#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.17.26 3:57 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 20 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.15 12:25 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Манай улс 20тэрбумын өрөнд орсон, чичлээд бдаг Чингис бонд чинь харин ч авсан эзэн нь тод ихэнх нь бүтээн бгуулалт болсон, баялаг бүтээгчидэд очсон. Гэхдээ л ирэх оноос хөгжлийн банкны 600сая-г төлнө, тэрний дараа жилээс Чингис бондын 500сая-г төлнө. Улсын төсөв одоо өр төлөхгүй бхад 1 их наядын алдагдалтай явж байхад ийм их долларын өрийг төлөхөөр юу болох бол?

Үлдсэн 18 тэрбумаар юу хийвээ? хэн төлөх вэ? Үүнээс үүдсэн томхон зодоон эхэлж хүрээгээ нэлээн тэлэх нь тод бн.

Ойрын үед жишээ нь Батчимэг гишүүний тагнуулын асуудал гээд ноцтой зүйлс яригдах боллоо, гэтэл өнөөдөр ийм мэдээ гарлаа
Ишлэл:
Төрийн тусгай хамгаалалтын дэд дарга өөрийгөө бууджээ
58 минутын өмнө
Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд дарга өөрийгөө буудаж хөнөөсөн гэх мэдээлэл байна. Тэрбээр дэд хурандаа цолтой хүн юм байна. Уг хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Талийгаачийг Н гэдэг байсан бөгөөд гэртээ ганцаараа байхдаа өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн бололтой.

Талийгаач ямар шалтгаанаар амиа хорлосон нь тодорхойгүй байгаа юм. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
http://www.news.mn/content/222108.shtml

Энэ бл маш ноцтой асуудал юм. Томхон юм болох дохио ч байх өндөр магадлалтай.
96-2000 он давтагдаж бн гэж олон хүн ярих, тэр үед Зориг алагдсан, тэгвэл олоо бас нэг юм болох гээд бн уу? Парламентийн спикер маш том луйврын бүлгийн эсрэг зогссоныг бүгд мэднэ дээ. Байдал эвгүй бн шүү ер нь.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.15 1:58 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Одоо өрөө төлөөд хийх ажилгүй болохоороо нэг нэгийгээ л хэмлэж эхлэх байх даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.15 2:44 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Mongoliin 3 say irgen bvgd baruun buuruu zarj baij urnuusuu garah bh


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.15 3:44 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
дахиад хоёр гурван 7.1

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.15 4:16 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.13.08 11:52 pm
Бичлэгүүд: 5099
Байршил: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
naad hun chine yamar hamaatain

_________________
MVP for a reason !


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 3:21 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ene hvn neg bol yamar ch hamaagvi neg bol aimar hamaatai 2-n l ali neg nj bhda


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 4:09 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Монгол Улс дампуурлаа зарлана.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 4:10 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Ишлэл:
Манай улс 20тэрбумын өрөнд орсон, чичлээд бдаг Чингис бонд чинь харин ч авсан эзэн нь тод ихэнх нь бүтээн бгуулалт болсон, баялаг бүтээгчидэд очсон. Гэхдээ л ирэх оноос хөгжлийн банкны 600сая-г төлнө, тэрний дараа жилээс Чингис бондын 500сая-г төлнө. Улсын төсөв одоо өр төлөхгүй бхад 1 их наядын алдагдалтай явж байхад ийм их долларын өрийг төлөхөөр юу болох бол?

Үлдсэн 18 тэрбумаар юу хийвээ? хэн төлөх вэ? Үүнээс үүдсэн томхон зодоон эхэлж хүрээгээ нэлээн тэлэх нь тод бн.

Ойрын үед жишээ нь Батчимэг гишүүний тагнуулын асуудал гээд ноцтой зүйлс яригдах боллоо, гэтэл өнөөдөр ийм мэдээ гарлаа
Ишлэл:
Төрийн тусгай хамгаалалтын дэд дарга өөрийгөө бууджээ
58 минутын өмнө
Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд дарга өөрийгөө буудаж хөнөөсөн гэх мэдээлэл байна. Тэрбээр дэд хурандаа цолтой хүн юм байна. Уг хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Талийгаачийг Н гэдэг байсан бөгөөд гэртээ ганцаараа байхдаа өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн бололтой.

Талийгаач ямар шалтгаанаар амиа хорлосон нь тодорхойгүй байгаа юм. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
http://www.news.mn/content/222108.shtml

Энэ бл маш ноцтой асуудал юм. Томхон юм болох дохио ч байх өндөр магадлалтай.
96-2000 он давтагдаж бн гэж олон хүн ярих, тэр үед Зориг алагдсан, тэгвэл олоо бас нэг юм болох гээд бн уу? Парламентийн спикер маш том луйврын бүлгийн эсрэг зогссоныг бүгд мэднэ дээ. Байдал эвгүй бн шүү ер нь.
ЗИ-г алсан ч яадаг юм?
ТТ-г гацаасан хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 4:24 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Гацаахгүй явуулчихвал гоё болох байсан юм уу? хахаха


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 4:47 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
Түр ч гэсэн торгоох л байсан байх.

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 5:04 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
нэг л юмыг ойлгохгүй байгаа юм. ТТ ажлыг явуулж зээлээ төлнө гэж зээлчихээд ТТ-г одоо болохоор ажиллуулахгүй. 8O

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 6:13 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Ишлэл:
Түр ч гэсэн торгоох л байсан байх.
ТТ тэр дампуу гэрээг зураад байдал бүр илүү дордоно гэвэл яахав?

1. МӨНГӨ ОРЖ ИРНЭ ГЭХ ҮЛГЭР
Мөнгө 2 замаар орж ирнэ гж ухуулж бгаам, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулж мөн зээл авч. Даанч энэ 2-р нь юу ч орж ирэхгүй

- Хөрөнгө оруулна гэдэгтээ Энержи Ресурсын одоо бгаа хөрөнгийг \мэдээж бодит үнэлгээнээс хамаагүй өндрөөр үнэлэгдсэн\ шууд балансаар шилжүүлж бичилт хийхийг л хэлээд бгаа юм. Ямар ч валют мөнгөн хэлбэрээр хөрөнгө орж ирэхгүй
- ТТ-н лицензүүдийг барьцаанд тавьж дэлхийн том банкуудаас 3тэрбум хүртэлх \яг хэд юм бүү мэд\ доллар зээлнэ гэж бгаам, энэ мөнгө яахуу гэхээр Энержи Ресурс-н 1,5 тэрбум долларын өрийг л үндсэндээ хаана, манайд сураг нь ч мэдэгдэхгүй шууд гадаад банкнаас гадаад дахь ММС-н өрөнд шилжигдээд дуусаа. Өөр далд ч бас нэлээн өр бий бүгдийг нь хаах биз

2. ТЗ 1 ТЭРБУМААР БАРИНА ГЭХ ҮЛГЭР
Төмөр барих нь барина гэхдээ ТЗ-г хятадууд 100хувь эзэмшиж хятад ко хариуцаж монголчуудын ямар ч оролцоогүйгээр барина гэж бгаам. Ингэхээр бидэнд энэ ямар хамаа бн??? хятад ко хятад ко-даа мөнгө захиалга өгч ажил хийлгэж л бгаа хэрэг үнэндээ. Монголчууд тэрийг нь холоос харж ч болохгүй ухааны юм гэрээнд нь заасан бгаа.

3, ТЗ БАРИАД НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО ОДООГИЙНХООС НЭМЭГДҮҮЛСНЭЭР ОРЛОГО САЙЖИРНА, ИНГЭСНЭЭР ИЛҮҮ ИХ МӨНГӨ ОРЖ ИРНЭ ГЭХ ҮЛГЭР
Гэрээнд нь Консорциум борлуулалтынхаа орлогыг гадаад улсад бүрэн хэмжээгээр ямар ч хяналтгүй \яг Оюутолгой шиг\ байршуулна гэж заасан бгаа. Ингэхээр хөөрхий зайлуул одоо байгаа Эрдэнэс ТТ-н оруулж бгаа 200-300 сая доллар чинь ч алга болно! Нүүрс сая сая тонн-р гарсаар мөнгө нь шууд Хятадын юм уу аль нэг оффшор арлын банк руу шилжигдээд явна.

200-300сая доллар гэдэг бл манай жижиг дотоодын зах зээлд бас ч гэж овоо мөнгө шүү дээ энэ байхгүй болвол доллар яах нь бас тодорхой. Эсвэл энэ мөнгийг жил бүр ezshuu, Шинэ гүүр мэтүүд кармаанаасаа гаргаад өгөх юм болов уу???

Эцэстээ ер нь бл эндээс Монгол ТТ-н ордыг хятадад зүгээр бэлэглэнэ, Шинхуа хятадууд 7тэрбумын нөөцтэй нүүрсний ордыг харьцангүй эрсдэлгүй зардал багатай авна, ОЖ тарган Батхүү тэргүүтэй оли нар өрнөөсөө гарч санаа амрана.

ЮМАА МЭДЭЖ БИЧИЖ БАЙ, ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ БЖ ХАЙРАН ЮМЫГ ГАЦААЧИХЛАА Ч ГЭХ ШИГ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 9:31 pm 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.15 9:10 pm
Бичлэгүүд: 117
Ишлэл:
Ишлэл:
Түр ч гэсэн торгоох л байсан байх.
ТТ тэр дампуу гэрээг зураад байдал бүр илүү дордоно гэвэл яахав?

1. МӨНГӨ ОРЖ ИРНЭ ГЭХ ҮЛГЭР
Мөнгө 2 замаар орж ирнэ гж ухуулж бгаам, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулж мөн зээл авч. Даанч энэ 2-р нь юу ч орж ирэхгүй

- Хөрөнгө оруулна гэдэгтээ Энержи Ресурсын одоо бгаа хөрөнгийг \мэдээж бодит үнэлгээнээс хамаагүй өндрөөр үнэлэгдсэн\ шууд балансаар шилжүүлж бичилт хийхийг л хэлээд бгаа юм. Ямар ч валют мөнгөн хэлбэрээр хөрөнгө орж ирэхгүй
- ТТ-н лицензүүдийг барьцаанд тавьж дэлхийн том банкуудаас 3тэрбум хүртэлх \яг хэд юм бүү мэд\ доллар зээлнэ гэж бгаам, энэ мөнгө яахуу гэхээр Энержи Ресурс-н 1,5 тэрбум долларын өрийг л үндсэндээ хаана, манайд сураг нь ч мэдэгдэхгүй шууд гадаад банкнаас гадаад дахь ММС-н өрөнд шилжигдээд дуусаа. Өөр далд ч бас нэлээн өр бий бүгдийг нь хаах биз

2. ТЗ 1 ТЭРБУМААР БАРИНА ГЭХ ҮЛГЭР
Төмөр барих нь барина гэхдээ ТЗ-г хятадууд 100хувь эзэмшиж хятад ко хариуцаж монголчуудын ямар ч оролцоогүйгээр барина гэж бгаам. Ингэхээр бидэнд энэ ямар хамаа бн??? хятад ко хятад ко-даа мөнгө захиалга өгч ажил хийлгэж л бгаа хэрэг үнэндээ. Монголчууд тэрийг нь холоос харж ч болохгүй ухааны юм гэрээнд нь заасан бгаа.

3, ТЗ БАРИАД НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО ОДООГИЙНХООС НЭМЭГДҮҮЛСНЭЭР ОРЛОГО САЙЖИРНА, ИНГЭСНЭЭР ИЛҮҮ ИХ МӨНГӨ ОРЖ ИРНЭ ГЭХ ҮЛГЭР
Гэрээнд нь Консорциум борлуулалтынхаа орлогыг гадаад улсад бүрэн хэмжээгээр ямар ч хяналтгүй \яг Оюутолгой шиг\ байршуулна гэж заасан бгаа. Ингэхээр хөөрхий зайлуул одоо байгаа Эрдэнэс ТТ-н оруулж бгаа 200-300 сая доллар чинь ч алга болно! Нүүрс сая сая тонн-р гарсаар мөнгө нь шууд Хятадын юм уу аль нэг оффшор арлын банк руу шилжигдээд явна.

200-300сая доллар гэдэг бл манай жижиг дотоодын зах зээлд бас ч гэж овоо мөнгө шүү дээ энэ байхгүй болвол доллар яах нь бас тодорхой. Эсвэл энэ мөнгийг жил бүр ezshuu, Шинэ гүүр мэтүүд кармаанаасаа гаргаад өгөх юм болов уу???

Эцэстээ ер нь бл эндээс Монгол ТТ-н ордыг хятадад зүгээр бэлэглэнэ, Шинхуа хятадууд 7тэрбумын нөөцтэй нүүрсний ордыг харьцангүй эрсдэлгүй зардал багатай авна, ОЖ тарган Батхүү тэргүүтэй оли нар өрнөөсөө гарч санаа амрана.

ЮМАА МЭДЭЖ БИЧИЖ БАЙ, ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ БЖ ХАЙРАН ЮМЫГ ГАЦААЧИХЛАА Ч ГЭХ ШИГ
Unen2 :wd: :wd: mongoliin barag buh hun OT, TT-r horongo oruulalt orj irne gedegt itgetsen bh yumaa. yum l bol OT, TT-g booloo, horongo oruulalt bhgui bolchloo ediin zasag hetsuu bna naad 2oo hodolgo gene. getel odoogiin ene nohduudiin hiih geed bga zamaar hiivel bid nar jinhene dampuurna bh daa. yalanguya TT bol yamar ch naidvargui.
Dainii hajuugaar dajin gegcheer ZG ni ymarch mongogui bolood ireheeree toriin company-uudiig huvichilj mongo oloh yum genee, teriig ni heden lobbychin garuud l hiij bga shuu dee. huvichlal neriin door luivar hiigeed surchihsan shuu dee, mongold.
hervee orlogogui bhgui bol zardlaa hasna bizdee, baahan end tendhiin ajilgui darga nar ni gadaad ruu tomilgoo geed zugaalaad alga bolson.
Horongo oruulaltiig mongon helbereer avah ni hamgiin buruu yum u daa, ajiglaad bhad. harin buteen bguulaltaar technology-r solih ni ireeduitei. shine shine technology-g oruulay gehed bolohgui yumgui shd.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 9:48 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Бичлэгүүд: 81
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
С. Баярыг шалгах хэрэггүй гэнэ. Хаялага сайн өгсөн болотой.

_________________
Магтаал зэмлэл
"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.15.15 10:13 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Бичлэгүүд: 81
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
АТГ С.Баярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзжээ. АТГ үнэн төрхөө дахин нэг нотоллоо. 100 мянган төгрөгийн хахууль авсан хэргүүдээр халхавчлаад тэрбум тэрбумын хэргүүдийг хаацайлж, цагаан захтнуудыг өмгөөлж байгаа бол ийм АТГ хэрэггүй. #Уянга гишүүн

_________________
Магтаал зэмлэл
"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.16.15 12:07 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Хямралд автсан Монголын одоо ба ойрын ирээдүйн зураглал. (“Монголын хөрөнгө оруулалт” чуулга уулзалтад хэлсэн үг) by Baabar
Өнгөрсөн зургаа долдугаар сард Монгол улсын нийт нутагт бид судалгаа явууллаа. Судалгааны зорилго нь өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн талаархи хүн амын ойлголт дүгнэлт болон ойрын ирээдүйн тухай төсөөллийг гаргаж ирэх гэсэн юм. Судалгаагаар өнөөдөр хамгийн өндөр рейтингтэй улс төрчөөр одоо УИХ-д сууж буй бие даагч гурван гишүүн шалгарч байна. Нийт 30 улс төрчийн нэр жагсааж авсан судалгааны дөрөвт дархан аварга, тавд хотын дарга, зургаад МАХН-ын дарга, есд Баттулга гишүүн байгаа бол МАН-ын дарга 11-т, Ерөнхийлөгч 13-т, Ерөнхий сайд 17-д, УИХ-ын дарга 21-дахь байр эзэлж байна. Ямар шалгуураар нэр бүхий хүмүүс дээгүүр байр эзэлж буйг тандахад “шудрага”, “үнэн үг хэлдэг” гэх хариулт дагнан гарч буй боловч энэ хүмүүс улс орны байдлыг хэрхэн сайжруулах гэж байгааг асуухад бараг хэнд ч тоймтой хариулт алга байлаа.

Уул уурхайн өнөөгийн байдлын эсрэг хүн амын 70 хувь нь зогсож байдаг юм байна. Хачирхалтай нь уул уурхайг, ялангуяа Оюутолгойг эрдэнэтчүүд хамгийн ихээр дэмждэг атал хамгийн их эсэргүүцэгчид нь өмнөговьчууд аж. Эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь “гадаадынханд шулуулж байна”. “хамаг өрмийг нь гадаадынхан болон дарга нар хүртээд ард түмэн хоосон хоцорч байна”, “Оюутолгойн хамгийн багадаа 51 хувийг нь монголчууд эзэмших ёстой” гэсэн хариулт зонхилов. Эдгээр мэдээллийг хүн амын 90 гаруй хувь нь зурагтаас авч дүгнэлт хийдэг аж.

Монгол улсын хамгийн том экспортлогч Хятад улс сүүлийн гуч орчим жилд бүхнийг худалдаж авдаг, хамгийн доод зэрэглэлийн үйлдвэрлэл явуулж экспортолдог том зах зээл болон хөгжсөн. Үүгээр аж үйлдвэр, дэд бүтцийн сууриа байгуулж өдгөө хөгжлийн шинэ загварт орж эхэллээ. Тэд дэлхийн гутлын тав тутмын гурвыг үйлдвэрлэхээс эхлээд зэс хайлуулалтын 70 хувийг нутаг дээрээ гүйцэтгэж байв. Юу ч байсан худалдаж авдаг Хятад улсын эрчимтэй хөгжлийн давалгаанд маш олон орнууд хожсон, ялангуяа Өмнөд Солонгос, Вьетнам гэсэн хөршүүдээс эхлээд алсын Бразил, Канад, Австрали маш их мөнгө хийжээ. Ийм бололцоог ашиглаж чадаагүй орнуудын эхэнд Монгол жагсаж байгаа. Одоо хүчирхэг суурьтай болоод авсан Хятад хөгжлийн дараагийн шатны загварт орох болсноо зарлав. Энэ бол технологи давамгайлсан үйлдвэрлэл, мэнэжмэнт, маркетингийн бодлого, шинжлэх ухаанд тулгуурласан өндөр үнэтэй үйлдвэрлэл гэсэн үг. Чухам ийм замаар урьд нь Тайвань, Солонгос, Япон замнасан бол одоо Хятадын ээлж иржээ. Нэг л үгээр хэлэхэд манай экспортын зах зээл хумигдаж эхэллээ гэсэн үг.

Цаг агаарыг хэмжиж бүртгэдэг болсон 150 жилийн түүхэнд энэ зун хамгийн халуун нь болов. Энэ бол хүлэмжийн хийн хүн төрлөхтөнд аюул учруулж гарах гарцгүй болгох цаг тулчихаад байгааг харуулсан харанга. Удахгүй Парист энэ асуудлыг авч хэлэлцэх дэлхий нийтийн том хурал болно. Киотогийн протоколд нэгдээгүй АНУ, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг хүлэмжийн хий үйлдвэрлэгч гол орнууд өдгөө алдаагаа ойлгож энэ тэмцэлд хошуучлан орохоо нэгэнт заралсан. Энэ бол гол нь нүүрсний эсрэг аян дайн юм. Энэ бол Тавантолгой одоо хэнд ч хэрэггүй л гэсэн үг. Нүүрс түлж ажилладаг алив үйлдвэрлэл, станцын ажиллагаанд америкийн компаниуд оролцохыг хориглосон хууль АНУ-д гарлаа. Хятадууд нүүрсний хэдэн зуун жижиг уурхай болон цахилгаан станцуудаа хаачихлаа. Занарын хувьсгал, давхаргын хий олзворлолтоос болж байгалийн хий, нефтний үнэ шалан дээр унаснаас болж нүүрснээс хий гаргах технологи хэт үнэтэйдэн үйлдвэрлэлээс шахагдаж байна.

Зэсийн хувьд үнэ нь унаж таван мянган доллар болсон бол Эрдэнэтийн зэс үйлдвэрлэлийн өртөг 5400 доллар учир хэдийнээ алдагдалд ороод эхэлсэн. 2001 онд нээгдэж 2003 оноос ашиглах хэлэлцээ хийж эхэлсэн Оюутолгойн орд дөнгөж энэ хавар гэрээндээ үсэг зурав. Нийт баялагийн 80 хувь нь буй далд уурхайн хөрөнгө оруулалт таван тэрбум доллар шаардаж байгаа ба амжилттай ажиллабал энэ уурхай 2021 онд ашиглалтад орох юм. Юутай ч зэсийн үнэ ойрын таван жилд өсөхгүй нь тодорхой ба энэ байдал цаашид удаан үргэлжилбэл Оюутолгойн хөрөнгө оруулалт тэр хэмжээгээр сунжрах болно. Бал чулуугаар зэс орлуулан дамжуулагч хийх технологи гарсан нь зэсийн үнийн уналтанд нөлөөлөөд эхэлжээ. Дэлхий даяараа эдийн засгийн таагүй байдалд орсон төдийгүй магадгүй дайны ирмэг дээр ирсэн энэ нөхцөлд улс орнууд алтны нөөцөө зарж эхэлснээс болоод дөнгөж саяхан бараг хоёр мянган доллар хүрч байсан алт одоо нэг мянга болоод ирлээ. Монгол улсын гадагшаа борлуулж чадах гол гурван түүхий эдийн хувьд ийм байна.

ДНБ нь огцом өсөн 10 тэрбум долларт хүрсэн Монголын эдийн засаг одоо сүйрлийн ирмэгт тулжээ. Улсын валютийн нөөц бараг дөрвөн тэрбум болж байснаа эгшин зуур хайлан хэдийнээ тэгэлсэн. Одоохондоо свопын зээлээр амь тээж байгаа. Уул уурхайн эсрэг аян дайн хөрөнгө оруулалтыг зогсоож валютийн урсгалыг бараг хааж орхисон. Энэ бол нэг тал нь. Нөгөө тал нь байсан мөнгөө “үнэ тогтворжуулах” хэмээх хөтөлбөрт цацаад дуусгасан, эргээд төлөгдөх магадлал бараг нойл. Сүүлийн долоон жилд зөвхөн улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 420 сая доллар тараажээ. Одоо дифляцид орсон Орост буудайн үнэ 150 доллар болтлоо унаад байна. Үүгээр нь бодоход мөнөөх тараасан мөнгөөр жил болгон 400 мянган тонн буудай гаднаас худалдан авч болох байсан нь манай улсын жилийн хэрэгцээ юм. Сэлэнгийн элсэрхэг хөрсөнд тохирсон өөр олон ургамал тарьж хавьгүй илүү ашиг олж болох ч нэг талаас Хрущевийн үеийн гурилаар өөрийгөө хангах хуучирсан сэтгэлгээ, нөгөө талаас буудай тарьвал өгдөг сул тэтгэлгээс болоод цаашид ч “үнэ тогтворжуулсаар” байх болно. Үнэ тогтворжуулалт ноолуур, сүү, цемент, арматур, шатахуун, барилга гээд олон салбарыг хамарч сүйрүүллээ. Хулгай хийхийг нь ойлгож байна, тэртээ тэргүй сурчихсан тогтоц. Үнэ өртгөөр тодорхойлогддог гэсэн марксист номлолоос одоо болтол гарч чадахгүй байгаа Монголын эдийн засгийн удирдлага л хөөрхийлөлтэй. Мөнгө тараагаад өгчихөөр үйлдвэрлэлийн өртөг буурч үнэ тогтворжино гэж тэд бодсон хэрэг. Үнэ эрэлтээс л хамаардгийг ТҮЦ-ийн худалдагч авгай ч сайн мэднэ шүү дээ. Одоо бэлэн болсон 30 мянган орон сууц борлуулалтгүй байж байна. Цаана нь тэрнээс олон сууц араг ясны хэлбэртэй байгаа.

Хөрөнгө оруулалт дайжсан, валютийн урсгал зогссон, нөөцийн мөнгө дууссан учир шууд утгаараа эдийн засгийн гүн хямрал руу орж таарна. 2000 онд ганц тэрбум долларын эдийн засагт зүгээр амьдарч байсан ард түмэн өдгөө “Ерөөл”, “Хараа” тоохоо болиод зөвхөн “Грэй гүүс” уудаг болсон тул ДНБ дундарч таван тэрбум доллар болохыг яавч тэвчихгүй. Монголын төр чадамж муутай, сул дорой учир нийгмийн замбараагүй байдал үүсэхэд ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Хямралын үед цэргийнхэн төрийн эрхэнд гарч байдлыг намжсан хойно иргэний засагт эрх шилжүүлдэг Түрэг, Тайланд мэтийн орны жишиг угаас дуулгавар муутай Монголын нөхцөлд таарахгүй. Эмх замбараагүй байдлыг зогсоох тийм орлох хүч Монголд байхгүй. Таван жилийн өмнө “Экономист” сэтгүүл Монголыг дараагийн Күвэйт гэж бичиж байсан бол өдгөө дараагийн Герег, Азийн эхний дефолт гэж дүгнэх боллоо.

Хэн ч засаглаж чадахгүй хоосон орон зай гараад ирэхээр тэр зайг юун түрүүн гэмт бүлэглэлүүд эзэлдэг. Үүний жишээ өнөөгийн Конго, Сомали, Сеора Леонд тод харагдана. Саяхны манай жишээ гэхэд 1990 онд Улаангомд захиргааны эрхийг хулигаан, эрүүгийнхэн атгаж цагдаа нар нь тэдэнд үйлчилж байлаа. Ийм байдал өнөөдөр Сэлэнгэ аймагт үүсчихээд байна. Тэнд хэдийнээ нинжа нарын засаглал тогтсон. Монголд хамгийн баян, үргэлж бэлэн мөнгөтэй байдаг нь нинжа нарын ахлагчид. Үүнийг та бүхэн Луй Витон, Вагнэр, Монблан зэрэг люкс худалдаа хийдэг дэлгүүрийн худалдагчдаас асууж болно. Нинжагийн эхнэр л чемодантай мөнгөтэй орж ирж шууд 570 хоёр гурваар нь авдаг. Портуун, Нямдорж нарын гишүүдийн санаачилсан алтны 68 хувийн татварын хуулиас хойш арваад жил өнгөрлөө, энэ хооронд нанжанууд гэмт хэргийн маш сайн зохион байгуулалтад нэгэнт орсон. Эрүүгийнхэн бүх ажлыг зохион байгуулна, тэдний араас бөхчүүд, тэгээд зохицуулж байгаа царай гаргах цагдаа нар гэж явсаар хамгийн доод эгнээнд газар ухдаг борчууд гэсэн дараалалтай. Алт олзворлоод зиндаа болгоныхон өөртөө таарсан баялагтай болдог.

68 хувийн татварын хуулиас хойш Монгол хичнээн хэмжээний алт олзворлодог болох нь мэдэгдэхээ больсон ч зарим судалгаанаас барагцаалахад жилд 30 орчим тонн алт бололтой. Үүний бардаагаар хагас нь нинжагийн гэгдэх гэмт бүлэглэлийн гараар дамждаг гэхээр тэд аль хэр баялагтай болох нь ойлгогдох байх. Тэд олзворлосон алтаа хууль бусаар хил давуулдаг байснаа одоо алт олзворлодог хууль ёсны компаниудаар дамжуулан борлуулдаг болсон. Хууль ёсны компаниуд ч явсаар тэдний гарт орсон гэсэн үг. Одоо тэд хэдийнээ төрийн эрх мэдлээс хуваалцдаг боллоо. Улстөрчид хулгай луйвар авилга хийх ажилдаа тэднийг ашигладаг байсан бол өдгөө тэд улс төрчдийг худалдаад авдаг боллоо. Сүүлийн үед Гацууртын ордыг тойрсон маргаан үүний ганц л жишээ юм. Асуудлыг газар дээр нь шалгахаар очсон гишүүд газар дээр нь зовлонг ойлгож толгой дохин гасалцгааж байсан авч буцах замдаа хэдийнээ худалдагдчихсан “эх оронч” дуу дуулсаар орж ирсэн. Гэмт бүлэглэлийнхэн ч төрийн институцүүдийг шат дараалалтай зохион байгуулалттайгаар маш үр дүнтэйгээр дарамтлах болсон. Одоо цаашид хямрал үргэлжлэн улам хүндрэх тусам ард нийтийн сэтгэл үймж тавгайтэх ба үүн дээр чухам энэхүү нэгэнт тогтон хэлбэржсэн гэмт бүлэглэл улам батжин томорч улс орныг эзэгнэн, гол зохицуулагч хүч нь болох юм. Харин төрийн сул дорой өнөөгийн байдал улам л дордон тэдэнд зайгаа тавьж өгөх болно. Өнөөдөр Монголын сул дорой төрийн хуулийг гэмт бүлэглэл хэдийнээ тоохоо больж нулимдаг болсон бол маргааш тэд өөрийн хуулийг бүх нийтэд тулгах болно. Төрийн алба тэдэнд үйлчлэх болно.

Бүрэн зохион байгуулагдсан нинжагийн гэх гэмт бүлэглэлийн доод шат бол “эх орончдын” гэгдэх хөрөнгө оруулагчдыг айлган дээрэм булаалт хийдэг жижиг бүлэглэлүүд байна. Хөрөнгө оруулагчид гараад явсны дараа эдний золиос нь хэдийнээ дотоодын компаниуд болсон. Эдний толгой бүлэглэлүүд ихэнх нь гаднаас санхүүжилттэй байдаг нь нэгэнт нууц биш болжээ. Наад захын жишээ хэлэхэд Эгийн гол дээр босгох гэсэн усан цахилгаан станцын төсөл 1998, 2005 онд хоёр удаа гадны захиалгаар унасан ба одоо гурав дахь оролдлогыг нураахаар ажиллагаа хэдийнээ зэхэгджээ. Уг бүтээн байгуулалтыг нураах захиалга авсан бүлэглэл Байгаль нуурыг хамгаалах ТББ гэгдэх гадны эх үүсвэрээс санхүүжээд эхэлчихсэн. Урааны эсрэг гэгдэх бүлэглэл гаднаас олон жил санхүүжсээр өдгөө нэлээд хүчирхэг болоод авсан. Монгол улс ертөнцөөс таслагдан вакуумжих үед эдний санхүүжилт зогсоно, тэр цагт эд тэр үед төрийг эзэгнэсэн байх гэмт хэргийн нинжа бүлэгт нийлнэ.

Тулаад ирсэн хямралаас гарах гарц бий юу? Ойрын 5-7 жилдээ хямралаас бүрэн гарах ямар ч гарц байхгүй. Учир нь бидэнд борлуулж чадах ганц л бараа байдаг нь байгалийн түүхий эд. Энэ зах зээл нэлээд хугацаагаар хаагдсан. Харин хямралыг зөөлрүүлж тэсэн гарах арга зам бий нь бий. Мэдээж үүнээ ашиглаж чадвал шүү дээ. Хямраад эхлэнгүүт л юун түрүүн мал мах зарах шуугиан үүслээ. Энэ бол ойрмогхон аюул учруулж болох мунхаглал. Юун түрүүн мал эмнэлэггүй монголын мал экспортын шаардлага хангахгүй учир мал эмнэлэгжүүлж байна гэсэн асар их хөрөнгө зарах дараагийн “үнэ тогтворжуулалт” явагдана. За ингээд баахан мөнгө гарлагадаж байж экспортоллоо гэж үзье. Хөрш хоёр том зах зээлийнхээ хэдэн сар хэдэн хоногийн хэрэгцээг бид хангаж чадах вэ? Зэргэлдээ Чаньчунь хотын үхрийн махны ганц үйлдвэр л гэхэд жилдээ 120 мянган тонн дээд зэрэглэлийн мах бэлдэж байна. Түүний цаахна байх Хармөрөн муж жилд 800 мянган тонн мах бэлдэж байна. Наана нь Өвөр Монгол гэж махны том машин байна. Бид жилд 300 мянган тонн мах бэлддэгээс 50 мянган тонныг экспортолж чадвал их юм. Махны хийрхэл үсэрхийлбэл Монголын малыг барах ба эндээс олох мөнгө ч шалихгүй болохыг дөрвөн аргын тоогоор дөрөвдүгээр ангийн хүүхдээр бодуулчиж болно. 1990 оны их шилжилтийн үеэр Зүүн Европчууд хүртэл өлсгөлөнд автаж сүм хийдийн тараах үнэгүй шөлөнд урт дараалал үүсч байсан бол мал махныхаа хүчээр монголчууд өлсгөлөн гэх аймшигтай учраагүй юм. Одоо угтан ирэх энэ хямралаас бид малынхаа буянаар л өлсөж үхэхгүй амь гарна. Малаараа битгий оролд гэсэн үг.

Өнөөгийн Монголын хагас коммунист, хагас социалист эдийн засгийн бүтцийг үндсээр нь өөрчилснөөр дотоод нөөц бололцоогоо ашиглан хямралыг туулах арга л хамгийн оновчтой нь. 1990 онтой харьцуулахад монголчууд асар их гэж хэлж болохоор хадгаламжтай болсон. Үүнийг дөрвөн тэрбум орчим доллароор багцаалж байна. Энэ мөнгө идэвхитэй эргэлтэнд орох ёстой. Үүнийг өргөн хувьчлал л хөдөлгөж чадна. Нийгмийн үйлчилгээний болон дэд бүтэц, аж үйлдвэрийн салбар дахь төрийн мэдлийн асар их хөрөнгийг хувьчилснаар ашигт үйлийн илтгэцүүр нь эрс дээшлэхээс гадна хэмнэлт сайжирч, үргүй зардал эрс багасна. Ядахнаа өдгөө эзэнгүйдсэнээсээ болоод хэн болгоны хулгай хийдэг, нийтийн баялагийг гоожуулдаг их хөрөнгө харж хандах эзэнтэй болно.

Энэ арга зам хямралыг маш ихээр зөөлрүүлж 5-10 жилийн дараа эдийн засгийн өсөлт буй болох үндсэн бааз суурь нь болох юм. Гэвч энэ замаар явж чадна гэхэд ихээхэн эргэлзэж байна. Түүхийн туршлагаас харахад эдийн засгийн хямрал үргэлж улс төрийн хямрал араасаа чирж улмаар дайн, хаос, эмх замбараагүй байдал, улс төрийн тэнэг шийдвэр дагуулдаг. Хямрах тутам популистууд өнгө орж тэр нь дороо демагоги болон хувирдаг. Түрүүчийн популист улс төрч өөрийг нь сонговол орон сууцыг ард түмэндээ үнэгүй тарааж өгнө гээд суртчилаад эхэлсэн. Хэлсэндээ хүрэхийн тулд дээрэм тонуулын ажиллагаагаа эдгээр эзэнгүй сууц руу л хандуулах байх. Мэдээж ард түмнийхээ дэмжлэгтэйгээр.

Манайд ийм хөрс хэзээний бэлтгэгдсэн. Ийм байдалд орсон нийгэм чанга гар хүсдэг. Манайд ядахнаа тэр нь ч байхгүй. Тэгэхээр нийгэм хар аяндаа жолоодлогогүй болж хэдэн зуун бие дааж дур дураараа дургисан ханлигууд буй болон жалга болгон өөрийн ширэнгийн хуультай болдог юм даа. Арга барагдсан ард түмэн эмх зохицуулалтыг гаднаас хайх болно. Үүний төлбөр өндөр байдаг.

2015-09-09

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.16.15 12:14 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
АН өөрөө барьцаанд орчихоод байгаа..Та нарын булайг чинь дэлгэнэ гээд сүрдүүлж чичрүүлж байгаа ...

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.16.15 1:40 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ишлэл:
АН өөрөө барьцаанд орчихоод байгаа..Та нарын булайг чинь дэлгэнэ гээд сүрдүүлж чичрүүлж байгаа ...
thats what Gonchigoo said! Er ni bol baritsaand orchloo geed baritsaanaas garah huuli batalj bga ni hamgiin uruvdultei ni!! Baritsaand ortson bol ter orson hvmvvsee bvgdiin namaasaa huuh yostoi baital


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.18.15 10:49 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Улс төрийнхөн гэж хоёр гурван нам болж талцсан дүр исгээд бүгд нийлж улсаас иддэг. Монголд тийм нам, ийм үзэл гэсэн юм бхгүй. Иддэг эсвэл идэж чаддаггүй гэсэн хоёр бүлэг бгаа. Бүгд ямар нэгэн аргаар иддэг л дээ. Идэж чаддаг бүлэг нь улсын баялаг, хөрөнгийг өөрийнхөө болгоод өрийг нь улсад үлдээж чаддагт онцлог нь бгаа юм. Жирийн иргэн зээл авахад өр нь өөр дээрээ үлдэнэ. Харин улс зээл авахад ашиг нь иддэг бүлэгт, өр нь улсад үлдэж бгаа юм. Бямбасүрэн гуай Монголчууд барууны тоглоомд дархлаа суугаагүй гэж нэг ярилцлага дээрээ хэлсэн бна лээ. Дархлаа сууж амжаагүй биетэд өвчин хүчтэй нөлөөлнө.

Алтны нинжа нарын харин зөв шүү. Чадаж бгаа юмд арга бхгүй. Сайн нам, сайн удирдагч гарч улсыг болон намайг сайхан амьдруулна гэж хүлээх шиг тэнэг юм үгүй. Нинжа нарын ажил эрүүл мэндэд маш хэцүү л юм бна лээ. Хүмүүст алт, хөрөнгө, мөнгөнөөс гадна өөрийгөө болон өөрийн гэсэн үнэтэй зүйлсээ хайрладаг сэтгэл хэрэгтэй бгаа юм даа. Тийм үнэтэй зүйл Монгол хүнд үлдсэн үү үгүй юу. Үгүй бол жинхэнэ дампуурал даа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.05.16 3:00 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Монголын улс төр угаасаа явцгүй болчлоо.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 20 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр