. Би нэг ч удаа түүнтэй харилцаж үзээгүй” гэсэн юм.

Түүнчлэн иргэн А “Би нэг ч удаа харьцаж байгаагүй. Хэрэг гарсан талаар саяхан сонссон. Ямартай ч хөнөөсөн эмэгтэйгээ хоёр хэсэг мөчлөн, шуудайнд хийж орхиод зугтсан гэж хүмүүс ярьж байхыг сонссон. Их аймар хэрэг гарсан байна лээ. Ер нь энэ “Ozone” шөнийн клубыг хаамаар байгаа юм. Шөнийн 05.00 хүртэл ажиллана. Хэрэг төвөг ч их гардаг” хэмээлээ.

Сэжигтэн Э Яармагийн хоёр буудал орчмын нийтийн байранд ганцаараа амьдардаг байжээ.
Сэжигтэн Э-тэй ойр дотно харьцаатай байсан гэх иргэн Д-ийн мэдээлснээр тэрбээр Яармагийн хоёр буудал орчмын нийтийн байранд ганцаараа амьдардаг байжээ. Гэхдээ гэртээ тэр бүр очдоггүй, ихэнхдээ гутал засварын газартаа амьдардаг байсан гэнэ. Э ам бүл 11-үүлээ бөгөөд ээж нь Монгол, аав нь Хятад хүн байсан гэх мэдээлэл байна.

Ах дүү нар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг боломжийн амьдралтай хүмүүс байдаг тухай сурвалж бидэнд мэдээллээ.

-Хувийг таарамжгүй харьцаанаас үүдэн эмэгтэйг хөнөөсөн гэж мэдүүлжээ-

Бүсгүйг хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, шуудайнд хийсэн байжээ

Үүний дараа бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс хэргийн талаарх товч мэдээллийг авсан юм. Тэрээр “Дээрх хэрэг энэ сарын 06-ны гарч, хэргийг үйлдсэн байж болзошгүй Э гэх этгээдийг сэжигтнээр татан шалгаж байна. Манай алба хаагчид “хүний амь хохирсон байна” гэх иргэний мэдээллийн дагуу хэргийн газар дээр ажиллаж, сэжигтэн этгээдийг 24 цагийн дотор шуурхай баривчилсан. Сэжигтэн этгээд талийгаачийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн амийг нь хөнөөсөн гэж анхны мэдүүлэгтээ өгсөн. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Хохирогч эмэгтэйн хувьд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг, 49 настай Н гэгч байжээ. Харин сэжигтэн Э 45 настай бөгөөд талийгаачтай танилууд байсан аж. Одоогоор эл хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.15.16 10:46 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
hehe ene medee ene sedevtei yamar hamaatain?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.16.16 2:01 am 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.14.16 6:33 pm
Бичлэгүүд: 191
хамаарлыг нь олж харахгүй байна гэжүдэ. найман бид 2 ын хэмжээнд ирэх яагаачгүй байна да.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.16.16 2:14 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
хамаарлыг нь олж харахгүй байна гэжүдэ. найман бид 2 ын хэмжээнд ирэх яагаачгүй байна да.

kkk level arai dooguur bnaa.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.16.16 2:17 am 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.14.16 6:33 pm
Бичлэгүүд: 191
хавар болж оюун ухаан оргилдоо хүртэл ажиллаж байхад чинийх яацан тархи вэ. гэсгээгээчээ


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 15 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр