Ишлэл:

Sain baitsgaanuu bi odoo 12r angid orno mini ueiin huuhduud bugd mergejilee songchihson bi niigem helnii hicheeluuddee unheer durtai bi olon ulsiin hariltsaa bas diplomatch gej yamar mergejil baidgiig sain medehgui uuln nadad ih goe sanagdaad bgaa yapond ene mergejiliin chigleleer surj boldog um bolvuu yamar yamar hicheeleer shalgalt ogj ordog um bol nadad ene talaar unen zowoor tailbarlaad ogooch
Японд сурч болох байх аа. Тэнд очиж эзэмшчихээд ирвэл өөр байх... Гэхдээ яахав чамд гэж зөвлөхөд одоо Олон улсын харилцаа гэдэг нь нээх мэргэжилд тооцогдохоо больсон байна. Монголд бол тэгээд дэлхийн түүх, дипломат ёс гэж юу вэ, англи хэл нтр гэсэн хичээл орж байгаад л дуусна. Нэмэлтээр орос франц хэл л судалж болох байх.....
Нарийн мэргэжил эзэмшсэн нь дээр шүү гэж зөвлөх байна. Дээр үед яахав Дипломатч гэхээрээ гадагшаа их явдаг, хэлтэй устай, хүндлэгддэг байж. Одоо чинь цаг үе өөрчлөгдөөд хэрвээ чи хүсвэл гадагшаа хаашаа ч хүссэнээрээ явж, аялж, ажиллаж болно, хүн бүр хүссэн хэлээ эзэмшиж чадаж байна. Үеийнхэн чинь хэл усаараа их өрсөлдөж байна.
Чи төгсөөд ажлын байран дээр гарахад үсрээд л нэг байгууллагын гадаад харилцааны албанд нь орно, тэгээд хэл усаа дипломоо л ашиглана. Аа үгүй бол хэрэв "шуудхан" хэлэхэд Гадаад харилцааны яаманд "арын хаалга" байгаа бол төгсөөд тийшээ ороод цалин мөнгө биш зөвхөн өөрийн карьераа хөөж болно. Яам бол энэ мэргэжлийн чинь одоо ажиллаж болох хамгийн том цэг нь юм уу даа Монголд. Тэнд бол жинхэнэ "тогоон дотор нь" чанагдана. Тэгээд хэдэн жилийн дараа гадны нэг улс руу атташе болж томилогдон очиж болно. Эмэгтэй бол бүр ч кэцүү дээ. Хэл усаа төгс сайн эзэмшиж чадвал яахав гадны төслүүд дээр ажиллаж болно.....
Чи доод тал нь 2-3 хэл эзэмшиж байж ер нь өрсөлдөхүйц хэмжээнд очно шүү. Төгсөөд магистраа хамгаалахад Олон улсын харилцаа нь яахав заавал нэг чиглэл гэхгүй салбар салбар руу хөрвөх чадвартай. Магистраа яахав өөр чиглэлээр хамгаалахад ОУХ суурь болж өгч чадна гэсэн үг.
Гадаад хэлний хичээлдээ сонирхолтой юм бол гадаад хэлийг хослуулж амжилт олж болох гоё гоё мэргэжлүүд зөндөө байна шд. Одоо чинь зарим хүмүүс нарийн мэргэжилтэй, тэр мэргэжлээ сайн эзэмшсэн, чадварлаг туршлагатай, гэвч гадаад хэлний мэдлэггүйгээсээ болж гологдож эхэлж байна гэх мэт. Найзуудтайгаа зөвлөх мөвлөхөөсөө илүү багш, ээж аав нараасаа зөвлөгөө сонссон нь дээр шүү. Тэд нарын чинь хэлсэн үг тухайн үедээ чамд таалагдахгүй байж болох ч хожим нь яалтчгүй үнэн байдын

Хамгийн түрүүнд мэдээж өөрийн сонирхлоо дагах шүү дээ.
За тэгээд авахыг нь аваад хаяхыг нь хаяарай
