#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.12.26 2:29 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 6 постууд ] 
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: [GAME] Watch_Dogs
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.14 11:54 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
Бичлэгүүд: 3622
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
Энэ жилийн шилдэг тоглоомуудын нэг яах аргагүй Watch Dogs бөгөөд өнөөдөр дэлхий даяар нээлтээ хийж байна.

Та ирээдүйд, бүрэн цахимжсан хотод амьдрах бөгөөд тэр хотын бүх зүйлийг электрон байдлаар удирдаж болно. Бүх л хаалгыг онгойлгож нээх, гэрлэн дохио удирдах, атм ашиглах, машин асааж унтраахаас эхлээд амьдрал дах бүх л зүйлийг хялбаршуулж, удирдаж болох болно. Энэ бүхний зохицуулалтыг "City's central operating system (CtOS)" хийдэг. Харин та энэхүү CtOS-г хак-даж, түүнд нэвтэрч чадвал та юу хийж чадах бол?!! Гар утсаараа л тухайн хүний царайг таниулхын төдийд тэр хүний тухайд бүх мэдээллийг авч, түүнд нь нэвтэрч чаддаг бол ямар гоё вэ?

Энэхүү CtOS-д нэвтэрхийн төдийд хүмүүс юу хийж чадах вэ гэдгийг та доорх бичлэгнээс үзнэ үү. Нууц камер ба бодит хүмүүс, бодит үйл явдал.



Тоглоомын хөгжүүлэгчээр Ubisoft ажиллаж байгаа бөгөөд Open World, Third person тоглоом юм. Мөн онцлогийн хувьд та singleplayer дээр тоглож байсан хэдий ч таньд мэдэгдэлгүйгээр бусад тоглогчид таны тоглоомд нэвтэрч, таныг хак-даж, таныг илрүүлхийг ч оролдох юм. Өөрөөр хэлбэл та өөрөө ч мэдэлгүйгээр бусдын тоглоомонд холбогдож, бусдыг хакдаж, тэднээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй болно. Магадгүй өнөөдрийг хүртэл тоглож байсан хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглоомын орчинг бүрдүүлсэн гэхэд болно.

Тоглогч Aiden Pearce гэгч хакерын дүрээр тоглох бөгөөд та хотын CtOS-г удирдаж чадах өөрийн гар утастайгаар хууль журам сахиулхын төлөө, аль эсвэл хууль бус зүйл хийхийн төлөө ашиглах, үгүй бол зүгээр л зугаацаж авах эсэх нь таны өөрийн дурын асуудал юм. Тоглоомыг Multi-player co-op байдлаар бас тоглож болох бөгөөд ингэсэн нөхцөлд 8 хүртэлх найзууд холбогдож single-player дээрх даалгаваруудыг хамтарч биелүүлж бас болно.
Хавсралт:
watch_dogs_banner-HD.jpg
watch_dogs_banner-HD.jpg [ 350.14 KiB | 1195 удаа үзсэн ]
Тоглоомын тухай дэлгэрэнгүйг Wikipedia хуудаснаас уншина уу.
Тоглоомын үндсэн сайтруу орж, дэлгэрэнгүй trailer үзэх бол ЭНД дарна уу.


Хотын бүх камерыг хүссэнээрээ удирдаж, хүссэн хүнийхээ мэдээлэлд хандаж, хүн алахдаа хүртэл хэргийн газар очих шаардлагагүй тийм ертөнц.
Ингээд гар буу биш, гар утас хамгийн аюултай зэвсэг боллоо.
Хавсралт:
watch-dogs-screen-07-ps4-us-04apr14.jpg
watch-dogs-screen-07-ps4-us-04apr14.jpg [ 132.05 KiB | 1195 удаа үзсэн ]
Сайхан мэдээ дуулгахад тоглоомыг PC-нд тоглож болох хувилбарыг nosTeam гаргасан бөгөөд энд дарж kickass-с татна уу.

Тоглоомыг бүрэн мэдэрч, бүх функцуудыг нь ашиглаж, хөгжүүлэгчээс ч гэсэн тусламж авч тоглох бол тоглоомыг $60-р худалдаж авхыг зөвлөе :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Сүүлийн удаа Kamui 7-р сар.26.14 4:45 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Өөрөө яагаад янзалж болохгүй гэж :P done anyways


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Watch Dogs -Open World Game-
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.14 10:06 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Зунаас л үзнэ дээ, сонирхол татаж байгаа :wd:

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Watch Dogs -Open World Game-
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.14 7:51 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.05 7:15 pm
Бичлэгүүд: 702
Байршил: brothels and bars
Yostoi tawitsan togloom baina. Pc deer bol unen ewderhii. Ps4 deer l awdag bsiin. Gpu gee upgrade hiitsen bolohoor next gen togloomuudiig hyamdhan cd key geer awaad bga, daanch next gen togloomuudiin pc optimization unen hudlaa ym.
Pc-nii asuudlaas gadna er ni tawitsan togloom bn. Mashin barih ni sleeping dogs oos yamar ch yalgaa alga. Graphic ni haayaa l ih goe todorj haragdna busad ued neg l hudlaa. Magadgui huleelt het undur bsan bh l daa.


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Watch Dogs -Open World Game-
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.14 8:11 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.05 7:15 pm
Бичлэгүүд: 702
Байршил: brothels and bars
Tawitsan gedegee butsaaj awlaa lol. Uplay-eer dahij shineer tatsan chine glitchuud bugd arilj bn. Ikh urgun contenttei zugaatai mini gameuudtei ym. Zevsegiin turul zuiluud taalagdsan ch melee zevsegnuud bhgui ym. Cockpit view ni ikh zugeer daanch hajuu talruugaa harj bolohgui ni haramsaltai baiv.
Bodood bhad console deer togloom iluu goe original baikh ym. Baga fps (24-30) iluu goe haragduilaad baih shig. Het smooth bolohoor neg l sonin unimshilgui


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Watch Dogs -Open World Game-
БичлэгБичигдсэн: 6-р сар.23.14 7:05 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.24.11 2:30 pm
Бичлэгүүд: 675
Тоглоод дуусгасан эсвэл нэлээд явсан хүмүүс сэтгэгдлээ бичнэ үү? ерөнхийдөө GTA шиг мөртлөө арай өөр гэж ойлгож болох уу ?


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Watch_Dogs
БичлэгБичигдсэн: 9-р сар.07.14 11:24 pm 
Оффлайн
• Rapper
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.14.08 1:23 am
Бичлэгүүд: 1339
Байршил: Аз жаргалын эрэлд
таалагдаад бга шүү хөөрхөн юм бна лээ бас нилээн сонирхолтой XONE дээр тоголж бга :wd:

_________________
Хала Мадрид!!!


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 6 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр