#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.23.26 6:44 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 54 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.03.13 4:46 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Номтойбаярын хэргийн мөрөөр буюу үнэний эрэлд-
Цуврал-1

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр их сонин хүн юм аа. Өчнөөн олон жилийн турш өөрийн бие хамгаалагч, туслахаараа ажиллуулсан Б.Батзориг гэгчийнхээ интернет сайтууд, телевизээр мэдээлсэн ноцтой хэргүүдийг шалгуулахын оронд ярьсан зүйл дээр нь анализ хийж бичсэн нэг муу сэтгүүлчтэй бүтэн жил ноцолдож байна. Б.Батзориг нь Н.Номтойбаярын үйлдсэн зарим гэмт хэргүүдийг олон нийтэд анх дэлгэхдээ зөвхөн өөрт үлдсэн баараггүй баримтуудад түшиглэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл өөр олон хэргийг нь тэр мэддэг байжээ. Харамсалтай нь тэр бүгдийг цөмийг нь хэлж амжаагүй юм билээ. Үүнийгээ ойр орчмынхноосоо ч бас нуугаагүй байлаа.

Н.Номтойбаяр Дээд шүүхийн хэсэг нөхдөд 100 сая төгрөгийн авлига өгсөн гэж тэр видио бичлэгээр ярьсан байдаг. Ер нь нийтдээ 18 төрлийн гэмт үйлдлийг нь хэлээд гадаад руу гарч явсан байлаа. Гэхдээ яван явтлаа Н.Номтойбаярынхаа дэргэд албан үүргээ урьдын адил гүйцэтгэж байгаад нэг өглөө хил даван оджээ. Эх орноо орхин одох болсон шалтгаанаа мань эр юуны өмнө амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх үүднээс хэмээн тайлбарласан байдаг байна. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярын хэргүүдийг ил болгосноороо амиа алдаж ч мэднэ гэж үзжээ. Аргагүй ч болов уу. Яагаад гэхээр, манайд гэмт хэргийн гэрчүүдийг хамгаалах систем байхгүй юм чинь.

“Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ээс Б.Батзоригтой биечлэн уулзаж Н.Номтойбаярын хэргүүдийн талаар дахин тодруулах, бусад гэрчүүдээс мэдээлэл сонсохыг хүссэн боловч тэр Европ руу аль хэдийнээ гараад явчихсан байлаа. Энэ нь 2012 оны долдугаар сард юм шүү дээ. Н.Номтойбаярт зодуулсан гэх хүмүүс нь ч ихэнх нь амаа хамхисан байв. Гэхдээ тэдний дийлэнх нь “Тийм зүйл болсон бол яах гэсэн юм. Юун хэрэгт дуртай нөхөд вэ” гэсэн хариу барьж байсан юм. Ухаандаа Н.Номтойбаярт зодуулж байсан нь ямар нэг хэмжээгээр ойлгогдоод байлаа. Харин Дээд шүүхийн нэр бүхий шүүгчид нь сэтгүүлч Б.Отгонбаяраас “Нэр төр гутаалаа” хэмээн 100 сая төгрөг нэхэмжилжээ. Иргэний нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаагч Б.Эрдэнэбат нь 2012 оны наймдугаар сард Б.Отгонбаяртай уулзаж нийтлэлийнх нь талаар асуув. Б.Батзоригийн мэдэээллээ нэгэнт цацаад арваад хоносон хойно түүний “Дорнодынхон ийм тэнэг юм уу, эсвэл ингэтлээ залилуулав уу” гарчигтай нийтлэл “Үндэсний мэдээ” сонин болон manaiklub.com сайт дээрээ тавьсан байжээ. Мэдээллийн анхны эх сурвалж нь Б.Батзоригийн интернетэд одоо болтол байршсаар байгаа “Номтойбаярын гэмт хэргүүдээс...” гэсэн видео яриа. Өөр юу ч байхгүй.

Ер нь одоогийн мөрдөж буй хуулиар авлига өгсөн, авсан хоёр хоёулаа буруутай бөгөөд ялтай. Энэ утгаараа Дээд шүүхийн шүүгчид үнэхээр Н.Номтойбаяраас 100 сая төгрөг авсан бол аль аль нь дээлээ нөмрөхөөс зайлахгүй. Гэвч Н.Номтойбаяр нь ч мөн тэрхүү мэдээллийг “Хүн гүтгэсэн хэрэг” гээд байгаа. Хэргийн гэрч харин авлигын ийм хэмжээний мөнгө шүүгч нарт аваачиж өгснийг нотлоод байдаг. Тэгсэн хэрнээ одоо Европын аль нэг оронд амиа хамгаалсан байдалтай орогнож буй.

Дээд шүүхийн шүүгчид болон Н.Номтойбаяр нар харин хоорондоо ярилцаж байгаад сэтгүүлч Б.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. Мэдээж, ийм юманд тээглээд унах сэтгүүлч хаа байхав. Өнгөрсөн намар мөрдөн байцаагч нь дуудаад “Таны хэргийг хаахаар болжээ” гэсэн байв. Гэтэл саяхнаас дахин дуудаж “Таны хэргийг прокурорын даалгавраар дахин сэргээлээ” гэсэн байна. Иймээс үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн болон Н.Номтойбаярын захиалгаар сэтгүүлчийг шүүх эрх мэдлийн бугалган дор дарамтлуулах гэж буй талаарх мэдээллээ цацаж эхэлжээ. Нөгөө талаас нь Н.Номтойбаяр ч мөн мэдээлэл хийж, эрэн сурвалжлах сэтгүүлчдэд 100 сая төгрөгийн урамшуулал олгохоо зарлан, “Би сэтгүүлч Б.Отгонбаярын талаар гомдол гаргаагүй” гэжээ. Тэр бололгүй яахав. Харин Б.Батзоригийн мэдээлэлд дурдагдсан “Дээд шүүхийн шүүгчдэд 100 сая төгрөг өгсөн” гэдэг нь үнэн бол хашир эр шүүгчидтэйгээ хам хэрэгтэн болж таарна. Аль ч хэрэгт хамсаатнууд бие биеэ л хаацайлдаг жамтай.

Харин энд хамгийн хошин шог гэмээр нэг зүйл болж өнгөрчээ. Юу гэвэл, Н.Номтойбаяр нь сэтгүүлчийн эсрэг хэвлэлийн хурал зарлан хийснийхээ дараахан өөрийн твиттер хуудсаар дамжуулан “мэдэгдэл” гаргасан байна. Уг мэдэгдэлдээ өнөөх эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чанартай бүтээлд өгнө гээд байсан 100 сая төгрөгийн урамшууллаа зөвхөн өөрийг нь “гүтгэсэн” хүмүүсийг олж илрүүлсэн иргэд, сэтгүүлчдэд олгохоор болсон байлаа. Суудал дээрээ ийнхүү мань хүн эргэж орхиж.

Өөр бас нэг шог юм гэвэл, Б.Батзоригийн мэдээллийн мөрөөр Н.Номтойбаярын хэргүүдийг шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газар, цагдаа аль нь ч одоо болтол шалгасангүй. Шалгасан гэх ганц юм нь хоёр бамбарууштай баавгай алсан хэрэг. Энэ нь сүүлдээ Н.Номтойбаярын буудсан баавгай биш болж таарах гэж буй аж. Мөнгөөр бүх ажлаа амжуулдаг түүний хувьд Минжийн хангайд баахан хүн дагуулаад, хоосон буу үүрээд л, нисдэг тэргээрээ зугаалаад л байсан бололтой. Энүүн шиг худал юм гэж хаана байнаа.


Дахиад нэг шог нь болохоор Б.Батзоригийгоо тэр одоо гэмт хэрэгтэн, найгүй хулгайч байсан мэтээр алдарт “Мэдэгдэл”-дээ бичжээ. Сейфнээс нь бөөн бөөн мөнгө хулгайлсаар байхад Н.Номтойбаяр бүтэн жил дарж байжээ. Тэгээд Б.Батзоригийн гадаад руу явснаас хойш бас бүтэн жилийн дараа энэ тухай “мэдэгдэж” байх юм. Тиймэээс энэ удаа Б.Батзориг видео яриандаа яг юу гэж ярьсан хийгээд Н.Номтойбаяр ямархуу “мэдэгдэл” хийснийг харьцуулан уншигчдадаа дахин хүргэхээр шийдлээ, дараа арай өөр зүйл хэлнэ ээ.
О.Баяр
WWW.ZONE.MN


Н.Номтойбаярын бие хамгаалагч буюу гэрч Б.Батзориг 2012 оны зургаан сард түүний гэмт хэргийн талаар мэдээлсэн баримтууд

Алт нууцаар хил давуулж зардаг байсан.


Алтны уурхайтай байхдаа алтаа нууцаар Сингапур луу гаргаж зардаг байсан талаар МАК-ын Тамгын газрын дарга байсан Батбаатар нь ажлаас халагдахдаа дэлгэнэ хэмээн сүрдүүлж 5 өрөө байр, 9911-тэй дугаар, Соната-6 машин зэргийг авч халагдсан


2010 он. Нийслэлийн газрын албаны хүнд 150 мян.ам.долларын авилгал өгсөн.


Тэрэлжид байрлах Мэлхий хад орчимд МАК-ийн эзэмшлийн газрын төлбөр төлөөгүй хугацаа хэтэрч хураагдсан байсныг залруулсан.



2010 он ТЗХЭГ-ын Даргад 50 мян.ам.дол, Chivas-21 виски-ийн авлигал өгсөн.
Нарийн сухайтын Төмөр зам барих ажилтай холбоотой тогтоол гаргуулахаар ажлын байранд нь өгсөн.

2011 он МАН-ын НБДарга Хүрэлсүх-д 600 сая төгрөг-ийн авилгал өгсөн.

ЭБЭХЯ-ны Сайд Зоригтод нөлөөлөх замаар МАК-д ашигтайгаар Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх. /тогтоол гаргуулсан/ МАН-ын байранд Хүрэлсүхийн өрөөнд нь оруулж өгсөн.


2009 он Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга Сумъяа-д 50 сая төгрөгийн хахууль өгсөн.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга Сумъяа-д тусгай хэрэгцээний газар чөлөөлөхөөр “МАК” компаний дэд ерөнхийлөгч Цогтоор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр суманд нь очиж өгч асуудлаа шийдүүлсэн. Сумъяа авсан мөнгөөрөө тэр даруй байр, машин авсаныг “МАК”-ын удирдлага шүүмжилж байсан.



2010 он. Дээд шүүхийн шүүгчдэд 100 мян.ам.дол-ийн авилгал өгсөн.
Дорнод аймгийн Адуунчулууны орд газартай холбоотой 2010 оны 4 сарын 5-ны 92 тоот тогтоол гаргуулахаар давж заалдах шатны Шүүх хурлын бүрэлдэхүүн (Захиргааны хэргийн тэнхимийн тэргүүн шүүгч О.Зандраа, шүүгч Д. Батсайхан, Ц. Сумъяа, Д. Бат-Эрдэнэ, Д. Пунцаг) тус бүрт хувааж Шүүх хурал болох өдрийн өмнө өгсөн.



2011 он. МХХолбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар 2 удаа нийт 40 сая төгрөг өгсөн.

Эрүүгийн цагдаагийн газар 12 сая төгрөг авсан гэж мэдүүлсэн.
Гаалийн татвар дутуу төлдөг.


Өөрсдийн унаж байгаа автомашины гаалийн бичиг дээр үйлвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татварыг дутуу төлдөг. Бенц/G350 300000 илүү ам.долларыг үнэтэй 2010 оны машиныг оныг 2009 болгож, үнийг 60000 ам.доллар болгосон. Эгч Цэлмүүны PORSHE-ны үнэ нь 700000 гаруй ам.доллар байтал Гаалийн бичигт 130000 ам.дол…гм/



2005-2011 он. Хориотой ан хийсэн.


Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан Баавгайг хоёр бамбаруушийн хамт буудаж алсан.


Хан-Уул дүүргийн Иргэн С.Ганбаатарыг шалтгаангүй зодсон.


СБД-т байрлах BRIX бааранд согтуугаар танхайрч нүүрэн тус газар нь өшиглөж 3 шүдийг нь унгасан. Тухайн өдрийн ТВ-9-ийн шөнийн хөтөлбөрөөр гарсан. /МАН намын залуучууд намайг зодсон гээд буруу хараад ярилцлага өгсөн байсан/



2010 он. Дуучин Дэлгэрмөрөнг модонд хүлж зодож танхайрсан.
Бааранд муудалцаад бие хамгаалагч нараараа хүчээр машиндаа суулган Богдын аманд авчирч модонд нүцгэн хүлж зодож, шөнөжин тамлаж дэргэд нь архи ууцгааж доромжилсон.



УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Жавхлан руу том хутга барьж дайрсан.


Согтуугаар Жавхлантай муудалцсан машинаасаа том хутга гаргаж ирэн ална хэмээн сүрдүүлж цавчиж дайрсан.



2011 он. Эрэлийн Эрдэнэбатын том хүүг зодсон.
СБД-т байрлах Viranda бааранд найз нарынх нь хамт зодоод дээр нь шээсэн. Дарамталж гомдлыг нь цагдаад өгүүлээгүй.
2011 он. ҮХОБанкны захирал Батмөнхийг зодсон.


ЧД-т байрлах Fase бааранд муудалцаад, машиндаа суулган амгалангийн гудамжинд аваачиж зодсон, мөн Сүнжин Гранд буудалд оруулж зодсон.



2012 он. Гадаад харилцааны сайд Занданшатарын зөвлөхийг зодсон.
“RIVER SOUNDS” бааранд согтуугаар Гадаад харилцааны сайд Занданшатарын зөвлөх, Ардын уран зохиолч Тангадын Галсангийн хүүг зодож танхайран гэр лүү нь утасдаж ална гэж заналхийлсэн.



2005-2011 он. Олон тооны хулгайн ан хийсэн.
Хувийнхаа компаний нисдэг тэргээр Минжийн дархан цаазат газраас Буга, Хандгай, Баавгай, Гахай, . . . гм хориотой амьтдыг алж Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангынхаа отгийг чимэглэсэн. /Зураг нь байгаа./



2010-2011 он. Хориотой буу эзэмшдэг.


ТТ маркийн гар буу 2ш /МАК-д ДХМХэлтсийн даргаар ажиллаж байсан Б-с тигр буугаар сольж авсан/АКА-47/Найз Б-с 1300$-оор авсан. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хураалгасан байгаа/







2011 он. Хүчингийн хэрэг үйлдсэн.

1. Бүжээ гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодоод хүчиндсэн. Нүд хавдсан, хөмсөг нь сэтэрсэн. Маргааш нь Н-р 500$ өгүүлж хэргийг дарсан.

2. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Ангын отгийнхоо үйлчлэгч Энхтуяаг архиар шахаж согтоон НАМЗХ-ны удирдлагууд болох Ерөнхийлөгч Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч Амарбаясгалан, Хүрэлсүхийн туслах байсан Энхбаатар?, Сэтгүүлч Цогтгэрэл нарын хамт аавынхаа эзэмшлийн өрөөнд цувран хүчиндсэн. /Маргааш нь Энхтуяа уйлсаар хоцорсон/
http://zaluu.com/news/index.php?url=htt ... /12627.htm


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.03.13 4:47 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Манайхан дээр нь нэмээд байгаарай. Нэг юм сануулахад болж өгвөл эх сурвалжтайн тавихыг бодоорой


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.03.13 4:55 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Ямар ч байсан Дараах эрхэмүүд авилгал авсан байж болзошгүй гэж сэжиглэгдэж байсан.
1.С.Баяр -Оюуттолгой
2.С.Батболд - Бороо голд
3.Бадамжунай
4.М.Энхболд
5.Мөнхбаяр -Хотынхон-Газар-барилга
6.Хүрэлсүх-Номтойбаяраас
7.Отгонбаяр- ?
8.Сугар- МИАТ гэх мэт
9 Хоролсүрэн- МИАТ
10. сая баригддаг татварын дарга хэн билээдээ
11. Түмэнхүү- Зайсан амны газрыг зарсан гэх
12 Гаалийн Баатар
13.МАНАН-гийн үед 2000-2012 онд нийслэл, дүүргийн дарга байсан эрхэмүүд
14.МАНАН-гийн үед 2000-2012 онд нийслэл, дүүргийн газрын албаны дарга байсан эрхэмүүд
15.МАНАН-гийн үед 2000-2012 онд Татвар, Гааль, Мэргэжилийн хяналт, төрийн өмчийн хорооны дарга байсан эрхэмүүд
16. ГОК-ын үе үеийн дарга нар болон хангамжын албаныхан
17. яасан барагддаггүй юм бэ
........
гэх мэт явнадаа уг нь


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.04.13 11:57 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Номтойбаярын хэргийн мөрөөр буюу үнэний эрэлд-
Цуврал-1

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр их сонин хүн юм аа. Өчнөөн олон жилийн турш өөрийн бие хамгаалагч, туслахаараа ажиллуулсан Б.Батзориг гэгчийнхээ интернет сайтууд, телевизээр мэдээлсэн ноцтой хэргүүдийг шалгуулахын оронд ярьсан зүйл дээр нь анализ хийж бичсэн нэг муу сэтгүүлчтэй бүтэн жил ноцолдож байна. Б.Батзориг нь Н.Номтойбаярын үйлдсэн зарим гэмт хэргүүдийг олон нийтэд анх дэлгэхдээ зөвхөн өөрт үлдсэн баараггүй баримтуудад түшиглэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл өөр олон хэргийг нь тэр мэддэг байжээ. Харамсалтай нь тэр бүгдийг цөмийг нь хэлж амжаагүй юм билээ. Үүнийгээ ойр орчмынхноосоо ч бас нуугаагүй байлаа.

Н.Номтойбаяр Дээд шүүхийн хэсэг нөхдөд 100 сая төгрөгийн авлига өгсөн гэж тэр видио бичлэгээр ярьсан байдаг. Ер нь нийтдээ 18 төрлийн гэмт үйлдлийг нь хэлээд гадаад руу гарч явсан байлаа. Гэхдээ яван явтлаа Н.Номтойбаярынхаа дэргэд албан үүргээ урьдын адил гүйцэтгэж байгаад нэг өглөө хил даван оджээ. Эх орноо орхин одох болсон шалтгаанаа мань эр юуны өмнө амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх үүднээс хэмээн тайлбарласан байдаг байна. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярын хэргүүдийг ил болгосноороо амиа алдаж ч мэднэ гэж үзжээ. Аргагүй ч болов уу. Яагаад гэхээр, манайд гэмт хэргийн гэрчүүдийг хамгаалах систем байхгүй юм чинь.

“Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ээс Б.Батзоригтой биечлэн уулзаж Н.Номтойбаярын хэргүүдийн талаар дахин тодруулах, бусад гэрчүүдээс мэдээлэл сонсохыг хүссэн боловч тэр Европ руу аль хэдийнээ гараад явчихсан байлаа. Энэ нь 2012 оны долдугаар сард юм шүү дээ. Н.Номтойбаярт зодуулсан гэх хүмүүс нь ч ихэнх нь амаа хамхисан байв. Гэхдээ тэдний дийлэнх нь “Тийм зүйл болсон бол яах гэсэн юм. Юун хэрэгт дуртай нөхөд вэ” гэсэн хариу барьж байсан юм. Ухаандаа Н.Номтойбаярт зодуулж байсан нь ямар нэг хэмжээгээр ойлгогдоод байлаа. Харин Дээд шүүхийн нэр бүхий шүүгчид нь сэтгүүлч Б.Отгонбаяраас “Нэр төр гутаалаа” хэмээн 100 сая төгрөг нэхэмжилжээ. Иргэний нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаагч Б.Эрдэнэбат нь 2012 оны наймдугаар сард Б.Отгонбаяртай уулзаж нийтлэлийнх нь талаар асуув. Б.Батзоригийн мэдэээллээ нэгэнт цацаад арваад хоносон хойно түүний “Дорнодынхон ийм тэнэг юм уу, эсвэл ингэтлээ залилуулав уу” гарчигтай нийтлэл “Үндэсний мэдээ” сонин болон manaiklub.com сайт дээрээ тавьсан байжээ. Мэдээллийн анхны эх сурвалж нь Б.Батзоригийн интернетэд одоо болтол байршсаар байгаа “Номтойбаярын гэмт хэргүүдээс...” гэсэн видео яриа. Өөр юу ч байхгүй.

Ер нь одоогийн мөрдөж буй хуулиар авлига өгсөн, авсан хоёр хоёулаа буруутай бөгөөд ялтай. Энэ утгаараа Дээд шүүхийн шүүгчид үнэхээр Н.Номтойбаяраас 100 сая төгрөг авсан бол аль аль нь дээлээ нөмрөхөөс зайлахгүй. Гэвч Н.Номтойбаяр нь ч мөн тэрхүү мэдээллийг “Хүн гүтгэсэн хэрэг” гээд байгаа. Хэргийн гэрч харин авлигын ийм хэмжээний мөнгө шүүгч нарт аваачиж өгснийг нотлоод байдаг. Тэгсэн хэрнээ одоо Европын аль нэг оронд амиа хамгаалсан байдалтай орогнож буй.

Дээд шүүхийн шүүгчид болон Н.Номтойбаяр нар харин хоорондоо ярилцаж байгаад сэтгүүлч Б.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. Мэдээж, ийм юманд тээглээд унах сэтгүүлч хаа байхав. Өнгөрсөн намар мөрдөн байцаагч нь дуудаад “Таны хэргийг хаахаар болжээ” гэсэн байв. Гэтэл саяхнаас дахин дуудаж “Таны хэргийг прокурорын даалгавраар дахин сэргээлээ” гэсэн байна. Иймээс үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн болон Н.Номтойбаярын захиалгаар сэтгүүлчийг шүүх эрх мэдлийн бугалган дор дарамтлуулах гэж буй талаарх мэдээллээ цацаж эхэлжээ. Нөгөө талаас нь Н.Номтойбаяр ч мөн мэдээлэл хийж, эрэн сурвалжлах сэтгүүлчдэд 100 сая төгрөгийн урамшуулал олгохоо зарлан, “Би сэтгүүлч Б.Отгонбаярын талаар гомдол гаргаагүй” гэжээ. Тэр бололгүй яахав. Харин Б.Батзоригийн мэдээлэлд дурдагдсан “Дээд шүүхийн шүүгчдэд 100 сая төгрөг өгсөн” гэдэг нь үнэн бол хашир эр шүүгчидтэйгээ хам хэрэгтэн болж таарна. Аль ч хэрэгт хамсаатнууд бие биеэ л хаацайлдаг жамтай.

Харин энд хамгийн хошин шог гэмээр нэг зүйл болж өнгөрчээ. Юу гэвэл, Н.Номтойбаяр нь сэтгүүлчийн эсрэг хэвлэлийн хурал зарлан хийснийхээ дараахан өөрийн твиттер хуудсаар дамжуулан “мэдэгдэл” гаргасан байна. Уг мэдэгдэлдээ өнөөх эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чанартай бүтээлд өгнө гээд байсан 100 сая төгрөгийн урамшууллаа зөвхөн өөрийг нь “гүтгэсэн” хүмүүсийг олж илрүүлсэн иргэд, сэтгүүлчдэд олгохоор болсон байлаа. Суудал дээрээ ийнхүү мань хүн эргэж орхиж.

Өөр бас нэг шог юм гэвэл, Б.Батзоригийн мэдээллийн мөрөөр Н.Номтойбаярын хэргүүдийг шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газар, цагдаа аль нь ч одоо болтол шалгасангүй. Шалгасан гэх ганц юм нь хоёр бамбарууштай баавгай алсан хэрэг. Энэ нь сүүлдээ Н.Номтойбаярын буудсан баавгай биш болж таарах гэж буй аж. Мөнгөөр бүх ажлаа амжуулдаг түүний хувьд Минжийн хангайд баахан хүн дагуулаад, хоосон буу үүрээд л, нисдэг тэргээрээ зугаалаад л байсан бололтой. Энүүн шиг худал юм гэж хаана байнаа.


Дахиад нэг шог нь болохоор Б.Батзоригийгоо тэр одоо гэмт хэрэгтэн, найгүй хулгайч байсан мэтээр алдарт “Мэдэгдэл”-дээ бичжээ. Сейфнээс нь бөөн бөөн мөнгө хулгайлсаар байхад Н.Номтойбаяр бүтэн жил дарж байжээ. Тэгээд Б.Батзоригийн гадаад руу явснаас хойш бас бүтэн жилийн дараа энэ тухай “мэдэгдэж” байх юм. Тиймэээс энэ удаа Б.Батзориг видео яриандаа яг юу гэж ярьсан хийгээд Н.Номтойбаяр ямархуу “мэдэгдэл” хийснийг харьцуулан уншигчдадаа дахин хүргэхээр шийдлээ, дараа арай өөр зүйл хэлнэ ээ.
О.Баяр
http://WWW.ZONE.MN


Н.Номтойбаярын бие хамгаалагч буюу гэрч Б.Батзориг 2012 оны зургаан сард түүний гэмт хэргийн талаар мэдээлсэн баримтууд

Алт нууцаар хил давуулж зардаг байсан.


Алтны уурхайтай байхдаа алтаа нууцаар Сингапур луу гаргаж зардаг байсан талаар МАК-ын Тамгын газрын дарга байсан Батбаатар нь ажлаас халагдахдаа дэлгэнэ хэмээн сүрдүүлж 5 өрөө байр, 9911-тэй дугаар, Соната-6 машин зэргийг авч халагдсан


2010 он. Нийслэлийн газрын албаны хүнд 150 мян.ам.долларын авилгал өгсөн.


Тэрэлжид байрлах Мэлхий хад орчимд МАК-ийн эзэмшлийн газрын төлбөр төлөөгүй хугацаа хэтэрч хураагдсан байсныг залруулсан.



2010 он ТЗХЭГ-ын Даргад 50 мян.ам.дол, Chivas-21 виски-ийн авлигал өгсөн.
Нарийн сухайтын Төмөр зам барих ажилтай холбоотой тогтоол гаргуулахаар ажлын байранд нь өгсөн.

2011 он МАН-ын НБДарга Хүрэлсүх-д 600 сая төгрөг-ийн авилгал өгсөн.

ЭБЭХЯ-ны Сайд Зоригтод нөлөөлөх замаар МАК-д ашигтайгаар Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх. /тогтоол гаргуулсан/ МАН-ын байранд Хүрэлсүхийн өрөөнд нь оруулж өгсөн.


2009 он Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга Сумъяа-д 50 сая төгрөгийн хахууль өгсөн.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг дарга Сумъяа-д тусгай хэрэгцээний газар чөлөөлөхөөр “МАК” компаний дэд ерөнхийлөгч Цогтоор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр суманд нь очиж өгч асуудлаа шийдүүлсэн. Сумъяа авсан мөнгөөрөө тэр даруй байр, машин авсаныг “МАК”-ын удирдлага шүүмжилж байсан.



2010 он. Дээд шүүхийн шүүгчдэд 100 мян.ам.дол-ийн авилгал өгсөн.
Дорнод аймгийн Адуунчулууны орд газартай холбоотой 2010 оны 4 сарын 5-ны 92 тоот тогтоол гаргуулахаар давж заалдах шатны Шүүх хурлын бүрэлдэхүүн (Захиргааны хэргийн тэнхимийн тэргүүн шүүгч О.Зандраа, шүүгч Д. Батсайхан, Ц. Сумъяа, Д. Бат-Эрдэнэ, Д. Пунцаг) тус бүрт хувааж Шүүх хурал болох өдрийн өмнө өгсөн.



2011 он. МХХолбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар 2 удаа нийт 40 сая төгрөг өгсөн.

Эрүүгийн цагдаагийн газар 12 сая төгрөг авсан гэж мэдүүлсэн.
Гаалийн татвар дутуу төлдөг.


Өөрсдийн унаж байгаа автомашины гаалийн бичиг дээр үйлвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татварыг дутуу төлдөг. Бенц/G350 300000 илүү ам.долларыг үнэтэй 2010 оны машиныг оныг 2009 болгож, үнийг 60000 ам.доллар болгосон. Эгч Цэлмүүны PORSHE-ны үнэ нь 700000 гаруй ам.доллар байтал Гаалийн бичигт 130000 ам.дол…гм/



2005-2011 он. Хориотой ан хийсэн.


Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан Баавгайг хоёр бамбаруушийн хамт буудаж алсан.


Хан-Уул дүүргийн Иргэн С.Ганбаатарыг шалтгаангүй зодсон.


СБД-т байрлах BRIX бааранд согтуугаар танхайрч нүүрэн тус газар нь өшиглөж 3 шүдийг нь унгасан. Тухайн өдрийн ТВ-9-ийн шөнийн хөтөлбөрөөр гарсан. /МАН намын залуучууд намайг зодсон гээд буруу хараад ярилцлага өгсөн байсан/



2010 он. Дуучин Дэлгэрмөрөнг модонд хүлж зодож танхайрсан.
Бааранд муудалцаад бие хамгаалагч нараараа хүчээр машиндаа суулган Богдын аманд авчирч модонд нүцгэн хүлж зодож, шөнөжин тамлаж дэргэд нь архи ууцгааж доромжилсон.



УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Жавхлан руу том хутга барьж дайрсан.


Согтуугаар Жавхлантай муудалцсан машинаасаа том хутга гаргаж ирэн ална хэмээн сүрдүүлж цавчиж дайрсан.



2011 он. Эрэлийн Эрдэнэбатын том хүүг зодсон.
СБД-т байрлах Viranda бааранд найз нарынх нь хамт зодоод дээр нь шээсэн. Дарамталж гомдлыг нь цагдаад өгүүлээгүй.
2011 он. ҮХОБанкны захирал Батмөнхийг зодсон.


ЧД-т байрлах Fase бааранд муудалцаад, машиндаа суулган амгалангийн гудамжинд аваачиж зодсон, мөн Сүнжин Гранд буудалд оруулж зодсон.



2012 он. Гадаад харилцааны сайд Занданшатарын зөвлөхийг зодсон.
“RIVER SOUNDS” бааранд согтуугаар Гадаад харилцааны сайд Занданшатарын зөвлөх, Ардын уран зохиолч Тангадын Галсангийн хүүг зодож танхайран гэр лүү нь утасдаж ална гэж заналхийлсэн.



2005-2011 он. Олон тооны хулгайн ан хийсэн.
Хувийнхаа компаний нисдэг тэргээр Минжийн дархан цаазат газраас Буга, Хандгай, Баавгай, Гахай, . . . гм хориотой амьтдыг алж Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангынхаа отгийг чимэглэсэн. /Зураг нь байгаа./



2010-2011 он. Хориотой буу эзэмшдэг.


ТТ маркийн гар буу 2ш /МАК-д ДХМХэлтсийн даргаар ажиллаж байсан Б-с тигр буугаар сольж авсан/АКА-47/Найз Б-с 1300$-оор авсан. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хураалгасан байгаа/







2011 он. Хүчингийн хэрэг үйлдсэн.

1. Бүжээ гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодоод хүчиндсэн. Нүд хавдсан, хөмсөг нь сэтэрсэн. Маргааш нь Н-р 500$ өгүүлж хэргийг дарсан.

2. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Ангын отгийнхоо үйлчлэгч Энхтуяаг архиар шахаж согтоон НАМЗХ-ны удирдлагууд болох Ерөнхийлөгч Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч Амарбаясгалан, Хүрэлсүхийн туслах байсан Энхбаатар?, Сэтгүүлч Цогтгэрэл нарын хамт аавынхаа эзэмшлийн өрөөнд цувран хүчиндсэн. /Маргааш нь Энхтуяа уйлсаар хоцорсон/
http://zaluu.com/news/index.php?url=htt ... /12627.htm
Жинхэнэ дархлагдсан шилийн сайн эр гэж Номтойбаярыг л хэлэх байхдаа...
Манай Эба дарга, Тэмүүжин,Дорлигжав нар бол хаяагаа хадарсан өчүүхэн гулчгар муусайн оготно зурамнууд..
:hehe: :hehe:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.08.13 4:22 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
цуврал-2
Ийм нэгэн цуврал нийтлэлээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын дэндүү хариуцлагагүй, зөвхөн өөрийн хэтэвчийг зузаалах гэсэн увайгүй үйлдлүүдийг баримт түшиглэн өгүүлэхийг хичээлээ. Дүүргийн Засаг даргын сэнтийгээс өнгөрсөн оны есөн сард хусагдаад, удалгүй хэдэн сарын дараа дахиж дарга болсон нь түүүний хувьд аз уу, эз үү гэдгийг уншигчид энэхүү цувралын төгсгөлд аяндаа ойлгох байх.
Ер нь аль ч шатанд дарга байна гэдэг тухайн хүнээс ихээхэн ур ухаан шаардана. Ухааныхаа мухарт ядахнаа хүнлэг чанарын хэлтэрхийтэй үлдвэл нэг хэсэгтээ л даргаа хийнэ. Гэхдээ шуналаа эс тэвчвэл хүнлэг мүнлэгийн тухай ярих ч хэрэггүй. Д.Ганболдыг иймэрхүү шалгуурын шагайвчаар ажаад үзвэл үнэндээ хөөрхий минь дүүргийн Засаг “ноён” байх боломжгүй шахуу амьтан юмсанж. За, ингээд шууд л мань эрийг нулиад, нулимаад хаяхдаа яахав, арай үгүй байлгүй гэж зарим нь өмөөрч өмөлзөхөө ч магадгүй. Гээд яалтай билээ, доор дурайх баримтууд чухам хэн бэ гэдгийг нь нотлоод өгөх болов уу.

Баримт-1
Хоёр жил гаруйн өмнө Тусгаар тогтнолын талбайн гэрэлт хөшөөний ажлыг Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК гардан хийжээ. Гэтэл дүүргийн удирдлага нь талбай биш зөвхөн хөшөөг барьж, байгуулах ажлын гүйцэтгэлийн төсөвт эхлээд 800 сая төгрөг гэж төсөвлөж батлуулсан байлаа. Энэ нь сүүлдээ нэг тэрбум болж өсчээ. Гэрэлт хөшөө нь харин 685 сая 832 мянган төгрөгийн өртгөөр боссон байна. Энэ тухай дүүргийн хөрөнгө оруулалтын 2011 оны гүйцэтгэлийн тайланд тодоос тод бичигджээ. Тэгвэл тусгаар тогтнолын талбайн тохижилтод зарцуулагдсан гэх нэг тэрбум төгрөгөөс Д.Ганболд болон түүний хамсаатнууд хэдийг хуссан нь дөрвөн аргын тоо мэддэг хэнд ч өнөөдөр ойлгомжтой байгаа юм.

Баримт-2
Дээрхээс гадна өөр олон барилга байгууламжийн ажилд бүтэлгүй царайлж, сав л хийвэл юм тончих гээд байхаар нь 2011 онд Нийслэлийн аудитын газраас Чингэлтэй дүүрэгт шалгалт хийжээ. Энэ шалгалтаар баахан зөрчил илрэв. Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийсэн барилга байгууламж, бүтээн байгуулалтын олон ажил тасалджээ. Аудиторууд ч хуулийнхаа дагуу зөвлөмжөө өгч, Д.Ганболд дарга нь зөрчлүүдээ хэрхэн засч, ажлаа сайжруулахыг харсаар суув. Гэвч жилийн дараа бахь байдгаараа л байсан тул дахин шалгав. Мань хүн аудитыг давтан шалгалтаар өөдтэй дүн үзүүлсэнгүй. Тухайлбал, 2011 онд хөрөнгө оруулалтаар хийх 11 ажлыг хугацаанд нь хийгээгүй, гүйцэтгэгч байгууллагатай хариуцлага тооцоогүй байв. 2012 онд ч мөн ийм зөрчил давтагдаж, төсвийн хөрөнгө оруулалттай 4 ажлыг нурааж, гүйцэтгэгч байгууллагатай алданги тооцолгүй хаяжээ. Нийтдээ хөрөнгө оруулалтаар хийж дууссан гэх 5683,7 сая төгрөгийн өртөгтэй 69 төрлийн ажлаас 4986,4 сая төгрөгийн 62 ажлыг нийслэлийн өмчид бүртгүүлэх, эзэнжүүлэх ажлыг хийгээгүй байв.

Баримт-3
Нийслэлийн засаг дарга асан Ц.Мөнхбаярын 2011 оны тавдугаар сард гаргасан нэгэн захирамжаар хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод шилжүүлжээ. Мэдээж хэрэг, уг захирамжаар тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэхийг даалгаж таараа. Гэвч хэрэгжсэнгүй. Тендерийн үнэлгээний хороо нь “Хязгаарлагдмал тендер шалгаруулалт”-ын аргаар бүх юмаа хийжээ. Ийнхүү нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн хажууд “Агаарын тулгуур баганат технологиор Мөсөн гулгуурын талбай бүхий спорт цогцолбор байгуулах”-аар болж, “Асати Монгол” компанийг “шалгаруулж” гэрээ байгуулсан байна. Томоохон хөрөнгө шаардсан иймэрхүү ажил нь юм тонших сонирхол өндөртэй хүмүүсийн жинхэнэ аазгайг хөдөлгөдөг аж. Д.Ганболд “Улаанбаатар” банкнаас уг ажилдаа 270 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулж авчээ. Гэвч “Асати Монгол”-ын ажил урагш ахисангүй, бүтэн жил гаруй хий эргэв. Сүүлдээ ажил “будаа” болов. Аргаа барсан нийслэлийн захиргаа гэрээгээ цуцлахыг шаардлаа. Банкны барьцааны өнөөх 270 сая нь ч сураггүй болов. Иймээс Д.Ганболдыг өнгөрсөн намар ажлаасаа хусагдаад байх хойгуур орных нь хүмүүс Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгчээ. Харин одоо Д.Ганболд дахиад Засаг даргаар ажиллаж байгаа болохоор энэ хэрэг шүүх дээр эцэслэн шийдэгдэхгүй байгаа бололтой.
http://news.zone.mn/content/read/12910.htm


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.13 1:34 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-3
Т.БАДАМЖУНАЙН БУДЛИАНЫГ ШАЛГАХ ЦӨСТЭЙ ААВЫН ХҮҮ АЛГА УУ
Саяхан болтол авлигын эдийн засаг, нийгмийн уршигт өртөгийг хэмжих боломж муутай гэж зарим судлаачид хэлдэг байв. Гэхдээ орчин цагийн судалгааны арга зүй улам нарийн болжээ. Нэг улс орны хэмжээнд төдийгүй дэлхий даяар авлигын гэмт хэрэг эдийн засагт хэрхэн хор хөнөөл учруулж буйг тооцоолж байна. Америкийн Криминологчдын нийгэмлэгийн захирал Крис Эскридже Био-Скетч “Авлигын эдийн засаг, нийгмийн өртөг өдгөө дэлхийн улс орнуудад нэг триллион ам.долларт хүрлээ” гэв. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд авлигын интекс бага зэрэг буурч буй. Гэсэн ч авлигын нөлөөлөл улс төрийн хүрээнд хүчтэй хэвээр байна. МИАТ, Татварын ерөнхий газрын томоохон хэрэг илчлэгдэж, шүүхийн шатанд очлоо. Араас нь дахиад их хэмжээний мөнгө угаасан хэргийн сэжүүр гарч ирэв. Хэд хэдэн банктай холбогдож, одоогоор 13,9 тэрбум төгрөг зувчуулсан гэх энэ хэрэгт УИХ-ын Ё.Отгонбаярын эхнэрийг өөр хэдэн хүний хамтаар шалгаж эхэллээ. Дахиад хаанаас, ямар хэмжээний мөнгө завшсан авлигын хэрэг илчлэгдэхийг таашгүй. Гэхдээ хэвлэлийнхэнд олон таамаг бий. Тэдгээрийн нэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай болон түүний ойр орчмын нөхдийн сүлжээ мөн болов уу.

Т.Бадамжунайн тухай элдэв хардлага, хэл ам хэвлэлийн шарласан хуудсаар дүүрчээ. Мөн ил гараагүй будлиантай асуудал ч цөөнгүй. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Хятадын төрийн өмчит “Ротн Роул” хэмээх компанийг Монголд хөнгөлөлттэй үнээр 8400 бага оврын трактор нийлүүлэх тендерийн ялагчаар тодруулсан байлаа. Сайд гуайд тэр тендер мээндэр нь ямар хамаа байнаа гээд л өнөөх сэтгэгдэл бичиж цалинждаг жиргээний жаалууд нь үүнийг бичиглээч рүү нүдээ аниад л дайрах биз. Гээд яахав, Хятад эзэд манайхны сайд байтугайг нь нуль хөлс ханхалсан атгандаа базаад авч байгаа юм чинь. Хөөрхий муу сайдтан ч атгуулж таараа. Ингэж итгэлтэйгээр хэлэхийн учир гэвэл тухайн тендер шалгаруулалт, трактор нийлүүлэлт нь бүхэлдээ шог юм болоод өнгөрсөн байна лээ. Аливаа байгууллага, хувь хүмүүсийг ажил хэрэгт хандах хандлагаар нь тодорхойлж бас болдог болохоор Т.Бадамжунайг энд буруутгахаас аргагүй. Тэр хэтэрхий замбараагүй шалгаруулалтаа хянахыг хүсээгүй бололтой. Ер нь юм тоншихыг хүсэгчид голцуу наанаа эх орон ч царайлж, цаагуураа эмх замбаараагүй байдлыг л хүсэмжлээд байдаг ажээ.
Дээрх 8400 бага оврын трактор нийлүүлэхээр болсон компани нь өнгөрсөн ондоо багтаан дөнгөж 1000-ыг нь тээж авчирсан байна. Гаалийн мэдүүлэгт үүнээс өөр тоо байгаагүй. Үлдсэн нь хаана явааг бүү мэд. Сураг сонсохноо өнөөх тендерийн шалгаруулалтын журамд “Тендерт орох компани нь Хятадын элчин сайдын яамнаас зөвшөөрлийн бичигтэй байна” гэсэн байжээ. Өөрөөр хэлбэл, Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн төсөл, хөтөлбөрт хөрөнгө хүчээ зориулж, ашгаа хүртэх компанийг Хятадын Элчин сайд мэдэж шийдэх ёстой байсан юм байна. Бага оврын тракторуудыг хөдөөгийн малчид, тариаланчдад өгч, бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо арвижуулахад туслах ажилд дотоодын компаниудыг ингэж хавчиж шахах урд зүгийн бодлогыг манай сайд дарга нар дэмжиж байжээ. Т.Бадамжунайн энэ мэт будлиантуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаас шалгахгүй өдий хүрч буй нь тун сонин юм.

Мөн түүний Булган аймагт байгуулсан гэх “Хангай гурил” компанийн санхүүгийн үүх түүх ихээхэн сонирхол татаж байгаа. Атрын гуравдугаар аян гээд сүртэй юм болов шүү дээ, мань эрийг сайд хийж байхад. Энэ аянд Хятадын хөнгөлөлттэй зээл орж ирж байлаа. Хашир үүн дээр хэсэг нөхдийн хамт хөөрхөн тоглов. Улаан буудайн хадгалалт хариуцсан нөхөд нь 20 мянган тонн буудайгаа муутгаж, улсад их хэмжээний хохирол учруулав. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Тэгж байтал Т.Бадамжунай нь нэгэнт хувьчлагдаад байсан Булганы гурил тэжээлийн эливаторийг өөрийнх нь цэвэр үнэлгээнээс хамаагүй өндөр үнэлж улсад долоон тэрбумаар худалдчихжээ. Энэхүү арилжааныхаа үнийн зөрүүгээс баргацаалбал 3,5 тэрбумыг гол гаргасан гэнэ. Мөн мундаг аа. Ингээд болоогүй ээ, “Хангай гурил” компанидаа газар, байр авч хувийн бизнесээ хөгжүүлж буй бололтой. Энэ бүхнийг нэг мөр шалгаж, буруу зөрүүг хуулийн дагуу тогтоож өгөх хяналтын байгууллагууд хамарсалтай нь амаа үдүүлж, хөлөө дөнгөлүүлсэн мэт сууж байна. Т.Бадамжунайн будлианы талаар хэлж, шалгах цөстэй аавын хүү, ээжийн охид алга гэж үү.
Б.Отгонбаяр
http://manaiklub.com/2013/06/06/%D1%82- ... %B0%D1%85/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.13 1:35 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-4
ЦАТГАЛАН “МУУР” БУЮУ Д.СУГАРЫГ СЭЖИГЛЭХИЙН УЧИР
Монголчууд хууль бусаар хэт баяжиж, дураар аашилж буй эрхмүүдийг “цатгалан муур” хэмээн ёгтолдог. Өнөөдөр ийм “муур багш” олон болжээ. МИАТ-ын хэрэг мандаад эхэлмэгц тэдний зарим нь “Энэ хэрэг надаас холуур өнгөрнө” гээд гэмгүй царайлж сууна. Төрийн өмчийн хорооны даргаас мултраад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар ийм сэжигтэй этгээдүүдийн нэг мөнөөс мөн ажээ. Тэр төрийн өмчийг самралцсан нэгэн. Худлаа гэвэл Таван толгойг хар л даа. Яаж дампуурч байна. Энэ жилдээ лав тэнд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Үр ашгаа ч бидэнд мөддөө өгөхгүй.

Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзахдаа «Эрдэнэс Таван толгой» компанийн тонн нүүрсийг Хятадын төрийн өмчит «Чалко» компанид 70 ам. доллараар худалдах гэрээ байгуулж, Таван толгойг туйлдуулсан гол буруутан нь өнөөдөр төрийн хариуцлагатай ажил хийж байна. Монгол Улсад туйлын хохиролтой энэ гэрээг хүчингүй болгоно. Гэм буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцно» гэсэн. Тэгвэл «Эрдэнэс Таван толгой»-г дампууруулсан гол буруутан Д.Сугараас өөр хэн байх билээ. Төрийн өмчийн хорооны дарга асан, төрөөс төрсөн манлай тэрбумтан Д.Сугар билээ. Таван толгойг таван хэсэг хавааж хаяад төрийн мэдлийн жаахан хэсгээр нь тэр бидэнд шилний цаанаас чихэр долоолгож байжээ.

МИАТ-ийн «Дайны эрсдэлийн даатгал» хэмээх сангийн мөнгийг 12 жилийн турш Хонконг, Японы банкуудаар эргэлдүүлж байсан «Монголиан Эйрлайнес» ХХК-ийн захирал Ч.Хоролсүрэнгийн хэргийн зах сэжүүрээс Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд 2012 эхээр атгаад авсан байлаа. МИАТ-ийг сүйрүүлэх шахсан хэрэг сөхөгдмөгц Д.Сугар яарч сандран өргөдлөө өгч, 2012 оны нэгдүгээр сарын 10- нд Төрийн өмчийн хорооны даргаас халагдсан юм. Энэ нь үнэхээр сэжиг төрүүлэм алхам байв. Д.Сугар 2005 онд МИАТ-ийн ТУЗ- ийн дарга байхдаа ачаа борлуулагчаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнг МИАТ-ийн дэд захирал болгожээ. Сүүлийн жилүүдэд байнга 8-12 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан МИАТ компанийг дампууруулж, эргүүлээд өөрийнх нь мөнгөөр хувьчилж авахаар тэд ийнхүү улайрч байж.

Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох,Н-Гантөмөр, Ц.Орхон нартай бизнесийн хамтрагчид гэдгээ Д.Сугар нуудаггүй. Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадамд нисдэг тэрэг хөлөглөн очиж, өөрийнхөө нэрийг бичсэн ууттай бэлэг тарааж явсан Д.Сугарын сэжигтэй үйлдэл бүхнийг тоочвол барагдахгүй байх. «Монголросцветмет» нэгдлийн захирал асан О.Эрдэнэтэй хамтран Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордын 75 хувийг Оросын «Полиметалл» компанид шилжүүлснийхээ хариуд их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэдэг.

Асгатын мөнгөний орд бол манай улсын стратегийн чухал ордод тооцогддог. Гэтэл Д.Сугар, О.Эрдэнэ нарын 2006 онд Оросуудтай үзэглэсэн заваан гэрээний гайгаар стратегийн ордоос хасуулахаар цаадул нь Монголчуудыг дарамталсаар байгаа юм.

Д.Сугар нэг удаа “Би хувийн онгоцтой болсон яахав дээ” хэмээн “цатгалан муур” аятай малилзаж явсныг ойрын эх сурвалжууд нь хэлдэг л юм. Тэр хаанаас тэгтлээ мөнгө хураасныг тааж ядах юмгүй. Юун түрүүнд МИАТ-аас юм зулгаасан нь гарцаагүй биз. Цагдаагийнхан түүнийг сэжигтнээр татаж шалгана гэдэг нь үнэн болов уу. Хэрвээ шударгаар шалгавал мань эрээс мөн ч их “жогорхой” гарах байх даа.

Б.Отгонбаяр
http://manaiklub.com/2013/01/29/%D1%86% ... %B8%D0%B3/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.13 1:40 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-5
МИАТ-ЫН ДАРГА НАРЫН 700 САЯ ДОЛЛАРЫН ЛУЙВАР
МИАТ компани жилийн жилд баахан балаг тарьдаг боллоо. Онгоц унагах, ослын буулт хийж агаарын хөлгөө гэмтээх бол энүүхэнд. Төрийн өмчит энэ компанийн ашиг орлогоор гараа угаах хүн ч цөөнгүй. Томоохон эрх мэдэлтнүүд нь бас ойрын жилүүдэд энэхүү саалийн “үнээ”-нийхээ зах зээлийн ханшийг навсайтал унагаад хувааж авах гэж улайрч байна. Энэ тун аюултай. Тиймээс тус компани өнөөдөр ямар зарлага гаргаж, жилдээ хэчнээн тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг тухай үнэн бодит тооцоо иргэдэд хэрэгтэй болжээ. Гайтай нь үүнийг жирийн иргэд байтугай сайд нь ч мэдэхгүй бололтой. Тэнд бүх юм хаалттай хаалганы цаана чанд нууцлагдаж байна. Гэхдээ шударга хүмүүсийн толгой дээр нар жаргана гэж юу байхав. Бусармаг үйлдлүүдээс нь тэд баримтаар нотлон нийтэд мэдээлсээр байгаа юм. Иргэдийн маань урьд нь хэзээ ч сонсож байгаагүй санхүүгийн асар том луйвар, мөнгө угаасан гэмт явдал “МИАТ” компанийн үе үеийн удирдлагууд нууцалцаар ирсэн тухай ойрноос шуугилдаж эхэллээ. “Дайны эрсдэлийн даатгал” нэртэй 700 сая ам.долларын хуримтлалын мөнгөөр хэдэн дарга нар нь тоглож буй ажээ. 2004 оноос хойш хуримтлагдсан энэ их мөнгө дайн байлдаан, элдэв халдлага тохиох хүнд хэцүү цаг мөчид хэрэглэх зориулалттай нөөц хөрөнгө юм. Гэтэл үүнийгээ “МИАТ”-ийн удирдлагууд нууцаар гадаадын банкууд, томоохон компаниуд руу гуйвуулжээ. Манай улстай агаарын замаар харилцдаггүй орнуудын санхүүгийн данс руу ч орсон гэнэ. Мөн Японы нэгэн томоохон компанид шилжүүлэн мөнгө угааж, их хэмжээний ашиг олж байсан нь саяхнаас илэрч байна. Одоогоор өөр бас ямар, ямар улсуудад байршуулан мөнгө угаасныг мөрдөн шалгаж буй аж. Японы компанийн тухайд харин нэлээд тодорхой болжээ. Үүнийг нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тогтоосон байна. Жил бүр ойролцоогоор 139 тэрбум төгрөгийн зардал гарган 130 тэрбумын орлого олж, есөн тэрбумын алдагдалтай ажилласан хэмээн удирдлагууд нь мэдэгдэж байсан “МИАТ” компанийн ард ийм том санхүүгийн луйвар явж байжээ.

Мөнгө угаагчид ба зуучлагчид

Хуулийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон тэдэнтэй хамтран мөнгө угаадаг гэх зургаан хүнийг баривчилж цагдан хорьжээ. Тэднийг одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. МИАТ ХК нь төрийн өмчийнх. Төрийн өмч гэдэг нь Монгол Улсад ямар ч хяналтгүй байдаг зүйл биш юм. Гэвч Монгол төрийн өмчийг хэнийх ч биш гэж ханддаг, олон цагаан захтнууд бий. Тийм ч учраас төрийн алба хашиж, албан тушаалд хүрэхийг мөрөөдөгчид олширсон. Албан тушаалд хүрснийхээ дараа иймэрхүү далд аргаар төрийн мөнгийг завшигчид олширсны нэг баримт нь энэ хэрэг. Нөгөө талаар манай улсад мөнгө угаасан хэрэг гарч байсан ч прокурор, мөрдөн байцаалтын шатанд замхарч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгодог.
Оны өмнөхөн “Саусгоби сэндс” компанитай холбоотой зургаан их наяд төгрөг манай улсад угаасныг хуулийнхан илрүүлэн шалгаж байгаа. Тэгвэл МИАТ компаниар дамжуулан төрийн мөнгийг төрийн албан тушаалтнууд гадаадад гарган угааж, “цэвэршүүлээд” өөрийн хувийн компани болон танил талынхаа байгууллагын дансаар оруулж ирдэг байсан гэдэг утгаараа анхны хэрэгт тооцогдож буй юм.
МИАТ-ийн Каммер, Санхүүгийн албаны даргын ажлыг 2005-2010 он хүртэл хашсан, “Монголиан Эйрлайнес” гэх хувийн асар том авиакомпанийг 2011 онд байгуулсан Чинбатын Хоролсүрэнг цагдан хорьжээ. Энэ хүн бол бидний мэдэхээр МАИТ буюу “Монголиан эйр транспорт” гэх ачаа тээврийн монополь компанийн эзэн. Түүний дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмер нарыг мөнгө угаасан гэх энэ хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Дараачийн хүн бол МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг 2009-2010 онд хашиж байсан, гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын албыг 2010-2012 он хүртэл хашсан. Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа нарыг баривчилжээ. Түүнчлэн С.Батхишиг гэдэг хүнийг хуулийнхан саатуулжээ. Энэ хүн МИАТ ХК-д ажиллаж байгаагүй. Харин тус компанийн “толгой” болох Төрийн өмчийн хороонд удирдах албан тушаал хашиж байжээ. Нэг үгээр хэлбэл дээрх баривчлагдсан хүмүүсийг төр талаас нь хамгаалж, дэмждэг “хамгаалалт” нь байсан бололтой.
2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн АНУ-д болсон террорист халдлагаас хойш олон улсын авиакомпаниудын холбоо авиакомпаниудад болзошгүй дайны эрсдлийн хураамжийг зорчигчийн тийзний үнэд давхар шингээн авч, хэрэгтэй үед хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Үүнээс улбаалаад 2001 оны аравдугаар сарын 15-наас эхлэн МИАТ ХК нь зорчигч бүрийн тийзний үнэ дээр таван ам.доллар нэмж авсан байдаг. Энэ нь МИАТ ХК-ийн орлогод бичигдэж байгаад 2007 оноос эхлэн нэг л өдөр гэнэт зарлага болон бичигдэж гадаад улс руу, нэр нь үл мэдэгдэх, хуурамч компани руу хэдэн арван тэрбумаараа урсаж эхэлсэн байдаг аж.
Уг нь МИАТ ХК нь агаарын хөлөг онгоц болон зорчигчийн иж бүрэн даатгалыг төлдөг боловч дайны эрсдлийн даатгал гэгч давхар даатгал гараад ирсэн байна. Монгол Улсын гадаад нислэгийн чиглэл, түрээслэгч компаниудын тусгай гэрээнд ийм шаардлага байдаггүй аж. Энэ үеэс эхлэн МИАТ ХК, Төрийн өмчийн хорооны үе үеийн удирдлагууд танигдахын аргагүй баяжин, өөрчлөгдөж эхэлжээ.
Дээрх мөнгийг гадаадын улс руу шилжүүлдэг байна. Түүнийгээ буцаан Монгол Улсад оруулж ирэн өөрсдийн хувийн бизнесийн үйл ажиллагаанд оруулан эх үүсвэрийг нь далдалж, цэвэршүүлсэн байдаг аж. Энэ хэргийн хохирол нь урьдчилсан байдлаар олон тэрбум хүрч байгаа гэнэ. Хэргийг нарийвчлан шалгавал энэ тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд дээрх хүмүүс дээр МИАТ ХК болон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан зарим хүн энэ хэрэгт татагдаж болзошгүй байгаа бололтой.
“Дайны эрсдлийн даатгал” нэрээр Ц.Орхон л гэхэд тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэнэ. Тэрбээр “Вест вэлф” нэртэй гадны компанитай гэрээ хийсэн нэрээр асар их мөнгө дансаар шилжүүлж авсан баримт байдаг байна. Хачирхалтай нь Монголын иргэний агаарын тээврийг дайны эрсдлээс хамгаалж, даатгаж байсан “Вест вэлф” компанийг хууль хяналтынхан хайгаад ч олоогүй байна. Гэтэл “Вест вэлф” гэдэг нь даатгалын бус цаасан дээрх ийм нэртэй компани байсныг саяхан тогтоожээ. Япон руу л энэ мөнгийг гаргаж байсан мэтээр олон нийтэд ойлгогдож байгаа ч энэ их мөнгө эхэндээ байнга Хонгконг руу гардаг байснаа 2010 оны тавдугаар сараас эхлэн Японы Токио банк руу шилжсэн байдаг гэнэ. “МИАТ” ХК-иас “Бест вэлф” группт шилжүүлсэн санхүүгийн гүйлгээнүүдийг доороос харж болно. Гүйлгээг хэсэгчлэн нийтэллээ.
Нэг дэх гүйлгээ шилжүүлсэн он, сар, өдөр 2007 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AlGroup”
Гүйлгээний утга: 2006 оны дайны эрсдлийн даатгалын хураамж төлсөн дүн: 1 023 669 USD буюу нэг тэрбум 191 сая 550 мянга 716 төгрөг
Хүлээн авагчийн банк: Standard Chartered Bank, Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 368-0040-5109
Хоёр дахь гүйлгээ шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны гуравдугаар сарын 6-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AlGroup”
Гүйлгээний утга: 2007 оны эхний гурван улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж төлсөн дүн: 500 000 USD буюу 586 сая 155 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Гурав дахь гүйлгээ шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AlGroup”
Гүйлгээний утга: 2007 оны эхний гурван улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 759 670 USD буюу 889 сая 292 мянга 024 төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Дөрөв дэх гүйлгээ шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны есдүгээр сарын 15-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AlGroup”
Гүйлгээний утга: 2008 оны 1, 2 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж төлсөн дүн: 660 716 USD буюу 759 сая 665 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 411-618085-83
Тав дахь гүйлгээ шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны есдүгээр сарын 22-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AlGroup”
Гүйлгээний утга: 2008 оны 1, 2 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 660 716 USD буюу 759 сая 665 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 411-618085-838 гэх маягаар тэрбум, тэрбумаар нь 20 гаруй гүйлгээ хийсэн баримт бидэнд олдсон юм.

Ц.Орхон гэж чухам хэн байв аа

ОХУ-д Нисэхийн дунд сургууль төгсөөд шууд ИНЕГ-т ажилд оржээ. Дараа нь нисэхийн тээврийн үйлчилгээний чиглэлээр ОХУ-д Нисэхийн академид суралцсан байна. Тээврийн үйлчилгээ гэдэгт нь хүн тээвэр, ачаа үйлчилгээ гээд бүх төрлийн тээвэр, үйлчилгээний асуудал багтдаг. Тийм болохоор манайдаа ховор чухал мэргэжилд тооцогддог байна. Академи төгсч ирээд МИАТ-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гэхчлэн бусдын адил ахиж дэвших шатаар явж ирсэн нэгэн. Ингэж байтал нутгийн ах Р.Бат-Эрдэнэ нь дэд захирал болоод дүүгээ татаж Маркетингийн газрын даргаар томилжээ. Энэ явдлын дараахан МИАТ-т ажил хаялт болж Р.Бат-Эрдэнэ халагдсан ч Ц.Орхоны замыг засаад явсан байна. Түүний албан тушаалд Ц.Орхон очсон гэж учир мэдэх хүмүүс ярьж байгаа. Ц.Орхон Хөвсгөлийнх. Өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ ч мөн Хөвсгөлийн Цагаан-Үүрийнх. Р.Бат-Эрдэнийг томилсон экс Ерөнхий сайд С.Баяр мөн л Хөвсгөлийн Төмөрбулагийнх. Хөвсгөлчүүд энэ албан тушаалд бие биеэ татаж, нэг хүрээлэлд орж өнөөдрийн мөнгө угаасан гэх хэрэг ийнхүү илэрч байна.
Дэлхий даяар өнөөдөр white collar crime буюу цагаан захтнуудын гэмт хэрэг, money laundering буюу мөнгө угаах гэмт хэргүүд нь ямар ч улс үндэстний эдийн засгийн чадавхийг буруулж, хөгжлийг зогсоох алан хядах үйл ажиллагаанаас илүү аймшигтай үр дүнтэй болохыг Олон улсын мөнгө угаахтай тэмцэх бүлэг буюу ФАТФ-ийн байгууллаын судалгаанаас харж болно. Олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг ФАТФ нь дэлхийн өндөр хөгжилтэй 36 орны гишүүнчлэлтэй юм. Мөнгө угаас өндөр эрсдэлтэй боломжтой улс орнуудад зөвлөмж өгч, биелэлтийг шаарддаг аж. Зөвлөмж нь мөнгө угаахтай тэмцэх хууль эрх зүйн орчныг цогцоор бүрдүүлэх. Хэрвээ дээрх байгууллагын шаардлага, зөвлөмжийг хүлээн авахгүй, биелүүлэхгүй тохиолдолд саарал жагсаалттай орны бүртгэлд оруулах, бүр цаашид хар жагсаалтад орсон тохиолдолд гадаад төлбөр тооцоо, гүйлгээ тэр чигтээ хаагдах, удаашрах, шалгах гээд маш ээдрээтэй дарамтыг тухайн оронд үзүүлдэг байна. Манай улсын хувьд ФАТФ-ийн зөвлөмж, шаардлагыг биелүүлэх, дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн алхахын тулд удаан ч гэсэн бүхий шаардлагатай гэсэн арга хэмжээг авч байгаа аж. Гэхдээ Монгол Улс нь хууль эрх зүйн орчноо хараахан төгөлдөржүүлж амжаагүй, мөнгө угаах гэмт хэрэг илэрч бүртгэгдээгүй, шүүхээр шийтгэгдсэн нэгч тохиолдол байдаггүй байна. Энэ маягаар удаан үргэлжилбэл тун удахгүй нөгөө хар жагсаалтад нь орох аж. Гэхдээ энэ нь Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг байхгүй гэсэн үг биш. Мөнгө угаах хэргийг илрүүлэх, нотлох, мөрдөн байцаах ажил бол ихээхэн хүнд ажил. Ихэнх нь нууц далд үйлдэгддэг, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай, томоохон албан тушаалтнууд энд оролцдог.
Б.Отгонбаяр
Т.Ялгуун
http://manaiklub.com/2013/01/21/%D0%BC% ... BD-%D0%BB/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.13 10:58 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-6
“Эрдэнэт”-ийн Ч.Ганзоригийг баривчилжээ
-Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан бололтой-

УИХ-ын дэд дарга Л.Цог хаврын чуулган завсарлахын өмнөхөн “Монгол Улсын саалийн ганц үнээ тугалжээ, их ч сүү сааль өгч. Даанч нэг нөхөр тугалыг нь аваад зогсохгүй саалийг нь юу ч үгүй шувтарчихсан байна. Төрийн өмчийн хорооноос “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийсэн гэсэн, шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өгөөч” хэмээн Ерөнхий сайдаас шаардаж байсан. Гэвч энэ асуултад Ерөнхий сайд болоод Хууль зүйн сайдын хэн хэн нь тодорхой хариу өгөөгүй. Харин сонгуулийн өмнөхөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ улсын бузар булайг ухаад байвал дундрах шинж алга. Монгол Улсыг тэжээж явдаг ганц үйлдвэрийн нэрээр нэг хувийн компанид баталгаа гаргаад, маш их хэмжээний долларын зээл аваад явчихсан, тэрийгээ төлж чадахгүйгээс эргээд өрийг нь улс төлөхөөр болж байна. Монгол Улсад оношлогооны супер төв хэд хэдийг барьчихаар мөнгө нэг албан тушаалтны үзэгний үзүүр, хувийн сонирхлоор явчихаж байна. Одоо яривал бас л сонгуультай холбоотой гэх байх. Тиймээс сонгууль дууссаны дараа мэдээлэл хийнэ” хэмээн ярьсан билээ. Тэгвэл энэ хэргийн учиг одооноос хөвөрч эхлэх шиг боллоо.

Н.Энхбаярын гэрийг битүүмжлэв

Өчигдөр Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга асан Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, эхнэр О.Цолмонгоос нь байцаалт авсан төдийгүй бүхий л эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Түүнчлэн О.Цолмонгийн төрсөн эгчийнх нь хүүг баривчилсан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын найз бүсгүйн аав С.Төмөрийн гэрт нэгжлэг хийж, хөрөнгийг нь битүүмжилжээ. Гэвч хоёр гуравхан өдрийн өмнө л Эрүүл мэндийн сайд нь “Бие нь муу байна, ялаас яаралтай чөлөөлөөд өгөөч” хэмээн гуйж байсан Н.Энхбаярын гэрт яагаад нэгжлэг хийх болсон, хамаатан саданг нь шалгах болсон шалтгаанаа хуулийн байгууллагуудаас нэг ч үгийн тайлбар хийсэнгүй.

Харин олон хүний таамаглаж байгаачлан энэ явдал саяхан АНУ-аас эргэж ирээд баривчлан саатуулагдсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт Н.Энхбаярын хэргээр мэдүүлэг, тайлбар өгч эхэлсэнтэй холбоотой байж болох юм. Тэр НИТХ-ын дарга байхдаа Н.Энхбаярыг нийслэлийн өмчид “Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар” сонины газрыг хууль бусаар хувьчлан авахад нь хамтран оролцсон хэргээр шалгагдаж байгаад АНУ-д зугтан гарсан билээ. Хоёр жил шахмын хугацаанд АНУ-д эмчлүүлэх нэрээр нуугдаж байсан түүнийг өнгөрсөн хавраас эхлэн Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд түүний АНУ-д амьдрах визний хугацаа дууссаны дараа арга буюу Монголд эргэн ирсэн билээ.

Ч.Ганзоригийг баривчилжээ

Түүнээс гадна Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой эсэх нь тодорхойгүй ч “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг наадмын дараахан баривчлан саатуулсан гэх мэдээлэл байна. Түүнийг Хууль зүйн сайдын өмнө хэлж байсанчлан “Эрдэнэт” үйлдвэрээс батлан даалт гаргаж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгтэй нь холбогдуулан баривчилсан бололтой. Чухам хэний ямар компанид зээл олгуулсан нь тодорхойгүй ч энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан нөхдүүд ч давхар шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Харин энэ хэрэг одоо “сайд нарын” гэх тодотголтой Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгт хоригдож буй Н.Энхбаярын хэрэгтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй. Учир нь түүний хавтаст хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрт ганбөмбөлөг нийлүүлэх хэргээр их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэрэг давхар шалгагдаж байсан ч шүүхийн шатанд “нотлох баримт хангалтгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.

Г.ДАРЬ
http://www.news.mn/content/151393.shtml


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.13 11:03 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-7
УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн хэрэг юунаас эхтэй вэ?
-ТҮҮНИЙ ӨМГӨӨЛӨГЧИД ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ХҮСЭЛТЭЭ НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ГАРГАЖЭЭ-

Албан тушаалаа ур­вуу­лан ашигласан хэ­мээн УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдуу­лан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар манай сонин өмнө нь мэ­дээлсэн билээ. УИХ-ын гишүүнийг нэгэн хууль зүйн товчооны хоёр өм­гөө­лөгч өмгөөлж байгаа юм байна. Тэд Нийслэ­лийн прокурорын газарт хандаж уржигдар үйлч­лүүлэгчийнхээ холбог­доод буй хэргийг хэрэг­сэх­гүй болгох хүсэлт гар­гажээ.

Хүсэлтдээ “Хэд хэдэн хуулийг иш татан, албан тушаалаа урвуу­лан ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Иймд үүсгэсэн эрүүгийн хэргийг нягтлан харж хэрэгсэхгүй болгож өгөөч” хэмээн ингэж үзэх болсон шалт­гаан, үндэслэлээ бичжээ. Энэ хүсэлтэд прокурорынхон ямар хариулт өгөх нь одоогоор тодор­хойгүй байна. Харин УИХ-ын ги­шүүн Х.Наранхүү тойргийнхоо сонгогчидтой уулзаж яваа бөгөөд өнөөдөр Улаанбаатарт ирэх юм байна.

Түүнд холбогдох хэргийн хав­таст хэрэгтэй танилцаад прокуро­рынхон зүйлчлэлийг нь нэмэх санал гаргаад байгаа аж. Мөн энэ хэрэгт өнөөдрийн байдлаар арав гаруй хүнээс мэдүүлэг, тайлбар авчээ. Түүнийг буруутгах гол үндэслэл нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байхдаа их хэмжээний мөнгө зориулалтын бусаар хувьдаа завшиж, бусдад хандив нэрээр их хэмжээний мөнгө өгч үрэн таран хийсэн. Мөн өөрийн танил талын компанийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр “Эрдэнэт” үйлдвэрт шахсан хэмээн буруутгаж байгаа. УИХ-ын гишүү­нийг мэддэг хүмүүс “Х.Наранхүү зарчимч номын хүн. “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг зориулал­тын бусаар зарцуулж, завших хүн биш. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь улс төрийн зорилготой байж магадгүй” хэмээж байсан юм. Юу­тай ч энэ хэргийг Авлигатай тэмцэх газрынхан үргэлжлүүлэн шалгаж буй. Эцсийн үр дүн хэрхэн гарахыг нь хүлээх л үлдэж байна.

Эх сурвалжийн мэдээлж бай­гаагаар түүнийг “Эрдэнэт” үйлд­вэрийн дарга байхад нь өмнө болон одоо байгаа Төрийн өмчийн хорооны дарга нарыг түүний хэрэгт хамтран оролцсон байж болзош­гүй хэмээн сэжиглэж байгаа аж. Түүнийг буруутган шалгаж буй хэргийн захаас дурдвал “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өм­чит компанийн захирал асан Т.Ган­болд, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарыг хамтран “Дар­ханы хар төмөрлөгийн үйлдвэр”-ээс “Эрдэнэт” үйлдвэрт шууд ний­лүүлж байсан ган бөмбөлөг, бэл­дэцийг Хонконгийн нэгэн компа­ниар зуучлуулах зөвшөөрөл олго­сонтой холбоотой асуудал гэнэ. Энэ хэрэгт Т.Ганболдыг буруутган шалгаж байгаа бөгөөд Д.Сугарыг албан тушаал, эрх мэдлийнхээ хүрээнд оролцсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. 2008 онд “Дарханы хар төмөрлөгийн үйлд­вэр” Хонконгийн “Стандартниклс” компанид 45 мянган тонн төмрийн бэлдэцийг, нэг тонныг нь 550 мянган ам.доллараар нийлүүлнэ гэсэн гэрээ хийсэн байдаг ажээ.

Г.ЯЛГУУН
http://www.fact.mn/25004.html


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.23.13 1:34 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-8
С.Баярын урт гар “Хадгаламж”-ийн голыг гогодсон уу
2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр С.Баяр биеийн эрүүл мэндийн улмаас Монгол Улсын Ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдсөн байдаг. Үүний өмнөхөн “Жаст”-ын Ш.Батхүү ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авчээ.

Зээлийн баталгааг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг гаргаж өгсөн байдаг. Ч.Ганзоригт ийм баталгаа гаргах замыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар тавьж өгчээ.

Тэрээр Эрдэнэтээр барьцаалж зээл авах цохолт хийж өгсөн юм. Мэдээж хамтарсан үйлдвэрийн нэрээр баталгаа гаргах асуудлыг Д.Сугар, Ч.Ганзориг хоёр толгой мэдэж шийднэ гэвэл яавч бүтэшгүй.

Ерөнхий сайд С.Баяр аман даалгавар өгсөн байна. Мэдээж “Жаст”-ын Ш.Батхүү түүний далбаан дор олон ажлаа амжуулсан боловч С.Баярыг мөнхийн Ерөнхий сайд байх юм шиг эндүүрчээ. Харин С.Баярын хувьд “Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэгчээр 109 сая ам.долларын зээлийн асуудлыг зөнд нь хаяад хилийн чанадад эмчлүүлэхээр одов.

Энэ хүний санаанд эргэж иртлээ өдий гэсэн төлөвлөгөө тов тодорхой байсныг одоо л зарим хүн зах зухаас нь гадарлаж байна. Томоохон зээл, тендерийн хөрөнгийн дор хаяж 10 хувийг зуучлагч авдаг бичигдээгүй хууль Монголд байтугай дэлхийд үйлчилдэг.

Хэдий Д.Сугар, Ч.Ганзориг хоёр намынхаа дарга болоод Ерөнхий сайдын өмнө амьгүй албат адил авч сохор зоосны ч ашиггүй юмны төлөө хар толгойгоо тавиад туучих дүүрчихсэн амьтад бас биш. Одоо ӨАБНУ-ын “Стандарт” банк өрөө нэхэж, шалдаа буусан Ш.Батхүүг алгасаад “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын арбитрын шүүхэд өгөх гэж байна.

Гэвч зээлээ арилжааны аль нэгэн банкаар дамжуулаагүй нь тэдний алдаа болж. Гэвч зээл авсан нь үнэн юм болохоор Ш.Батхүү “Жаст” группээ зараад ч, “Хадгаламж” банкийг хоослоод ч үлдэгдэл 103 сая ам.долларын ард гарч чадахгүй болжээ.

Гол хувьцаа эзэмшигч Ш.Батхүү горьдлогогүй болсон учраас төрөөс 100 тэрбум төгрөг гаргаж, “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэв. Тэгвэл төрөөс нөхөж буй 100 тэрбумыг урьдын адил банк иддэг улстөрчдөөс хэн хэн зувчуулж байгаа нь тун сонирхолтой байна.

“Хадгаламж” өмнө нь “Монгол шуудан” банкийг залгичихсан учраас тийм ч тураалдаа тулсан банк бас биш. С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тэнгис далайг гатлан ирээд буцахдаа “Жаст”-ын асуудлыг “Хадгаламж”-аар халхавчилж шийдэхийг өөртөө өртэй улс төр, бизнесийн бүлэглэлийн толгойлогч нарт хатуу даалгаад явсан гэх.

Ямар ч тэнэг хүн хар толгойгоо зүгээр тавиад туучихдаггүй. 109 сая ногооноос хэн хувь хүртэж, эцэст нь “Хадгаламж” банкны голыг таслав..

Х.Аянга


http://bataar.mn/10007461

Д.Сугарын саварт суйлагдаагүй салбар гэж байна уу
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын саварт суйлагдаагүй салбар гэж байдаггүй бололтой. Тэрбээр Монголын иргэний агаарын тээврийн тодотголтой "Дайны эрсдэлийн сан"-гаар дамжуулан онц, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт 10 гаруй жилийн ял сонссон этгээдүүдтэй холбогдож байсан ч Үндсэн хуулийн цэцийн гишүүн, халдашгүй дархан эрхтэй хэмээн хаацайлагдаж чадсан.

Түүнчлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын авлига, хууль бус хувьчлал, төрийн өмчийн газар, объектыг хувийн өмч рүү гулсуулсан хэрэгт нэр холбогдож амжсан Харин өнөөдрийн байдлаар тэрбээр "Хадгаламж" банкны дампууралтай дөрөө харшуулан давхих болов.

Тодруулбал, Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, "Жаст" группийн Ерөнхий захирал Ш.Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэрэг олон нийтэд ил болж, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг нэгээр нэмэгдэв бололтой.

Тэдний эхлүүлсэн үйлдэл өдгөө "Хадгаламж" банкийг төрийн статустай болгох хэмжээнд хүндэрч, тус банкийг төрийн өмчит "Төрийн банк"-нд шилжүүлэн нэгтгэх шийдвэр гаргасан нь өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.

Улмаар "Хадгаламж" банк өнөөдрөөс "Төрийн банк" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болов. Энэхүү үйлдэл нь "Жаст" группийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 109 сая ам.доллар зээлсэнтэй холбоотой аж.

Тэрбээр зээл хүсэхдээ Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаанд тавьж, тус үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн гарын үсгээр баталгаажсан батлан даалт үйлдүүлсэн байна.

Үүнд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын нөлөө ихээхэн байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин Ч.Ганзоригийг улсын үйлдвэрээр дамжуулан батлан даалт гаргуулж, хувийн компанид зээл олгуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Мөн өнгөрөгч даваа гаригт "Эрдэнэт" үйлдвэрт санхүүгийн шалгалт орж, санхүүгийн холбогдолтой баримт бичгийг нь хураан авсан байна. Хэрэг явдлыг сийрүүлбэл, "Жаст"-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээлсэн 109 сая ам.долларыг төлж чадаагүйн улмаас тавдугаар сарын сүүлээр тус банкны төлөөлөгчид Монгол Улсад ирсэн байна.

Тэд "Эрдэнэт" үйлдвэрийн хуучин удирдлагын гарын үсгээр баталгаажсан зээлийн баталгааг үзүүлж, үлдэгдэл зээлээ нэхжээ. Гэсэн ч удирдлага солигдсон учраас нөхцөл байдал хүндэрч үлдэгдэл мөнгөө хэнээс авах вэ, гэсэн асуулт урган гарчээ.

Харин Ш.Батхүү улсын компаниар батлан даалт гаргуулсан гайгаа ганцаараа үүрэхээр шийдэж, батлан даалт нь хуурамч, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар болон "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нар уг баталгааны талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн байна.

Үүнд, "Стандарт" банкнаас хариу мэдэгдэл гаргасан бөгөөд тэд хуулийн зөвлөх компани хөлсөлж, батлан даалтын бичиг баримтууд хуурамч биш гэдгийг нотолсон аж. Тиймээс Ч.Ганзориг, Д.Сугар нар их, бага сэжмээр "Хадгаламж" банкны дампууралтай холбогдсон болж таарав.


"Стандарт" банк ч гэсэн хууль зөрчжээ

Ш.Батхүүд Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг зөрчин байж зээл олгосон Өмнөд Африкийн "Стандарт" банк гороо амсаж байна гэлтэй. Тэд хууль ёсоороо бол Ш.Батхүүд зээл олгохдоо манай улсын арилжааны банкаар дамжуулан зээлийг олгох учиртай байжээ.

Тодруулбал, гадаадын банкнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж, ахуй нэгжүүд зээл авахаар бол дотоодын арилжааны банкаар дамжуулан авах ёстой хуулийн заалт байдаг аж. Хэрэв тэд Ш.Батхүүд олгосон 109 сая ам.доллараа хуулийн дагуу олгосон бол дотоодын арилжааны банкиуд түүнд хуулийн дагуу босго тавих учиртай байж.

Гэхдээ нэгэнт батлан даалтыг улсын үйлдвэр хууль зөрчин гаргасан учраас Ш.Батхүү нар зээлийг эхнээсээ хууль бусаар авах бодол өвөртөлсөн болж таарав. Юутай ч, зээл хүссэн, зээл авсан хоёр этгээд хоёул хуулийн өмнө тодорхой бурууг хүлээх нь дамжиггүй болов.


Нийт хөрөнгөөс нь 94 тэрбум төгрөг сох дутжээ

Үйл ажиллагаа нь доголдох болсон "Хадгаламж" банкийг өчигдөр эцсийн байдлаар татан буулгаж олон нийтэд мэдэгдлээ. "Монголбанк" нь тус банкны санхүүгийн доголдлыг хоёр жилийн өмнөөс ажиглаж эхэлсэн бөгөөд Монголын урдаа барьдаг таван банкны нэг учраас дансыг нь улайлгахгүйн тулд 503-н салбар нэгжээр нь дамжуулан төрийн үйлчилгээ буюу тэтгэвэр, тэтгэмж, орон сууцны төлбөр зэрэг олон нийтэд үзүүлэх төрийн санхүүгийн үйлчилгээний 55 хувийг дангаар нь хариуцуулдаг байжээ. Т

ус банк нь нийтдээ 980 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээс 800 тэрбум нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөс бүрэлддэг байж. Харин "Төрийн банк", "Хадгаламж" банк хоёрын актив хөрөнгийг нийлүүлснээр "Хадгаламж" банкны 1.7 сая харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгийг эрсдэлээс хамгаалах хамгийн зөв алхам хэмээн "Монголбанк" мэдэгдэж байна.

Түүнчлэн "Хадгаламж" банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө автоматаар "Төрийн банк"-нд шилжих бол тус банкны ажилчид ч мөн төрийн банкны удирдлагад орох аж. Мөн төв банкнаас дээрх хоёр банкийг бүрэн нэгтгэж дууссаны дараа 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдэгдсэн ч тус банкны зээлийн чанар нь эрс муудсан байна. Гэхдээ харилцагчийн хадгаламжийг буцаан олгох санхүүгийн чадвартай байгаа аж.


Ш.Батхүү гэж хэн бэ

Ш.Батхүү нь 1985 онд Санхүү эдийн засгийн техникум, 1990 онд ОХУ-ын Москва хотын Статистик, Эдийн засгийн их сургуулийг төгссөн байна. 1990-1992 онд Статистикийн төв газарт эдийн засагч, 1992-1994 онд УБ хотын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1994-1996 онд "MCS" компанид дэд захирал, 1996-1999 онд "Жамп" компанид дэд захирлаар ажиллаж байсан аж.

Тухайн оноос өнөөдрийг хүртэл "Жаст" группийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд "Хадгаламж" банкны ТУЗ-н дарга, Хүний нөөц урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.

"Хадгаламж" банкны талаар товч дурдвал, Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны дарга байх үед тус банк Оросуудад хувьчлагдсан бөгөөд үүнтэй зэрэгцэн банкны нягтлан бодогч Ч.Чимэдцэрэн 14 тэрбум төгрөгийг зувшуулсан хэргээр ял сонссон байдаг.

Харин энэхүү дуулианы сиймхийгээр "Хадгаламж" банкийг Ш.Батхүү өөрийн болгож чадсан юм. Үүнд нь тухайн үед нийгэмд нөлөөллөө тогтоож чадсан улс төрчид тусалсан талаар яриа ч бий.

Энэ удаагийн явдалд ч тэрхүү улс төрчид "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нараас дутахааргүй оролцоотой байж болох талтай.


Б.Ширнэн
http://www.sonin.mn/news/politics-economy/18179


Сүүлийн удаа last_mogican 7-р сар.23.13 4:39 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.23.13 3:28 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-9
Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэрэг прокурорт шилжлээ
УМБГ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бич­гийн дарга асан Н.Түмэн­дэмбэрэлийг улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, тендер будлиантуулсан хэр­гээр баривчлан шалгаж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр мөрдөн бай­цаал­тын явцад түүнийг Клиникийн нэгдсэн III эмнэ­лэгт тоног төхөөрөмж ний­лүүлэх нэрээр 1.7 тэрбум төг­рөг хувьдаа завшсан бо­лох нь тогтоогдсон билээ. Тэгвэл уг хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж дуусаад Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Н.Түмэндэмбэрэл нь ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.

Б.Бурмаа
http://bataar.mn/10007464


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.23.13 4:44 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-10
Төрийн банк
Төрийн банкны экс удирдлагууд бусдад учруулсан хохирлоо 100 хувь төлжээ
Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүнийг Улсын мөрдөн байцаах газарт шалгах ажиллагаа үргэлжилж байгаа билээ. Тэд эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийгөө шагнасан 281 сая төгрөгөө 100 хувь төлж, барагдуулсан байна.

Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг шалгаж байгаа юм.

Тэд банкны тухай хууль тогтоомжийн 31.4.3, төсвийн санхүүжилтийн тухай хуулийн 21.4 дэх заалтыг зөрчиж 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн цэвэр ашгийн таван хувь болох 221 сая 616 мянга 570 төгрөгийг өөрсдөдөө хуваарилан авсан.

Мөн орон сууц худалдан авахад зориулж 630 сая төгрөгийг зарим гишүүдэд олгосон зэргээр албан тушаалын байдлаа урвуулан, банкны төлбөрийн чадвар, ашигт онц их хэмжээний хохирол буюу 851 сая 616 мянга 570 төгрөгний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр нийт зургаан хүнийг холбогдуулан мөрдөн байцааж байгаа юм.


М.Өнөрөө
http://www.sonin.mn/news/gemt-hereg/18175


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.13 11:35 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-11
Засаг даргын орлогч М.Очирхуягийн хэрэг шүүхэд шилжлээ
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийг тендер хууль бусаар сонгон шалгаруулсан хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газарт гуравдугаар сарын сүүлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байсан билээ.

Харин түүний хэргийг шалгаж дууссан тул харьяалал тогтоолгохоор Нийслэлийн шүүх рүү шилжүүлсэн байна.

Түүнийг 2009-2010 онд хийгдсэн тендерийг хууль бусаар зохион байгуулсан гэдгийг хууль хяналтын байгууллага болон МХЕГ-аас тогтоосон юм.

М.Очирхуягийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутган ял ногдуулах билээ.

Г.Мянган
http://news.gogo.mn/r/126346


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.13 5:09 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-12
Аалзны тор-1
МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан саатуулсан үйл явц олны анхаарлыг татаж буй энэ цаг үед экс Ерөнхийлөгчтэй холбоотой гэсэн олон мэдээлэл эргэн сөхөгдөж байна. Дэд доктор Б.Ганбатын бичсэн түүнтэй холбоотой “Аалзны тор” цуврал нийтлэлийг хүргэж байна.
Алт худалдан авах ямар ашигтай вэ?
Энэ дэлхий дээр тогтмол үнэтэй юм гэж нэгээхэн ч үгүй. Өдгөө нэг унц алт (30 орчим грамм) 286 ам доллар. Гэтэл 70-аад оны эцсээр унц нь нь 800 ам доллар байжээ. Америк доллар маань өөрөө Канад доллар, Япон иентэй харицуулахад ханш нь мөн л дээш доошоо савлаж байдаг. Бүтээгдэхүүний үнийн тухайн өдөр цаг минут дахь үнийг олон улсын бирж тогтооно. Биржүүд дотроо төрөлжсөн байдаг. Ухаан нь зэсийн үнэ Лондонгийн бирж дээр үнээ тогтоож байхад ноолуурын үнэ Шанхайн бирж дээр учраа олж байх жишээтэй. Бирж дээрх үнэ маш олон зүйлээс хамаарч байдаг. Гол нь хэрэгцээнээсээ шалтгаалж үнэ нь савлана. Жишээ нь: 9 сарын 11-ний дараа дэлхийн ноолууран бүтээгдэхүүний гол зах зээл АНУ эдийн засгийн хямралд орсон тул Шанхайн бирж дээр ноолуурын үнэ урьд өмнө үзэгдээгүйгээр унаж байх маягтай. 9999 сорьц буюу дөрвөн естэй гэгдэх цэвэр алт 1 унц нь 286 ам долларын ханштай байна. Хэн дуртай нь мөнгөө төлөөд авч болно. Гэхдээ жилдээ 12 тн алт үйлдвэрлэдэг Монгол улс Улаанбаатарт зах ажиллуулаад энэ үнээр өгч чадах уу? Чадахгүй. Ямар ч баталгаа байхгүй, брэнд нэйм гэгдэх зах зээлийн нэр хүнд үгүй. Иймээс Монголоос алтыг авч Лондонгийн бирж дээр хүргэж өгөх зуучлагч хэрэгтэй. Зуучлагч юунаас ашиг олох вэ? Татвар, тээвэр, хамгаалалт (алтны үйлдвэрлэлд хамгийн их өртөг шаардах хэсэг нь энэ), цэвэршүүлэлт (хүлээн зөвшөөрөгдсөн газрын 9999 хэрэгтэй учраас), даатгал борлуулалтын шимтгэл (аль нэг брокероор дамжих учраас), хэлцэл (алтны үнэ хэзээ савлахыг урьдчилан тааж форвард, фүчүэр диливэр гэх мэт хэлцэл хийнэ) зэргээс зуучлагч өөрөө ашиг унагана. Иймээс Монгол банкны цуглуулсан алтыг авах гэсэн өрсөлдөгч тун олон. Монгол улс жилдээ ойролцоогоор 120 сая ам долларын алт гадагш зардаг. Yүнээс зуучлагч нар ойролцоогоор 30 сая доллар өөрсдөдөө унагана. Зуучлагч нарын Монголоос ашиг унагадаг бас нэг бүтээгдэхүүн бол зэс юм. Жилд бараг 100 сая ам долларын ашиг зуучлагчид олно.
Зэсийн баяжмал нь алтыг бодвол илүү найраатай. Монголд алт бүдүүн баргаар ямар цэвэршүүлэлттэй гарч байгаа нь ойролцоогоор тодорхой байдаг бол Эрдэнэтийн баяжуулсан зэсийг ингэж тодорхойлоход хэцүү. Эрдэнэтийн шороо 7%-ийн зэстэй байдгийг баяжуулж ойролцоогоор 30%-ийн зэстэй болгодог. Yүнээс гадна уул шороон дотор алт мөнгө молебдин тодорхой бага хэмжээгээр агуулагдаж байгаа. Чухам үүнийг зуучлагч хэдэн хувь гэж үзэж Эрдэнэттэй гэрээ хийх нь ашгийнх нь эх үүсвэр болно. Албан ёсоор Эрдэнэтийн зэсийг Лондонгийн биржийн үнээр авдаг. Гэвч үнэнгээсээ ингэж авбал ямар ч ашиг гарахгүй чингэх нь тэнэг хүний илүү ажил болно. Бодит тооноос нь амжилттай буулгаж тооцож чаддаг учраас л ашиг ихтэй, тэр ч утгаараа Эрдэнэтийн баяжмал авах өрсөлдөөн лут өндөр. Өөр нэг ашиг нь тээвэрлэлтээс орж ирнэ. CIF, DAF, on board гэсэн нөхцлүүдийн алингаар нь хийв, төмөр замын компаниудтай яаж тохиров гэдэг их чухал. Yүний дараа зэс хайлуулах үйлдвэртэй хэрхэн тохирсон нь бас дараагийн ашгийг авч ирнэ. Казакстаны зэс хайлуулах үйлдвэртэй Монгол бие даан гэрээ байгуулж 30 сая доллараа алдчихсан нь нэгийг өгүүлнэ. Харин зуучлагч нар ийм алдаа хийхгүйгээр үл барам үргэлж өөртөө ашигтай байлгаж чадна. Тэд бараг өөрийн гэгдмээр болтол хахуульдаад худалдаад авчихсан зэс хайлуулах үйлдвэртэй, тэр нь Хятадад бий. Харин Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд шууд худалдаа хийхээр олон удаа санал тавьсан боловч Эрдэнэтийн удирдлага хэзээ ч хүлээж авдаггүй, учир нь амьдарч буй гол унац нь үгүй болох, үгүйдээ л багасах аюултай.
Зуучлагч байгууллага гэж хэн бэ?
Зуучлагч байгууллагыг “коммидити трейдинг компани” гэнэ. Ийм компаниуд гол төлөв хагас хууль бус үйлдэл хийдэг. Жинхэнэ хууль бус компаниудыг бодвол илүү баянаас гадна хуулийн цоорхойгоор ажилладаг учир нэр ус нь бүхэнд илэрхий болсон байдаг. Эдний хийдэг бизнес нь алт, зэс, цайр, мөнгө, тамхи, элсэн чихэр, улаан буудай, цагаан будаа, архи, спирт зэргийг үйлдвэрлэгчээс биржид хүргэж өгөх ажил юм. Коммодити компаниуд гол төлөв Швеййцари, Люксенбург, Голланд зэрэг нөхцөл сайн өгдөг, тэр чанараараа бага сага луйвар, булхайг тоодоггүй жижиг орнуудад бүртгэлтэй байдаг. Зуучлагч компаниуд бараг бүгдээрээ хаалттай байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хувьцааг нь олон нийт эзэмшдэггүй, зөвхөн хувь хүнд бүх хөрөнгө хамаатай. Хөрөнгийн биржээр дамжин хувьцаа нь худалдагдвал томрох учиртай боловч коммидити компаниудын хувьд энэ нь олон нийтийн хяналтад өртөх аюултай учраас хувьцаагаа зарахаас үргэлж татгалзана. коммидити компанид үйлчилдэг банк нь хаалттай байх нь элбэг. Эдгээр банк мөн л гол төлөв Голландад бүртгэлтэй байдаг. Зуучлагч компаниудаас буурь суурьтай компаниуд аль болох дөлдөг. Эдний илэрч шуугиан тарьсан бульхайнууд нэлээд бий. АНУ-ын коммидити компани болох «Марко Ричи интэрнэшнл» нь Б.Клинтоны эхнэрийн сонгуулийн ажилд нэлээд мөнгө өгсөн ба үүнийх нь төлөө ерөнхийлөгч буухынхаа өмнө Марко Ричид илэхсэн булхайг нь хэрэгсэхгүй болгох өршөөл үзүүлтэл бөөн шуугиан үүсч эцэст нь цуцалсан билээ.
Монголын зэсийг хэн зуучилдаг вэ?
1988 оноос эхлэн Монголын зэсийг «Глинкор», «Марко Ричи интэрнэшнл», «Капитал Рисорс», «Трафигура», «Жеральд Металл» гэсэн 5 компани худалдан аван биржид хүргэдэг. Сүүлчийнх нь АНУ-д бусад нь Швейцарьт бүртгэлтэй. Эзэд нь бүгд еврейчүүд. Бүгд хаалттай компаниуд. Бүгд сүрхий баян боловч Глинкороос бусад нь интернетэд вэб сайтгүй. «Глинкор» ч вэб сайтдаа ердөө ганцхан нүүр л материалтай. Эдгээр таван аварга Монголын зэсийн 90%-ийг атгадаг. Өвөр хоорондоо асар их өрсөлдөх боловч гаднаас өөр компани оруулахгүй. Yлдсэн жаахан дээр нь «Самсунг», «Эл жи», «Иточу» мэтийн «жижигчүүд» зодолдоно. Мэдээж «Самсунг», «Эл жи» дэлхий хэмжээний лигант компани, гэхдээ коммидити хийх дээрээ тулбал ухаан нь Жеральд Металлын дэргэд жулдана. Нэр хүндтэй компаниуд учир хахуульдах гэх мэтийн хагас хууль бус юм хийхээсээ жийрхэнэ. Тэр хэмжээгээрээ булхайн зах зээл дээр хожигдоно.
Эдгээр таван компани бүгд Монголд өөрийн төлөөлөгчтэй. Зарим нь албан ёсоор, зарим нь албан бусаар. Монголын улс төрийн нөхцөл байдлыг эднээс сайн мэдэх өөр хэн ч үгүй. Гол холбогдох газар нь Засгийн газар, Монгол банк, яамдууд, Эрдэнэт, арилжааны томхон банкууд, нөлөө үзүүлж чадах бие хүмүүс. Эдгээр местэн дээр өөрчлөлт гарах нь уул таван компанийн хоорондын харьцаа өөрчлөгдөх шинэ боломж үүсгэнэ. Хохирсон хэсэг нь сонгууль, Засгийн газрын өөрчлөлт, Эрдэнэтийн удирдлага солигдох Монгол банкны удирдлага өөрчлөгдөхийг анаж байдгаар барахгүй ийм байдал үүсэх нөхцөлийг хангах эрмэлзэлтэй байдаг. Хожсон хэсэг нь одоо байгаа байдлыг аль болох удаан үргэлжлүүлэх сонирхолтой, тэр утгаараа нөгөө талын «лобби» ил далд үйлдэнэ. Яг л энэ чанараараа тэд Монголын улс төрийн амьдралыг ихэд сонирхдог төдийгүй маш ихээр оролцдог. Сонгууль болон хээл хахуульд эргэлдэж байгаа мөнгөний маш олон хувь нь эднээс үүсэлтэй. Эдний завсраар чихэх гэсэн «Самсунг», «Иточу», «Сумомито», «Эл Жи» компаниуд ч галуу дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэрээр Монголын цаг зуурын томчуудын аяыг харах гэж нэлээд шатжээ. Жишээ нь үзүүлж чадах «Иточу» компани хувийн гэгдэх «Эрдэнэт концерни»-д зэс хайлуулах үйлдвэрийн зориулалтаар 10 сая ам доллар зээлдүүлээд шатсан. Yүнийг улсын Эрдэнэт үйлдвэрээр барьцаалан зээлсэн боловч одоо болтол буцааж сохор зоос ч өгөөгүй байна.Эсвэл «Самсунг» нь «Эрдсам» хэмээгч мөн л хувийн гэгдэх компани байгуулж шатсан. Хийсэн хэдэн телевизор нь одоо хэмхрээд дуусчээ.
Нэг үгээр хэлэхэд эд мөнөөх таван аварга шиг аргыг нь олж ажиллаж чаддаггүй. 1992-1996 оны засгийн газрын үед «Глинкор» компани абсолют ноёлогч байв. Чухам энэ компани Эрдэнэт үйлдвэрийн даргыг гол баяжуулагч нь байлаа.
Тухайн үеийн Засгийн газар ч эдний үйлчлэгч, хээл хахуулийн үйлчлүүлэгч нь байв. Харин 1996 оноос өөрөөр хэлбэл сонгуулийн дараагаас «Марко Ричи интэрнэшнл» товойн гарч ирсэн юм. Гэтэл 2000 оны 8 сараас «Жеральд Металл» үнэмлэхүй ноёлогч боллоо. Тэд бооцоогоо хамгийн зөв тавьснаас гадна ирээдүйн эздийг урьдчилан харж тордож бордож чадсан байна. Өдгөө «Жеральд металл» Монголын нийт зэсний бараг гуравны нэгийг ганцаараа атгаж байгаа. Бүдүүн тооцоогоор жилийн 30 орчим сая ам доллар Монголын зах зээлээс ашиг болгон шүүрч байгаа хэрэг юм. Эрдэнэтээс зэсийн баяжмалыг эдгээр коммодити компаниуд руу дамжуулан завсрын зуучлал дээр Монголын нэртэй баячууд, үнэндээ бол жижиг гарынхан гүйлдэж унац хайна. «Алтай трейдинг», «Пэтровис», «Буян» зэрэг компаниуд эндээс анхны томоохон ашгаа хийж байлаа.
Тэдний санхүүжилт хэрхэн бүрддэг вэ?
Эдгээ коммодити компаниуд ээлжит үйлдэлдээ өөрснөө мөнгө гаргадаггүй, үүнийг зээлж хэрэглэдэг. Зээл олгогч банкууд нь гол төлөв Голландад бүртгэлтэй томхон арилжааны банкууд юм. «Ай эн Жи Баринг», «Эй Би Эн Амро» зэрэг банкууд Монголд зэс, сүүлийн үед алт зуучилж буй компаниудын цаад санхүүгийн эх үүсвэрийг бэлдэж өгнө. Тэгсэн мөртөө эдгээр банк Монголтой ганц ч холбоо байхгүй. Монголын ганц ч банк эдэн дээр дансгүй. Олон сая долларыг нь дамжуулан зээлдэгчийнх нь хувьд уул банкны төлөөлөгч тайлан бичих зорилгоор нэг удаа Эрдэнэтэд ирээд буцна.
Ингэхдээ Монголын нам засгийн удирдагч хэнбугайтай ч тоож уулзахгүй. Монголын банкуудаар ч орохгүй. Саяас дээш доллар зээлсэн үйлчлүүлэгчээ жил бүр очиж шалгана гэсэн дүрэм журмынхаа дагуу л ирж буй нь тэр. Өөр тэдэнд Монголоос сонирхох өчүүхэн ч зүйл ч байхгүй. Коммодити компаниудад ямар нөхцөлөөр зээл олгодог вэ? Нэгдүгээрт, зээлээ даатгуулахыг шаардана. Хоёрдугаарт: Эрдэнэттэй харилцдаг Монголын банкны баталгаа шаардана. Даатгуулах ч яахав даатгуулчихна. Харин баталгааны хувьд үүнийг олон жилийн турш ХОТШ банк гүйцэтгэж байсан юм. Одоо энэ үүргийг Худалдаа хөгжлийн банк хийх болжээ. Цаад гэрээ коммодити компанидаа дэндүү ашигтай учраас наана батламж гаргаж байгаа арилжааны банкинд бараг ямар ч эрсдэл байдаггүй.
Жеральд металл яагаад гэнэт томров?
2000 оны парламентийн сонгуулийн дараагаас «Жеральд Металл» Монголын зэс алтны зах зээл дээр үгээ хэлэх эрх бүхий нэг нойморын компани болон босч ирлээ. Эрдэнэтийн зэсийн гуравны нэгийг тэд гаргах эрхтэй болсноор бусад өрсөлдөгч компаниудаа шууд доош нь чихжээ. Гол учир шалтгаан нь Монголын дараагийн Ерөнхий сайд ба төв банкны захирал болох хүмүүс дээр зөв бооцоо тавьж чаджээ. Монгол банкны дэд ерөнхийлөгч байсан О.Чулуунбаатар 1996 оны сонгуулийн дараа өөрийнх нь үгээр чухам энэ компанид дилер юм уу брокер хийж байжээ. Энэ бол үнэмшил багатай яриа, учир нь дилер брокер нь уг хүнд хэтэрхий томдох ажлаас гадна энэ нь олон жилийн туршлагатай хүний хийдэг ажил юм. Юутай ч уг компанитай холбоотой байснаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн парламентийн үеэр МАХН-ын бүлгийн дарга АНУ-д маш олон удаа айлчилсны цаад учрыг нь ядахнаа заримыг нь энэ сүлжээгээр тайлбарлаж болмоор. Энд хувийн сайн найз нөхдийн хэлхээ холбоо голлох үүрэгтэй болов уу. Yнэндээ «Жеральд Металл»-д Худалдаа хөгжлийн банк огт хэрэггүй. Банк ч эдний бизнес биш. Коммодити трэйдинг компани илүү юм руу хошуу дүрдэггүй. Учир нь эрхэлж буй бизнес нь тэртээ тэргүй нэлээд эрсдэлтэй юм. Ийм чиглэлээр ажилладаг «Сорос» маягийн валютын спекуляци хийдэг өөр компаниуд байдаг. Монголын Худалдаа хөгжлийн банк өөрсдөд нь хэрэгтэй хүнд очиход тусалж байж Монголын зэс, алтанд онц эрхтэй болох юм.
Энэ нь «Жеральд Металлын» ганц бөгөөд гол зорилго. Ингэхийн тулд яах вэ. «ХХБ»-ийг доллараар тордох учиртай. Иймээс Монгол банкны баталгаа байвал ирээдүйд авах зэс, алтныхаа урьдчилсан төлбөрийг хийхэд «Жеральд Металл» бэлэн байлаа. 20-30 сая ам доллар Төв банкны баталгаагаар урьдчилж өгөхөд үнэндээ хүү ч гэж ярих хэрэггүй юм. Ердөө л урьдчилсан төлбөр. Хэрэв улс төрийн нөхцөл гэнэт өөрчлөгдвөл урьдчилан төлсөн мөнгө эрсдэлд орох учраас харин алсын хараатай, Монголын улс төрийн байдлыг сайн шиншилж мэдсэн байх хэрэгтэй. Чухам энд «Жеральд Металл» маягийн коммодити компанийн эрсдэл нуугдаж , ашиг нь далдлагдсан байдаг.
Асар том зээлийн мөнгө хаанаас босов?
2000 ондоо багтаж Монголд 10 гаруй сая ам долларын зээл гэнэт орж ирлээ. Гаднаас орж ирэх зээл нь ОУВС-тай зөвшилцсөн байх шаардлагатай. Чухам ингэсний хүчинд илүү улс төрийн агуулга бүхий нэн хөнгөлөлттэй зээлээс Монгол улс сүүлийн 10 жилд 1 тэрбум ам долларынхыг авчээ. 40 жилийн хугацаатай, 0.75%-ийн хүүтэй, эхний 10 жилд үндсэн хүү тооцдоггүй ийм сайн зээл нь гол төлөв дэд бүтэц хөгжүүлэхэд чиглэсэн байдаг юм. Хөгжиж байгаа орнууд арилжааны зээл авбал эргүүлж төлж чаддаггүй учраас ОУВС өөрсөдтэй нь байнга зөвлөж байхыг санал болгодог. Гэтэл дээрх 10 гаруй сая долларын зээл албан үгээр авч үзэх юм бол жилийн 12%-ийн хүүтэй аж. Энэ нь дотоод дахь банкны хүүтэй харьцуулахад нэн хөнгөлөлттэй зээл юм. Yнэндээ энэ бол «Жеральд Металл» өөрийн ирээдүйд авах алт, зэсний урьдчилсан төлбөрийг хийж буй эрсдэлтэй алхам байлаа. Чухам энэ мөнгийг нь Монгол банк дотооддоо 12 хувийн хүү тогтоон өөртөө ашиг унагахад буруу гэх зүйлгүй. Гэвч энэ нь хуулиар Монгол банкинд хориглосон бизнес юм.
Энэхүү орж ирсэн зээлийг авах эрхтэй компани нь яах аргагүй «Монгол Газар» байлаа.
Эднийх алт ухдаг учраас дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн гэсэн сонгуулийн хөтөлбөртэй таарч байв. Хэдийгээр энэ мөнгө дотогшоо алт, ноолуур, мах зэрэг дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн боловч дотоодын үйлдвэрлэл болон МАХН-ыг дэмждэггүй аж. Иймээс тухайлбал дотоодын махны 90 хувийг дотоодын компани үйлдвэрлэдэг боловч энэ таваас гадуур болох «ТБД Андууд» (захирал нь ХААЯ-ны дэд сайд Б.Тэрбишдагва), «БЦ Монголия» (захирал нь хуучин МАХ-ын дарга) компаниуд сарын нэг хувийн хүүтэй тус бүр сая ам долларын зээлээр төрийн хайр хүртжээ. Yүнээс гадна «Монгол газар» компани зээл түгээгч нартай тун ойр харилцаатай байлаа. Яг энэ үеэр Yндсэн хуулийн хямрал гарч төрийн өндөрлөгүүд би чи-дээ хүрээд байв. УИХ-ын даргын тэр үеийн үг ч үнэндээ тэр зээлийн хуваарилалтаас үүдэн нэлээд бухимдуу сонсогдож байв. Эцэст нь хуваарилалт аль алиных нь санаанд нийцэж Ерөнхий сайд Н.Энхбаярын ивээн тэтгэдэг «Монгол газар» найман сая ам доллар, УИХ-ын талийгаач даргын ивээлд байсан компани дөрвөн сая ам доллар зээлэн тохиролцоонд хүрчээ. Yндсэн хуулийн хямрал ч амжилттайгаар шийдэгджээ.
Дараагийн багц мөнгө хэрхэн хуваарилагдав?
2001 он гарснаас нэлээд хойно «Жеральд Металлаас» дахин 13 сая ам доллар орж ирлээ. Мэдээж «Жеральд Металл» банк биш учраас шууд нэрээр нь биш, гагцхүү түүний үйлчлүүлэгч банкаар дамжиж ирж буй хэрэг. Дахиад л дотогшоо албаны байдлаар тайлбарлахдаа сарын нэг хувийн хүүтэй аж. Гэвч энэ нь үнэндээ ирээдүйд тус компанийн авах алт, зэсийн урьдчилсан төлбөр юм. Яагаад дахин урьдчилгаа мөнгө сандран авах болов? Түрүүний авч өгсөн зээл зарим хүний эгдүүцлийг төрүүлж, шударга явдал, өөрөөр хэлбэл тэгш хувааж авах зарчмыг нэхсэн бололтой. Ингээд Монгол банкны Одонгуагийн гарын үсэг бүхий 13 сая ам доллар Худалдаа хөгжлийн банкинд орж ирэв. Дагалдах бичигт уул долларыг тухайн тийм тийм компаниудад сарын ганц хувийн хүүтэйгээр өгөх ёстойг заасан байв. «Шижир алт», «Шороон орд», «Монголын алт» зэрэг алт олборлодог компаниуд өөрснөө ч мэдээгүй, зээл ч гуйгаагүй байхад нь гэнэт энэхүү нэн их хөнгөлөлттэй зээл орж ирж гайхлыг нь төрүүлсэн байна. Энэхүү гэнэтийн долларан бороо нь үнэндээ Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж буй бус, нэгэнт гарсан хэрүүлийн бузрыг ариусгах зориулалттай байлаа. Энэ тараасан зээлд урьд нь нэгэнт хишгээ хүртсэн «Монгол газар» хүртэл хамрагдан дахин нэг сая ам доллар аар тэтгэгдэв. Мөнгөн дээр үүссэн ах дүү нарын хэрүүл уруул түр зуур намжлаа.
Центрпойнтын зодоонтой зээл ямар холбоотой вэ?
«Монгол газар»-ын зээлсэн мөнгө, хагас хугас нь эрүүгийнхний дарамтад орж тэдний халаасанд орсон тухай шуугидаг. Yүнийг батлах мэт цагдаагийнхан зодооны хэргээр хэсэг хүмүүсийг баривчиллаа. Баригдагсдын дотор Цагдаагийн шинэ удирдлагын зарим хүнтэй хувийн өс хонзонтой хүмүүс ч байгаа учраас асуудлыг хурцатгах зорилго дотор нь агуулагдаж байв. Нөгөө талаас Ерөнхийлөгч Н.Багабандийн зүгээс асуудлыг хурцатгах хувийн сонирхол бас бий. Бүгд өөр өөрийн тайлбартай, цаанаа хувийн сэдэлтэй юм. Гэтэл Засгийн газраас энэ асуудлыг хурцатган дэвэргэх бас өөрийнх нь шалтгаан байх аж. «Монгол газар» нь Японы «Иточу» компанид нэлээд их өртэй байсан ба үүнийгээ «Жеральд Металл»-ын зээлээр хаажээ. Нэгэнт хугацаанд нь мөнгөө төлсөн тул «Иточу»-аас дахин 14 сая ам доллар зээлсэн ба үүний төлж эхлэх хугацаа 2002 оны нэгдүгээр сарын 30-наас эхлэх ёстой. Гэтэл «Монгол газар»-т ийм мөнгө байхгүй. Мөнгөө төлөхгүй бол Монгол банкны баталгаа болоод бусад асуудал босч ирнэ. Иймээс тус компанийн захирлыг зодоон мэтийн асуудалд холбогдуулан хорих нь байж болох тун дажгүй гарц юм. «Монгол газар» авсан зээлийнхээ барьцаа баталгааг «Административ баталгаа» гэж нэг бус удаа тодорхойлсон. Yнэндээ ийм баталгаа байдаггүй. Ийм их мөнгөний баталгааг зөвхөн Төв банк, аудиттай чадал бүхий арилжааны банк эсвэл Засгийн газар л гаргаж чадна.
Худалдаа хөгжлийн банкны хувьчлал юу болов ?
Худалдаа хөгжлийн банкаар Монголын нийт гүйлгээний 60 гаруй хувь өнгөрдөг, хадгаламжийн хэмжээ нь 120 сая ам. доллароор хэмжигддэг, жилд улсын татварт өгдөг мөнгө нь бараг 10 тэрбум төгрөг болдог. Энэ нь банкны 30 хувийг П.Жасрайгийн засгийн газраас хувьчлахаар болсон ба энэ нь М.Энхсайханы Засгийн газрын үед хэрэгжжээ. Алив банкны чадал тэнхээ мөнгөндөө биш, менежментдээ байдаг. Энэ банк ч энэ үзүүлэлтээрээ Монголдоо толгой цохидог юм. Сангийн сайд асан Баабар сүйрч буй “сэргээн босголт” банкийг “Худалдаа хөгжил” банктай нийлүүлээгүйгээ ганц амьд, чадалтай улсын мэдлийн банкаа түлхэж унагахаас болгоомжилсон гэж тайлбарладаг, тухайн үеийн Худалдаа хөгжлийн банкны удирдлага ч ийм алхам хийхгүй байхыг сайдаас гуйж байжээ.
Нэгэнт Монголын гүйлгээний 70 хувийг хянаж чадаж байвал энэ жижиг улсыг удирдахад хялбар болно. Иймээс үүний бэлтгэл болгож 1996 оноос өмнө Монгол банкинд өнөөгийн ерөнхийлөгчийн удирдлагад байсан баг 2000 онд “Худалдаа хөгжлийн банкны удирдлагад бараг бүрнээрээ нүүж ирлээ. Удирдлагад Ерөнхий сайдын эхнэр О.Цолмон ч багтлаа. Тэрээр асуудлыг нухацтай хянахын тулд түр хугацаагаар Тагнуулын төв газрын зөвлөх болж, захирлуудад ч үүрэг даалгавар өгч байлаа.
ХХБ-ны хуучин удирдлагыг муулж, хараах гэсэн боловч үнэхээр менежмент нь сайн байсан тул тэгсхийгээд чимээгүй болсон боловч тэдний 50 хувийн хяналтыг үгүй хийхээр бөөн шуугиан үүсгэв. Бараг л луйвардаад авчихсан маягтай хэсэг ярьж байснаа аль аль тал өөрийн эрх ашгийг харилцан ойлголцоод 30 хувийг нь хяналт тавих боломжгүй хэмжээнд нь багасгаж тохиролцов. Өөрөөр хэлбэл хуучин удирдлага “оргүйд орхноо охинтой” хоцорч, шинэ удирдлага хяналтын бүрэн багцтай боллоо.
Yүний дараа хувьчлах асуудлыг ярьлаа. Ердөө л 12 тэрбум төгрөгөөр үнэллээ. Гадаадын компанид худалдах юм болов. Гэтэл Монголын банкийг сонирхох буурьтай ганц ч банк гарч ирсэнгүй. Ерөөсөө л алив улсын гүйлгээний ихэнхийг хянадаг банкийг худалдаж авахыг ямар ч буурьтай банк зөвшөөрдөггүй. Этик моралийн талаасаа тэд ийм юманд гар дүрдэггүй, энэ нь бараг бичигдээгүй хуульболжээ. Харин тухайн оронд сонирхогч бүлэглэлд авч өгөхөд тусалж зуучлан шангаа хүртдэг практик бий. Жишээ нь: Чехийн “Обходный банк” гэгчийг Японы “ Номура” банк 25 сая ам.доллароор худалдан авсан ба хоёр жил консервацид хадгалж байгаад Чехийн Ерөнхий сайд асан Клаусын бүлэгт 28 сая ам. доллароор эргүүлэн зарсан ба энэ нь тус банкны 3 сая ам.доллрын цэвэр ашиг болон үлджээ. Нэг үгэндээ Монголын Худалдаа хөгжлийн банкийг сонирхох нэг ч буурьтай банк гарсангүй. Гарах ч учиргүй. Зөвхөн Монголд бизнестэй байж л Монголын арилжааны банкыг сонирхоно. Энэ нь дор хаяхад 100 сая ам.доллароор хэмжигдэх ёстой.
Гэтэл ийм хэмжээний эргэлт Монголд ердөө л зэс, алт байдаг, тэрийг нь банк гэхээсээ коммодити компани л сонирхдог. Иймээс энэ ХХБ-ны хувьчлалын асуудлаар Засгийн газар, Монгол банк “Жеральд Металлаас” тусламж гуйжээ. Ерөнхий сайдын улирал тутамд хийдэг АНУ-ын аялал ч үүнтэй нэлээд холбоотой юм.”Жеральд Металлын” хувьд өөрийн үйлчлэгч “Ай Эн Жи Баринт”, “Эй Би Эн Амро” зэрэг банкуудад хандсан байна. Нэгэнт эдгээр банк Монголд сонирхол байхгүй тул хамтарсан фиктив банк-компани хүртэд байгуулж үзжээ. Ингээд ХХБ-ны хувьчлалыг хууль зөрчин байж богино хугацаанд зарлав. Харин ганцхан хариу ирсэн байна. Энэ нь “Ай Эн ЖИ Баринт-Жеральд Металл” гэсэн консерциум. Өрсөлдөгчгүйгээр хувьчилж болдоггүй хуулийг Засгийн газрын хурлаар өөрчлөн, зарим том аж ахуйн нэгжийг өрсөлдөгчгүй хувьчилж болох тогтоол хүртэл гаргалаа. Улсад жилдээ бараг 10 тэрбум төгрөгийн татвар өгдөг банкийг ердөө л 12 тэрбумаар үнэлснийгээ өрсөлдөгч гарч ирээд зах зээлийн жинхэнэ үнэнд нь хүргэх болно” гэж цайруулдаг байсан Засгийн газар энэ тогтоолоосоо хойш амандаа ус балгалаа. Дараа нь ХХБ-ны хувьчлалын хугацааг хэд хэд сунгаж, зарлалыг нь сонинд маш жижгээр өрөөсөн өнцөгт нь хүнд ажиглагдамгүй тавих аргад оров. Байн байн өөрчилж, хугацааг нь сольж, нөхцлийг нь өөрчилсөн зарлалууд байсхийгээд жижиг шрифтээр сонинд зарлах төдийгүй өнгөрч байгаа нь асуудлыг цэгцээр нь ойлгох ямар ч бололцоогүй болгон, гагцхүү хожим шүүхийн өмнө өөрсдийгөө зөвтгөх нөхцлийг л хангах аж. Оролцох сонирхлыг нь хөндөхийн тулд Ерөнхийй сайд өөрөө эдгээр фиктив банкуудтай холбогдон улс төрийн баталгааг нь амаар гаргах аж.
Өөр ямар сонин байна?
Банкууд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг цуглуулж аваад цааш нь том банкинд илүү хүүгээр хадгалуулдаг. Даатгалын компани цааш нь том компанид давхар даатгуулдагтай ижил юм. Худалдаа хөгжлийн банк энэ жишгийн дагуу гадаадын том банкуудад мөнгөө хадгалуулна. Монгол банк ч ялгаагүй. Ухаан нь улсын нөөцөд 180 сая ам.доллар байгаа гэдэг маань энэ нь Монгол банкны подволд биш аль нэг гадаадын банкны харилцах дансанд байршсан байдаг. Улс байршуулсан валютаараа барьцаалан арай бага мөнгийг эргүүлж зээлж болдог. Жишээ нь: 10 сая ам.долларын хадгаламж тавьчихсан байна гэхэд түүнээ барьцаалаад 9 сая ам.доллар зээлье гэвэл цаад банк нь уухайн тас өгнө. Ердийн л нэг банкны механизм байж болох операци. Харин барьцаалагдсан мөнгө зээлийг төлтөл хөдөлгөөнгүй болно.
Олон улсын валютын сангаас Монгол банкийг нэгэн оффшоор банкинд эрх олгосныг буруушааж, үүнээ цуцлахгүй бол цаашид хамтарч ажиллахгүй гэсэн тулган шаардлага тавьсан нь ердөө ноднин. Офф шоор гэдэг нь уг нь “эргээс алс” гэсэн англи үг ба худалдаа эдийн засгийн утгаараа зонхилох орнуудаас гадуур, хуулиас зугтаасан, хөнглөлт хайсан, хар бараан бизнес гэсэн утга агуулдаг. Кайман, Виржини зэрэг арлууд ер бусын хөнгөлөлт үзүүлж компаниудыг хялбар бүртгэж аваад бага татвараар нь амьдардаг. Ийм газар бүртгэлтэй Оросын гэгдэх нэг банк Монгол банкнаас үйл ажиллагаа явуулах эрх авсан нь ОУВС-гийн хараанд өртжээ. Удалгүй ОУВС-гийн шаардлагыг хүлээж аваад эрхээ цуцласан боловч эргээд өнөөдөхдөө банк бус санхүүгийн байгууллагын эрх олгосон байна. Тэр нь удалгүй гэнэт АПУ-гийн хувьчлалд оролцон 4 сая гаруй ам.долларгаргасан ба үүнээ Монголын хэдэн жул компанид тараан тэднийгээ хувьчлалд оруулжээ.
Энэ юун мөнгө вэ?
Худалдаа хөгжлийн банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гадаадын банкинд хадгалуулсан байгаа. Хууль ёсоор. Энэ мөнгөндөө тохируулсан аж ахуйн нэгж буюу банк байгуулсан байгаа. Хууль ёсоор. үүнийгээ офф шоор газар бүртгүүлсэн байгаа. Хууль ёсоор. Эргээд мөнөөх нь Монголын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа. Хууль ёсоор. Эзэн нь гэгдэх хэн нэгэн гадаад хүнийг банкны эзэн болгож өндөр цалинг нь өндөр төлж байгаа. Хууль ёсоор. Уул банк бус санхүүгийн байгууллага Монголын их хувьчлалд оролцож байгаа. Хууль ёсоор. Одоо эргээд бодъё. Худалдаа хөгжлийн банкны хадгаламж 100 сая ам.доллароор хэмжигдэнэ. Yүнийг нь барьцаалаад ухаан нь 99 сая ам.доллар зээлж болно. Худалдаа хөгжлийн банкны зарах гэж буй үнэ нь 12 сая ам.доллар. Хадгаламж барьцаалж олсон зээлээр өөр ашигтай обьект хувьчилж аваад эргүүлж чадвал ашиг их унана. Эрсдэлд орж шатвал улсын банк хариуцлагыг нь даана. Худалдаа хөгжлийн банкны гадаадад тавьсан мөнгө хөдөлгөөнтэй байгаа эсэхийг мэдэхэд л хангалттай.
Монгол банк ямар бэрхшээлтэй учрав?
Монголын Төв банкийг 183 сая ам.долларын нөөцтэйгээр өнөөгийн удирдлага Ардчилсан хүчнээс хүлээн авч удирдлага 1996 оноос мөн л төв банкийг удирдаж байсан ба 40 сая ам.долларын нөөцтэй хүлээлгэж өгсөн ба 1996 оноос өмнөх асар их зөрчил байдаг, энэ нь ялангуяа тухайн тухайн үеийн ХОТШ банк болон арбитражийн гүйлгээтэй нэлээд холбоотой юм. Үүнийг нь тухайн үедээ Монгол банкны дараагийн шинэ удирдлага цагдаад өгснийг нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэхдээ тэр үеийн Цагдаагийн удирдлага улс төрийн цаг уурыг ажиглан чимээгүй хэвтэж байлаа. Харин 2000 онд засаг солигдонгуут хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан нь нэг үгэндээ албан тушаалын наймаа юм. Улсын нөөцийн энэ мөнгийг сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилгодоо тараах гэж учир мэдэхгүй УИХ-ын гишүүд нэг бус удаа шаардаж байлаа. Энэ хооронд Монгол банкны удирдлага ОУВС-гаас гадуур “мөнгө босгох” ажилд шавдан “Чингис хаан” банкинд эрх олгох, нууцаар зээл авах, сэм баталгаа гаргах зэрэг ажил хийж ихэнхи нь ОУВС-гийн шалгалтаар баригджээ. чухам энэ удирдлага 1996 оноос өмнө “Буян” Эрдэнэт концерн”, “Эрэл” зэрэг компанид баталгаа гаргаж өгсөн нь өдгөө нэхэгдэж хүндрэлд оруулж байгаа юм. “Жеральд Металлаар” зуучлуулан олж ирж тараасан 20 гаруй сая ам.долларыг цаадуул нь төлж чадахгүй болж байгаа ба чингэвэл энэ нь мөнөөх улсын нөөцөөс төлөгдөхөөс өөр аргагүй болох юм. “Иточу”, “Жеральд Металл” өгсөн мөнгөө нэхэж эхэлсэн ба үүнд эцэст нь Монгол банк л хариуцлага хүлээнэ. Энэ жилийн алтны гарцыг харахаар тохирч саяхан зээлийн хугацааг дахин сунгалаа. Энэ бүх будлианыг нуухын тулд Монгол банк өөртөө аудит хийлгүйгээр барахгүй тайлан тооцоогоо УИХ-д танилцуулсангүй. Монгол банкны хуулиар жил болгон УИХ-д албан ёсоор тайлагнах үүрэгтэй. Yүнийг ердөө л Монгол банкны ерөнхийлөгч гишүүдийн асуултад хариулах журмаар орлуулж байгаа юм. Чухам энэ асуудлыг ОУВС хэрэг болгон сөхөж ультиматиум тавин цаашид хамтран ажиллах эсэхээ шийднэ гэжээ. ОУВС Монгол банкинд гурван шаардлага тавьсан нь алтаар барьцаалж зээл авахыг зогсоох, 2000 оноос нэг ч удаа аудит хийлгээгүй учир яаралтай хийлгэх, 2000 оноос хойш УИХ-д ганц ч тайлагнаагүй учир яаралтай тайлагнахыг анхааруулжээ.
Засгийн газар Монгол банк хоёрын харилцааг хуулиар зохицуулсан байдаг боловч энэ хоёр субъект удирдлагынхаа буюу Н.Энхбаяр, О.Чулуунбат нарын дотнын найз нөхрийн холбоогоор дамжин хуулиас гадуур тоглоом болж өрнөлөө. Урьд Засгийн Газар нь улирлаас хамааралтай эдийн засгийнхаа нөхцөлд байдалд тохируулж Монгол банкнаас бондоор дамжуулан зээл авдаг байлаа. Энэ Засгийн Газар бондыг дуртай үедээ гаргаж байхаар Монгол банктай тохирсон тул урьд хэзээ ч байгаагүй зээл тавих болов. Энэ нь мэдээж УИХ-ын хяналтаас гарч байгаа юм. Үүний жишээ болгоход 1996 онд Жасрайн Засгийн газар Монгол банкинд бондоор дамжуулан 60 тэрбум төгрөгийн өртэй байлаа. 2000 оны зун Р.Амаржаргалын Засгийн газар Монгол банкинд 17 тэрбум төгрөгийн өртэй байжээ. Гэтэл саяхан гишүүн С.Базархүүгийн толгойлсон шалгалтаар шинэ Засгийн газар богино хугацаанд Засгийн газрын бондоор дамжсан Монгол банкин дахь тавьсан өр нь 37 тэрбум төгрөгт хүрснийг илрүүллээ. Засгийн газар, Монгол банкны хоорон дахь урсгал өрийн хэмжээ ОУВС-гийн зөвшөөрсөн хэмжээнд байх ёстой ба чухам ийм баланс барьж чадсанаар Монгол улс олон улсын байгууллагын нэн хөнгөлттэй зээлийг хүртэх эрх олж авдаг юм.
2002 онд Булганд болсон нөхөн сонгууль Монгол банкны булхайг гайгүй сайн илчиллээ. Улс төрийн хөөрөлд орсон байсан тул нэр дэвшигч Б.Жаргалсайханыг 28 сая ам.долларын зээлтэй, түүнээ төлөхгүй байгаа учраас олон улсын шүүхэд цаад компани нь хандсан тухай Ерөнхий сайд, Санхүү Эдийн засгийн сайд нар ам уралдуулан зарлалаа. Үнэндээ одоогийн ерөнхий сайд Соёлын сайд байж, одоогийн Санхүү эдийн засгийн сайд тэр үеийн зээл тусламж хариуцсан Yндэсний хөгжлийн газрын дарга сайд байж, одоогийн Монгол банкны захирал тэр үед Монгол банкны дэд ерөнхийлөгч байх үед энэ зээл Засгийн газар, Монгол банкны баталгаагаар өгөгдсөн билээ. Ийм баталгаа байхгүй бол захын амьтанд ийм олон сая ам.доллар зээлдэг хэн байх билээ. Тэгэхээр Олон улсын шүүхэд үнэн чанартаа Засгийн газар, Монгол банк шилжчихээд байгаа билээ.
Төгсгөл
Саяхны нөхөн сонгуулиар “Буян” компанийг луйварчин хэмээн Засгийн газраас албан ёсоор зарлалаа. Эзэн нь шоронд суугаад авсан учир “Монгол газар” ч бас луйварчны дансанд орж байх шиг байна. “Эрэлийг” нам засгаас байнга луйварчингаар нь дууддаг. Удахгүй ийм нэрийг “ТБД андууд”, БЦ Монголия”, “Алтай Трейдинг” гээд олон компани дуулах болно. Үнэндээ эдгээр компаниуд луйварчин ч биш сэргэлэн авхаалжтай бүлэг хүмүүс. Эдэнд эрх мэдлийн торгон үзүүрт буй харин жинхэнэ луйварчингууд бололцоо гаргаж өгч, гэнэт төрийн халамж үзүүлдэг нь эцэст нь ийм нэр дуулгахад хүргэж байгаа юм. Магадгүй “Ургамал ЗМ” ч цаад мөн чанараараа луйварчин биш байж болох юм. Энд бүтэн нэг сая ам.долларыг улсын төсвөөс гаргаж өгсөн Засгийн газар өөрөө буруутай, өөрөө жинхэнэ луйварчин нь юм.
Нэгэнт хувийн компанид гэнэт ийм сайхан төрийн хамламжийн бололцоо гараад ирэхэд түүнийг ашиглахгүй байна гэвэл харин тэнэг хэрэг болно. Төр хайраа үзүүлээд л байвал хэн ч байсан түүнийг хүртэж л таарна. Харин жинхэнэ луйварчид маань өөрөө хэрэгт ороод ирэхээр өнөө компаниудаа золигт гаргадаг. Улсын нөөцийн болоод төсвийн мөнгийг хувийн компаниудад хэрхэн тарааж завсраас нь луйвар хийдэг жишээ болсон нэгэн бичиг баримт 1996 оны хавар “Ил товчоо” сонинд гарсан билээ. Монгол банкны ерөнхийлөгч С.Моломжамц, Ерөнхий сайд П.Жасрай, УИХ-ын дарга Н.Багабанди нар ярилцан ХАА сайд Ц. Өөлд хөтлөсөн уг протоколд төрийн мөнгийг хэрхэн хувааж луйвардаж байгаа нь тод харагддаг. Сонирхолтой нь энэ сонин өдгөө хаана ч байхгүй, номын сан зэрэг хадгалагдах газаруудынхыг уран авсан байна. Соёлын сайд байхдаа “Өргөө” театраас эхлээд олон объект авч өгөн хөл дээр нь босгосон Анандбазар гэгчээ Ерөнхий сайд болсон хойноо Н.Энхбаяр бас л харж үзэн, НИК-ийн дэд захирал болгосоноо сүүлд нь давраад байна гэж үзсэн юм уу, түүнээ нэр заан шүүмжилж өөрийнх нь нэрийг барьдаг луйварчин гэж цоллосон нь үүний нэг жишээ. Эсвэл одоо маш их шуугиж байгаа яриа байна. 1994 онд Ардчилсан хүчин Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлахад Б.Жаргалсайхан Жасрайн Засгийн газрыг өмөөрч орой болгон зурагтаар ярьдаг байлаа. Дараа нь хүүг нь өөрийн компанид элсүүлж, түүгээр ноолууран бүтээгдэхүүн конторбандын аргаар Японруу гаргаж байгаад хил гааль дээр баригдаж, тухайн үедээ бөөн шуугиан болж байсан. Чухам энэ бүхний шан харамжинд тэр үеийн Засгийн газар баталгаа гаргаж өгсөн билээ. Одоо болохоор зээл авсан хүнээ хэлэх хэлэхгүйгээр дуудан, бурууг нь бие биерүүгээ ээлжлэн тохоцгоож байна. Жасрайн Засгийн газрын үед олон зээл их хэмжээний мөнгө ийм замаар орж ор сураггүй алга болсон билээ. 1995 онд Германы арван сая дойч маркийн хөнгөлттэй зээлийг Yндэсний хөгжилийн дарга Ч.Улаан, Ерөнхий сайд П.Жасрай Худалдаа үйлдвэрийн яамны сайд Ц.Цогт гурав гурвуулханаа мэдэж тараасан ба дараа нь тараасан бичиг сэлтээ устгачихсан. Одоо амьд байгаа хоёр нь нас барсан нэгрүүгээ (Ц.Цогт) хамаг бурууг чихэх нь гарцаагүй . Мөн хятадын нэн хөнгөлттэй зээл 100 сая юань мөн ийм нохойн замаар орсон ба бичиг баримтыг нь мөн устгажээ.
Муу нэртэй луу данстай Ардчилсан холбоо эвсэл харин төрийн эрхэнд байхдаа ийм хэрэг огт хийгээгүй. Тэд Монгол банкаар ямарч баталгаа гаргаагүй. Засгийн газар нь төсвөөсөө зээл өгөх битгий хэл хэнд ч ямар ч компанид төрийн баталгаа гаргаж өгөөгүй. Хийсэн зөв үйлдэл болгондоо загнуулж хараалгуулж гүжирдүүлж муу нэр л дуулцгаасан. Арга ч үгүй өөрснөө ийм юм хийж гаршчихсан хүмүүс бусдыг яг л өөрсөд шигээ бодон хардах нь зүйн хэрэг юм.
Дэд доктор Б.ГАНБАТ
“Өдрийн сонин” (2002 оны 03 сар)
Үргэлжлэл бий.
http://www.zugeer.mn/?p=6727


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.13 5:19 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-13
Аалзны тор - 3
Энэ бол Аалзны тор-2-ын үргэлжлэл биш -

(Дэд доктор Б.Ганбат гэдэг зохиогчтой энэ өгүүлэл "Єдрийн сонин"-ы 2002.09.27 - ны дугаарт нийтлэгдсэнийг Сэтгүүлч Д.Гантуг-ийн зөвшөөрлөөр түүний бэлдсэн цахим эхийг ашиглан уншигч түмэнд хүргэж байна.)

Баабар юу ярив?
"Єдрийн сонин" өмнө нь нийтэлж байсан "Аалзны тор" хэмээх нийтлэлийн үргэлжлэлийг уншигчиддаа хүргэж байна.

"Аалзны тор" нийтлэл гарсны дараа нийгэмд нэлээн шуугиан үүссэнийг хамгийн ихээр өлгөж авсан хүн нь улстөрч Баабар юм. Тэрээр "Єдрийн сонин"-д нүүр дүүрэн ярилцлага өгснөөс гадна энэ сэдвээр нэгэн FM-ээр ярьж, Монгол телевиз, "Ийгл ТВ"-ээр мөн ярилцлага өгчээ. Тэрээр маш их юм ярьсан боловч үнэндээ "Аалзны тор" нийтлэлээс илүү гарах юу ч хэлсэнгүй. Гагцхүү "Лугано" банкны вэбсайтыг ухаж үзсэн бололтой хаягийг нь хэлж, дотор нь байгаа банкны балансыг нь татаж хуулан үзүүлэв. Улстөрчийн хувьд тэрээр "Энэхүү Худалдаа, хөгжлийн банкны булхайг илчилнэ, сүүлд эрх мэдэлтэй болохоороо луйврын хувьчлалыг буцаана, үүний төлөө амь насаа зориулахад ч бэлэн" гэж нэмж хэлж сүржигнэв. Магадгүй, энэ нь түүний улстөрчийн нэр төрийг нэмсэн ч байж болох юм. Нийгэмд шударга хүн болж харагдах гэсэн зүтгэлийнх нь оноог ч дээшлүүлсэн байж болох юм. Харин тэрээр асуудлын мөн чанар, цаад утгыг нь огт ойлгоогүй, сониноос хэн бүхний олж авсан мэдээлэлтэй нэгэн болохоо харуулав. Тиймээс ч жинхэнэ луйврыг улам гүнзгийрүүлж, хуйвалдааныг улам чамбай болгоход идэш болж буйгаа мэдсэнгүй. Юу гэвэл, Худалдаа, хөгжлийн банкны хувьчлал нэртэй луйвар явцгүй болоод эхэлмэгч хувьчлал яваагүй бурууг хэн нэг рүү чихэх хэрэгтэй байлаа. Мөн цаашид хууль зөрчсөөр байгааг ямар нэгэн аргаар тайлбар олж хэлэх хэрэгтэй болсон юм. Чухам энэ үед тэдэнд Баабар тус болжээ. "Юун түрүүн Монгол дахь сөрөг хүчний эрх баригчид, лидерүүд хувьчлалыг эсэргүүцэж байгаа учир энэ асуудлаа эргэж харах болно" гэсэн утгатай бичгийг "Жералд Металлз" компаниар хийлгэж аваад үүнээ үзүүлэх болов. Төрийн өмчийн хорооны дарга Пүрэвдорж үүнийг бүр нээлттэйгээр зарлаж, удаа дараагийн хууль зөрчих ажиллагааныхаа зөвтгөл болгон ашиглалаа. Пүрэвдорж энэ үгээ УИХ-д мөн хэлсэн юм. Ингэснээр хууль тогтоох байгууллагад хүртэл сонсгож хууль бус үйлдлээ "хуульчилж" буй хэрэг билээ. УИХ-д сөрөг хүчний гол үзэл сурталчийн нэрийг гаргаж бурууг чихсэн нь гишүүдэд ТЄХ хууль зөрчсөн эсэх тухай гэхээсээ биеэ хамгаалах, дайснаа үзэн ядах зөнг нь илүүтэй хөдөлгөсөн тул Баабарын нэр бусармаг явдалд нь сайн хамгаалалт болжээ.

Vнэндээ юу болов?
Vнэндээ асуудал Баабарын хэл амнаас болсон юм биш аж. Худалдаа, хөгжлийн банкийг луйвардах гэсэн бүлгийн дотор гарсан зөрчил маргаанаас хамаг асуудал үүдэлтэй аж. "Жеральд Металлз" компанид ямар ч банк, хэзээ ч хэрэг байхгүй. Аль Отгонбилэг, Дорлигжав нарын үеэс Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт дээр онцгой эрх олгоно, хариуд нь 20-оос доошгүй сая долларын зээл олгохыг хүссэн санал тэдэнд олон очиж байжээ. Ганц тэдэнд биш, өрсөлдөгч комодити компаниудад ч ийм санал их ирж байв. Гэтэл тэд банк биш, мөнгө зээлэх, өөр хэрэгт нь хөрөнгө оруулах нь тэдний сонирхлоос огт гадуур хэрэг. Иймээс Монголын талаас гарсан иймэрхүү санал болгон эрс няцаалтад орж байв. Гагцхүү зэсийн баяжмал болон алтанд урьдчилгаа төлж болно. Нэгэнт энэ нь урьдчилгаа тул хүү гэх асуудал байхгүй, гэхдээ урьдчилгаа нэгэнт төлсөн болохоор алт, зэсээ л авч таарна. Єөр юу ч хэрэггүй. "Жеральд Металлз" нь Чулуунбат, Энхбаяр нарыг сөрөг хүчин байх үеэс нь зөв бооцоо тавьж тойлсон тул Монголын алт, зэсийн баяжмалын экспортод онцгой эрх олж авах нь авлаа. Тэдний хүсэлтээр алтны барьцаа болгон 20 сая долларын урьдчилсан төлбөр хийлээ. Дотроо яаж хувааж авч, юугаа луйвардана өөрсдөө мэдэх хэрэг. Энэ мөнгөнд таарсан алтыг л хугацаандаа яаралтай эргүүлж өгөх болзолтой.


Орж ирсэн 20 сая долларын хагасыг "Монгол газар" компанийн Мянганбаяр авчээ. Мянганбаяр нь сонгуулийн үед МАХН-д асар дэмжлэг үзүүлснээс гадна хожим төрийн сайд болсон Энхтүвшингийн ганц ходий. Энхтүвшин сөрөг хүчин байхдаа эхнэр хүүхдээсээ салж шинээр амьдрал зохиох гэж ядарч зовж явахад нь Мянганбаяр найзын халуун гараа сунгасан аж. Иймээс ийм их мөнгө авах "эрхтэй". Гэвч олж ирсэн мөнгөө Энхбаяр, Чулуунбат, Энхтүвшин гурав тэрүүхэндээ хуваагаад авчихаж байгаа нь УИХ-ын дарга Энэбишийн гэдэнг хөдөлгөжээ. Үүнээс болж засгийн хямрал ч үүссэн, тэд я хоорондоо мундахгүй их хөлөө жийлцсэн. Эцэст нь үлдсэн арвыг нь "Монгол банк"-ны Одонгуагийн нэр зааж өгсөн тушаалаар Худалдаа, хөгжлийн банк тараасан ба үүн дотор спикерийн "Монполимет" хэмээх орд газар дамладаг компани хамаарч хоёр сая доллар олж авснаар асуудал түр зуурын эвлэрэлд хүрчээ.

"Жеральд Металлз"-ын хувьд 20 сая долларт таарах алтаа авч байж салсан. Харин дотогшоо тараасан мөнгө нэлээд нь буцаж очиж чадахаа болилоо. Юун түрүүн Мянганбаяр мөнгөө төлж чадахаа болив. "Монполимет" ч мөнгөнийхөө хагасыг өгөөгүй явна. Энэ бүхнийг Монгол банкинд хадгалагдаж байгаа улсын цэвэр нөөцөөр хаасан хэрэг. 2000 онд 158 сая ам.долларын цэвэр нөөцтэй байсан бол хоёр жил өнгөрөхөд ердөө 10 сая доллараар нэмэгдсэн нь энэхүү улсын нөөц өсөхгүй байгаа олон шалтгааны нэг нь билээ. Хэрэг илрээд "Монгол газар" мөнгөө төлж чадахаа болихын үест сайн найз нарын хооронд хагарал гарлаа. Юун түрүүн Энхбаяр өөрийн орлогч Энхтүвшинтэй энэ асуудлаас болж зөрчилд орж эхлэх нь тэр. Чулуунбат, Энхбаяр хоёрын хооронд ч гав гарч эхэллээ.

Асуудал цааш яаж өрнөв?
Мянганбаяр мөнгө төлж чадахгүй байгаа шалтгаанаа "Цагаан Шонхор" компанийн Энхтайван ба түүний бүлэгт дээрэмдүүлснээр тайлбарлах болов. Чухам үүнээс үүдэн "Центрпоинтийн хэрэг" гэгч дуулиантай шуугианыг үүсгэх хэрэг гарчээ. "Центрпоинтийн хэрэг" гэгч цаашаа дуулиан үүсгэх хэд хэдэн шалтаг шалтгаан нэгэн зэрэг үүссэн нь тун таатай хэрэг болов. Юун түрүүн УИХ-ын гишүүн Гүндалай зарим эрүүгийн хэрэгтнүүд төрийн машиныг удирдах болж цагдаа, шүүхийг гартаа хийгээд хуульчлагдсан дээрэмчид болж хувирсан тухай мэдэгдэл хийлээ. Гүндалайгийн хэлсэн үг болгоныг эсэргүүцэж амыг нь хааж байдаг Монголын төр энэ удаа асуудлыг тун гярхай анхааралтай сонсох нь тэр. Үнэндээ Гүндалайгийн хэлсэн үг үнэний нэлээд хувьтай аж.


Хоёрдугаарт Хууль зүйн сайд Нямдорж, Цагдаагийн дарга Амарболд нарын удаан үргэлжилсэн зөрчлийн асуудал байлаа. Амарболд бол юун түрүүн Ардчилсан намын нэг лидер, Ерөнхий сайд асан Энхсайханы хүн. Энэ утгаараа "Цагаан Шонхор"-ын Энхтайваны гарын хүн. Ерөнхий сайд болмогцоо Элбэгдорж нь Амарболдыг халж орхисон боловч Амаржаргал Ерөнхий сайд болуутаа Энхсайханы шахалтаар түүнийг ажилд нь эргүүлж тавьжээ. Нямдоржийн хувьд тэр угаасаа генерал Пүрэв, Амарболд нарыг аль алиныг нь үзэж чаддаггүй этгээд. "Зоригийн аллага" хэмээх хэрэг цагдаагийнханд сайхан идэш болж албан тушаалд дэвших, биеэ унагах, албан тушаалаа авч үлдэх зэрэгт хэрэглэгддэг хамгийн том таатай олз нь болоод хэдэн жилийн нүүр үзсэн билээ. Иймэрхүү хэрэгт сүрхий гаршсан Амарболд нь Нямдоржийг сайд болж байх яг тэр цаг минутанд Бат-Үүлийг баривчлан шоронд хийж орхих нь тэр. Єөрөөр хэлбэл Амарболдыг Нямдорж халж болохгүй, яагаад гэвэл яг "Зоригийн аллагын" хэргийг жинхэнээр нь илчилж, халуун мөрөөр нь орж байхад ингэвэл Нямдорж өөрөө хамсаатан болж таарна. Энэ улайм цайм муухай мэх Нямдоржийн эгдүүг тун ихээр хүргэжээ. Нөгөө талаар Монгол банкны Ерөнхийлөгч асан Үнэнбатын мэдээлэл, шаардлагын дагуу шинэ Ерөнхийлөгч Чулуунбат дээр цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгээд хоёр жилийн нүүр үзэж байснаа яг энэ өдрүүдэд Амарболд хэргийг хаалгав. 1992-1996 онд Монгол банкны дэд ерөнхийлөгч байхдаа Чулуунбат нь диллерийн болон зээлийн асуудал дээр олон "ноцтой" хэрэг тарьчихсан байсныг нь Үнэнбат матсан хэрэг. Ийнхүү хэргийг хаалгаснаараа Амарболд өөрийгөө Энхбаярын талын хүн гэдгээ битүүгээр ойлгуулж буй хэрэг юм.

Мянганбаяр төлбөрийн чадваргүй болсон асуудал Гүндалайгийн мэдэгдэл, Нямдоржийн занаагаар дамжин дуулиант "Центрпоинтийн хэрэг" болон томорлоо. Зодооны хэргийг зориудаар зохион байгуулсан нь үнэн байж болох талтай. Юутай ч гэсэн Мянганбаяраас мөнгө дээрэмдсэн хүмүүсийг ямар нэг шалтгаар баривчлан хорих нь юунаас ч үл хамааран хийгдэхээр төлөвлөгдсөн операци байв.

Мянганбаяр өөр юу хийв?
Мянганбаяр Чулуунбатаас авсан 10 сая долларынхаа хэсгийг Энхтайван, шөвгөр Єлзий нарын бүлэгт рекэтлүүлэн алдсан байж тун магадгүй. Гэвч үүнийг нь хэлүүлэх гэсэн Цагдаагийнхан түүнийг шоронд хориод ч хүлээлгэж чадсангүй. Мянганбаяр ирээдүйд амь насаа ч алдаж болох ийм эрсдэлтэй алхмыг ухамсартайгаар хийгээгүй байж болох юм. Монголд шоронгоос ч урт гар суналзан гарч ирж өшөөтнөө дарж чаддагийг тэрээр эрх биш мэдэх биз. Гэтэл Мянганбаяр үүнээс гадна олон хэрэгт орооцолдсон байлаа. Юун түрүүн тэрээр "Жеральд Металлз"-аас авсан мөнгөнийхөө нэлээдээр урьд "Иточу" компаниас авсан өрөө дарлаа. Гэтэл түүний "Вагнер Ази" компаниас зээлээр авсан 12.5 сая доллар нь хүзүүгээр нь ороож эхлэв.


"Вагнер Ази" бол Монголд хийсэн хөрөнгө оруулалтаараа хоёрдугаарт ордог том компани. Уул уурхайн тохог төхөөрөмж, машин техник оруулж ирдэг. "Катерпиллар" болон "Форд" компанийн дистрибьютер хийдэг. Эндээс Мянганбаяр ирээдүйд олборлох алтаараа барьцаалж 12.5 сая долларын тоног төхөөрөмж, зээл авчээ. Гэтэл үүнийхээ хагасыг төлөхгүй удаад байхаар нь хоёр тал гэрээгээ шинэчлэн хийж 5.6 сая долларын өрийг "Монгол газар" ойрын үед "Вагнер Ази"-д төлнө гэж гэрээлсэн байна. Төлбөрийн графикийг ч тогтож, хоёр талаас гарын үсэг зуржээ. Харин Мянганбаяр гарын үсэг зураад л энэ асуудлыг ор тас мартаж. Иймээс "Вагнер Ази" шүүхэд хандсан байна. Шүүх дээр харин Мянганбаяр ажиллалгүй яахав. Дүүргийн шүүх өрийг нь дундуур нь хуваагаад "Монгол газар"-ыг 2.7 сая долларын өртэй гэж тогтжээ. Яагаад дундуур нь хуваагаад ийм хачин шийдвэр гарч байгаа нь тайлбар байхгүй. Дараа нь мэдээж "Вагнер Ази" давж заалдана. Нийслэлийн шүүх хэргийг буцаав. Эргэж дүүргийн шүүх дээр ирсэн хэрэг нь "Монгол газар" "Вагнер Ази"-д 5.2 сая долларын өртэй гэж шийдвэрлэлээ. Ингэхээр нь Мянганбаяр өмнөөс нь мөн л давж заалдлаа. Нийслэлийн шүүх асуудлыг "авч хэлэлцээд" Мянганбаяр 1.6 сая долларын өртэй гэж шийдэх нь тэр. Ийнхүү Мянганбаяр 4 сая долларын ашигтай гарч ирэх нь тэр. Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулагч компанийг монголчууд шүүх, төртэйгээ нийлж улайм цайм дээрэмдэх нь энээ. Энэ асуудал Дээд шүүхээр орсон боловч Нийслэлийн шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталжээ.


Дөрвөн сая ам.долларын хожоо хийхийн тулд Мянганбаяр шүүхэд нэлээн хэмжээний мөнгө зарцуулжээ. Шүүхийн шийдвэр гаргасан шүүгчид гэнэт учиргүй баяжицгаав. Гол шийдвэр гаргасан шүүгч нь гэхэд 100 мянган төгрөгийн цалинтай, тун ч тарчиг амьдарч байснаа гэнэт жип унан, гурван давхар байшин бариулаад унажээ. Тэд барилгын материалаа өөрийн биеэр цуглуулахаар болж, Бээжинд айлчлав. Сонирхолтой нь унаж яваа жип нь "Монполимет" компанид анх бүртгэгдсэн ба Бээжинд явахдаа "Монгол газар" компанийн зардлаар ухасхийжээ. Сонирхуулахад "Монполимет" компанийн захирал Гарамжав болон шүүгч нар олон жилийн сайн найз нөхөд юм. Гэхдээ ийм айхавтар мөнгө 4 сая долларын дээрмийг ганц шүүгч бие даан хийж чадахгүй нь ойлгомжтой. Яагаад ийм гэнэтийн бусармаг шийдвэр гарсныг асуухад "ерөнхийлөгчийн захиас бий" гэж ам алдсаныг нь чихээрээ сонссон хүн ч бий. Дээд шүүхийн дарга Ганбат ч мөн оролцоотой. Үүнийхээ шанд хүүхэддээ байр авч өгсөн гэж яригддаг.


"Вагнер Ази" компанийг Монголын төр засаг, шүүх нийлж байгаад луйвардсан асуудал чимээгүй өнгөрсөнгүй. 2002 оны 6-р сард Улаанбатарт болсон "Америк-Монголын бизнес зөвлөл"-ийн хурал энэ асуудлыг тун ноцтой авч үзлээ. Америкчууд цаашдын хөрөнгө оруулалтын асуудлаа энэхүү "Вагнер Ази" компанид гаргасан шударга бус шийдвэртээ Монголын шүүх дахин яаж хандан залруулах эсэхээс хамаарна гэдгээ хояргүй утгаар илэрхийлцгээв. АНУ-ын Элчин сайд Ж.Дингер зөвхөн энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Энхбаяртай хоёр удаа уулзан шаардлага тавьжээ. Єгсөн албан ёсны ноотод нь "Коррупци авилгад идэгдсэн Монголын шүүх" гэсэн хатуухан үг хэллэг ч орсон байв.

Дэд ерөнхийлөгч Аль Горын удирдлагаар 1998 онд Вашингтонд хуралдсан "Сайн засаглалын" олон улсын хурал дээр АНУ-ын иргэн дэлхийн аль ч оронд хээл хахуулийн хэрэгт орооцолдвол АНУ-ын хуулиар шийтгэх ба АНУ-ын иргэн, компани пэлхийн аль ч оронд хээл хахууль, авилгын золиос болох юм бол АНУ-ын төр бүхий л хүчээрээ тэр хүн, компаниа өмгөөлнө, улс төрийн арга хэрэглэнэ гэж зарласан билээ. "Вагнер Ази" ч, "Америк-Монголын бизнес зөвлөл" ч, АНУ-ын Элчин сайдын яам ч, Олон улсын валютын сан, Дэлхийн банк ч энэ хэргийг Монголын төр хэрхэн шийдэхийг анхааралтай ажиглан харж байна. 2002 оны есдүгээр сард Дэлхийн банкны ивээл дор Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хийх Засгийн газрын хүсэлтийг нь Дэлхийн банк хүлээж авсангүй, "хурал зөвлөгөөн багадаагүй, шинэ Засгийн газар сүүлийн хоёр жилд юу ч хийсэнгүй, ажлаа хийцгээ" гэж албан ёсоор хэлжээ. Эцэст нь Монголын Засгийн газар удтал гуйж гувшсаны дараа "Монголд хөрөнгө оруулахад юу саад болж байна вэ?" гэсэн доромж нэртэй чуулга уулзалт хийхээр болсон байна. Монголд хөрөнгө оруулж, шуугиантай Худалдаа, хөгжлийн банкны хувьчлалд оролцож буй АНУ-ын "Жеральд Металлз" компани улам бүр авилгалд идэгдэн энэ нь улайм цайм болж байгаа Монголын төрийн өнөөгийн байдалтай холбогдуулан Элчин сайдын яамнаасаа айхавтар анхааруулга санамж авсны эцэст Худалдаа, хөгжлийн банкны хувьчлалд оролцох идэвхи нь гэнэт суларчээ. Харин Монгол банк, ТЄХ-ны хүсэлтээр "сөрөг хүчний нэгэн лидерээс болов" гэсэн бичиг шийтгэж өгсөн байна.

Хувьчлал яаж явагдав?
2002 оны тавдугаар сард Худалдаа, хөгжлийн банкны хувьчлал явагдлаа. 5-7 газарт тендерт санал өгсөн гэх боловч шаардлага хангаагүй шалтгаанаар хоёрыг нь авч үлдэв. Эцэст нь нэгнийх нь тендерийн бичгийг нь задалж ч үзэлгүйгээр "Жеральд Металлз-Лугано консорциум" хэмээх баг 12 сая гаруй ам.доллараар Худалдаа, хөгжлийн банкийг авах болжээ. Тендерт оролцсон аль ч компани тендерийн анхдагч нөхцлийг хангасангүй. 50 сая ам.долларын өөрийн хөрөнгөтэй, 10 жилээс доошгүй ажилласан банкны туршлагатай нэр хүнд бүхий аудитын байгууллагаар аудит хийлгэсэн байх нь хувьчлалд оролцох банкны үндсэн нөхцөл гэж заасан ба энэ тендерийн нөхцлөө интернэтээр цацаж Английн "Экономист" сэтгүүлд хэвлүүлсэн юм.

"Жеральд Металлз" компанид Монголын хамгийн том банкийг өгөх гэж улайраад байдгийн цаад шалтгаан ихээхэн өөр. Комодити компанид зуучлах ажлаа л хийнэ үү гэхээс өөр хөрөнгө оруулалт, тэр дундаа огт оролцож байгаагүй шинэ бизнест, тэгээд ч ийм найдваргүй оронд, найдваргүй зах зээл дээр үзэлцэж байх хэрэггүй. Гэтэл Монголын алт, зэсийн бажмалын зах зээл дээрх монопол эрхийг амлаж байгаа төрийн эрх мэдэлтнүүд нь энэ гол банкаа сонирхож, өөрсдөө авахад нь туслаач гэсний дагуу хариу тус хүргэх зайлшгүй шаардлагатай болжээ. "Жеральд Металлз"-д үйлчилдэг банк нь Голландын "Ай Эн Жи Баринг" банк. Харин энэ банк бол хөрөнгө оруулалт, том зээлийн банк болохоос жижиг арилжаа хийдэггүй. Худалдаа, хөгжлийн банк өөрсөдтэй нь харьцуулахад ердийн нэг жижиг ядуу орон дахь жижиглэнгээр ажилладаг үнэхээр жижиг банк. Тухайн орондоо болохоор нийт мөнгөнийх нь 60 хувийг ганцаараа атгадаг. Иймээс "Ай Эн Жи Баринг"-ийн сонирхлыг татсангүй.

Ингээд Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат өөрийн биеэр Европ, тэр дундаа Швейцарьт нэлээд удтал айлчлан тоглолт хийж хайж байж Италийн хил дээр чөлөөт бүсэд ажилладаг "Лугано" хэмээх банкийг олжээ. Хувьчлалд оролцож буй дүр үзүүлсний төлөө зохих шан олдохоор ярьсан нь мэдээж. Харин "Лугано" жижиг жижигдээ нөгөө Худалдаа, хөгжлийн банкны тендерийн нөхцлийг ч хангаж чадахгүй жижиг аж.


Єөрийн хөрөнгө нь ердөө гуч хүрэхгүй сая доллар. Үнэхээр аудитын үнэлгээ огт хийгдээгүй удсан аж. 2000 оноос хойшхи тайлан баланс нь интернетийн вэбсайт дээр нь сох байхгүй. Ийнхүү нүглийн нүдийг гурилаар хуурах үлгэрээр "Лугано" банк, "Жеральд Металлз" комодити компани хоёр нийлж консорциум байгуулан тендерт оролцсон болж Худалдаа, хөгжлийн банкийг авахаар боллоо.

Тендерт оролцохдоо Монголын олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор жинхэнэ сонирхож буй этгээдүүдийн зааж өгснөөр хоёр нөхцөл хэмээх хуурамч мэдээллийг цацав. Нэг нь уул консорциум ойрын хугацаанд Худалдаа, хөгжлийн банкинд 28 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн нэгэн амалгаа. Үнэндээ Монголын хэсэг бүлэг хүмүүст банкийг нь авч өгөхийн тулд нэрээ ашиглуулчихаад дээр нь илүүдээ гарсан юм шиг 28 сая доллар хаяж байх хэрэг юу билээ. Нөгөө нь Худалдаа, хөгжлийн банкны менежментийг "Ай Эн Жи Баринг" хийж өгөх тухай дэмий хоосон үг байна. Банкны менежментийг олон сар жилээр хийдэг. Чухам ингэж байж үр дүн гарна. Тэр байтугай банкны олон үйл ажиллагааны нэг дээр нь зөвлөгөө өгөхөд ч олон сар жилийн хугацаа бардаг эд. Гэтэл Худалдаа, хөгжлийн банкинд хоёр сарын хугацаагаар менежмент хийнэ гэсэн нэрээр "Ай Эн Жи Баринг" банкны мэргэжилтэн иржээ. Энэ бол олныг төөрөгдүүлэх гэсэн явуургүй мэх болох нь мэргэжлийн ямар ч хүнд дэндүү ойлгомжтой.

Хувьчлал хийсэн бол 14 хоногийн дотор мөнгөө шилжүүлдэг, эс тэгвээс тендерийг хүчингүй болгоод дахин зарладаг хууль бий. Харин уул консорциумд 100 хоногийн мөнгө төлөх хугацаа тавьж өглөө. Гэтэл консорциум энэхүү хуулиас 7 давсан хугацаанд ч мөнгөө төлсөнгүй. Хугацаа дуусахын өмнөхөн ирээд нийт мөнгөний 60 хувийг одоогоор төлж байя гэсэн санал тавьжээ. Харин ТЄХ саналыг хүлээж авалгүй хугацааг дахин 75 хоногоор сунгалаа. Яагаад 60 хувийн мөнгө төлөхөөс татгалзав. 60 хувийг нь авчихаад үлдсэн 40 хувьд нь 75 хоногийн хугацаа тавьж өгч болох л байсан шүү дээ.
Үнэндээ энэ бол нэг талаас блиф, нөгөө талаас зөрчилдөөний илрэл юм. "Жеральд Металлз" хувьчлалд өөрт ногдсон хэмжээгээ төлж болохоо ойлгуулжээ. Харин үлдсэнийг нь жинхэнээсээ луйвардах гээд байгаа этгээдүүд бол өөрснөө ол гэсэн үг. 60 хувийн мөнгөнд ирээдүйд алт, зэс л авна, түүнээс ямар ч банк тэдэнд хэрэггүй. Нөгөө талаас Монголын талын коррупци авилгал хэтэрхий олны нүдэн дээр гарч улмаар олон улсын асуудал болж босч ирсэн. Үүнд нь Худалдаа, хөгжлийн банкийг авах гэж улайраад байгаа хүмүүс өөрсдөө холбогдож эхэлсэн. Мөн тэднээр дамжсан зээлдэгчид АНУ-ын хөрөнгө оруулагчдад хор учруулж эхэлсэн. Энэ талаар Элчин сайдын яам тов тодорхой сануулга өгсөн. Нэг үгээр бол "Жеральд Металлз" анхны тохиролцооноос буцахад бэлэн болжээ.

Пvрэвдорж юу ярив?
ТЄХ-ны дарга Пүрэвдорж асуудлыг улстөржүүлэхээр шийдлээ. Удаа дараагийн хууль зөрчсөн асуудлаа Баабартай холбож, түүний хэл амнаас болж ийм хэрэг үүдэж байгаа талаар сонин хэвлэл болон УИХ-д мэдээлэв. Түүнээс гадна түүний ярилцлагаас үзэхэд тэрээр хуйвалдаанд оролцогч биш ердийн даалгавар гүйцэтгэгч бололтой. "Лугано" банк болон "Жеральд Металлз"'ийн талаар түүний өгч байгаа ярилцлага, тоо баримт зэрэг нь үнэнээс ихээхэн зөрсөн, төөрөлдсөн хүний үг байлаа. Энэ талаар Пүрэвдорж ч, Баабар ч аль аль нь өнгөц мэдээлэлтэй, нэг нь авсан даалгаврынхаа дагуу хамгаалж л байвал боллоо гэсэн, нөгөө нь улс төрийн байр сууринаасаа шүүмжилж л байвал барав гэсэн хандлагатай аж. Эдний алинд нь ч Худалдаа, хөгжлийн банкийг авах гээд байгаа жинхэнэ эздийн талаархи мэдээлэл тун хомс ажээ. Пүрэвдорж мэдэгдэхдээ Худалдаа, хөгжлийн банкны 30 хувийг тэнд ажиллаж байсан хэсэг нөхөд хууль бусаар булаан авсан гэлээ. Гэтэл 30 хувийг ажиллагсдад нь хувьчлах шийдвэр Жасрайн засгийн газрын кабинетад гарч Энхсайханы Засгийн газар хэрэгжүүлсэн юм. Энэ хувьчлалыг хүчингүй болгох аижллагааг Энхбаяр Ерөнхий сайд болуутаа хэрэгжүүлж эхэлсэн.


30 хувь гэдэг бол шийдвэр гаргахгүй ч гэсэн хяналтаа байлгаад байхуйц хангалттай хувь. Энэ 30 хувь нь 200 шахам хүнд тарчихсан аж. Иймээс уул банкны захирал, хувьцаа эзэмшигч Мэдрээг зайлуулж Энхбаяр, Чулуунбат нарын хамгийн итгэлтэй түнш Мөнхбатыг захирал болгов. Мөнхбат нь олон улсын харилцааны мэргэжилтэй, ГЯЯ-нд ажиллаж байгаад Чулуунбатын урилга татлагаар 1992-1996 онд Монгол банкинд Чулуунбатын дор ажиллажээ. Чухам энэ үед энэ хоёр хүн хамтран ажиллаж диллер болон зээл дээр гар нийлэн олон сэжигтэй үйлдэл хийсэн нь 1998 оноос Цагдаа дээр эрүү үүсчихсэн явсан билээ. Ганц жишээ хэлэхэд Германы Берлинер, Кредит банкуудаас 5 сая гаруй долларыг ХОТШ банкаар дамжуулан зээлж авсан ба энэ мөнгө тухайн үеийн "Бизнес банк" зэргээр үзэх мөргүй алга болсон юм. Харин Чулуунбат, Мөнбат нар энэ гэмт хэргээ 2002 онд цайруулж чадлаа. Энхбаярыг Германд айлчилж байхад нь уул өрийг 50 хувиар хямдруулж Монгол банкин дахь улсын цэвэр нөөцөөр төлүүлэх болов. Монголбанк болон Засгийн газраас баталгаа байхгүй энэхүү хувийн банкуудын хоорондоо хийсэн зээлийг Монгол Улс, Монголын төр хариуцах ёсгүй, харин зээлийг санаачилж, бүтээж алга болгосон Чулуунбат, Мөнхбат зэрэг хувь хүмүүс хариуцлага хүлээх ёстой билээ.


Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчилж, Энхбаяр өөрийн эхнэр Цолмонг оролцуулсан төдийгүй, банк санхүүгийн талаар мэддэгийн хувьд гомдол гарган барьцалдах магадлалтай Сангийн сайд асан УИХ'ын гишүүн Базархүүгийн төрсөн хүүг нь мөн ТУЗ-д авч амыг нь үдэв.

Дараа нь Худалдаа, хөгжлийн банкны 30 хувь эзэмшигч 200 шахам хүний дунд хагарал гаргах үр дүнтэй ажиллагаа зохиож нэлээд шуугиан үүсгэж амжив. Асуудал нэлээд даамжирсаар 30 хувийг 24 хувь хүртэл буулгаж дөнгөлөө. 76 хувь бол бие даасан шийдвэр гаргахад хангалттай хувь. Гэвч 24 хувийг эзэмшигчид хяналт, шалгалт, гомдол гэдэг утгаараа үргэлж байж байх тул ямар ч хуйвалдаан, шамшигдуулал илэрч болох өндөр эрсдэл дотроо агуулж байгаа. Иймээс "Жеральд Металлз" ч, банкийг хожим нэр дээр болгох гэж зэхэгсэд ч энэхүү 24 хувийг тэг болтол нь алга хийх эрмэлзэлтэй, үүнийг "Жеральд Металлз" анхааруулжээ.

Банкны салбарт өөр ямар луйвар гарч байна?
1991 онд Банкны хоёр шатлалын хууль мөрдөж эхэлснээр асар олон арилжааны банк буй болох нөхцөл бүрдлээ. Гэвч гиперинфляцитай байсан тэр үед ихэнх банк зальхай луйвар, идэж шамшигдуулахын үүр овоохой болжээ. Түүнээс гадна Засгийн газар ажрилжааны банкуудтай наймаа хийдэг, элдэв төрлийн зээлүүдийг шахаж хийлгүүлдэг байсан нь хувь хүний шамшигдууллын хариуцлагыг төрд наах таатай бололцоо нээсэн юм. Аль ч арилжааны банк Засгийн газрын оролцоотой байсан тул Монгол банк, Засгийн газраас аль ч банкнаас хаанаас ч хааш нь зээл гаргуулдаг байлаа. Банкууд үүнийг нь далимдуулан асар их луйвар хийнэ. Банк дампуурахад Засгийн газраас түүнийг нь бусад банкуудад нийлүүлэх замаар аргалж байв. Ингэснээр ганц ч эрүүл банк үлдсэнгүй. Үүнийг нь тухайлбал, "Бизнес" банк ашиглаж Монгол банкны зуучлалаар ХОТШ-оор дамжуулж нэг сая доллар аваад хэдүүлээ хувааж авчихаад дараа нь банкаа дампууруулж байх жишээтэй. Ингэснээр банкуудын муу зээлийн хэмжээ олон арван тэрбум төгрөг гараад явчихжээ.
1996 онд Монгол банкны шинэ хууль батлагдаж, дараа нь Азийн хөгжлийн банкны 35 сая ам.долларын зээлээр банк эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Үүнд зөвхөн "Ард" банкны найдваргүй зээлийн хэмжээ 40 тэрбум төгрөг давжээ. "Сэргээн босголт", "ХОТШ", "Даатгал" банкуудыг араас нь дампууруулж "ХААН" банкинд нэмж зээл олгосноор 1999 онд гэхэд Монголд нүүрлэсэн байсан банкны их хямралыг даван туулж, санхүүгийн системийг эрүүлжүүлж чаджээ.


2000 онд банкны эрүүлжсэн тогтоц хүлээж авсан Н.Энхбаяр, О.Чулуунбат, Ч.Улаан нар 1992-1996 онд Төв банк, Засгийн газарт байхдаа хийж байсан бусармаг үйлдлүүдээ үргэлжлүүлж эхэллээ. 1998 онд "Сэргээн босголт" банкнаас луйвардах замаар шинээр байгуулагдсан "Кредит" банкийг үндэслэн байгуулагчид нь УИХ-ын дарга Л.Энэбиш, УИХ-ын гишүүн Р.Содхүү, А.Базархүү тэргүүтэй этгээдүүд юм. "Жеральд Металлз" компаниас алтны урьдчилгаанд авсан 20 сая доллар дээр буй болсон банк нь 2000 онд байгуулагдсан "Зоос" банк. Үүнээс гадна "Мянганы зам", мах үйлдвэрлэл, уринш зэрэг хөтөлбөрүүдэд асар их зээлийг улсын мэдлийн ба улсын оролцоотой банкуудыг шахах замаар гаргуулж эхлэв. Тухайлбал, "Мянганы зам" хөтөлбөрт зориулж бонд, үүнийгээ шахаж байж Худалдаа, хөгжлийн банк, Анод банкаар Засгийн газрын баталгаатайгаар таван сая долларынхныг авахуулж дөнгөжээ. Энэ нь Олон улсын валютын сангийн Монголтой хийсэн гэрээг илт зөрчиж байгаа тул ОУВС гэрээ хэлэлцээрээ цуцлахад хүргэв.

Хөдөө аж ахуйн банк буюу ХААН банк нь олон улсын байгууллагын дэмээр эргэж сэргэсэн ба менежментийг нь асар өндөр цалинтайгаар америк хүн хийж байгаа юм. Гэтэл уринш тариаланд их хэмжээний мөнгө зээлэхийг энэ банкнаас Засгийн газар шаардав. Мэдээж ХААН банк илэрхий эргэж төлөгдөхгүй луйврын зээл гэгчид үл итгэн татгалзсан байна. Тэгэхээр нь ХАА-н сайд Засгийн газрын ХААН банкинд байршуулсан байсан 3 тэрбум төгрөгийг татаж аваад мөнөөх зээл гэгчийгээ хийж байж л санаа нь амарчээ. Ийнхүү 2002 онд уриншид өгсөн 8 тэрбумын зээл яавч эргэж төлөгдөхгүй болсон, хариуцлагыг нь мөнөөх улсын цэвэр нөөц л хаахаас өөр аргагүй болж байгаа юм. Мах үйлдвэрлэлд өгсөн олон тэрбумын зээл ч эргэж төлөгдөж бололцоогүй боллоо, гол зээлдэгч нь Германд элчин сайдаар томилогдов.

"Аалзны тор" юу өгүүлнэ вэ?
"Аалзны тор" нийтлэл "Үг", "Єдрийн сонин"-д хэвлэгдсэнээр нийгэмд нэлээд цочрол өглөө. Єнөөгийн төр, засгийн эрхэнд байгаа хүмүүсийг юун түрүүн хамгийн ихээр цочоож сандаргажээ. Үүнээс үүдсэн шуугианыг урдаас нь тиймэрхүү долгионоор цохиж саармагжуулах нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Иймээс Чулуунбат, Энхбаяр нарын шууд ба шууд бус захиалгаар "Аалзны тор-2" гэсэн нийтлэл зэрэг зэрэг олон сонинд очиж "Үг" сонин хамгийн түрүүн нийтэлсэн байна. Сонин хэвлэгдсэн өглөө Энхбаяр "Үг" сониныг авчруулж "уншиж танилцаад", "Бичсэн болгон нь үнэн байна. Энд ганц ч худлаа алга" гэж бахархалтайгаар дуу алдаж байв. Энэ бол "Аалзны тор" нийтлэлийг Нямдорж нар захиалуулж хийлгэсэн гэсэн таамгаас үүдсэн бухимдлын тайлал байсан ингэж хариугаа барьжээ. Үнэхээр ч "Аалзны тор"-ыг "Аалзны тор-2" сарниаж чадсан юм.

"Аалзны тор" нийтлэлийг ашиглаж нэрээ сайжруулах гэж оролдогчид ч мөн гарч ирлээ. "Би энэ өгүүллэгийг бичээгүй боловч үүрээд шүүхэд очиход бэлэн байна" хэмээн юун түрүүн Баабар хийрхэв. Энэ нь "Уг нь би бичсэн юм" гэсэн санаа гаргах гээд байгаа ч юм шиг. Ардчилсан намын нэвтрүүлгээр сэтгүүлч Уянга мөн өгүүллийг шүүрч аван хэн нэгнийг яллахад ашиглах гэж улайрч гарлаа. "Аалзны тор" нийтлэлийг Монгол банк, Засгийн газар дотроос өөрсдийнх нь хүмүүс бичсэн хэмээн харсан юм шиг төлөглөж мэргэлдэг улс ч олширлоо. Хэн бичсэн нь Энхбаярт мөн сонирхолтой байсан тул өөрийн эхнэрийх нь даргалдаг сонинуудын холбооны Хадбаатар гэгч уул нийтлэлийг оны тэргүүнээр шалгаруулан 500 мянган төгрөгийн шагнал амлав. Мэдээж мөнгө нь цаанаасаа нийлүүлэгдсэн байгаа.

Үүнийг бичигч энэ бүх болж буй луйврын шинжтэй дээрэм тонуулыг харж бухимдахдаа эх оронч санаачлагаараа туурвисан юм. Аль нэг улс төрийн нам, бие хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлэх, ашиглагдах сонирхол алга. Ийм аргаар энэ нийтлэлээ "Аалзын тор-3" гэж нэрлэлээ. Энэ бол "Аалзны тор"-ын үргэлжлэл, харин Энхбаяр, Чулуунбат нарын захиалгаар Уламбаяр, Батболд нарын гүйцэтгэлээр доктор С.Ганбат гэгчийн бичиглэсэн "Аалзны тор-2" гэгчтэй ямар ч хамаагүй.


Манай орныг үнэхээр аалзны тор бүрхээд байна. Үүнд "Центрпоинт"-ийн эрүүгийнхэн, Амарболдын цагдаагийнхан, Ерөнхийлөгчийн шүүхийнхэн, Энхбаярын Засгийн газрынхан, Чулуунбатын Төв банкныхан, Наранхүүгийн Эрдэнэтийнхэн, Р.Содхүү, А.Базархүүг багтаасан УИХ-ынхан, Тэрбишдагвын махны ченжийнхэн, МАХН-д сонгуулиар мөнгө өгчихөөд одоо түүнээ хэд дахин өсгөж авч байгаа олон компаниуд, Мянганбаяр тэргүүтэй алт олборлогчид гээд үй олон хүн, байгууллага, төрийн байгууллагууд, хувийн пүүс, компаниуд орооцолджээ. Аалзны тор биш гэж үү.

Дэд доктор Б.Ганбат
http://www.tsahimurtuu.mn/index.php/sto ... -story-118


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.13 5:27 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-14
Аалзны тор-5
Өмнөтгөл

Аалзны тор өгүүлэл анх гарснаас хойш даруй дөрвөн жил өнгөрлөө. Үүнээс хойш “Аалзны тор - 3”, “Аалзны тор - 4” гэсэн өгүүллүүдийг Монгол улсын иргэн миний бие тус тус бичиж хэвлүүлсэн билээ. “Аалзны тор – 2” гэсэн бичвэр надад хамаагүй, зөвхөн эхний өгүүллийг унтраах, гуйвуулах зорилготой юм байна гэдгийг гярхай уншигч нарт зориулж нэгэнт өгүүлсэн. Үүнээс гадна “Аалзны тор - 5”, “Аалзны тор - 6” гэх мэтийн цувралууд ч гарч байсан нь надад огтоос хамаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Нэгэнт “Аалзны тор -2” гэсэн бичвэрийг зөвшөөрч буй мэтээр өөрийн дараагийн өгүүллийг үүний араас “3” хэмээн дугаарлаж эхэлсэн нь асуудлыг гуйвуулж, хэн дуртай нь энэ нэрийг ашиглан юу дуртайгаа бичиж болно гэсэн сэдэл өгсөн учир үүнээс хойш өөрийнхөөрөө явахаар шийдлээ.

Үүнээс гадна түрүүний цувралуудад өнөөгийн Монголын хамгийн сүрхий аналитикч, улс төрийн үйл явдлыг гярхай ажиглагч Баабар мэтийн хүмүүс рүү дайран довтолж, тэднийг “Аалзны тор” цуврал өгүүллүүдийг өөрийн бүтээл болгох гэж мэтгэж буй мэтээр бичсэн нь эцэст нь эдгээр эрүүл саруул хүмүүсийн дурыг гутаасан төдийгүй, нийгмийн дотор ч шүтэн бишрэгч үй олныг нь холдуулан түлхэж, угаас цуврал өгүүллийн үнэ цэнийг алдагдуулан, үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг эргэлзсэн байдал буй болгосондоо Зохиогчийн зүгээс гүн хүлцэл өчиж буйгаа дурдсу.

“Аалзны тор” цуврал гарч ирснээр нийгмийн дотор сэрдхийлгэл буй болгож, эрүүлээр сэтгэгч хүмүүсийн дунд зүй ёсны бухимдал үүсгэж чадсаныг Зохиогч ажигласан. Үүнээс гадна торны цаад эздийн дунд ч сүрхий сандрал үүсгэж, зарим төлөвлөгөөг нь нураасан буюу өөрийн эрхгүй өөрчлөх байдалд хүргэсэн нь ч үнэхээр болсон зүйл. Юутай ч цуврал өгүүлэл Монголын нийгмийн амьдралд өчүүхэн ч гэсэн эерэгээр туссанд Зохиогчийн зүгээс туйлын сэтгэл дүүрэн байгаагаа өчье.

Аалзны тор цуврал өгүүлэлд нэр дурдагдсан болон хамаарагдсан хүмүүс, компани үүнд ямар ч эсэргүүцэл, тайлбар, учирлал гаргаж ирээгүйг уншигч авхай анзаарсан байх. Ерөнхийдөө л гүтгээд байна, хараагаад байна л гэж бухимдсан дүр эсгэсэн, харин тэр нь тийм учраас худлаа гэх мэтийн эсэргүүцэл огт олж үзсэнгүй. Хамгийн хүчтэй эсргүүцлийг “Таван Богд” компаний эзэн, МИАТ-ын орлогч дарга Баатарсайхан гэгч харууллаа. Тэрээр “Үнэн” сонины хэдэн сэтгүүлчдийг хөлслөн авч тун ч инээдтэй хэдэн зүйл хэвлүүлэв. “Аалз ч торондоо орооцолдоно” гэсэн сонин цуврал эхлүүллээ. Харин Баабар үүнийг нь “Аалз байгалийн төгс бүтээгдэхүүн учир торондоо орооцолдох учиргүй, эрх баригчид л өөрсдийн нэхсэн бүдүүлэг торондоо орооцолдож болно” хэмээн ончтой егөөджээ. Баатарсайханы гол эсэргүүцэл өөрийг нь Ховдын хүн, торгууд ястан гэсэн дээр төвлөрч улмаар Японд сургууль төгсөж чадаагүй гэлээ гээд хуурамч үнэмлэхийн хуулбар сонингийн хуудсаар нэг палбийтал тавьж, өвгөн Савадагийн хүү үнэхээр 50 орчим настай Савадаг Монголд авчираад “ийм хүнийг 70 нэлээд гарсан гэж заллаа” гэх мэтээр баахан марзганав.

Асуудал Савада хэдэн настай, мань хүн өөрөө аль аймгийнх гэдэгт биш байлаа. Асуудал улс орныг бүрхсэн авилгын аугаа тор, торны эзэд, тэдний цадахаа мэдэхгүй ховдоглол, үүний үр дүн болсон нийгэмд ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн газар авалтын тухай байсан юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын хэтийн хувь заяаны тухай ярьсан болохоос Баатарсайхан жинхэнэ дипломтой юу, үгүй юу гэдэг нь хэнд ч падгүй хэрэг л дээ. Харин Худалдаа хөгжлийн банкны гадаадад байршуулсан мөнгийг барьцаалан дахин зээл авсан тухай бичсэн мэдээ минь ташаа байсан, үүний төлөө Монгол Банкны Ерөнхийлөгч Чулуунбат олон удаа мэдэгдэл гаргаж, үүгээр дөрөөлөн ерөөс миний цуврал өгүүллийг худлаа болгох гэж их оролдсон. Гэхдээ тэрээр бусад аль ч баримтыг (ийм баримт үй олон дурдагдсан) огт үгүйсгэж чадахгүй хий л “мөн муухай гөрдөж байна аа” хэмээн толгойгоо сэгсчүүлж суусныг зурагтын ажигч олон үзэгч санаж байгаа байх.

Энэ удаа Зохиогч миний бие та бүхэнд “Аалзны тор - 5” өгүүллээ сонирхуулж байна. Хэн нэгнийг гүтгэж, ариун нэр төрийг нь гутаах ямар ч санаа алга. Гэхдээ ойлгомжтой учир шалтгаанаар олон баримтыг нарийвчлан гаргах бололцоо алга. Нэр холбогдогч өөрөө ийм бичиг баримт, эсвэл болсон факт байгааг сайтар мэдэж байгаа учир бүхнээс түрүүнд энд юуг заан өгүүлээд байгааг эрхбиш сайн мэдэж байгаа. Хэрэв нэр холбогдогч өөрийгөө гүтгүүлсэн хэмээн зарлаж шүүх цагдаадаа хүрвэл, хэдийгээр итгэл найдвар тааруутай боловч Төрийн цагдаа, Төрийн шүүхийн байгууллагатай хамтран ажиллах нь иргэн миний үүрэг мөн учир үүнээс татгалзахгүй.

Би энэ өгүүллийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бичиж байгаа нь зориудын учир шалтгаантай гэдгээ ч хэлье. Өдгөө аалзны торны эзлэх талбай, үйлчлэх механизм хоёр гурван жилийн өмнөхийг бодвол хавьгүй аюултай, хавьгүй өргөн цар хүрээтэй, хавьгүй бат бэх болсон. Энэ эх орныг нийтэд нь торолсон энэ сүлжээ өнчин хүүхдийн сүүлчийн талхыг булааж, өтөл чавганцын сүүлчийн лааг унтрааж байна. Ард түмнийг тэнэг мунхагийн ёроол болгон доромжилж өөрсдөөр нь орилуулж, цамнуулж, алга ташуулж, мэгштэл уйлуулж, хөөрцөглүүлж байгаад аягатай шөл, өмссөн ганц цамцыг нь булаан авч талан дээрэмдэж байна. Үүнийг зүгээр хараад суух бөх зүрх алга. Хөөрцөглөж, хий сургаар хөлд нь хий орсон мянга мянган хүмүүс саналаа өгөх сүүлчийн мөчид ч гэсэн эргэцүүлж нэг бодоосой гэсэн юм. Ирэх аюулыг сануулах гэсэн юм. Үр хүүхдийн чинь хувь заяаг өрөвдсөн юм. Бурхан багш айлдахдаа зовлонг бус зовлонгийн шалтгааныг хай гэсэн билээ.

НИЙГМИЙН БАЯЛАГИЙН ШУДРАГА БУС ХУВААРЬЛАЛТ
Хэдхэн хоногийн өмнө Олон улсын валютын сангаас зохиосон семинар дээр Вашингтоноос ирсэн Мартин гуай үг хэллээ. Тэрээр хэлсэн үгээ зангидаж:

-Танай оронд эдийн засгийн өсөлт үнэхээр ажиглагдлаа. 10,6 хувийн бодит өсөлт гарсан байна. Гэвч энэ өсөлтөөс шинээр ажлын байр буй болсонгүй. Ажлын байр буй болоогүй гэдэг маань ядуурал буураагүй гэсэн үг. Тэгэхээр нийгэмд буй болсон энэ өсөлт ард түмэнд очоогүй гэсэн үг. Энэ нь нэг л үгэндээ танай оронд шудрага хуваарилалт алга гэдгийг л хэлж байна.

Энэ бол Монгол орныг аль зэрэг авилгад идэгдэж, энэ нь эргээд нийгмээ аль хэр хоосруулж хойш чангааж байгааг дээрээс нь харж дүгнэсэн зэрвэс шинжилгээ юм. Авилга гэдэг бол хэн нэг нь нөгөөдөө мөнгө өгөөд байгаадаа ч асуудал нь биш юм. Авилгын мөнгийг хахуульдагч төлдөг юм биш, ядуу хоосон ардууд сүүлчийн таваг шөлөөрөө төлдөгт хамаг учир бий. Авилга ихсэх тутам энгийн ардын амьдрал тэр хэрээр доройтдог гэдэг бол нотлогдсон энгийн үнэн. Энэ дэлхийн олон улс үндэстэн гуйлгын тулам болж, ядуурал гэмт хэрэгт дарлуулж, хөгжих биш ухарсаар буйн гол шалтгааныг мэргэжилтнүүд нэгэн дуугаар “авилга” гэж тайлбарладаг.

2004 онд Монголын эдийн засгийн өсөлт 10,6 хувь гарлаа гэдэг маань манай нийгэмд өнгөрсөн жилээ бодвол 130 сая доллар буюу 160 тэрбум төгрөг шинээр буй болголоо гэсэн үг. Хүндээ хуваавал хүүхэд хөгшингүй толгой дараалан 70 мянган төгрөгөөр амьдрал нь дээшлэх ёстой. Мэдээж энд тэгш хуваарилалт яриагүй учир энэ баялагийг буй болгоход оролцсон хүмүүст илүү хамаатай. Гэхдээ шудрага хуваарилалт ёсоор нийгмийн гишүүн болгон их бага ямар нэг хэмжээгээр хүртэх ёстой. Үгүйдээ л тэтгэвэр тэтгэмжээр дамжаад шүү дээ.

Гэтэл энэ их мөнгө хаачив? Өнгөрсөн жилүүдийн энэнээс арай бага мөнгөнүүд хаачив? Өнгөрсөн хугацаанд гаднаас зээлж авсан тэрбум доллар, буцалтгүй тусламжаар авсан мөн тэрбум доллар хаашаа орчив?

“ААЛЗНЫ ТОР” ЦУВРАЛ ЮУ ӨГҮҮЛЭВ?
“Аалзны тор”, ”Аалзны тор – 3”, ”Аалзны тор - 4” өгүүллүүдэд юу гарсныг эргэж нэг товчхон толилуулъя.

Улсын бага хурлаас Монголд өмчийг хувьчлах шийдвэр аль 1991 оны 5-р сард гарсан боловч хэт хуучинсаг, ортодокс коммунист сэтгэлгээнээсээ салж чадаагүй эрх баригч бүлэглэл үүнээс айж эмээсэн төдийгүй ерөөс зарчмыг нь хүлээн зөвшөөрч чадаагүй учир өмч хувьчлал үнэн чанартаа 1996 он хүртэл явагдаагүй юм. Мал хувьчлал ч Засгийн газрын саналаар биш, үзэл суртал туйлдсаныг далимдуулж малчид өөрснөө гүйцэтгэжээ.

Харин 1996 онд Төрийн эрхэнд гарсан шинэчлэгч үзэлтэй залуучууд өмч хувьчлалыг өргөн фронтоор далайцтай явуулж эхэллээ. 75 жил Төрийг завсарлагагүй зайдагнаж байсан нам, түүний үзэл сурталчид, эрх баригчид эхэндээ үүнд цочирдож байснаа сүүлдээ хармын сэтгэлд автаж эхлэв. Өмч хувьчилж буй этгээд өөртөө заавал юм унагаж байж таараа, гэтэл эд хамаг өрмийг нь хамаад бидэнд юу ч үлдэхгүй нь гэсэн хүний ердийн шунахай сэдэл аж. Ингээд “шудрага” хэмээх үгээр туг яндар хийн тухайн Засгийн газар бүрийн шинэчлэл реформыг эсэргүүцэн, гардагсадыг нь элдэвээр гүтгэн нийгмийг параличд оруулж дөнгөжээ. Хэрэв тэр үеийн гүтгэлэгт үнэмших юм бол эрх баригчид нь Монголын нийт үндэсний үйлдвэрлэлээс хэдэн арав дахин их зүйлийг идэж шамшигдуулсан болж таарах нь.

Хардлагадаа автсан тэд 2000 оны сонгуулиар Төрийг хяналтгүй бүхлээр нь авсан нь ташуур өгчээ. Эцтэлээ шалгасан боловч өмнөх эрх баригчдаас шийтгэл ноогдуулчих олигтой юм юу ч гарсангүй. Ингээд өөрсдөө хоолондоо орохоор зориг шулуудав. Үүний тулд юун түрүүн хоёр үндсэн асуудлыг шийдэх хэрэгтэй байлаа. Нэгдүгээрт нэгэнт гэмт хэрэг хийхээр шийдсэн бол энэ нь гадны гэрчгүй байх ёстой, ингээд Ардчилсан хүчинтэй нэр холбогдсон 15 мянган төрийн ажилтныг ажлаас нь халлаа.

Хоёрдугаарт идэх зүйлээ яаж хувааж авахаа хоорондоо тохиролцох шаардлагатай байв. Харин энэ нь нэлээд хэцүү асуудал аж. Ерөнхийлөгч Багабандийн, Ерөнхий сайд Энхбаярын, УИХ-ын дарга Энэбишийн гэсэн биендээ хүч тэнцүү гурван бүлэглэл буй болж алиндаа ч илүү өгөх хүсэлгүйгээ нуулгүй илэрхийлж байлаа. Чухам энэ зөрчлөөс болж эхний нэг жил ямар ч өмч хувьчлал явагдаагүй, зөвхөн хүчний хуваарилалт л хийгдсэн хэрэг. Гэтэл гэнэт огт санаандгүй юм болж, хүчний харьцаанд үндсэн эргэлт гарлаа. Хоёр бүлгийнх нь гол хүн болох хоёр хүн ээлж дараалан нас барж гуравдахь бүлэглэл ганцаар тунан хоцров.

Тайзан дээр ганцаар эзэгнэн хоцорсон Энхбаяр нөгөө хоёрынхоо үлдэгдлийг ор мөргүй хусаж зүлгүүрдэх ажилд орлоо. Үүний анхны явуулга нь нэгэн архины үйлдвэрийн хувьчлал юм. Ерөөс энэ нь түүний Засгийн газрын эхний хувьчлал байлаа. Талийгчийн бүлэгт үхлийн цохилт өгөх нь эхний зорилт байсан тул “ардчилсан хүчний” тодотголтой боловч хувьчлалд өрсөлдөгчөөр оролцсон бүлэглэлд түүнийг өгчээ. Улс төрийн сөрөг хүчнийнхэндээ өгч буй нь шудрагын илэрхийлэл болох учиртай ч үнэндээ нам дотрох сөрөг хүчиндээ араа шүдээ харуулах нь гол зорилго байлаа. Харин нэг мөсөн үхлийн цохилт өгөх гэж байгаад доозыг нь хэтрүүлэн “надад 500 сая төгрөг амалсан хүн бий” гэж байж өөрөө хэрэгт орох дөхөв.

Харин нөгөө бүлэгтэй нь хууль эрхийн хувьд хүчгүйдүүлэх, таллан хуваах, бололцоотойг нь худалдан авах, эдийн засгийн хавчлага үзүүлэх зэрэг есөн шидийн аргаар үзэлцлээ. Энэ хэрээрээ Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын хооронд хувь хүнийнхээ хувьд гүнзгий хагарал, шууд үзэн ядал үүсэн улам томорсон юм. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Багабандийг эс оролцуулах, орсон хойно нь дэгээдэж унагах бүх арга чаргаа хэрэглэсэн боловч барсангүй. Түүнд барахгүй юм бас байгааг биеэрээ мэдэрлээ.

БАНКНЫ РОЛЬ
Ардчилсан нийгэмд төрийн өндөрлөгийн сэнтий бол жинхэнэ эрх мэдлийн өчүүхэн сэтэрхий. Учир нь нээлттэй нийгэмд удирдагч дарангуйлагч болж чаддаггүй, дарангуйлахгүй бол жинхэнэ эрх мэдэлтэн болж чадахгүй. Иймээс энэ сэнтийг эрх мэдэл болгож хувиргахын тулд мөнгө, бүр асар их мөнгө хэрэгтэй. Ядуу Монголд нүдэнд харагдаж буй мөнгө нь үнэ цэнэт аж ахуйнууд, эс харагдах мөнгө нь газрын баялаг.

Энэ бүхнийг эзэмшихийн тулд юун түрүүн хувийн банк хэрэгтэй. Банк санхүүгийн хэрүүлтэй реформын дараа хувьчлагдаагүй үлдсэн нь Худалдаа хөгжлийн банк байлаа. Гэхдээ хамгийн том нь. Монголын нийт эргэлтийн 60 гаруй хувь нь ганц энэ банкаар дамжина. Гэвч 30 хувь нь хувьчлагдсан, улсад жилдээ 11-12 тэрбум төгрөгийн татвар болон ноогдол ашиг өгдөг энэ аврага эдийг худалдаад авчих мөнгө өөрсөдөд нь байсангүй.

Монгол банкны Ерөнхийлөгч Чулуунбат дэлхийн хаанаас л бол хаанаас хэд л бол хэдэн доллар босгож чаддаг хүн гэж өөрийгөө Энхбаярт итгүүлжээ. Харин жижиг гарын мөрийтэй тоглоомчийн сэтгэхүйтэй тэрээр баахан шуугиан тарьж тарьж юу ч олж чадсангүй. Олон улсын гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдэл хийгээд тэр нь тухай бүрдээ баригдаж ялангуяа Монголын гол хандивлагч олон улсын байгууллагын зүгээс хүчтэй донго авчээ. Тэрээр Хонг Конгоос алан хядагчдын мөнгө Монголд оруулж ирэх, Тайваниас өндөр хүүтэй мөнгө зээлэх, байчихаад Монгол банкны гадаад хадгаламжийг өөрийн нэр дээр эргүүлж өгөхийг шаардсан бичиг явуулах зэрэг өөр хүн бол шоронгийн хадаас болмоор олон шуугиан тарьжээ. Түүний энэ олон гэмт үйлдлүүдэд Олон улсын валютийн сангаас сануулга өгөөд байхаар сүүлдээ улаандаа гарч Монгол улс ОУВС-гүйгээр амьдарч чадна хэмээн ханхалзах болов.

ЧУЛУУНБАТЫН ОВ
Эцэст нь тэрээр удирдан найруулж байж улайм цайм луйврын аргаар ХХБ-ыг хувьчлууллаа. Олон улсын тавцан дээр комодити компаниуд дотроо тун ч өчүүхэнд орох Жэральд Металз компанийг олж ирлээ. Тэр нь Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт дээр үнэмлэхүй эрх эдлэх хүсэлтэй гэнэ. Үүнийхээ шанд ХХБ-ы хувьчлалд хуурамчаар оролцож болно гэж ам өгчээ. Тохиролцоо ёсоор Жэральд металз авах зэсийнхээ урьдчилгааг ХХБ-ы хувьчлалын төлбөр нэрээр оруулж ирэх ба түүндээ хойшид зэсийн баяжмал аваад цайрах ёстой аж. Харин энэ комодити компанийг өнгөлөн далдлахын тулд Швецариас нэг жижиг банк бас оллоо. Нэр нь Лугано. Одоо эзэмшигчийг тодорхойлох ёстой.

Оффшор бүсд компани бүртгэдэг, ашиглагдахаа больсон компанийг эзэмшигчийг нь солиод зардаг үйлчилгээ үзүүлдэг олон компани бий. Хүсвэл хэн нь ч өнөөдөр интернэтээр жишээлбэл Ocra.Worldwide компанийн хаягаар орон хэн нэг нь ашиглахаа больсон компанийг жишээ нь 500 доллароор худалдан авч аль нэг оффшор бүсэд бүртгүүлж болно. Картаар төлбөрөө хийх учир тийшээ очих ч хэрэг байхгүй, тус компанийн төлөөлөгч очоод өмнөөс чинь бүртгүүлчихэнэ. Яг ийм журмаар Чулуунбат нар хэрэгцээнээс гарсан нэг компани худалдан авчээ. Нэр нь Globull Inүestment and Deүelopment Management S.A. Энэ компани нь Жэральд металз, Лугано банк хоёртой нийлээд Globull Inүestment and Deүolopment S.C.A хэмээх нөхөрлөл байгуулан Люксенбургийн оффшор бүсд 2002 оны 12-р сарын 5 өдөр бүртгүүлжээ. Эхний компаний нэрийг яльгүй өөрчилөхөөр нөхөрлөлийн нэр гараад ирж байгаа биз. Нөхөрлөлийг хатагтай Анне-Селоне Хуарт бүртгүүлж, натриотч Иосеф Элвингэр бүртгэж авсан байна. Хэрэв бүртгэлд үнэмшвэл нөхөрлөл 7, Parc d`Actiүites Syrdall, L – 5365 Munbach гэсэн хаягт оршин үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Нөхөрлөл ердөө 62 мянган долларын хөрөнгөтэй аж. Тус бүр нь нэг доллар хорин таван центний үнэтэй 49 600 хувьцааг оролцогч гурван компани хувааж эзэмшинэ. 53 мянган долларын хувьцаа нь Жэральд металзийнх, 8 мянган доллар нь Лугано банкнынх. Харин мөнөөх урт нэртэй компани ердөө ганцхан ширхэг хувьцаа буюу ганц доллар 25 центний хувьцаа эзэмших аж. Гэхдээ тэр ганц нь А зэрэглэл, бусдынх нь 48 599 ширхэг нь В зэрэглэлийнх. А зэрэглэлийн ганц хувьцаа бүх В зэрэглэлийн хувьцааг давамгайлна, дуртай цагтаа эзэмшин захиран зарцуулна. Эндээс үзэхэд Лугано, Жэральд метальз хоёр усан тэнэг компаниуд болж таарч байна.

Люксенбургт шинэ нөхөрлөл дөнгөж төрөн бүртгүүлж байхад буюу 2002 оны12 дугаар сарын 5 өдөр ХХБанкны төрийн эзэмшил болох 76 хувийг Globull Inүestment and Deүolopment S.C.A нөхөрлөлд эзэмших эрхийг нь шилжүүлэх 717 тоот тогтоолоо Улаанбаатарт Төрийн өмчийн хороо гаргаж байлаа. Улаанбаатар, Люксенбург хоёр цагийн бүсийн найман цагийн зөрөөтэй гэж бодохоор бүртгүүлэхээсээ өмнө энэ нөхөрлөл өөрийн үндсэн хөрөнгөөс хэдэн мянга дахин их хөрөнгөтэй болсон ч байж магадгүй юм. Гэхдээ энэ нь гол биш, ХХБанкийг хувьчлахаар тус хорооноос жилийн өмнө гаргаж Английн нэр хүнд бүхий “Экономист” сэтгүүлд хүртэл хэвлүүлж байсан тендерийн болзол зүйл нэг бүрээрээ зөрчигдсөнд хамаг учир бий. Уул нь тендер ёсоор бол банк санхүүгийн үйл ажиллагаа 10-аас доошгүй жил явуулсан туршлагатай, 50 сая доллароос доошгүй дүрмийн сантай, энэ бүхнээ сүүлийн гурван жилээр аудитаар оруулж батлуулсан банк л ХХБанкны хувьчлалд оролцох эрхтэй гэж зарлан энэ нөхцлийг юун түрүүний хязгаарлалт болгон тогтоосон юм.

ДАРААГИЙН МЭХ БА ҮР ДҮН
ХХБанкийг гадаадынхан тендерээр хувьчилж авсан гэж дотоодынхонд харагдуулах ээлжит мэхүүдийг угсруулан хийж эхлэв. Энэ банкны хувьчлалд оролцооч гэж Ай Эн Жи Баринг хэмээх банкийг Чулуунбаатар олон удаа гуйжээ. Гэвч Жэральд металзийн гүйлгээг хийдэг, асар том энэ банк Монголын жижиг, хэрүүлтэй, арга нь ихээхэн сэжигтэй энэ хувьчлалыг сонирхохоос татгалзжээ. Харин менежер олж өгөөч гэсэн хүсэлтийг хүлээж авав. Учир нь аль ч банк өөрийн ноу хауг зардаг, энэ нь бас нэг бизнес нь юм. Аль ч нэр хүндтэй банкнаас жилийн 200 – 300 мянган долларын цалингаар менежер явуулаач гэхэд дуртай хүлээж авна.

Ингээд тэд Улаанбаатар руу өөрийн Японд ажилладаг Кейт Чиддиг илгээлээ. Буурай орны нэгэн томоохон банкинд менежерээр уригдсан тэрээр хийх ажлаа бодсоор баясан ирсэн боловч Төрийн асар том коррупцитай орооцолдож байгаагаа төдөлгүй ойлгов. “Аалзны тор” өгүүлэл нийтлэгдэн шуугиан үүсээд эхлэнгүүт тэрээр Монголыг орхин ум хумгүй зугтаалаа. Дараа нь Chris Teunissen гэгчийг урин авч ирлээ. Тэрээр бас л зугтаачихсан. Олон хүнд, түүний дотор Монголын парламентийн хэд хэдэн гишүүнд энэ эрхэм өөрийн зовлонг ярьж, Монголд авилга хээл хахууль аймшигтай байдалд хүрснийг ХХБанкаар жишээлэн онцолсон байдаг. Тэрээр бузар үйлдэлд оролцохоос татгалзжээ, харин асар их цалингаа авдагаараа авч байсан. Үүний дараа өнгөрсөн оны сүүлчээр Коппа гэх эр ХХБанкны гүйцэтгэх захирлаар ирлээ.

Өдгөө ХХБанкны босс нь Мөнхбат гэгч бий. Урьд нь Чулуунбатыг Монгол банкны дэд ерөнхийлөгч байхад хажууд нь хамтарч байсан, олон улсын харилцааны мэргэжилтэй нэгэн. Түүнийг босс гэхээс өөрөөр нэрлэх аргагүй, учир нь гадаадад ХХБ-ы захирал, дотоодод ХХБ-ы дэд захирал гэсэн нэрийн хуудас тараадаг ба үүнээс гадна нэг харахад банкны ерөнхийлөгч, нөгөө сонсоход дэд ерөнхийлөгч болчихсон явдаг түүний тухайлсан албан тушаал нь тодорхойгүй. Банкинд эдгээр дөрвөн албан тушаал шал өмнөө утга илэрхийлдэгийг нурших юун. Хамгийн гол нь Мөнхбат болон бусад эзэмшигчдийн хувьд зүгээр сууж байгаад өндөр цалин авах дуртай, ийш тийш уулзалтанд явуулахад зааж хэлсэн үгийг зөрүүлэлгүй ярьчихдаг, илүү дутуу зангүй, санаачлага гаргаж юм олж мэдэн цааш ярихгүйхэн шиг тэнэгдүү цагаан арьстан хүн хэрэгтэй.
ХХБанкыг анх луйвардах төлөвлөгөө боловсруулсан нэр бүхий хэсэг эрх мэдэлтэн энэ хэлцлээ баталгаажуулж нотриотжуулсан юу ч байдаггүй аж. Бичиг цаас үлдээх нь аюултайгаас гадна, ердийн монгол хүмүүсийн заншлаар амаараа тохиролцжээ. Гэвч бүх зүйл хэлсэн ярьснаар болоогүйгээс гадна тойрсон хэрүүл, хов, дарамт олширч нөгөөтэйгүүр цаг явсаар буй учир яг тэр нь өнөөдөр тэдэн хувийг нь эзэмшиж байгаа гэхэд үнэхээр төвөгтэй болсон. Өөрөөр хэлбэл эзэнгүйдэх маяг руугаа орсон аж.

Харин Жэральд метальзийн хувьд өгсөн урьдчилгаандаа бүх зэсээ ачуулчихсан учир тооцоо дуусчээ. Монголын зэсийн 80 хувийг хүртэл борлуулж байсан энэ бяцхан компани одоо ор сураггүй болсон. Луйварчид өдгөө “Далайн түншүүд” хэмээх дараагийн найзтай зузаарсан. Нэмж хэлэхэд мөнөөх Globull Inүestment and Deүolopment S.C.A нөхөрлөлийн “хяналтын зөвлөл”-дөө Жэральд Л.Леннард байсаар байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Хувьчлагдахын өмнө улсад жилд 11-12 тэрбум төгрөг өгдөг, дотоодын нийт гүйлгээний 60 гаруй хувийг дангаараа хянадаг байсан энэ банк дараа жил нь улсад ердөө 300 сая төгрөг өгсөн ба өнгөрсөн жил бас л ердөө 2 тэрбум төгрөг өгчээ. Том жижигийн хувьд ердөө дөрвөн жилийн өмнө гурав дахин том байсан Голомт банкныхаа ард орчихсон байгаа. Ийм л үр дүнтэй дээ.

ХААН БАНКНЫ БЯЦХАН ТҮҮХ
Хаан банк буюу Хөдөө аж ахуйн банкыг Энхбаярын бүлгийнхэн хувьчилж аваад ХХБанкны хавсрага болгохоор анхлан төлөвлөжээ. Гэвч сайн юм болгон муу саадтай байдгийн үлгэрээр томилож явуулсан Баатарсайхан нь ам ажлын дэлэм багадам зөрөөтэй нөхөр байв. Ерөөс Энхбаяр 2000 оны сонгуулиар сарвайсан болгоны мөнгийг авч өгсөн хэмжээнд нь тохируулан албан тушаал хуваарилсан алдаа хийсэн юм. Мэдээжийн хэрэг худалдан авагч болгон сайн хүмүүс биш. Үйлчлүүлэгч болгон сайн түнш гэдэг Америк дэлгүүрийн лоозон бол зүгээр л лоозон болохоос дэлгүүрийн эзэн үүндээ үнэмшдэггүй гэдгийг Энхбаяр мэддэггүй байлаа.

Баатарсайхан бол муу үйлчлүүлэгч аж. Тэрээр ХААН банкыг хувьчилж авах цаад философийг ойлгосонгүй, тав гурван цаасны илүүд л шүлэнгэтэж байлаа. Тэрээр өөрийн танил өвгөн Савада, нутгийн гэгдэх дүү Кюкшүзань хоёртой гуравны нэгээр тохиролцон банк авахаар зөвшсөн аж. Гэвч сумоч дүүгийн нэрийг ашиглах гэсэн авч цаадах нь мөнгөгүй учир тоглоомноос хасагджээ. Харин Савада гуай асуудлыг нилээд буйртай авч үзээд цааш ярин DAI consulting, болон Ай Эф Си-тэй ярилцан хувь оруулж гуравны хоёрыг нь авчээ. Мөн энэ шугамаараа Питр Морроу хэмээх хүн олж ирж гүйцэтгэх захирлаар нь тавив. Харин хөөрхий Баатарсайхнаар 2007 он хүртэл зөвхөн хувьцаа эзэмшигч байна гэсэн гэрээнд гарын үсэг зуруулж эхнэр Хулангийнх нь амбицийг нэг мөсөн дарж өгчээ. Тэмдэглэж хэлэхэд энд “Аалзны тор” өгүүлэл голлох нөлөө үзүүлсэн юм. Тэд Баатарсайхнаас болгоомжилсон хэрэг. Иймээс хамтран хөрөнгө эзэмшигчээр IFC-г хүртэл оруулжээ.

Хаан банк барууны менежментийн хүчээр өдгөө сүрхий босож байна. Гэвч харамсалтай нь төрийн санхүүг шулах замаар өөдлөж байгаа юм. Өдгөө 15 мянган багш ХААН банкинд өртэй аж. Энэ бол хөдөөний бараг бүх багш нар. Нэг багш жилд дундачаар сая төгрөгний цалин авдаг гэж бодоход 100 мянган төгрөгөө ХААН банкинд хураалгадаг гэсэн үг. Цаана нь тэтгэвэр авагч, эмч, захиргааны ажилтан гээд тоочвол тоо хавьгүй өснө. ХААН банкыг Монголд ядуурлыг бууруулахын төлөөх эм тан гэж олон улсын зүгээс болон Монголын төрөөс зүйл бүрээр дэмжин бараг хиймлээр босгож ирсэн билээ. Гэтэл үндсэн зорилго нь алдагдаж ядуурлыг хөөрөгдөгч, цааш нь түлхэгч мөнгө хүүлэгч болжээ.

ӨР БОЛ БИЗНЕС
ХХБанкыг худалдаж авах эрэлхийлэлдээ Чулуунбат нэгэн нүх олж ажиглажээ. Сангийн сайд асан Баабарын нотлож байгаагаар Германы Берлинэр болон Кредит банк 1993 онд Монголд зээлүүлсэн 5 сая доллароо эргүүлж олж авч чадахаа болиод түүн дээр очин 30 хувийг нь олж өгвөл өндөр шагнал өгнө гэж гуйж байжээ. Гэвч уг зээлийг хүлээн авагч нь ХОТШ банк ба үүнд нь Монгол банк хийгээд Монголын Засгийн газар баталгаа гаргаж өгөөгүй учир нэг л үгэндээ хувь хүмүүсийн хооронд хийгдсэн хэлэлцээний хариуцлагыг Төр хариуцах учиргүй байлаа. Энхбаярын 2002 онд Германд хийсэн айлчлалыг тохиолдуулан энэхүү хувь хүмүүсийн хоорон дахь өгөө авааг Монголын Төр өмнөөс нь шийдэн төлбөрийг хийлээ. Өрийг 50 хувь хөнгөлж хагасыг нь төлж буй учир Монголд их ашигтай зүйл болсон хэмээн мэдээллийн хэрэгслэлээр олон хоног рекламдав. Монголын Төр хариуцах ёсгүй юмныхаа ердөө 30 хувийг нь олж өгвөл их шан өгнө гэж амалж байсан тэд бүр 50 хувийг нь бэлнээр олж өгөгчийг ихэд урамшуулсан нь ойлгомжтой хэрэг. Хамгийн гол нь бүлэглэлийнхэн эндээс өр гэдэг бол харах өнгөндөө буянтай, цаад утгандаа унацтай наймаа гэдгийг бие дээрээ ойлгожээ.

Өр нэгэнт олз юм бол дараагийнхыг нь хийх хэрэгтэй. Монгол улс 1990 оноос хойш Унгараас өөр оронтой өр цайруулаагүй байлаа. ЗХУ-д 10 орчим тэрбум шилжих рублийн өртэй, үүнийг доллартай яаж харьцуулахаас Монголын хувь заяа шийдэгдэх байлаа. Нэг шилжих рублийг 10 цент хэмээн тооцож Унгартай хийсэн гэрээ зөвхөн энэ тохиолдолд л сайн болохоос энэ нь Оростой тулахаар тэрбум долларын өр болоод байсан хэрэг. Иймээс Оростой өрийн асуудал шийдэхээс нааш аль ч оронтой өрийн асуудал ярихгүй гэсэн бодлого барих боллоо. Зүүн Европын орнууд Орос дахь өрөө цэрэг байрлуулсаны экологийн хохирлоор сөргүүлж харин ч авлага авч байсан жишээг удирдлага болгосон хэрэг. Энхсайхан Ерөнхий сайд байхдаа Зөвлөлтийн цэргийн Монголд байршихдаа учруулсан экологийн хохирлыг тооцуулан баримтжуулж Монгол өртэй биш авлагатай гэсэн тооцоо гаргуулсныг тухайн үедээ Энхбаяраар толгойлуулсан МАХН-ы парламент дахь бүлэг улайран эсэргүүцэж байсан.

Өрөн дээр бизнес хийе гэдэг саналыг анх Чехийн INECON хэмээх бяцхан компани гаргажээ. Монголын өртэй байсан социалист Чехославак улс тарж бутран бие даасан Чех ба Словак улс болон задарсан тул толгой эргээд учир нь олдохгүй юм болох сайхан далим байлаа. Тус компани өөрийн шугамаар ярьсаар найрамдалт Монголын өрийг бүрэн цайруулжээ. Харин Монгол улс албан ёсоор асар их хөнгөлөгдсөн өр гэгдэх мөнгө Чех улсад 1,8 сая доллар, Словак улсад 2 сая доллар гаргаж өгөхөөр боллоо. Нэгэнт Засгийн газрууд ямар ч мөнгө авахгүй учраас Монголын эрх мэдэлтнүүд, INECON компани хоёр нийлбэр мөнгө 3,8 сая долларыг хувааж авах боллоо. Мөнгө гаргаж байгаагаараа монголын удирдагч нар 70 хувийг нь, өрийг бүрэн цайруулсан чех компани 30 хувийг нь авах болжээ. Ийм их мөнгө авч буйдаа ичингүйрсэн монгол төлөөлөгчид энэхүү 2,5 сая долларыг намдаа хандив болгон авч буй юм гэж хэлсэн байдаг. Харин мөнгө Хонг Конгийн банк руу шилжсэн ба ямар ч нам хүртэлгүйгээр 4-5 хүн энэ мөнгийг хуваан авчээ. Мэдээж Сангийн яамны гол хэлэлцээр хийсэн хүмүүсээс гадна намдаа хандив болгож буй гэж ярьсан МАХН-ын идэвхитэй зүтгэлтэн хүртэл хувааж хүртжээ. Эдгээрийн нэрийг би хэлж чадна, гэхдээ ямар реакци үзүүлэхийг нь хүлээж байна.

УЙЛААН МАЙЛААН БА ӨР
INECON компани монголын луйварчидтай нийлж амжилттай бизнес хийсэн учир амташжээ. Ингээд Монголын эрх баригчдад Монголын Орост төлөх өрийг зохицуулж өгөх санал тавьсан байна. Энэ бол жинхэнэ бизнес байлаа. Нэг ам. доллар нь тухайн үеийн албан ханшаар 0,6 шилжих рубльтэй тэнцэж байсан тул Монголын Орост төлөх өр албан ёсоор авч үзвэл 17 тэрбум доллар аж. Ийм асуудлыг зохицуулбал дундаас нь олон сая долларын бизнес. Толгой эргэм мөнгө.

INECON компани дэндүү жижиг учир энэ асуудлыг шийдэхэд туслаач хэмээн өрөөр мэргэшсэн ФАД компанид хандсан байна. Тэд Чех болон Словакийн удирдлагатай холбоотой болохоос Москва хүрэхэд хоншоор нь дутаж байлаа. Харин ФАД бол Москва байтугай хөлтэй аж. Гэтэл ФАД INECOM-оо гол гаргаад Монголын удирдлагуудтай бие даан хэлэлцээрт ордог байгаа.

Сангийн сайд Ч.Улаан өөрөө Монгол телевизээр нотлон хэлж байгаагаар ФАД-тай зургаан удаа хэлэлцээрт орж “тулалджээ”. Мөнгө төлөгч нь Монголын ард түмэн, оросуудтай хэлэлцэгч нь ФАД компани, завсраас нь ашиг унагагч нь ФАД ба Монголын луйварчин эрх мэдэлтнүүд. Дүр зураг ийм тохиролцоогоор явагдлаа.

ФАД Оросын Засгийн газартай ярилцсаны хүчинд ийм тохиролцоонд хүрэв. Монголчууд Орост 11 тэрбум рублийн өртэй, үүний 98 хувийг хөнгөлөөд үлдсэнийг нь 2003 онд багтааж төлбөл цаашид ярих зүйлгүй болно. Үүний эхний алхам болгож Оросын Ерөнхий сайд Монголд айлчилж өөрсдөөр нь 11 тэрбум ам. долларын өрийг нь зөвшөөрүүлэх, дараа нь 98 хувийг нь хөнгөлүүлэх сценари зохиолоо. Оросын Ерөнхий сайд Касъяанов өр шийдэхэд мэргэшсэн, урьд нь Анголын алмаазаар асуудал шийдсэн мэргэжилтэн аж.

Бүх тохиролцоо бүрдсэний дараа Монголын засгийн газар 98 хувь хэд болох тухай ч нарийн тооцоолсонгүй, бүдүүн тоймоор 250 сая ам. доллар Чехийн “Обходны” банк руу шилжүүлж орхив. Үүнд Монгол банкны нөөцөөс гадна Айванхо компаниас өндөр хүүтэйгээр зээлсэн 50 сая доллар хүртэл хамарлаа. Дараа нь Оросын Засгийн газраас Их өр тэгэлсэн, цаашид өөр ярих юмгүй гэсэн утгатай бичиг иржээ. Ийнхүү монголчууд их өр гэгчээс салав.

Өр төлсөн явдлыг Монгол даяар үндэсний их наадмын хэмжээнд тэмдэгэллээ. Төлсөн гавъяатнууд хоорондоо тэврэлдэн уйлалдаж, дагалдаад настнууд дадлаа дагаж, нялхас айсандаа мэгшин уйлалдана. Хэргийн гол эзэнд Чингисийн одон өг хэмээн Ерөнхийлөгчөөс шаардах нь бүр ч сүрдмээр. Зурагтын нэвтрүүлэгч хүртэл баярын нулимсаа хэнээс ч нуухгүй цангинуулж байв. Зүгээр байсан малчинг хүртэл уйлуулж харуулав.

Одоо асуудлын нөгөө талыг харъя. Олон улсын валютын санд оросууд Монголын талаас 200 сая ам. доллар авч асуудлыг нэг мөсөн тэгэлсэн гэж мэдээлсэн байдаг. Олон улсын валютын сангийн Монгол дахь төлөөлөгч төлсөн 200 сая долларыг яахав гээд цаана нь үлдсэн 50 сая долларын гаргалгаа тооцоог Монголын Засгийн газар болон Монгол банкнаас удаа дараа нэхсэн боловч ямар ч хариу авсангүй. Учир нь энэ бол асар их мөнгө, Монголд хандивлагчдаас үзүүлдэг тусламжийн гуравны нэг болой. Энэ нь ядуу Монголд байтугай баян Америкт ч тооцогдох их мөнгө. Энэ хаачив?

ГЭНЭТ ИРЭЭД ГЭНЭТ АЛГА БОЛСОН 50 САЯ ДОЛЛАР
Худалдаа хөгжлийн банкинд Хувийн валютын данс гэсэн тусгай данс бий. Энд хувь хүмүүсийн валютыг хадгалах, гүйлгээ хийх, төлөх зэрэг үйлчилгээ хийгдэнэ. Банкны сар болгоны тайланд энэ нь заавал ч үгүй тусгагдан Монгол банкинд нэгтгэгдэнэ. ХХБанкны энэхүү Хувийн хадгаламжийн валютын данс сүүлийн таван жилд 4 – 7 тэрбум орчим төгрөгт хэлбэлзэж байлаа. Тухайлбал 2003 оны 11-р сард 8,453 тэрбум төгрөгтэй байж. Харин 12-р сарын 30 буюу монголын малчин өр төлсөнд баярлаад мэгштэл уйлж байх тэр мөчид ХХБанкны хувийн хадгаламжийн данс гэнэт 70 тэрбум 966 сая төгрөгтэй болчихжээ. Энэ нь ганцхан минутанд 62 тэрбум төгрөг буюу 50 орчим сая доллараар гэв гэнэт зузаарлаа гэсэн үг. Харин энэ мөнгө сарын дараа дахиад илбэтэй юм шиг хайлан алга болсныг нэмэж дурдах нь зүйтэй.

Монголын санхүүгийн эргэлтийг гол хандивлагчид үргэлж хянаж байдаг. Нэгэнт асар их мөнгөөр тусалж буй учир юунд мөнгөө өгч байгаагаа хянах нь мэдээж хэрэг. Энэхүү гэнэт нэмэгдсэн асар их мөнгөний учрыг Олон улсын валютын сангаас асуужээ. Хариуд нь Монгол банк “энэ бол хувийн нууц” гэсэн хариу өгсөн байна. Дараа нь Дэлхийн банк энэ талаар ХХБ болон Монгол банкнаас асуужээ. “Эрдэнэт гэнэт их мөнгө хийчихээд эргүүлээд татаад авчихсан” гэсэн хачин хариулт сонсов. Дараа нь Азийн хөгжлийн банкны төлөөлөгч очиж асуулаа. “Айвонхогийн Фридланд яасан юм бүү мэд гэнэт ийм мөнгө оруулж ирээд эргүүлээд авчихсан” гэсэн бүр ч марзан хариу авсан байна. Үнэхээр ч 50 сая доллар өр төлөхөд нь зориулж зээлчихээд дээр нь ХХБанкаар нэмж 50 сая доллар оруулаад гаргадаг логикгүй үйлдлийг хэн юу ч гэж ойлгох юм билээ. Гэхдээ тэд мөнгөний дүн байтугай эздийг нь хүртэл мэдэж байгаа. Би ч мэднэ, харин юу гэж мэлзэхийг нь харъя. Амиа арай гэж авч явсан ядуу зүдүү нэг далдагануур өр төлсний маргаашаас өмсөж зүүх эдэлж хэрэглэхээрээ лусыг хүртэл атаархуулмаар болж авсныг таньдаг мэддэг болгон нь гайхан шогширч байгаа. Авилгачдыг өгсөн авсан нотолгоогоор нь биш эдэлж зарцуулж байгаагаар нь мөргүүлж барьж авдаг. Америкт ийм аргаар тагнуулыг хүртэл илрүүлдэг. Харин Монголын Хууль зүйн сайд болохоор авч өгч буй фото зургийг нь аваад ирвэл шийтгээд өгч болох юм гэж хээв нэг айлдах аж.

Монголын луйварчид ФАД-тай нийлж гэнэт их мөнгө “хийсэн” боловч түүнийгээ хаана байршуулах, юунд зарах, юу гэж тайлбарлах бэлтгэлгүй байжээ. Гэвч хоршоо түншүүддээ итгэхгүй учир юу ч гэсэн бушуухан өөрсдийн банк руу шилжүүлээд дараа нь учраа олъё гэж шийдсэн бололтой. Энэ их мөнгийг юун түрүүн намдаа авна, сонгуульд зарцуулна гэж өөр зуураа ярьж ичингүйрч байсан авч их бодож таван хувийг нь л намдаа өгчээ. МАХН луйвар хийхэд гол цагаатгал болдог нэр. Харин энэ намын данс үргэлж 5-10 сая төгрөгийн л хадгаламжтай байдаг. Яаж ч хараад ядуу нам, хэдэн байшингийнхаа түрээсээр л арай гэж болгож байдаг ажгуу. Өөрөөр хэлбэл Монголын дундажаас арай дээгүүр иргэнээс ч ядуу нам ажээ.

ГАЗРЫН БАЯЛАГ
Монгол улс өдгөө уламжлалт мал аж ахуйн орон биш, хөдөө аж ахуйн ч орон биш. Учир нь энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг ч гаргаж чадахгүй. Өнөөдрийн Монгол бол уул уурхайн олзворлолтын орон. Жилд экспортлож буй 580 мянган тонн зэсийн баяжмал, 20 тонн алт олзворлолт нь ямар ч ямаа тэмээгээ хэдэн арав дахин нугалчиж байгаа билээ.

Улам их эрчимтэй өсөх энэ салбар маргаашийн Монгол орныг тодорхойлж байна. Ердөө аравхан жилийн дараа гэхэд энэ салбартаа түшиглэсэн Монгол өнөөдрийнхөөс 2-3 дахин баяжина. Таван толгойн коксжих нүүрсний орд, Айвахогийн зэсийн орд, эдгээрийг дагасан дэд бүтэц болох цахилгаан станц, төмөр зам Монгол орныг танигдашгүй болтол өөрчлөх боломж бий.

Нийгмийн баялаг асар их өснө. Харин энэ баялаг хэнд хуваарьлагдах вэ? Нэг ч ажлын байр шинээр буй болгохгүй, үүнээ дагаад нийгмийн гишүүдийн ядуурлыг бууруулахгүй юм бол баян тарган болох нь эргээд хэрэгтэй зүйл мөн үү, биш үү? Асар их байгалийн баялагтай, хүнд нь статистикаар хуваахаар дажгүйд тооцогдох орлоготой Африк, Латин Америкийн олон оронд ядуурал, хэрээс хэтэрсэн баярхал хоёр мөр зэрэгцэн оршино. Хэдхэн хүнийг тэжээхийн тулд нийгмээрээ өлбөрч зовох юм бол ерөөс баялаг үйлдвэрлэхийн утга учир хаанаа байна?

Монголын мөнгөжсөн дээдэс банк луйвардаж, өр төлснөөр улам баяжиж нийгмийн баялагийн бусад салбар руу эрчимтэй орооцолдож эхэлжээ. Монголын гол баялаг бол байгалийн баялаг.

Таван толгойн коксжих нүүрсний орд бол хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт, түүнээсээ олон арав дахин их орлого хүлээж байгаа газар. Үүнийг Төр-хувийн хосолсон хувьцаат компани эзэмшинэ. 51 хувийг нь Төр эзэмшдэг. Харин нийт нөөцийн ердөө ганцхан хувь нь Төрд хамаардаг ажгуу. Даланзадгад руу нүүрс зөөдөг өчүүхэн уурхайнцар Төрийнх, тэгээд л боллоо. Үлдсэн нь мангасуудынх.

Багануурын нүүрсний уурхай нүүрсгүй болчихсон гэвэл та лав үнэмшихгүй, гэхдээ энэ үнэн. Уурхайн 85 хувь нь төрийнх. Малтаж ашиглаад дууссан том том нүхнүүд нь Төрийнх. Эргэн тойрнынх нь бүх газар леценз эзэмшдэг луйварчдынх. Уул нь энэ уурхайг хэдэн арван жил ашиглахаар төлөвлөсөн ба дараа дараагийн ухах газрыг нь системчлэн төлөвлөж зураглажээ. Тэр газруудыг нь авилгаар тараачихсан. Багануур компани дараагийн талбай руу орж нүүрс олзворлохын тулд леценз эзэмшигч луйварчнаас худалдаж авна. Худалдаж авахгүй бол Улаанбаатар тоггүй болно. Гоё байгаа биз?

Энэ бол ердөө л нэг хоёр жишээ. Сая таван зуун жаран дөрвөн мянган ам км талбай маань хэнд яаж хуваагдсаныг сонирхуулбал та намайг худалч гээд нийт өгүүллийг минь үнэмшихээ больчих учир ингэсхийгээд завсарлая.

НӨЛӨӨЛЛИЙН БҮС
Том нь жижгийгээ татдаг нь физикийн ердийн хууль. Ийм хууль Монголын зах зээлд өнөөдөр юу юунаас илүү хүчтэй үйлчилж байна. Арай гэж тогтон хэлбэршиж байсан Монголын зах зээлийн тогтолцоог сүүлийн 4-5 жилд шинээр төрсөн олигархи бүлэглэл үндсээр нь өөрчлөн өөр гольдролд орууллаа.

Томууд авилга луйвраар улам томрохын хэрээр дараагийн эгнээний дунд болон жижигчүүдэд зай олдохоо больж луйварчид руу өөрийн эрхгүй хандрах болжээ. Дөнгөж ойлгож ядаж байсан шудрага өрсөлдөөн гэх ухагдахуун нь үндсээрээ өөрчлөгдөж, томууд руу налж төрийг шулж зиндаагаа дээшлүүлдэггүй юм гэхэд тэсэж үлдэх аргаа хайж эхлэв. Үй олон компаниуд сонгуулийн сургаар бэлэн мөнгө цүнхэлж аваад МАХН-ын цагаан ордон руу уралдан харайлгах болсон үнэн шалтгаан ердөө энэ. Лиценз зөвшөөрөл тендер гэсэн зорилгоос авахуулаад гааль татвар гэсэн асуудлаар дамжин адгийнх нь ядахнаа шалгалт шүүлэгнээс мултрах хэрэг төвгөөс зайлах зорилготой аж. Ийнхүү олигархи бүлэг нөлөөний хүрээгээ улам томсгож Гандангийн үүрэг давхар гүйцэтгэх болжээ.

Энгийн жишээ гэхэд “Анод” банк байна. Ченж хийж мөнгөтэй болсон хэдэн залуу энэ банкыг байгуулсан. Тэдний нүдэнд харагдсан зүйл бол олигархи бүлэгт дулдуйдвал хамгийн луглагаруудын эгнээнд орно гэсэн мөрөөдөл байлаа. Тэдэнд боловсрол ч байхгүй, ухаан ч байхгүй, соёл ч байхгүй. Мөнгөөр даллаад л байвал нэг сайхан өдөр луглайна гэсэн тэнэг ойлголттой. Тэд саяхи сонгуулиар гэхэд 2 тэрбум төгрөг цүнхэлж олигархид тушаажээ. Гэтэл цаадуул нь эдний зиндааг мэдэх учир өгсөн мөнгөнд нь тохируулж хэсэг лиценз, зөвшөөрөл, тендер өгнө үү гэхээс өөрсдийн хүрээлэлд оруулахгүй нь мэдээж.

Амьдралын анхны алхамаа хийж байгаа үй олон залуус олигархийг тойрон хүрээлж тэндээс л ирээдүйн баялаг дэвшлээ горьдон, хий гэснийг нь сохроор хийж амихандаа улс төржинө. Олигархийн дотор ордоггүй юм гэхэд ядахнаа гаалийн байцаагч ч болов болъё гэсэн мөрөөдөл. Мэдээж гаальчны өчүүхэн цалингаар амьдрая гэж шийдсэн хэрэг биш шүү дээ, нялх ч гэсэн хүний ухаан суусан их эрс байж таарна.

Олигархи өөрийн зиндаатай. Оройн хэсэг нь өдгөө хэт мөнгөжсөн учир зиндаандаа хэр баргийн амьтан тоож оруулахгүй. Сарвайсан болгоноос ч хээл хахууль аваад байхаа нэгэнт больсон. Өөрсдийгөө олон улсын зэрэглэлд хүрсэн элитари гэж үзнэ. Тэд бүгд тухайн үедээ гадаадад нийгмийн ухааны чиглэлээр сургууль төгсцгөөсөн, англи хэлтэй. Хэн нь ч архи тамхи үл хэрэглэдэг, биеийн тамираар байнга хичээллэдэг эрүүл саруул амьдралтай. Чухам энэхүү биеийн тамирын хичээллэлт нь улам ойртон нөхөрлөж биесээ хүндлэх, байнга уулзах шалтгаан нь болж өгнө. Харин бараг бүгдээрээ гэр бүлийн талаар тогтворгүй. Олигархи гаднаас нь харахад улс төрийн бүлэглэл лугаа адил боловч бараг хэн нь ч үүнийг үнэн санаанаасаа сонихдоггүй, нам бол тэдэнд зөвхөн хэрэгслэл, олон түмэн тэдэнд зөвхөн зорилгодоо хүрэх гүүр. Улс төрийн үзэл бодлын хувьд дажгүй шинэлэг, гялгар, сонсууштай юм их ярьдаг авч үнэндээ энэ талаар өөрийн тогтсон үзэл бодол огтоос үгүй. Ерөөс тэд улс төрийн тавцанд дэндүү шинэчүүл юм.

Олигархи хэрэг гарвал хэнтэй ч зөвшхөд бэлэн, хэнийг ч, юуг ч худалдаж авч болно гэсэн ойлголттой. Энэ улс орон доторхи ямар ч эрх ашгийг өөрсдөө болон хэт сонирхоод байгаа бусад хүмүүстэй нийлэн тохиролцоод шийдвэрлэж болно гэж үздэг. Олон түмний сонирхол эрх ашгийг тэд хэзээ ч тоож үздэггүй. Тэд ард түмнийг өөрийн явцуу бүлэглэл, энэ бүлэглэлд түшиж амьдрах дараагийн дунд зэргийн нөлөөллийн хүрээ, түүнийг нь дулдуйдсан дараагийн жижиг нөлөөллийн хүрээ гэх мэтээр л ангилж ойлгоно.

Олигархи төрийг тоолж барашгүй олон зөвшөөрөл лицензийн уурхай болгож байж өөрийн хүрээллийг бэхжүүлнэ. Тэрхүү лиценз зөвшөөрлийг олгодог төрийн албан хаагч бүр олигархийг өөрийн амь мэт хамгаалан өмөөрөгч болдог. Учир нь зөвшөөрөл олгоно гэдэг нь амьдралаа залгуулах баялагийн эх сурвалж. Зөвшөөрөл олгосноор бэлэн мөнгөний авилга авах төдийгүй бизнес үйлдэгчийн бизнесд зүв зүгээр байж байж хамтран эзэмшигч болдог. Сүхбаатарын талбай орчимд газар өгөхийг хүссэн нэг компани шанд нь Төрд сая доллар өгөе гэж амалжээ. Гэтэл тэдэнд өгсөнгүй ердөө 14 сая төгрөгөөр өөр компанид өгсөн байна. Эхний компани тэнэг учраас тэр их мөнгийг Төрд өгнө гэсэн хэрэг, дараагийнх нь ухаантай учир хавьгүй бага мөнгийг түшмэдэд хувьд нь өгнө гэсэн хэрэг.

Хууль зүйн сайд нь хүртэл зурагтаар авилгыг зөвтгөн Америкт хүртэл байдаг энгийн зүйл гэж тайлбарлаж байна. Авилга өөрөө нийгмийн байх ёстой ердийн үзэгдэл мэт болж ирэхээр нийгэм улам ядууран, нийгмийн доторхи зааг ялгаа улам хурцдана. Энэ нь эргээд нийгмийн олонхийг тэсэхийн аргагүй байдалд оруулж хувьсгалд хүргэдэг бизээ. Хувьсгалын төлбөр харин маш их өртөгтэй. Эхний ээлжинд төлбөрийн ихэнхийг алдах юмгүй олонхи биш алдах юмтай цөөнхи төлнө. Дараа нь улс орон тэр чигээрээ төлнө. Ядуу дээрээ ядуу болно. Мөхөл. Сүйрэл. Хувьсгалд идэгдсэн балгасан дээр шинэ улс орныг дахин босгож ирэхийн тулд хүний хэдэн үе махаа иднэ.

ТӨГСГӨЛ
2004 оны 6-р сарын 27-ны өдөр. Монголчуудын хувь заяаг Бурхан гийсэн өдөр. Монголчууд энэ өдөр улс төрийн сонголт хийлээ. Энэ өдөр монголчууд ухамсартайгаар бугийн амнаас гарч эрх чөлөөний нараа харсан гэвэл дэндүү харалган дүгнэлт болно. Хүүхдэд дандаа аз таарч байдагтай л адил юм болсон байх. МАХН-ын гэгдэх боловч үнэндээ бол Энхбаярын олигархи ядахнаа түр зуур ч гэсэн уналтанд орлоо. Дахин өндийхийн тулд түр завсарлага авсан уу, бүр мөсөн сүйрлийн эх нь болсон уу, үүнийг түүх, ялангуяа энэ ард түмний хоншоор мэдэх биз ээ.

Олигархи бүлэглэлийн ам руу хар аяндаа гулсан орж, мөнхийн харанхуй руу өөрийн мэдэлгүй мөлхөж байсан энэ ард түмэн хар зөнгөөрөө хар аюулаас түр зуур аврагдлаа. Сонгуулийн дүн ингэж гарна гэж даанч зүүдлээгүй учир хамаг юмаа далан задгай байлгаж байсан олигархийнхан хэсэг сандралд орсон авч нэгэнт аюулын ард гарч амжаад бүлэглэлээ харин ч зузаатгаж дөнгөв. Хүчний тэнцүү харьцааг ч өөрсөддөө ашигтайгаар эргүүлж чадав.

Эцсийн бүлэгт хяналтгүй Төр олигархи, синдикатыг төрүүлж нийт нийгмээ ядуурал, ухралт, бүтэлгүйтлийн үүр уурхай болгодог билээ.

Дэд доктор Б.Ганбат

Жич:
Таньд 2008 онд нэг мөсөн эдгээр мангасуудын амнаас гарах боломж байна. Ирээдүйгээ, үр хүүхдээ, хөгшөрсөн хойноо амьдрах нийгмээ, бусад мянга мянган гэм зэмгүй монголчуудаа хээль хахуульд идэгдсэн цөөн хэдэн хүний хяналтад, хэдхээн компаний нөлөөнд байдаг одоогийн засаглалын төлөө саналаа битгий өгөөрэй, худалдаасай гэж уриалж байна.

Ерөнхийдөө эх орны маань ирээдүй ихээхэн бүүргэр болсон байна. Бид одоо баялаг атгадаг тэр цаг үедээ ирчихэж. Харин эрх мэдлийн өндөрлөгт байгаа нэгэн нь үүнийг ихээхэн холоос хараад маш их лценз зөвшөөрөл өөртөө авчисаны нэг нь экс ерөнхийлөгчөөр толгойлуулсан Энержи Ресурсийнхан билээ. Төрийн өндөрлөгт байж маш их мэдээлэл дээр байсан нөхөр буунгуутаа нийгмийн хамгийн том баялгийг хэдхээн компаниудтай хуваагаад авчихсан нь юуных вэ? Ийм хүнээр удирдуулж байсан бид ямар хүмүүс болохов?
6 сарын дараа сонголт хийж өөрсдийгөө аврах л үлдээ шив!
http://www.academy.org.mn/mon/index.php ... 1&Itemid=9


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.13 10:50 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-15
Бригадын генерал М.Ганхүүг шалгаж эхэллээ
ШШГЕГ -ын дарга асан М.Ганхүү, тус газрын техник хариуцсан ажилтан асан хурандаа Б.Мөнхбаяр нарыг АТГ -аас шалгаж эхэлжээ.
Тэднийг хорих ангиудад шаардлага хангахгүй хяналтын камер нийлүүлсэн хэрэгт буруутган шалгаж байгаа нь энэ юм байна. Хурандаа Б.Мөнхбаяр 2009 онд Хятадаас 100 орчим сая төгрөгийн өртөгтэй хяналтын камеруудыг хорих төвд нийлүүлэхээр авчирсан аж.

Дээрх камеруудад ШШГЕГ -ын Мэдээлэл технологийн хэлтсийнхэн үзлэг хийгээд стандартын шаардлага хангахгүй болохыг тогтоосон байна. Гэтэл дарга нь байсан М.Ганхүү, хурандаа Г.Шагдарсүрэн нар албан шахалтаар камеруудыг хорих ангид нийлүүлсэн гэнэ.

Уг мэдээллийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хүсэлтээр АТГ-аас шалгаж байгаа юм байна.

Г.Мянган
http://news.gogo.mn/r/126612


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.13 11:01 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-16
51 саяын үнэтэй солонгосын машины "сэг"
-Хурган дарга Д.Бат-Эрдэнийн хувьд 70 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулах нь тансаглал биш хэрэглээ гэнэ-

Хурган дарга нарын албан тушаалаа ашиглаж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэргүүд ар араасаа хөвөрсөөр. Хэд хоногийн өмнөөс Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн талаархи мэдээлэл анхаарал татаж эхэлсэн. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ өөрийн ажлын өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 51 сая төгрөгөөр хувьдаа машин худалдан авчээ.

Түүний энэ байдал нь олон хүнд төрийн мөнгийг хувьдаа шамшигдуулж байгаа гэх хардлагыг төрүүлж түүнийг АТГ-т шалгуулахаар болж, өчигдөр бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн байна. Д.Бат-Эрдэнийн хувьд хэрэг түвэгт орооцолдож байгаа нь анхных биш юм. Өмнө нь Д.Бат-Эрдэнэ хуурамч дипломын эзнээр тодорч, түүнээсээ болж Нийслэлийн Авто замын газрын даргын суудлаа өгч байсан нэгэн. Д.Бат-Эрдэнэтэй холбоотой сүүлийн энэ хэрэг ИТХ-ын дарга гэх суудалд очсон цагаас эхэлжээ. Тэрбээр өөрийн ажлын байрныхаа гурван өрөөнд 49 сая төгрөгөөр засвар хийж, 22.4 сая төгрөгөөр тавилга авч тавьсан байна. Тэгэхдээ хуль зөрчиж энэ бүхнийг хийсэн ажээ. Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ нь “Дүмбэрэл хайрхан” гэх компаниар ажлын өрөөгөө засуулсан байна.

Гэхдээ Д.Бат-Эрдэнэ олны хэл амнаас болгоомжилж засвар хийлгэснийхээ дараа тендер зарлаж, ялагчаар нь “Дүмбэрэл хайрхан” компанийг тодруулсан байна. Түүний энэ үйлдэл нь бараа бүтээгдэхүүн худалдан авах, ашиг сонирхлын зөрчил байхаас гадна эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хууль зөрчиж байгаа үйлдэл аж. Цаашилбал, тэрбээр өрөөгөө тохижуулахдаа ч мөн дээрх аргыг хэрэглэж, “Гоулд Рич” компаниар засварын ажлыг гүйцэтгүүлсэн байна. Хууль журмын дагуу гэвэл тендер зарлаж, гүйцэтгэгч компаниа тодруулсны дараа ажлаа эхлэх ёстой ч Д.Бат-Эрдэнийн хувьд дээрх бүх зүйл эсрэгээрээ байдаг бололтой. Түүгээр ч үл барам “Дүмбэрэл хайрхан”, “Гоулд Рич” компани нь Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг талаар эх сурвалж хэлж буй.

Ингэж бодох ч үндэслэлтэй юм билээ. Д.Бат-Эрдэнэ Зам засвар, арчлалт улсын үйлдвэрийн газрын дарга байхдаа мөн л дээрх компаниудыг сонгон, шалгаруулж ажил гүйцэтгүүлдэг байсан байна. Мөн 80 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ажил хийгдэх гэж байгаа бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод зарлан явуулах ёстой. Гэтэл Д.Бат-Эрдэнэ үнийн дүн бага хэмээн сонгон шалгаруулалтын аргыг хэрэглэсэн нь бас л хууль зөрчиж байгаа хэрэг юм. Ер нь Д.Бат-Эрдэнэ гэх хүний хийсэн бүхэн будлиантай. Хуучин унаж байсан Toyota crown маркийн УБҮ 0255 улсын дугаартай машинаа ажлын албаныханд өгч өөрөө 51 сая төгрөгийн үнэтэй Huyndai маркийн 0434 УНҮ улсын дугаартай машин авч унажээ. Түүний энэ байдлыг харсан хүмүүс хууль бус үйлдлийнх нь талаар хэлсэн ч тэдэнд “Би хууль зөрчөөгүй. Чи шалгуулдаг газраараа явж шалгуул. Би хаана ч тансаглана. Хуучин Авто замын газар байхдаа ч ингэж байсан.

Зам засвар арчлалт улсын үйлдвэрийн газарт байхдаа ч бас иймэрхүү байсан. Үүнийгээ хэнээр ч заалгуулахгүй” гэж хэлж байсан аж. Тиймдээ ч түүний энэ хууль бус үйлдэл үнэн болох талаар өөрийнх нь амнаас сонсохоор түүний ажил дээр очсон юм. Гэтэл түүний энэхүү хууль бус үйлдэлд дургүйцсэн хүмүүс “Хууль бус үйлдлээ зогсоо”, “Ажлаасаа огцор” гэх мэт бичиг бүхий лоозон барин зогсч байсан. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын гишүүд, иргэд болон Д.Бат-Эрдэнэ нарын хооронд халуун маргаан өрнөж байв.

Д.Бат-Эрдэнийн ажлын өрөө

Иргэдтэй уулзах өрөө

Түүнчлэн энэ үеэр Д.Бат-Эрдэнийн энэ удаагийн хэрэг ч биш өмнөх Зам засвар арчлалтын газар улсын үйлдвэрийн дарга хийж байх үед шамшигдуулсан мөнгөний талаар ч яриа өрнөсөн юм. Мөн иргэдтэй уулзах өрөө рүү иргэд орж үзэх гэсэн ч нарийн бичиг нь оруулахгүй хэмээн уурласан юм. Энэ үед Д.Бат-Эрдэнэ ямар нэгэн хууль бус зүйл байхгүй учраас чөлөөтэй оруул гэснээр нэгэн өрөөг онгойлгож оруулав. Үнэхээр л энэ өрөөний засвар гэрэл, буйдан, сандал нь дээд зэрэглэлийнх гэдэг нь харагдаж байсан. Мөн хаалганы ард нууж тавьсан гэж харахаар хөргөгч байсан юм. Түүнийг онгойлгож үзтэл Монголд үйлдвэрлэгддэг үнэтэй гэгдэх архи өрөөстэй байв. Нэг ёсондоо энэ хөргөгч биш мини баар болж таарсан юм. Төрийн албаны байгууллага тэр дундаа иргэдтэй уулзах өрөөнд мини баар байна гэдэг их л сонирхол татсан. Ямар учраас архи байгааг асуухад нарийн бичиг эмэгтэй “Та нарт хамаагүй. Наад архийг чинь уудаггүй юм.

Ууж байгаа үед нь ирээд баталгаажуулаарай” хэмээн биднийг өрөөнөөс хөөн гаргасан юм. Өрөөнөөс гараад яагаад архи байгааг дахин лавлахад нарийн бичиг эмэгтэй “Юун архи. Хаана архи байсан юм” хэмээн мэлзэж эхэлсэн. Энэ тухай Д.Бат-Эрдэнэ даргаас лавлахад “Би мэдэхгүй байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Энэ бүхнийг хараад хэлэх ч үг олдсонгүй. Үнэхээр л төрийн албаныхан гэж их зантнууд, хууль бус үйлдлийн эзэд гэдгийг энэ хүн батлах шиг. Энэ бүхэнд Д.Бат-Эрдэнэ дараахь тайлбарыг хийсэн юм. Тэрбээр “Ганц Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн шийдвэр гаргаад энэ бүхнийг хийгээгүй. Хурлын тэргүүлэгчидтэй хамтран гаргаж, хийгдэж байгаа ажил. Хууль бус гэж бодож байгаа бол та бүхэн шалгуулдаг газарт нь очиж шалгуулаарай. Би тансагласан зүйл байхгүй. Тэр машины тухайд хурлын ажлын алба машингүй байсан. Тиймээс машинаа өгсөн. Машин авсан нь тансаглаад байх зүйл ч байхгүй. Солонгосын нэг машин гадаа зогсч байна.

Д.Бат-Эрдэнийн өмнө унаж байсан машин

-Д.Бат-Эрдэнийн сүүлд авсан 51 сая төгрөгийн үнэтэй машин

Хэн нэгэн орж ирээд хууль бус үйлдэл хийсэн гээд дайраад байх нь онц биш байна. Миний хувьд товчхондоо гэхэд хууль бус үйлдэл хийж, түүнийгээ нуугаад байгаа зүйл алга. Хууль зөрчсөн эсэхийг шүүх цагдаа нь тогтооно уу гэхээс өөр хэн нэгэн тогтоодог зүйл биш. Надад айж, ичих зүйл алга. Ямар нэгэн хууль зөрччихөөд суугаад байгаа зүйл алга. Энэ өрөөг та нар хар. Сайхан зассан байна. Үүнийг тансаглал гэж хэлэхгүй. Би одоо ч нэр хүндэд халдлаа гээд холбогдох газарт нь өгмөөр байна. Гэхдээ ингээд гомдол мэдүүлэх цаг оройтохгүй байх. Энэ хүмүүс шалгуулдаг газар нь шалгуулаг. Харин дараа нь миний гэм буруугүй гэдэг нь нотлогдох тэр үед энэ бүхнийг хийнэ” гэх тайлбарыг хийсэн юм. Ямар ч хүн өөрийнхөө буруу үйлдлийг зөвтгөхийг хүсдэг.

Үүнийгээ батлахын тулд дахин буруу үйлдэл хийх ч тохиолдол байдаг. Зарим нэг нь ийм үйлдэл хийж, хэргээс мултарч ард иргэдийг хохироох тохиолдол ч мөн олон гарч байсан. Энэ хэрэгт ийм зүйл битгий тохиолдоосой гэж бодох. Магадгүй Д.Бат-Эрдэнэ дарга буруугүй хэмээн том дуугарч байгаа нь хууль бус үйлдлээ дарахаар дахин хууль бус үйлдэл хийхийг үгүйсгэх­гүй. Хууль бус үйлдэл гэдэг нь танил тал хэн нэгнээрээ энэ бүхнийг хэрэгсэхгүй болгох юм. Түүний хувьд өмнөх холбогдож байсан хэргээс ч мөн дээрх байдлаар гарч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ удаа гарч чадахгүй л байх хэмээн олон хүн хэлж байсан. Өөрөөр хэлбэл, Д.Бат-Эрдэнийн хийсэн дээрх хууль бус үйлдлүүд бүгд баримтаар баталгаажсан аж. Тиймээс Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн хэргээс хууль хяналтын байгууллагынхан хэр шударга ажиллаж байгаа нь харагдах юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.13 11:26 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Цуврал-17
Албаа өгсөн их дээд сургуулиудын захирлууд ”хоригдож” эхэллээ
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг энэ сарын 19-ний өдөр баривчилжээ.Түүнийг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас "Химон констракшин" ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулсан. Мөн 20 байрны үнэнд 1,3 тэрбум төгрөг сургуулиас нэмж шилжүүлсэн.

Үүнээс 16 байр авсан хэдий ч ойр тойрны цөөн хүмүүст хуваарилан багш ажилтнуудын дургүйцлийг төрүүлсэн байна. Мөн дөрвөн орон сууцыг хэн авсан нь тодорхойгүй байгаа аж.

Сургуулийн мөнгөөр бариулсан орон сууцанд Б.Бямбаагийн хүү Б.Бүрэнбаатар, жолооч Б.Болдбаатар, Шадар сайд Д.Тэрбишдагвын охин Т.Одсүрэн, Су.Батболдын садан төрөл болох Баясгалан нар орсноос гадна сургуулийн ерөнхий санхүүч Янжмаа гурван өрөө байр, гараашийн хамт авчээ.

ХААИС-ийн ректор асан Б.Бямбаагийн албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө идсэн гэх асуудалд проректор асан н.Амарсайхан, ерөнхий санхүүчээр ажиллаж байсан Д.Янжмаа нар мэдүүлэг өгч байгаа аж.
http://www.unen.mn/content/26516.shtml?alias=education


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.13 2:09 pm 
Оффлайн
10 жил хамтдаа
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.17.03 9:47 pm
Бичлэгүүд: 853
Байршил: нууц газар
Энэ Номтойбаяр чинь жинхэнэ дархлагдсан хулгайч юм биш үү??

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.13 2:57 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Ишлэл:
Энэ Номтойбаяр чинь жинхэнэ дархлагдсан хулгайч юм биш үү??
Хэрэв тэр бие хамгаалагчийн бичлэгийг батлах юм бол 10-аад зүйл ангиар хэрэг үүсгэхээр байгаа. хүчин, авилгал, татвараас зугтсан, танхай, бүлэг танхай, хориотой ан агнасан, бусдыг дарамталсан гэх мэт.

Уг нь МАК, MCS, Женко гурав л олигарх монголчууд дундаа арай эх орондоо тустай. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, шинээр үйлдвэр, шинэ ажлын байр бий болгоод байдаг. Энэ хэдийн бузар булайн ядаж байхад бас их. Энэ хэдийг шоронд хийвэл монголын эдийн засагт уналт болох байлгүй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.13 2:59 pm 
Оффлайн
10 жил хамтдаа
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.17.03 9:47 pm
Бичлэгүүд: 853
Байршил: нууц газар
Толгой том том компаниудыг уг нь сайн дэмжээд өгвөл ч. Номтойбаярын талаар өөр баримт байна уу??

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.13 6:57 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Бичлэгүүд: 1467
Ишлэл:
Толгой том том компаниудыг уг нь сайн дэмжээд өгвөл ч. Номтойбаярын талаар өөр баримт байна уу??
Үндэсний томоохон компаниудтай болж байж л дэлхийд өрсөлдөнө. Гэтэл засгийн газар чинь эсгийгээр гэрийн шаахай хийх гэх мэт жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтэд 700 тэрбум төгрөг өгчих юм байнаштэ.

Номтойбаярын талаар өөр мэдээлэл алга. Ер нь тэгээд ТЕГ-д 3-4 жил ажилсан хүн гишгэсэн мөрөө цэвэрлэж явдаг биз.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.22.13 8:18 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Ишлэл:
Ишлэл:
Энэ Номтойбаяр чинь жинхэнэ дархлагдсан хулгайч юм биш үү??
Хэрэв тэр бие хамгаалагчийн бичлэгийг батлах юм бол 10-аад зүйл ангиар хэрэг үүсгэхээр байгаа. хүчин, авилгал, татвараас зугтсан, танхай, бүлэг танхай, хориотой ан агнасан, бусдыг дарамталсан гэх мэт.

Уг нь МАК, MCS, Женко гурав л олигарх монголчууд дундаа арай эх орондоо тустай. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, шинээр үйлдвэр, шинэ ажлын байр бий болгоод байдаг. Энэ хэдийн бузар булайн ядаж байхад бас их. Энэ хэдийг шоронд хийвэл монголын эдийн засагт уналт болох байлгүй.
Ямар ч уналт болохгүй, тэд өөрсдөө хийж чадаж байгааа юм юу ч байхгүй

MCS- Зүүнхараагийн СББ дээр босч ирсэн компани, тэр үйлдвэрийг авсан хэн ч архи савлаад зараад бж чадна, ЗГ-с зарласан сүүлийн 10 гаран жилийн тендерийг 60%г энэ бүлэглэл авсан, ТТ-н уурхайн 4% гэж хуураад нөөцийн 1/3-г авсан, ингэж хувааснаар ТТ үнэгүйдэж бас өнөөгийн хүндрэлд ороход тод хэмжэээгээр нөлөөлсөн.

МАК - Стратегийн ордуудыг аваад нүүрс алт ухдаг компани, эднийх биш байсан хэн нэгэн МИК, МОК, МУК ухаад зараад байж чадна.

Женко - Бас л өмч хувьчлал дээр үнэгүйдүүлж баахан юм авсан аваад дампууруулсан, харин 2004 онд сонгууль санаандгүй эргэснээр олон булхай нь хаагдаж буцаад хүчээ авсан.

Товчхондоо уг нь үндэсний компаниудаа дэмжинэ гэдэг зөв ч энэ 3 болон бусад улс төр бизнес дамжсан олигархууд даанч арчаагүй, монголдоо л хэдэн ядарснуудтайгаа зодолдохоос хил гараад үзэж чадахгүй чадал нь хүрэхгүй гэдэг нь тодорхой байгаа компаниуд.

Эд байхгүй байлаа гээд Монголд ямар ч хохирол гарахгүй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.22.13 9:08 am 
Оффлайн
¤ Expert

Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Бичлэгүүд: 2957
Байршил: RW
Ишлэл:
..

Уг нь МАК, MCS, Женко гурав л олигарх монголчууд дундаа арай эх орондоо тустай. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, шинээр үйлдвэр, шинэ ажлын байр бий болгоод байдаг. Энэ хэдийн бузар булайн ядаж байхад бас их. Энэ хэдийг шоронд хийвэл монголын эдийн засагт уналт болох байлгүй.
Odoo Mongoliin ediin zasgiin undsen tsum huch n jijig dund uildverlel bolchihson yamar ch idevhitei hugjiltei orond jijig dund uildverlegchid ediin zasgiinhaa tsom huch n baidag.

Teheer MCS, MAK, Jenco 3iig buh eruugiin herguudiinh n daguu Odjargal, Battulga, Nyamtaishir nariig bolon tednii toiron hureelchidiig bariad horichihod harin ch Mongoliin ediin zasag ulam eruuljij ulam sergene gadnii horongo oruulalt ch uurhaigaas busad salbart huchitei orj ireh bolno. Edgeer 3 luivarchin kompanuud manai ediin zasagt 1-2%iin zai ezelj chadaj baival ih yum.

Odoo Oyu-Tolgoin ajillagaa jigdrenguut buh buzar oligarhuudiin ediin zasagt ezleh jijig zai 2-3 dahin agshij ulam jijigreh bolno.

_________________
sudalgaa


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 54 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр