Булган
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Буа-мб.png
— аймаг —
Сүлд туг
Сүлд тэмдэг
Хоч: "Анхдагчдын нутаг"
Монгол орон дахь Булган аймаг
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Булган
Сум (16) Нэр бүхий 16 сум
Аймгийн төв Булган
Газар нутаг 48,733.00 км²
Хүн ам (тоол.) 2010 онд ▼53,653 хүн [1]
- МУ-ын иргэн 53,611 хүн (99.9%) [2]
Хүн ам (тооц.) 2011 онд ▲58,483 хүн
Нягт сийрэг 2011 онд 1.20 хүн/км²
Ард түмэн үндсэндээ монгол
Нутгийн олон Булганыхан
Урьд цагт Ихэнх нь Түшээт хан аймагт
1923-1931 он Ихэнх нь Богдхан уулын аймагт
1931-1938 он Ихэнх Тариалан, Сэлэнгэ ай-т
1938 он Булган аймаг үүссэн
Засаг дарга Даваажавын Эрдэнэбат (АН)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (НЗНЦ+8)
Утасны дуг. +976 134
Шуудан-дугаар 63000
Автомашиных БУА БУЛ
Цахим газар bulgan.gov.mn (монголоор)
Булган (худам монголоор Булган мб - хэвтээ.PNG - bulaɣan, булаган) — Монгол улсын аймаг. 1938 онд байгуулагдсан, 48,700 км² нутагтай.
Гарчиг
1 Түүх
1.1 Эртний түүх
1.2 БНМАУ-ын үе
2 Газар зүй
3 Сумд
4 Үйлдвэр уурхайнууд
5 Хавсралт
5.1 Лавлах холбоос
5.2 Гадаад холбоос
Түүх
Эртний түүх
Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргэд, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.
БНМАУ-ын үе
Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.
Газар зүй
Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.
Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу, өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас, дунд хэсгээр нь Дээд Пермийн ба Гуравдагч, Юрийн галавын бялхмал чулуулаг, мөн Дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж, газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэлбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.
Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийн ургамал, хойд хэсгээр ой хөвч тархжээ. Ан амьтан элбэггэй.
http://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D1% ... 0%B0%D0%BD
http://www.bulgan.gov.mn/home/start/