Ишлэл:
Ишлэл:
Монголчууд улаан оросыг дагаагүй бол дэлхийн газрын зураг огт өөр байх байсан. Өөрөөр хэлбэл 1921 онд монголчууд дэлхийн хувь заяаг шийдсэн
Том улс гүрнүүдийн үзэгний үзүүрээр жижиг улсуудын хувь заяа шийдэгддэг юм даа
Яаая бас айхтар хэлжээн шүү ха ха ха
Зүгээр бодоод үз л дээ. 1919 онд хятадын генерал Сүй Шү Жан монголыг эзлээд 21 онд юу ч болоогүй өнгөрлөө, улаан орос ч байхгүй, цагаан орос ч байхгүй гээд. Тэгээд монгол автономит эрх ч үгүй үлдсэн тул хужаагийн зах хязгаарын нэг муж болно гэсэн үг. Тэгээд байж байтал японууд хятадыг эзлэнэ, монголыг ч бас. Ямар ч Халх голын дайн байхгүй. Япончууд монголын нутгаас шууд цохилт хийж Сибирь, Алс Дорнодыг тасдан авах нь бүр тодорхой хэрэг. Сибирь, Алс Дорнод, Монголын байгалийн баялаг, нефть, шатдаг хий тэр бүхнийг эрхшээлдээ оруулсан япон улс улам л хүчирхэгжинэ. Оросууд хоёр талаасаа цохиулаад дайнд ялагдана. Англи мөн адил. Америк далайн цаана ганцаараа үлдэнэ. Өмнөд Америк угаасаа Германы холбоотон улсууд. Еврази, Африк, Авсрали, Өмнөт Америкийг хамарсан асар хүчирхэг фашист эвсэл дэлхийд ноёрхоно. Америк магадгүй өөрсдөө эвсэлд нэгдэнэ, эсвэл хэдэн сарын дайны дараа бууж өгнө. Герман Япон Италийн эвсэл II дайнд ялна. Хэрэв монгол улаан оросыг дагаагүй бол ийм байдал бий болох бүрэн боломжтой.