Жиу-Жицу
Барилдааны хаан төрөл хэлбэр нь жиу-жицу-JIU-JITSU
Зодооны хаан төрөл хэлбэр нь дүрэмгүй тулаан буюу UFC-MMA /дээрх үгc зөвхөн хувь хүний бодол/
Бөхийн төрлүүд дотроос ардчилал хүн төрөлхтөний өнөөгийн өндөр хөгжлийн үр дүнд тогшиж бус цойлон гарч ирж буй төрөл нь Жиу-Жицу юм. Яагаад гэдгийг олж ойлгохын тулд хоёр жил судалж үзлээ. Xүү маань ч бас энэ төрлөөр хичээллээд хоёр жил болж байна.

Үндэсний монгол бөх, жудо, чөлөөт, самбо, сумо, бүстэй барилдаан, ширрэум гээд л бөхийн төрлүүдийг бас ч багагүй сонирхогчийн байр сууринаас үзэж, харж, ярилцаж явлаа.
Хүмүүс бүгд л өөрийнхөө мэддэг аль ч төрлийг нь мундаг шүү дээ гэж л ярина. Хэрэв Жиу-Жицу шиг ямар ч мэхийг хориглохгүй авьяас арга барилынхаа хэрээр өрсөлдөгчөө бууж өгөх хүртэл нь ноцолдоорой барилдаарай гээд дэвжээнд гаргасан тохиолдолд жинхэнэ аль төрөл нь ямар болохоо харуулна.
Мэдээж аль ч төрөлд нь дүрэм журмынхаа дагуу хийдэг, уран мэхийн гайхамшиг бий. Гэхдээ хориотой мэх гэж олон байдаг, түүнээс болж тамирчид торгуулан хохирдог, мөн зарим шүүгч хориотой мэхийг далимдуулдаг, үзэмжээр торгодог.
Мөн үзэмжээр торгохгүй өнгөрдөг тохиолдол олон.Үүний нэгэн жишээ Цагаанбаатарт дохиов.Манай бөхөд энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн “хатуурхаж”, хэвтээ барилдаанаас хориотой мэх хийсэн гэх утгатай шалтгаанаар тэмцээнээс хасав.
Азийн наадмын гурав дахь өдрийн барилдаанд дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодоглосон учраас монголчуудын хувьд чухал өдөр байлаа. Гэнэтийн энэ шийдвэрт гайхаж цочирдсон монголчууд тэнд ч, энд ч шоконд орлоо.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох Азийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд хандан, тамирчнаа аврахаар оролдож үзэв. Нэмэр болсонгүй.
Х.Цагаанбаатарын алдаа байсан бол ийм том наадмын шүүгчид рүү тийм зэргийн характер гарган асах хүн биш ээ. Х.Цагаанбаатар ч тэр. Олимпийн наадам, тив, дэлхийн бүхий л тэмцээнээс медаль зүүж, дэлхийд эрэмбээрээ бүх жүдочдыг араасаа нэхүүлж яваа манай Цагаанаад дэвжээн дээр хориотой мэх, үйлдэл хийх байтугай, алдаж гишгэхгүйгээ мэдэх хэмжээний туршлага даанч нэг бий.
Тийм ч болохоор олон тэмцээн, олон ялалт, ялагдлын ард гарсан ясны тамирчин хүний хувьд тэр шүүгчдийн шийдвэрт эргэлзэн, дэвжээг орхиж чадалгүй сөхөрч суун хүлээсэн байх. Арга нь барагдаж, тэсрэхдээ шүүгчдэд хүртэл хатуу үг чулуудчихаад дэвжээгээ орхисон болов уу. news.mn дээр тухайн үед ингэж бичиж байлаа.
''Харин жиу-жицу болон дүрэмгүй тулаанд шүүгчийн зүгээс ямарч булхай огт байдаггүй, байх нөхцөл ч байхгүй.'' Энэ нь жиу-жицу-ийн барилдааны 80% нь боох болон өчих мэхээр өрсөлдөгчөө цэвэр хождогт оршино.
UFC-ийн тайлбар үгс
UFC- буюу ultimate fighting championship'' нь -дүрэмгүйгээр эцсийн зорилго нь зөвхөн зодолдох гэсэн утга илэрхийлнэ. Ингээд монголчууд бид дүрэмгүй тулаан гэдэг. Мөн 80% нь оновчтой цохилтоор өрсөлдөгчөө цааш тоглох боломжгүй байдалд хүргэсэнээр хожилоо авдаг.
Энэхүү тулаанд бүх түвшинд тоглож буй тулаанчид бүгд Жиу-Жицу- ээр хичээллэсэн байдаг.
Жиу-жицу-ээр хичээллээгүй ямар ч хүч чадалтай элдэвтэй зодоонч гуай хэдийгээр каратэ, үшу, күмпү, боксын болон бусад бөхийн төрлийн алдартай аварга ч байлаа найман талт төмөр хашаан дотор ороод яг л уснаас гарсан загас шиг л болно.
Өнгөрсөн жилийн Жиу-Жицу-ийн Дэлхийн аврагийн тэмцээний тухайд:
2011 оны .... жиу-жицу-ийн дэлхийн аваргад Монголоос 20 орчим тамирчид ирж зодоглов. Түүний дотор жиндээ дэлхийд нэг номерийн жудогийн тамирчин Дэлхийн Аварга Цагаанбаатар, мөн жиндээ дэлхийд гуравд зогсож буй С.Мияарагчаа тэргүүтэй бөхчүүдийг оролцож буйд Монголчууд медалийн болон аваргын гордлоготой бөхчүүдээрээ бахархсан баяр хөөртэй байлаа.
Тэр бүү хэл ихэнх бөх сонирхогчид Цагаанбаатар бор бүсний ангилалд барилдахын оронд хар бүсэнд Дэлхийн аварга хүн байна даа. Харин С.Мияарагчааа Цэнхэр бүсний ангилалд барилдахын оронд бор бүсэнд орж барилдаад хар,бор бүсэнд хоёулаа аварга болох хэрэгтэй гэж үзэж байсан юм.
Санасанаар болсонгүй хоёулаа л эхнийхээ учраадаа ялагдлаа. Өчгөнд орж, боолтонд орж цэвэр ялагдаж байх юм. Бид нүдээр харж суусан учир нүдэндээ ч итгэсэнгүй хэсэг хором юу болоод өнгөрвөө үнэн үү гэж бодогдож гайхсан нүдээр хий дэмий л нэг нэгэнрүүгээ харцгаалаа.
Учрыг лавлахад манай бөхчүүд сул доройдоо хожигдсон явдал биш байлаа.
Жиу-Жицу гэдэг маань өөрөө бөхийн барилдах мэхний хязгааргүй нээлттэй арга барил техникээр үнэхээр авгуй гайхамшигтай юм.
Энэ бөхийн төрлөөр монголчууд амжилттай хичээллэж эхэлж байгаа нь бахархууштай.
Жиу-Жицу-ээр нэлээд хэдэн жил хичээллэсэн жудогийн ОУХМ Г.Дашдаваа, насанд хүрэгчдийн 2011 оны жиу-жицу-ийн Дэлхийн аваргаас цэнхэр бүсний ангилалд хүрэл медал хүртсэн явдал бол бидний бахархал байлаа. Жиу-Жицу 2016 оноос олимпийн төрөлд орох мэдээтэй байдаг юм билээ.
Дэлхийн аваргаас анхлан медаль хүртэж байсан монгол бөхчүүд хожмийн нэгэн өдөр Америкчуудийн нэрлэдэгээр 'LEGEND' буюу Жиу-Жицу-ийн Домогт бөх болон түүх болон үлдэнэ.
Мэдээлэл гэдэг маань үнэн л байх ёстой. Зарим вэбсайт master's буюу ахмадын ангилалаас хүрэл медал хүртлээ гэж мэдээлж байлаа.
Үүнд жиу-жицу-ийн дэлхийн аваргад master's буюу ахмадын гэсэн ангилал байдаггүйг ibjjf.org гэсэн вэб сайтаас үзэж болох юм. Насанд хүрэгчдийнх гэж явагддаг.
Харин тус дэлхийн Аваргийн тэмцээнийг дагалдах шинэ тамирчдын Олон Улсын Тэмцээн гэж цагаан бүстэй буюу шинэ тамирчдад зориулсан тэмцээн нэгэн зэрэг явагддаг энэхүү тэмцээнд нь ахмадын ангилал гэж бий. Мөн олгож буй медал нь ч олон улсын тэмцээн гэсэн байдаг байна.
Жиу-Жицу-ийн дүрмээс гэвэл:
Тэмцээнийхээ зэрэглэлээс хамаараад олон улсын зэрэглэл 5 минут, тивийн зэрэглэл 7 минут, дэлхийн цомын болон дэлхийн аваргын тэмцээн 10 минутаар барилдана. Мөн бүсний зэрэглэлээр барилдах цагийг ангилна.
Барилдааны ерөнхий дүрэм нь бүсний зэрэглэлээс хамаараад тодорхой хэдэн мэхийг хориглосон байна. Жишээ нь Дээд ангилал болох хар бүс, Доод ангилал болох цагаан бүсийг авч үзье.
Хар бүсэнд барилдаж буй бөхчүүдэд зөвхөн ёс зүйн дүрмүүдийг сануулж барилдуулдаг.
Үүнд: Нүдэнд хуруугаа хийх, чих хазах, татах, үснээс татах, уруул завжнаас татах үүнийг ''fish hook'' гэнэ, хоолой багалзуураас базах атгах, гарын хуруу, хөлийн хуруунаас татах нугалах, яг нүүрний хэсэгт өвдөглөх, эмзэг газар өвдөглөх, тохойлдох, шүлсээ нулимах, хараалын үг хэлэх, цохих өшиглөх гэх мэтийг хориглоно. Эдгээр ёс зүйн дүрэм жиу-жицу бөхийн бүх бүсний ангилалуудад сануулагддаг.
Цагаан бүсэнд барилдаж буй шинэ тамирчдад дээрхи дүрмүүд дээр нэмэгдээд дараахь мэхнүүдийг хориглодог байна.
Бөх сонирхогч болон уншигчид хэн бүхэнд энглишээр байвал арай дээр болов уу гээд толь бичиг ашиглах болон интэрнэтээс хайлт хийхэд шууд ашиглаж болох юм.
No scissors takedowns are permitted, unless a hand is first placed on the mat.
• Submissions must be applied in order to get a submission, and not in order to injure the joint.
• No clutching of the windpipe is permitted
• No pressure of any type is allowed to the eyes.
• No pushing palm or elbow directly into nose.
• No striking of any kind including: shoulder, headbutts, punches, elbows, knees, kicks etc.
• No fish Hooking is permitted.
• No biting is permitted. A player defending against a rear naked choke.
• No spiking an opponent on his/her head.
• No Small Joint Manipulation is permitted. No pulling a thumb or less than three fingers is permitted.
• No pulling hair.
• No pinching, twisting of skin.
• No putting a finger into any orifice.
• No Interference by a corner with any official or fighter.
• No attacking an opponent in any of these circumstances:
Цэнхэр бүсний, ягаан бүсний, бор бүсний ангилалд бүсний зэрэглэл дээшлэхийн хэрээр хориглосон мэхний дүрэмүүд нь багасаад явна. Дахин дурдахад хар бүсний ангилалд зөвхөн ёс зүйн дүрмийг сануулаад хориглосон мэхгүйгээр барилдуулна.
Эдгээр ёс зүйн дүрэм жиу-жицу бөхийн бүх бүсний ангилалуудад хамаарна.
Шүүгчид тэр болгон stop гэсэн дохиог өгөөд байхгүй, мөн бусад бөхийн дүрэмтэй ижил торгоод байх нь бага, өгөх оноогоо өгөөд, хоёр бөхийн зорчилгүй байдлыг хангаад, өчиг буюу боолтонд орсон бөхийг бууж өгөх дохиог нэг секунд ч алдалгүй зогсоох ба дохио өгч чадалгүй ухаан алдсан үед гэмтэхээс нь өмнө барилдааныг зогсоож ажиллана.
Барилдаж буй бөхчүүдийн 80% өчих буюу боох мэхээр цэвэр хожил авдаг. Мөн цагаа дуустал барилдсан нөхцөлд хэн илүү олон онооны давуугаар хожил авна. Цагаасаа өмнө онооны давуугаар хожиx дүрэм байхгүй.

Мөдөө
http://www.orloo.info/readfull/sport/8029-jiu-jitsu