#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.16.26 3:11 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 28 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.10 4:29 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Бичлэгүүд: 694
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр
Чингис хаан

1162 оны хар морин жил төрж, 1227 оны улаагчин гахай жил тэнгэрт халив. Тэрээр тархай бутархай ханлиг овог аймгуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл 1206 оноос Монгол улсын түүх эхэлдэг. Хаан 65 насалжээ.

Өгөөдэй хаан

1187 оны улаагчин морин жил төрж 1241 оны цагаагчин үхэр жил таалал төгсчээ. Их хааныг өөд болсон хойно төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны цагаагчин үхэр жил Өгөөдэй хаан ор суусан байна. Хаан 54 насалжээ. Тэрээр Чингисийн гутгаар хүү юм.

Гүег хаан

1206 оны улаагчин барс жил төрж 1248 оны шар бичин жил таалал тєгсчээ. 1246 оны улаан морин жил хаан ор суужээ. Хаан 42 насалсан бөгөөд Өгөөдэйн ахмад хүү юм.

Мөнх хаан

1208 оны шар луу жил төрж 1258 оны шаргачин хонин жил тэнгэрт халив. 1251 оны цагаагчин гахай жил хаан ор суусан ба 50 насалжээ. Тэрээр Чингисийн отгон хүү Тулуйн ахмад хүү нь юм.

Хубилай хаан

1215 оны хөхөгчин гахай жил төрж 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж.

Өлзийтөмөр хаан

1265 оны хөхөгчин үхэр жил төрж 1307 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1294 оны хөх морин жил хаан ор суужээ. Тэрээр 42 насалсан ба Хубилайн ахмад хүү Чингэмийн гутгаар хүү юм.

Хайсан хүлэг хаан

1281 оны могой жил төрж 1311 оны цагаагчин гахай жил таалал төгсчээ. 1308 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 30 насалсан ба Чингэмийн 2-р хүү Дарамбалын хүү юм.

Аюурбарбад буянт хаан

1285 оны хөхөгчин тахиа жил төрж 1320 оны цагаан бичин жил таалал төгсчээ. 1312 оны цагаагчин гахай жил хаан ор суусан. Хаан 35 насалжээ. Тэрээр дарамбалын гутгаар хүү юм.

Шадбал гэгээн хаан

1303 оны хөхөгчин туулай жил төрж 1324 оны харагчин гахай жил таалал төгсчээ. 1321 оны цагаан бичин жил хаан ор суусан байна. Хаан 21 насалжээ. Тэрээр Буянтын хүү юм.

Есөнтөмөр хаан

1276 оны харагчин могой жил төрж 1328 оны шар луу жил таалал төгсчээ. 1324 оны харагчин гахай жил хаан ор суусан ба хаан 52 насалсан . Чингэмийн хүү Гамалын 2-р хүү байжээ.

Ашидхэв хаан

1320 оны цагаан бичин жил төржээ. Энэ хааны хувь заяа эцэстээ хэрхэсэн нь тодорхойгvй. 1328 оны шар луу жилийн сvvл сард хаан ор сууж дөнгөж нэг сар болоод огцорсон мэдээ байна. Тэрээр Есөнтөмөрийн ахмад хүү юм.

Хүслэн хаан

1300 оны цагаан хулгана жил төрж 1329 оны шаргачин могой жил таалал төгсчээ. 1329 онд хаан ор сууж 29 насандаа нас нөгчсөн аж. Тэрээр Хайсаны ахмад хүү юм.

Төв (төгс) төмөр хаан

1304 оны хөх луу жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. 1329 оны шаргачин могой жил хаан ор суусан ба 28 насалсан байна. Тэрээр Хайсаны 2-р хүү юм.

Ринчинбал хаан

1325 оны улаан бар жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. Тэрээр Хүслэн хааны хүү бөгөөд ердөө 2 сар хаан ор сууж 7 насандаа нас нөгчсөн дэндүү эмгэнэлтэй.

Тогоонтөмөр хаан

1320 оны цагаан бичин жил төрж 1370 оны цагаан нохой жил таалал төгссөн. 1333 оны харагчин тахиа жил хаан ор суужээ. Хаан 50 насалжээ. Тэрээр Ринчинбалын ах юм.

Аюуширдэр билэгт хаан

1338 оны шар барс жил төрж 1378 оны шар морин жил таалал төгсчээ. 1370 оны цагаан нохой жил хаан ор суусан. Хаан 40 насалжээ. Тэрээр Тогоонтөмөр хааны ахмад хүү юм.

Төгстөмөр хаан

1342 оны хар морин жил төрж 1388 оны шар луу жил таалал төгсчээ. 1378 оны шар морин жил хаан ор суусан хаан 46 насалжээ. Тэрээр Аюурширдэр хааны дүү юм.

Энхзоригт хаан

1359 оны шаргачин гахай жил төрж 1392 оны хар бичин жил таалал төгсчээ. 1389 оны шаргачин могой жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Төгстөмөр хааны ахмад хүү юм.

Элбэг нигүүлсэгч хаан

1361 оны цагаагчин үхэр жил төрж 1399 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1393 оны харагчин тахиа жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Энхзоригт хааны хүү юм.

Гүнтөмөр хаан

1377 оны улаагчин могой жил төрж 1402 оны хар морин жил таалал төгсчээ. 1400 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 25 насалжээ. Тэрээр элбэг нигүүлсэгч хааны ахмад хүү юм.

Үгчхашхаа хаан

Энэ хүний намтар тодорхойгvй. Тэрээр 1403 оны харагчин хонин жил хаан ширээг булаан авч 1408 оны хар хулгана жил алагдсан байх юм.

Өлзийтөмөр хаан

1378 оны шар морин жил төрж 1411 онд таалал төгсчээ. 1408 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Гүнтөмөр хааны дүү юм.

Дэлбэг хаан

1395 оны хөхөгчин гахай жил төрж 1415 оны цагаан туулай жил таалал төгсчээ. 1411 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 20 насалсан. Тэрээр Өлзийтөмөр хааны хүү юм.

Адай хаан

1400 оны цагаан луу жил төрж 1438 оны шар морин жил таалал төгсчээ. 1426 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Хархуцаг гэгчийн хүү байжээ.

Тайсун хаан

Түүнийг мөн Тогтохбух гэдэг. 1422 оны хар барс жил төрж 1452 оны хар бичин жил таалал төгсчээ 1439 оны шарагчин хонин жил хаан ор суусан. Хаан 30 насалжээ. Тэрээр Адай хааны хүү юм.

Агваржин жонон хаан

1423 оны хар бичин жил төржээ. Өөрөөр хэлбэл 1452 онд хаан ор суусан ч тэр ондоо алагдсан байна. Хаан 29 насалжээ. Тэрээр Тайсун хааны дүү юм.

Эсэнтайш хаан

1407 оны улаагчин гахай жил төрж 1455 оны хөхөгчин гахай жил таалал төгсчээ. 1452 оны хар бичин жил хаан ор суусан ба 48 насалжээ. Тэрээр Тайсун хааны ерөнхий сайд асан Ойродын Тогоонтайшийн хүү бөгөөд 15-р зууны дундуур Ойрод Монголыг нэгтгэн 1452 онд бүх монголын хаан болсон юм.

Маркус Үхэгт хаан

1446 оны улаан барс жил төрж 1456 оны улаан хулгана жил таалал төгсчээ. 1455 оны хөхөгчин гахай жил хаан ор суусан ба хаан 10 хан насыг насалжээ. Тэрээр Тайун хааны 2-р хүү юм.

Молон хаан

1437 оны улаагчин могой жил төрж 1462 оны хар морин жил таалал төгсчээ 1456 оны улаан хулгана жил хаан ор суусан. Хаан 25 насалсан. Маркус хааны ах байлаа.

Мандуул хаан

1426 оны улаан морин жил төрж 1467 оны улаагчин гахай жил таалал төгсчээ. 1463 оны харагчин хонин жил хаан ор суусан ба 41 насалжээ. Тэрээр Адай хааны 2-р хүү юм.

Батмөнх даян хаан

1464 оны хөх бичин жил төрж 1517 оны улаачин үхэр жил 53 насандаа таалал төгсчээ. 1470 оны цагаан барс жил хаан ширээнд суусан. Хаан 53 насалжээ. Тэрээр Мандуул хааны дүү Баянмөнх жононгийн хүү юм. Түүхнээ хамгийн олон жил хаан ширээнд суусан бөгөөд дэлхийд “үхэр тэрэгт” хаан гэж алдаршсан.

Барсболд хаан (Сайналаг хаан)

1488 оны шар бичин жил төрж 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх даян хааны 2-р хүү юм.

Бодь-Алаг хаан

1505 оны хөхөгчин үхэр жил төрж 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1520 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх даян хааны хүү Төрболдын ууган хүү юм.

Дарайсунгүдэн хаан

1520 оны цагаан луу жил төрж 1557 оны улаагчин могоой жил таалал төгсчээ. 1548 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 37 насалжээ. Бодь-Алаг хааны ахмад хүү юм.

Түмэнзасагт хаан

1539 оны шарагчин гахай жил төрж 1592 оны хар луу жил таалал төгсчээ. 1558 оны шар морин жил хаан ор суусан ба 53 насалжээ. Тэрээр Дарайсун хааны отгон хүү юм.

Буянцэцэн хаан

1555 оны хөхөгчин туулай жил төрж 1603 оны харагчин туулай жил таалал төгсчээ. 1593 оны харагчин могой жил хаан ор суусан ба Түмэнзасагт хааны ахмад хүү юм.

Лигдэн хутагт хаан

1592 оны хар луу жил төрж 1634 оны хөх нохой жил таалал төгсчээ. 1604 оны харагчин туулай жил хаан ор суусан ба 42 насалжээ. Тэрээр Буян цэцэн хааны хүү юм.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.18.10 4:40 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.07 3:33 pm
Бичлэгүүд: 694
Байршил: Хайрын тэнгисийн эрэг дээр
Чингисээс Лигдэн хүртэл их хаадын тухай иймэрхүү байдлаар л сурах бичиг сурвалжуудад байх юм.

Бид эх түүхээ ингэж гуйвуулсаар байх гэж үү.
илтээр андуурч байгаа том алдаанууд байна.
1-д
Ажай хааныг Харгуцагын хүү гэжээ. Ижил нэртэй 2 хүнийг андуурсан хэрэг.
Харгуцаг тайж гэсэн 2 хүн түүхэн дүлдсэн бөгөөд 2-уулаа золгүй үхлээр үхжээ.

Эхнийх нь Төгстөмөр хааны хүү юм. 2 дахь нь Батмөнх Даян хааны өвөө..
Үзэсгэлэнт эхнэр Өлзийт хунгоог Ах элбэг хаан хатнаа болгон дэр нэгтгэх гэж 1399 онд Төгстөмөр хааны хүү Харгуцагыг хороолгожээ. Энэ үед жиримсэн байсан Өлзийтийг Элбэг хатнаа болгосон боловч Ойрадын холбоог тэргүүлэгч Хойдын үгэчи Хашиха болон түүнд алагдсан Цоросын тэргүүлэгч Хуухай Даюу /энэ нь тайвэй гэсэн хятад цол бол хашиха гэдэг ни шадар цэрэг гэсэн зүрчид үг юм/-н хүү Батула нар түүнийг хороож улмаар Өлзийт хунгоог Үгэчи ордондоо аваахциж хатнаа болгосноор Ажиа тайж 1400 онд Үгэчи хашиха-н ордонд төржээ.
Тогтохбуха Агваржин 2 хүү нь ойрад хатнаас Мандуул харин бага хатнаас нь төрсөн.
Харин Ажай хаан бол 1387 онд төрсөн цэргийн гарамгай жанжин байсан хүн юм.
Тэр Шинжааны бор нохойн зоо гэдэг газар 1416 онд ойрадуудын эсрэг хийсэн их тулаанд ихэд идэвхитэй оролцсон учираас Аругтай тайш түүнийг хаан болгож өөрөө төрийн гол эрхийг атгах болжээ. Түүнийг хасарын угсаа гэдэг. Гэхдээ Бэлгүтэйн удам гэдэг нь үнэн бололтой юм билээ.

2 -д

Эсүхэй хааныг огт хасаж мартдаг явдал. Тэр Үгэчи Хашиха хааны хүү бөгөөд Дэлбэг хааныг хороож Ойрадай хаан нэрээр нэгэн жил орчим хаан сууж байжээ. Үгэчи хашиха 1403 онд хаан ширээнд суугаад Асуд аймгын Аругтайг тайш болгосон бөгөөд аругтай хожим эрх мэдэлтэй болж улмаар төрийн эргэлт хийж Үгэчи хааныг ойрад луу хөөжээ.
Аругтайн жинхэнэ нэр бол Өөдлөх бөгөөд бага насандаа ойрадад олзлогдож арганд хөмрүүлэн доромжлуулж Аругтай нэртэй болжээ.
Үгэчи Хашиха бол Дува сохрын ууган хүү Донойн Удам багаад Ойрадын Холбоог хойдууд тэргүүлж Хутуга бэк 1207 онд Чингис хаанд дагаж оржээ.

тэр 1416 онд Батулаг алж хүү Мамадуг /1393 онд төрсөн/ нь олзлон авчирж Тогоон нэр өгж хөмөрсөн тогоон дор хонуулах зэргээр өшөө хорслоо тайлж байжээ.
Чингисийн угсааны бус 4 хаан байдаг нь Үгүчи Хашиха, Ойрадай, Ажай, Эсэн нар юм.

3-д

Агваржин жононг хаан сууж байсан мэтээр оруулж итгэж иржээ. Тэр ойрадуудтай нууц хэлцэл хийж Намайг хаан болговол Жонон цолоо Эсэн тайшид өгнө гэж тохиржээ.
Энэ хэлцэлд нь ойрадын талаас Тэлэнгид аймгын Абдулла их идэвхитэй оролцжээ. тэлэнгид нар нь түрэг гаралтай юм.

Улмаар Тогтохбуха хааны эсрэг бослогонд их идэвхитэй оролцож байсан бөгөөд Хаан ахыгаа алагдсаны дараа ойрадуудаас урдны амлалтаа биелүүлж өөрийгөө хаанд өргөмжлөхийг шаарджээ. Гэвч ойрадууд түүнийг хаан болгох зорилго байсангүй. харин Хаан жонон ах дүү 2-г эвдрэлцүүлж монголын төрийн бодит эрх мэдлийг гартаа авах Эсэн тайшыг хаан болгох бодолтой байжээ.

Иймээс түүний эсрэг хуйвалдаан зохион байгуулсан байна. Энэ хуйвалдаанд дээр дурдсан Абдулла /тэр цэцэн цолтой байжээ/ их идэвхитэй оролцож байжээ.

Ойрадууд түнийг хаан суулгах талаар хэлэлцэж чуулган хийе хэмээн урисан байна.
Агваржин тэр үед 29 настай байсан бөгөөд тэр Харгуцаг гэдэг хүүтэй байжээ. Цаг хугацааны хувьд Харгуцаг нь тэр үед 10 гариухан насны балчир хүү байх атал тэрбээр Эсэн тайшын охин цэцгийг хатнаа болгон авсан бөгөөд тэрхүү Цэцгээс Баянмөнх жонон төрсөн билээ.

Харгуцаг Эсэн тайшын хүргэн болсон нь Агваржин Жонон ойрадуудтай Тогтохбуха хааны эсрэг хуйвалдаан хийн хэлцэл байгуулж байсан тэр үед болотой.

Харгуцаг тайж Ойрадуудыг чуулган хийх нэрээр хуурж том ноёдыг устгах санал гарахад идэвхитэй дэмжиж байжээ. Мөн Агваржинг ойрадтай нууц хэлцэл байгуулахад эрс эсэргүүцэж байсан байна.

Хэдийгээр түүнийг Агваржин жононгын хүү гэдэг боловч 4 үндэслэлээр дүү нь байсан байж болох.
1. Агваржин жононг 29 настай алагдах үед түүний хүү Харгуцаг нас биед хүрч хатан авч хатан нь жирэмсэн байсан байна. гэтэл он цагын хувьд 13 орчим наснаас хэтрээгүй балчир хөвгүүн баймаар.
2. Тэр 1451 оны орчим болсон ойрад монголын их чуулганы үеээр ойрадын гол ноёдыг устгах саналыг идэвхитэй дэмжиж байсан. Тэр үед төрийн чуулганд оролцох эрхтэй байсан нь тэр нас бие гүйцсэн тодорхой албан тушаал эрх мэдэлтэй байсныг харуулж байна.
3. 1452 онд Ойрадууд монголын гол язгууртануудыг устгахад тэр зугтаж гараад улмаар киргизүүдэд очиж нуугдсан боловч нэгэн Жиргиз хүн түүний ан авд мэргэн авхаалж самбаатай билэг ухаан төгөлдөр гэж атаархаж гөрөөс харвахдаа андуурав гэж харваж алсан байна. Энэ нь түүний хүч чадал бүрдсэн идэр эр байсны баталгаа.
4. Агваржин жонон ойрадуудтай нийлж Тогтохбуха хаантай байлдах үедээ өөрийг нь эсэргүүцсэн Садагчин цэцэн Харгуцаг 2-г хороох санал ойрадуудад гаргаж байжээ. Төрсөн хүү нь байсан бол хүүгээ алах санал гаргахгүй байсан байх.

Ойрадууд Агваржинг хаан өргөмжилөх тухай хэлэлцэнэ гэж урисанд тэр монголын томоохон ноёд язгууртануудыг цуглуулж дагуулж очисон байна.
Гэвч ойрадууд гүнзгий нүх бэлтгэж түүндээ цэрэг нуугдуулж сэлэм жад дээш нь харуулж зоогоод цагаан эсгийгээр бүтээж дээр нь том гэр бариад түүндээ уриж оруулаад нүхэндээ уанагааж хороосон байна. Мөн зэргэлдээ гэрүүдэд олон цэрэг нууж бэлтгэсэн байснаас Харгуцаг тайж Нагачу гэдэг нэг хүнтэй хамт зугтаж гарч чаджээ. Энэхүү Нагачу нь Эсэн хаантай эх нэгтэй дүү байсан бололтой.

Алтан ургын 77 язгууртан 66 том түшмэл цэргийн жанжидыг хамтад нь устгасан гэдэг.
Мандуул хаан болон Харгуцагын хүү Баянмөнх жонон 2-л амьд үлдсэн байна. Баянмөнх эсэн хааны зээ байсан боловч дөнгөж төрсөн түүнийг алуулахаар дүү Абаборхи тайтунг явуулсан ээж нь хуурж авч үлдсэн бөгөөд Элбэг хааны охин, Тогоон тайшын эцэг Батүла чинсангын бага хатан Самар хатан түүнийг нууцаар монголруу хүргүүлсэн байна. Энэ үед Абоборхи Нагачуг тэр хүүхдийг буцааж авчир гэж явуулсанд тэр хүүхдийг авч зугатсан хүмүүсийг гүйцсэн ч хүүхдийг алсангүй тавьж явуулаад хойноос ирсэн ойрадын цэргүүдийг хуурч буцаажээ.

Агваржин жонон албан ёсоор төрийн тамга гардан авсангүй. Хаан суух тухай чуулган хийнэ гэж хууртаж ирээд алагдсан юм.

Харин дээр бичсэн Ойрадай бол Дэлбэг хааныг хороож төрийн эргэлт хийж 1 жил орчим төрийн эрхийг барьж байжээ.

Хаадын тухай нэтээр хайхад л дээр оруулсан шиг алдаатай юмнууд гарч ирэх юм. Энд тэнд ном энэ тэр харахаар бас адилхан.
Манайхан хаадын тухай энд мэтгэлцэж байгаарай. Эхний сэдэв Агваржон жонон хаан суусан эсэх талаар.











_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.10 11:48 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Лигдэн Хаан гэж тусдаа сэдэв хаашаа алга болчихов оо???
хөдөлмөр орсон юмсан, тэр чигтээ алга


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.11 8:33 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.11 7:06 pm
Бичлэгүүд: 64
Байршил: black eyed
тэмдэглэгээ

_________________
хаяа залхуу, хаяа шаргуу


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.30.15 1:37 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Залруулга...
1. Элбэг нигүүлсэгч хаан
Элбэг нигүүлсэгч хаан бол Төгстөмөр хааны 2-р хүү бөгөөд Энхзоригт хааны дүү билээ. Төгстөмөр хаан 3 хүүтэй байсан.
а. Энхзоригт хаан
1359 онд төрсөн 1388-1392 оны хооронд хаан сууж байгаад алагдсан. Хэрхэн алагдсан тухай түүхэнд тэмдэглэгдээгүй хэдий ч , зарим түүх дээр өөрийн дүү Элбэг нигүүлсэгч болон түүний туслах Хуухай Даюу нарт алагдсан гэх нь үнэний ортой.
б. Элбэг нигүүлсэгч хаан 1361 онд төрсөн , 1393-1399 оны хооронд хаан ширээнд сууж байгаад Үгэчү хашахи болон Батула чинсан (Хуухай Даюу-н хүү) нарт алагдсан. Төрийн чинсан цол хэргэм нь урьд Умардын Алтан улсын ноёд хүртдэг байсан бөгөөд хожмоо Юань гүрний үеэс монголчууд хэрэглэж заншжээ.
в. Хархуцаг Дүүрэнтөмөр хунтайж
Түүний тухай түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн зүйл төдийлөн байдаггүй. Тэрээр Төгстөмөр хааны 3 дахь хүү бөгөөд 1399 онд өөрийн ах Элбэг нигүүлсэгч хаанд хорлогдож нас барсан байдаг. Тэрээр хожмын хаан Адай хааны эцэг бөгөөд Лигдэн хутагт хаан 1634 онд нас барах хүртэл түүний удмын хөвгүүд төр барьж байсан. Энэ дунд 2 алтан ургийн бус хаан байсан.
2. Өлзийт хатан
Тэрээр Төгстөмөр хааны 3 дахь хүү Хархуцаг Дүүрэнтөмөр хунтайжийн хатан бөгөөд Адай хааны ээж билээ. 1494 онд Хархуцаг Дүүрэнтөмөр хунтайж өөрийн хатны хамт ах элбэг хаанд ирж золгох үед элбэг хаан өөрийн үзэсгэлэнт бэрдээ нүд унагаж түүнд ямар нэгэн цол өгөхийг шаардсанд түүний туслах Хуухай Даюу Гобажи цолыг санал болгож түүнд гообажи цол олгожээ. Гообажи цолыг эрт дээр үеийн эзэн хаад өөрийн үзэсгэлэн төгөлдөр хатад , гүнж нарт өгдөг байжээ.
1399 онд Хархуцаг тайжыг хорлогдох үед 3 сартай бие давхар байсан Өлзийт гообажи хатан Элбэг нигүүлсэгч хааны бага хатан болж хүчээр богтлогдон очсон байдаг. Мөн тэр онд Элбэг нигүүлсэгч хаан Батула чинсан болон Үгэчү хашахи нарт хөнөөгдөхөд Ойрадын үгэчхашхаа ноёныд богтлогдож очжээ. 1400 онд Ойрадын Үгэчү хашахи ноёныд Өлзийт хатнаас нэгэн хөвгүүн мэндэлсэн нь хожмын адай хаан байлаа. Үүний дараа удалгүй Өлзийт гообажи хатан өвчний улмаас нас барсан байдаг.
3. Үгэчү Хашахи хаан
Энэ хааны намтар түүхэнд тэмдэглээгүй байдаг бөгөөд 1403-1408 оны хооронд хаан ширээг булаан авсан алтан ургийн бус ноён.
Тэрээр 1399 Батула чинсангийн хамт Элбэг нигүүлсэгч хааныг хороосныхаа дараа 1400 онд Элбэг нигүүлсэгч хааны ууган хүү Гүнтөмөр хунтайжийг хаан ширээнд суулгасан байдаг. Гэвч төрийн эрх мэдэл үнэндээ Үгэчү хашахи ноёны гарт байсан. Улмаар 1402 онд өөрийн туслах Асудын Арагтайтай (хожим нь төрийн тайш болсон) нийлж Гүнтөмөр хааныг хорлож алсан. Тэрээр ийнхүү 1403 онд хаан ширээг булаан авсныхаа дараа өөрийн туслах Арагтайг төрийн тайш цол өргөмжилж төрийн хэргийг мэдүүлж байсан. Зарим судлаачдын үзсэнээр Үгэчү хашахи ноён өөрийгөө хаанд өргөмжилж зүрхлээгүй , тиймээс Арагтайг тайш өргөмжилж төр захируулж байсан гэж үздэг. Ямартай ч тэрээр 1408 онд Батула чинсантай байлдаж ялагдаад улмаар түүнд алагдсан.
4. Буяншир хаан
Буяншир хаан бол Элбэг нигүүлсэгч хааны хүү бөгөөд Самар гүнж хийгээд Гүнтөмөр хааны дүү юм. Тэрээр 1408 онд Үгэчү Хашахи хааныг алагдахад Цагадайн улсаас хаан ор суухаар ирэхэд зам зуурт нь Асудын Арагтай тайш тосон авч түүний дэмжлэгээр хаан ширээнд суусан юм. Түүнийг Өлзийтөмөр хаан ч гэж бичсэн байдаг. Энэ нь түүний нэр биш цол болохыг манай уншигчид мэдэж авах нь зүйтээ боловуу. Элбэг нигүүлсэгч хаанаас хойш Монголчууд дотроо баруун , зүүн хэмээн хуваагдаж үүнд нь Мин улс Монголчуудыг хагалан бутаргах ажлыг идэвхтэй явуулж улс төрийн тэмцлийг туйлд нь хүргэж байлаа. 1409 онд Буяншир хаан баруун Монгол хэмээн өөрсдийгөө салан тусгаарлаад байгаа Ойрадуудыг нэгтгэхээр Арагтай тайшийн хамт цэрэглэн хөдөлсөнч амжилт ололгүй ялагджээ. Энэ үед Монголчуудыг хүч нь суларсан гэж үзээд гэнэдүүлэн довтлох гэж ирсэн Мин улсын 10 түмэн цэрэг Буяншир хаан болон Арагтай тайш нарын 5 түмэн цэрэгт бут цохиулж цэрэг удирдаж явсан жанжид нь олзлогдож цаазлуулжээ. Үүний дараа Мин улс 1411 онд ахин 10 түмэн цэрэг илгээжээ. Энэ үед Арагтай тайш Бүяншир хаан 2 эв эвдрэлцэж улмаар өөр өөрсдийн цэргийг аван 2 тийш оджээ. Буяншир хаан Мин улсын цэргийн эсрэг өөрийн 2 түмэн цэргийг удирдан тосч байлдсан боловч дайсны давуу хүчинд ялагдаад өөрийн хүү Дэлбэг хийгээд цөөн цэргийн хамт Цагадайн улсын Бешбалык хот орох гэж яваад Ойрад нутгийн орчим замдаа Батула чинсангийн харьяат нэгэн ноёны гарт хөнөөгдөв.
5. Батула чинсан
Батула бол Ойрадын Хуухай Даюу н хүү юм. Элбэг хаан түүний эцгийг хилсээр хороосон гэмийг ухаарч охин Самар гүнжийг түүнд эхнэр болгон өгч ураг барилдаад эцэгт нь урьд амлаж байсан чинсан цолыг түүнд хайрлаж Үгэчү Хашахи ноёнтой хамт дөрвөн Ойрадыг захир хэмээн явуулсан байдаг. Тэрээр 1499 онд Үгэчү Хашахи ноёнтой хамт Элбэг нигүүлсэгч хааныг хөнөөж өөрийн эцгийн өсийг авсан. Мөн тэрээр 1408 онд Үгэчү Хашахи ноёнтой төрийн эрх булаацалдэж эхнэрийнхээ дүү болох Гүнтөмөр хааныг хорлон алсан өсийг авах нэрийдлээр Үгэчү Хашахи ноёныг цэрэглэн хөдөлж түүнийг хороожээ. 1411 онд нэгэн Ойрад ноён Буяншир хааныг зам зуурт нь хөнөөж түүний хүү Дэлбэгийг барьж Батула чинсангийн өргөөнд авчирсан байдаг. Батула чинсан уг ноёныг их эзэн хаанаа хороосон хэмээн яллаад цаазаар авч Дэлбэг хунтайжийг аварсан нэрийг олж улмаар түүнийг ойрад ноёдын дэмжлэгтэйгээр хаан ширээнд өргөмжилсөн. Дэлбэг хаан 1411-1415 оны хооронд төр барьж байгаад Батула чинсанд хорлогдож нас барсан. Ийнхүү Дэлбэг хааныг хорлон алсныхаа төлөө Батула Чинсан төрийн эсэргүү болж хувирчээ. Тэрээр 1426 оны орчим урьдын өст Арагтай тайш болон түүний дэмжлэгээр хаан болсон Адай нарын эсрэг тэмцэж яваад тулааны талбарт алагджээ.


Сүүлийн удаа Olzii-taij 9-р сар.30.15 7:55 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.30.15 5:05 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Дараагийн удаад хэрвээ сонирхож байгаа хүн байвал Арагтай тайш , Дэлбэг ,Эшхүү Ойрадай хаан (алтан ургийн бус) , Адай хааны тухай өөрийн мэдэх зүйлээ бичиж үлдээе.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.30.15 7:53 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Үгэчү Хашахи хааны талаар одоохондоо өөр мэдээлэл байхгүй байгаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.30.15 10:33 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
6. Арагтай тайш
Асуд аймгаас гаралтай нэр нь Өөдлөх гэж байсан ба бага балчир байх үед нь Батула чинсан эцгийг нь хөнөөгөөд эхийг нь шивэгчин болгож өөрийг нь араг үүрүүлэн тамлан зовоож түүнийг арагтай хэмээн нэрлэжээ. Бага балчир байх үедээ Батула чинсангийн босгоны боол байж байгаад сүүлд нь Ойрадын Үгэчү Хашахи ноёнд зүтгэж улмаар түүний туслах болжээ. Тэрээр 1403 онд Үгэчү Хашахи ноён хаан ширээг булааж авсныхаа дараа тэрээр төрийн тайш хэргэм хүртжээ. Тэрээр 1408 он хүртэл Үгэчү Хашахи тай хамт төрийн эрхийг барьж байгаад Үгэчү Хашахи хаан Ойрадын Батула чинсанд алагдахад тэрээр төрийн тамгыг авч зугатжээ. Энэ үеэр Цагадайн улсаас төрийн эрхийг барихаар ирж явсан Элбэг хааны 2 дахь хүү Буяншир ханхүүгийн замыг тосон Хархорумд авчирч хаан ширээнд залсан гэдэг. Улмаар Буяншир хаанд зүтгэх хугацаандаа тэрээр 1409 оны орчим баруун Монгол хэмээн салан тусгаарлаад байсан Ойрадыг нэгтэгэхээх Буяншир хаантай хамт цэрэглэн хөдөлсөн ч амжилт ололгүй буцжээ. Энэ үед мөн Мин улс тэднийг хүч нь сульдсан гэж 10 түмэн цэргээр дайрч ирэхэд тэднийг Онон ,Хэрлэн голын орчим бүт цохиж улмаар жанжидыг нь олзлон цаазаар авчээ. 1411 онд тэрээр Буяншир хаантай эв эвдрэлцэн түүнээс салж оджээ. Түүний дараагаар Батула чинсан тэргүүтэй Ойрад ноёдын дэмжлэгээр хаан болёон Дэлбэг хаанд шахагдан Дорнод монголын тал орчим зугтаж ирсэн байдаг. Гэвч төд удалгүй 1415 онд Дэлбэг хаан Батула чинсанд алагдаж улмаар Батула чинсан төрийн эсэргүү болж төрийн эрхийг мэдэхээ больсон гэдэг. Энэ үед эзэнгүй төрд эзэн сууя хэмээн Үгэчү Хашахи хааны хүү Эшхүү Ойрадай Арагтайн дэмжлэгийг авч хаан ширээнд суужээ. Эшхүү Ойрадай хаан алтан ургийн бус нэгэн бөгөөд 1425 он хүртэл төр барьж байгаад хорлогдож алагджээ. Арагтай тайш үүний дараагаар хайж явсаар алтан ургийн нэгэн хөвгүүн болох Хархуцаг Дүүрэнтөмөр тайжын хүү Адай г олж 1426 онд түүнийг хаан ширээнд суулгажээ. Тэрээр урьдын өст Батула чинсангаас Дэлбэг хааныг хорлон алсан өсийг авах нэрийдлээр их цэрэг авч Адай хааны хамтаар одоогийн шинжаан уйгарын нутаг ярхан уул гэдэг газар Батула чинсанг хөнөөж эхнэр хүүхдийг нь олзлон авчээ. Арагтай тайш Батула чинсангийн хүү Махмудыг боол болгон авч түүнийг тогоо хөмрүүлэн үүрүүлэх, тогоон дор хонуулах зэргээр түүнийг тамлаж зовоодог байлаа. Арагтай тайш урьдын цагт эцэгт араг хөмрүүлэн тамлуулж явсан өсийн ийн хүүгээс нь авчээ. Тэр хүүг Тогоон гэж нэр өгөв. Энэ хүү бол хожмын тогоон тайш байлаа. 1430д оны орчим Адай хаан Тогооныг өөрийн хүү Тодбухтай хамт 4 ойрадыг захир гэж явуулсанд дургүйцэж улмаар Адай хааныг орхиж явсан байдаг. 1434 онд Ойрадыг нэгтгэсэн Тогоон Адай хаанаас зөвшөөрөл аваад Арагтай тайшийн цэрэглэн хөдөлж улмаар түүнийг хөнөөж эцгийн өсийг авчээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.01.15 5:38 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Төрийн их тамга
1204 онд Чингис хаан Найман аймгийг эзэлж байх үед нэгэн хүн тамга өвөртөлж зугтаж байгаад баригдсан. Энэ хүн бол хожим Чингис хааны бичгийн их эрдэмтэн Тататунгаа байсан. Энэ үед Монголчууд анх тамганы тухай мэдэгдэхүүнтэй болсон. 1206 онд Их Монгол улсыг байгуулж Чингис хааныг хаан ширээнд залахын хамтаар шинэхэн хийж урласан төрийн их алтан тамга буюу хасбуу тамгыг ард олонд үзүүлсэн. Уг тамгыг 1246 онд Өгөдэй хааны ахмад хөвгүүн Гүюг хаан Монгол улсын гурав дахь их хаан орыг залгамжлах үед Европ дахины Пап ламд явуулсан төрийн бичигт энэ тамгыг дарсан байжээ. Уг тамганы дардас “Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далайн Их Хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” одоо хүртэл Ватикан хотноо Ромын Папын архивт хадгалагдаж байгаа. Зарим сурвалжид Хубилай хаан Юань гүрнийг байгуулсны дараа урьд их хаадын хэрэглэж байсан тамгыг хэрэглээнээс гаргаж Пагва ламаар дөрвөлжин үсэг бүхий шинэ тамга сийлүүлсэн тэмдэглэсэн байдаг. Гэхдээ мэдээж төрийн Хасбуу тамга Юань гүрний их хаадын гарт хадгалагдан үлдсэн нь тодорхой юм. 1368 онд Юань улс мөхөх үед Тогоонтөмөр хаан нийслэл хот Дайдугаас (одоогийн Бээжин) төрийн их тамгыг авч зугатаж чадсан. Хятадын мин улс Монголыг нэг мөсөн мөхөөх гэж оролдсон ч алдарт жанжин Хөхтөмөрт хэдэхэдэн удаа бут цохуйлсан. 1370 онд Тогоонтөмөр хаан нас барж түүний ахмад хүү Аюушридар Хархорум хотноо хаан ор суусан. Ийнхүү Аюушридар хаанаас Лигдэн хаан хүртэлх үеийг бага хаадын үе хэмээн нэрлэдэг.
1388 онд Төгстөмөр хаан Мин улсын цэрэгт ялагдаад буцах замдаа Хасарын удмын Есүдар ноёнд алагдсан. Энэ үеэс хойш Монголчуудын өвөр зуураа хийсэн тэмцэлээс болж төрийн их тамга хэдэн үдаа хааны гараас алдагдаж байсан. Жишээ дурдахад Гүнтөмөр хаанаас Ойрадын Үгэчү Хашахийн гарт , Үгэчү Хашахигаас Буяншир хаан , Буянширээс Батула чинсангийн гарт , Батулагаас Адайд , Адай хаанаас Тогоон тайш гэх мэтээр Ойрад болон Монгол ноёдын гарт дамжиж иржээ. 1452 Тодбух Тайсун хаан Эсэн тайш Агваржин жонон нарт ялагдаад өөрийн хуучин хадам эцэг Харилууд аймгийн Цэвдэнгийнд очоод хорлогдож нас барсан. Энэ үед төрийн их Хасбуу тамга нэг хэсэг алга болсон эсвэл ахиж олдоогүй ч гэж байдаг. Тайсун хааны хадам урьд өөрийн охин Алтгана , Молон ханхүү нарыг доромжлон хөөж явуулсан өсийг санаж Тайсун хааныг хордуулж алаад Төрийн их тамгыг хаясан гэж ч байдаг. Гэхдээ энэ бол таамаг төдий. 1455 онд Эсэн тайш хаан урьдын холбоотон Агваржин жонон тэргүүтэй алтан ургийн ноёдыг хөнөөхөд хамт оролцсон чинсан Алаг , Хатантөмөр нарт бут цохигдоод замдаа урьдын өст тогооч Ширсуны хөвгүүдэд баригдаж алуулсан. Энэ үед Төрийн тамга Ойрад ноедын гарт байж байсан. 1456 онд Харчины Бул ван , Урудын Оломч ноён тэргүүтэй хүмүүс Тайсун хааны 3 дахь хатан Самараас төрсөн Маркусыг хаанд өргөмжилсөн. Самар хатныг мөн төрийн тайхуу хатанд өргөмжилсөн. 1457 онд Бул тайш , Самар тайхуу хатан нар Ойрадыг дайлаар мордож төрийн их тамгыг авсан гэдэг. 1465 онд Харчины Бул тайш Маркус хааныг эхийн хамт хорлон алаад өөрөө Онгудын Мухулай ванд алагдсан. Онгудын Мухулай ван төрийн тамгыг Харилууд аймагт авч очоод Тайсун хааны ууган хүү Молонгын гарт авчирч улмаар түүнийг хаан ширээнд суулгасан. 1466 онд Молон хаан Мухулай ванд алагдсан. 1472 он буюу авга ах Мандуулыг хаан суух хүртэл хугацаанд хаан суудал эзэнгүй байв. Төрийн тамга мөн хаана байсан нь тодорхойгүй. Мандуул хаанаас хойш Лигдэн хутагт хаан хүртэл төрийн тамга эзэн хааны гарт байсан. Лигдэн хаан Манжийн хаан Абхайтай тэмцэж байгаад 1634 онд цэцэг өвчнөөр нас барсан. 1636 онд Өвөрмонголчууд Манжид дагаар орох үед төрийн их Лигдэн хааны хүү Эжээ Эрх Хонгор ноён Төрийн их тамгыг манжын хаан Абхайд аваачиж өгсөн гэх авч үнэн хэрэгтэй огт өөр тамга аваачсан гэдэг. Манжын үед ийнхүү их эзэн Чингис хаанаас хойш хадгалагдаж ирсэн Төрийн их Хасбуу тамга алга болсон билээ. Уг тамгыг Манжууд хайгаад олоогүй. 1911 оноос хойш VIII Богд төрийн хасбуу тамгыг хайж үзсэн. 1921 оноос хойш ЗХУ Коминтерний төлөөлөгч Я.Блюмкин хайсан гэдэг. Мөн Гитлерийн удирдлага дорх алдарт Аненэрбе институт хийгээд немцийн хурандаа Э.Шефферийн Түвдийн экспедици бас их хайсан. Эцэст нь хэлэхэд Төрийн их Хасбуу тамгыг Манжууд олж авч чадаагүй юм чинь мэдээж Монголчуудад хадгалагдан үлдсэн байх нь тодорхой. Хожмын нэг өдөр олдох магадлал байхгүй гэх газаргүй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.02.15 1:49 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт хааны үр хүүхдүүдийн талаар тодорхой мэдээлэл огт байхгүй ээ.
Лигдэн хаан 2 хүү 1 охинтой байсан гэх мэдээлэл байдаг.
1.Эжээ эрх хонгор ноён
Лигдэн хаан 1634 онп нас барахад түүнийг хаан ор суусан гэх авч үнэндээ хаан ор сууж чадаагүй. 1636 онд манжиййн хаан Абхайд дагаар орсны дараа 1661 онд өвчнөөр нас барсан гэх.
2.Абунай
Энэ хүний талаар мэдээлэл байхгүй
3. Нэр нь тодорхойгүй гүнж


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.02.15 9:47 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
6. Арагтай тайш
Ойрадын Үгэчү Хашахи ноёнд зүтгэж
Хиргисүүдийн толгойлогч Үгэчү Хашахи яахаараа ойрд болчихсон цохиж явдаг билээ? :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.15 4:40 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Ишлэл:
Ишлэл:
6. Арагтай тайш
Ойрадын Үгэчү Хашахи ноёнд зүтгэж
Хиргисүүдийн толгойлогч Үгэчү Хашахи яахаараа ойрд болчихсон цохиж явдаг билээ? :haha:
Хаана ямар түүх дээр Хиргисүүдийн толгойлогч гэж байна. 1390д оны үед Ойрадыг захирч байсан ноён л гэж мэдэх юм байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.12.15 9:33 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ойрдыг захирч байсан ноён биш харин ойрдын холбоон дахь хиргисүүдийн түмнийг захирч байсан ноён гэж хаа сайгүй бичигдсэн байдаг юм..
Ишлэл:
В конце XIV в. кыргызы в борьбе против восточных монголов объединились в союз с ойратами, где заняли лидирующее положение. Предводитель кыргызского тумена в Ойратской федерации Угэчи-кашка в 1399 г. решил учредить новое официальное название для своего владения. [1] Вероятно, в течение XV-XVI вв. различные племенные группы (туматы, урдуты, кераиты и др.), оказавшиеся волею монгольских властителей в долине Среднего Енисея, были объединены под эгидой кыргызов в единый этнополитический союз «Хонгор» или «Хонгорай»
Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.15 11:05 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
ok. thanks :wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.15 8:53 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Manai uvuugiiiiin uvuuugiin uvuugiin uvuugiin uvuuugiin uvuugiin uvuugiin uvuugiin uvuugiin uvuugiin uvuugiiin uvuu ni haan bsan bha yag, bi tgj bodood bdiin ahahha


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.15 12:44 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Хамаг монгол улсын хангуудын тухай дэлгэрэнгүй мэдэх хүн байнуу? Байвал хэлж өгч тус болоорой...
1. Хабул хан
Бодончарын 8 дахь үе , эцэг нь Тумбинай сэцэн 1084 онд төрсөн гэж нууц товчоонд тэмдэглэгдсэн. Хабул хан Зүрчидын Алтан улстай олон удаа тэмцэж байсан. 1147 онд Зүрчидын алтан улс бууж өгч эвийн гэрээ байгуулж жил бүр Хамаг монголын ханлигт тавар өгч байхаар болсон. Энэ хүний байгуулсан гавъяа бол Монгол ханлиг аймгуудын дотоодын эв түнжинг эрхэмлэж Зүрчидын Алтан улсын Монгол аймгуудыг мөхөөх гэсэн оролдлогыг удаа дараа няцааж байсан нь хожим Их монгол улс байгуулагдахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
2. Амбагай хан
Тайчууд аймгийн Сэнгүм Билэгийн хүү. Өөрийн охиныг хүргэж яваад Татаруудад баригдаж улмаар Алтан улсын хаан модон илжигэнд хадаж нас барсан.
3. Хотула хан
Хабул ханы 4 дэхь хүү
4. Есүхэй баатар
Хабул ханы 2 дахь хүү Бартан баатарын хүү. 1260-1271 он хүртэл Хамаг Монголын ханлигийг удирдаж байсан. Хан болж чадалгүй Татарт хорлогдож нас барсан.
5. Тэмүүжин (Чингис хаан)
Эцэг нь Есүхэй баатар 1162 онд Бага хатан Өэлүн хатнаас мэндэлсэн. Боржигоны нөлөө бүхий ноёд болох Алтан , Хучар нарын дэмжлэгээр 1189 онд Хамаг Монголын ханд өргөмжлөгдсөн. 1206 онд их Монгол улсын хаан болсон.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.15 1:48 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm
Бичлэгүүд: 300
Ишлэл:
Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт хааны үр хүүхдүүдийн талаар тодорхой мэдээлэл огт байхгүй ээ.
Лигдэн хаан 2 хүү 1 охинтой байсан гэх мэдээлэл байдаг.
1.Эжээ эрх хонгор ноён
Лигдэн хаан 1634 онп нас барахад түүнийг хаан ор суусан гэх авч үнэндээ хаан ор сууж чадаагүй. 1636 онд манжиййн хаан Абхайд дагаар орсны дараа 1661 онд өвчнөөр нас барсан гэх.
2.Абунай
Энэ хүний талаар мэдээлэл байхгүй
3. Нэр нь тодорхойгүй гүнж
Монголын Лигдэн хааны үр удам Ойрадад очиж нуугдан амь хэлтэрсэн юм. Юу боллоо гэж Монголын хааны удам тасрах билээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.25.15 11:19 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Ишлэл:
Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт хааны үр хүүхдүүдийн талаар тодорхой мэдээлэл огт байхгүй ээ.
Лигдэн хаан 2 хүү 1 охинтой байсан гэх мэдээлэл байдаг.
1.Эжээ эрх хонгор ноён
Лигдэн хаан 1634 онп нас барахад түүнийг хаан ор суусан гэх авч үнэндээ хаан ор сууж чадаагүй. 1636 онд манжиййн хаан Абхайд дагаар орсны дараа 1661 онд өвчнөөр нас барсан гэх.
2.Абунай
Энэ хүний талаар мэдээлэл байхгүй
3. Нэр нь тодорхойгүй гүнж
Монголын Лигдэн хааны үр удам Ойрадад очиж нуугдан амь хэлтэрсэн юм. Юу боллоо гэж Монголын хааны удам тасрах билээ.
Хэзээ хаана тэр вэ? Тэр нотолгоогоо гаргаад харуулчих даа..ҮмБүжи.. :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.15 4:36 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Бүгдээрээ дараах сэдвээр мэтгэлцэе. Идэвхтэй оролцдог хүмүүс бүгд саналаа бичээрэй гэж хүсч байна.
Сэдэв: Дөчин дөрөв хоёрын их цааз үгүй болж Халх Ойрадын дайн болсонд Зүүн гарын Галдан Бошгот хаан буруутай юу эсвэл Түшээт хан Чахундорж буруутай юу гэх сэдвээр


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.15 4:53 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.09 9:31 pm
Бичлэгүүд: 1473
Байршил: Over the Earth
За Елзий минь наадхаа л хэрэггvй мэтгэлцэх биш дуусахгvц хэрvvл болно

_________________
http://goo.gl/X9QQnM


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.07.15 10:42 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Мэтгэлцээн чинь нэг талаар боловсон хэрүүл шүү дээ.
Миний хүсч байгаа юм зүгээр л энэ мэтгэлцээнээс яг ямар үр дүн гарахыг л харах гэсэн юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.07.15 10:46 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Мэтгэлцээн чинь өөрөө нэг талын боловсон хэрүүл шүү дээ. kk


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.07.15 10:47 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.30.15 12:17 am
Бичлэгүүд: 13
Орчин цагт цахим ертөнцөөр дүүрэн худал мэдээлэл тэгээд бас Хятад , Солонгос гадны кинон дээр манай Монголын түүхийг арай л дэндүү гуйвуулах юм. Миний бодож явдаг зүйл гэвэл Монголын түүх 5 боть ном шиг Монгол нутагт хүн анх үүссэнээс эхлээд орчин цаг хүртэлх түүхийг үнэнээр нь бичсэн тийм вебсайт хийгдээсэй гэж хүсдэг юм. Тэгвэл над шиг Монголын түүх сонирхдог өөрийнхөө хүрээнд судалж мэдэж яваа хүмүүс , түүхээ судалж байгаа 10 жилийн хүүхдүүд , оюутан залуучуудад хэрэгтэй боловуу гэж бодож байна. Хожим нь бидний үр хойчид ч Монгол улсын түүх үнэнээрээ өвлөгдөж үлдээсэй гэж хүсдэг юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.07.15 1:15 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.04 3:59 pm
Бичлэгүүд: 705
Байршил: тодорхой
Ишлэл:
Бүгдээрээ дараах сэдвээр мэтгэлцэе. Идэвхтэй оролцдог хүмүүс бүгд саналаа бичээрэй гэж хүсч байна.
Сэдэв: Дөчин дөрөв хоёрын их цааз үгүй болж Халх Ойрадын дайн болсонд Зүүн гарын Галдан Бошгот хаан буруутай юу эсвэл Түшээт хан Чахундорж буруутай юу гэх сэдвээр
Ер нь Энх-Амгалан хаан буруутай. :-D

_________________
Туйлын үнэн улам бүр...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.07.15 10:51 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Ишлэл:
Орчин цагт цахим ертөнцөөр дүүрэн худал мэдээлэл тэгээд бас Хятад , Солонгос гадны кинон дээр манай Монголын түүхийг арай л дэндүү гуйвуулах юм. Миний бодож явдаг зүйл гэвэл Монголын түүх 5 боть ном шиг Монгол нутагт хүн анх үүссэнээс эхлээд орчин цаг хүртэлх түүхийг үнэнээр нь бичсэн тийм вебсайт хийгдээсэй гэж хүсдэг юм. Тэгвэл над шиг Монголын түүх сонирхдог өөрийнхөө хүрээнд судалж мэдэж яваа хүмүүс , түүхээ судалж байгаа 10 жилийн хүүхдүүд , оюутан залуучуудад хэрэгтэй боловуу гэж бодож байна. Хожим нь бидний үр хойчид ч Монгол улсын түүх үнэнээрээ өвлөгдөж үлдээсэй гэж хүсдэг юм.
монголпедиа гэж байгаа. даан ч баабарын сайт. монвики.мн чөлөөтэй засвар хийх боломжтой гэж анх гарч ирсэн ч одоо болтол зөвхөн админууд засвар хийх эрхтэй хэвээр байна. зг-н оролцоотой байгуулагдсан тул чөлөөтэй засвар хийх боломж олгохоос зайлсхийж байж магад.
википедиа чөлөөтэй гэх боловч байнга вандализмд өртдөг тул юм хийгээд хэрэггүй.

Монгол хэлний вики толь гэсэн өөр нэг сайт бий:
https://mn.wiktionary.org/wiki/%D0%9D%D ... 0%B0%D1%81

http://forum.asuult.net/viewtopic.php?f=2&t=193307

Викиг илт хуулаагүй, вики гэсэн нэр ороогүй, бие даасан, англи, монгол хэлний хувилбартай, нам эвслээс хараат бус, Монголын төлөө санаа бодол нэгдсэн хүмүүсээс бүрдсэн цахим толь шаардлагатай байна. Гэвч хүмүүс сайн юмны төлөө нэгдэхдээ их удаан юм уу даа. Аль ч орны жирийн иргэдийн түүхийн мэдлэг үнэхээр тааруу байдаг.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 2:20 pm 
Оффлайн
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm
Бичлэгүүд: 300
Ишлэл:
Чингис хаан

й хааны 2-р хүү юм.

Батмөнх даян хаан

1464 оны хөх бичин жил төрж 1517 оны улаачин үхэр жил 53 насандаа таалал төгсчээ. 1470 оны цагаан барс жил хаан ширээнд суусан. Хаан 53 насалжээ. Тэрээр Мандуул хааны дүү Баянмөнх жононгийн хүү юм. Түүхнээ хамгийн олон жил хаан ширээнд суусан бөгөөд дэлхийд “үхэр тэрэгт” хаан гэж алдаршсан.

Тэр Батмөнх даян хаан чинь тэгээд Баянмөнх болох Жононгийн хүү мөн юмуудаа чааваас ? :haha: :haha: :haha:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 28 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр