#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.03.26 7:15 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 399 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 112 13 14 15 16 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 10-р сар.24.15 1:15 am 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Ingeed bur balairaad yavchdag yum.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.25.15 8:31 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
001 zuslangiin dvnzen baishin barih urtguur barimjaalaad bgan bishv haha, $1450tai baih ved bol m2-n urtug dundjaar 700-800.000-n hoorond bdag bsan shd, tgd unuudur $ 2000 bolood hansh tuhain ve-s 30%-r uschiud bhad unuudriin urtguur 900.000-s 1 say tugrugnii hoorond l m2 ni barigdah ni bn shd, ghde unuudur baishin barij bga hvn bhgvi bizde, bvgd l $ hyamd bhad materialaa tataad barij ehelsen barilaga nar odoo ezengvj hooson bga biz


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.15 11:35 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Орон сууцны үнийн хөөсрөлт, хөөрөгдөлтийг зогсооё

Нийтэлсэн: 2015-10-28 07:01:37

Өнөөгийн Монголын улс төрийн байдал нь ороо бусгаа, эдийн засгийн өсөлт нь зогссон, албан тушаалнууд нь авлигад идэгдсэн энэ цөвүүн цаг дор жирийн ард олны амьдрал доройтон туйлдаж, ёстой л элгээрээ хэвтлээ.

Хот суурин газрын барилгын компаниуд, төрийн өндөр албан тушаалтнууд, ченжүүд орон сууцны үнийг хэт хөөсрүүлж, “зуд болоход нохой зоолдог” гэгчээр ард түмнээ шулсаар л...

Бодит байдалд, тухайлбал, УИХ-ын гишүүн Тэмүүжин сайд байхдаа албат нартаа орон сууцны 1 м2-ын үнийг 270.000 төгрөгөөр тооцож байр олгож байсан биш бил үү? Ер нь орон сууцны бодит өртөг /худалдааны ашгийн 10%-ийг нэмээд/ 1м2 нь 500.000 төгрөг гэж мэргэжлийн хүмүүс нотлоод байгаа шүү дээ.

Гэтэл барилгын компаниуд төрөөс орон сууцны үнийг тогтворжуулах гэсэн сайхан нэрээр зээл авчихаад 1м2-ыг нь 1.5-3.0 сая төгрөгөөр зарж байгаа нь орон сууцны бодит үнийг 100-200%-иар хөөсрүүлэн өсгөж, ард олныг шулан мөлжиж байна. Энэ байдлыг ченж нар ч овжин ашиглаж, хуучин орон сууцны үнийг хөөргөдөж, амандаа орсон тоогоо хэлж, үнэгүй хувьчилж авсан, засавч засал авахгүй болсон орон сууцны 1м2-ыг 2.0—3.0 сая төгрөгөөр үнэлэн зарсаар байна.

Сард 500.000 төгрөгийн цалинтай хүн орон сууцтай болно гэдэг ч ёстой гонжийнжоо. Хэрэв зээлд хамрагдаж чадлаа гэхэд үр хүүхэддээ өр үлдээнэ гэсэн үг болоод байна.

Иймд ард олон та бид санаа нийлж, тодорхой хугацаанд орон сууц худалдаж авахгүй байхыг уриалмаар байна. Ард түмэн бид л нэгнийгээ бодохгүй бол албан тушаалтнууд бодохгүй нь тодорхой байна. Худалдаж авахаар бол, хуучин 1 өрөө байрыг 30 сая, 2 өрөөг 55 сая, 3 өрөөг 70 саяас хэтрүүлэхгүйгээр худалдан авах жишиг тогтоомоор байна.

Эсвэл, төр хуучин орон сууцны үнээр бодож, орон сууц урьд нь хувьчилж аваагүй иргэддээ зохих хэмжээний мөнгийг нь дэмжлэг болгож бэлнээр олгосон ч болохгүй гэх юмгүй санагдана.

Их барилгын ажил өрнөсөн сүүлийн 10 гаруй жилд хот суурин газруудад, ялангуяа Улаанбаатарт, барилгын компаниуд, бас дундаас нь ашиг хайдаг байрны ченжүүд ч тодорхой хэмжээгээр хөлжсөн нь мэдээж. Одоо харин та нар минь, наанадаж “Шунал ихэдвэл шулам болно” гэдэг мэргэн үгийг санаж, цаанадаж “хойд нас, буянаа” бодож, хязгааргүй их шуналаа хазаарлаж, түмэн олноо бодохыг хүсье. Тэгвэл та нарын буян заяа жинхэнэ ёсоор дэлгэрэх болно.

Жирийн гэгддэг ард олны дотор “цагаан, хар дом”, цаглашгүй их номын авъяас билэгтнүүд цөөнгүй байдгийг ч бас санахад илүүдэхгүй л болов уу, эрхэмүүд ээ .....
http://sonin.mn/news/easy-page/50673
Орон сууц мөрөөдөгчдийн нэрийн өмнөөс иргэн Б.Зоригтбаатар


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.15 11:55 am 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Oron suutsnii 1 m2 -n urtug 900.000 -1.000.000 orchim. Suuliin uyed armaturiin une buursanaas xamaarch 30.000 orchim buursan tootsoo garax baix. Oron suutsnii ashigtai talbain urtug shuu.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.15 2:39 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.03.10 9:50 pm
Бичлэгүүд: 1225
Сайн уу? Morpheus нөгөө байр чинь юу болж байгаа вэ?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.15 2:43 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Xavar exelchix sanaatai l uzej baina daa.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.15 2:47 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.03.10 9:50 pm
Бичлэгүүд: 1225
Аан за за амжилт :).


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.15 3:27 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Bayarallaa. Zutgene ee. Suxbaatar duureg dex 1.500.000 -n oron suutsnii tuluu!

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.15 6:28 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
001 арай л хэтрүүлэх юмаа. жааханч гэсэн баримжаатай авч баймаар юм

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.15 5:15 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ишлэл:
Bayarallaa. Zutgene ee. Suxbaatar duureg dex 1.500.000 -n oron suutsnii tuluu!
haha demiidee, odoo ene barigdsan olon barilagand oroh hvn bhgvi bhad nemj barilaga barij yahnavde


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.15 12:56 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Oron suutsnii erelt bairshil burt uur uur baina l daa. Suxbaatar duuregt bol avya gesen xumuus 1.800.000 -s doosh bair xaigaad oldoxku l baishd.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.15 2:31 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
зарах нь байтугай барих талбай байна уу?
цэцэрлэг сургуулийн талбайг дээрэмдэх үү?
үерийн хамгаалалтын даланг нураах уу?
байшин хоорондох аюулгүйн бүсэд барих уу?
өмнөх баригдсан барилгуудаа яаж зарах вэ?
эрэлтээсээ давсан чанаргүй барилгуудаа яах вэ?

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.15 2:33 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.04.10 8:09 pm
Бичлэгүүд: 368
Байршил: UB
Ишлэл:
Ишлэл:
Bayarallaa. Zutgene ee. Suxbaatar duureg dex 1.500.000 -n oron suutsnii tuluu!
haha demiidee, odoo ene barigdsan olon barilagand oroh hvn bhgvi bhad nemj barilaga barij yahnavde
Манайх шиг дөнгөж хөгжиж эхэлж байгаа улсад ялангуяа УБ шиг хотод хотын А зэрэглэлийн бүсэд үл хөдлөхийн үнэ бууна гэж хэзээ ч байхгүй. Яг одоо эдийн засгийн хямрал, авах хүн байхгүй байна гэж байгаа нь ердөө л түр зуурийн л үзэгдэл. Цаашдаа үнэ нь байнга өснө үү л гэхээс бууна гэж түүхэндээ байхгүй. Тиймээс хотын төвд бизнесийн район дахь үл хөдлөхийг цаг алдалгүй л авсан нь дээр.

_________________
www.facebook.com/sayan.tracy


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.15 5:23 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
1 кг мах = 4 ширхэг хуушуур
1 кг мах = 4 ширхэг хуушуур
http://www.bataar.mn/10039761

Хямрал гэж хаа сайгүй ярьж, хэлсээр байгаа ч зарим нэгэн төрлийн бизнесийнхэнд бусдыгаа гэх энэрэнгүй сэтгэл байдаггүй бололтой. Сүүлийн үед нийгмийг шүүмжилсэн шинэ, сонирхолтой бөгөөд бодитой онигоо их гарах болсон. Ихэнх хүмүүс ажлын цагаар хоолны газар өдрийн хоолоо иддэг. Тэр тусмаа ширхэгийн хоол иддэггүй хүн тун ховор. Эндээс нэг л жишээг татъя.

“-Махны үнэ буучихаад байхад хуушуурын үнэ яагаад буухгүй байна вэ? гэхэд нь:

-Хэзээ хуушууранд мах орж байсан юм бэ.” гэжээ.

Энэ онигоог сонсоогүй ялангуяа сошиал ертөнцийнхөн бараг байхгүй. Эндээс санаа аваад нэгэн судалгааг хийлээ. Өөрөөр хэлбэл, хуушуурын орцын зардлыг махны үнээр харьцуулалт хийж үзэв.

Хуушуурын зардлыг тооцохдоо ихэвчлэн 1литр тосноос шалтгаалж гарах бүтээгдэхүүн гэж тооцдог байна. Өөрөөр хэлбэл 1 литр тосонд доорх хэмжээний бүтээгдэхүүнээр доод тал нь 80 ширхэг хуушуур гарна гэж тооцоолдог гэсэн үг. Зардал тус бүрийг авч үзвэл:

Бүтээгдэхүүний нэр


Орцын хэмжээ


Нэгж үнэ /төг/


Нийт үнэ /төг/

Тос


1 л


3800


3800

Мах


2 кг


4000


8000

Гурил


2 кг


1200


2400

Сонгино


0.5 кг


1200


600

Амтлагчууд


-


-


Ойролцоогоор- 500

Нийт дүн


15 300

Нийт 15 300 төгрөгөөр ойролцоогоор 80 ширхэг хуушуур хийдэг байна. Мах багатай хийвэл 100 гаруй хуушуур болдог гэж байгаа юм. Барааны үнийг хамгийн дээд үнээр тооцов. Үүнд бараандаа явах замын зардал болон цахилгааны төлбөр тооцоогүй л дээ. Харин хүн цалинжуулбал нэг хүнд 20-25 мянган төгрөг зарцуулдаг аж.

Ийнхүү 80 ширхэг хуушуурыг дунджаар 800 төгрөгөөр борлуулахад 64 000 төгрөг болно. Энэ бол хамгийн доод талын хэмжээ гэдгийг онцлоё. Тэгэхээр 1 литр тосноос шалтгаалан гарч буй хуушуураас хэчнээн төгрөгийн ашиг олж болохыг эндээс та бүхэн харж байна.

Гэтэл өмнө нь махны үнэ 8 000- 10 000 хүрч байх үед хуушуур мөн л иймэрхүү үнэтэй байсан. Тэр үеийн махны ханшаар та ч гэсэн дээрх хүснэгтийн дагуу тооцоолоод үзээрэй. Мэдээж ашигтай байдлаар үнээ тогтоосон нь тодорхой. Хар ухаанаар бодоход одоо 1 кг махны үнэ 4 ширхэг хуушуурын үнэтэй тэнцэж байна. Эсвэл онигоонд гардаг шиг үнэхээр мах хуушуурын орцоос хасагдаад ийнхүү үнэд өөрчлөлт гарахгүй байгаа юм болов уу гэсэн эргэлзээ ч төрөх шиг.

Дан ганц хуушуур биш гэдгийг сануулъя. Хуушуур бол зөвхөн жишээ. Бусад бүх төрлийн хоолны үнэ урьдын хэвээр байгаа.

Одоо харин махны бөөний үнэ Хүчит шонхор худалдааны төвд 2800 төгрөг хүртэл буурч байснаа эргээд өсч 3500 төгрөг болж байна. Цаашид ч өсөх хандлагатай байгааг тус захын худалдаачид хэлж байсан юм. Тэгэхээр манай бичигдээгүй хуулийн дагуу өсч байна гэсэн сургаар дахиад хоолны үйлчилгээний байгууллагууд хоолныхоо үнийг нэмэх вий дээ. Өсөхөд нь өсгөдөг шигээ буухад нь үнэнчээр буулгаж, дэм дэмэндээ амьдарч сурах сан даа.

Дашрамд сонирхуулахад, бууз хуушуураас ч илүү ашигтай гэнэ. Учир нь 1 кг мах, 1 кг гурил болон амтлагч ороод нийт 60 ширхэг бууз гардаг байна. Түүний нэгж үнэ нь 700 төгрөг. Ингээд та мөн ашгийг нь бодоод үзээрэй.

Ю.Халиун


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.09.15 1:53 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
ugui yahav tegeed humuus ni avch ideed bgaa bol unee buruul geed yahav dee.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.15 1:29 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
МУИС-н Эдийн засгийн сургуулийн багш байрны үнэ байх ёстойгоосоо нилээн дээгүүр байгаа гэдгийг тв-д ярилцлага өгөхдөө хэлж байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.15 1:46 am 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Deeguur baigaa gedeg ni chuxam xediin toog xeleed baina?
Xeden ul xudluxiin zuuchlagchdiin xeleed baigaa xoyor saya garantai dundaj une bol medeej xudlaa.
Argaa barsan companiudiin zarlaad baigaa 1'250'000 bol dood xyazgaartaa tulsan, ayagui bol xyazgaaraasaa ch unachixsan une l dee.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.15 2:44 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
тэр багш тодорхой тоо хэлсэнгүй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.15 2:51 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
http://tosk.gov.mn/?p=2287
Ж.Очир: Угсармал барилгын үнэ магадгүй, дуу алдмаар хямд байж болно
2014 оны 11-р сарын 21

Бидний сайн мэдэх угсармал орон сууцны хорооллууд болох 3, 4, 12,15,17, 10 бас 1-р хороолол ямар богино хугацаанд ямар хурдтай босч байсныг миний үеийнхэн мэднэ. Харин тухайн хорооллууд барьж байхад төрж байсан, түүнээс хойш төрсөн залуу үеийнхэн сайн мэдэхгүй байгаа юм. Би 3-р хорооллыг барьж байхад яг хажууд нь одоогийн Эх нялхасын төвийн тэр орчимд гэр хороололд амьдарч байсан. Өдөр шөнөгүй барилгын ажил явагдаад эхний хэсгийн айл ороход нөгөө талд нь барилгаа бариад явдаг байсан. Тийм эрчтэй барилгажилт Монголд явагдахгүй бол өнөөдрийн яригдаж байгаа агаарын бохирдол, хүн амын төвлөрөл зэрэг бэрхшээлээсээ бид ойрын хэдэн жилдээ салж чадахгүй. Ер нь Төр засгаас яриад байгаа гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрт манай технологи илүү тохиромжтой гэж харж байгаа. Чи өөр олон давуу талуудын талаар асууж байна. Цаг хугацаа хэмнэнэ гэдэг мөнгө хэмнэнэ гэсэн үг. Мөнгийг хэмнэж чадвал орон сууцны үнэ буурна. Магадгүй угсармал орон сууцнууд ашиглалтанд ороод эхэлвэл өнөөдрийн зах зээлийн ханшийг 30 хувь хүртэл бууруулна. Угсармал барилгын технологийг оруулахаар Германд ирж, очин явахдаа хэд хэдэн орон сууц баригдаж байгааг үйлдвэрлэгч маань үзүүлсэн. Эхлээд очиход барьж байсан барилгыг сүүлд очихдоо олохгүй байх жишээтэй. Нөгөө барилгад хэдийнэ айл орчихсон, өнгө заслаа хийчихсэн байдаг. Яг барилга барьж байхад нь нэг бүтэн өдөр байж үзсэн. Тэгэхэд нэг өдрийн дотор нэг орцтой 3 давхар байшин барьж байна. Энэ хурдыг нэвтрүүлж байж л бид хурдан барилгажиж чадна. Одоо бол барилга барих гэж тэр газар дээр бүхэл бүтэн үйлдвэрлэл явагдаж байна. Харин энэ технологиор цахилгааны разетка, унтраалга гэх мэт хананд байдаг бүгдийг ханаа үйлдвэрлэхдээ хамт хийгээд газар дээр хана ханаар нь угсраад дээврийг тавиад явна гэсэн үг.

Г.Батсүх:Барилгын үнэ бодит хөрсөндөө буусан
http://www.sonin.mn/news/politics-economy/47011

Орон сууцны барилгын материалын бодит үнэ
2013 оны 7 сарын 29
http://www.eagle.mn/content/read/2208.htm

Орон сууцны барилгын материалын бодит үнэ
2013 оны 7 сарын 29

Орон сууцны үнэ “тэнгэрт тулсан” энэ үед Засгийн газраас орон сууцны үнийг бууруулахаар найман хувийн хүүтэй зээл хүртэл гаргаж байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр орон сууцны үнэ буурахаасаа илүүтэй зарим газарт байрны үнэ бүр өссөөр л. Үүнийг барилгын компаниуд урд хөршид барилгын материалын үнэ ханш өссөнтэй холбоотой хэмээн тайлбарладаг. Тэгвэл импортын барилгын материалын үнэ, ханш чухам ямар байна вэ. Үнэхээр урд хөршид барилгын материалын үнэ ханш өсөв үү, барилгын компаниуд Улаанбаатар хотод авчирч зарахдаа өндөр үнэ тогтоодог уу. Энэ бүхнийг сурвалжлахаар манай сурвалжлах баг БНХАУ-ын Эрээн хотод ажилласан юм.

Эрээн хотод барилгын материалын томоохон зах олон бий. Монголчууд хамгийн их үйлчлүүлдэг нь Эрээн хотын төв талбайгаас дөрвөн километрт байрлах зах. Энэхүү захаас иргэд барилгын хэрэгцээт бараа, материалаа худалдаачдын хүс­лээр тогтоосон үнээр нь худалдан авдаг аж. Тодруулбал, худалдагчид хэлж байгаа үнэнээсээ хэд дахин бууруулдаг юм байна. Жишээ нь, бүргэд хаалга хамгийн хямд нь 70000 төгрөгийн үнэтэй. Хэрвээ яг авна гэвэл 50000 мянган төгрөгөөр авах боломжтойг худалдаачид хэлж байв. Тэгэхээр бөөндөж авбал үүнээс ч илүү хямд үнээр худалдаж авах боломжтой аж. Гэтэл манайд бүргэд хаалга хамгийн хямддаа 170000 төгрөгийн ханштай байна. Мөн ванны үнэ хамгийн хямд нь 134200 төгрөгийн үнэтэй. Хэрвээ бөөндөж авбал 109800 төгрөг болтлоо буурах боломжтой. Харин манайд хамгийн хямд нь 230000 төгрөгийн үнэтэй байна. Тиймээс Эрээн хот дахь барилгын материалын үнэ ханшийг, бидний хэлж заншсан Зуун айлын барилгын материалын үнэтэй харьцууллаа.

Нөгөөтэйгүүр худалдаачид гаалийн татвар өндөр төлдөг учраас ийнхүү 2-3 дахин нугалж зарж байна гэх тайлбарыг хэлдэг. Тэгвэл татварт ч их мөнгө төлдөггүй юм байна. Тодруулбал, нэг том ачааны машинд бүх бараагаа ачуулахад 1.3 сая төгрөг төлдөг аж. Ингэснээр Эрээнээс Замын-Үүдийн хил гартал бүх татвар төлөөсийг машины жолооч төлдөг байна. Энэ нь ч худалдаачинд ашигтай байдаг гэлээ.



Юутай ч худалдаачид Эрээнээс авчирсан бараагаа 100000 төгрөгөөр нэмж худалдаалдаг гэсэн тооцоо гарч байгаа юм. Үүнээс худалдаачид барилгын материалын үнийг хэт хөөрөгдүүлэлгүй зарвал орон сууцны метр квадратын үнэ ч тэнгэрт тултлаа өсөхгүй байх боломжтойг харж болно.

БНХАУ-ын Эрээн хотын худалдаачин Хан И Пин-гээс дараах асуултад хариулт авлаа.


-Монголчууд хэр их ирж байна. Ер нь хэдийгээр хамгийн их ирдэг вэ?

-Хавар болонгуут л их ирдэг. За тэгээд зун дуустал тасрахгүй ирж бараа авдаг.

-Нэг ирэхдээ хэчнээн төгрөгөнд бараа авч байна?

-Янз бүр шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө бөөнөөр нь авдаг. 140 айлын орон сууцанд хэрэглэх, таван давхар байр барих гэсэн юм гээд л ирж барааг сайн татна.

-Ер нь ямар барааг хамгийн сайн авдаг вэ?


-Цементийг л тонн тонноор их авдаг. Тэгээд л арматур төмөр, бүргэд хаалга гээд. Ер нь орон сууц барихад хэрэглэж болох бүх барааг л сайн авдаг.


-Гүйлгээ муутай бараа гэж байна уу?


-Дээврийн таазны гүйлгээ ер нь муу.

-Өнгөрсөн хавартай харьцуулбал гүйлгээ хэр байна?

-Өө ялгаагүй ээ. Монголчууд их ирдэг хэвээрээ л байна.


Б.Чимэг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.28.15 11:07 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
өнөөдөр байр зуучилж зардаг хүнтэй уулзаад асуутал 500,000-р зарахад зардлаа нөхөөд ашигтай зардаг гэж байна даа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.29.15 5:25 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
өнөөдөр байр зуучилж зардаг хүнтэй уулзаад асуутал 500,000-р зарахад зардлаа нөхөөд ашигтай зардаг гэж байна даа.
ugui ugui ter hun chin hudlaa yarijee. m2 750-850 myangiin hoorond 1 baishin bosdog. tegeed medeej bairlalaasaa hamaaraad une ni osno. SB duuregt bol medeej zovshoorol avah ene ter geed zardal ni ih. heel hahuuli baihgui bolchuuul magadgui 500 myanga boloh bh.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.30.15 2:10 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
хэхэ магадгүй нөгөө хүчтэйхэн салхи үлээхэд нурчих гээд бдаг сэгнүүд ийм үнэтэй байж болох.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.31.15 12:28 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Aimaar mundag mundag meddeg xumuus bas baixiimaa.
Gants nuursnii ambaar ch bosgoj uzeegui yumnuud.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.31.15 12:46 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Zuslangiin modon jorlon bosgoj bsan hvn yarij bolhiimu? Hah


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.31.15 1:13 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Bolno. Modon jorlongoo yarij bolno.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.31.15 1:14 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Tgher chamtai baishin yrihiin tuld zaaval baishin baridan bh yostoimu


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 399 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 112 13 14 15 16 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Bing [Bot] болон 7 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр