#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 6:53 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 15 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.16 1:28 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm
Бичлэгүүд: 300
------------Жа лам салан тусгаарлагч уу ?-----------------------

..."Одоо манай Монгол тусгаар улс болох цаг ирсэн. Гэтэл та нар Монгол юугаан хайхаралгүй Манжийн тэжээвэр болж буй нь хөөрхийлэлтэй"... Жа лам. 1889 он.

Богд хаант Монгол улсын Эрдэнэ бишрэлт хүчин төгөлдөр ноён хутагт НОМУН хан бөгөөд Баруун хязгаарын олон Монголчуудыг дагуулан тохинуулах цэргийг захирах САЙД
Дамбийжанцанг өөрийн зүтгэж асан тулгар төрөөс салан тусгаарласан гэх ойлголтыг өдгөө зарим түүхч , сэтгүүлч нэртэнгүүд зориуд тараахыг оролдож буй нь түүхэн баримтаар нотлогдохгүй төдийгүй харин ч бүүр эсрэгээрээ байгаа юм.
Тухайн цаг дор үйл явдал тун ээдрээтэй байсан бөгөөд Жа ламыг Монголд буцаж ирсэн 1918 оны үед түүний 1911 онд амь хайргүй байлдан олсон ТУСГААР Монгол улс нь ДИУ-ын бүрэлдэхүүнд хэвээрээ үлдсэн байсан нь сэтгэлийг нь зовоож байжээ.
Түүний Тусгаар тогтносон нэгдсэн Монгол улсын тухай үзэл санаа нь Орос хийгээд ДИУ-ын төрийн бодлоготой нийцээгүй тул ДИУ-ын автономи болох гадаад Монголын зарим ноёдуудаас дэмжилгэ авах аргагүй болжээ.
Ингэж гадуурхагдсан нь ганц Жа лам бус.....Бавуужав нарын зэрэг Өвөр Монголын эх орнчид ч адил хувь тавилан тохиолдсон билээ.

Иймд тэрбээр тухайн үеийн ДИУ-ын автономи гадаад Монголын ХИЛИЙН ГАДНА Маажинсан уулын ойролцоо Халх, Дөрвөд, Хасаг голцуу 1000 гаруй өрх шавь нараараа өөрийн эзэмшилийг байгуулан цагийн байдлийг харзнан Тусгаар тотносон Монгол улсаа байгуулах тохиромжтой цагийг хүлээж байлаа.
Ингэхдээ Халхын Засагт хан аймагийн бүрэн дэмжилгийг авч байсан ба тэр ч бүү хэл Ардын намын зарим зүтгэлтнүүд тухайлбал Бодоо нарын нөхөдтэй ч харилцан ойлголцож байсан нь баримт юм.
Түүний шавь нарын үнэмлэхүй дийлэнх нь Ойрадууд бус харин сайн дураараа шавь орсон Халхчууд байсан нь Жа лам "Монгол улсаас "--салан тусгаарлаж "Ойрад Зүүнгар " улсаа байгууулах гэж байсан гэх нь гүтэглэг хоосон хийрхэл болохыг харуулна.
Тухайн үед ч Монгол улс гэж байгаагүй бөгөөд Халхын Бадамдорж , Дархан чин ван Пунцагцэрэн нарын урвагчид байлдан олсон төрөө ДИУ-д 315000 лан мөнгөөр худалдан дахин Хятадын бүрэлдэхүүнд ороод байлаа.
Залгаад хүрээний нууц бүлгэмүүд үүсэж АВТОНОМИТ төрийг ДАХИН СЭРГЭЭХИЙН төлөө тэмцэж эхлэхэд ч Жа лам тэдэнтэй харилцаж байв. Гагцхүү "Автономит төрийг сэргээх" бус -"ТУСГААР ТОТНОСОН МОНГОЛ"- улсыг байгуулна гэсэн хатуу чиг шугам баримталсанаараа Ардын намын нөхдөөс ялгарна.
Жа лам нь Харшаарын Торгуудуудыг Монголд нэгтгэхийн төлөө байсан ба Тагна Туваг Монголын салшгүй нэгэн хэсэг гэж үзэн бичиг захидалаар байнга харилцаж байсан нь Орос-Хятадын 1913 оны Бээжингийн тунхаглал гэгч Монголын Тагна Туваг Орос авах Алтайн өмнөх Шар сүм төвтэй Харшаарын газрыг Хятад авах нууц тохиролцоонд саад болж эхлэжээ.
Жнь- аль 1913 онд Жа лам нь ...." Торгуудууд бидний л талд орно. Бушуу түргэн Алтайг давж Харшаарыг дайлсугай"...хэмээж Алтай нурууны өмнөх Эзнээ голын Торгууд нарыг Монгол нэгтгэхийг зорьж үүнийгээ ...."Палтынд очиж цай ууна" ..гэх байдлаар илэрхийлж байсан ч Орос болон Халхчуудын эсэргүүцэлтэй тулгаран уг ажиллагааг зогсоожээ.
Ийн Орос -болоод ДИу ын нууц тохиролцоонд саад болж эхэлсэн тул Монголчуудыг дарлан зовоосон гэх яль шальгүй хэргээр шалтаглан ДИУ-ын автономит Монгол улсын хилийн гадна хууль бус аллага зохион байгуулах ажиллагааг Оросын чекист Вакуниев гэгчийн шууд заавраар Дугаржав, Нанзад нарын Халхчууд гүйцэтгэн Жа ламыг 60 орчим насанд нь "ардын засгийн газарт дагаар оруулах асуудлыг хэлэлцэнэ хэмээн хууран мэхлэж жигшүүрт бузар аргаар хорлон алжээ.
Үнэхээр ч Жа лам үгүй болсоноор Өвөр Алтайн Эзнээ гол, Тагна Тувааг "БОДИТОЙГООР" хамгаалах хүчин Монголд үгүй болж Орос-Хятад нь урьдийн тохирсон ёсоор дээрх газруудыг хуваан авчээ. Эзнээ голыг Хятад өгөхийг Халхын ноёд зөвшөөрсөн ба түүнийг байлдан эзлэх Жа ламыг ятган зогсоосон бол Туваг Амар, Гэндэн нар Орост өгчээ.
Жа лам бол Орос -Хятадын геополитокийн золиос болоод зогсохгүй зүтгэсэн Монгол төрдөө ад үзэгдэн хэлмэгдэж яваа түүхэн зүтгэлтэн юм.
Түүнийг хорлож алаад улмаар түүнд хошуугаараа "дагаар орсон" Засагт хан аймагийн Ёст Бэйл Мишигдорж, лам Жамсранжав, тайж Эринчин, Раднаасэд нарыг цаазаар авчээ.
Нанзад нар "дарлагдсан" Монголчуудын хүсэлтээр харгис хэрцгийгээрээ зард гарсан Засагт хан аймагийн Эрдэнэ бэйс Гүнсэнсүрнгийн хошууны лам Наваан , Түшээт хан аймагийн дархан чин вангийн хошууны хар Мөнхнасан , Сайн ноён хан аймагийн ёст бэйсийн хошууны баньди Содномдаржаа, Дарьгангийн тоодгор Чойжийнямбуу, Тянжин хотын Тиян Хи н И хэмээгч Түмэнбаяр нарыг газар дээр нь Маажинсан ууланд буудан алжээ.
Мөн маш олон Халхчуудыг шоронд хорих , өөр хошуунд цөлөх буюу ихээхэн торгуул тавьсан байдаг.
Харин Жа ламыг илэрхий дэмжиж байсан Засагт хан Цэрэнгомбожавт ямар ч ял оногдуулаагүй нь ардын засагаас ард олны итгэлийг олох гэсэн башир арга байсан юм.
Тухайлбал Засагт хан Цэрэнгомбожав Жа ламд ийн бичжээ...." Зүй нь дараа дараагаар захидал өргөвөөс зохивч ардын намын тагнуул туршуулууд газар сайгүй явж болзошгүй гэж айх тул хэцүүхэн".......гэжээ. тэрбээр өөрөө Жа ламын шавь болж хүүгээ ч түүний дэргэд илгээж байв.

Жа ламыг буруутгах бас нэг шалтгаан нь ДИУ-ын Ганьсу мужид "дагаар орсон"---гэх асуудал. Энэ нь тухайн цагийн хий хоосон цуу үгийг дэмдэглэж үлдээсэн хов живийн яриа төдий зүйл бөгөөд ямар ч түүхэн баримтгүй юм. Тэгэх дээрээ тулбал Монгол нь өөрөө албан ёсоор ДИУ--ын бүрэлдэхүүнд байсан цаг шүүдээ.
Тэгээд ч "дагаар орсон" гэх Ганьсу муж нь 500 морьт цэрэг дайчилан Жа ламыг "нутаг орноосоо"-хөөж явуулахаар тулалдаж байсан байдаг. Энэ бол дээрх цуу ярих үндэслэлгүй болохыг харуулах баримт мөн.
Жа ламыг хорлож алсаны дараа түүнийг хорлогдоогүй гэх яриа Халх даяр өрнөж түүнийг ..." Галзуу нэгэн арслан унаад зугтсан гэнэ"...гэх мэтээр ам дамжин ярилцаж байсан нь Жа ламын нэр хүнд ямархан байсаныг харуулна.
Мөн түүний нэрийг барьж хэрэг өдүүлэх явдал ч газар бүр гарч байв. Жнь:---Сэцэн хан аймагийн ачит вангийн хошууны газарт Түшээт хан аймагийн Мэргэн вангийн хошууны лам ИШ гэгч би Жа лам мөн болой хэм ээн хуурмаглан явсан бол Сайн ноён хан аймагийн гүн Дашдоржийн хошууны лам Гүррагчаа нь мөн л би Жа лам мөн хэмээн ард олныг итгүүлж явсан байна.
Мөн Их шавийхан ч үүнээс дутсангүй өөрсөдийн дундаас Жа ламыг тодруулжээ.
Сонирхуулахад Жа ламыг хорлорж алсан Нанзад нарыг Ардын засагаас тус бүр 3000 лан мөнгө, отог жийнс шагнана гэж байсан ч Сан хөмрөгө нимгэн байгаа тул хэмээн шалтаглан тус бүр 100 лан мөнгө шагнаж мурьжээ.


Хавсралтууд:
1.jpg
1.jpg [ 9.92 KiB | 1316 удаа үзсэн ]
2.png
2.png [ 252.98 KiB | 1316 удаа үзсэн ]


Сүүлийн удаа Mfbfj 3-р сар.05.16 6:30 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.18.16 10:12 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.20.14 11:50 am
Бичлэгүүд: 1491
чиний золбин өгүүллэгүүд чинь тун удахгүй устгах болно!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.16 9:52 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Жаа ламын зүрхийг нухсан улс нь хувааж идсэн гэдэг...
Хүний зүрх зооглох ямар байдаг бол?
:xmad:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.16 10:27 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Нанзад жинхэнэ баатар эр байжээ. Хорьдугаар зуун гарчихсан байхад нэгээр ч тогтохгүй хүнийг амьдаар нь өвчиж байсан хүн араатаныг яг цагаа олж устгасан баатар эрийн дурсгалыг хүндэтгэе. Тэгэхэд амьдаараа өвчүүлсэн эрийн удам судар тасраагүй, ач хүү нь одоо Эрдэнэтэд амьдран шүлэг дуу тэрлэнхэн сайхан л явна. Харин Жа-гийн сүнс тамд заларсан гэдэгт итгэлтэй байгаа шүү. :lol:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.16 12:36 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
http://www.uvsu.mn/content/29842.htm

Дамбийжаагын амьдаар нь өвчсөн хүний арьс Чех улсын Прага хотод байна.

2014 оны 2 сарын 8

Зураг



Амьдаар нь өвчсөн хүний арьс “Прага хотын үндэсний музей 1981 онд нэгэн өвөрмөц гайхалтай үзмэрээр баяжсан нь амьдаар нь өвчиж хатаасан хүний арьс байлаа. Энэ нь Жа ламын хамаатан бөгөөд муудалцсаны улмаас түүнд баригдаж тамлуулсан Хайсан хэмээх ноён хүний арьс ажээ. Үзмэрт хамаатай баримтуудыг дурдвал: - Үзмэрт хамааруулан тэр үеийн Петрградын Гадаад хэргийн яамнаас Ховд хотод суух ерөнхий консул В. Любовт өгсөн Жа ламыг барьж Орост хүргэх тухай тушаал, Ховдын тойргийн дарга ахмад Еповоос Сибирийн буудлагын 41-р хорооны дарга ахмад В.Булатовт өгсөн, уг ажиллагааг гүйцэлдүүлэх тухай тушаал - Даалгаврыг биелүүлсэн тухай ахмад В.Булатовын илтгэл - Энэхүү ер бусын үзмэрийг олсон тухай В. Копецкийн тэмдэглэл - Түүхч, монголч эрдэмтэн Ширдэв, А.В.Бурдуков, академич Майский, Позднеев нарын, Жа ламыг бие хүнийх нь хувьд болон тэр үеийн гадаад Монголын улс төрийн байдлыг судалж бичсэн судалгаа баримтууд (И.Шима 1980) зэрэг байна. Ахмад Булатовын Эрхүүд авчирсан Хайсан ноёны арьсыг 1920 онд Вацлав Копэцки хэмээх чех хүн бичиг баримтын хамт өөрийн болгож авчээ. В. Копэцки Сибирьт ажиллаж байсан хугацаандаа яг Булатовын гэрт амьдарч байсан бөгөөд 1920 онд тэрхүү арьсыг Прагад авчирчээ. В. Копэцкийг нас барсаны дараа энэ нь Прагийн Үндэсний музейд шилжсэн юм. Жа лам өөрийн хамаатан ноён Хайсантай маргалдан муудалцсанаас уурсан хилэгнэж түүнийг баривчлах тушаал өгчээ. Хайсан ноёны эх Жа ламын зэрлэг догшинг мэдэх учраас тэр даруй түүн дээр ирж хүүгийнх нь амийг өршөөхийг гуйж, өөрийнхөө бүхий л хөрөнгө, алт мөнгөн эдлэл, үнэт чулуу, арьс ширийг амалж байдаг бүх малаа тууж авчиржээ. Жа лам нүүрэн дээр нь зөвшөөрсөн дүр үзүүлэн амласан бүхнийг нь авч буцаасан ч золгүй ноён Хайсангийн арьсыг амьдаар нь өвчих тушаал өгсөн байна. Уг ажлыг туршлагатай алуурч киргиз хүнд даалгахдаа Хайсанг амьд үлдээж арьсыг нь өвчихийг тушаажээ. Яргачин хөлийн улнаас нь эхлэн, дараа нь нурууг нь ярж, сүүлд нь ар дагзыг нь гэх мэтээр өвчиж дуусгажээ. Хайсан ноён ийм тамлалыг даалгүй үхсэн байна. Энэ бүхнийг удирдан хажууд нь харж зогссон Жа лам, арьсыг нь өвчсөн амьд хүүг нь эхэд нь өгөх гэсэн санаа нь бүтээгүйд уурсан хилэгнэсэндээ Хайсангийн толгой руу бууджээ. Дараа нь түүний арьсыг эхэд нь илгээж үзүүлсэн байна. Хөөрхий эх тэр дороо галзуурсан гэдэг. Энэ арьсыг модон хүрээнд тэлж хатаасан байдаг. Уг үзмэр садизм буюу тарчлаан жаргагч явдалд хамаарах аймшигт баримт юм. Жа ламын үйл ажиллагаа нь нацистуудын бөөнөөр хорих лагеруудад хэрэглэж байсан аргаас ч давж гарсан юм. Тухайлбал Дахаугийн хорих лагерьт хүний арьсыг авдаг байсан боловч үхсэнийх нь дараа л салгадаг байжээ. Юуны өмнө хүзүү, нуруу, дараа нь биеийн бусад хэсгийн арьсыг авдаг байж. Хамгийн үнэтэй нь нурууны арьс байсан байна. Арьсаар эмээл, бээлий, гэрийн шаахай, эмэгэй хүний цүнх, чийдэнгийн бүрхүүл зэргийг хийдэг байсан гэдэг. Үүнээс гадна угсаатны зүй судлалын олон жишээ байгаа боловч мөн л үхсэн хүний арьсыг ашигладаг байсан байна. Францын хатан хаан Евгения, цаазаар авахуулсан хар арьстан хүний арьсаар хийсэн бээлий өмсдөг байсан тухай ч баримт байдаг юм. Хүний арьсыг бүтнээр нь өвчиж хатааж хадгалсан үүнээс өөр ямар ч баримтыг бид одоо хүртэл олоогүй байгаа билээ. Жа ламын энэхүү харгис хэрцгий үйл ажиллагааны үндсийг бид буддын ертөнцөд л хайх хэрэгтэй юм” хэмээн Эмануэл Влчэк гуай бичжээ.

Увсчууд ингэж бичжээ.

Уг нь Дамбийжаа чинь халимаг гаралтай, баатар цагаан хааны албат, оросын иргэн. Ганцаараа монголын хилээр орж ирж яваад баригдаад манжийн шоронд байхад нь оросын консул ярьж байгаад суллуулсан гэдэг биз дээ. Энэ дээр бичсэн худлаа байх. Юун хамаатан садан тэрэнд байх вэ

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.16 11:29 am 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Ишлэл:
...Увсчууд ингэж бичжээ.
Уг нь Дамбийжаа чинь халимаг гаралтай, ... Энэ дээр бичсэн худлаа байх.
Харин тххх. Чехийн Кунскамерт байгаа тулам бол одоогийн БӨ Дэлүүн сумын харъяат Асылбек гэдэг 25 настай хүнийх юм. Энэ талаар "Кесік бас, тірі тұлып" /Огтлогдсон толгой, амьд тулам/ гэсэн баримтат зохиол бий.
Маань Асылбекийг хуурч авчираад илүү гэрийн тэнд сэм амьдаар нь өвчиж байсныг түүний бэргэн эгч нарын нэг нь санаандгүй харж, улмаар тэнд байсан хүрзээр өвчиж байсан 2 цэргийн нэгийг цохиж алаад өөрөө буудуулан үхсэн байдгийм. Ийнхүү Асылбекийн байдлыг мэдсэн боловч Дамбийжаагийн буутай цэргийн өмнө яаж ч чадалгүй хүчин мөхөсдсөн байдаг юм. Тэгэхээр наад Увс сайт яг эсрэгээрээ бичжээ. Гэхдээ Асылбекээс гадна 2 хүнийг бас амьдаар өвчсөн "туршлагатай" сда байсан гэдэг наад Жа-г.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.16 12:50 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm
Бичлэгүүд: 300
Ишлэл:
Нанзад жинхэнэ баатар эр байжээ. Хорьдугаар зуун гарчихсан байхад нэгээр ч тогтохгүй хүнийг амьдаар нь өвчиж байсан хүн араатаныг яг цагаа олж устгасан баатар эрийн дурсгалыг хүндэтгэе. Тэгэхэд амьдаараа өвчүүлсэн эрийн удам судар тасраагүй, ач хүү нь одоо Эрдэнэтэд амьдран шүлэг дуу тэрлэнхэн сайхан л явна. Харин Жа-гийн сүнс тамд заларсан гэдэгт итгэлтэй байгаа шүү. :lol:

20-р зуун гарчаад байхад гэжээ........Хм.......20-р зуун гарчаад байхад Хасаг ахан дүүс маань Монголд ямар жигшүүрт бузар гэмт хэрэгүүд хийж байсаныг та бичих үү ?-------эсвэл би бичих үү ?.
Чухамхүү Жа ламын ачаар Хасагийн дээрэм тонуул, аллага, хүчирхийлэл зогссон болой. Чухам энэ үүднээсээ л Жа лам Засагт хан даяар алдаршисан юм. Тиймдээ ч Хошуугаараа, Хуйгаараа Аймагаараа түүнийг дагаж байв. Засагт ханы Халхчуудыг Жа ламаас өөр хэн ч хамгаалаагүй нь түүхэн үнэн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.16 1:43 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Бич ээ бич. Жа-г магтах гээд ядчих юм аа. Тийм ариун амьтан байсан бол ардын засаг наад сда-г юу гэж устгаж байдагийн. Хасагийн дээрэм тонуул, аллага бол монгол хасагуудын аль аль талдаа байсан харилцан үйлдэл. Энэ бол байдаг гэмт хэрэг. Харин хүнийг амьдаар нь өвчиж байсан түүхгүй. Чи бодвол Оспаны дээрэмчид жирэмсэн эмэгтэйн гэдсийг хүүлж байсан гэдэг үлгэрээ ярих гэж байгаа биз. Оспан бол Жа-гийн дэргэд бодь хүн. Тэр өөрөө тийм юм хийж яваагүй, учир нь өдрийн 5 мөргөлөө алгасдаггүй, гэмгүй хүн албал энэ хорвоод биш юмаа гэхэд маргааш Аллахдаа очоод шийтгэлээ амсана гэдгээ мэддэг нөхөр байсан гэдэг. Ер нь хамгийн балиар хэргийг хүнээс ч, бурханаас ч айдаггүй гарууд л үйлддэг юм шдээ. Харин тухайн үедээ муу бүхнээ түүнд чихэх моод дэлгэрсэнээс зүсэн бүрийн алуурчид гэмт хэргээ Оспан руу чихдэг байсан юм. Бас наад Жа-гийн үед шинжааны болоод монголын хасагуудын хоер талд нь үйлчилж дээрэм тонуул, аллага таллага үйлддэг шаарууд байсан нь үнэн. Гэхдээ энэ нь Жа-д ямар ч гэмгүй 25хан настай залууг амьдаар нь өвчих шалтаг болохгүй. Жа хасагуудад эхлээд алба гувчуур төлүүлж байснаа сүүлдээ өөрт нь шавь орохыг /шашинд орохыг, энэ бол муслим хүнд хамгийн хүнд тулгалт юм/ тулгаж хэрээс хэтэрч эхэлсэн байдаг. Мэдээж хүний нутагт ирсэн хасагууд аль болох хүний эвийг олохыг хичээж байсан болж таарна. Энэ нь тухайн үеийн олон ч явдлаас тодорхой харагддаг юм. Хүний тоогоор ч илт цөөн байсан. Гэтэл нөхцөл байдал ийм байхад Жа л оодорч эхэлсэн байдаг юм шдээ. Тухайн үедээ түүний харгислал тоймоо алдаж, нэрийг нь сонсоод хасаг гэлтгүй монгол хүн ч айж цочдог байсан гэдэг. Гэтэл чам шиг ойрдын синдромтой гарууд үүх түүхээ магтаж ядахдаа ийм амьтадыг бурханчлан шүтэж хүний дургүйг хүргэхээ болимоор юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.16 1:55 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Дашрамд хэлэхэд наад Жа чинь эхэндээ арай л даруулгатай байж монголын төлөө бас ч үгүй зүтгэж байжээ. Иймдээ ч Богдоос гавъяа шагнал хүртэж явж. Сүүлдээ хүн байхаа больж Ардын засаг гэлтгүй Богд хаан хүртэл Жа-гаас илт болгоомжилж зайгаа авч эхэлсэн байдаг юм шдээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.16 7:39 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm
Бичлэгүүд: 300
Ишлэл:
Бич ээ бич. Жа-г магтах гээд ядчих юм аа. Тийм ариун амьтан байсан бол ардын засаг наад сда-г юу гэж устгаж байдагийн. Хасагийн дээрэм тонуул, аллага бол монгол хасагуудын аль аль талдаа байсан харилцан үйлдэл. Энэ бол байдаг гэмт хэрэг. Харин хүнийг амьдаар нь өвчиж байсан түүхгүй. Чи бодвол Оспаны дээрэмчид жирэмсэн эмэгтэйн гэдсийг хүүлж байсан гэдэг үлгэрээ ярих гэж байгаа биз. Оспан бол Жа-гийн дэргэд бодь хүн. Тэр өөрөө тийм юм хийж яваагүй, учир нь өдрийн 5 мөргөлөө алгасдаггүй, гэмгүй хүн албал энэ хорвоод биш юмаа гэхэд маргааш Аллахдаа очоод шийтгэлээ амсана гэдгээ мэддэг нөхөр байсан гэдэг. Ер нь хамгийн балиар хэргийг хүнээс ч, бурханаас ч айдаггүй гарууд л үйлддэг юм шдээ. Харин тухайн үедээ муу бүхнээ түүнд чихэх моод дэлгэрсэнээс зүсэн бүрийн алуурчид гэмт хэргээ Оспан руу чихдэг байсан юм. Бас наад Жа-гийн үед шинжааны болоод монголын хасагуудын хоер талд нь үйлчилж дээрэм тонуул, аллага таллага үйлддэг шаарууд байсан нь үнэн. Гэхдээ энэ нь Жа-д ямар ч гэмгүй 25хан настай залууг амьдаар нь өвчих шалтаг болохгүй. Жа хасагуудад эхлээд алба гувчуур төлүүлж байснаа сүүлдээ өөрт нь шавь орохыг /шашинд орохыг, энэ бол муслим хүнд хамгийн хүнд тулгалт юм/ тулгаж хэрээс хэтэрч эхэлсэн байдаг. Мэдээж хүний нутагт ирсэн хасагууд аль болох хүний эвийг олохыг хичээж байсан болж таарна. Энэ нь тухайн үеийн олон ч явдлаас тодорхой харагддаг юм. Хүний тоогоор ч илт цөөн байсан. Гэтэл нөхцөл байдал ийм байхад Жа л оодорч эхэлсэн байдаг юм шдээ. Тухайн үедээ түүний харгислал тоймоо алдаж, нэрийг нь сонсоод хасаг гэлтгүй монгол хүн ч айж цочдог байсан гэдэг. Гэтэл чам шиг ойрдын синдромтой гарууд үүх түүхээ магтаж ядахдаа ийм амьтадыг бурханчлан шүтэж хүний дургүйг хүргэхээ болимоор юм.
1-рт.----Та арай Хасагууд Монголчуудыг гэдсийг нь хүүлж хүүхэдийг нь гаргаж хаях, амьдаар нь шатаах, одоогийн Лалын дээрэмчид адил олноор нь мөчилөх, хүүхэдүүдийг галд шидэх, Жирэмсэн эмэгтэйн хөхийг огтолж хаях , нүдийг нь ухах нь........."байдаг л".....хэрэг.....ерөөс ингэх нь зөв гэж үзэж байгаа болотой.
Энд хүчиндэх , чихийг нь огтлох зэргийг бол тооцоогүйшүү.
Энэ туламлуулсан сүг бол 1913 онд Монголд орж ирэн дээрх гэмт хэргүүдийг хийж асан 100 гаруй Лалруудын 2 толгойлогчийнх нь нэг нь юм.
Ийм новшийг өвчих ч багадна. Ингэж байж л Хасаг лалруудын дээрэм тонуул нэг хэсэгтээ зогссон байдаг. Монгол улсын албан ёсны түүх 5 ботид ч ингэж үзэж байгаа.
Тухайн цагтаа ч Богд хаан, Ханддорж чин ван нараас Жа ламын Хасагийн алуурчин-дээрэмчидийг хашраасан энэхүү гавъяаг нь сайшаасан захидал архивт байж л байна.
1910-1950 иад оныг хүртэл 40 жил Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн хилийг удаа дараа зөрчинсөн Хасагуудын дээрэм тонуул тасраагүйг түүх гэрчилнэ.

2-рт----Оспан Сда-г энд ярихгүй . Хятадууд энэ новшийг дүүжилж тонилгосон нь тун зөв хэрэг байсан. Олон Монголчуудыг алсан лалардаа. :whip:

3-рт.---Хэдэн дээрэмчин -алуурчин Хасагуудаа өмөөрөх сэтгэлийг чинь ойлгож байна.Гээд наад Сдануудыг чинь БУРУУШААДАГ эрүүл саруул үзэл бодолтой Хасагууд ч бишгүй байдагшдээ........Чам шиг чичрээд л дайрчихдаггүй юм. Дээрэмчин-алуурчин л бол тэгээд л...үхэх ялтай гэмт хэрэгтэншдээ.....тэр тусмаа хил даваж орж ирсэн алуурчидтай..ямар ёс суртахуун ярих юм бэ ?. :hi:
4--рт. Жа лам доллар биш. Хүн бүрд таалагдах албагүй. Чиний дургүй хүрээд яадаг юм бэ ?. Дургүй чинь хүрдэг бол дуртай юмаа л умшиж байлдаа. :haha:
5--рт. ----Энд Жа ламын тулгар төрөөсөө салан тусгаарлас ан эсэх асуудлыг хөндсөн болохоос түүний "ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН"----талаар авч хэлэлцээгүйг болгаанауу. Энэ талаар та тусгайлан сэдэв нээвээс миний бие идэвхтэй оролцох боломжтой байна. :lol:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.16 8:24 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Ямар ч үндэстэнд бахархах түүх байдаг. Яг үүнчлэн монгол хасагийн алинд ч хүн амьтнаас ичээд байх түүх байхгүй. Гол нь түүхээрээ зөв бахархах хэрэгтэй. Ухаандаа германчууд гитлерээр бахархдаггүй биз дээ. Гитлер хэдий герман орныг дэлхийн 1 дайны үнснээс босгоод ирсэн ч. Наад Жа чинь тухайн үедээ гавъяа байгуулсан байж болно. Гэхдээ дараа нь гай нь гавъяагаа дарсан учир монголын төр устгасан юм. Ийм хүнийг өмөөрч байгаагаараа чи засаршгүй синдромтой гэдгээ нотолж байгаа хэрэг.
Тэр туламдуулсан нөхөр бол чиний хэлснээр дээрэмчдийн толгойлогч байсан бол түүний үр хүүхэд юу гэж монголд байгаад байсан юм? Тэр чигээрээ шинжаандаа буцаад дүрвэх байсан шдээ. Ямар ч үндэслэлгүй худлаа зүйл. 1940-онуудад баруун аймгийг Оспан түйвээж байсан үнэн боловч дээрхи аллагыг яг өөрийн биеэр үйлдэж байсан баримтыг чи хаанаас ч олохгүй. Харин муу л гэвэл хойд овоохой гэдэг шиг дунган, чантуу, шибе, шинжааны ойрд, мөн мэдээж хасагуудаас бүрдсэн янз бүрийн дээрэмчдийн үйлдлийг түүнд чихдэг байсан юм.
Шинэ сэдэв нээвэл гэчихжээ. Чамайг наад албан есны мангуугаа яриад түүгээр явж байхад энэ Оспан, Жа нарын тухай энд зөндөө хэлэлцэгдсэн байдаг юм шдээ. Чи тийм сэдэв нээлээ гээд тэнд өөрөө өөртэйгээ ярихгүй бол хүн тоож шиншлэхгүй байлгүй дээ. :lol:
Дашрамд хэлэхэд Оспан дүүжлүүлж биш буудуулж үхсэн. Яг Жа шиг. Гэхдээ Жа шиг өгөр толгой нь энд тэнд хожмоо үзмэр болж яваагүй болно. :hehe:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.16 10:28 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Жа лам хэрэйд угсааны хүн байсан..Тэхээр хэрэйд хүн хэрэйдээ өвчсөн болж таарч байна уу..Ухнаа гуай...Тэгвэл энэ чинь дотоод хэрэг байнашдаа..
Ер нь Монголчууд энгийн үед номхон бяруу шиг мөртлөө дайн тулааны үед арслан барс шиг дошгирдог гэсэн үгс нууц товчоонд бий..
Энэ бол үхэр улай үзэхээр дошгирдогтой адил зүйл..
Жишээ нь хүний зүрхийг амьдаар нь сугалж сүр сүлдээ тахих ёс жаяг байна..Хатанбаатар хүртэл үүнийг өөрөө гардаж хийдэг байсан гэхээр бараг энгийн зүйл байсан болтой.Шар цэргийн Түгж жанжин хүртэл 8 хүний зүрх сугалсан гэж байгаа юм.Мөн өчнөөн төчнөөн хүнийг хөнгөлж зассан гэдэг.. :haha:

Алтайн урд сумдууд хасгийн өлөн дээрэмчдийн хөлд голдуу нэрвэгдэж байсан..Манай нутаг хавиар гуринхалсан өлөн айхтар таван хасаг хулгайч л сэтэрхий тэвнэ ч хамаагүй хуу хамж аваад арилдаг байсан тухай яриа бий.Хүн амьтан алж байсныг мэдэхгүй юм.Энэ талаар бүүр ардын дуунд хүртэл орчихсон байгаа.. :haha: Хасгууд дотор мэдээж янз бүрийн болж бүтэхгүй дунган ,хуйхуй,чантуу уйгар, хиргис хар хятад нар мэдээж байсан..Одоогийн Өлгийн хасаг дотор ч эдгээр улсуудын удам угсаа бий..Эдгээр улсуудын үр удам бүгд хасаг гэж өөрсдийгөө нэрлэж байгаа чинь өөрсдийн хийсэн лай ланчгаа далдалж нууж байгаа хэрэг..
Магадгүй Ухнаа гуай ч өөрөө хунхууз дээрэмчний хүүхэд ч юм бил үү..хэн мэдлээ...


:haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Сүүлийн удаа NAIMAN-NOMAD 1-р сар.21.16 12:35 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.16 12:25 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Ямар ч үндэстэнд бахархах түүх байдаг. :


A Mongolian Traditional song about Kazakhs stealing goats or sheep. The lyrics are saying "Where is my herd?" The message of 'Tavan hasag' is about the 5 Kazakhs who would rob the Mongolian herders. They would attack the herders and threaten them to kill them unless they gave up everything they had. So one victim, gave them all his animals, and grieving over his loss, composed this song.

:hehe: :hehe: :hehe: :hehe:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.16 2:50 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Хүний сэдэвд юм бичиж байдаг миний ч буруу лдаа. Иймд ИМФБЖ-аас хүлцэл өчье.
"Монгол улсын албан ёсны түүх 5 ботид ч ингэж үзэж байгаа" гээд хэнхэглэж байхыг бодоход маань эр түүхийн хүрээлэн хавьцаа ширээ сандал бөглөдөг доовторуудын нэг бололтой дог. :lol:
Ишлэл:
Жа лам хэрэйд угсааны хүн байсан..Тэхээр хэрэйд хүн хэрэйдээ өвчсөн болж таарч байна уу.. :haha: ... :haha:
тэгж таарлаа даа :haha:
Ишлэл:
..Магадгүй Ухнаа гуай ч өөрөө хунхууз дээрэмчний хүүхэд ч юм бил үү..хэн мэдлээ... :haha:
миний ургийн бичиг дээшээгээ 12 үе хүртэл бичээстэй байгаа. тэрэн дотор одоохондоо манж хятад хүний нэр харагдахгүй л байгаам даа. :lol:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.16 5:31 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Хүний сэдэвд юм бичиж байдаг миний ч буруу лдаа. Иймд ИМФБЖ-аас хүлцэл өчье.
"Монгол улсын албан ёсны түүх 5 ботид ч ингэж үзэж байгаа" гээд хэнхэглэж байхыг бодоход маань эр түүхийн хүрээлэн хавьцаа ширээ сандал бөглөдөг доовторуудын нэг бололтой дог. :lol:
Ишлэл:
Жа лам хэрэйд угсааны хүн байсан..Тэхээр хэрэйд хүн хэрэйдээ өвчсөн болж таарч байна уу.. :haha: ... :haha:
тэгж таарлаа даа :haha:
Ишлэл:
..Магадгүй Ухнаа гуай ч өөрөө хунхууз дээрэмчний хүүхэд ч юм бил үү..хэн мэдлээ... :haha:
миний ургийн бичиг дээшээгээ 12 үе хүртэл бичээстэй байгаа. тэрэн дотор одоохондоо манж хятад хүний нэр харагдахгүй л байгаам даа. :lol:
Тэхээр 13 дах өвгөө чинь хунхууз байх магадлалтай гэсэн үг... :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 15 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр