#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.07.26 7:03 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 16 постууд ] 
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.18.13 6:42 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.25.03 7:34 pm
Бичлэгүүд: 12
Байршил: Republik of Mancunia
Манай Монголын ISP-ууд яагаад DNS солиулуулахгүй байгаа юм бол?

Гэртээ Univision-г тавиулчаад гадаадын Netflix, Spotify г.м. газруудаас кино, дуу stream хийх гэсэн юм.

Өмнө нь VPN-р америкт байгаа юм шиг болоод орчдог байсан гэхдээ кино үзэе гэхлээр VPN арай л удаан, хэт их тасалддаг юм.

Тэгэхээр нь Unblock-Us, Unotelly г.м.-ээр зүгээр DNS-ээ солиод бүх юмаа VPN-р дамжуулахгүйгээр жинхэнэ хурдаараа холбогдох гэсэн чинь энэ Univision чинь DNS солиулуулдаггүй шүү.

За больёо би зүгээр үнэгүй Google DNS эсвэл OpenDNS-н сервер руу заагаад интернетээ жаахан хурдлуулая гэхэд огт авч хэлэлцэхгүй "Зөвхөн манай DNS л байхгүй бол хаягууд чинь болохгүй" гээд байх юм. Тэгэнгүүт Skymedia, Mobinet 2 руу ярьж үзлээ, аль аль нь бас зөвхөн манай DNS байх ёстой гээд байх юм.

Америкт ISP-ууд ингэж DNS Filtering хийгээд хүмүүс бөөн тэмцээд одоо конгресст нь DNS Filtering хууль бус болгохгоод байхад манай улсын хамгийн том ISP-ууд яагаад ядаж тайлбар өгчихгүй ингээд байнаа.

Надад одоо ядаж яагаад ингэж DNS-г солихийг хориглоод байгааг тайлбарлаад өгчих хүн байна уу?

Өөр ISP-с интернет авч байгаа хүмүүс DNS-ээ сольж болж байна уу?

_________________
Ooh Aah Cantona!


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.18.13 7:01 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.26.07 6:22 pm
Бичлэгүүд: 1871
Байршил: The quiet one :(
DNS ee solihoor ygd net chine hurdan bolj bgaag tailbarlaad ogooch.
Ip hayagiig Domain ner ruu horwuuldeg server gesen ug bishu?


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.13 1:26 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.25.03 7:34 pm
Бичлэгүүд: 12
Байршил: Republik of Mancunia
Тийм яг зөв, жишээлбэл http://www.google.com гэж бид броузерт хийхэд DNS сервер нь цаанаа тэрийг 122.201.16.177 гэсэн IP хаяг руу хөрвүүлж өгч бид тэр сайт руу холбогддог.

Яагаад өөр DNS зааж өгвөл хурдан байдаг вэ гэвэл бид аливаа сайт руу очихоор тухайн сайтын IP хаяг нь тэр DNS серверийн cache (ой)-д нь хадгалагдана. Тэгэхээр дараа нь тэр сайт руу хүсэлт өгөхөөр DNS сервер нь өмнө тэр сайтын IP хаягыг хөрвүүлсэн байгаа учраас заавал ахиж хөрвүүлээд байхгүй шууд өөрт чинь хүргэж өгнө.

Тэгэхээр олон хэрэглэгчтэй олон сайтуудыг уже cache (сануулсан) DNS сервер нь илүү хурдан IP хаягуудыг хүргэж өгнө.

Нэг ёсондоо 1617, 1950 г.м. лавлах руу залгаад тэр хүүхнүүдээс дугаар асуухад шууд цээжээр хэлээд өгдөгтэй л ижил.

Манай Монголын хэдхэн мянган хэрэглэгчтэй ISP-уудтай харьцуулахад Google DNS (8.8.8.8, 8.8.4.4), OpenDNS (208.67.222.222, 208.67.220.220)-н DNS-г ашигладаг тоо тоомшгүй олон сая хэрэглэгч байгаа учраас эдгээр DNS серверүүд бараг л бүхэл интернетийг cache (цээжлэсэн) байдаг.

_________________
Ooh Aah Cantona!


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.13 4:36 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.26.07 6:22 pm
Бичлэгүүд: 1871
Байршил: The quiet one :(
Goy jishee bn :wd:
Ooriin chine DNS server tuhain domain neriin ip hayagiig medehgui blaa gehed oor server uu forward hine. Ene hugatsaa tiim udaan bdag gej u? Bi huwidaa negj bodohgui l bn. Hurdand ogtsom noloo uzuuleheer hugatsaa zartsuulahgui blgui de. Za sain medehgui yumda.


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.13 5:09 am 
Оффлайн
Гавъяат Форумчин Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.28.03 6:07 pm
Бичлэгүүд: 2507
Байршил: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Мэдээж шууд огцом нөөлөнө гэж бхгүй гэж бодож байна. Гэхдээ нэгэнт cache -нд хадгалагдсан мэдээллийг дуудах - Гаднаас дуудах 2 рт ялгаа гарна (Жаахан нуршуу тайлбарлахад).
Дараа нь тухайн Домэйн д хандах хандалт гэх зэргээс бас болно.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.13 8:30 am 
Оффлайн
¤ Expert

Нэгдсэн: 7-р сар.06.10 1:31 am
Бичлэгүүд: 1182
Google, OpenDNS ашиглаж нэтээ хурдлууллаа юү. Би лав ялгаа үзэж байгаагүй. Угаасаа ялгаа гарлаа гээд жирийн хэрэглэгчид мэдрэгдэхээр юм гарахгүй байх.
Ялгаа байгаа эсэхийг шалгах энгийн арга зүгээр ISP, Google, OpenDNS server-үүд рүүгээ ping хийгээд харьцуулаад харахад л болно. Зориулалтын про ашиглаж тест
хийхэд минийх бол ISP маань арай дээр байсан. Дээр үед л тэгж саваагүйтэж байсан.
Тэр root server нь манайд байрлахаар боллоо гэж дуулдаад байсан нь үнэн бол одоо ер нь солиод ялгаа гарахааргүй болоо биз дээ.
Site filter, block хийгээд байвал workaround хайж болох л юм.
Aiax бол зүгээр өөрөө солиод л байдаг. Наад Univision этр ч сүлжээгээрээ нэт, тв, утас гээл баахан үйлчилгээ үзүүлдэг. Заавал өөрийн DNS server ашиглах шаардлагатай
байж болох л биз.


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.19.13 9:25 am 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Бичлэгүүд: 2334
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Suuliin uye-n Web 2.0 site-uud olon server-s zereg javascript library ed naraa load hiideg tul dns ih yalgaa gargajiigaam.. browser neg server-s zereg 1-2 file tatdag tul javascript library-nuudiig oor cdn hosted, zurag ene teree hurtel oor host deer tawihaar ih olon yumtai complex site-uud hamaagui hurdan achaaldag yum..

Ternees negent ip-g ni oltson neg server-s gants tom file tatahad dns medeej noloolohgui. .

_________________
http://facebook.com/khundaga


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.21.13 3:29 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.25.03 7:34 pm
Бичлэгүүд: 12
Байршил: Republik of Mancunia
За за ер нь цаашаа хүмүүсээс асуугаад хөөгөөд үзсэн чинь энэ DNS солихийг хориглосон нь компаниуд биш манай улсын засгийн газрын шийдвэр юм байна.

Миний ойлгосоноор саяхан Монголын хэдэн сайтуудыг хаасан юм шиг байна, тэрэнтэй холбогдуулаад Монголын бүх ISP-д DNS солихийг хоригло гэж Харилцаа Холбооноос тушаасан юм байна.

Манай улс чинь уул нь чөлөөт нийгэм юм сан яагаад ингэж БНХАУ, Сири, Ираны араас орж байгаа юм бол?

_________________
Ooh Aah Cantona!


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.28.13 11:58 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.25.03 7:34 pm
Бичлэгүүд: 12
Байршил: Republik of Mancunia
Хүмүүс хариулахгүй байгааг бодвол хэн ч тоохгүй зүгээр байгаа юм байна дөө.

Монголд хэдэн сайтууд руу орохыг хориглохийн тулд DNS-г солихийг хориглодог гэдэг чинь шаал тэнэг шийдэл шд.

Ингэхийг зөвшөөрсөн хүмүүс нь эдгээр болохгүй сайтуудыг хааж байна гэж хүмүүсийг хуурч ингэж даварч байж магадгүй, гэхдээ үнэндээ эдгээр сайтууд нь хаагдаагүй зөвхөн Монголд байгаа хүмүүс эдгээр сайт руу орохыг хориглосон байгаа.

За монголд байгаа улсууд нь DNS-ээ сольж чадахгүй юм, тийм учраас тэр хэдэн сайтууд руу нь орж болдоггүй юм байж, гэхдээ гадаадад байгаа хэн дуртай нь тэдгээр сайтууд руу орж болно шд. Хүнээр бол нэг нүдээ сохолж байгаатай л ижил шд.

Тэгээд тэр сайтууд нь ямар сайтууд байсан юм бол? Үнэхээр хууль зөрчсөн юм байж болно, за яахав гэхдээ дараа нь ямар сайт руу орохыг хориглох вэ? Ямар сайт руу орж болоод ямар сайт руу орж болохгүйг хэн шийдэж байна?

Хятадын Great Firewall of China чинь л энэ шд, энээс ямар ч ялгаагүй шд, иргэдийнхээ эрх чөлөөг хориглосон.

Өнөөдөр хэдэн үл мэдэгдэх сайтууд руу орохыг хориглож байна, маргааш Хятад шиг Youtube, Twitter, Wikipedia руу орохыг хориглох уу?

Өөр ардчилсан нээлттэй нийгэмтэй улсуудын төр засаг нь ийм арга хэмжээ авбал бөөн тэмцэл болно доо. Тэгэхэд манай монголд хэн ч тоодоггүй, хэн ч мэддэггүй ганцхан би л галзуу хүн шиг хоосон самбар дээр л бичих юм. Чааваас даа...

_________________
Ooh Aah Cantona!


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.13 2:32 am 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Бичлэгүүд: 2334
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Aan tiim uchirtaim bii wii.. Holboo hariltsaanii zohitsuulah horoond gomdoloo olon hun gargahgui bna daa, ene talaar er ni temtseed neg hun ch gesen hootsoldohgui baigaag harahad manai mongolchuud ch erh choloog ni hyazgaarlaad, nudiig ni booj amiig ni taglaad, ed bayalagiig ni hulgailj baihad ogt toohgui saihan zoriulaltiih ni ard tumen yum bna daa..

Tsk tsk tsk...

_________________
http://facebook.com/khundaga


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 12-р сар.11.14 10:28 am 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.09 3:09 pm
Бичлэгүүд: 1757
Байршил: The location you entered is too long.
Тийм байхаа.
Netflix, SmartDNS авчихаад шууд холболтоор ганц шоу үзчих гээд барсангүй.
Хөөрхий тэр support guy надад туслах гэж цаг гаруй оролдсон байх. Манай хараал идсэн ISP ний буруу байсан юм байшд :m0:
VPN - ээр л үзэхээс :m1:

_________________
There is a 32 character limit.


Сүүлийн удаа Question.net 8-р сар.31.15 11:35 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.14 5:52 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.15.07 2:41 pm
Бичлэгүүд: 3815
DNS ээ нээлттэй болгуулах юм сан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.15 11:23 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.09 3:09 pm
Бичлэгүүд: 1757
Байршил: The location you entered is too long.
Энэ сэдвийг глобал болгоод олон хүмүүсд хүргэмээр байна.

@Trafford Devil
Зарим хүмүүс Univision, Skymedia дээр байдаг хэдэн киног VK.com дээр хэн нэг нь тавьсан байхыг үзсэнээс болж VK.com ийг хааж нээгээд эхэлсэн байна :lol:

VK is the largest European social network with more than a 100 million active users.

Манай интернэт яг хятад шиг болох магадлал тун ойрхон байна.

_________________
There is a 32 character limit.


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.15 11:48 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
Энэ сэдвийг глобал болгоод олон хүмүүсд хүргэмээр байна.

@Trafford Devil
Зарим хүмүүс Univision, Skymedia дээр байдаг хэдэн киног VK.com дээр хэн нэг нь тавьсан байхыг үзсэнээс болж VK.com ийг хааж нээгээд эхэлсэн байна :lol:

VK is the largest European social network with more than a 100 million active users.

Манай интернэт яг хятад шиг болох магадлал тун ойрхон байна.
Угаасаа хятадууд монголын төрийг бариад байгаа юм биш үү. Сүүлийн үед маш олон юманд дургүй хүрэх болсон

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 12-р сар.11.15 9:01 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.05.09 3:09 pm
Бичлэгүүд: 1757
Байршил: The location you entered is too long.
www.horiotoi.org - ийг хаацан байнашд
Зураг
Ишлэл:
Маш олон сайтууд өөрсдийнхөө хөдөлмөрийг устгуулаад чимээгүй болоод өнгөрдөг.
Энэ Оюуны өмчийн газар бол бүүр даварчихсан аль ч сайтыг устгаж болно гэсэн эрх дархтай
гарууд юм. Өнөөдөр Монголд сайт нээж ажилуулж болохгүй юм бол цаашид хэн ч сайт хийж
хөтлөхийг хүсэхгүй. Баахан улс төржсөн захиалгат мэдээлэлтэй сайтууд л ноёрхох болно.
Манай сайтыг хаагдсан нь зөв гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд өөрөө 7,8 жилийн
хийсэн хөдөлмөрөө бусдаар зүгээр устгуулаад үз. Өөрийн өдөр шөнөгүй сууж хийсэн
хөдөлмөрийг устгуулж байгаагүй болохоор юу ч мэдэхгүй байна. Зүгээр л Монголоос хаачихсан
ш дээ. Өөр домэйн аваач гэж байгаа хүмүүст ч гэсэн хэлмээр байна. Би хууль зөрчөөгүй
гэдгээ мэдэж байгаа учраас яагаад энэ хүмүүсийг улам даврааж домэйноо солих ёстой гэж.
Нэг гайгүй сайт явахад үргэлж бусдад муу нэр зүүлгэж үгүй хийдэг энэ хэсэг бүлэг хүмүүсийг
одоо зогсоох цаг нь болсон. Нэг сайт хийх гэж хэр их хэмжээний цаг гаргадаг бас түүнийгээ
олонд таниулах гэж хичнээн их хөдөлмөр ордог тухай тэдэнд ойлголт байхгүй байна. Энэ бол
зүгээр л сайтыг хааж тэднээс мөнгө салгах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зан гэдгийг би мэдэж байна.
Яагаад бусдын хийсэн хөдөлмөрийг үнэлж чадахгүй ийм бүдүүлэг байдал гаргав? Оюуны Өмчийн Газар!
Хэр олон сайт хаасан нь илүү сайн ажилтан гэж явдаг юм уу? Үнэндээ одоо админ миний бие шантарч
байна. 7,8 жилийн ажил минь ингээд дуусч байгаа юм шиг санагдаж байна. Ахиж сайтаа хөгжүүлэхээс ч
айж эхэлж байна. Хүний хөдөлмөрийг хоёрхон минутад үгүй хийдэг энэ мэт зүйлсээс ч залхаж байна.
Өнөөдөр ямар хөгийн нийгэмд бид амьдарч байна вэ? Өнөөдөр магадгүй Хориотой хаагдсан ч маргааш
нэг өдөр хэн нэгний арван жил хийсэн хөдөлмөр талаар болох өдөр ирэхнэ. Цөөхөн Монголчууд бие
биенээ дэмжиж чадахгүй заавал ардаас нь татаж чангааж унагааж байх юм. Юу ч гэсэн ойрын хэдэн
өдөрийг харж байгаад сайтаа бүүр мөсөн хаах талаар бодох болно. Манай сайттай хамт байсан та нарт
бүгдээрэнд нь баярлалаа.

_________________
There is a 32 character limit.


Дээд талд
 Постын сэдэв: Re: DNS Солих
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.15 2:30 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 10-р сар.17.08 3:02 pm
Бичлэгүүд: 2070
univision тэргүүтээ лобби явж бга биз
тэгэж бгад торрент хаахад үгээ хэлэх бх


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 16 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр