Түүхэн тулаанууд
Брест цайзын төлөөх тулаан
Дайны эхний үед гарсан домогт тулаан, Зөвлөлт Холбоод Улсын цорын ганц Баатар Цайз (Дээд цол) түүний төлөөх тулааны талаар асар олон явган яриа үнэн худал нь үл мэдэгдэх баримтууд байдаг. Дайны ороо бусгаа цаг дээрээс нь ЗХУ-н суртал ухуулга болон бүдүүлэг эрх баригчидын нөлөөгөөр энэ түүх бүдгэрч чухам юу болсон талаар бид мэдхэд хүнд болжээ. Би ер нь түүхийг гуйвуулхыг хойч үейин эсрэг үйлдэж буй хамгийн хүнд гэмт хэрэг гэж боддог, зарим хаад, эрх баригчид тусгай номын сантай байсан гэгддэг бөгөөд тэнд нь жинхэнэ гуйвшгүй түүхийг тугай түүхчидээр бичүүлэн хадгалж төрийн бодлого болгон уламжилдаг байсан гэнэлээ. Оросууд түүх гуйвуулахдаа их гарамгүй нөхдүүд байгаан. За энэ ч яахав 1947 оны 6 сарын 22-нд эхэлж хэзээ дууссаныг одоо лав мэдэх нөхцөлгүй юм байлээ. Энэ талаар нэг Орос орчуулгын ном байдаг (социализмын үед л гарсан) нэг удаа надад унших боломж тохиосон ч тэр үед нүд нээгдэж эхэлж байлаа бага залуу ч байж омогтой ч байж Орос коммунизм ханхалсан ганц ч үнэн үггүй биз гээд шидчихсэн.
За гол юмаа бичий. Энэ тулаанд нээх олон мянган хүн үхэж үрэгдээл онгоц, танк техник оролцоод байгаагүйм шүү эртхэн хэлчий. Дайны явцад ч нөлөө үзүүлээгүй. Харин жинхэнэ эр зоригийн дууль гэж хэлж болхоор тулаан. Ямар ч бэлтгэлгүй байсан хилийн ойролцоох Беларусын жижиг цайз нийт байлдаж болхоор хүн хүч 4000 орчимтой (зэвсэг барьж чадах ард иргэдийг оролцуулаад) энэ газарлуу хийсэн Вермахтын дайралт санаанд оромгүй эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг.

Яг жинхэнэ хориглолт эхлэхээс өмнөх тулаан болон бөмбөгдөлтөөс ихэнхи хүн хүчээ алдсан Оросын тал Цайзруу ухран хориглолт хийж эхэлжээ. Вермахтын офицерууд энд гайхшаа барсан гэдэг бүр арга тасран хэрхэн эзлэхээ бараг мэдхээ байх шахжээ. Бараг 7 хоног хориглосон юм шиг байгаан, хорт хий, галаар шүршигч, шатаах бөмбөг бүхнийг хэрэглээд бараагүй, бөгөөд сүүлдээ танк их бууны тусламжтай хүний хүчээр шахаж орж эзэлжээ. Фронтын шугам Брест цайзыг өнгөрөөд өчнөөн километр явчихаад байхад хориглолт үргэлжилснээр барахгүй бүрэн эзлэгдсэний дараа подваль, хонгилууд агуулхуудад хүмүүс үлдэж хориглосоор өлсөж үхсэн гэнэлээ. Цэгүүд болон зэвсэг барих чадалтай хүмүүс тулалдаж, бусад нь хүнс, зэвсэг зөөж чадхаа хүртэл тэмцсэн энэ цэргүүд нойргүй тулалдсанаас эрүүл ухаанаа алдчихсан тулалдсаар байжээ. Энэ тэдний өлсөж үхсэн хонгил дахь бичээс гэнэлээ.

Оросууд энэ талаар хэт өргөмжлөн ярьж бүтэн сараар тогтоосон, асар олон Германчуудыг хядсан, Германчууд Орос цэргүүдийн чадлыг хараад өмдөндөө шээс алдаж байсан мэтээр тарааж түүхэндээ ч тэгж бичээд одоог хүртэл гүрийсээр. Даан ч энэ ямар ч боломжгүй зүгээр өөр эх сурвалжыг харалгүй эрүүл ухаанаар бодоод үзхэд хэдэн арван мянган сайтар зэвсэглсэн Вермахтын цэрэг техник, энэ жижигхэн цайзыг сар эзэлж чадахгүй хядуулсаар байна гэдэг боломжгүй. Өч төчнөөн баримтууд гарж ирсээр байгаа ч Орсууд гүрийсээр л. Вики дээрээс хальт харсан чинь энд Ефим Фомин гэгч удирдаж байсан офицеруудийн нэг тулааны дараа олзлоод Комиссар болон Еврей байсны улмаас газар дээрээ хороогдсон гэж байна. Комиссар гэж нөгөө улс төрийн зөвлөх ч гэдэг билүү нөгөө олны өмнө гарч хэнхэгтэй лекц уншаад дургүй хүргэсэн хүнээ матаж алуулдаг гаруудыг хэлээд байгаан. Энийг харсан 2 тал олзлогдсон цэргийг алдаггүй Женевийн конвенци шиг тэхдээ өмнө нь байсан цэрэг дайны асуудлыг тусгасан хаанахын конвенци билээ тэрийг шууд зөрчих тушаал байдаг тэр нь Оросууд SS-н цэргүүдийг олзлохгүй газар дээр нь хороодог бол, Германууд Комиссаруудыг хороодог байсан санагдчилаа. Ер нь энэ конвенциуд даан ч мөрдөгддөггүйм л даа хаана ч хэзээ ч. Олзлогдсон цэргийг алах ёсгүй байдын учир нь тулгах ялгүй учираас. Эх орныхоо төлөө байлдсан тэдэнд ямар ял тулгах вэ дээ. Заза хадууржийна ингээд завсарлы.