#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.19.26 12:34 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 726 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 528 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:31 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Богино хугацааны жаргал, урт хугацааны зовлон
Рон Робинсын нийтлэлийг хөрвүүлэв.

Дийлэнх хөгжингүй орнуудын өрийн гол шалтгаан нь иргэдийн аз жаргалгүй амьдралтай уялдаатай байдагийг хүмүүс тэр болгон анзаардаггүй. Үүний улмаас хүмүүс материаллаг зүйлс, хар тамхинд татагдаж үүнээс шалтгаалсан нийгмийн завхрал, эрүүл мэндийн доройтол, хамгийн гол нь агуу их өрөнд баригддаг байна.

Америкийн Ейлийн их сургуулийн улс төрийн профессор Роберт И Лэйн олон жилийн судалгааны хаа үндсэн дээр орчин үеийн хэрэглээний нийгэмд амьдарч буй хүмүүсийн ёс суртахууны эд эсийг аз жаргалгүй байдал нь устгаж байна гэж үзжээ. "Хэрэглээний нийгэм дэх аз жаргалгүй байдал" гэдэг цуврал бүтээлдээ профессор Лэйн ингэж бичсэн байна: "Дэлхийн хэрэглээний нийгэмд амьдарч буй хүмүүсийн материаллаг баялагт хүрч буй үе шатуудаас үүдэлтэй аз жаргалгүй байдал нь 18-р зууны үеийн эрх баригчдын сурталчилж байсан аз жаргалтай амьдралын талаарх хэтрүүлэгтэй үзэл баримтлалтай шууд холбоотой билээ."

Профессор Лэйний бодож байгаагаар бол барууны ардчилсан ертөнц хувь хүмүүсийн аж жаргалтай байдалд илүү анхаарал хандуулах ёстой юм. Энэ нь орлогын төвшин бус сэтгэл зүйн эрүүл мэнд, хүмүүс хоорондын харилцаанд дэвшил гаргах хэрэгтэй гэж үзжээ.

Орчин үеийн хөгжингүй орны иргэд хэт их материаллаг хэрэглээг сонгосоноор дааж давшгүй өрөнд унадаг ажээ. Америк улсын сүүлийн хэдэн арван жилийн хэрэглээний өр нь хувь хүний орлогоос маш хурдацтайгаар давж байгаа юм. Америк улсын хэрэглээний өр 2011 онд орлогоосоо давах нь тодорхой бөгөөд ирээдүйн эдийн засгийн хямралыг авчирах нь даамжиггүй.

Өртэй холбоотой тэр болгон яригддаггүй бас нэг асуудал нь хувь хүмүүсийн зан үйлтэй холбоотой юм. Амьдралаа бага ч гэсэн аж жаргалтай болгохын тулд Америк ба бусад хөгжингүй орнуудын иргэд хуулийн дагуу ба хууль бусаар маш их хэмжээний эм бэлдмэл, хар тамхи хэрэглэдэг. Үүнд - спиртийн бүтээгдэхүүнүүд, марихуан, кокайн, тамхи, эм бэлдмэлүүд гэх мэт зүйлс багтана. Заримдаа хүнийг өөрөөсөө хараат болгож эрүүл мэндийг муутгаж, тархи ба сэтгэл зүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Донтолт тархасанаас болж гэмт хэрэг ихэсч, ялтангуудын тоо нэмэгдэж үүнийг дагасан зардал ихэсч, хаа сайгүй осол гарч, хүнийг эрүүл бус амьдралын хэв маяг руу түлхэж хэт таргалалт болж, чихрийн шижин , зүрхний шигдээс гэх зэрэг өвчин газар авч эрүүл мэндийн доройтол нийгмийг хамардаг ажээ.

Америкчууд хамгийн ихээр эрүүл мэндийн тэтгэлэг авдаг ард түмэн юм. 2009 онд хүн тус бүрд 8086 доллар зарцуулсан нь ДНБ-ний 17.6 хувь болжээ. Жил бүр эрүүл мэндийн салбарт зарцуулах зардал 4-10 хувиар өсч байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөс хурдан байгаа юм.

Богино хугацаанд их ашиг олох гэж оролдож буй компаниуд нь урт хугацааны өрөнд ордог үзэгдэл хэвшмэл болжээ. 2001 онд Марианн Келлер "Форбес" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа АНУ-ын авто машины үйлдвэрлэлийг ингэж хэлжээ: "Chrysler, GM, Ford компаниуд нээлттэй зах зээл дээрээс өөрсдийн хувьцааг худалдаж авахын тулд олон тэрбум доллар зарцуулсан... Том хөрөнгө оруулагчдад ашигтай үнээр хувьцаагаа зарахад нь туслахын тулд шинэ машин үйлдвэрлэх хөрөнгөө хувьцааны ханшийг өсгөхөд зарцуулж байв. Chrysler, GM, Ford груп нь өнөөдөр өрөнд баригдаж хувьцаанаасаа алдсаар байгаа юм."

Үүнээс харахад Америкийн авто үйлдвэрлэл богино хугацаанд хувьцаагаа өсгөж ашиг олохыг эрмэлзэхээс биш урт хугацаанд чанартай сайн машин үйлдвэрлэхэд ач холбогдол өгөхгүй байна. 2009 он гэхэд Форд-оос бусад компаниуд дампуурсан байлаа. Олон мянган хүнийг ажилаас нь халсаны дараа Америкийн засгийн газар авто машины үйлдвэрлэлийн салбарыг аврахын тулд 85 тэрбум доллар зарцуулжээ. Канадын засгийн газар Chrysler, GM компаниудад 13,5 тэрбум канад долларын тусламж үзүүлсэн байна.

Америкийн нийгмийн өр (хувийн, компаниудын, засгийн газарын) цаашид ч өсөх төлөвтэй бөгөөд банкны хүү бага тул иргэд мөнгөө зарцуулах нь зүйтэй гэж сурталчилсаар байгаа юм. Шинээр үүсч буй ажилын байр нь өрийг дарах гарц биш юм. Магадгүй энэ нь өр орлогыг давсаар буй хуучин хандлагыг улам дэврээж болох.

Хэрвээ Америк улс бусад хөгжингүй орнуудын адилаар золгүй иргэдийн асуудал, эдийн засгийн хямрал руу ойртсоор буй бөгөөд үндсэн асуудалаа шийдэхгүй бол зогсоож үл чадах билээ. Хувь хүмүүс ба гэр бүлүүдийн аз жаргал амьдралыг бий болгох нь хамгаас чухал. Тийм тохиолдолд хүмүүсийн ойрын ирээдүйг сэтгэж, таашаалд тэмүүлсэн хэв маягыг эвдэн дааж давшгүй өрөнд унахаас сэргийлэх юм.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:33 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Гаддафи яагаад хоолойндоо хутга тулгуулсан бэ

Бүх зүйлийн зангилаа ердөө л алт. Мань эр алтан динар бүтээж газарын тосоо алтаар арилжихыг Африкийн орнуудад уриалж л дээ. Үүнд АНУ, Европын холбоо хамгийн ихээр дургуйцэв. Тэр тусмаа дэлхийн төв банкуудыг атгаж байдаг Ротшилдсын гэр бүл хилэгнэсэн нь мэдээж. Тэгээл "bang" агуу удирдагч маань хүн төрөлхтний дайсан мэтээр цоллуулж яг л Саддамын замаар орох нь тэр.
Опекыг байгуулсан шалтгаан нь тус байгууллагын гишүүн орнууд газарын тосыг зөвхөн доллараар арилжих гэрээтэй билээ. Энэ шийдвэр нь долларыг дэлхийн нөөцийн валют болгоход чухал нөлөө үзүүлсэн юм. Харин Ливи мэтийн том гарын нийлүүлэгчид доллараас татгалзаад алтаар арилжаа хийнээ гээд эхлэхээр ноён долларын тааруухан байгаа бие лагшин улам муудах нь мэдээж билээ. Америк доллар бол, ер нь ганц доллар ч биш дэлхийн банк гэх газарын гишүүн орнуудын мөнгөн тэмдэгт алтаар баталгаажаагүй байдаг. Тэд зөвхөн хэвлэхэд л хангалттай. Олон хүний хувь заяа тэр цаас бэх хоёрын нийлбэрээс шалтгаалж байдаг ертөнцөд бид амьдарч байна.
Гаддафи-гын үйлдэл нь барууны цаасан мөнгөний хүлээснээс ангижрах гэсэн оролдлого юм. Үнэтэй цайтай газарын тосоо үхсэн ерөнхийлөгчдийн зурагтай цаасаар солихыг хэн хүсэх билээ дээ. Бас хэвлээд л юуг ч худалдаад авч болдог тэр шидэт цааснаасаа хагацахыг барууны олигархиуд хүсэхгүй нь мэдээж. Зөрчилын гол гогцоо ердөө л энэ.
2000 онд Саддам Хуссейн доллараар биш еврогоор худалдаа хийнэ гэдэгээ мэдэгдээд яаж дууссаныг хүн бүр санаж байгаа бизээ.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 6:34 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Алтны ханш

Дийлэнх хүмүүс форекс дээрх өөрсдийнх нь хийж байгаа арилжаа үнэт металлын ханшид нөлөөлдөг гэж боддог. Гэхдээ тэр нь үгүй юм. Одоо дэлхий дээр ноёрхож байгаа ханшийг улс орнуудын бирж дээр явагддаг фьючерс (futures) гэрээнүүд тодорхойлдог. Үүн дотроос хамгийн гол бирж буюу Нью Йорк-ын Comex (commodity exchange) бирж дээр арилжигдаж байгаа гэрээнүүд дэлхийн үнэт металлын ханшийг тодорхойлдог билээ.
Дийлэнх хүмүүс форекс брокерынхоо статистикыг хараад олонх нь авсан байна эсвэл зарсан байна гэж бодоод төөрөлдөх нь бий. Бидний форекс-д buy эсвэл sell хийж байгаа байрлалууд ханшид нөлөөлөхгүй билээ. Комекс дээр брокерын компаниар дамжуулж арилжаанд орж байгаа хүмүүс л ханшид нөлөөлдөг юм. Хамгийн гол нөлөөлөгч банкууд гэвэл Goldman Sachs, JP Morgan. Энэ 2 банкны эсрэг үнэт металлын ханшийг зохиомлоор унагадаг гэж олон нэхэмжлэл гарсан боловч одоо болтол дорвитой шийдвэр шүүх дээр гараагүй л байна. Уг хоёр банк АНУ-ын Холбооны нөөцөөс (Federal reserve) их хэмжээний доллар авч түүгээрээ олон тооны гэрээг комекст оруулж металлын ханшийг унагаадаг юм.
Тэгэхээр орчин үеийн ертөнцөд үнэт металлын ханш бодит бус гэж хэлж болно. Унци бүрийг үнэлж буй биш, алтыг төлөөлж буй гэрээнүүдээр ханшийг дээш доош хөдөлгөж байдаг юм. Хэрвээ дэлхий дээр эргэлдэж байгаа бүх долларыг газарын гадаргуу дээр байгаа бүх унци-аар хуваах юм бол бодит ханш гарна гэж зарим эдийн засагчид үздэг.
Никсоны засгийн газар долларыг алтаар баталгаажуулахыг болиулсанаас хойш алтыг хүмүүс мөнгө биш харин үнэт металл гэж үзэх хандлага ихэссэн билээ. Гэхдээ дэлхийн төв банкууд одоо болтол алтыг хадгалсаар байгаа юм. Энэ нь алтыг мөнгө мөн гэдэгийг давхар баталж байна. Дэлхийн банкны гишүүн орнууд юугаар ч баталгаажаагүй цаасан мөнгө хэрэглэдэг юм. Дэлхийн банк гэх газар улс орнуудын төв банкнуудын бодлогыг тодорхойлдог бөгөөд инфляциар хүн төрөлхтөнийг дөнгөлж байдаг.
Барууны ертөнцийн энэ бусармаг занганаас гарахын тулд ойрх дорнод ба азийн улс орнууд олон жил тэмцэж буй юм. Хятад, Энэтхэг, Орос гүрнүүд алтны нөөцөө зогсоо зайгүй зузаалж буй бөгөөд Хятад улс юанийг алтаар баталгаажуулж дэлхийн валют болгох бодолтой байгаагаа нээлттэй зарлаж байгаа. Хүн бүрийг алт эзэмших боломжийг нээлттэй болгохын тулд алтны АТМ хүртэл нээжээ. Цаасан мөнгийг алтаар баталгаажуулахын сайн тал нь инфляц үүсгэж болдоггүй юм. Бас дураараа цаасан мөнгө хэвлэж болохгүй. Барууны нөлөөгөөр Монгол улсад төгрөгийг асар их хэмжээгээр хэвлэж нийлүүлсэнээр инфляц урд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна.
Ард түмний мөнгийг төв банк гэх газар удирдах нь луйвар гэж зарим эдийн засагчид үздэг билээ. Ротшилдсын гэр бүл төв банкнуудын системыг үүсгэж түүнээс хэрхэн мөнгө угаадаг талаар цаашид бичих болно.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:42 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Үл зогсох инфляци

Дэлхийг банкирууд удирдаж байгаа цагт инфляци хэзээ ч буурахгүй. Тэдний ард дэлхийн хамгийн хүчирхэг арми байна. Инфляци барууны ертөнц дэлхийд тавьж буй хяналтаа алдах үед л буурна. Монголын банк, санхүүг барууны банкирууд удирдаж байгаа. Дотоодод ямар ч ухаантан банкны ерөнхийлөгч болоод үр дүнд хүрэхгүй. Учир нь эздийнхээ өгсөн даалгаварын дагуу л бодлого хэрэгжүүлэхгүй бол ажилгүй болно. Уг нь иргэний зориг гаргаад зөв бодлого хэрэгжүүлж болно. Гэхдээ Монгол банк бол одоо цус ойртсон, гэр бүлийн бизнес болсон газар. Тэгэхээр ойрын ирээдүйд гэрэлт ирээдүй харагдахгүй л байна. Хэрвээ энэ засгийн газар үнэхээр л төгрөгийн ханшийг чангалья гэж бодож байгаа бол Монгол банкинд аудит хийж бүх бузар булайг нь ил гаргах хэрэгтэй. Гэхдээ өөрсдөө бас уг системын нэгэн хэсэг нь болсон бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Өргөн хэрэглээний бараанаас болоод инфляци өсч байгаа нь ёстой үлгэрийн далай шүү. Бараа шиг их юм алга. Монгол улс хамаг мөнгөөрөө гаднаас хувцас, хүнс гэх хор авч байна шдээ. Энэ олон дэлгүүрүүд дүүрэн бараатай. Хомсдол огт байхгүй. Гагцхүү мөнгөний илүүдэл гээч юм байна. Нөгөө хэвлэсэн цаас нь их болоод ирэхлээр л зохиомол үнэ хөөрөгдөл үүсч байгаан.

Хэрвээ үнэхээр л хомсдол нүүрлээд байгаан бол яагаад 90 оны эхээр бүх лангуунууд хоосрох үед инфляци одоогийн төвшинд хүрээгүй вэ. Хомсдол нүүрлээд байгаан бол яагаад дэлгүүрүүд бараагаар хахаж байна вэ. 5000 жилийн өмнөх талх, одоогийн талх ямар ялгаатай вэ? Ямар ч ялгаагүй. Талх үеийн үед талх хэвээрээ л байх болно. Харин худалдаалагдаж буй үнэ нь л үеийн үед өөрчлөгдсөөр байгаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт талхны хомсдол нүүрлэж байсан гэдэгт итгэхэд бэрх. Юм олон болохоороо үнэ цэнээ алддагийн ойрын жишээ гэвэл жижиг Таван толгой байна. Хуучин 500000 ширхэг хувьцаатай байхдаа нэгж үнэ нь 1400000 хүрч байсан. Одоо 50000000 хувьцаатай болоод нэгж үнэ нь 10000 аас нээх дээшилж чадахгүй байна. Олон болохоороо ханшаа алдаж байгаагийн ойрын жишээ нь энэ. Тэгэхээр байна шдээ инфляцыг үйлдвэрлээд байгаа газар нь Монгол банк бөгөөд төгрөгийн нийлүүлэлтийг одоогийн хурдаар нэмээд байвал инфляци зогсохгүй. Тэд мэдэхгүй байгаа биш мэдэж байгаа. Өөрсдөд нь ашигтай учраас л үргэлжлүүлээд байна.

Саяхан Дэлхийн банкны шинжээч гэх их мэдэх ирээд танай улсын зах зээл дээр эргэлдэж байгаа нийт мөнгөний хэмжээ бага байгаа учраас санхүү чинь хямраад байна ухааны юм ярьж байна лээ. Цаад санаа нь хэвлээд бай хэвлээд бай инфляци үйлдвэрлээд бай гэсэн утгатай юм. Банкируудын нэг үзэн яддаг юм нь дефляци. Дяфляци үүсэхээр мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар өсч иргэд өөрсөддөө хангалттай эд барааг худалдан авч эхэлнэ. Харин энэ нь арилжааны банкуудад огт ашиггүй бөгөөд хэн ч зээл авахгүй. Тиймээс дефляци муу инфляци сайн гэж зогсоо зайгүй сурталдах болно. Худлаа зүйлийг олон дахин зөвтгөж давтсаар байх юм бол сүүлдээ тийм ч юм шиг санагдах нь бий.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:43 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хүнсний аюулгүй байдал
Франкенштейны хоол, үр тариа дэлхийг хордуулж байна.

Бидний хоол унд өвчин үржүүлэгч хортон болон хавдар үүсгэгч агентуудын үйл ажиллагаагаар хорджээ. Дундаж америк хүн 100 гаруй хорт бодисыг биедээ агуудаг байна. Америкчуудын дундаж өвчлөл ба хорт хавдарын төвшин аймшигтай. Үндэстэн дамнасан корпорациуд үүнийгээ дэлхий даяар тарааж байна.
Том корпорациуд улс төрийн хахуулиар дамжуулан хөдөө аж ахуйг атгахаас өмнө америкийн хөдөө аж ахуйг жижиг гэр бүлийн фермүүд хянадаг байв. Хүмүүс цэвэр, тэжээллэг хүнс хэрэглэдэг байлаа. Энэ үед бүтээгдэхүүний гарц хангалттай их бөгөөд агуулахад хадгалахад хүрч байв.
Гэр бүлийн фермерүүд бидний хоол хүнсийг бэлддэг үед одоогийн хэлдэгээр жинхэнэ органик хүнс байв. Бидний хүнс тэжээллэг бөгөөд хямд байлаа. Одоогийнхоос илүү амттай бөгөөд төрөл зүйл нь олон байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Корпорациуд өөрсдийн санхүүгийн асар том хүчийг ашиглан засгийн газрыг хахуульдсан бөгөөд фермерүүдэд суртал ухуулга хийн өөрсдийн огт хэрэггүй хүчиллэг, химийн бодисуудаа шахах болжээ. Корпорациудын эзэмшдэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үлдсэн ажлыг нь хийжээ.
Үүнээс өмнө ч гэсэн корпорациуд, онцолж хэлбэл химийн корпорациуд pesticides, herbicides, fungicides, antibiotics зэргийг амьтадыг байгалиас заяагдсанаас нь илүү хурдан өсгөхийн тулд ашиглан бидний хоол хүнсийг химийн бордоогоор хордуулж иржээ. Бэлэн бүтээгдэхүүн нь хүнсний будаг, чихэр орлуулагч, үл муутгагч зэргээр бордогдсон байдаг.
Энэ олон шаардлагагүй химийн бодис нь хуримтлагдсаар өвчин үүсгэж, эцсийн дүндээ хавдар үүсгэдэг аж! Химийн хувьсгалын дараа байдал бүүр ч дордов. Корпорациуд өргөн далайцтайгаар хүнсийг хордуулж эхэлжээ. Үр тарианы генетик инженерчлэл. Биотехнологийн генетик инженерчлэл нь магадгүй хамгийн хор хөнөөл ихтэй технологи байж болох юм. Дайны дараа нацист эрдэмтэд Германаас зугтаж америкийн корпорациудад ажилд орсон нь ч энэ аюулын нэгэн хэсэг байж магадгүй. Нацистууд дайны жилүүдэд арьс өнгөний инженерчлэл дээр ажиллаж байсан бөгөөд уг дайны гэмт хэргийг "eugenics" гэдэг.
Одоо үед бүх л бэлэн бүтээгдэхүүнүүд генетикээр өөрчилсөн махбодь агуулж байдаг. Үүнийг ихэвчлэн генетикийн аргаар инженерчлэгдсэн улаан буудай ба эрдэнэ шишээс гаргаж авдаг. 10000 жилийн түүхтэй эрүүл хүнс одоо Monsanto, DuPont, Syngenta ба бусад уршигт үйлдвэрлэгчдийн буруугаас болж дэлхий даяар хордож байна. Генетикээр өөрчилсөн махбодь нь олон өвчний үндэс болдог ч корпорациудын хянадаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба худалдагдсан засгийн газрууд үүнийг сайн далдалдаг. Генетикийн аргаар инженерчлэгдсэн хоол хүнснээс болж харшилын тархалт маш их өсч байна.
Хүнсийг хурц гэрлээр шарах бөгөөд үүнээс болж хүнсэнд цацраг бий болж байна. Энэ нь аливаа бүтээгдэхүүний гадаад үзэмжийг сайжруулахад зориулагдсан. Харин ариутгалын үүрэг нь маш бага.
Улам хүчтэй шавьж устгах хорыг хэрэглэж байна. Шавьжнууд уг хоронд маш хурдан дасах бөгөөд харин хүн хэзээ ч тийм хурдан уг хоронд дасч , эсэргүүцэж чадахгүй.
Өнөөдөр америкийн 4 хүний нэг нь хорт хавдараар нас барж байна. 3 хүний нэг нь ямарваа байдлаар шаналж нийт иргэдийн өвчний эсрэг зарцуулах зардал ихэссээр байна. Аж үйлдвэрийн хувьсгал эхэлж химийн хордуулагчдыг агаар, ус, хөрс, үр тарианд шингээхээс өмнө хавдар нь нийгмийн дунд үл мэдэгдэх зовиур байлаа. Одоо нэгэнт тахлын хэмжээнд хүрчээ. Хүнснээс үүдэлтэй өвчлөлд зориулагдаж буй мөнгө нь Нэгдсэн улсад жилд 152 тэрбум болж байна. Эдгээр мөнгөний ихэнх нь эмийн компаниудын төлөө ажилладаг эмч нарт үзүүлэхэд зориулагддаг бөгөөд эмч нар үргэлж генетикээр өөрчилсөн махбодь, цацраг, химийн бодисоос үүдэлтэй өвчнүүдэд зориулан эм бичиж өгдөг.
Америкт жил бүр 76 сая хүн хоол хүнснээсээ болж өвчлөх бөгөөд 7000 нь үхдэг аж. Европ ба Ази нь бас л тоогоороо гүйцэхэд ойртож байна.

Үүнийг яаж өөрчлөх вэ?
Аж үйлдвэрийн болон корпорациудын хүнсний үйлдвэрлэлийг шахан гаргах хэрэгтэй. Хөдөө аж ахуйг фермерын гэр бүлүүдэд буцаан өг. Хөдөө аж ахуй ба хүнсний нийлүүлэлтийг төвлөрөхөөс сэргийлж ардчилах хэрэгтэй. Органик хүнс ноёрхох ёстой. Фермерын аж ахуйг дэмжиж хот суурингууд нэгдэл байгуулах хэрэгтэй. Энэ талаар бусдад танин мэдүүлж тэднийг идэвхжүүлэх хэрэгтэй. Бусад хүмүүсийг корпорациудын тархи угаалтаас сэрээж үнэнийг мэдэхэд нь туслах хэрэгтэй.
Шууд ардчилалын замаар зорьсондоо хүр. Хэн нэгэн эрх мэдэлтнээр дамжуулах юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Шууд ардчилал нь иргэдийг эзэд болгоно, корпорациудын гар хөлүүдэд бүү итгэ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:48 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Mongolian mining corporation хаанахын компани вэ?

MCS - ийн Ухаа худаг буюу Монголиан майнинг корпорэйшн нь Монголын нэр дээр бүртгэлтэй биш харин Кайманы арлууд дээр бүртгэлтэй байх юм. Энэ арал нь татвар авдаггүй юм байна л даа. Тэгээл гадаадад бүртгүүлж. Монголын төр энэ компаниас юм олж долоох нь маш бүрхэг.

Taxation

There are no taxes on profits, capital gains, income or any withholding taxes charged to foreign investors. There are no estate or death duties payable on Cayman Islands real estate or other assets held in the Cayman Islands.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:49 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Багануур харийнхны гарт очих цаг

Монголын баялагыг бас дахин гадныханд өгөх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж. Энэ удаад стратегийн чухал орд болох Улаанбаатарыг нүүрсээр хангадаг Багануурыг хувьчлах замаа засч байна. Одоогоор 25 хувийг нь Америкчууд эзэмшиж байгаа бөгөөд үлдсэн 75 хувийг төр эзэмшиж байгаа юм. Одоо төрийн мэдлийн хувийг 51 болтол бууруулахаар болжээ. Зах зээлд нийлүүлсэн хувьцааг Америкчууд эхэлж аваад дараа нь хятадууд худалдаж авдаг жишиг тогтоод байна. Нийслэл маань америкчууд эсвэл хятадуудаас нүүрсээ авдаг болох цаг ойртсоор л.

MONGOLIA STARTS SHARE SALE PROCESS FOR STATE-OWNED COAL COMPANY

Mongolia, whose economy grew the fastest last year, will sell new shares in Baganuur JSC (BAN) coal mining company to raise at least 60 billion tugrik ($46 million) to help fund infrastructure projects. The government wants to cut its holding to 51 percent from 75 percent by selling new shares, Gunsmaa Namgilsuren, a senior specialist at the privatization department of the State Property Committee, said today by phone from Ulan Bator. It’s now seeking banks to manage the sale, she said.
Mongolia, which became China’s biggest supplier of coking coal in July, is seeking to offer minority stakes in its coal miners to foreign investors to fund roads and power plants that could boost production. Mining companies from Mongolia have raised more than $750 million in share sales abroad in the last two years.

The share sales could more than quadruple once state-run coal miner Erdenes Tavan Tolgoi completes a planned $3 billion listing in Mongolia, London and Hong Kong later this year. The company is targeting output of 3 million metric tons this year, the same as Baganuur’s 2011 production volume.

Mongolia’s state property committee, which is in charge of the tender, set an applications deadline of 6 p.m. local time on April 18, according to a statement on its website. An underwriter is expected to be selected by the end of May, Gunsmaa said.

Baganuur, founded in 1978, has the sixth-largest weighting in the Mongolia Stock Exchange’s benchmark Top 20 Index with a 3.47 percent share. The company needs cash to expand production and upgrade equipment, Gunsmaa said.

The company’s market value in February was 178 billion tugriks, based on a price per share of 9,775 tugriks, BDSec JSC (BDS), Mongolia’s biggest brokerage, said in a report the same month. Baganuur declined 2.7 percent to 7,100 tugriks today in Ulan Bator. Mongolia’s economy grew at 17.3 percent last year, the fastest rate, according to the World Bank.

Source: Bloomberg

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:51 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Савласан ус буюу цэвэр ус

Зураг

Орчин үеийн ертөнцөд бидний өдөр тутмын амьдралд орж ирсэн нэг зүйл нь савласан ус юм. Заримдаа цэвэр ус ч гэж нэрлэдэг. Хамгийн гол асуудал нь крантнаас үнэгүй шахам гардаг зүйлийг бид яагаад маш үнэтэйгээр худалдаж авдаг болов оо. Энэ нь мэдээж баруунд дэлгэрсэн брэндүүдтэй холбоотой. 1950-60 онд хүчээ авсан зөв хооллолт, ус уухын гайхамшиг, цэвэр ус гэсэн ойлголтууд нь үүнд нөлөөлсөн гэдэг. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн савласан ус гарах болжээ. Витаминтай, эрдэсжүүлсэн, рашаан, бүүр мөнгөжүүлсэн алтжуулсан гээд л хойно хойноосоо төрлүүд нь цуварч гарна. Ер нь орчин үеийн хэрэглээний нийгмийн нэг зарчим нь их энгийн зүйлийг гарцаагүй хэрэгцээтэй зүйл мэтээр хүмүүст итгүүлж тэр зүйлээ худалдахад оршдог. Савласан ус ч гэсэн үүний нэгэн илрэл.
Өөр нэг онц сонирхол татаж буй зүйл нь эдгээр савласан уснууд нь үнэхээр цэвэр ус буюу хамгийн сайн ус мөн үү гэсэн асуулт. Америкт хийсэн судалгаагаар дийлэнх савласан уснууд жирийн крантны уснаас чанарын хувьд муу байсан аж. Түүнчлэн ямар нэг рашаан, тодорхой газраас авчирч савласан гэдэг нь ч худлаа байдаг ажээ. Тэд жирийн л крантны ус савладаг байна. Савласан усны чанар муу байх өөр нэг шалтгаан нь долоо хоногт нэг удаа дээж авч шинжилдэгтэй бас холбоотой. Бидний өдөр тутмын хэрэглэдэг хэрэглээний ус нь өдөрт хэд хэдэн удаа дээж авч шинжилгээнд оруулж байдаг. Цэвэр усны компаниуд усан сандах усаа олон өдөр сараар хадгалдаг.
Одоо крантны ус ба савласан усны чанарын талаар. Крантны усыг хэрэглээнд байгаа хамгийн сайн ус гэж үздэг. Хүнд хэрэгтэй эрдэс бодисууд бараг алдаагүйтэй ижил. Харин савласан ус бол хэт олон шүүлтүүрээр орж эрдэс бодисуудаа их хэмжээгээр алддаг ажээ. Дээрээс нь тэр олон хоног муутгахгүйн тулд ямар бодис хийдгийг нь ёстой чөтгөр бүү мэд. Савласан усны чанарт муугаар нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл нь пиавар савлагаа. Ер нь хүнсний зүйлийг тийм саванд удаан хугацаагаар хадгалах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг аж. Савласан ус ба хийжүүлсэн ундааны эрин үеэс эхлэн дэлхий дээр асар их пиавар савны хаягдал үүсч хэдэн саяаараа далайн усанд хөвөх болжээ. Энэ нь дэлхийн дулааралд ч нөлөөлдөг байна.

Тэгэхээр ямар ус уухаа та өөрөө сонгох л үлдлээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:54 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Нээрээ түргэн хоолын газар хүн их идэж чаддаг нь коланаас болдог гэсэн шүү. Кола хоолыг их хурдан задалж шингээдэг юм байна л даа. Уух тусам л өлсгөлөн мэт мэдрэмж төрнө. Тэгээл нөгөө амбаар шиг бөгстэй хүмүүс чинь бургерээ идэж гарна даа. Түргэн хоолыг кола дагалддаг нь ийм учиртай аж. За тэгээд донтуулдаг кафейны талаар бүүр ч ярилтгүй биз.

Бас мафийнхан алсан хүнээ цистернтэй коланд хийж уусгадаг гэж дуулсан юм байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:55 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Бас түргэн хоолын талаар гарч байлаа. Түргэн хоол нь хүнийг донтуулдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Эрчүүд түргэн хоол авч идэх илүү дуртай байдаг аж. Глутамат натрия гэдэг бодис түргэн хоолонд түлхүү ордог бөгөөд сайхан амттай мэт сэтгэгдэл төрүүлж донтуулдаг аж. Маш илчлэг, тослог ихтэйгээс нь болж түргэн хоол идэгчид илүүдэл жинтэй болдог. Хот дог аваад гудамжны мууранд өгөхөд муур үнэрлээд идэхгүй байв. Түргэн хоолны чанар нэг иймэрхүү.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:56 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Өнөөдөр сонин дээр нэрээ нууцалсан нэгэн компани хийжүүлсэн ундааны ач тусын талаар нийтлэл хэвлүүлжээ. Ясны сийрэгжилтийг бүх л талаар үгүйсгэсэн байх юм. Бас 95 хувь нь ус гэнэ шүү Кола. За тэгээд уншаад үзээрэй. Пропаганда гэж энэ шүү дээ. Нийгэм нүдээ нээж эхэлмэгц тэр даруйд тас цохихыг эрмэлзэж байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:56 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Таны баян биш байгаагийн 10 шалтгаан
10. Хөршүүдийнхээ юу бодож байгаад санаа зовох
Хэрвээ та хөршүүддээ сэтгэгдэл төрүүлэхийн тулд элдэв зүйл худалдаж авдаг бол өөрийн хөлс хүчээрээ олсон мөнгөө дэмий зүйлд үрж байна гэсэн үг. Тэр мөнгөөрөө өөрийн хуримтлалыг бий болго.
9. Та тэвчээргүй
Кредит карт гарахаас өмнө байгаагаасаа илүүг үрэх хэцүү байлаа. Харин одоо бол асуудал биш. Ямар нэг зүйлийг авахыг хүсэвч таньд мөнгө байдаггүй. Тэвчиж чадалгүй кредит картаар худалдаж авах юм бол та өртэй үлдэж, өөр хэн нэгнийг баяжуулж байна гэсэн үг.
8. Та муу зуршилтай
Архи, тамхи, мөрийтэй тоглоом аль нь ч байлаа гэсэн муу зуршил маш их мөнгө шаарддаг. Муу зуршил нь яваандаа бүүр ч их гарлагын үүсвэр болдог.
7. Та зорилгогүй
Хөрөнгө босгох гэж байгаа бол зорилготой байх хэрэгтэй. Та зорилгоо тодорхойлоогүй бол тэрэндээ хэзээ ч хүрэхгүй. Би баяжмаар байна гэж өөртөө хэлэхээс илүүг хийх хэрэгтэй. Жил тутам хэдий хэрийн мөнгө хадгалж, хэдий хэрийн мөнгийг хөрөнгө оруулалтанд зарцуулахаа тодорхойл.
6. Та бэлтгэлгүй
Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Үхэл, өвчин гээл гэнэтийн зүйл алийг тэр гэхэв. Ийм тохиолдолд та бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зайлшгүй эрсдэлүүдийг тооцоолж даатгуулах хэрэгтэй. Хэрвээ та бэлтгэлгүй бол хуримтлуулсан хөрөнгө чинь нүд ирмэхийн зуур л алга болно.
5. Та хурдан баяжихыг хүсдэг
Дийлэнх хүмүүст мөнгө тэр дорхоноо ирдэггүй. Сугалаанд хүн бүр хождоггүйн адилаар та ч гэсэн яарах хэрэггүй. Та урт удаан хугацаанд тэвчээртэй хөрөнгө оруулалт хийвэл сугалаанд хожсон мэт үр дүнд хүрэх болно.
4. Та өөрийн мөнгөө бусдад даатгадаг
Бусад хүмүүс таниас илүү мэдлэгтэй гэдэгт та итгэдэг бөгөөд тэдний хэлсэнээр мөнгөө зарцуулдаг. Хүмүүс таны мөнгийг л хүсч байгаа болохоор таньд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн шинэ санаа олохын тулд л бусдын зөвлөгөөг ав. Харин юунд хөрөнгөө зарцуулахаа та өөрөө мэддэг байх хэрэгтэй.
3. Мэддэггүй зүйлдээ хөрөнгө оруулах
Дорж нэг зүйлд хөрөнгө оруулаад баяжиж гэнэ. Та ч гэсэн Дорж шиг баяжихыг хүснэ. Дорж хөрөнгө оруулаад баяжсан бол тэр юу хийж байгаагаа мэдэж байна гэсэн үг. Бусад хүн мөнгө олж байгааг хараад өөрийн мөнгөө цацах юм бол хөрөнгөө эрсдэлд оруулж байна гэсэн үг.
2. Та эрсдэлээс айдаг
Та айдастай учираас мөнгөө банкинд хадгалсаар байдаг. Харин инфляци өсөх тусам тэр хэмжээгээр мөнгө чинь багасч байдаг. Та мөнгөө алдахаас айдаг учираас илүү ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийдэггүй.
1. Та санхүүгийн байдалдаа хяналт тавьдаггүй
Та хангалттай олох юм бол яваандаа сайжирна гэж боддог. Одоо өртэй бол тэгсхийгээд төлчих биз гэж боддог. Гэвч баяжихын тулд төлөвлөгөө хэрэгтэй. Хүн бүр гэнэт баяждаггүй. Бодит амьдрал дээр нэг ч биш нэжгээд муу зуршил нь таны баяжих замд саад болж байдаг. Дээрх жагсаалтыг хараад дүгнэлт хий. Баяжих боломж чинь таны гарт л бий. Баяжихад чинь саад болж байгаа хүчин зүйлсийг юун түрүүнд олж харах хэрэгтэй.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:57 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Таны баян биш байгаагийн өшөө шалтгаанууд

10. Та машиндаа санаа зовдог
Машин бол нэг газараас нөгөө газар руу хүргэх зориулалттай тээврийн хэрэгсэл. Харин олон хүн тэгж боддоггүй. Дийлэнх нь машиныг өөрийн нэгэн хэсэг гэж үзэх бөгөөд 2 жил тутамд шинэ машин авч бусдад сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Тэр мөнгөө та илүү хэрэгтэй зүйлд зарцуулж болно шүү дээ.
9. Та өөрийгөө байгаагаасаа дээгүүр үнэлдэг
Хэрвээ та өөрийгөө тодорхой төвшинд амьдрах ёстой гэж үздэг ч тэр төвшиндөө зарцуулах мөнгөгүй бол зээл авч эхэлнэ. Тэр өр чинь өөрийн жинхэнэ хөрөнгөө босгоход тань саад болно.
8. Та хөрөнгөө зөв хуваарилдаггүй
Бүх өндөгөө битгий нэг сагсанд хий гэж эртний үг бий. Хэд хэдэн ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
7. Та хэт хожуу эхэлсэн
Хамгийн сайн үр дүн урт хугацааны дараа гардаг. Би хэзээ ч хожимдохгүй, бүх зүйл урьд байна гэж хойшлуулсаар байх юм бол нэг л өглөө сэрэхдээ та тэтгэвэртээ гарсан байх болно. Харин хадгаламж чинь хоосон байх вий.
6. Та дуртай зүйлээ хийдэггүй
Ажил чинь мөрөөдөл чинь биш байлаа ч сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ганцхан мөнгөний төлөө ажиллах юм бол дургүй зүйлээ хийсэн гутралаа дарахын тулд олсон мөнгөө үрэх болно.
5. Та сурах дургүй
Зарим хүмүүс их сургууль төгсөөд дахиж сурах хэрэггүй гэж үздэг. Магадгүй та ажилтай болно гэхдээ баян болохгүй. Байнга сурж урагш тэмүүлэх нь таны ажил амьдралыг дээш татна.
4. Та огт хэрэглэдэггүй зүйлсээ худалдаж авдаг
Гэртээ байгаа зүйлсээ хараарай. Дийлэнх нь сүүлийн хэдэн жил ашиглаагүй ч байж магадгүй. Хэрвээ тийм бол та мөнгөө зүгээр л үрэн таран хийсэн гэсэн үг. Харин хөрөнгө чинь төдий хэмжээгээр багассан.
3. Та юмны үнэ цэнийг мэддэггүй
Олон зүйл худалдаж авдаг ч яг юуны төлөө авч байгаагаа ухаарах хэрэгтэй. Илүү хямд адилхан чанартай бүтээгдэхүүн байсаар байтал яагаад заавал үнэтэйг нь авах хэрэгтэй гэж. Таны авсан зүйл таны хэрэгцээг бүрэн хангаж байвал тэр үнэ цэнэтэй гэсэн үг. Тэгэхээр худалдан авч буй зүйл үнэтэй байх ёстой биш, хүний хэрэгцээг хангаж байж үнэ цэнэтэй болно. Харин хэмнэсэн мөнгөөрөө ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж болно.
2. Хэт том орон сууц, байшин авах
Та төлбөрийг нь төлж дийлэхгүй хэт том сууц авбал урт хугацааны зээл, илүү их засвар үйлчилгээнд хөрөнгөө үрнэ. Тийм том талбайтай байр таньд яагаад хэрэгтэй вэ гэдэгээ бодох хэрэгтэй. Бүх мөнгөө байрандаа зарцуулсанаар таны өдөр тутам хэрэглэх мөнгө чинь багасах болно.
1. Та боломжуудыг ашигладаггүй
Хэн нэгнийг аливаа салбарт амжилт олсоныг та сонсоод би ч гэсэн чадах л байсан гэж өөртөө хэлнэ. Гэхдээ та хэзээ ч оролдлого хийхгүй бол тэр боломжуудыг ашиглаж чадахгүй. Амьдралыг илүү анхааралтай ажиглах юм бол тэдгээр боломжууд гарч ирсээр байх болно.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.13 11:58 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хятадаас айх айдас - Ливийн үзэгдэл

НАТО-гийн Ливи дэх ажиллагаа нь газарын тосны төлөөх байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн Ливийн өндөр чанартай түүхий тосыг хяналтандаа авах талаар биш юм. Яагаад гэвэл АНУ найдвартай гадаад эх үүсвэртээ санаа зовох болжээ. Үнэндээ энэ нь Хятадын Африк, Ойрх Дорнодоос авах олон жилийн эх үүсвэрт саад хийх зорилготой юм. Өөрөөр хэлбэл Хятадыг хянана гэсэн үг.
Ливи нь газар зүйн хувьд хойд хэсгээрээ Газар дундын тэнгистэй хиллэх бөгөөд тэнгисийн цаана Итали буй. Италийн ENI газарын тосны компани нь олон жилийн турш Ливийн хамгийн том хамтрагч байсаар иржээ. Ливийн баруун талд Тунис болон Алжир бий. Урд талд нь Чад, зүүн зүгт Судан ба Египт оршдог. Ливи нь Пентагоны Africom-ын хувьд стратегийн чухал байршил бөгөөд Африкийн газарын баялагаас хүртэж Африкыг хянахад чухал ач холбогдолтой юм.
Гаддафийн дэглэм Ливийн өндөр чанартай, асар их нөөцтэй түүхий тосыг засгийн газарын чанд хатуу хяналтанд байлгаж байв. 2006 оны судалгаагаар Ливи нь Африк тивд хамгийн том тогтоогдсон нөөцтэй бөгөөд, Нигерийн нөөцөөс 35 хувь илүү юм. Газарын тосны гэрээг сүүлийн жилүүдэд Хятадын улсын компаниуд болон Оросын компаниудтай хийж эхэлжээ. Гаддафи-г ялсаны дараа сөрөг хүчний хэвлэлийн төлөөлөгч, Ливийн босогчдын AGOCO газарын тосны фирмийн мэдээллийн менежер Abdeljalil Mayouf Ройтерс агентлагт ярихдаа: "Бидэнд барууны буюу Итали, Франц, Их Британы компаниудтай ямар ч асуудал байхгүй, харин ОХУ, Хятад, Бразилтай улс төрийн зарим нэг асуудалтай." Орос, Хятад, Бразил НҮБ-ын Ливийн эсрэг хийсэн хоригийг эсэргүүцэж, НАТО-гийн бөмбөгдөлтийг зогсоож Ливийн дотоод асуудлыг хэлэлцээрийн дагуу зохицуулах ёстой гэж үзэж байлаа.
Араб социализмыг баримтлагч Гаддафи ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд газарын тосны орлогыг ашиглаж байв. Эрүүл мэндийн үйлчилгээ ба боловсрол үнэгүй байв. Гэр бүл бүрт шинэ байр худалдан авахад нь 50000 доллар өгөх бөгөөд, исламын хуулийн дагуу банкны зээл хүүгүй юм. Улс гадаад өргүй байв. CIA, MI6 ба Нато - гийн тусгай агентууд нутгийн дорно зүгт байх сөргөлдөгч омогуудад маш их хэмжээний хахууль өгч дотоодод үймээн дэгдээсэн бөгөөд уг ажиллагаанд 1 тэрбум доллар зарцуулжээ. Нато- гийн энгийн иргэд рүү чиглэсэн зогсолтгүй бөмбөгдөлт Гаддафи ба түүний иргэдийн хооронд цав суулгаж эхэлсэн байна.
Яагаад НАТО ба Пентагон тусгаар тогтносон энхийг сахигч орны эсрэг ийм хэрцгий дайралт хийвээ? Хамгийн гол шалтгаан нь Хятад улс Хойд Африкийн газарын тос ба бусад чухал түүхий эдэд хяналтаа тогтоож буйд билээ.

Пентагон Хятадын эсрэг түгшүүрийн харанга дэлдэж байна


Арваадхан жилийн өмнө Америкийн хамгийн дотны анд бас холбоотон гэгдэж байсан Хятад улс нь эдийн засгийн тэсрэлтийнхээ хүчинд дэлхийн энх тайвны хамгийн том дайсан мэтээр Вашингтоны эрх мэдэлтнүүдэд санагдах болсон юм. Америкийн шинэ дайсан хэмээн зарлаж буй Хятад улс нь Америкийн засгийн газарын асар их хэмжээний өрийн бичгийг эзэмшдэг юм.
8 сард Пентагон жил бүр гаргадаг Хятадын зэвсэгт хүчний талаарх тайлангаа конгресс-т өргөн барьжээ. Энэ жилийн тайлангаас үүдсэн түгшүүрийн харанга урьд урьдынхаас илүү чанга байлаа. Уг тайланд бичихдээ: "Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын зэвсэгт хүчин маш их хэмжээний хөрөнгө оруулалтын дүнд олон тооны шинэ зэр зэвсэг ба технологи нэвтрүүлжээ. Олон орчин үеийн систем нь бэлэн болсон бөгөөд ойрын хэдэн жилд бүрэн ашиглалтанд орно. Өдөрөөс өдөрт нэмэгдэж буй шинэ хүчээ юунд ашиглах гэж буй нь үл мэдэгдсэн хэвээр байна. Хятад улс нь олон улсын төвшинд гол тоглогч болж буй бөгөөд 21 зууны эхэн үеийн стратегийн тоглолтонд чухал үүрэг гүйцэтгэнэ."
Ойрын 2-5 жилийн хугацаанд бусад улс орнууд яаж хариу үйлдэл үзүүлэхээс шалтгаалан барууны хяналтанд байдаг мэдээллийн хэрэгслүүд Хятад улсыг шинэ "Гитлерийн Герман" мэтээр дэлхий дахинд сурталдахаар бэлтгэж буй аж. Одоо итгэхэд хэцүү ч Вашингтоны хуучин холбоотнууд байсан Египетын Мубарак, бүүр цаашлаад Саддам Хусейны жишээг хараад та тодорхой төсөөлөлтэй болно. Энэ жилийн зургаан сард Америкийн тэнгисийн хүчний сайд байсан, одооны Сенатор Жеймс Вебб Бээжинд өгсөн ярилцлагадаа Хятад улс нь яг одоо "Мюнхены үе" - д ирлээ. 1938 онд Чехсловакийн асуудлаар шийдвэр гаргаж Чемберлэйн Гитлер-т ашигтай гэрээ байгуулсан шиг Вашингтон ч стратегийн тэнцвэрээ яаж олохоо шийдвэрлэх хэрэгтэй юм. Хэрвээ та сүүлийн 10 жилийг харах юм бол стратегийн ялагч нь Хятад байлаа гэжээ.
Пентагоны хүчирхэг суртал ухуулгын зэвсэг болох CNN, BBC, New York Times, London Guardian - аар дамжуулан Вашингтон Хятад болоод Хятадын лидерүүдийг хараар будах ажиллагаагаа эхлэх юм. Хятад Вашингтон ба Волл Стритийн эрх мэдэлтнүүдийн хувьд дэндүү хүчтэй, дэндүү хяналтгүй болж байна. Хятадын хувьд газарын тосны хараат байдал нь тэдний Ахиллесын өсгий байсаар ирсэн. Хятадыг хянахын тулд уг дутагдал дээр нь дөрөөлөх хэрэгтэй юм. Ливи рүү довтолж буй нь Хятадын Ахиллесын өсгий рүү харваж байна гэсэн үг.

Хятад Африкыг онилж байна


Хүйтэн дайны дараа Африкыг зөнд нь хаясанаар Хятадын олон компаниуд Африкын эрчим хүч, газарын баялагын салбарт орж ирсэн бөгөөд үүнээс үүдэн Вашингтонд-д харанга дэлдэх болжээ. Хэдэн жилийн өмнөөс Хятадын эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэх нь тодорхой болж, үүнээс үүдээд Хятад улс Африкын улс орнуудтай эдийн засгийн асар том дипломат гэрээ байгуулж эхэлсэн байна. 2006 онд Бээжинд улаан хивс дэвсэн Африкын 40 гаран улсын төлөөлөгчдийг урьж эдийн засгийн асуудлаар өргөн цар хүрээтэй хэлэлцээр хийсэн байна. Хятадын үсрэнгүй хөгжиж буй аж үйлдвэрийн салбарт Африкын газарын тосны нөөц юу юунаас илүү чухал байв.
Европын хүчирхэг колончилогчид болох Франц, Их Британи, Португалын орхиод явсан улс орнуудад Хятад хөрөнгө оруулах болжээ. Чад бол хамгийн том жишээ. Хамгийн ядуу улс болох Чад-тай 2006 оноос дипломат харилцаагаа сэргээжээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.30.13 12:00 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
US Dollar index

1913 онд Федерал резерв байгуулагдсанаас хойш долларын ханш хэрхэн унасныг доорх график дээр харуулсан байна. 1973 онд долларын индексыг арилжаанд оруулж 100 нэгжээс эхэлж байжээ. 1985 онд хамгийн дээд тал нь 148, 2008 онд хамгийн доод тал 70 хүрч байв. Долларын индекс нь доорх нь валютуудын эсрэг арилжаанд ордог.

Euro (EUR), 58.6% weight
Japanese Yen (JPY) 12.6% weight
Pound sterling (GBP), 11.9% weight
Canadian dollar (CAD), 9.1% weight
Swedish krona (SEK), 4.2% weight and
Swiss franc (CHF) 3.6% weight

Тэгэхээр алттай шууд хамааралтай биш юм. Доллар өсөхөөр алт автоматоор унана гэж зарим хүмүүс боддог. Тийм тохиолдол бий ч зэрэг унах эсвэл зэрэг өсөх тохиолдол ч бий. Харин еврогийн өсөл бууралт долларт шууд нөлөөлдөг. Тэгэхлээр доллар алтны эсрэг өсөөд байгаа биш харин бусад валютын эсрэг өсч байгаа юм. Алтны долларын ханш өсөөд байгаа нь доллар алтны эсрэг ханшаа алдаад байнаа гэсэн үг.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.30.13 12:00 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ливи Каддафын үед.

1. Айл өрхөд цахилгаан үнэгүй

2. Банкны зээл хүүгүй

3. Оюутнуудад сар бүр 2300 долларын тэтгэлэг өгдөг

4. Сургуулиа төгсчөөд ажил олж чадахгүй бол эзэмшсэн мэргэжилдээ таарахуйц цалин авдаг

5. Ажилгүй хүн бүр 15000 долларын нийгмийн халамж авдаг

6. Шинэ гэрлэсэн хосуудад 150мкв байр өгдөг

7. Автомашин үйлдвэрийн үнээр авдаг

8. Иргэн фермер болохыг хүсвэл улсаас газар, мал, үр тариа гаргаж өгдөг

9. Эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй, дээд зэргийн түвшинд

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 9-р сар.30.13 2:08 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Тугчин
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Бичлэгүүд: 2236
Байршил: Musée du Louvre, Paris, France
Ganbayariin blogiin arai saijruulsan shinchilsen huvilbar in neegdee yu da :lol: :razz:

_________________
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.01.13 3:00 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Мөнгөний түүх
Эхэлцгээе

Зураг

Мөнгө ба түүнтэй холбоотой асуудлууд нь энэ хорвоогийн хамгийн сонирхолтой зүйлсийн нэг билээ. Дэлхий дээр мөнгө үүссэн нь гайхалтай бөгөөд бараг л ид шидийн гэмээр. Дийлэнхдээ соёл иргэншил ба шинжлэх ухааны нээлтыг анх эхэлсэн цагаас нь хөөн судалж болдог. Харин мөнгө олон газарт үүссэн байдаг ч хоорондох холбоо нь бүдэг юм. Индианчууд дунг мөнгө болгон ашиглаж, Баруун Африкчууд Манилла гэдэг гоёмсог металлаар арилжаа хийж, Фижичүүдын эдийн засаг халимны шүдэн дээр тогтож байсан бөгөөд, одоо ч зарим нь мөнгөний үүрэг гүйцэтгэсээр байна. Түүнчлэн хясаа, зааны яс, хув, өд, үхэр, гахай зэрэг гэрийн тэжээвэр амьтад, төрөл бүрийн чулуунуудаас авахуулаад олон төрлийн мөнгөн тэмдэгтийг мөнгө болгон ашиглаж иржээ. Ямар нэгэн сэтгэл татах зүйл байсан болоод л бидний өвөг дээдэс энэ олон төрлийн өнгөлөг зүйлсийг мөнгө болгон ашиглаж байсан байх. Хүн бүр үнэ цэнийн хүлээн зөвшөөрч байгаа үед мөнгө хүчинтэй хэвээр байх болно. Та хэн нэгнээс ямар нэг зүйлийг худалдан авахыг хүсэвч таны оронд нь өгөх гэж байгаа зүйл тэр хүнд хэрэггүй байж болно. Мөнгө энэ асуудлыг шийддэг юм. Солилцоо хүн бүрт ашигтай байж хүссэн үр дүндээ хүрэх нь чухал. Тийм ч учраас тэр олон ашиг сонирхол нэг шийдэл рүү хүрсэн биз.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.01.13 2:04 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Бүх зүйл санаснаар болохгүй

Зураг

"Түүхэнд тэмдэглэгдсэнээр бол мөнгө хүүлэгчид засгийн газрыг захирахын тулд байж болох бүх төрлийн заль мэх, нууц явуулга, хүчирхийллийг үйлддэг бөгөөд үүний тулд тэд мөнгө ба мөнгө хэвлэх эрхийг гартаа атгадаг" - Ерөнхийлөгч Жеймс Мэдисон.

Мөнгө, мөнгө, мөнгө, тэр үргэлж л байсаар байсан тийм үү? Буруу.
Биднийг юм солилцоход хялбар байлгахын тулд мөнгийг засгийн газар хэвлэдэг. Дахиад л буруу!
Үнэн гэвэл мөнгө хэвлэх үйл ажиллагаа нь дийлэнхдээ хувийн бизнес гэдгийг хүмүүс мэддэггүй. Мөнгө хэвлэх давуу эрхийн төлөө бүх л түүхийн туршид тэмцэлдсээр ирсэн юм. Мөнгө хэвлэх эрхийн төлөө дайн хийж, эдийн засгийн хямралууд үүсдэг билээ. Гэвч бидний дийлэнх нь үүний талаар мэддэггүй. Яагаад гэвэл ялагч тал хүн төрөлхтөний хүндтэй гишүүн болох бөгөөд, нөлөөгөө бидний боловсрол, хэвлэл мэдээлэл, засгийн газарт улам л батжуулж байдаг.
Биднийг хэвлэсэн цаасны өөдөс ямар нэг үнэ цэнэтэй гэдэгт итгүүлж сургасан байдаг. Бусад хүмүүс тэгж боддог болохоор бид ч бас итгэдэг. Бусад хүмүүс үнэ цэнэд нь итгэдэг учраас бид тэр цаасны өөдөсний төлөө насаараа ажиллаж цуглуулах гэж оролддог билээ.
Түүхийн хуудас руу бид ягаан шилгүйгээр харах юм бол бидний гэнэн итгэлийг хэрхэн буруугаар ашиглаж байсныг харах болно. Мөнгийг таних аяллаа эхэлцгээе.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.02.13 4:20 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Есүс зооснуудыг шидсэн нь ( 33 он )

Зураг

Сүмд байгаа мөнгө хүүлэгчдийг Есүс хараад ихэд уурлан гүйн очиж ширээн дээр байсан зооснуудыг таягаараа түлхэн унагасан гэдэг. Энэ нь түүний дэлхий дээр байх хугацаандаа хүчирхийлэл үйлдсэн цорын гонц тохиолдол гэж түүхэнд бичигдсэн байдаг.
Энх тайвны төлөө тэмцэгчийг юу хүчирийлэлд турхирваа?
Удаан хугацааны туршид еврейчүүд сүмд төлөх татвараа хагас шекелшекел гэдэг тусгай зоосоор төлдөг байв. Энэ нь хагас унци цэвэр мөнгөн зоос бөгөөд дээрээ ямар нэг эртний хааны дүрсгүй юм. Бурхны хүлээн зөвшөөрдөг цорын ганц зоос байлаа. Гэвч зах зээл дээрх уг зоосны нийлүүлэлт хязгаартай байсан бөгөөд мөнгө хүүлэгчид зоосыг зах зээлээс худалдан авч хомсдол үүсгэн хүссэн үнэдээ хүргэдэг байжээ. Хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулан монополи үүсгэж асар их ашиг олж байв.
Есүс үүнийг ард иргэдээс хулгай хийж байна гэж үзсэн бөгөөд уг зохион байгуулалтыг "Луйварчдын үүр" гэж нэрлэжээ. Мөнгө нь солилцооны хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн үед тухайн мөнгийг үйлдвэрлэж, зээлдүүлж, ханшийн өөрчилж буй этгээдэд асар их эрх мэдэл ирдэг. Тэд бол "Мөнгө хүүлэгчид" юм.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.02.13 8:04 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дундад зууны Англи (1000-1100 он)

Зураг

Энэ үед дарханууд хүмүүсийн алт, мөнгөний хадгаламжийг төмөр шүүгээндээ хадгалаад оронд үүнийг нь баталгаажуулсан баримт өгдөг байлаа. Эдгээр баримт нь алт мөнгөн зоосноос хөнгөн, авч явахад хялбар учираас солилцооны үүрэг гүйцэтгэх болж эхэлжээ. Цаг хугацаа өнгөрсөөр дархан өөрийнх нь үйлчлүүлэгч нарын цөөхөн хэсэг нь л алт, мөнгөн зоосоо биетээр нь авахаар ирдэгийг анзаарчээ. Ингээд дархан өөрт нь огт байхгүй алт, мөнгөний баримт хуурамчаар үйлдээд түүнийгээ бусдад хүүтэйгээр зээлддэг болж гэнэ. Яваа яваандаа дархчуул нэгдэж энэ нь банкны систем үүсэх эхлэл болжээ. Илүү албан ёсны харагдуулахын тулд "Бүрэн бус нөөцийн банк" гэдэг нэр хайрлажээ. Энэ нь нөөцөндөө байгаагаас илүү ихийг зээлдүүлдэг гэсэн утгатай юм. Өнөөдөр банкууд үндсэн мөнгөнөөсөө 10 дахин илүү их мөнгө зээлдүүлэх боломжтой бөгөөд жилд 11 хувийн хүү авч байж банкирууд яагаад баяжаад байнаа гэж та гайхаж байсан байх. Үнэндээ тэд жилд 11% олдог биш харин 110% олдог юм.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.04.13 2:18 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хагас саваанууд (1100-1854 он)

Зураг

Анхлан Генри хаан өнгөлсөн модон саваануудыг үзүүр дээр нь ухаж зураас гаргаад дундуур нь хувааж мөнгө тэмдэгт гэдгийг нь баталгаажуулж байжээ. Хаан модны хагасыг хуулбарлахын эсрэг үлдээж нөгөө хагасыг нь зах зээлд эргэлдүүлж байлаа. Генри хаан хагас савааг л татвар авахад ашиглаж байсан бөгөөд, үүнээс үүдэн эрэлт ихэсч нэмж үйлдвэрлэн, хүмүүсийн саваанд итгэх итгэл баттай болжээ. Тэр юуг ч ашиглаж болох байлаа. Хаан савааг мөнгө гэж үзэж байсан болохоор хүмүүсийн хувьд саваа үнэ цэнэтэй байсан юм. Мөнгөний үнэ цэнэ хүмүүсийн итгэл дээр тогтож байдаг, харин итгэл алдрах үед өнөөгийн мөнгө ч зөвхөн цаас юм.
Хагас савааны систем 726 жил үргэлжилжээ. Энэ нь сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн амжилттай мөнгөний хэлбэр байсан ба Британы эзэнт гүрэн үнэндээ хагас савааны систем доор бүрэлдэн бий болжээ. Харин яагаад бидний дийлэнх нь энэ системийн талаар мэддэггүй билээ?
Түүхэнд тэмдэглэгдсэнээр бол 1694 онд Английн Банк хагас савааны системийн эсрэг дайралт хийж түүнийг үндсээр нь устгахаар шийджээ. Ийм л учираас бид системийн талаар мэддэггүй байж. Мөнгө хүүлэгчид энэ систем тэдний хяналтаас гадуур байгааг ойлгожээ. Анхнаасаа ч Генри хааны санаачлага тийм зорилготой байжээ.
Зах зээлд хүчтэй өрсөлдөгч байсан энэ мөнгөний талаар цаашид эргэн дурсахгүйгээр, ер нь огт байгаагүй мэтээр он жилүүд өнгөрсөн байна. Английн банкны анхны хувьцаа эзэмшигчид өөрсдийн хагас саваануудаа аваад системийг эцсийн замд нь үдсэн юм. Та зөв сонслоо, тэд хувьцаа худалдаж авсан. Хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах замаар хувьчилж болохоор Английн банкыг зохион байгуулжээ. Хувьцаа эзэмшигчид байнга ногдол ашиг авдаг байна.
Эдгээр хөрөнгө оруулагчдын нэрийг нууцалсан бөгөөд, 1250000 фунтын хөрөнгө оруулалт хийх ёстой байсан боловч 1694 он гэхэд зөвхөн 750000 фунт төлсөн байв. Удалгүй банк нөөцөнд байгаагаасаа илүү ихийг зээлдүүлж хүү цуглуулах болжээ. Ямар ч бэлтгэлгүйгээр ийм зүйлийг хүмүүст тулгахад хэцүү. Мөнгө хүүлэгчид хувийн ашигийн төлөө үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тодорхой орчинг бүрдүүлэх хэрэгтэй байлаа.
Тэд ингэж хийжээ.
1500 оны үед 8-р Генри хаан Usury Laws-д амарч байх үед мөнгөн хүүлэгчид өөрсдийн алт, мөнгөн зоосыг зах зээлд асар ихээр нийлүүлж минутын дотор л улам баяжиж байлаа. 1642 оны Английн хувьсгалыг мөнгө хүүлэгчид санхүүжүүлэн хувьсгалыг Оливер Кромвелл толгойлсон бөгөөд парламентыг тарааж, Чарльз Хааныг алах оролдлого нь амжиллтай болсон юм. Үүний дараагаар 50 жил үргэлжилсэн уршигт дайн болжээ. Байлдаж буй хүмүүст асар их хохиролтой, харин тэднийг санхүүжүүлж байгаа хүмүүст асар их ашигтай байлаа.
50 жилийн дайн Англи улсыг эдийн засгийн хувьд бүрэн сөхрүүлэв. Засгийн эрх баригчид хэнээс тусламж хүссэн гээч? Засгийн газарын зөвшөөрч баталсан, хуулийн дагуу хувийн ашигийн төлөө мөнгийг оргүй хоосоноос дураараа хуурамчаар хэвлэдэг хувийн банкнаас тусламж хүссэн байна. Ингэж улс төрчид хүссэн хэмжээний мөнгөө зээлэх эх үүсвэртэй болсон бөгөөд, үүнээс үүдэлтэй өрийг ард иргэдээс авах татвараар төлдөг тогтолцоо үүсчээ.
Хэн нэг нь энэ тогтолцооны мөн чанарыг ойлгоод хэнд ч өр төлдөггүй өөрийн мөнгө үүсгэсэн байх гэж та бодсон байх. Харин ч эсрэгээрээ Английн Банк нь сонгодог жишээ болсон бөгөөд одоо бараг улс бүр төв банктай болжээ. Эдгээр төв банкууд нь улс гүрнүүдийн эдийн засгийг атгадаг бөгөөд тухайн улсын жинхэнэ удирдагч нь юм. Энэ нь арслан зааны хэмжээний том луйврын сүлжээ бөгөөд нууцлагдмал татвар нь хувийн эрх ашигийн үүднээс цуглардаг юм.
Засгийн газар татвараар олж чадахааргүй мөнгө босгохын тулд банкинд бонд зарна. Бондыг нүд ирмэхийн зуур хэвлэсэн мөнгөөр худалдан авдаг. Засгийн газар авсан мөнгөнийхөө хүүг төлөхийн тулд улам их мөнгө зээлж авдаг. Өр хэзээ нэгэн цагт төлөгдөх боломжгүй, харин ч улам өссөөр л байдаг. Хэрвээ засгийн газар өрөө төлөх арга оллоо гэхэд мөнгөн тэмдэгтээ баталгаажуулах бондгүй болох бөгөөд үүний тулд мөнгөн тэмдэгтийг алах хэрэгтэй болно.
Ийм маягаар Английн банк Британыг мөнгөөр булж эхлэв. Ямар ч хяналт шалгалтгүйгээр мөнгө хэвлэж тарааснаас болж эд барааны ханш хоёр дахин өсчээ. Нэг компани бүүр Египетчүүд Мозесыг хөөж байхдаа улаан тэнгист живүүлсэн алтыг олохын тулд тэнгисыг хатаах хэрэгтэй гэж саналт тавьж байв.
1698 он гэхэд улсын өр 1250000 фунтээс 16000000 фунт хүртэл өсч, үүнийг дагаад татварыг нэмж байлаа. Итгэхэд хэцүү ч эдийн засгийн шилжилтийн үед эд баялаг устдаг биш харин дамждаг юм. Мөнгө хүрэлцэхгүй үед хэн хамгийн их хождог вэ? Та таасан байх. Хүн болгоны хүсдэг зүйлийг хянадаг хүмүүс буюу мөнгө хүүлэгчид юм. Дийлэнх хүмүүс эдийн засгийн үеэр зовж зүдэрдэг бол цөөнх хэсэг нь үргэлжлүүлэн баяжсаар байдаг гэдэгт баттай итгэж болно.
Өнөөдөр ч гэсэн Английн банк ханшийн өөрчлөлт, эдийн засгийн хямралыг гааруулахгүй байхаар хичээн ажиллаж байна гэж мэдэгддэг ч банк үүссэнээс хойш Британы фунт тогтвортой байсан үе маш ховор билээ. Харин нэг зүйл л тогтвортой байлаа. Энэ бол тасралтгүй үргэлжлэх Ротшилдсын гэр бүлийн амжилт.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.04.13 2:57 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ротшилдс (1743)

Зураг

1743 онд Германы Франкфурт хотод Амшалл Мозес Бауэр гэдэг дархан хүн зээлийн төв нээжээ. Тэр эртний Ромын бүргэдийг улаан бамбай дээр дүрслээд хаалган дээрээ өлгөсөн бөгөөд хүмүүс түүний төвийг Улаан бамбай буюу германаар бол "Rothschild" гэж дуудах болжээ. Түүний хүү хожим нь бизнесийг өвлөж авахдаа овогоо Ротшилд болгон өөрчлөв. Хувь хүмүүст мөнгө зээлдүүлэх нь ашигтай ч яваандаа эзэн хаад ба засгийн газаруудад мөнгө зээлдүүлэх нь бүүр ч илүү ашигтайг тэр ухаарчээ. Маш том хэмжээний мөнгө эргэлдэх бөгөөд, үргэлж татвараас хамгаалж байлаа.
Бүрэн хөл дээрээ боссоныхоо дараа тэр илүү холыг харах болж таван хүүгээ мөнгө босгох урлагт сургах болжээ. Дараа нь тэднийг гол эдийн засгийн төвүүд рүү явуулж төв банкны системийг үүсгэн дэлхийн эдийг засгийг ноёрхох болсон юм. Дэлхийн 2-р дайны үед олон хүн ЖП Морганыг дэлхийн хамгийн баян хүн гэж бодож байлаа. Гэвч түүнийг үхсэний дараа тэрээр Ротшилдсын эзэнт гүрний дотор дэслэгч төдий байсан нь илэрсэн бөгөөд ЖП Морган компаны 19 хувийг эзэмшиж байжээ. "Европт цорын ганц хүч байдаг, тэр нь Ротшилд" гэж 19-р зууны Франц тайлбарлагч хэлж байжээ. Хамгийн баян гэр бүлийн талаар арай сүүлд үргэлжлүүлэн харах болно.

Niall Ferguson, THE HOUSE OF ROTHSCHILD, Money's Prophets, 1798-1848

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.04.13 12:47 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Америкийн хувьсгал (1764-1781)

Зураг


1700 оны дундуур Британы эзэнт гүрэн оргил үедээ байлаа. Бас маш их өртэй байв. Английн банкыг байгуулсанаас хойш дөрвөн уршигт дайн хийсэн бөгөөд нийт өр нь 140000000 фунт болсон байв (тухайн үедээ асар их мөнгө). Банкинд өрөө төлөхийн тулд Британы засгийн газар Америк дахь колониудаасаа том хэмжээний татвар авах төсөл боловсруулжээ. Тухайн үед зоос цутгах материал хомс байсан тул колони өөрийн цаасан мөнгөө хэвлэж Колонийн тэмдэгт гэж нэрлэжээ. Энэ мөнгөн тэмдэгт нь зах зээлд амжилт олсон бөгөөд колониудад ижил төстэй байдал бий болгосон юм. Колонийн тэмдэгт нь эд барааг солилцоход туслах зорилготой байлаа. Энэ бол алт ба мөнгөөр баталгаажуулаагүй ямар ч өргүй цаасан мөнгө байв.
1763 онд Бенжамин Франклин Британи-д айлчлах үеэр Английн банкны эрхэм түүнээс Америк дахь колонийг хэрхэн цэцэглүүлэх гэж байна даа гэж асуужээ. Франклин хариулахдаа:
"Тэр бол энгийн. Колониудад бид өөрсдийн мөнгөө гаргадаг. Үүнийг колонийн тэмдэгт гэдэг. Бид зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохируулан тохиромжтой хэмжээний мөнгө нийлүүлж, үйлдвэрлэгчид ба хэрэглэгчидийн хооронд арилжааны ая тухтай байдал үүсгэхийг хичээдэг. Иймийн тулд бид өөрсдийнхөө төлөө цаасан мөнгө хэвлэж уг мөнгөнийхөө худалдан авах чадварыг хянах бөгөөд хэнд ч өр төлөх хэрэггүй юм."
Америк улс хүмүүсийн мөнгөнд итгэх итгэл хамгаас чухал гэдэгийг ойлгожээ. Тийм учираас тэд өргүй амьдарч болохоор байлаа. Энэ нь Английн банкнаас хараат бус гэсэн үг юм. Үүний хариуд дэлхийн хамгийн хүчирхэг хувийн банк нэр нөлөөгөө ашиглан Британы парламентад Мөнгөн тэмдэгтийн хуулийг батлуулахаар 1764 онд өргөн барьжээ. Энэ хуулийн дагуу колониуд мөнгө хэвлэх эрхгүй болсон бөгөөд цаашдын Британи-д төлөх татвараа алт, мөнгөөр төлөх ёстой болов.
Үүний дараа Франклин ингэж хэлжээ:
"Нэг жилийн дотор нөхцөл байдал орвонгоороо эргэж, сэргэн мандалт төгсч хямрал эхэллээ, үүний уршигаар Колониудын гудамжууд ажилгүйчүүдээр дүүрэв. Колониуд өөрийн мөнгө хэвлэх эрхээ Жорж 3 ба олон улсын банкируудад бүрмөсөн алдсан нь Хувьсгалт дайн эхлэх үндсэн шалтгаан байсан юм."
1775 оны 4 сарын 19 нд дайн эхлэх үед ихэнх алт, мөнгө Британы татвар болон явчихсан байлаа. Тэдэнд мөнгө хэвлэж дайныг санхүүжүүлэхээс өөр арга үлдсэнгүй. Хамгийн сонирхолтой нь Колонийн тэмдэгт нь хүчирхэг мөнгө байсан бөгөөд, аль хэдүйн бүрэлдэн тогтсон эдийн засгийн системийн эсрэг хүчтэй өрсөлдөгч болж эхэлжээ. Франклины хэлсэнээр мөнгө хэвлэх зорилго нь "зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд нийцүүлэн хэвлэх" бөгөөд ямар ч хүү төлөх хэрэггүй, үүнээс үүдсэн инфляци огт байхгүй байжээ. Харин энэ нь мөнгө хэвлэж хувьцаа эзэмшигчиддээ ашиг тараадаг Английн банкны хувьд байж болшгүй зүйл байлаа.

Congressman Charles G.Binderup of Nebraska, Unboring the Ghosts of Wall Street

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.13 9:42 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хойд Америкийн банк (1781-1785)

Зураг

Зэвсгийн наймаачин Роберт Моррис 1781 онд Английн банктай төстэй төв банк АНУ-д байгуулах үедээ хэрвээ тэднийг дийлэхгүй бол тэдэнтэй нэгд гэж хэлж байжээ. Модоо барьчаад байсан Америкийн засгийн газарын хувьд 400000 доллар шилжүүлэн авч, бүрэн бус нөөцийн банкаар дамжуулан үүнээс ч илүү мөнгө шилжүүлэн авах боломжтой нь гайхамшигтай сонсогдож байлаа. Засгийн газар бүх мөнгөө хэрэглэж дуусаад, Роберт Моррис дахин мөнгө шилжүүлэх боломжгүй болсон үед түүнд Францаас зээлж авсан алтаа хэрэглэхийг санал болгож үргэлжлүүлэн мөнгө хэвлүүлж байлаа.
Бүрэн бус нөөцийн банк ашиглан амжилт олсон тэрээр өөртөө болон найзууддаа зээл олгон банкныхаа үлдсэн хувьцааг худалдан авсан байна. Дараа нь хэрхэн уг мөнгийг хэвлэж байгааг анзаарах тэнхэлгүй байгаа, мөнгөний амтанд мансуурсан улс төрчдөд хэд дахин илүү зээл олгох болжээ. Луйврын систем 1785 он хүртэл 5 жил үргэлжилжээ. Энэ хугацаанд мөнгөний ханш шалдаа унав. Хувьцаа эзэмшигчид өрөө төлөлгүй үлдэж байгааг мужийн захирагч анзаарчээ.
"Баячууд өөрсдийн эзэнт гүрнийг байгуулж бусдыг боолчлохын тулд бүх чармайлтаа гаргах болно. Тэд үргэлж тэгж байсан. Тэд үргэлж тэгэх болно. Засгийн газар тэднийг тодорхой хүрээнд барьж байхгүй бол тэдний ажиллагаа хаа сайгүй тархах билээ" - Мужийн захирагч Моррис.

The constitutional convention of 1787, 7/2

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Блог
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.13 9:44 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Америкийн нэгдсэн улсын анхны банк (1791-1811)

Зураг

Нэг удаа ажилласан, цаашид ч ажиллах болно. 6 жил өнгөрчээ. Маш олон өлсгөлөн улс төрчид байлаа. Дахиад нэг боломж олгийлдоо. Ингээд Нэгдсэн улсын анхны банкыг 1791 онд байгуулжээ. Эхний банкнаас олны анхаарлыг холдуулахын тулд арай албан ёсны нэр өгсөн байна. Америкчууд дахиад л хууртсан нь тодорхой байлаа. Англи хэв загварын дагуу хөрөнгө оруулагчдын нэр хэзээ ч ил гараагүй ажээ. Хоёр дахь удаагаа амжилт олсон зарим банкирууд Амшал Ротшилд Франкфурт дэх хувийн банкнаасаа арай өөр цаг үед мэдэгдэл хийсэн ч болоосой гэж хүсч байв.

"Надад улс орны мөнгийг хэвлэх эрх өгөөдөх, харин би хууль бичигчдыг хяналтандаа авах болно" - Майер Амшел Ротшилд, 1790 он.

Хэн ч тоож сонсоогүй болохоор санаа зовох зүйлгүй байлаа. Америкийн засгийн газар эхний 5 жилд 8.2 сая доллар банкнаас зээлж авчээ. Харин барааны үнэ 72 хувиар өсөв. Энэ удаад мөнгө хүүлэгчид илүү туршлагатай болж гэрээг 20 жилээр хийжээ. Тасралтгүй өсч, төлөх боломжгүй болж байгаа өрийг харсан ерөнхийлөгч ийн хэлжээ.

"Үндсэн хуулинд нэг сайн засвар оруулах боломжтой ч болоосой гэж хүсэх юм. Холбооны засгийн газарын зээлдэх эрхийг л авч хаямаар байна." - Томас Жефферсон, 1798 он.

Хараахан худалдагдаагүй байсан чөлөөт хэвлэл уг явдалыг "Агуу хууран мэхлэлт" гэж бичиж байв. Банкны үлдэгдэл зөвхөн засгийн газараас хамаарч байсан бөгөөд мөнгө багасах үед хувь нийлүүлэгчид бие биендээ зээл өгөн олсон хүүгээрээ нөөцөө бүрдүүлж байв. Гэрээний хугацаа дуусах үед банкирууд дахин шинэ гэрээ хийхгүй бол санхүүгийн хямрал болно хэмээн анхааруулж байв. Гэрээг шинэчлээгүй юм. Таван сарын дараа Британи Америк руу дайрч дайн эхэллээ.
Ротшилдын хувийн бизнес болох Францын банкыг нэгэн хүн сэжиглэн харж байлаа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 726 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 528 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр