#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.22.26 1:42 am байна

Бүх цагууд UTC+09:00


Форумын дүрэм


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 9 постууд ] 
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Үе мөч өвдөх....
БичлэгБичигдсэн: 4-р сар.01.14 4:00 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am
Бичлэгүүд: 900
Форумчдаас асуух зүйл байгаа учир энэ сэдвийг нээлээ. Эхнэрийнхээ өвчний талаар асуух, тодруулах, зөвлөгөө авах хэрэгтэй байна. Мэддэг чаддаг зүйл, туршлагаасаа хуваалцаарай.
Сүүлийн үед эхнэрийн маань үе мөч ихээр өвдөж зовоох боллоо. Манай хүний хувьд багаасаа хоолой нь их өвддөг, хоолойны махтай, нэг удаа хатгаа нь хүндрээд эмнэлэгт хэвтэж байсан. Урьд нь үе мөч нь өвддөг байсан ч тэгэсгээд гайгүй болчихдог байсан бол одоо өвдөх давтамж өвдөлт нь улам нэмэгдсэн. Өвөл зунгүй хоолой нь өвдөнө, хоолойг нь харахаар идээтэй байдаг. Хүйтэн юм уух, цаг агаар муудах болгонд өвдөөд байх шинжтэй. Өвчин намдаах эм ууж гайгүй болж байна.
Би хувьдаа хоолойн өвчин /ангина/ нь хүндрээд "үе мөчиндөө орох" гэдэг нь болж байгаа юм болов уу гэж бодож байна. Өрхийн эмнэлэгт үзүүлэхээр олигтой зөвлөгөө өгөхгүй юм. Асуух зүйл.
1. Миний тавьсан онош зөв үү.
2. Энэ өвчнийг хаана хэнд /эмнэлэг, эмч/ очиж үзүүлбэл дээр бэ.
3. Ийм өвчтэй хүмүүс юуг анхаарах бэ, өөрсдийгөө /бусад хүмүүсийг/ эмчилж байсан туршлага.
4. Энэ өвчинд сайн эмнэлэг, эмч байна уу.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Үе мөч өвдөх....
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.14 1:11 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Rheumatoid polyarthritis Ревматоид полиартрит бололтой. Үе мөч хөл гар нь өглөө босоход хөшсөн, хөндүүр байдаг уу, Тэгээд хэд алхаад, хөдлөөд гайгүй болдог уу? Нилээд хэдэн төрлийн эм схемээр ууж энэ өвчний идэвхжлийг урт хугацаагаар намжааж болдог. Тохирсон эмчилгээ хийвэл хэдэн жилээр ч өвдөхгүй байж болно. Бүрмөсөн эдгээх аргыг одоогоор олоогүй байгаа өвчнүүдийн нэг. Миний бодлоор бол Сонгдо эмнэлгийн Болдсайхан эмч дээр очсон нь дээр байх. Тэднийх ядаж л эмнүүд нь сайн.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: Үе мөч өвдөх....
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.14 1:12 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Нэг юм нэмж хэлэхэд хүмүүсийн амаар эсвэл элдэв рекламанд хууртаж алтан мөнгөн зүү тавиулна, шавар тавиулна, халуун хүйтэн рашаанд орно нтр гэж баахан цаг алдав даа

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: Үе мөч өвдөх....
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.14 10:51 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am
Бичлэгүүд: 900
Ишлэл:
Rheumatoid polyarthritis Ревматоид полиартрит бололтой. Үе мөч хөл гар нь өглөө босоход хөшсөн, хөндүүр байдаг уу, Тэгээд хэд алхаад, хөдлөөд гайгүй болдог уу? Нилээд хэдэн төрлийн эм схемээр ууж энэ өвчний идэвхжлийг урт хугацаагаар намжааж болдог. Тохирсон эмчилгээ хийвэл хэдэн жилээр ч өвдөхгүй байж болно. Бүрмөсөн эдгээх аргыг одоогоор олоогүй байгаа өвчнүүдийн нэг. Миний бодлоор бол Сонгдо эмнэлгийн Болдсайхан эмч дээр очсон нь дээр байх. Тэднийх ядаж л эмнүүд нь сайн.
Ok. thx

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Үе мөч өвдөх....
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.14 3:50 pm 
Оффлайн
MadeMoiselle
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.08 6:08 pm
Бичлэгүүд: 2137
Байршил: Home where my furry babies at
Minii eejiin uye much uwddug...yamar 1n batalgaatai em tan, emchilgeenii arga yuu we...

_________________
engiin bish ch bj magad...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Үе мөч өвдөх....
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.14 5:36 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am
Бичлэгүүд: 900
Ишлэл:
Minii eejiin uye much uwddug...yamar 1n batalgaatai em tan, emchilgeenii arga yuu we...
Rheumatoid polyarthritis Ревматоид полиартрит Энэ нэрээр нь хайгаад судлаад үз. Түүнээс таамгаар эм тариа эмчилгээ хийгээд үр муутай юм байна. Саруулын ачаар овоо хэдэн зүйл мэдэж авлаа.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Үе мөч өвдөх....
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.14 6:12 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
Minii eejiin uye much uwddug...yamar 1n batalgaatai em tan, emchilgeenii arga yuu we...
Үе мөчний өвчин олон янз. Тийм учраас үүсэх шалтгаан, эмгэг жам, эмчилгээ нь ч өөр өөр шүү дээ. Бүгдэд нь таарах нэг шалгарсан эм, эмчилгээ, арга гэж байхгүй.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: Үе мөч өвдөх....
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.14 9:14 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.04.12 6:18 pm
Бичлэгүүд: 31
revatizmiin holboo gej emnelegt metal tor ch geluu yaltas ch geluu taviad nam bolgodog gej duulsiin bna, bi ochij uzeegui l de


Дээд талд
 Постын сэдэв: Re: Үе мөч өвдөх....
БичлэгБичигдсэн: 10-р сар.10.14 8:40 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
ХООЛОЙН АНГЕНААС ҮҮСЭЛТЭЙ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИНИЙГ ХААНА АНАГААДАГ БИЛЭЭ. САЙХАН ЗӨВӨЛГӨӨ ӨГӨӨЧ ЭМЧ НАРАА

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 9 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр