Ишлэл:
Гол нь ард түмэн дэндүү харанхуй байна даа. Арго, Сарандаваа, Давааням, Бат-Отгон гэх мэт хүмүүс гарч ирээд хуурамч шинжлэх ухаан ярихад бараг бүгдээрээ дагаад хуйларч байна. Шинийн нэгний өглөө зүг чиг мөрөө гаргаж байна гэж ийш тийшээ модны үртэс, цаасны тасархай шидээд амандаа төвд ном уншаад орж ирдэг хүмүүс өчнөөн байна, засаг төр нь төрийн тахилгатай уул нтр гэж нэрлээд элдэв уул овоог албан ёсоор тахиж байна. Коммунистуудын үеийн хүмүүжил болох өөрөөс чинь өөрөөр л бодож ярьж байгаа бол тэр чиний, бидний дайсан гэсэн үзэл бодол хүмүүжил одоо ч давамгайлсаар байна. Тийм ч учраас үзэл бодлоо шулуухан илэрхийлсэн нэгнээ хараал зүхдээр булах шахаж байна. Ийм байхад яаж хөгжих вэ дээ.
1921 оны хувьсгалаар дэлхийтэй хөл нилүүлэн алхах боломжоо олж авсан. 1924 оны хувьсгал нь муу,сайн байсандаа гол нь биш үндсэн хууль баталж ард түмний засгийг тунхаглана гэдэг бол тухайн үедээ дэлхийтэй хөл нийлүүлж буйн л хэрэг. Үүнээс өмнөх цаг үеүүдэд буюу социализмаас өмнөн нь эртний, дундад зууны сэтгэлгээгээсээ салаагүй байсан нь үнэн. Социализм нь бидэнд сэтгэлгээ, амьдралын маш олон боломжуудыг нээж өгсөн. Иймээс ч тэр үед монголчуудад үзэгдэж харагдаагүй байр, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт орчин үеийн соёлын зүйлүүд орж ирсэн. Ингэснээрээ дэвшил болж бид урагш том алхасан нь үнэн. Гэхдээ социализмийн монголчууд ардчилалын үе ирэхэд феодалын үеийн "тоос шорооноосоо" бүрэн гүйцэд салж амжаагүй байсан. Энэ нь ардчилал гархад манайд феодалын маягын юмнууд эргэж цэцэглээд байгаатай ямар нэг байдлаар холбоотой. Дээр хэлсэнчлэн уул ус тахих, лам хар дагах, мөргөх, залбирах нутаг усаараа талцах, хов жив хөөцөлдөх, баярхаж, зиндаархах гэх мэт хуучны хачин сэтгэлгээнүүд эргэн сэргэж. Ардчилалд ороод олсон нь их буюу үнэ цэнэтэй алдсан нь их бөгөөд үнэ цэнэтэй байна уу? Гэвч нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг буруутгаж хэн нэгэнд буруугаа чихээд сууж байхаасаа илүүтэй түүндээ зөв, үнэн үнэлэлт өгч ирээдүйн шийдэлээ олох нь чухал болоод байна. Харин үүнд яаж хөдлөх вэ гэдгээ бид одоо ярьж суух ёстой болохоос түүхэндээ буруугаа чихчихээд сууж байж болохгүй нь дээр ичгүүртэй тэнэг хэрэг болох биз. Үнэндээ бид дор хаяж социализмын үед хийсэн бүх зүйлийг хийж байж цаашлаад тэрнээс ч илүү бүтээн байгуулалт, шинэлэг зүйлсийг хийж байж энэ хөмөрсөн тогооноосоо гарна гэж бодном.