|
Сэдвийг эхнээс нь дуустал нь уншлаа...
Сэдвийн эзэн Geraklus гишүүнд баяр хүргэе! Бичиж ярьж байгаа чинь үнэн л бол үнэхээр мундаг залуу юмаа. Монголд минь өөртөө ингэж эерэг өөрчлөлтийг зоригтойгоор хийж чаддаг олон залуус байгаасай гэж хүсч байна. Магадгүй би чиний оронд нэгэн цагт архинд дуртай явсан бол ингэж өөрчлөлтийг хийж чадах хүч чадал надад байх байсан болов уу гэдэгт эргэлзчихлээ бүүр ккк,
Би уудаггүй, бүүр амсахыг ч хүсдэггүй. Гэхдээ дурлаж биш, сайн дураараа 2-3 удаа согтож үзсээн...
Архийг үзэн ядаж өссөн ганц 2 шалтгаан байдаг юм. Ухаан орсон цагаас аав маань үе үе ажил, амьдралын шаардлагаар уудаг байлаа. Ээж бол архийг огт үзэхгүй, тэгээ л согтуу ирсэн шөнө нь үзэж тарна. Ер нь бол аавыг согтуу ирхэд дандаа л нойргүй хонодог байлаа. Аав бол өөрийгөө өмөөрнө би амьдралын төлөө та нарын төлөө үхэн хатан явж байна, амьдралын шаардлагаар ууж байна гээд л, үүний хажуугаар өөрийгөө дуртай болоод байгаагаа ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн гол нь тааруулж ууж чадахгүй согтоод алингаа алдтал ууна, орилж хашгичана, ертөнцийн төв болно, нэмж ууна, ер нь л их муухай, муухай авир гаргана. Би ч жоохондоо юу ч мэдэхгүй, арай томоороо ах маань л согтоод унацан байхад нь энд тэндээс олж ирнэ, аав ээжийг үзэж тарж байхад дундуур нь орно. Аав нээх биднийг зодож цохиод байдаггүй ч өөрийгөө цохино, орилж хашгичина, унтаад өгөхгүй хүнээс цааш авир гаргана. Ээжийнхээ уйлж, стрессдэж, зовж байгаа олон ч удаа харсандаа. Энэ байдал эхлээд ахад маань тусч архийг нэг нүдээрээ харж чаддаггүй хүүхэд болсон. Дараа нь ахын үлгэр дууриалал, өөрийн юмыг эргэцүүлэн бодох ухаантай болсон цагаас би бас архийг үзэн ядах сэтгэлтэй хүүхэд болсон. Дээр нь ээж маань намайг сургуульд орсон цагаас эхлэн муухай өвчнөөр өвдсөн, сайн босож сууж явж чаддаггүй хүн болсон юм. Энэ нь ч бас нөлөөлсөн байх... ахтайгаа нийлээд гэр орны ажил, хоол ундаа хийнэ, ээжийгээ асрана, хажуугаар нь хичээл номоороо ч ах бид 2 үеийнхэн дундаа тэргүүлдэг хүүхдүүд байсан. Найз нөхдүүдтэйгээ нээх уулзаад байж чаддаггүй гэр орны аахар шаахар ажилдаа дарагдчина, чөлөө зав хомс. Аав маань уг нь их сайн хүн, айхтар шудрага, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй, гэм жаахан өөрийнхөөрөө зөрүүд. Хичнээн тэгээд сайн сайхан байлаа ч ганц архи л энэ бүхнийг нь хараар буддаг, өөрийг нь хөөддөг зүйл. Одоо гэхдээ олон ч жил өнгөрчдээ, аав маань ухаарсануу, өөрийгөө боддог болсонуу, бидний олон жилийн тэмцлийн үр дүнүү ямар ч байсан бараг уухаа больсон, уулаа ч элдэв авир гаргах нь багассан байна лээ.
10н жилээ төгсөөд их сургуульд орлоо, хичээлдээ явхын хажуугаар бас ажил хийнэ. Шинэ хүрээлэл шинэ орчин... ХҮн тэгээд өөрийн байгаа хүрээллээ л дагаад явчихдаг юм шиг байгаан. Гэхдээ өөрөө өөртөө эзэн байгаад, өөртөө үнэнч байвал заавал хүмүүс дагах шаардлага байхгүй. Ангийнхандаа, ажлынхандаа уудаггүй, анхнаасаа л уугаагүй, дургүй гэдгээ зөвөөр ойлгуулчихсан, хүмүүс ч ер нь миний тэр талыг сайшаадаг дэмждэг байсан. Анхны пивоо эхнэртэйгээ цуг ууж байсан ккк. Тэр маань ууж үзээ, тэгэхгүй бол дараа нь ямар нэг шаардлагаар уувал согтоод өөрийгөө мэдэхгүй алингаа алдвал яана гээ л, уугаад огтоос ч сайхан санагдаагүй амт нь заваан... Хүмүүс найзууд тэр нь ч тийм энэ нь ч ийм зөөлхөн энэ нь зүгээр гээл. Ахад ямар ч тийм мэдрэмж байхгүй, бүгд л адилхан нэг гашуун иссэн уснууд. Яахав хар багаасаа айхтар дархлаатай болцон болхоор тэрэндээ л байх л даа. 10н жилийн багын хэд маань гадаадад сурах нь гадаадад сураад, тус тусын замыг хөөж байгаад ирээд нэг дороо цуглаад уулзсан ууж идэхийг ч сурчээ сурч. Тэгээд нэг тиймэрхүү орчинд байхаар шал тэнэг хүмүүсийн наастр, уур амисгалыг эвдчих гээд худлаа үнэн дунд нь орохгүй бол гомдоцгоох шинжтэй. Тэгээд байнга ч уулзаад байдаггүй болхоор ганц нэг уулзалтаар нь хүмүүсийг бодож уусан боллоо, согтож үзлээ. Бүүр л дургүй болж байгаам чинь. Өөрийгөө согтоод яах бол гэж бодсон үйл хөдлөлөө л удирдаж чадахгүй байгаа болхоос биш ухаан санаа хэвийн л байдаг юм байна лээ. Тэгээд дотроо хүн согтоод гаргадаг элдэв авир нь зориудаар, согтуу нэрээр далимдуулж албаар гаргадаг зүйл юм байна л гэж ойлгосон. Гэхдээ бас хүн хүндээ янз янз байж болох л байх, би л тэгээд хөл үйл хөдлөлөө сайн удирдаж чадахгүй, согтсоноо гадарлаад л ядраад бушуухан унтхын л түүс болдог. Гэхдээ дахиж хүмүүсийн уулзалт, уур амисгалыг бодож дургүй зүйлээ хийхгүй ээ. Соёлтойгоор сайхан ууж идэж уулзах юм бол найз нь очиж чадахгүй ээ, зүгээр нэг уулзаад, хэн нэгэнд нь тус дэм хэрэг болвол чадах ядхаараа очиж байна гэдгээ хэлнэ дээ. Тэгээд намайг найзын тооноосоо хасаад, хажиглаж зожигловол тэр л биз, архины хэдэн найзтай байсан юм байна гэж л ойлгоё
Заза юу юу ч болчив эмх замбараагүй, өөрийнхөө тухай ч юм шиг баахан зүйл биччихлээ. Гол нь би энэ сэдвийг их хэрэгтэй сэдэв гэж бодоод л...
Зөвөөр хэрэглэдэг гээд байгаа хүмүүс байнаа байна. Гэхдээ та нар маш цөөхөн шүүдээ. Зөвөөр хэрэглэдэгээрээ байгаарай цаашаа битгий ахиасай л гэж хүсэе. Цаашид энэ асуудал дээр та бүхэнтэй өөрийн санал бодлоо хуваалцаж байх болноо, манай залуучууд идэвхитэй байгаарай
_________________ lost in my mind...
|