#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 5:01 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 107 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.15 10:56 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Э/з-ийн хямрал бол зайлшгүй, энэ нь э/з өөрийгөө цэвэршүүлэх дотоод механизм нь юм.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.15 11:00 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Хямрал бол тийм. Харин хямралын нөхцөл байдалд хүрэх шалтгаан нь зохиомол, зориудын байж болно. Ядаж л хямралаас зориудаар сэргийлэхгүй байна.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.15 11:03 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
АНУ, ЕХ, хөгжингүй орнуудын зах зээл байхгүй бол Хятад гэж байхгүй, тэд буцаад л дан байцаагаа идэж, турж үхэж эхлэх болно. Тэр бүтээгээд гээд байгаа бараа, үйлчилгээ нь баруунд л очихгүй бол хог новш. Тэр харамлаад байгаа, хөдөлмөр зарцуулсан бараа, үйлчилгээгээ хоорондоо юанаараа биш, могоороо солилцож үй түмээрээ турж үхэж эхэлнээ гэсэн үг. Харин Хятад байхгүй Брикс гэж байхгүй болно.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.15 11:06 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Ишлэл:
Хямрал бол тийм. Харин хямралын нөхцөл байдалд хүрэх шалтгаан нь зохиомол, зориудын байж болно. Ядаж л хямралаас зориудаар сэргийлэхгүй байна.
Хямралын давтамж, мөчлөгийг судалж байна. Гэхдээ хэзээ ямар далайцтай хямрал ирэхийг хэнч хэлж чадахгүй байгаа. Нэг судлаачын хэлснээр "угаасаа бид байхгүй мөчлөгийг хайгаад байгаа байж мэднэ" гэсэн.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.15 11:09 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Нэгд. Тэр үе одоо өөр болсон. БРИКС өөрөө хэрэглэгчийн асар том, магадгүй ойрын ирээдүйд хамгийн том зах зээл.

Хоёрт. Барууны орнууд Хятадуудаас барааг нь авдаг юм байж, хариуд нь юу өгдөг юм? Материал түүхий эд үү, хоол хүнс үү? Баруунгүйгээр Хятад яагаад турж үхнэ гэж?

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.31.15 11:21 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Бриксын зах зээл харьцуулвал ядуу зах зээл. Чиний хэлснээр том зах зээл байсан бол Хятадын худалдан авагч нь Баруун биш, харин орос, бразил, энэтхэг, өмнөд африк байхсан. Тэдний хувийн жин нийт хэмжээнд нь тун ч бага хувь. 2-т. Барууны хөрөнгөөр хятад дэд бүтэц, бүх аж үйлдвэрээ босголоо. АНУ-320 сая+ ЕХ-500 сая-Бусад барууны орнууд 200 гаруй сая. Нийтдээ 1 тэрбум худалдах авах өндөр багтаамжтай зах зээл, асар их борлуулалт, асар олон нэр төрөл. Энэ бол сард 1000 доллар авж чаддаггүй орос, бразил биш, өмнөд африк биш, сард 300 доллар авж чаддаггүй энэтхэг биш. Хятадын аж үйлдвэр гэдэг бол ерөөсөө л барууны зах зээлийн хариу тусгал юм.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 12:03 am 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Асуултаа давтая. Барууны орнууд Хятадуудаас барааг нь авдаг юм байж, хариуд нь юу өгдөг юм? Материал түүхий эд үү, хоол хүнс үү?

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 12:19 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 1-р сар.15.09 9:29 pm
Бичлэгүүд: 1697
.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 10:28 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Ишлэл:
Асуултаа давтая. Барууны орнууд Хятадуудаас барааг нь авдаг юм байж, хариуд нь юу өгдөг юм? Материал түүхий эд үү, хоол хүнс үү?
Тэр барааг нь дэлхийн хаана хэний ч худалдан авахыг хүсдэггүй тийм үнээр авж байна. Мэдээж, хятадууд чиний яриад байгаа бартерын солилцоог сайшаахгүй. Бас эрсдэл багатай гэх дэлхийн хамгийн тогтвортой валют болох ам. доллар, юанаар хийж байгаа болов уу. Өнөөдөр жирийн хятад хүн эцэг өвгөдийнхээ урьд хожид хэзээ ч гартаа барьж үзээгүй тийм цалинг гартаа барьж үзэж байна. Хэзээ ч байгаагүй чанартай, олон нэр төрлийн хоол идэж, хэзээ ч амьдарж үзээгүй тохилог сууцанд амьдарж эхэлж байна. Хятадын олон ажилчнаас цалингаа юанаар авах уу, оронд нь нүүрс, зэс, алт дүйцүүлж авах уу гэвэл юаныг сонгоно. Түүхий эд бол маш эрсдэлтэй, үнийн хэлбэлзэл ихтэйгээс гадна дэлхийн хаана ч энэ нь нийтлэг жишиг юм.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 10:38 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
тэр нь яахавдэ явцын дунд сайжирна. АНУ-г жийчихвэл бүр ч хурдан сайжирна.
тэгээд ч тэр сайхан орон сууц, айпон, олон нэр төрлийн хоолыг чинь өөрсдөө хийгээд
АНУ-г хангаад байна шүү дэ ойлгож бна у?

_________________
http://mongolbitcoin.com


Сүүлийн удаа TESLA 8-р сар.01.15 10:39 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 10:38 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Үнэндээ хятад хүн түүхэндээ залхуу байсан удаагүй ч ая тух битгий хэл өлсөж, өлбөрчихөлгүй байхын тулд л өглөөний гэгээнээс үдшийн бүрий зүтгэж иржээ. Олон зуун, мянган жилийн хаалттай бодлогоо эцэслэж 1978 оноос День Сяопиний санаачлагаар нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээр дэлхийн нэн ядуу улсаас хөгжингүй орны эгнээнд ороход 2-3 жил үлджээ. Энэ бол тэд барууны зах зээлийг сайн ашиглаж чадсаны өгөөж боллоо. Баруунтай түншилж чадвал юунд хүрдэгийн маш том жишээ.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 10:41 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
АНУ одоо бараг хэрэггүй болсон шдээ. яахав эхэндэ хэрэгтэй байсан л даа.
одоо бүх ШУ-ны ололт, мэдлэг бүгдийг нь сурсан, бүх үйлдвэрлэлийн нууц know-how-г нь эзэмшээд авсан.
хятад өөрсдөө санаачлаад AIIB байгуулагдахад тэр гоё ганган европчууд чинь бүгд элсэж бна.
бодит байдалд АНУ гэдэг паразитаас бүгд салхаар эрмэлзэж бна.

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 10:53 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Ишлэл:
тэр нь яахавдэ явцын дунд сайжирна. АНУ-г жийчихвэл бүр ч хурдан сайжирна.
тэгээд ч тэр сайхан орон сууц, айпон, олон нэр төрлийн хоолыг чинь өөрсдөө хийгээд
АНУ-г хангаад байна шүү дэ ойлгож бна у?
За чиний хүслээр АНУ, ЕХ,бусад барууны хөгжингүй орнууд(Канад, Австрали, Шинэ Зеаланд, Япон, Солонгос, Тайван, Сингапур)-ыг жийлээ. Дэлхийн э/з-ийн 60 хувь нь байхгүй боллоо. Технологийн тэргүүлэгчид, санхүүжүүлэгчид байхгүй боллоо, тэдэнгүй бол хичнээн сайн энэтхэг программист байгаад хэрэггүй, хичнээн сайн оросын еврей байгаад ч хэрэггүй. Хичнээн гавал хятад оюутан байгаад ч хэрэггүй. Тэд бүгд нутагтаа зэвэрж, "гажиг амьтан" гэх хоч зүүж байгаад л үхэцгээх болно. Хятадын үйлдвэрүүд хэнд ч хэрэггүй балгас болж, сэг дээр нь золбин нохой сарих болно, тэдний мундаг зам, гүүр, хурдны галт тэрэг, метро зэрэг нь хэзээ төлөгдөхгүй, найдваргүй зээл болж хувирна. Оросын нефть, газ хэрэггүй шахуу болж, үнэ нь буцаад 5 доллар л болно. Тэр үед оросууд төмсөө чанаж идэн, зүсэм талхны төлөө биеэ алж, гутлаа чанаж идэж эхлэнэ.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 10:58 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
ЕХ-г жийх талаар огт яриагүй болно. заавал жийх ч албагүй.
тэд нар чинь аль хүчтэйд нь наалдаж наалинхайтаж байдаг хамхуул улс.
Орос булчингаа харуулсан чинь яаж ч чадахгүй бна, /hard power/.
Хятад булчингаа харуулсан чинь дагаж ханараад үнсэх гээд явж бна. /soft power/ :hihi:
БРИКС байгуулагдаад удаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй, бас стратеги төлөвлөгөөгөө гэж байгаа байлгүй
тэр нь хэрэгжтэл хугацаа орох л байлгүй.

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 7:15 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Ишлэл:
Тэр барааг нь дэлхийн хаана хэний ч худалдан авахыг хүсдэггүй тийм үнээр авж байна. Мэдээж, хятадууд чиний яриад байгаа бартерын солилцоог сайшаахгүй. Бас эрсдэл багатай гэх дэлхийн хамгийн тогтвортой валют болох ам. доллар, юанаар хийж байгаа болов уу. Өнөөдөр жирийн хятад хүн эцэг өвгөдийнхээ урьд хожид хэзээ ч гартаа барьж үзээгүй тийм цалинг гартаа барьж үзэж байна. Хэзээ ч байгаагүй чанартай, олон нэр төрлийн хоол идэж, хэзээ ч амьдарж үзээгүй тохилог сууцанд амьдарж эхэлж байна.
Бүр сууриар нь харая гэсэн шүү дээ. Тэр тогтвортой валют гэдэг нь юу вэ? Хэвэлсэн цаас. Бодит баялаг биш. Бодит бүх баялаг Хятадуудаас өөрсдөөс нь, за магадгүй зарим хэсэг нь Монгол зэрэг "хөгжиж буй" орноос л гарч байгаа юм. Хөгжингүй орнууд хариуд нь "валют" өгдөг. Өөрсдийнхөө хэвэлдэг цаасыг.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 7:57 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Чи наад хэвлэсэн цаасан долларыг чинь АНУ иргэд ЗГ-аасаа сул авж суудаг гэж зүүдлээгүй биз? Их бага нь гэхээс хүний хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж олсон цаасан долларыг чи тэгж үнэгүйдүүлж, дебил орос зан гаргаж болохгүй шүү. Наад наад доллараар чинь бүх хөлсийг нь төлөөд зах зээлийн үнээр нь барааг нь авж байгаан. Оросууд шиг нэг хонийг нэг хүүхэлдэйгээр монголоос сольж авж байсантай ижилсүүлэх зүйл үгүй.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.15 8:00 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Ишлэл:
ЕХ-г жийх талаар огт яриагүй болно. заавал жийх ч албагүй.
тэд нар чинь аль хүчтэйд нь наалдаж наалинхайтаж байдаг хамхуул улс.
Орос булчингаа харуулсан чинь яаж ч чадахгүй бна, /hard power/.
Хятад булчингаа харуулсан чинь дагаж ханараад үнсэх гээд явж бна. /soft power/ :hihi:
БРИКС байгуулагдаад удаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй, бас стратеги төлөвлөгөөгөө гэж байгаа байлгүй
тэр нь хэрэгжтэл хугацаа орох л байлгүй.
Хаха, хойд солонгост халдаж чадахгүй байна. Ердөө л цөмийн зэвсэг.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.02.15 12:35 am 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Ишлэл:
Чи наад хэвлэсэн цаасан долларыг чинь АНУ иргэд ЗГ-аасаа сул авж суудаг гэж зүүдлээгүй биз? Их бага нь гэхээс хүний хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж олсон цаасан долларыг
"Их бага нь гэхээс" гэдэгт хамаг учир бий.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.02.15 7:59 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Mungun temdegtiig zvgeer tsaas gej helj bolohgvi e, zvgeer tsaas ni ch tsaasalda, ghde enenii chin tsaana ene mungun temdegt iim vne hvrne gedgiig batalj batalgaajuulsan bdag bolhoor ter vneeree l vnelegdeh yostoi, ugchdur neg barimtad kino vzej bhad, americiin zevsegiin vildverlel bgaagvi bol, americiin hvnsnii vildverlel bgagvi bol 1941 ond ih britianiig german ezleh bsan gej yarij bnle, Er ni bol tiim l bsan bgam, angliig zevsger bolon hvnseer hangahiin hariud ni anglin clone gazruudiig ezemshij, hudaldaanii zamuudiig ni americ avsan bgam, tgher! Ulaan orsuud stalingradaas germaniig shahj gargaad surug dovtolgoond oroh getel hangalttai sum bgagvigees americuud bas l 14 terbum sum ulaan armyd ugsun bgam, tgher USA-n 2 daind oruulsan nuluu ih bas olz mash ih, 200.000 hvnii armytai yapon, germani bvren hemjeenii dovtolgoog teseh bolomjgvi bsan uls 2 16 sariin dotor tsergiin toogoo 16 say hvrtel usguj, zevsegleliin vildverlelee delhiid 1t orj, yapon-g neg dalaid ongots teeverlegch barij bhad americ 6-g barij bsan gej bga!
Gol hurungu ni bvgd anglias tatagdsan, angliin hamag baylag 2 dainii ved bvgd americiih l bolsiim shig bgam


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.02.15 12:07 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
Гитлерт бас үнэлж баршгүй тус хүргэсэн улс бол АНУ гэж ойлгоход болно.
үүнийхээ төлөө Гитлерээс дээд одонгоор шагнуулсан америк хүмүүс ч байгаа.
Оростой алалцаж байхад 1942 он хүртэл тасралтгүй түүхий эд, техникээр хангасан бна.
"эдэнгүйгээр Польшийг ч эзэлж чадахгүй байх байлаа" /Albert Speer/

_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.02.15 5:27 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Ишлэл:
Ene mungiig tsaas gd bga nuhud uursduu amidral dr her garuud bdag bl? Ene tsaasnyha huleesend bat huluulsen garuud bga gd say dollar tavisanch blj bn.
Мөнгөний хүлээсэнд чамаас өгсүүлээд Барак Обама хүртэл бид бүгд байна. Тйимээс наад хүлээсийг чинь сулруулах гэж БРИКС хичээж байгаа юм.

Жич: Жаахан эрүүл юм шиг юм бичиж бай л даа.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.02.15 6:48 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ишлэл:
Гитлерт бас үнэлж баршгүй тус хүргэсэн улс бол АНУ гэж ойлгоход болно.
үүнийхээ төлөө Гитлерээс дээд одонгоор шагнуулсан америк хүмүүс ч байгаа.
Оростой алалцаж байхад 1942 он хүртэл тасралтгүй түүхий эд, техникээр хангасан бна.
"эдэнгүйгээр Польшийг ч эзэлж чадахгүй байх байлаа" /Albert Speer/
2-r dainii achaar americ delhiid hamgiin bayn, americ dollar hamgiin hvchtei ni bolj chadjee l gedgiig heleh gsn yumo


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.02.15 6:48 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
001 uul ni sayhan l emnelegees garsan geed bh shig bsan butsaad oroh tsag ni hurdan boljee


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.08.15 2:04 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Оросод юмны үнэ 1 жилийн дотор хэрхэн өсөв?
Аялагч А.Лапшин төрсөн хот Екатеринбургтаа яг 1 жилийн дараа дахин очихдоо, 1 жилийн өмнө худалдаж авж байсан яг тэр хүнсний бүтээгдэхүүнүүдээ авсан байна. Эдгээр нь түүний байнга хүнсэндээ хэрэглэх дуртай зүйлс нь юм. Загасны шөлний орц, квас, "Демидовский" талх, салат хийх ногооны цуглуулга, оливийн тос, Рефтинскийн шувуун заводын тахиан махан ороомог, хагас кг далайн яргай загас.


Хавсралтууд:
DSC_0003 Medium_zpsktqe8azk.jpg
DSC_0003 Medium_zpsktqe8azk.jpg [ 286.06 KiB | 1486 удаа үзсэн ]

_________________
Амьдралын партизан
Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.08.15 2:12 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Яг жилийн эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахад 870 рубль төлж байсан бол одоо 1300 рубль төлжээ. Энэ нь 50 хувиар өссөн гэсэн үг юм.Оросын дэлгүүрүүдийн үүдэн дээр наасан зарлал дээр сард 15 мянган рублээр ажиллах хамгаалах болон ачигч, 20 рублийн цалинтай кассчин ,,ажилд авна гэх зар наалттай байна. Энэ нь Екатеринбургийн хотын хувьд дундаж цалин юм.

Дашрамд одоогийн Екатеринбург бол хуучин Монголчуудын олноор очиж сурдаг байсан хуучин Свердловск хот юм.

Илүү дэлгэрэнгүйг:

Екатеринбург жилийн дараа: Бүх юмны үнэ өсөж, сонголт бага болжээ. Дэлгүүрүүд хаагдаж, хүмүүс гунигтай явах болов.

http://puerrtto.livejournal.com/759464.html


Хавсралтууд:
DSC_0004 Medium_zpsgdi0mppy.jpg
DSC_0004 Medium_zpsgdi0mppy.jpg [ 302.32 KiB | 1483 удаа үзсэн ]

_________________
Амьдралын партизан
Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.12.15 11:19 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Өнөөдөр Москвагын биржийг арилжааг хаасан байна. Нефтийн үнийн уналт, юанын ханшийн бууралтын нөлөөгөөр рублийн харьцах ханш доллартай 64.93, евротой 71.19 болсны дараа арилжааг хаасан байна. Рублийн ханш 60-аас хэтэрж унахгүй гэсэн таамаг худлаа боллоо.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 107 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр