Сур: Баяр хүргье
Юуна: баярлалаа.
Сур: Энэ таны 2 дахь олимп байлаа, эхлээд Ванкувер одоо Сочи, Та яг юу мэдэрч байна эдгээр олимпоос
Юуна: Тэгэхээр юуны түрүүнд... Миний уйлж байгаа шалтгаан нь...Гадуур шүүлтийн талаар буруу ойлголтууд маш их байна... Гэхдээ би зүгээр л үүнийг дуусгаж чадсандаа баяртай байна. Миний нулимс баярын нулимс гэж бодож байна.
Сур: баярлалаа.
Сур: Чөлөөт үзүүлбэрийн дараа бүх хүн таныг ямар хариу үйлдэл хийх бол гэж харж байсан. Та чин сэтгэлээс инээмсэглээгүй бас уйлаагүй. Яг ямар сэтгэл хөдлөл байсан бэ?
Юуна: Тэгэхээр, Би өөрөө ч яг ямар сэтгэл хөдлөл мэдэрсэнээ мэдээгүй. Гэхдээ би юу ч бодоогүй бас мэдрээгүй. Зүгээр л дуусгасандаа баяртай байсан.
Сур2: Энэ тэмцээнд ч, өмнөх жилүүдэд ч та шударга бус оноо заримдаа авч байсан. Тэр үед таны уур хүрдэггүй гэж үү?
Юуна: Миний бодлоор хүмүүс энэ тал дээрээ надаас илүү санаа зовдог юм шиг. Би зүгээр л дуусгасандаа баяртай байна.
Сур: 2 жил амарсаны эцэст та мөсөн талбайдаа эргэж ирлээ. Миний бодлоор энэ таны хувьд хүнд шийдвэр байсан байх. Мөн таны кареерынхаа туршид гаргаж байсан хамгийн зөв шийдвэр юу вэ?
Юуна: Би олон шийдвэр гаргаж байсан....Сочигийн олимпд оролцох нь миний хувьд хүнд шийдвэр байсан. Гэхдээ сайнаар дууссанд би баяртай байна.
Сур: Юуна Ким, Энэ таны хувьд сүүлийн тэмцээн харин хувийн амьдрал болон мэргэжлийн кареер дөнгөж эхэлж байна. Та хамгийн түрүүнд юу хиймээр байна?
Юуна: Энэ миний сүүлийн тэмцээн байлаа. Надад хийх зүйл их байна. Маш олон зүйл хийхээр төлөвлөсөн. Юуны түрүүнд би амралтаа авах хэрэгтэй гэж бодож байна, одоо л нэг сайхан амарч чадна байх. Миний хувьд одооноос шинэ амьдралаар, эрх чөлөөтэй амьдрах болно.
Сур: Яагаад олон хүмүүс таны үзүүлбэрийг хараад уйлсан юм бол?
Тиймээ... би харсан... Би хар багаасаа гулгаж эхэлсэн, одоо харин дуусгаж байна. Их цаг хугацаа өнгөрч... олон хүмүүс намайг хүүхэд байх үеэс минь харж эхэлсэн учраас одоо тэд надтай адил гунигийг мэдэрч байгаа байх.
Сур: Фенүүдээ хандаж мэндчилгээ дэвшүүлээч
Юуна: Бүгдэд нь баярлалаа, Би цаашдаа аз жаргалтай амьдарнаа.
Сур: Шагнал гардуулах ёслолоыг шууд дамжуулах үеэр та биднээс нэгэн аяыг явуулж өгөхийг хүссэн, та санаж байна уу?
Юуна: Өө тийм, миний богино үзүүлбэрийн ая.
Сур: Та яагаад энэ аяыг сонгосон бэ?
Юуна: Би энэ аяыг сонсох болон үүн дээр гулгах дуртай, бас миний сүүлийн ая учраас...
Сур: Амьдралд тань аз жаргал хүсье...
(жоохон залхуу орчуулчихлаа сорри...

)