Энэ жилийн шилдэг тоглоомуудын нэг яах аргагүй
Watch Dogs бөгөөд өнөөдөр дэлхий даяар нээлтээ хийж байна.
Та ирээдүйд, бүрэн цахимжсан хотод амьдрах бөгөөд тэр хотын бүх зүйлийг электрон байдлаар удирдаж болно. Бүх л хаалгыг онгойлгож нээх, гэрлэн дохио удирдах, атм ашиглах, машин асааж унтраахаас эхлээд амьдрал дах бүх л зүйлийг хялбаршуулж, удирдаж болох болно. Энэ бүхний зохицуулалтыг
"City's central operating system (CtOS)" хийдэг. Харин та энэхүү CtOS-г хак-даж, түүнд нэвтэрч чадвал та юу хийж чадах бол?!! Гар утсаараа л тухайн хүний царайг таниулхын төдийд тэр хүний тухайд бүх мэдээллийг авч, түүнд нь нэвтэрч чаддаг бол ямар гоё вэ?
Энэхүү CtOS-д нэвтэрхийн төдийд хүмүүс юу хийж чадах вэ гэдгийг та доорх бичлэгнээс үзнэ үү. Нууц камер ба бодит хүмүүс, бодит үйл явдал.
Тоглоомын хөгжүүлэгчээр
Ubisoft ажиллаж байгаа бөгөөд
Open World, Third person тоглоом юм. Мөн онцлогийн хувьд та singleplayer дээр тоглож байсан хэдий ч таньд мэдэгдэлгүйгээр бусад тоглогчид таны тоглоомд нэвтэрч, таныг хак-даж, таныг илрүүлхийг ч оролдох юм. Өөрөөр хэлбэл та өөрөө ч мэдэлгүйгээр бусдын тоглоомонд холбогдож, бусдыг хакдаж, тэднээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй болно. Магадгүй өнөөдрийг хүртэл тоглож байсан хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглоомын орчинг бүрдүүлсэн гэхэд болно.
Тоглогч
Aiden Pearce гэгч хакерын дүрээр тоглох бөгөөд та хотын CtOS-г удирдаж чадах өөрийн гар утастайгаар хууль журам сахиулхын төлөө, аль эсвэл хууль бус зүйл хийхийн төлөө ашиглах, үгүй бол зүгээр л зугаацаж авах эсэх нь таны өөрийн дурын асуудал юм. Тоглоомыг Multi-player co-op байдлаар бас тоглож болох бөгөөд ингэсэн нөхцөлд 8 хүртэлх найзууд холбогдож single-player дээрх даалгаваруудыг хамтарч биелүүлж бас болно.
Хавсралт:
watch_dogs_banner-HD.jpg [ 350.14 KiB | 1196 удаа үзсэн ]
Тоглоомын тухай дэлгэрэнгүйг Wikipedia хуудаснаас уншина уу.
Тоглоомын үндсэн сайтруу орж, дэлгэрэнгүй trailer үзэх бол ЭНД дарна уу.
Хотын бүх камерыг хүссэнээрээ удирдаж, хүссэн хүнийхээ мэдээлэлд хандаж, хүн алахдаа хүртэл хэргийн газар очих шаардлагагүй тийм ертөнц.
Ингээд гар буу биш, гар утас хамгийн аюултай зэвсэг боллоо.
Хавсралт:
watch-dogs-screen-07-ps4-us-04apr14.jpg [ 132.05 KiB | 1196 удаа үзсэн ]
Сайхан мэдээ дуулгахад тоглоомыг PC-нд тоглож болох хувилбарыг nosTeam гаргасан бөгөөд энд дарж kickass-с татна уу.
Тоглоомыг бүрэн мэдэрч, бүх функцуудыг нь ашиглаж, хөгжүүлэгчээс ч гэсэн тусламж авч тоглох бол тоглоомыг $60-р худалдаж авхыг зөвлөе