#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.11.26 11:40 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 2086 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 581 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.11 2:03 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
ЭХЛЭЛ

- Луунууд гэж Молландер хэлээд газар унасан үрчгэр алим авч гар дээрээ шидэхэд,

- Алимаа чулууд гэж Сфинкс Аллерас шаардангуй хэлээд саадагнаасаа сум сугалан нумны хөвчинд онилов.

- Би луу хармаар байна. Би харахыг маш их хүсч байна гэж тэдний хамгийн залуу болох хоёр жилийн дараа эрийн цээнд хүрэх тагдгар хүү өгүүлэв.

Харин би Розалигийн гарт тэврүүлэн унтмаар байна гэж Пэйт бодоод сандал дээрээ тухгүйхэн шилгээв. Маргааш гэхэд охин түүнийх болно. Би түүнийг Хуучин хотоос алс уйтан тэнгисийн Чөлөөт хотуудын нэг рүү аваачина. Тэнд мэйстерүүд байхгүй болохоор түүнийг зэмлэх нэг ч хүн байхгүй.

Цонхны хаалтны завсар Эммагийн инээд зугаацуулж буй эрэгтэй хүнийх нь баргил хоолойтой холилдон хадна. Тэр <<Үзэг ба Шар айрагны аяга>>-ын хуучин үйлчлэгч нарын нэг бөгөөд дөчин насыг хүрч байгаа ч гэсэн махлаг булцгар царайлаг хэвээр байлаа. Рози бол түүний арван таван настай саяхан цэцэглэсэн охин юм. Эмма Розигийн охин насыг алтан луу хүрнэ гэж шийджээ. Пэйт үүнд зориулан есөн мөнгөн буга, атга хүрэл зоос, бутархай мөнгө хадгалжээ. Гэвч алтан зоостой болохоос илүү амьд луутай болох нь илүү амархан хэрэг байлаа.

- Чи луунаас дэндүү хожуу төрж, залуу минь. Хамгийн сүүлчийн луу Гуравдугаар Эйгоны хааны үед үгүй болсон гэж дагалдан Армен Рүүнд хэллээ. Армен шинэ сурагчийн мөрөн дээр толгойных нь оронд манжин байдаг гэдэг ярианд итгэх мэт хүзүүндээ хар цагаан тугалга, хүрэл цагариг хэлхсэн ширэн оосортой зүүлт зүүжээ.

- Вестеросын сүүлчийн луу гэж Молландер батлав.

- Алимаа чулууд гэж Аллерас ахин шавдуулав. Тэр бол Сфинкс гэдэг залуухан царайлаг хөвгүүн байсан учир бүх үйлчлэгч охид түүнд дурлана. Рози хүртэл заримдаа түүнд дарс авчирч өгөхдөө гарт нь хүрэхэд Пэйт хараагүй дүр эсгэн шүдээ шажигнатал зууна.

- Вестеросын сүүлчийн луу байсан. Түүнийг бүгд мэднэ гэж Армен цөхрөлгүй үргэлжлүүлэв.

- Алимаа шид үгүй бол чи түүнийг идэх болно шүү гэж Аллерас шаардлаа.

- Энэ байна гээд Молландер модон хөлөө чирэн дороо үсрэн алимыг Балын дарсны дээгүүр хөшиглөсөн манан руу чулуудлаа. Хэрвээ түүний хөл гэмтээгүй бол эцэг шигээ хүлэг баатар болох байв. Тэр булчинлаг бүдүүн гар өргөн мөртэй учир алимыг хүчтэй хурдан шидсэн ч далд орохын даваан дээр нь улаан өд бүхий ярдын урттай исгэрсэн алтан модон сум гүйцэв. Пэйт алиманд сум онохыг хараагүй ч чимээг нь сонслоо. Зөөлхөн лүгхийх чимээ гараад ус цалгилаа.

- Чи түүнийг нүхэлчихлээ. Ёстой сайхан гээд Молландер исгэрэв.



_________________
:f01:


Сүүлийн удаа croft 3-р сар.17.14 4:20 pm-д засварласан, нийт 20 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 4:06 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
За Bookcracker-аас өрсчихье.
Алхимич гэдэг нь Жэйкен Х'гар. Харин түлхүүр аваад ямар хэрэг мандуулсныг нь мэдэхгүй юм байна.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 11:53 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
ajai ta Silmarillion orchuulaach plz :P


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 12:48 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Odoo nom orchuulah yum bol mongold hen ch zohiogchiin erkh avaagui hevluuleh bololtsootoi sonirholtoi nom orchuulaad hevluulsen ni deer bailguidee


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 12:59 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.23.11 11:44 pm
Бичлэгүүд: 57
КРОФТОО БАЯРЛАЛАА :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 1:00 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ашгүй нам цэвэрлээ шив дээ.

Бөөн худлаа уулзана уулзахгүй гэсэн юм дүүрэн байсан.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 1:07 pm 
Оффлайн
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.13 11:49 am
Бичлэгүүд: 810
Солиортлоо уншлаа гэж ... Баярлалаа Крофт. Гэснээс тэр түлхүүр ямар гай тарих бол гэж бодохоос дотор муухайрч байна энтэр :twisted:

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 1:12 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Манай Крофтын орчуулга, найрлага бүр л сайжраад байна шүү :wd:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 1:16 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.13.06 11:40 am
Бичлэгүүд: 6
bayarlalaa

_________________
good


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 1:59 pm 
Оффлайн
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.26.09 9:02 pm
Бичлэгүүд: 181
Байршил: Munh huh tengeriin huchin dor...
Wow, Баярлалаа Крофтоо
Хуучин хотод эхэлж байгаа юм биздээ Нүүргүй хүн ямар хэрэг мандуулах гээд байгаан бол? Хэрэгтэй учраас л түлхүүрийг нь хулгайлуулж байна даа?

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 4:33 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.09.12 12:39 pm
Бичлэгүүд: 702
Байршил: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Ишлэл:
За Bookcracker-аас өрсчихье.
Алхимич гэдэг нь Жэйкен Х'гар. Харин түлхүүр аваад ямар хэрэг мандуулсныг нь мэдэхгүй юм байна.
:haha: :wd:
:brows:
...Мэйстэр Марвин, обсидиан лаа хоёроос эхлээд эхлэл бүлэгт гарсан баатруудтай гагцхүү төгсгөлийн бүлэгт л дахин уулзах болно. Гэхдээ Пэйтийн үхсэн гэдгийг номын төгсгөлд, хэрхэн үхсэнийг нь "A Dance with Dragons"-д Арьяа анхны захиалгат аллагаа гүйцэтгэх үед санаарай... :hihi: . Дорнд аялан Доран Мартелл, Арианна гүнж болон Элсний Могойнуудтай уулзахын цагт Аллерасын нэр ус, угсаа гарал, бие галбир, хурц ухаан, зэвсэг эзэмших чадвар зэргийг бас нэг удаа бодоод үзнэ биз дээ... :wink: !


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 5:14 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ишлэл:
:wd:
Түлхүүрээр юу хийсэн нь гардаг юм уу.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 5:17 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.09.12 12:39 pm
Бичлэгүүд: 702
Байршил: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Ишлэл:
...Крофтын... найрлага... :wd:
:embarassed:


Сүүлийн удаа Bookcracker 11-р сар.09.13 12:10 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 5:26 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.09.12 12:39 pm
Бичлэгүүд: 702
Байршил: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Ишлэл:
Түлхүүрээр юу хийсэн нь гардаг юм уу.
Ил бол гардаггүй санагдаж байна. Гэхдээ номын хамгийн сүүлийн бүлгийн сүүлчийн өгүүлбэрээс ургуулан бодох ахул байнгын хэрэглээнд байгаа байлгүй ... :wink: .


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:05 pm 
Оффлайн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.10 10:00 am
Бичлэгүүд: 231
ter Jake ig Arya alchaaguimuu 3dahi uhlee zahialahdaa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:11 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ишлэл:
ter Jake ig Arya alchaaguimuu 3dahi uhlee zahialahdaa
Юу үхэх нь битгий хэл нэг нүүрээ хуулаад нөгөө нүүртэй болж төмөр зоос өгөөд явсан шүү.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:14 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
хөөе миний асуултанд хариулдаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:14 pm 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.27.13 5:20 pm
Бичлэгүүд: 422
Зоосийг харсан Браавосууд хэл нь татах шахдаг уу?

_________________
Х Ү С


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:17 pm 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.27.13 5:20 pm
Бичлэгүүд: 422
Силмариллион чинь Крофтд e-book р байгаа гэсэн дээ андуураагүй бол

_________________
Х Ү С


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:17 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ишлэл:
хөөе миний асуултанд хариулдаа
Хөлсийг нь өгвөл орчуулъя. Бэлэн байгаа юм уу.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:21 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
Ишлэл:
Ишлэл:
хөөе миний асуултанд хариулдаа
Хөлсийг нь өгвөл орчуулъя. Бэлэн байгаа юм уу.
Та тэгвэл фбэ өгчих надруу пиэм


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:28 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ишлэл:
Та тэгвэл фбэ өгчих надруу пиэм
За чекээ явуулчихлаа. Араас нь үргэлжлүүлээд Хоббит, Бөгжний эзэн энэ тэр явах юм уу.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:36 pm 
Оффлайн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.29.10 10:00 am
Бичлэгүүд: 231
Ишлэл:
Ишлэл:
ter Jake ig Arya alchaaguimuu 3dahi uhlee zahialahdaa
Юу үхэх нь битгий хэл нэг нүүрээ хуулаад нөгөө нүүртэй болж төмөр зоос өгөөд явсан шүү.
oo zolig chin helsendee hurehgui huuhed ailgaj haychaad yvsiimu, uheh bolood zalgamjlagchaaraa songochloo gej bodsin


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:45 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
Ишлэл:
Ишлэл:
Та тэгвэл фбэ өгчих надруу пиэм
За чекээ явуулчихлаа. Араас нь үргэлжлүүлээд Хоббит, Бөгжний эзэн энэ тэр явах юм уу.
copyright ni mgld awsan hun amitan chuham bdag yum boluu
ta tegeed hedeer orchuulaj uguh yum?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:51 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Хар шил хэвлэлийн компанитай юм уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.08.13 6:53 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
Ишлэл:
Хар шил хэвлэлийн компанитай юм уу?
bailaa yu gehde bas ar uwriin haalga uhwal bolh bh gej bodjine shuude :mrgreen:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 2086 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 581 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр