#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.26.26 1:55 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 31 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 8-р сар.09.13 1:45 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.13 7:59 am
Бичлэгүүд: 26
1-р Бүлэг.

Жонатан Харкерын тэмдэглэл.
5-р сарын 3. Биштриц


5-р сарын 1-ний үдэш 8 цаг 35 минутанд би Мюнхень хотоос гарч дараагийн өглөө нь Виеннд хүрч ирэв. Уг нь бол галт тэрэг хуваарийн дагуу 6:46-д ирэх ёстой байсан л даа, гэвч ирэх ёстойгоосоо нэг цагаар хоцорч ирсэн юм. Тэгээд галт тэрэгний цонхоор харж явахад Будапешт их сайхан хот шиг санагдаж билээ. Тэнд буугаад хотын захын гудмуудаар алхаж үзэх боломж надад байсан ч галт тэрэг энд хоцорч ирсэн шигээ түрүүлээд явчихвий гэсэндээ буудлаас холдож ер зүрхлэсэнгүй.
Тэгээд би цааш явахдаа Данубе голын дээгүүрх эртний хэв загвартай чамин гүүрийг өнгөрөхдөө л өрнөдийг ардаа үлдээж дорнодруу нэвтрэн орж буйгаа анзаарсан юм даа. Энэ газраас эхлээд цаашлах тусам, эртний түүхийн өлгий болсон Туркын газар нутагруу улам бүр ойртох тутамд, дорнын их соёл уламжлал биднийг бүрхээд авах шиг л болж байлаа.
Тэнд удсан ч үгүй галт тэрэг маань хөдөлж, бид цааш явсаар шөнө дундын хирд Клаузенбургт хүрч ирэв. Энд би шөнийг өнгөрүүлэхээр шийдэж "Рояал" гэх зочид буудалд өрөө захиалсан бөгөөд тэнд би оройн зоогоо барьсан юм. Улаан чинжүүгээр хачирласан тахианы мах нь амттай гэж жигтэйхэн ч жаахан аргуу байлаа. (Санамж : Хоолны жорыг нь Минад зориулаад тэмдэглээд авчихсан шүү.) Нэрийг нь "Паприка Хендл" гэж нэрлэдэг талаар үйлчлэгчээс нь олж сонсов. Мөн үндэсний зоог болсон уг хоолыг аль ч газрын Карфатчуудаас сурах боломжтой юм гэнэ.
Харин энд миний хазгай муруй Герман хэл их л хэрэг боллоо шүү хө. Хэл мэдэхгүй бол яажшуухан явах байснаа төсөөлөхөд ч үнэхээр бэрх байна.
Лондонгоос явахаасаа өмнө би зориуд өөртөө цаг гаргаж Британий Үндэсний Музейг зорьсон юм. Яахав, Трансилванитай холбоотой газрын зураг, мэдээ сэлтийг сонирхох гэж л тэр байхгүй юу. Газар нутаг, соёлынх нь талаар тодорхой мэдээлэлтэй байвал миний харилцах гэж байгаа тэр язгууртан хүнд тааламжтай санагдах нь тодорхой.
Мөн тэр хүний зааж өгсөн газрыг нь би хайсаар улс орны бүр хамгийн зүүн хэсэгт буюу Карпатын уулсын дундах Трансилваниа, Молдавиа болон Буковино гурван мужийн хил дээр байдгийг нь олж мэдэв. Маргаан байхгүй энэ хэсэг газар бол Европт тэр бүр хүмүүсийн мэдээд байдаггүй, очоод байх нь ч ховорхон зэлүүд буйд газар байлаа.
Чухамхүү Дракулагийн шилтгээнийг л яг таг заасан газрын зургийг би эрээд эрээд олсонгүй дээ. Гэхдээ бас хоосонгүйэ, Дракула гүнтэнгийн нэрлээд байсан Биштрицийг нь би олж дөнгөлөө. Эрж олоход ч төвөгтэй байсангүй. Харин би энд хожим хойно аяллынхаа тухай Минад ярьж өгөхөд хэрэг болгох үүднээс зарим нэг чухал хэрэгцээтэй баримтуудыг бичье.
Трансилвани мужийн хүн ам дөрвөн үндэстэн ястанд хуваагддаг :
Өмнө зүгт Саксончууд болон Дацийн үр удам болсон Валачууд амьдардаг бол баруун хязгаарт Магиарчууд нутагладаг юм байна. Харин умард болон зүүн хэсгээр нь Сзекелисчүүд аж төрдөг аж. Тэдэн дээр би сүүлд нь зочилж очноо. Тэднийг Аттила болон Хүннүчүүдийн хойч үе гэдэг юм билээ. Энэ нь ч үнэний ортой байж болох бөгөөд 11-р зуунд Магиарчууд уг газрыг эзлэн түрэмгийлэхэд энд Хүннү нарыг нутаглаж байсан гэх мэдээлэл байдаг юм байна лээ.
Хэрэв мухар сүсэг бишрэлийн үүсэл гарлыг судалж үзвэл маргаан байхгүй энэ газартай холбогдох биз. Бараг л ихэнх мухар сүсэг бишрэл цөм Карпатчуудын морины тахнаас үүсэлтэй гэж ярьдаг юм билээ. Үнэхээр сонирхол татаж байна шүү (Санамж : энэ талаар би Гүнгээс сайтар асууж лавланаа)
Хэдий ор маань тохилог, хэвтэхэд тухтай байсан ч гэлээ элдэв янзын утга учиргүй зүүд зүүдэлснээсээ болоод сайн унтаж амарч чадсангүй. Мөн цонхон доор минь шөнөжингөө ноход хуцаж хоносныг яана. Эсвэл орой идсэн тэр улаан шинжүүнээс ч болов уу гэж бас бодлоо. Тэгээд би орноосоо босоод өөрийнхөө галуун хүзүүт лонхон доторх бүх усыг дуустал нь ууж орхив, гэвч удалгүй дахиад л ам цангаж эхлэх нь тэрдээ. Тэгж ингэж янз бүр болсоор байгаад үүр цайхын алдад ашгүй нэг нойр минь хүрч дуг хийх боломж гарсан юм. Тэгээд өглөө нар дээр хөөрсөн хойно өрөөний минь хаалгыг тогших чимээнээр сэрж орхив. Өглөөний цай бэлэн болсон нь тэр байж.
Зоогон дээр би дахиад л улаан чинжүүнээс хэрэглэв, гэхдээ нилээд ихийг шүү. Мөн эрдэнэ шишийн гурилаар хийсэн овъёосны агшаамал идэж үзлээ. Үүнийг "мамалига" гэж нэрлэдэг юм байна, мөн "имплетата" гэдэг татсан махаар чигжсэн маш амттай баклажан идэж үзэв. (Санамж : Мөн л хийх жорыг нь би тэмдэглээд авчихсан) Ингээд өглөөнийхөө цайг түргэхэн гэгч нь уучихаад би 7:30 гэхэд галт тэрэгний өртөөнд хүрч очлоо. Гэвч уурын тэргийг хөдлөх хүртэл дахиад цаг гаруй хүлээж суусан юм даа!
Дорно зүгрүү явах тусам яагаад ч юм галт тэрэг нь жижигрээд байх шиг санагдаж билээ. Хэрэв тэд Хятадад хүрч очвол яах болж байнаа?
Ингээд бүх л өдрийн туршид бид байгал дэлхийн түмэн гоо үзэсгэлэн хосолсон өргөн уудам газар нутгийг хөндлөн гулд туулж явав. жижигхэн суурин гацаанууд хааяа нэг үзэгдэж, ном уншлага үйлддэг болов уу гэмээр сүм дуганууд уул толгодын орой дээр байгаа харагдана. Замын дэргэд сайр чулуу ихтэй жижиг горхинууд олон таарч, удалгүй урсгал нь салаалж мөн дахин нийлж, ус нь нэмэгдсээр заримдаа бүр өргөн гол мөрөн болж хувирна гээч.
Зарим өртөөнд ердөө л хэсэг бүлэгхэн хүмүүс зогсч байсан бол бусад нэгэнд нь буудалд багтаж шингэхгүй шахам олон хүн галт тэргийг хүлээж байлаа. Мөн тэнд ямар л бол ямар хувцастай хүмүүсийг харж болно шүү. Тэдний зарим нь эдлэн газартаа байгаа тариачид шиг хувцасласан байхад өөр нэг нь миний Герман болон Францад үзсэн шиг нэхмэл өмд, богино хүрэм өмсч дугуй бүрх духдуулсан хээнцэр эрхмүүд байлаа. Мөн ганган дэгжин гэдэг нь дэндсэн догь хүүхнүүд залуус ч олон үзэгдэв.
Цээж бэлхүүс хэсгээрээ өргөн л болохоос биш нутгийн бүсгүйчүүд нь дур булаам юм. Тэд ихэвчлэн цагаан ханцуйтай цамц өмссөн байх бөгөөд дээгүүр нь том зузаан гэгч нь бүсийг тэлээлж орхисон нь цамцных нь хормойг дэрвийлгэж яг л баллетын өмсгөл шиг харагдуулж байлаа. Мэдээж хэрэг доогуураа өмд банзал өмссөн байлгүй л яав гэж.
Харин миний үзсэн хамгийн хачирхалтай дүр зураглал чухамхүү Словакчуудад байв. Бусдыгаа бодвол тэд илүү барбар маягийн хүмүүс юм. Толгой дээрээ ковбой малгай тавьж, бариу цагаан цамц өмсч, тоос шороонд дарагдсан өмдөө зэс аралтай асар том суран бүсээр тэлээлжээ. Урт түрийтэй гутал өмсч өмдөө дотуур нь чихсэн байна. Мөн урт бараан гэзэгтэй бөгөөд гил хар сахалтай юм. Харахад сүрлэг сайхан ч гэсэн тийм ч цэвэр цэмцгэр биш тэднийг учир мэдэхгүй хүн бол зэрлэг өрнөдийн дээрэмчид байна гэж эндүүрмээр. Гэхдээ тэд харагдаж байгаа шигээ улс огтхон ч биш юм шүү. Харин ч эсрэгээрээ гээч.
Боргогийн гарамнаас Буковина хүртэл маш их салхи шуургатай байна гэж замдаа би сонсч явлаа. Харин сэтгэл санаа дагаад ч тэр үү энд салхи сэвэлзээд эхлэх чинь ... Тэгээд бид цааш явсаар Биштрицэд хүрч ирэхэд гадаа альхэдийнээ гэгээ тасраад харуй бүрий болсон байсан юм. Энэ хотын тухайд гэвэл, тавин жилийн тэртээд ээлж дараалсан аймшигт түймрийн галд өртөж байжээ. 17-р зууны эхэн үед гурван долоо хоногийн туршид дайснуудын бэхлэлтэнд байж 13.000 хүн энд нас барж, дайныг залгуулаад өлсгөлөн болоод өвчин тахал нүүрлэж байсан айхавтар үйл явдлууд болсон гэдэг.
Дракула гүнгийн надад санал болгосон "Голдэн Кронэ" зочид буудлыг би төвөггүй гэгч нь олж чадлаа. Яг л миний төсөөлж байсан шиг эртний хийцийн барилга бүхий тун сонирхолтой газар байв.
Намайг хаалгаар нь явж ороход жирийн тариачдын өмсдөг шиг даашинзныхаа гадуур цагаан дотортой урт хормогч зүүсэн, баясгалантай төрхтэй настай хатагтай өмнөөс минь угтаж авав. Тэр дэргэд минь ирээд бөхийн хүндэтгэл үзүүлээд "Та Англи хүн үү?" гэсэн юм.
"Тийм байна" гэж би хариулаад, "Жонатан Харкер" гэж нэрээ хэллээ.
Тэр инээмсэглэснээ, дэргэдээ зогсч байсан хөгшин эрд хандаж ямар нэгэн үг хэлэв. Мөнөөх эр удсан ч үгүй гартаа захидал барьсаар хүрч ирлээ. Тэгээд би дугтуйг нээж үзэв.
"Найз минь. -Карпатын уулсад тавтай морилно уу. Би таныг сэтгэл түгшин хүлээж суулаа. Эндээ сайхан амраад ав. Тэгээд маргаашийн гурван цагт Буковиноруу хөдлөх тэргэнд амжиж суугаарай. Боргогийн гарам дээр миний сүйх тэрэг хүлээж байгаа бөгөөд чамайг над дээр хүргэж ирэх юм. Чиний Лондонгоос энэ хүртэл хийсэн аялал чинь чамд өндөр сэтгэгдэл үлдээсэн гэдэгт итгэж байна, мөн миний үзэсгэлэнт нутаг орон чамд таалагдсан гэж найдъя. -Чиний нөхөр, Дракула." захианд ийнхүү бичсэн байлаа.

5-р сарын 4. Биштриц

Зочид буудлын эзэн ч мөн адил гүнгээс захидал хүлээн авсан гэдэг нь илт байв. Намайг дагуулсаар буудлаас үдэж, суудлын тэргэнд минь хүргэж өгөхөөр тэр хамт алхсан юм. Гэвч түүнээс зарим нэг зүйлсийн талаар лавлахад миний Герман хэлийг ойлгоогүй мэт цариалж, таг дуугүй алхаж явсан нь үнэхээр сонин санагдаж байлаа.
Тийм байж таармааргүй л юм, өчигдөрхөн л миний яриаг гайхалтай сайн ойлгож байсан биш билүү, ядаж л юм асуухад минь хариулт өгч байсансан.
Намайг угтаж авсан өнөөх төлөв даруу хатагтайн хувьд уг эрхмийн гэргий нь аж. Гэхдээ яагаад ч юм тэр хоёр надаас жийрхээд байх шиг санагдаж билээ. Дугтуйн дотор хамт мөнгө хийж илгээсэн байсан тул буудлын эзэн надаас өөр юуг ч хүссэнгүй. Дракула гүн болоод түүний амьдардаг харшийн талаар асуухад мань эхнэр нөхөр хоёр, хоёр биенрүүгээ учиртай гэгч нь харц чулуудаж, олигтой зүйлийг ярилгүй мэдэн будилж байсан нь ярих хүсэлгүй байгааг нь бэлхэн гэрчилнэ. Үнэндээ тэр хоёроос өөр энэ тухай асууж лавлах хүн олдоогүй бөгөөд тэдний ийнхүү аашлахыг хараад дотор минь өөрийн эрхгүй эвгүйрхэж эхэлснийг нуух юун.
Харин намайг буудлаас явахаас яг өмнөхөн нь хөгшин хатагтай өрөөний минь үүдэнд ирж надаас "Чи заавал явах хэрэгтэй гэж үү? Өө! Залуу минь. Заавал явах шаардлагатай юм уу?" гэж их л учирлан асууж билээ. Түүний хазгай муруй Герман хэлнээс бусад ямар хэлээр яриад байгаа юм бол бүү мэд, өөр бусад аялгыг нь би сайн ойлгосонгүй. Тэгээд би түүнд явах цаг болсон тухайгаа, чухал хэргээр явах гэж байгаагаа ойлгуулаад хөдлөхийг завдтал тэр дахиад л намайг шалгааж :
"Өнөөдөр ямар өдөр болохыг мэдэж байна уу?" гэж асуув. Өнөөдөр бол 5-р сарын 4-н гэж би хариулав. Гэтэл тэр толгой сэгсрээд :
"Тиймээ! Би мэдэж байна! Гэхдээ чи өнөөдөр ямар өдөр болохыг мэдэж байна уу?" гэж дахин асуув. Тэгээд миний хариу хэлэхийг ч тоохгүйгээр цааш үргэлжлүүлж :
"Өнөөдөр чинь гэгээн Жоржийн өдөр юм шүүдээ. Өнөөдөр орой, цагийн зүү шөнө дундыг заах үед ертөнц дээрх бүх л муу ёрын зүйлс амь ордог гэж ярьдгийг дуулаагүй юу? Ингэхэд чи хаашаагаа яараад байгаагаа мэдэж байна уу, очиж юу хийх гэж байгаагаа мэдэх үү?" гэж хэлээд өнөөх хатагтай шалгааж гарав. Түүнийг тайтгаруулах гэж оролдсон ч тус болсонгүй. Гэнэтхэн тэр бүр өвдгөн дээрээ сөхрөх нь халаг болж намайг битгий яваач, ядаж хоёр гурван хоног хүлээж болдоггүй юмуу гээд л гуйж эхлэв. Энэ бүхэн намайг үнэхээр тухгүй болгож байлаа. Одоо яая гэхэв, бүх зүйл төлөвлөгдсөн байсан тул үүнийг өөрчлөх аргагүй юм даа.
Би хатагтайг гарнаас нь түшиж босголоо. Намайг ятгаад нэмэргүй гэж бодсон бололтой тэр уруу царайлж зогсов. Тэгээд надад хэрэг болно гээд өөрийнхөө хүзүүнд зүүж явсан загалмайг өгдөг юм байна.
Хэдийгээр би багаасаа сүмд явж, бүсэг бишрэлтэй хүмүүсийн дунд өссөн шүтлэгтэй Англи хүн боловч, чухам энэ зүүлт ямар учраас надад хэрэг болохыг ер ойлгосонгүй. Гэлээ гээд хөгшин настай хүн надад юм өгч байхад татгалзана гэдэг ёс зүйгүй хэрэг болно шүүдээ.
Тэгээд тэр хатагтай намайг эргэлзэж буйг гадарласан бололтой гараа сунгаж өнөөх зүүлтийг хүзүүнд минь зүүж өгөхдөө "Ээжийн чинь төлөө залбиръя" гэж хэлсэн юм. Тэгж хэлээд өрөөнөөс минь гарч одов.
Яг одоо энэхүү өдрийн тэмдэглэлийн энэ хэсгийг би суудлын тэргийг ирэхийг хүлээх зуураа бичиж байна. Мэдээж хэрэг ирэх ёстой цагаасаа бас л хоцорч дээ янз нь. Харин өнөөх загалмайн хувьд хүзүүнд минь зүүлттэй л явна.
Өнөөх хатагтайн гуйлтаас болов уу, аль эсвэл энэ газрын талаар дуулсан олон арван хий үзэгдлийн түүхээс болсон уу, эсвэл энэ зүүлтнээс болоод байна уу бүү мэд сэтгэл санаа минь нэг л тайван бус байх чинь. Хэрэв энэ дэвтэр намайг харихаас өмнө түрүүлээд Минад хүрэх болбол, миний өмнөөс салах ёс гүйцэтгэнэ биздээ хэхэ. Өө тэр, тэрэг маань хүрээд ирлээ.

5-р сарын 5. Шилтгээнд.

Өглөөний манан будан арилж, нар дээр хөөрөхийн зэрэгцээ алс тэртээд хөрөөний ир шиг хөх судал татаж эхлэв. Хэтэрхий хол байсан тул толгодын орой аль эсвэл моддын үзүүр алин болохыг нь ялгах аргагүй байлаа. Эсвэл хоёулаа ч байж мэдэх юм.
Миний хувьд яг одоо тийм ч нойрмог биш байна. Ямартай ч би унтах цаг болох хүртлээ бичихээр шийдлээ.
Харин сүүлийн хэдэн цагт сонирхолтой үйл явдлууд олон болж өнгөрлөө шүү, магадгүй Биштрицээс гарахынхаа өмнө идсэн үдийн зоогийнхоо талаар эхэлж бичих хэрэгтэй байх.
Тэдний хэлдгээр "Хулгайчдын Бифстэйк" гэдэг хоолыг нь амталж үзлээ. Үхрийн бас гахайн махыг шоронд өлгөөд сонгино болоод өнөөх улаан чинжүүгээр амталж гал дээр шарсан байна.
Мөн "Голден Медиаш" гэдэг дарснаас нь амсаж үзлээ. Хэл ам дарвигнуулсан их хачин амттайг нь яана, гэхдээ л татгалзах аргагүй юм билээ. Уг дарснаас би хэд хэдэн хундгыг барьж орхив, өөр юу ч уусангүй.
Харин тэргэн дээр явж очиход жолооч нь суудал дээрээ байсангүйэ, тэр өнөөх буудлын хатагтайтай ярьж зогсоо харагдана.
Тэр хоёр надруу байн байн хараад л нэг зүйлийн талаар их л нухацтай ярьж байгаа бололтойдог шүү. Мөн дэргэд нь гадны хэд хэдэн хүн очиж суугаад яриаг нь чагнаж байх юм гэнэ. Тэгснээ тэд ч мөн надруу их л харамсч байгаа бололтой харцгааж эхлэв. Тэдний яриан дундаас би хэд хэдэн нутгийн үг удаа дараа давтагдаж байхыг олж сонслоо. Ингээд би толь бичгээ гаргаж тэдгээр үгнүүдийг нь хайж үзсэн юм.
Харин эдгээр үгс нь намайг огтхон ч баярлуулаагүй гэдгийг хэлэх байна, тухайлбал "Ордог"-Чөтгөр, "Покол"-Там, "стрегоика"-шулмас, "вролок" болон "влкослав" - энэ хоёр үг адилхан утгатай, нэг нь Словак үг нөгөөх нь Серби юм. Хоёулаа хүн чоно, цус сорогч гэсэн утгыг илтгэх аж. (Санамж, эдгээр хачин мухар сүсгийн зүйлсийг би гүнгээс асууж лавланаа).
Явах цаг ч болж, тэрэг маань ч хөдөллөө. Харин эргээд хартал өнөөх хүмүүс чинь мухлагийн үүдэнд цуглаж зогсоод хоёр гарынхаа хуруунуудыг зөрүүлж загалмай үүсгээд надруу харуулж байх нь тэр.
Хамт яваа зорчигчоосоо би юу гэсэн утгатайг нь асуулаа. Эхэндээ тэр хариулсангүйэ, тэгснээ намайг гадны хүн болохыг мэдээд тэгсэн үү яав, ам нээж, эдгээр тэмдэг нь чөтгөрийн нүдний эсрэг хамгаалагч сахиус болдог талаар хэлж өглөө.
Энэ бүхэн надад огтхон ч таатай санагдсангүй. Тэр тусмаа огт мэдэхгүй газар оронд явж, урьд өмнө уулзаж байгаагүй танихгүй улсын дунд байгаа хүнд бол шүүдээ. Гэхдээ л эндхийн хүмүүс нь их сайхан сэтгэлтэй юм шиг санагдсан, хэдий тэд уйтгартай дүнсгэр боловч тэдний зарим нь намайг үнэн голоосоо өрөвдөж байгаа нь илт байлаа.
Дэн буудлын үүдэнд цуглаад гар хуруугаа зөрүүлж зогссон тэдгээр хүмүүсийг, мөн тэрхүү зураглалыг магадгүй би хэзээ ч мартаж чадахгүй байх. Ялангуяа хашааны голд тарьсан ногоон хайстай хулслаг улаан цэгцүүхэй болоод жүржийн модны ногоон навчис, бас биднийг хооронд нь тусгаарлах дугуй арктай хонгил-энэ бүхэн энэхүү дүр зураглалыг улам илүү чимж өгч байсан билээ.
Удалгүй жолоочийн зотон даавуун өмд бүхээгний урд цонхыг бүхэлд нь хааж, өндөрт далайх түүний ташуур, "готза" хэмээн орилох дууны нь хамтаар дөрвөн жижиг морьд урагш ухасхийж, бидний аялал эхэлсэн юм.
Замд таарах байгалийн түмэн гоо үзэсгэлэн өнөөх хар бараан бодлуудыг минь тэр дорхноо сарниаж орхив. Мөн хамт зорчигчдынхоо хэл усыг бага сага гадарлахын хувьд би огт ганцаардсангүй. Хөвчит ой моддоор дүүрсэн ногоон тал газрууд, фермийн байшингууд дэргэдүүр өнгөрнө. Урд зөвхөн эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх бидний зам дурайн харагдана. Алимны, чавганы, лийрний, интоорын гэх мэт олон жимсний модод хаа сайгүй тааралдаж, өндөр моддын доор навчинд хучигдсан ногоон зүлгүүд үзэгдэх нь нэн таатай. Энэхүү гайхалтай ногоон толгодын цаадах газрыг нутгийн ардууд "Миттел Ланд" гэж нэрлэх аж. Бидний зам тахирлан чиглэлээ өөрчилж, нарс моддын цаагуур халхлагдаж, толгод гүвээний ардуур нэг орж нэг гарсаар явах бөгөөд заримдаа хад чулуутай газрууд ч мөн таарч байлаа. Хэдий тийм ч бид их хурдтай урагшилж байсан юм. Тэрэгний жолоочийг яагаад ингэтлээ яараад байгааг нь мэдэх юм алга, харин бид тун удахгүй Борго Прунд-д хүрч очно гэдгээ л мэдэж байлаа. Энэ хэсгийн замын тухайд гэвэл зун цагт дээгүүр нь явахад урамтай сайхан байдаг ч өвлийн анхны цасны дараагаар хүн амьтан явахын аргагүй болдог юм гэнэ. Энэ хавийн замыг засварладаггүй нь учир шалтгаантай аж. Эртний Хоспадарчууд ч энэхүү замыг засахгүй байсан биз, үгүй бол Туркууд тэднийг цэргийн хүчээ хуримтлуулах гэж байна, дайнд бэлтгэж байна гэж бодох байсан байх.
Миттел Ландын ногоон толгодын цаана Карфатын өндөрлөг хэсэгт тэмүүлсэн ой модот хөндийнүүд байгаа харагдана. Харин бидний баруун, зүүн талд уул толгодын сүүдрүүд гүн хөх хийгээд нил ягаан өнгөөр тунарч, чулуу бас өвснүүд нийлээд бор мөн ногоон өнгөөр гэрэлтэнэ. Хөрөөний ир шиг хад асганууд алсад бараа тасрах хүртлээ үргэлжилж, харин тэндээс эхлээд алсын шовх өндөр уулсын цаст оройнууд үзэгдэнэ. Оройн наран илчит гэрлээ харамгүй хайрлаж, байгаль ертөнцийг түмэн өнгөөр солонгорон гэрэлтэх боломжийг олгосон нь энэ билээ.
Зорчигчдын нэг нь миний гарнаас барьж алсад хөхрөх цаст өндөр уулын оройг зааж,
"Хараач! Истэн сзек!" - "Бурхны сэнтий!" - гэж дуу алдав.
Эцэс төгсгөлгүй мэт бидний зам цааш үргэлжилсээр, жаргах наран уулсын араар улам бүр бөхийсөөр нэг л мэдэхэд биднийг сүүдэр бас харанхуйн дунд үлдээлээ. Жолоочийг харанхуй болохоос урьтаж эцсийн зогсоолдоо хүрэхээр яарч явсныг нь би тэгэхэд л ойлгосон юм. Хэдий тийм ч цаст өндөр уулсын орой нарны гэрлийг үзсэн хэвээр байх аж. Замдаа төрөл бүрийн хувцас өмссөн Чехүүд бас Словакчуудтай зөрж өнгөрч байлаа. Гэхдээ тэдний дунд бамбай булчирхайн өвчин түгээмэл байдгийг би олж анзаарсан юм. Замд огцом эргэлтүүд олон таарч тэдний заримаар нь явж өнгөрөх бүрт морь тэрэг дайвалзаж, зорчигчид бие биенээсээ зуурч амжина. Сүсэг бишрэлдээ үнэнч тариаланчид биднийг дэргэдүүр нь явж өнгөрөхийг ч тоолгүйгээр мөргөлийн шүтээндээ залбирч суугаа харагдана. Маш олон зүйлс миний хувьд шинэ байлаа. Ойн захад овоолсон өвсөн бухалнууд, ногоон навчсын дундаас мөнгөн өнгөөр гялалзах хус модод алсад байгаа нь үзэгдэнэ.
Бидэнтэй адил морь тэрэгнүүд зөрөг замаар зөрөөд өнгөрч байлаа. Тэдний ихэнх нь тариачдын уналага байх агаад зарим нь дүүрэн хүнтэй байхад нөгөө нэг нь морь тэрэгчнээс өөр зорчигчгүй байх аж. Өдөржингөө ажилласан тариаланчид гэртээ харьж явна. Цагаан цамцтай Чехүүд, хонины арьсан хувцастай Словакчууд зэрэгцэж өнгөрнө. Гартаа тэд урт гэгч нь саваа мод мөн хурц сүх барьжээ. Оройн наран улам бүр доошилж газар дэлхийд харанхуй сүүдрийн хаанчлал газар авах бүрт алс тэртээд найгах нарс бас царс, хус болон шилмүүст моддыг дов толгод, хөндий цайдам газруудаас ялгах аргагүйд хүрч байв. Гадаа бас их хүйтэн болж байлаа. Санаа сэтгэл дагаад ч тэр үү моддын сүүдэр амь орох шиг болж, Карфатын тэнгэрт хөвөх үүлс хий үзэгдэл шиг харагдаж үдшийн хярууны хамтаар бодолд дарагдсан ухаан санааг минь сарниулж эхэллээ. Удаан сууж залхсан би сүйх тэрэгнээс бууж алхахыг хүсэхэд "Үгүй, үгүй!" гэж тэрэгний жолооч толгой сэгсэрнэ. "Та энд бууж болохгүй. Эндхийн ноход зуудгаараа хэзээнээс нэртэй" гэж тэр учирлана. Тэгээд зорчигчдыг тэр тойруулан харж түүнийг дэмжсэн бусдынх нь инээмсэглэлийг олж үзээд наргиан болгож "Унтахаасаа өмнө та хэрэг төвөгт орооцолдохыг хүсээгүй л байлтай" гэж хэлээд урдах замруугаа эргэн харав. Зөвхөн тэр сүйх тэрэгнийхээ дэнг асаах гэж л зогссоныг нь би санаж байна.
Гадаа харуй бүрий өтгөрөх тусам зорчигчдын сониуч зан нь дагаад нэмэгдэнэ. Тэрэгний хөтөчтэй яриа өдөж түүнийг шалавхан давхихыг тэд мөн хүснэ. Чанга ширүүн дууны хамтаар морьтон урт ташуураа өндөрт далайж тэрэгний морьдыг өршөөлгүйгээр шавхуурдаж байв. Удалгүй харанхуй замын эхэнд, хавцал толгодын дундуур, нарийн зүйдэл газраар бүдэгхэн гэрэл тусч эхлэв. Зорчигчдын сонор сэрэмж дээд цэгтээ туллаа. Морьдын тах чулуун зам дээр дээр начигнаж, сүйх тэрэгний хурд улам нэмэгдэх нь шуурган дундах тэнгист завиар сэлүүрдэж байгаа мэт санагдаж байв. Суудлаасаа унахгүйн тулд би биеэ барьж явлаа. Замын энхэл донхол арилж тэгшрэх тусам бид нисэх мэт хурдалж эхлэв. Алсад харагдаж байсан өндөр уулс өмнөхөөсөө илүү ойртсоор, тэргийг тойроод бидний дээрээс бөхийж эхлэв. Бид Боргогийн гарамд тулж ирлээ. Удалгүй зорчигчид надад татгалзах аргагүй "бэлгийг" ээлж дараалан санал болгосон юм. Надад ерөөл магтаал хайрлаж, намайг тэд адислаж байсан нь Биштриц дэх дэн буудлын гадна олж үзсэн тэрхүү дүр зураглалыг надад сануулж орхив. Тэгтэл гэнэт тэрэгний жолооч урагш бөхийж, тэргэнд сууж явсан зорчигчид маань хоёр тийш болцгоож цонхноосоо толгойгоо гарган харанхуйн зүгрүү өлийн харж эхлэв. Ямар нэгэн хачирхалтай зүйл болж байгаа аль эсвэл болох гэж буйг би гадарлалаа. Тэднээс асуусан боловч хэн нь ч надад ойлгомжтой хариу хэлсэнгүй. Энэхүү гайхшрал минь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Удалгүй дорно зүгт, бидний өмнө Боргогийн гарам харагдаж эхлэх нь тэр. Гадаа харанхуй байсан ч өтгөн үүлс тэнгэрт хуралдаж, ширүүн аадрын өмнөх шиг ер бусын нам гүм байдал ноёлж байсныг ч мөн хэлье. Яг л энэ том уулын хоёр талд цаг агаар хоёр өөр янзаар хувирч байгаа юм шиг санагдаж билээ. Харин бид аадрын үүлс хуралдсан тэр хэсэгрүү нь орох гэж байлаа. Миний хувьд намайг гүнгийн шилтгээнрүү хүргэж өгөх тээврийн хэрэгслийг хайж явлаа. Харанхуйн дундаас ямар нэгэн гэрэл үзэгдэхийг би хүлээж байв. Гэвч юу ч харагдсангүй. Энэ газарт гэрэлтэж байсан цорын ганц гэрэл нь бидний тэрэгнийх байх агаад амьсгаадсан морьдын амнаас уур савсч байсан нь дэнгийн гэрэлд тодхон харагдаж явав. Элсээр хучигдсан зам бидний өмнө зурайн гарч ирлээ, гэвч урд ямар ч тэрэг байгаа шинж харагдсангүй. Зорчигчдын дуу хөөр ч нэмэгдэж, эргээд тэд шуугицгааж эхлэв. Энэ нь яг л тэд ямар нэгэн зүйлд баярлаж байгаа мэт санагдаж байв.
Тэрэгний хөтөч халаасны цагаа гаргаж харснаа зорчигчдод хандаж маш сул дуугаар нэг зүйлийн талаар хэлэв. Би бодохдоо "Бид очих ёстой цагаасаа нэг цагаар хоцорч явна" гэсэн болов уу гэж бодож байтал хөтөч надруу харж ингэж хэлсэн юм. Тэр Герман хэлээр надаас ч муу ярьж байлаа.
"Энд ямар ч тэрэг алгадаа. Эрхмээ, магадгүй та эндүүрсэн байх. Хэрэв энд тэрэг ирсэн бол маргаан байхгүй эргээд Буковиноруу буцсан байх. Тийм бол маргааш, үгүй бол тэрний цаад өдөр ирэх биз. Тиймээс бүгдээрээ бушуухан ..." гэлээ. Морьд янцгааж, хуухирч эхэлсэн тул хөтөч ингэж хэлээд яриагаа таслахаас өөр аргагүйд хүрэв. Тэгтэл гэнэт сүйх доторх зорчигчид дуу шуу болоод явчихлаа шүү. Эргэж хартал бидний ардаас нэгэн морь тэрэг ирж байгаа нь тодхон харагдав. Аажим аажмаар дөхсөөр дэнгийн гэрэлд тодорсоор бидний тэрэгтэй зэрэгцээд ирэх нь тэр. Уналга морьд нь яг л нүүрс шиг хар өнгөтэй байх агаад аргагүй сайхан хүлэг морьд байлаа. Харин тэргийг урт хүрэн сахалтай, том хар малгайтай өндөр хүн жолоодож байв. Яагаад ч юм тэр эрхэм нүүрээ биднээс нууцлаад байгаа юм шиг санагдав. Тэгээд түүнийг бидэнрүү харах үед том малгайн дороос дэнгийн гэрэлд хоёр нүд нь улаанаар гялалзаж байлаа.
Тэр хөтчид хандаж "Найз минь, чи их эрт хүрж иржээ" гэж хэлэв.
"Англи эрхэм их яарч байсан юм" гэж хариулахдаа хөтөч ээрч муурав.
"Эсвэл чи түүнийг Буковинаруу хүргэж өгөх гэж байсан юм бишүү. Тэгж ярихгүйэ найз минь. Би хэтэрхий ихийг мэднэ, миний морьд хамгийн хурдан нь."
Ингэж хэлээд тэр инээмсэглэх үед дэнгийн гэрэлд цонхигор цагаан царай, улаан уруул, хурц шүднүүд үзэгдэх нь тэр. Зорчигчдын нэг нь ухасхийн цочиж нөгөөдөө Бургерын "Леноре"-ийн мөрнөөс шивнэлээ.
"Денн ди Тодтен райтен Шнелл." ("Үхэгсдийн хувьд аялал гэдэг нүд ирмэхийн зуурт")
Учир битүүлэг тэр морьтон энэхүү үгсийг сонсоод мөн л инээмсэглэлээ. Өнөөх зорчигч нүүрээ доош нь буруулж, хоёр хуруугаараа загалмай үүсгэн чичирч эхлэв. Бусад нь ч мөн таг дуугүй сууцгаана. Бүгдэнгийнх нь царай цонхийжээ. "Надад Англи эрхмийн ачаа тээшийг өгнө үү", гэж өнөөх морьтон хэлээд цүнхийг минь уриалгахан гэгч нь аваад тэргэн дээрээ ачлаа. Хоёр тэрэг маш ойрхон байсан тул газарт буух шаардлага байсангүй. Харин учир битүүлэг морьтон надад гар сунгаж туслахаар завдаж бугуйнаас минь атгах үед түүний гар нь мөс шиг хүйтэн мэдрэгдэж билээ. Яагаад ч юм тэрний хүч нүсэр их мэт надад санагдсаныг нуух юун.
Ингээд тэр юу ч хэлэлгүй морьдоо эргүүлж харанхуй замруу хөтөллөө. Арагш би эргэн харахад тэргэнд өлгөөстэй дэнгийн гэрэлд хамтран зорчигчид маань хоёр хуруугаа зүрүүлсэн байгаа нь тод харагдсан юм. Тэрэгний хөтөч бушуухан гэгч нь морьдоо ташуурдаж, тэд Буковинаруу цааш хөдөлсөн билээ. Тэднийг удалгүй харанхуйд замхран одоход миний айдас улам ихээр нэмэгдэж, хэдий мөрөнд минь цув нөмрөөстэй, өвдгийг минь өмд халхалж байсан ч хамаг бие зарсхийгээд явчихлаа. Харин морьтон Герман хэлээр тун цэвэрхэн гэгч нь : "Шөнөдөө их жихүүн байдаг шүү, ноёнтон минь. Мөн миний гүнтэн надад хандаж таныг харж хандахыг захисан юм. Татгалзахгүй бол энэ суудал доор байгаа сливовицээс (нутгийнхны уудаг чавгатай бренди) балгачих." гэв.
Би уусангүйэ. Миний бие нэг л тавгүй болж, айж байгаагаа би мэдэрч байлаа. Төдий л удалгүй тэрэгнээс буугаад эргээд явмаар санагдаж эхлэх нь тэрдээ. Гэвч ачаа тээш маань баглаатай, нөгөөтэйгүүр Буковина хүрэх замаас салаалж өөр тийшээгээ дэндүү хол явчихсан байв. Надад өөр сонголт байсангүй. Бид урагш яваад л, яваад л байлаа. Энэ бүхэн надад яг л нэг газраа эргэлдээд байх шиг санагдаж билээ. Морьтноос асуух зүйл мундахгүй их байсан ч, ам нээж түүнээс асуулт асуухаас зүрхшээж явав.
Хэдий хэмжээний хугацаа өнгөрснийг бүү мэд. Чүдэнз зурж би халаасны цагаа гаргаж харахад цагийн зүү шөнө дундын 12 цагийг заахад хэдхэн минут үлдсэн байв. Гэнэтхэн би нутгийн ардын ярьдаг элдвийн муухай мухар сүсгийн яриануудыг санах нь тэр. Энэ бүхэн намайг улам тав тухгүй болгож орхив.
Тэгтэл замын хаа нэгтээгээс нохой хуцах чимээ дуулдаж эхлэв ээ. Тэгснээ айснаасаа болоод хуцахаа больж удаан гэгч нь улиж эхлэх шиг болов. Түрүүчийн нохой чимээгүй болж амжаагүй байхад бас нэгэн нохой дуугарна, түүний дараагаар бас нэг нь гэх мэтээр үргэлжилнэ. Бид тариаланчдын эдлэн газрын дэргэдүүр явж байлаа. Ноход яг л галзуурсан мэт хуцаж бас ульж байсан юм. Эхний улилтыг эс тооцвол морьд маань цочиж үргэсэнгүй.
Эндээс бас тэндээс ууль шувуу уухилж, морьд хуухиран янцгаана. Харин морьтон хийгээд түүний хүлэг морьд юу ч болоогүй гэлтэй явж байхыг хараад айсандаа ар нуруугаар минь цэл хүйтэн төмрөөр хайрах шиг болж хамаг биений минь хар хөлс цутгаж эхлэв. Төд удалгүй энэнээс ч дор зүйл сонсогдож, алс тэртээх уулсын хөндийгөөс чонын улих чимээ дуулдаж эхлэв! Цочсондоо би огло үсэрч, морьд ч мөн булгин бусгалаа. Тэрэгний жолооч морьдын өмнө гарч зогсоод жолооноос нь атган тэднийг номхтгон тогтоож дөнгөв.
Тэднийг тайтгаруулж, яг л эмнэг сургагчид шиг чихэнд нь ямар нэгэн зүйлс шивнэх аж. Үр дүн нь үнэхээр гайхалтай байв. Хэдий бусган булгиж байсан ч эргэж тэднийг унах боломжтой болох нь тэр. Жолооч эргэн суудалдаа тухалж тэргийг үргэлжлүүлэн залж эхлэв. Энэ удаад бид зөрлөгөөс нилээд зайтай газарт нарийн жимээр баруун гар талыг барин уруудлаа. Жим удалгүй хөвчит ой мододтой хөвөө залгуулж моддын дундуур явж оров. Бидний зам чулуурхаг болж, хэдий моддын навчис биднийг халхалж байсан ч үлээх салхины чимээ нохдын хуцах дууг бидэн дээр авчирсан хэвээр л. Шилмүүст моддын мөчир салхинд найган ганхах нь яг л тэд хоорондоо ярилцаж буй гэлтэй. Цаг агаар улам хүйтэрч, нойтон хяруу унаж эхэлсэн байна. Ойн гүнрүү бид улам гүнзгий орохтой зэрэгцээд чонын улих чимээ бүр илүү тодорч, эцэстээ тэд яг л биднийг тойрон хүрээлж байгаа юм шиг санагдаж эхлэв. Би маш их айж, айдсыг минь морьд хуваалцаж явлаа. Харин жолоочийн хувьд мөнөөх л янзаараа юу ч болоогүй юм шиг явах нь аймаар ч юм шиг. Заримдаа тэр толгойгоо хоёр тийш нь болгож баруун бас зүүн талаа харж явна. Гэвч харанхуйн дундаас би юуг ч олж үл чадна.
Тэгтэл гэнэт миний сууж явсан талд цэнхэр дөлнүүд гэрэлтэх нь тэр! Тэрэгний жолооч мөн үүнийг олж харсан бололтой өнөөх зүгрүү ажиглан харах нь намайг хоосон зүйл хараагүйг гэрчлэх мэт. Жолооч удалгүй морь тэргийг зогсоож, газарт үсрэн буугаад харанхуй ойн зүгрүү уусан алга болов. Харин би юу хийх ёстойгоо мэдэлгүй дэмий л айж суулаа. Чононуудын улих чимээ анх дуулдаж эхэлсэн шигээ алслагдан замхарч эхлэв. Аз болоход жолооч маань ойн гүнээс гараад ирлээ шүү хө, хачирхалтай нь тэрээр юу ч хэлэлгүй тэргэндээ эргэж суугаад, морьдынхоо жолооноос атгаснаар бидний аялал цааш үргэлжлэх болов.
Тэрэгний дугуй эргэлдэж, харанхуй ойн жимээр бид урагшилсаар л. Энэ бүхэн эцэс төгсгөлгүй мэт үргэлжилж, нэг л мэдэхэд нойр минь хүрч би эвшээлгэж эхлэв. Заримдаа бүр унтаж байгаа сэрүүн байгаагаа ч мэдэлгүй энэ бүхэн дэмий л хар дарсан зүүдний нэгэн хэсэг мэт бодогдоно. Хааяахан өнөөх муу ёрын цэнхэр нүднүүд ойн хөвөөгөөр гялсхийх нь гаслантай. Тэр тоолонд тэрэгний жолооч хурдаа нэмж явах нь төвөгтэй санагдаж байв.
Эсвэл би хий зүйлс хараад байна уу, харанхуйд дассан хүүхэн хараа минь намайгаа хуураад байна уу. Нүд минь намайг мэхэлж болох ч чих минь хуурч болно гэж үү. Чонын аахилж уухилах чимээний хамтаар бид бүрэнхий моддын дундуур урагшилсаар л байлаа. Ахиад л жолооч эр тэргийг зогсоож газарт буун харанхуй ойруу сажлав. Түүнийг эзгүйд хүлэг морьд нь бусган булгиж, дориун эдгээр амьтад урьд өмнөхөөсөө илүүтэй догшин аашилцгаана. цэнхэр дөлнүүд үзэгдэхээ больж, чонын улих дуун сонсогдохгүй болсон байхад айсандаа чичрэн салгалах тэднийг хараад би айх шалтгаан юу байсныг нь эрээд эрээд олсонгүй.
Энэ үед харанхуй үүлсийн цаанаас хавирган саран цухуйж, нарсан ойг тэр чигт нь гийгүүлэв. Сарны гэрэлд би ойн цоорхойд чонын тэдгээр сүрэг цагираг үүсгэн суугаад араа шүдээ яралзуулан, улаан хэлээ унжуулан байгаа аймшигт дүр зураглалыг олж үзэв. Шөрмөслөг хөлтэй, сэгсгэр үстэй, хурц савартай тэдний ийнхүү чимээ аниргүй суух нь аахилж уухилаас нь илүүтэй аймар санагдаж билээ. Айж эмээснээсээ болоод хамаг биений минь цус царцах шиг болж хөдөлж чадалгүй хөшиж орхисноо би тод санаж байна. Хүн гэдэг зөвхөн айдастай улаан нүүрээрээ тулгарсан үедээ л үнэнхүү мөн чанар нь танигддаг болохыг би тэр үед л ойлгосон юм.
Удалгүй бүр ч хачирхалтай үзэгдэл болж өнөөх олон чонын сүрэг сарны гэрэлд зэрэг зэрэг дуу дуугаа авалцан улилдаж эхлэв. Тэрэгний морьд бусган булгиж, аврал эрсэн өрөвдөлтэй харцаар надруу ширтэж байлаа. Ойгоос чононууд нэг хоёроороо гарч ирсээр, цагираг үүсгэн суух чонын сүрэгт нэгдэн нийлж байв. Яах учраа ололгүй би аврал ирж морьтны араас дуудсан билээ. Эндээс зайлах цорын ганц арга зам бол чонын цагирагийг дайраад өнгөрөхөөс өөр сонголт байсангүй. Зэргэлдээ алхах чононуудыг би айлгах гэж, хэрэндээ энэ боломжийг ашиглаад морьтныг хүрээд ирээсэй гэсэндээ дэмий л тэрэгний хажуу хаалгыг балбаж байлаа. Харин тэр яаж яваад тэнд хүрч очсоныг чөтгөр бүү мэд, захирангуй ширүүн дуу цуурайтахыг би сонсоод урдах замруу харахад морьтон эр замын голд зогссон байгаа харагдана. Урт гараа тэр өндөрт өргөж бургас модны гишүү мөчрийг угз татаж аваад чонын сүргийг үргээхийг завдлаа. Зарим нь зугтаж, харин зарим нь байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй. Энэ үед хавирган саран үүлсийн араар халхлагдаж орчин тойрныг үзэх аргагүйд хүрлээ.
Замхран алга болох сарны гэрлийн хамтаар айдас хүйдэс минь улам ихээр нэмэгдэж ухаан санаа минь балартаж эхлэх тэр үед морьтон эр тэрэгрүү гүйн хүрч ирэв. Хөшиж хөдөлгөөнгүй болоод үг хэлж чадалгүй хэл ам минь орооцолдож байх тэр үед морь тэрэг харанхуй ойн жимээр хар хурдаараа давхиж байсан юм.
Хэдий хэр хугацаа өнгөрснийг би мэдэхгүй байна, ямартай ч бидний зам өгсүүр болж байсныг би санаж байна. Харин жолооч морьдын жолоог татаж, тэрэг зогсох үед л хаана ирснээ би анзаарсан юм. Бид хуучин цайзын дэргэд ирсэн байлаа. Гэрэлгүй цонхнууд нь онгойн харлаж, өнө эртний дайн тулалдааны гэрч болон үлдсэн сүрлэг хана хэрэмнүүд нь тэнгэр өөд сүндэрлэн харагдаж байв.

=====================================================================

Уг гайхалтай зохиолын нэгдүгээр бүлэг нь энэ хүрээд дуусч байгаа юм. Үхрийн баас шиг увуулж цувуулахгүй гэж амалж байсан шүүдээ. Мөн маргааш өглөө уран зохиолын блог маань нээгдэх болно! Тиймээс дараагийн хоёрдугаар бүлгээс эхлээд талыг нь энд, нөгөө хэсгийг нь тэнд, талыг нь энд, үлдсэнийг нь тэнд гэх мэтээр оруулж байнаа :D
Өөө би Артём хүүг мартаагүй шүү, тиймээс метроны адал явдал тун удахгүй үргэлжилнэ гэдэгт итгээрэй. Энэ ондоо багтааж "Metro 2033" + "Metro 2034" зохиолуудыг орчуулж дуусгахгүй бол хойд нас, өөр ертөнцөд Дундад газрын Мерквүдийн ойд, Дол Гулдурын балгасын хамгийн гүн хамгийн харанхуй ёроолд хөгшин оркын царай муутай охин болж төрнө гээд тангараглачихсан байгаа .... :aa:

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.09.13 4:35 pm 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.27.13 5:20 pm
Бичлэгүүд: 422
Яг хэлсэндээ оруулаа шив.Баярлалаа.Хэлсэндээ хүрэхгүй бол царай муутай охин болохыг чинь дэмжиж байгаа шүү :brows:

_________________
Х Ү С


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.09.13 6:49 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ий талыг нь энд талыг нь тэнд ээ. Хоёуланд нь зэрэг оруулаад явбал яасан юм.

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.09.13 7:12 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
Воо, сайн байна. :wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.09.13 7:39 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Danke

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.10.13 2:46 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.26.10 4:59 pm
Бичлэгүүд: 134
Байршил: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
хувааж унших нь дээ... 1-р бүлэг 1-р хэсэг гээд л :P

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.12.13 3:04 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.03.10 4:21 pm
Бичлэгүүд: 1329
Байршил: Спортын цонх
яанзын...

_________________
:guitarchin:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.13.13 8:53 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.13 7:59 am
Бичлэгүүд: 26
Гуравдахь блог маань нээгдлээ!

http://khuslenreader.blogspot.com/

FB Page : https://www.facebook.com/KhuslenBlogger <= Like дараарай :hi:

Энэхүү блогийн хувьд ном, утга зохиол, кино, дуу хөгжим, уран зураг гээд л урлаг соёлтой холбоотой сонирхолтой мэдээ мэдээллүүдийг оруулж байх болноо. Мэдээж хэрэг блог гэдгийн хувьд миний хувийн үзэл бодол шингэсэн мэдээ сэлт, нийтлэлүүд ихэвчлэн бичигдэнэ шүүдээ. Мөн Оросын шинэ залуу зохиолч Дмитрий Глуховскийн "Метро 2033"-ыг тун удахгүй үргэлжлүүлэн орчуулах бөгөөд энэ бүгдийг дуусгасны дараагаар "The Witcher" тоглоомын зохиолыг орчуулах төлөвлөгөөтэй байна.

Зураг

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.13.13 2:46 pm 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.20.13 6:12 pm
Бичлэгүүд: 363
Mark.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.19.13 4:43 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.19.10 6:42 pm
Бичлэгүүд: 74
.


Сүүлийн удаа dean 8-р сар.26.13 4:40 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.13 10:51 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.13 7:59 am
Бичлэгүүд: 26
2-р Бүлэг

Жонатан Харкерын тэмдэглэл үргэлжилж байна.


Маргаан байхгүй би дуг нойрондоо дугжирч явснаас зайлахгүй, хэрэв үгүй бол ийм ер бусын газарт ирснээ анзааралгүй өнгөрнө гэж таарахгүй. Бидний дэргэдүүр нь өнгөрсөн дугуй арктай өргөн чулуун хаалга хүртэл өдий төдий зай байх агаад эдлэн газрын уг хэмжээ нь маш том мэт санагдаж байв. Гэвч одоохондоо энэ бүгдийг өдрийн гэрэлд харахад цаг эрт байна.

Сүйх тэргийг зогсох үед, тэрэгний жолооч газарт шалавхан гэгч нь бууж надад туслахаар гараа тэр сунгасан юм. Энэ удаад түүний тусламжаас би татгалзсан боловч мөн л гарных нь ер бусын их хүчийг мэдрэх шиг болж билээ. Сарны гэрэлд цэв хүйтэн төмөр шиг харагдах түүний гарнаас баривал, хэрэв тэгээд тэр жаахан л хүчлэх юм бол минийхийг бяц атгах юм шиг санагдаж байлаа. Удалгүй жолооч эр ачаа тээшийг минь аваад шилтгээнрүү орох их хаалганы өмнө зогсч байсан миний дэргэд авчирч тавив. Хуучирч өнгө төрхөө алдсан уг хаалга зэвэнд идэгдсэн том хадааснуудтайгаас гадна урагш түрсэн гантиг чулуун хүрээтэй юм. Бүрэнхий байсан ч гэлээ чулуун дээрх сийлбэрүүд нь тод гэгч нь харагдах бөгөөд цаг хугацааны эрхэнд элэгдэж бас мууджээ. Морьтон удалгүй тэргэндээ заларч, морьдоо тэр хөтөлсөөр харанхуйд замхран одоход яах учраа ололгүй би зогсч байсан газраа ганцаар үлдэж хоцров. Хонх эсвэл хаалга тогших тогшуур уг хаалганд байдаггүй бололтой. Дүнсгэр энэ шилтгээний зузаан хана туургануудыг, хүнгүй мэт харанхуй цонхнуудыг нь лав л миний дуу хоолой нэвтлэнэ гэж бодохгүй байна. Хэсэг хугацаа өнгөрлөө. Дотроо би тээнэгэлзэхийн зэрэгцээ эмээж эхэллээ. Ямар гээчийн газарт хүрээд ирэх нь энэ вэ? Бас ямар хүмүүсийн дунд? Мөн ямар янзын харанхуй адал явдалтай би орооцолдож орхив? Англи дахь үл хөдлөх хөрөнгийг гадны хүнд худалдахаар явсан хуулийн зөвлөхийн амьдралд тохиолддог жирийн хэргүүдийн нэг нь энэ гэж үү? Лондонг орхихоосоо өмнөхөн шалгалтаа амжилттай өгсөн тухайгаа дуулсан юм, одоо бол би бүрэн эрхтэй хуулийн ажилтан, тангарагтан албан хаагч болсон шүүдээ! Унтаагүй гэдгээ мэдэхийн тулд би нүдээ нухалж, хацраа чимхэж үзлээ. Энэ бүхэн надад яг л хар дарсан зүүд шиг санагдаж билээ. Тэгээд би сэрэнгүүтээ өөрийгөө гэртээ байгаагаа мэдэх болно, яг одоо цонхоор тусч байгаа шиг нарны гэрэл өрөөг минь гийгүүлэхэд, ажилд дарагдсан хүнд өдрийнхөө алжаалыг тайлахаар шүлэг нойрны ертөнцөд нойрссон би тэндээс эргэн ирэх болно .. Гэвч туршилтын үр дүн тэр дорхноо гарч хорсох хацар, улайх нүд хоёр минь намайг зүүдлээгүй гэдгийг мэдрүүлэв. Би үнэхээр сэрүүн байлаа, сэрүүнээр барахгүй Карпатын уулсын дунд, үл мэдэгдэх шилтгээний нүсэр том хаалганы өмнө цор ганцаараа зогсч байсан юм. Миний чадах цорын ганц зүйл бол тэвчээртэй байж, өглөө болохыг хүлээх байв.

Ийнхүү бодож зогстол гэнэтхэн хаалганы цаана хөлийн чимээ дуулдаж, завсар зайгаар нь гэрэл тусах нь тэр! Төмөр гинж хангинан дуугарч, замган түгжээ тайлагдах нь сонсогдов. Цоожны нүхрүү түлхүүр орж, гурвантаа эргэснээр том хаалга сая нэг нээгдэв.

Хэн байсан гэж санана. Өндөр нуруутай, цагаан сахалтай, хөлнөөсөө толгой хүртлээ өөлөх зүйл үгүй, дэгжин байрын хөгшин зогсч байв. Гартаа тэр эртний хийцийн мөнгөн дэнлүү барьжээ. Дэнлүүний гэрэл харанхуй орчныг гийгүүлж урт сүүдэр татуулсаар хоосон мэт байшингийн хөндий том тасалгааг гийгүүлж байлаа. Сайх хөгшин эр нуруугаа эгцлэн зогсоод, их л эелдэг байдлаар баруун гараа зангаж хэдий хачин аялгатай ч Англиар тун цэвэрхэн гэгч нь мэндэллээ.

"Миний байшинд тавтай морилно уу! Биеэ барих хэрэггүй, гэртээ ирсэн юм шиг л байгаарай!" Ингэж хэлээд тэр яг л хөшөө шиг гацаж орхилоо. Хөл нь байрнаасаа огт хөдөлсөнгүй. Эвгүй байдалд орохгүйн тулд би өөрөө түрүүлж алхан босго давтал хөгшин эр ухасхийгээд гарнаас минь атгаад авдаг байгаа. Мөс шиг хүйтэн байсан гэж бодож байна уу, тэрнээс ч долоон дор, амьд гэхээсээ илүү үхсэн хүнийх шиг санагдаж билээ. Тэр дахиад л

"Миний гэрт тавтай морил! Алив ор ор." гэлээ. Түүнтэй гар барилцаж байх үедээ морьтон эрийн гарнаас атгаж байх үеийнхтэй адилхан ер бусын их хүчийг би мэдрэв. Тэрхэн мөчид би тээнэгэлзэж адилхан хүнтэй би ярилцаж байна уу гэж эргэлзэхэд хүрснээ нуух юун. Түүнрүү би асуусан харцаар харж "Дракула гүнтэн үү?" гэж хэлэв.

Тэр мэхийн ёслоод "Таныг угтан авч буй энэ хүн бол би байна. Дракула. Гэрт минь ор л доо ноён Харкер. Гадаа их жихүүн байна. Та алжааж бас өлсч цангасан л байх, тиймээс та хооллож бас амрах хэрэгтэй." Ийнхүү ярьж байхдаа тэр дэнлүүгээ хананд өлгөөд, ачаа тээшийг минь газраас авлаа. Татгалзах гэсэн боловч тэр надад үйлчлэхийг өөрөө хүссэн юм.

"Яалаа гэж, та чинь миний зочин шүүдээ. Цаг их орой болжээ, манай үйлчлэгч нар гэр гэртээ харьцгаасан байна. Танд би өөрөө үйлчлэх болох нь." гэж тэр хэлэв. Бид хоёр байшинд орж, маш том дугуй шатаар дээш өгсөж, боржин чулуун шалтай урт хонгилоор явлаа. Харанхуй урт хонгилд бидний алхаа гишгээнээс өөр орчны анирыг эвдэх дуу чимээ ер байгаагүй юм. Нуруугаар хүйт оргиулам уг аялал удаан үргэлжилсэнгүй, ингэж явсаар бид нэгэн хаалганы өмнө хүрч ирэв. Тэгээд гүнтэнг тэр хаалгыг нээх үед дотор минь цэлмээд ирэх шиг л болж билээ! Ханан дахь ил зууханд нь хийгээд удаагүй байгаа болов уу гэмээр том гэгч нь дүнз моднууд шад пад хийн шатах агаад өрөөний голд өргөн ширээний дээр оройн зоогийг бэлдэж зассан байгаа нь тод харагдана. Энэ ч сайны дохио шүү.

Гүнтэн миний цүнхийг доош буулгаж, хаалгыг хаалаа. Тэгснээ тэр өөр нэгэн хаалгыг нээж өөр нэгэн өрөөнд явж орлоо. Найман ханатай жижигхэн энэ танхимыг ердөө ганцхан дэнлүү гэрэлтүүлж байх бөгөөд цаана нь бас нэгэн хаалга байх юм гэнэ. Гүнтэн тэр хаалгыг ч мөн адил нээж орхиод намайг орохыг урьсан юм. Ханандаа бас ил зуухтай, зуух нь шинэхэн моддоор сэлбэгдэж илч гэрлээ харамгүй хайрласан тохилог дулаан уг тасалгаа унтлагын өрөө байлаа.

Гүнтэн миний цүнхийг унтлагын өрөөнд оруулж тавиад хаалга хаан гарахаасаа өмнө ингэж хэлэв. "Энд танд хэрэгтэй бүх зүйлс бий. Тэнд мөн угаалгын өрөө байгаа тул та өөрийгөө засч цэвэрлэж болно шүүдээ. Харин та бэлэн болохоороо эсрэг талын тасалгаанд ороод ирээрэй. Оройн хоолоор би таныг дайлж байна." гэв.

Энэ бүх дулаан уур амьсгал, гэрэл бас гэгээ, мөн гүнгийн элгэмсэг дотно хүлээн авалт энэ бүхэн миний бүхий л айдас хүйдсийг үргээж орхих нь тэрдээ. Хэсэг хугацааны дараагаар би хэвийн байдалдаа орох үедээ л өөрийгөө маш их өлссөн байсныг мэдэрсэн билээ. Ингээд угаалгын өрөөнд орж өөрийгөө угааж цэвэрлэж аваад оройн зоог бэлдсэн өрөөрүү би явлаа.

Гэрийн эзэн хананд тулсан дулаахан ил зуухны дэргэд зогсоод гараараа тэр ширээрүү зааж,

"Тавтай хооллохыг танд хүсье. Намайг та өршөөж болгооно уу. Оройн хоолоо би альхэдийнээ барьчихсан тул тантай хамт хооллож чадахгүй болсондоо түмэнтээ хүлцэл өчье." гэлээ.

Харин би түүнд ноён Хоукингийн илгээсэн захидлыг гардууллаа. Гүнтэн захидлыг нээж үзээд их л сэтгэл тааламжтай уншиж зогсов. Тэгснээ эелдэг гэгч нь инээмсэглээд захидлыг надад өгч уншихыг санал болгосон юм. Энэ нь намайг тун их баярлуулсныг хэлэх байна.

"Үргэлж л өвчин зовлонд ээрэгдэж байдаг би гэдэг хүн тулай өвчнөөс болоод хэсэг хугацаанд өөрийн бүх төлөвлөгөө, томилолтыг хойшлуулах хэрэгтэй боллоо. Тантай уулзаж чадахгүй болсондоо маш их харамсч байна. Харин би танруу өөрийгөө орлох хэн нэгнийг, мөн тун их итгэж найддаг энэ хүнийг илгээсэндээ сэтгэл хангалуун байна. Тэр бол эрч хүчээр дүүрэн, авъяастай, эелдэг зан харилцаатай залуу хүн байгаа юм. Мөн хянамгай, үг цөөтэй талдаа байж мэдэх ч миний удирдлаган дор боловсорч бэлтгэгдсэний хувьд энэ залуу танайд байх үедээ таны зааварчилгааг ягштал биелүүлэх болно гэдэгт итгэж байна." гэж бичжээ.

Гүнтэн ширээрүү дөхөж ирснээ, хоолны бүтээлгийг сөхөж авахад амталж шарсан тун амттай тахианы махны үнэр ханхийв. Мөн ногооны салат, бяслаг бас дарс тэнд байлаа. Энэ дарснаас би хоёр хундгыг ууснаа санаж байна. Тийнхүү хооллож байх бүхий л хугацаанд гүнтэн надаас аяллын минь талаар хэл ам сугалчих шахам асууж, би ч нэрэлхэлгүй нэг нэгэнгүй хариулж суулаа.

Зоог барьж дууссан ч гэлээ гэрийн эзний хүсэл сонирхол нь буурсангүй, ил зуухны дэргэд түүнтэй хамт суухдаа санал болгосон тамхийг нь би татаж суув. Бид хоёр яриад л бас яриад л заримдаа тэр тамхи татдаггүйдээ надаас уучлалт хүснэ. Надад ч мөн гүнгийн талаар мэдэж авах тун аятайхан боломж гарч ирсэнд ихээхэн олзуурхаж байлаа.

Гүнгийн царай төрх нь тун сүрлэг бөгөөд дориун юм. Зүйрлүүлж хэлбэл яг л бүргэд шиг. Түүний урт нарийн хамар нь үл ялиг монхор ба хамрын нүх нь сартгар том, түүний дух нь хагас дугариг хэлбэртэйгээс гадна буурал суусан үс нь альхэдийнээ халцарч эхэлсэн боловч бусад хэсгээрээ өтгөн юм. Саглагар том хөмсөг нь бараг л хамар дээгүүрээ хоорондоо нийлэх дөхжээ. Харин түүний төрхийг улам илүү хурц болгох живэр сахалных нь дороос түүний амыг ажиглаж харна гэдэг амаргүй хэрэг байв. Гэвч яагаад ч юм түүний шүднүүд нь урт бас их шовх юм шиг санагдаж билээ. Улаан уруул, бараг л үрчлээсгүй цонхигор цагаан царай. Энэ бүхэн түүний насны хүнд байж боломгүй мэт санагдана. Бусад зүйлсийн тухайд цааш дурьдвал, чих нь өндөр нарийн дэлбээтэй, эрүү нь өргөн бөгөөд хүчирхэг, хацар нь нимгэхэн хийгээд хүнхэр. Биеийнх нь ерөнхий өнгө ер нь л цонхигор цагаан юм.

Мөн миний ажигласан өөр нэг зүйл гэвэл түүний хоёр гар нь байлаа. Ил галын дэргэд өвдгөн дээрээ гараа тавин суух үед нь би сайн харж авав. Зузаан том бөгөөд навтгар хуруунуудтай түүний гар нь яагаад ч юм бээрсэн хүнийх шиг хувхай цагаан санагдаж билээ. Гаран дээрээ бага зэрэг үстэй, харин урт нарийхан хумснууд нь хурц үзүүртэй юм. Гүнтэнг санамсаргүйгээр надад хүрэх үед нь мөс шиг хүйтнийг би мэдэрч цочсондоо өөрийн эрхгүй татасхийж орхив. Надруу ойртох үед гүнгийн амьсгал нь огиудас хүргэм өмхий үнэртэж байсан гэдгийг онцлох байна. Мэдээжийн хэрэг энэ бүгдийг би өөрт нь мэдэгдэхгүйг хичээж суусан нь тодорхой.

Гэвч гүнтэн энэ бүхнийг өөрөө мэдсэн үү яав, надаас зайгаа барьж эхлэх шиг болов. Тэгээд тэр үл ялиг инээмсэглээд эргээд буйдангаа налж суусан юм. Харин түүнийг инээмсэглэх үед ахиад л жирийн хүнд байж боломгүй мэт хурц цагаан шүднүүд нь ил гарах нь тэр. Бид хоёр хэсэг хугацаанд чимээгүй сууцгаав. Удалгүй үүр цайж, цонхоор харагдах харуй бүрий орчин бага зэрэг гэгээтэй болж эхлэв. Тэгтэл яг л урьд шөнийх шигээ ойн тэртээхээс чононуудын улих дуун сонсогдож эхэллээ. Энэ үед сүүдэрт суух гүнгийн нүд гялалзаж,

"Сонсож байна уу, та тэднийг. Шөнийн хүүхдүүд. Ямар гээчийн аялгууг тоглож байгааг нь сонсооч гэм!" гэлээ. Тэгээд гүнтэн миний нүүрэнд тодорсон айдсыг анзаарсан бололтой "Аах, хот газарт оршин суугч та нарт анчны мэдрэмж хаанаас байх билээ." гэж хэлэх нь аймар ч юм шиг. Ингэж хэлээд тэр суудлаасаа өндийж,

"Та их ядарсан байх. Маргаашийн үд дундыг өнгөртөл миний бие нь завгүй тул та ханатлаа унтаж амарч болно. Сайн нойрсоорой мөн сайхан зүүд зүүдлээрэй." гэж хэлэхдээ гүнтэн намайг хүндэтгэн бөхийгөөд өнөөх найман ханатай жижигхэн тасалгааны хаалгыг нээж үлдээгээд зоогийн өрөөнөөс гарч одов.

Миний дотор хариултгүй үлдсэн түмэн асуулт эргэлдэж байв. Би эргэлзэж, мөн эмээж байсан юм. Мөн элдэв янзын хачирхалтай бодлууд толгойд минь хөвөрнө. Хэрэв бурхан тэнгэр гэж байдаг бол, хэрэв тэд намайг мартаагүй л бол өчүүхэн намайг харж үзээсэй билээ.

5-р сарын 7.

Нар дээр хөөрч, гадаа өглөө болсон байв. Өнгөрсөн хорин дөрвөн цагийн ихэнхийг нь унтаж өнгөрүүлсэн тул орондоо дэмий хэвтэлгүй аяндаа босмоор санагдав. Хувцаслаж аваад би өөрсдийн оройн зоог барьж суусан зэргэлдээх өрөөнд явж орлоо. Тэнд өглөөний цайг хэн нэгэн бэлтгэж тавьсан байх агаад халуун зуухан дээрх төмөр данхтай кофег эс тооцвол бусад нь хөрч хүйтэн болжээ. Харин гүнтэн надад зурвас үлдээж, ширээн дээр орхиод явсан байна.

"Би хэсэг хугацаанд шилтгээнд байхгүй байж мэдэх юм. Тиймээс намайг хүлээх хэрэггүй шүү. Д." тэнд ийнхүү бичсэн байлаа, товч бөгөөд тодорхой. Өглөөний хоолоо би амтархан идлээ. Тэгээд үйлчлэгч нарыг дуудах санаатай хонх дуугаргах гэсэн боловч эрээд эрээд би тэр тасалгаанаас олсонгүй дээ. Ийнхүү байдаггүй хонхыг эрж байхдаа би гүнгийн хөрөнгө мөнгөтэй, баян чинээлгийн баталгаа болсон өрөөн доторх ер бусын тавилгуудыг нь ажигласан юм - харин энэ бүхэн намайг үнэхээр алмайруулж орхисон шүү! Бидний дээр нь зоог барьж суусан ширээ гэхэд л сайн чанарын цэвэр алтаар бүрхэгдсэн байна, бодвол тэнгэргүй их үнэтэй эд байх! Цонхноос унжих хөшигнүүд, сандал болон буйдангийн бүрээс, мөн унтсан орны минь бүтээлэг даавуунууд гээд л цөм маш үзэсгэлэнтэй бөгөөд басхүү үнэтэй материалуудаар хийгдсэн байх аж. Мөн харахад их л хуучных юм шиг мөртлөө цоо шинээрээ мэт л санагдаж байлаа.

Элэгдэж муудаад өнгө төрхөө алдаж, цагаан эрвээхийнүүдэд идүүлсэн л болохоос биш иймэрхүү зүйлсийг би зөвхөн Хэмптоны Харшид л үзэж байснаа санаж байна. Харин би тасалгаануудаас толь олох гээд мөн л барсангүй. Угаалгын өрөөнд нь хүртэл байхгүй байсан нь үнэхээр хачирхалтай хэрэг шүү. Ямар азаар би сахлаа хусахдаа хэрэглэдэг жижигхэн толь цүнхэндээ авч авсан юм бол, түүнгүй бол хэцүүхэн хэрэг болох байлаа. Түүнчлэн гүнгийн дурьдсан өнөөх үйлчлэгч нарынх нь нэг нь ч над дээр орж ирсэнгүй. Тэр бүү хэл алсад хааяа нэг улих чонын улианыг эс тооцвол өөр бусад ямар ч дуу чимээ сонсогдохгүй байсан нь уг том байшинд өөрийгөө цор ганцаархнаа байгаа юм шиг л сэтгэгдэл төрж суулаа. Хэсэг хугацааны дараагаар би өглөөний дутуу орхисон хоолныхоо үлдлэгдлийг идлээ, оройны 5,6 цаг болж байсан тул үүнийг үдийн хоол эсвэл өглөөний зоогийн алин болохыг нь ялгахаа болив. Мөн би гүнгийн зөвшөөрөлгүйгээр харш дотор сэлгүүцэхийг хүсээгүй тул өрөөндөө гиеүрч суухаас өөр арга байсангүй. Уйдсандаа би гэдэг хүн гэнэтхэн юм уншмаар санагдаж эхлэв нь тэрдээ. Тэгээд өрөөнүүд дотуур мөн л эрэл хайгуул боллоо. Ном, сонин харагдсангүй, бүр бичиж тэмдэглэх ямар нэгэн цаасны өөдөс ч байсангүй, худалч хүнд бол өрөөн дотор бараг л юу ч байхгүй байсан гээд хэлчихэд буруудахгүй байгаа. Харин найман ханатай жижигхэн тасалгаанд унтлагын өрөөрүү нэвтрэх хаалга мөн зоогийн өрөөнөөс гарах бас нэг хаалганаас гадна хоёр ч хаалга байсныг би саналаа.

Унтлагын өрөөний минь эсрэг талд байх нэг хаалга яагаад ч юм түгжээтэй байх нь тэр. Ямар цоожийг нь эвдэж доторхыг нь үзэлтэй нь биш. Харин хоёрдахь хаалгыг нээж үзтэл, бурхны аврал гэж! үнэхээр миний эрж байсан зүйлс тэнд байдаг байна шүү. Товчхон хэлэхэд хэмжээгээр жижиг л болохоос биш тун гайхалтай номын сан байх нь тэр.

Уг номын сангийн тавиурууд дээр нь англи номнууд өрөөстэй байх бөгөөд бүр сонин хэвлэл болоод сэтгүүлүүд дугаар дугаараараа эгнээстэй байх аж. Номын сангийн голд байрласан ширээн дээр мөн хэсэг бүлэг сэтгүүл, сонингийн материалууд дэлгээстэй байлаа. Гэвч их хуучных юм. Харин номнуудын хувьд тэнд бараг л бүх төрлийн номнууд байв : түүх, газар зүй, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засаг, ургамал судлал, геологи, хууль эрхзүй гээд л, мөн тэдний ихэнх нь Англи оронтой холбогдож байсан нь тун их сонирхол татав. Бүр Лондонгийн төв хэвлэлийн газраас эмхлэн гаргасан "улаан" болон "цэнхэр" лавлах толь, Вайтекарын он дарааллын бичиг, хуурай болон усан замын цэргийн дүрэм журам гээд л эдгээр ер бусын цуглуулган дотор миний мэргэжлийн ном болох хуулийн жагсаалт байсан нь намайг тун их баярлуулсныг хэлэх байна.

Тийнхүү эдгээр сонирхолтой номнуудыг ажиглаж байх хооронд тасалгааны хаалга нээгдэж, гүнтэн ороод ирэх нь тэр. Намайг тавтай нойрссон эсэхийг минь асуугаад их л элэгсэг дотноор мэндчиллээ. Тэгээд тэр :

"Энэ газрыг олсон чинь их сайн хэрэг болжээ. Чамд таалагдана гэдгийг би бүр мэдээд байсан юм. Энэ хэдэн номнууд - " гэж хэлээд тэр тавиур дээрх номнуудруу зааж "өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд надад их л хань болж байлаа шүүдээ. Лондонруу явахыг би эртнээс шийдсэн байсан тул энэ номнуудтай би олон арван гайхалтай цагийг хамтдаа өнгөрүүлсэн гэдгийг хэлье. Тэгээд би танай сайхан Англи орны чинь тухай судлах тусам би улам ихээр шунан дурлаж суулаа. Ард олны чинь дунд би хөл тавьж, ахуй амьдралыг нь судалж, зол жаргал, уйтгар гуниг болоод үхэл хагацал бүхнийг нь хамтдаа хуваалцаж байлаа. Ай даа! Эдгээр номнуудын ачаар л би танай хэлийг сурлаа шүүдээ. Чамд л гэж хэлэхэд, найз минь одоо ч гэсэн би суралцаж байна." гэлээ.

"Гэхдээ, Гүнтэн минь. Та чинь Англиар ус цас мэт л ярьж байна шүүдээ" гэж би хариуллаа. Харин тэр инээд алдаж,

"Баярлалаа, чиний магтаалд найз минь. Намайг ингэж хөөргөх хэрэггүй. Аян замтай зүйрлэвэл аяллынхаа ердөө би эхэнд нь л явж байна. Яахав дүрэм болоод зарим үгсийг мэддэг байж болох ч, яажшуухан чөлөөтэй ярихаа одоог хүртэл мэдэхгүй л байна."

"Ойлголоо. Гэхдээ та маш сайн ярьж байна"

"Тийм ч сайн бишээ" гэж тэр хэлээд, "Хэрвээ би танай Лондонд явж очвол тэнд намайг мэдэхгүй хүмүүсийн дэргэд би танихгүй гадны хүн болох байх. Надад энэ хангалттай бишээ. Харин энд бол би язгууртан шүүдээ. Би бол Бояар. Маш олон хүн энд намайг мэднэ, заримынх нь хувьд би тэдний ноён нь. Гэвч танихгүй газар оронд буй танихгүй хүн бол хэн ч биш л гэсэн үг. Хэн ч түүнийг танихгүй, танихгүй юм чинь хэн ч түүнийг ойшоож үзэхгүй. Энэ тохиолдолд би бусдын л адил жирийн хүн болох учраас, хэн ч намайг хараад зогсохгүй, хэн ч миний үгийг сонсоод яриагаа таслахгүй. Харин хэл мэдэхгүй бол бүр ч долоон дор хэрэг болох биз. Энэ бүхнээс хагацахад хэцүү л санагдах байх. Гэхдээ би язгууртан ноён болоод их удаж байна, цаашид ч энэ хэвээрээ дуусах болно. Үгүй юм гэхэд хэн ч миний дээр гарах ёсгүй. Чи бол над дээр миний найз Петер Хоукинсын өмнөөс, Лондон дахь шинэ эзэмшлийг минь талаар тайлбарлах гэж ирсэн хүн шүүдээ. Тийм учраас чи энд байх хугацаандаа бусдын л адил надад итгэх хэрэгтэй, мөн би чамаас Англи хэлний аялгыг сурч авмаар байна. Ярьж байх явцдаа өчүүхэн төдий алдаа гаргасан ч гэсэн надад сануулж байхыг хүсч байна. Мөн намайг өршөөгөөрэй, өнөөдөр би тун их завгүй байлаа."

Мэдээж хэрэг би гүнтэнд чадах хэмжээгээрээ туслах болно гэдгээ амлалаа. Тэгээд бас энэхүү номын санд орж байж болох уу гэж мөн асуусан юм. Харин гүнтэн, "Бололгүй яахав" гэж зөвшөөрөөд,

"Чи шилтгээнд хүссэн газарруугаа очиж, сонирхож үзэж харж байж болно. Харин цоожтой хаалгануудруу ойртож хэрхэвч болохгүй шүү, орох гэж санахын ч хэрэггүй. Хэлж болохгүй, харж болохгүй зүйл гэж байдаг юм. Зөвхөн чи миний нүдээр харж, ухаанаар минь ухаарсан үедээ л үүнийг ойлгох байлгүй дээ." гэлээ. Түүний юун тухай ярьсныг нь сайн ойлгоогүй ч би үг дуугүй зөвшөөрлөө. Гүнтэн мөн цааш нь,

"Бид Трансилванид байна. Харин Трансилваниа бол Англи биш. Тийм ч учраас чи бидний ёс жаягийг дагах хэрэгтэй, мөн энд маш олон зүйлс чамд сонирхолтой санагдаж байгааг чинь мэдэж байна. Мөн чи өөрөө ч надад ярьж өгсөн шүүдээ." гэлээ.

Энэхүү харилцан яриа цааш үргэлжилсээр бүр их удаан үргэлжилсэн юм. Гүнтэн ярьж хөөрөх маш их сонирхолтой нь илт байлаа. Түүний яриан дундуур ч би асуух гэсэн олон арван асуултынхаа хариуг олж авсан билээ. Заримдаа хачирхалтай асуулттай тулгарсан үедээ ярианыхаа сэдвийг тэр өөрчилж, мушгиж гуйвуулна, аль эсвэл намайг ойлгоогүй мэт булзааруулна. Гэхдээ л ерөнхийдөө би асуухыг хүссэн зүйлсдээ ерөнхийд нь хариулт авч чадсан гэдгийг хэлэх байна. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрлөө. Гүнтэнтэй нүүр хагарахын зэрэгцээ би түүнээс илүү сонирхолтой зүйлсийн талаар асуумаар санагдав. Тэгээд би уржигдрын үйл явдлууд, хачирхалтай цэнхэр дөлнүүдийн тухай, мөн яагаад тэрэгний жолооч эдгээр дөлнүүдийг хармагцаа, тэдний зүгт явсан талаар нь эхлээд асуулаа. Харин гүнтэн хэлэхдээ энэ бол жил бүрийн нэг л өдөрт, нэг л цагт үзэгддэг маш ховор үзэгдэл гэсэн бөгөөд олны ярьдгаар бол тэр шөнө, миний хувьд урьд өдрийн өмнөх тэр шөнө газар дэлхийн хамаг л муу ёрын зүйлс бүхэн амилж, хөдөлгөөнд орон ийш тийш доншуучилдаг юм гэнэ. Харин тэдгээр цэнхэр дөлнүүдийн тухайд бол зөвхөн эрдэнэс нуусан газарт л үзэгддэг болохыг гүнтэн ярьж өглөө.

"Чиний урьд шөнө нааш ирэхдээ явж өнгөрсөн газарт", гэж хэлээд тэр цааш нь "эрдэнэс булагдсан гэдэг юм билээ. Итгэхэд үнэхээр бэрх ч гэлээ бодоод үзвэл эргэлзэх шалтгаан байхгүй шүү. Учир нь энэ газар нутгийн төлөө, их олон жилийн өмнөөс л Туркууд, Саксончууд болон Валлачууд өөр хоорондоо тэмцэлдсээр ирсэн юм. Хөлөг баатрууд, эх орончид, гадны түрэмгийлэгчид гээд л уг газарт хүний цус дусаагүй хөрс нэг ч үлдээгүй гэлцдэг. Цаг үе ороо бусгаа байсан тэдгээр он жилүүдэд нэгэнтээ Австри болон Унгарчууд энэ газарт хөл тавьсан байна. Харин нутаг орноо хамгаалах гэсэн зоригт эрчүүд тэднийг угтан очжээ. Найман настай балчираас наян настай өвгөд хүртэл тэдний дунд байсан гэдэг юм. Чулуун гарам дээр тэднийг отож, хадан цохион дээр тэд хүлээцгээж байлаа. Хүсэн хүлээсэн мөч удалгүй ирэхэд чулуу моддыг дээрээс нь нүүлгэж, хиймэл хөрсний нурангиар тэднийг бүгдийг нь газартай нь булж орхисон гэдэг."

"Тийм зүйл байж болно гэж үү?", гэж би гайхан дуу алдав. Тэгээд "Хэдий тийм байлаа ч тэдгээр газарт нэгжлэг хийлгүй өдийг хүртэл байх уу даа. Уг газрыг нээж үзэх хүсэлтэй хүн байхгүй байсан гэж үү?" гэж асуув. Гүнтэн энэ үед инээмсэглэлээ. Ийнхүү инээх үед нь мөнөөх л жирийн хүнд байж боломжгүй хурц цагаан соёонууд нь ил гарах нь тэр.

"Яагаад гэвэл цаад тариачид чинь хулчгар бас мулгуу мангуу улс юм! Жилийн зөвхөн нэг л шөнө, нэг л цагт тэдгээр цэнхэр дөлнүүд үзэгддэг юмшүүдээ. Харин тэр өдөр нь өнөөх тариачид чинь гэрээсээ хамраа ч цухуйлгадаггүй юмдаа. Хэдий тэр дөлнүүдтэй тааралдлаа ч гэсэн дараагаар нь өдрийн гэрэлд уг газрыг дахин эрж олно гэдэг бараг л боломжгүй хэрэг. Эрхэм та ч мөн адил тэдгээр газрыг дахин хэзээ ч олж чадахгүй гэдэгтээ мөрийцөхөд ч бэлэн байна."

"Ойлгомжтой." гэж би хариуллаа. Тэгээд "Таны зөв. Би бүр хаанаас нь эхлээд хайхаа ч төсөөлөхгүй л байна." гэлээ. Төд удалгүй бид өөр зүйлсийн талаар ярилцаж эхлэв.

"Ингэхэд нээрэн" гэж гүнтэн хэлээд "чи надад Лондон хот болоод нэн ялангуяа миний худалдан авах гэж буй эзэмшлийн талаар ярих хүн үү, үгүй юу" гэлээ. Өөрийнхөө хайнга байдлын өмнөөс би уучлалт хүсээд, унтлагын өрөөрүүгээ явж цүнхэн дотроосоо бичиг баримтын зүйлсийг авчрахаар явлаа. Баримт бичгүүдийг би дугаарлан тоолж байх явцад зэргэлдээх өрөөнөөс хятад шаазан болоод мөнгөн халбага, сэрээнүүдийн тачигнах чимээг сонсов. Сонирхоод би өрөөний хаалгаар шагайтал ширээ цэвэрлэгдсэн байх бөгөөд дэнгийн гэрэл хоосон ширээг гийгүүлж байлаа. Тэгэхэд л гадаа харанхуй болсон байсныг би анзаарсан юм. Харин дэнгийн бүдэг гэрэлд би гүнтэнг буйдан налж суугаад, Брадшавын лавлах толь болоод бусад номын хуудаснуудыг эргүүлж байхыг нь харлаа. Бичиг баримтаа цэгцэлж дуусгаад би номын санд эргэн очив. Уншиж байсан ном, сонингуудаа гүнтэн ширээнээс холдуулж ирээд л их сонирхож байгаа бололтой суув. Үнэхээр ч тэр миний тайлбарлаж өгсөн бүх зүйлийг тун их сонирхон сонсч байсан юм. Тэгээд надаас энэ юун газар вэ, тэр юу вэ гэхчилэн өчнөөн олон асуулт асуусан гээч. Очих газрынхаа талаар тэр маш их судалсан нь илт байсан бөгөөд эцэстээ бараг надаас ч ихийг мэддэг болж таарлаа шүү. Гүнтэнгийн энэ бүх мэдлэг, хичээл зүтгэлийг нь магтахад тэрбээр,

"Хаанаасдаа, гэхдээ найз минь, энэ бүхэн надад үнэхээр хэрэг болохгүй гэж үү? Тэнд очсон үедээ би цор ганцаархнаа л байх болно шүүдээ, харин миний найз Харкер Жонатан, эй уучлаарай, өөрийнхөө улсын заншил ёсоор би овгийг чинь түрүүлээд дуудчихлаа. Лав л тэнд миний найз Жонатан Харкер надад тус дэм болоод үргэлж дэргэд минь байхгүй шүүдээ. Тэр тэндээс их хол газарт, магадгүй шүүх зөвлөлийн танхимд бичиг цаасны ажил эрхлээд өөр нэг найз Петер Хаукинсын минь хамтаар сууж байх биз. Тийм үү?" гэлээ.

Бид шууд л үндсэн ажил хэрэгтээ орж, Пюрфлит муж дахь эдлэн газрын талаар хэлэлцэж эхлэв. Чухал хэрэгцээтэй дүрэм заалтуудыг түүнд тайлбарлаж, бичиг гэрээнд гарын үсгийг нь зуруулж, ноён Хаукинсд илгээх дугтуйны хамтаар бэлэн болголоо. Харин гүнтэн надаас эзэмшил газрын талаар дэлгэрэнгүй мэдэх хүсэлт тавихад нь урьд өмнө хэрэг гаргаж бичиж тэмдэглэн авсан зүйлсээ би түүнд уншиж өгөхөөр шийдэв.

"Пюрфлит мужид, замын дэргэд, хуучин эзэн нь худалдахаар шийдсэн нэгэн байшинтай таарлаа. Хуучирч муудсан ч гэлээ миний шаардлагыг хангаж байсан нь сайн хэрэг шүү. Мөн уг байшин нь тойроод том зузаан гэгч нь чулуун хашаатай бөгөөд гаднаас нь харахад их л эртний хийцтэй барилга байв. Мөн засварт оролгүй их удсан нь тодорхой байлаа. Харин хаалганууд нь маш зузаан царс мод аль эсвэл төмрөөр хийгдсэн байх бөгөөд өмхөрч, муудаад мөн зэвэнд идэгджээ.

Уг эдлэн газрын нэрийг Карфакс гэдэг юм байна. Харин 4 ханатай байшингийн хувьд хуучны Куатре Фачийн хууль бус хөрөнгөөр боссон гэдэгт нь маргах зүйл алга. Талбайн нийт хэмжээ нь ойролцоогоор 20 акр бөгөөд дээр дурьдсан чулуун ханаар хүрээлэгдсэн ба хашаан дотор модод олон байсан нь уг эдлэн газрын ерөнхий дүр төрхийг нилээд дүнсгэр харагдуулж байв. Мөн моддын дунд хаврын горхиноос эх авсан жижиг хэмжээний цөөрөм байгаа харагдана. Байшингийн хувьд маш том хэмжээтэй бөгөөд дундад зууны гэмээр хийцтэй уг барилгын нэг хана нь гэхэд бүхэлдээ маш зузаан том гэгч нь чулуунуудаас бүтсэн байх агаад тороор хамгаалагдсан маш цөөхөн цонхтой юм. Ерөнхийдөө гаднаас нь харвал яг л эртний сүм дуган шиг харагдах аж. Мэдээж хэрэг надад түлхүүр нь байгаагүй тул байшин дотор орж үзэж чадсангүй. Гэхдээ Кодак аппаратынхаа тусламжтай нилээд хэдэн зураг дараад амжсан шүү. Мөн эдлэн газрын ерөнхий байр байдал нь тун замбараагүй байсан ба газрын хэмжээ нь магадгүй миний тооцоолсон хэмжээнээс ч их байж мэдэх юм. Гэхдээ л хангалттай хэмжээний том юм. Эдлэнгийн ойролцоо хэд хэдэн байшин байна. Тэдний нэг нь болох том барилгыг тун саяхан барьж байгуулсан бөгөөд сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эмнэлэг нэрээр ашиглалтанд оржээ. Энэхүү байшин эдлэн газраас тун тодхон харагдана.
"

Намайг уншиж дуусахад, гүнтэн "Хуучирсан бас том гэнээ. Надад таалагдаж байна. Би их хуучинсаг үзэлтэй хүн тул шинэ байшинд амьдарч ер чаддагүй юм. Бас би эртний сүм мөргөлийн газруудад дуртай шүү. Манай Трансилванийн язгууртнууд нас барсан хойноо өөрсдийн ясыг лав л энгийн хүмүүсийн дунд тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй байх байсандаа. Мөн залуу хүмүүс шиг нарны гэрэл, хурц тод өнгө төрхөнд дурлахаа болиод би удаж байна. Энэ байшин маань ч их хуучирч муудсан байна. Сүүдэр багасч, эвдэрхий хашаануудын минь завсраар хүйтэн салхи сийгэх боллоо. Би сүүдэр болон харанхуйд дуртай, учир нь хэн ч бас юу ч миний бодол санааг надаас үргээж чаддагүй тул аятайхан байдаг юм." Ийнхүү гүнтэнг ярьж суух үед нь түүний үгс нь нүүрний хувиралтай нь зохицохгүй байх шиг санагдав. Түүний цонхигор нүүрэнд тодорсон инээмсэглэл нь яагаад ч юм надад хорон муухай юм шиг санагдаж билээ.

Удалгүй гүнтэн надаас уучлалт хүсээд түр хугацаанд гарчихаад ирье гэж хэллээ. Тэр яваад нилээд хугацаа өнгөрлөө, тэгээд би эргэн тойрондоо буй номын сангийн номнуудаас сонирхож эхлэв. Нэгэн атлас номыг аваад нээж үзвэл Англи орны газрын зураг гараад ирлээ, энэ нь уг хуудсыг олон удаа уншсан гэсэн үг. Газрын зураг дээр тэмдэглээнүүд байх бөгөөд нэг нь Лондонгийн ойролцоох эдлэн газрыг тэмдэглэжээ, харин нөгөөх нь Йоркшайр эрэг дэх Экзетер болон Витбайг дугуйлсан байна.

Тэгтэл гэнэт гүнтэн ороод ирэв. Тэгснээ тэр "Аха!" гэж хэлээд, "Номоо уншсаар л байна уу? Сайн байнаа! Гэхдээ та үргэлж ажиллаад байж болохгүй шүүдээ. Алив нааш ир! Таны оройн зоог бэлэн болсон гэдгийг хэлэх гэсэн юм." гэлээ. Тэгээд гүнтэн гарнаас минь сугадаад хоолны өрөөнд ороход үнэхээр ч ширээн дээр арааны шүлс асгаруулам сайхан хоол ундыг бэлтгэсэн байв. Гүнтэн мөн л сүүлийн удаагийнх шиг надаас уучлалт хүсээд оройн зоогоо барьчихсан тухайгаа хэлэв. Тэгээд мөн л урьд өдрийн өмнөх шөнийх шиг ширээнд надтай хамт суугаад, намайг хооллож байх хооронд элдвийн зүйлсийн талаар ярилцав. Хоолны дараагаар яг л өмнөх шөнө шиг намайг тамхиар дайлж, бас л янз бүрийн зүйлсийг асууж суув. Цаг их орой болжээ. Гэвч би юу ч хэлсэнгүй. Учир нь би гэрийн эзний хүсэл шаардлагыг дагаж байх үүрэг авсан шүүдээ. Бараг л өчигдрийг тэр чигт нь унтаж өнгөрүүлсэн тул миний нойр тэгтлээ их хүрээгүй ч өдрийг шөнөөр сольж буй энэ зуршилд би дадаж өгөхгүй байлаа. Хүмүүсийн ярьдгаар бол нас барах цаг нь тун дөхсөн хүмүүс үүрээр аль эсвэл өдөр шөнө солигдох мөчид өнгөрдөг гэлцдэг. Харин эрүүл саруул хүний хувьд иймэрхүү уур амьсгалын өөрчлөлтөнд маш их ядардаг болохыг би биеэрээ мэдэрсэн билээ. Гадаа тахиа донгодохыг сонсоод өглөө болтол ярьж суусандаа би итгэж чадсангүй.

Дракула гүнтэн суудлаасаа өндийж, "Яагаад дахиад өглөө болчихов оо! Яахаараа би анзааралгүй танд ингэтлээ их төвөг удаж орхив оо. Чи миний шинэ нутаг Английн талаар ярихдаа арай бага сонирхлыг минь татахаар ярих хэрэгтэй байсан юм. Тэгсэн бол уйдсандаа би урсан өнгөрч буй цаг хугацааг ажиглах байлаа шүүдээ." ингэж хэлээд гүнтэн бөхийн салах ёс хийгээд, хаалга нээн өрөөнөөс гарч одлоо.

Би унтлагын өрөөндөө ороод хөшгөө нээж үзтэл үзэгдэж харагдах зүйлс ховор бөгөөд харин миний харж чадах зүйл гэвэл ердөө алсад гэгээ орж буй саарал тэнгэрийн хаяа л байв. Тэгээд би хөшгөө хааж орхичихоод, энэхүү тэмдэглэлийг бичиж сууна.

5-р сарын 8.

Энэхүү тэмдэглэлийг бичиж суухдаа би маш их айж байна. Одоо би энэ өдөр тохиолдсон хачирхалтай зүйлсийг, мөн энэхүү хачин газрын талаарх бие сэтгэл тавгүй болгосон зүйлсийн талаар нэг нэгэнгүй бичье. Зөвхөн би эндээс эрүүл саруул буцахыг л хүсч байна, аль эсвэл энэ газарт ирээгүй байсан ч болоосой! Ордонд ирснээсээ хойш гүнтэнгээс өөр хэнтэй ч таарсангүй, хэнтэй ч ярилцсангүй. Яг л би энэ том байшинд түүнтэй хамт амьдарч буй цорын ганц амьд хүн юм шиг л өөрийгөө төсөөлж сууна. Эхлээд би тайвшрах хэрэгтэй. Үгүй бол төсөөлөл бас айдас минь намайг эзэмдэх нь багасахгүй ... ингээд юун түрүүнд би өөрт минь ямар санагдаж байгааг эхэлж бичье.

Орондоо орсноосоо хойш би ердөө хэдхэн цаг л унтлаа. Нойр минь хүрэхгүй байсан тул босохоос өөр арга байсангүй. Ингээд би цонхны дэргэд очиж зогсоод шилний тусгалд ойх өөрийхөө дүрсийг харж зогсов. Удалгүй сахлаа хусахаар шийдэж татуургаа гарган ирж, эрүүндээ тулгах тэр мөчид хэн нэгэн мөрөн дээр минь гараа тавих нь тэр дээ! "Өглөөний мэнд" гэх гүнгийн дууг олж сонссондоо би бараг л итгэсэнгүй. Тэгээд айж цочсондоо уулга алдаж орхилоо. Өрөө минь бүхэлдээ цонхны шилний тусгалд харагдаж байсан атал гүнгийн тийнхүү ард минь гэнэтхэн гарч ирсэнд үнэхээр их балмагдав, магадгүй би орж ирснийг нь анзаараагүй хэрэг байх. Энэ үедээ би арьсаа хутганы хурц ирэнд исгэсэн байснаа мөн л мэдсэнгүй. Гүнтэнд би хариу мэндчилээд, эргэлзээгээ тайлахын тулд эргэж цонхруу харав. Осолдолгүй миний ард гүнтэн гэгээн дүрээрээ зогсч байсныг нь олж хараад сэтгэл бага ч атугай тайтгарав. Харин тэгтэл яасан гэж санана! Цонхны дэргэд байсан толинд минь түүний төрх харагдсангүй! Надаас өөр мөн өрөөн доторх тавилгуудаас өөр юу ч тэнд байхгүй байлаа! Арай би буруу хараагүй байгаа даа?

Энэ бол бусад хачирхалтай үйл явдлуудын ердөө эхлэл нь байсан юм. Мөн түүнээс хойш гүнтэнг миний дэргэд байх үед нь туйлын тав тухгүй санагддаг боллоо. Эрүү минь зүсэгджээ, жижигхэн ч гэлээ тэр шархнаас багагүй цус гарсан байна. Сахлын татуургаа би доош нь тавьж , шархны наалт эрэхээр биеэ хагас эргүүлэв. Харин энэ үед гүнтэн миний царайг олж хараад, хоёр нүд нь улаанаараа эргэлдэх нь тэр, үнэхээр аймшигтай! Тэгээд тэр яагаад ч юм мөрнөөс гараа авч, тэгээд миний хүзүүг илж эхлэв. Надад үнэхээр эвгүй санагдсан тул биеэ түүнээс аль болох холдуулахыг хичээлээ. Тэгэхэд гүнгийн гар хүзүүнд минь зүүлттэй байсан загалмайн гинжинд хүрч орхисон нь түүнийг тэр дор нь өөрчилөх нь тэр дээ. Улаанаараа эргэлдэж байсан аймшигтай нүд нь эргээд аядуу зөөлөн харцаар солигдов.

"Болгоомжтой байхгүй дээ", гэж тэр хэлээд "ер нь энд мэдэлтэй байхгүй бол энэ улс орон чиний төсөөлж байгаагаас чинь ч илүү аюултай газар шүү." гэв. Тэгээд тэр сахал хусахдаа хэрэглэдэг жижиг толийг минь авснаа "Харин энэ эд хогшил чинь үүргээ гүйцэтгэж, хангалттай хуучирсан байна. Тан шиг залуу эр хүнд ийм зүйл хэрэгцээгүй. Хаях хэрэгтэй!" гэж хэлээд цонх онгойлгож, толийг минь гаргаж шидэхэд удалгүй тэр доор чулуунд бут үсэрч, хэдэн мянган хэсэгт хагарах нь тодхон сонсогдов. Ингээд гүн юу ч хэлэгүйгээр гараад явчихлаа. Одоо би сахлаа хэрхэн хусах болж байна? Аз болоход сахлын татуурганы гэр нь гялгар металиар хийгдсэн байна, аль эсвэл бугуйн цагнийхаа ард талыг харах уу.

Намайг зоогийн өрөөнд явж ороход, өглөөний цай бэлэн болсон байх бөгөөд харин гүнтэнг би олж харсангүй. Ингээд би ганцаараа өглөөний цайгаа ууж дуусгалаа. Мөн гүнтэнг ямар нэгэн юм ууж бас идэж байхыг харж байгаагүй нь үнэхээр хачин санагдаж эхлэв. Тэр үнэхээр хачирхалтай хүн юм! Цайлж дууссаныхаа дараагаар би шилтгээнийг үзэж сонирхохоор энд ирснээсээ хойш анх удаагаа өрөөнөөсөө гарч үзлээ. Шатаар би доош уруудаж, харанхуй хонгилоор явсаар удалгүй өмнө зүгрүү харсан цонхтой нэгэн тасалгааны дэргэдүүр зүгээр өнгөрчихөж чадсангүй.

Анхаарлыг минь гойд их татсан тул цонхных нь дэргэд явж очив. Эндхийн байгаль орчин үнэхээр гайхалтай ажээ! Мөн уг шилтгээн маш гүнзгий ангалын ирмэг дээр байдгийг нь тэр үед л мэдсэн юм. Зөвхөн цонхноос доош шидсэн чулуу юунд ч хүрэлгүйгээр бараг л мянган фит газарт унахаар санагдаж байлаа! Харин ангалын нөгөө ирмэгээс цааш алсын бараа тасрах хүртлээ шигүү ой модод үргэжилжээ. Моддын завсар зайгаар гялалзах мөнгөн тууз мэт үзэгдэх гол горхинууд урсан байгаа харагдана.

Гэвч одоо би байгалийн гоо үзэсгэлэнг магтан дуулах хүсэлгүй байна. Хаалга, хаалга, хаалганууд, хаа сайгүй хаалганууд байлаа. Бүгд түгжээтэй бас цоожтой. Шилтгээний цонхнууд нь маш сайн торон хамгаалалттай тул лав л тэндээс гарах боломжгүй байх. Энэ шилтгээн үнэнхүү гяндан шиг ажээ. Харин би хэн болж таарав!

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.13 11:00 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.13 7:59 am
Бичлэгүүд: 26
Мөн нэмж хэлэхэд гүнтэнг та бүхэн доорх Бела Лугоси-ийн дүрээр нь төсөөлж уншихыг хүсье. Харин Жонатан Харкерын тухайд бол түүний оронд өөрийгөө тавьчихгүй юу, тэгвэл илүү сонирхолтой шүүдээ ;)

Зураг

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Сүүлийн удаа Khuslen2 8-р сар.30.13 5:36 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.13 11:17 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
уншиж байгаа шүү, маш сонирхолтой юм, би лав Жонатаны оронд байхыг хэзээ ч хүсэхгүйм байна, баярлалаа оруулаад байгаарай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.26.13 11:22 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
комментээ үлдээсэн хойноо харсан чинь өөрийгөө Жонатаны оронд тавиад уз гэсэн байхчив, тэрнээс чинь өмнө татгалзсан байна шүү


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.13 12:15 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.12.03 3:18 pm
Бичлэгүүд: 550
Байршил: In the end
Сайхан орчуулга болжээ. Миний хувьд Дракула гүнг Гэри Олдмэнээр, Жонатаныг Киану Ривзээр тѳсѳѳлбѳл илүү тохиромжтой санагдлаа. Тэр 2н тоглосон "Дракула" илүү гоё санагддаг. :wd:

_________________
PEPPA PIG


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.13 5:42 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.13 7:59 am
Бичлэгүүд: 26
3-р бүлэг

Жонатан Харкерын тэмдэглэл үргэлжилж байна.

Өөрийгөө би хоригдол болсон гэх бодол минь цаг хугацаа урсан өнгөрөх тутамд улам бүр даамжирч, эцэстээ намайг шаналган зовоох болов. Шатаар би өгсч бас уруудсаар, хаалга бүрийг, цонх бүрийг татан үзэж байснаа санаж байна. Хаалга бүхэн түгжээтэй, цонх бүхэн торон хамгаалалттай байх бөгөөд дээрх үйлдлийг би хэдэн удаа давтан хийснээ ч мөн хэлж мэдэхгүй юм. Удалгүй цөхрөл минь намайг бүрэн эзэмдэж, бусад бүх мэдрэмжүүдийг минь үгүй хийх тэр мөчид яг л хавханд орсон хулгана мэт өөрийгөө төсөөлж, ухаан санаа минь самуурч эхлэх нь тэр. Яаж яваад, бас яагаад энэ бүхэн ийм ээдрээтэй болчихвоо гэж би өөрөөсөө асуусаар чимээгүйхэн газарт суун бодол болов. Өнгөрсөн амьдралаа би дурслаа. Тэгээд өөрийгөө юу хийж болох байсан, мөн чухам юуг зөв, бас юуг буруу хийв гэдгээ тунгаан бодож суухдаа л амьдралдаа урьд өмнө ийм эгзэгтэй байдалд орж байгаагүй гэдгээ ухаарсан юм. Бодоод л бас бодоод л, эцэстээ би олигтой шийдвэрт хүрч чадсангүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой байсан бөгөөд энэ бол өөрийн бодож санаж, сэтгэж мөн сэдэж буй зүйлийг гүнтэнд хэлж хэрхэвч болохгүй гэдгийг л мэдэж байлаа. Гүнтэн энэ бүгдийг өөрөө зохион байгуулсан тул намайг энд хоригдох болсныг тэр мэдэж л байгаа биз. Хэрэв тэгээд гэнэ алдаж түүнд бүрэн итгэх юм бол маргаан байхгүй намайгаа мэхэлж орхих биз. Харин одоо миний хийж чадах эцсийн зүйл гэвэл ухаан санаагаа эрүүл байлгаж, айдсаа дотроо хадгалж, мөн нүдээ нээлттэй байлгах л болоод байна. Үгүй бол яг л чихрэнд хууртах жаахан хүүхэд шиг өөрийн айдас болоод төсөөлөлд ч мөн адил хууртагдаж орхихыг үгүйсгэх арга үнэндээ алга. Хэрэв тэгвэл яах ч аргагүй мухардалд би орох учраас тархи оюун санаагаа эдгээр сөрөг бодолд автуулж хэрхэвч болохгүй, хэрхэвч.

Гэнэт доод давхраас том хаалга хаагдах бөглүү чимээ гарахыг сонсоод би гүнтэнг эргэн ирснийг нь мэдлээ. Ингээд түүнийг дээд давхарруу гарах үед араас нь сэмхэн дагахаар шийдсэн юм, тэгтэл яасан гэж санана, гүнтэн номын санг өнгөрч шууд унтлагын минь өрөөнд явж орсон ба орыг минь засч янзалж байхтай нь таарч орхив. Энэ бүхэн надад үнэхээр хачин санагдсаныг нуух юун. Гэхдээ түүний энэхүү хачин үйлдэл нь уг шилтгээнд түүнд зарц барлаг байхгүй гэдгийг нь давхар гэрчлэх мэт. Харин түүний дараагаар хаалганы нугасны нарийхан завсраар харж байхад минь гүнтэн зоогийн өрөөнд ширээ засч байлаа. Хэрэв энэ бүх ажлыг тэр өөрөө хийдэг юм бол гарцаа байхгүй уг шилтгээнд түүнээс өөр хүн байхгүй хэрэг. Бүр магадгүй намайг энд хүргэж ирсэн тэрэгний жолооч хүртэл гүнтэн өөрөө байсан байж мэдэх юм! Хэрэв энэ бодол минь үнэн бол яана вэ?, тэрэгний жолооч ердөө нэг гараа өргөөд л сүрэг чоныг эрхэндээ оруулж, чимээгүй болгож орхисон биш билүү! Яагаад Бишртицэд байхад тэндхийн хүмүүс, мөн сүйх тэрэгний зорчигчид миний өмнөөс тэгтлээ их айж эмээж байсан болж таарч байна? Надад тэд загалмай, сармис, зэрлэг сарнай, болон уулын шорооноос өгч байсан нь юу гэсэн үг вэ?

Хүзүүнд минь загалмай зүүж өгсөн тэр сайн эмэгтэйг бурхан тэнгэр ивээх болтугай! Загалмайнд гар хүрэх бүрт сэтгэл санаа дагаад ч тэр үү тун таатай санагдаж, зориг чадал минь ч нэмэгдэх шиг болж байв. Иймэрхүү зан үйл, сүсэг бишрэлийн зүйлс зөвхөн ганцаардаж цөхөрсөн болоод тусламжаар дутагдаж гачигдсан золгүй хүмүүст, тэр дундаа тэдэнд эцсийн мөчид л хэрэг болдог биз гээд тэгтлээ их ойшоож үздэггүй байснаа би санаж байна. Хачин хэрэг шүү. Үнэхээр уг зүйлд онцгой хүч нуугдаж байна уу, аль эсвэл өөр шалтгаан байна уу, мэдэх юм ер алга. Гэхдээ би үгүйсгэхгүйэ. Ямартай ч энэ тухай дараа нь тунгааж үзье, харин одоо бол ухаан санаагаа илүү чухал зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд Дракула гүнгийн талаар аль болохыг ихийг олж мэдэх шаардлагатай байна. Өнөө орой тэр надтай ярилцах ёстой, харин би тэр үед нь ярианы сэдвийг өөрчилж чадвал магадгүй тэр надад өөрийнхөө талаар ярьж өгөх байх. Харин би болгоомжтой байхгүй бол тэр сэжиг авчихаж мэднэ.

Шөнө дунд.

Гүнтэнтэй би их удаан ярилцлаа. Эхлээд би түүнээс Трансилванийн түүхийг асуухад, уг сэдвийн талаар тэр маш их мэдлэгтэй гэдэг нь илт байв. Уг нутгийн хүмүүс болоод бусад зүйлсийн тухай, нэн ялангуяа энд болж өнгөрсөн дайн тулалдаануудыг ямар сайн мэдэж байсан гээч, тэгээд яг л тэр өөрөө тэнд байсан юм шиг л ярьж байлаа. Дараагаар нь тэр Бояар гэдэг үгний утгыг тайлбарлаж өгөв. Энэ нь түүний удам угсаа, овгийн нэр бөгөөд өөрийн өвөг дээдэс, үүх түүхээрээ тэр маш их бахархаж, мөн хайрлан хүндэтгэдэг гэдэг нь ярих болгондоо би биш "бид" хэмээн дуудаж байснаас нь тодхон харагдана. Түүний ярьж хэлж буй эдгээр зүйлсийг бичиж тэмдэглэсэн ч болоосой, энэ бүхэн үнэхээр сонирхолтой санагдаж байлаа! Бараг л тэр надад улс орныхоо бүх түүхийг яриад өгчихсөн гэхэд хилсдэхгүй шүү. Ярих тусам гүнгийн сэтгэл хөдлөл нь улам бүр нэмэгдэж, цагаан сахлаа илэнгээ өрөөн дотуур тэр алхаж, тасалгаан доторх зарим эд хогшлуудыг бараг л бяц атгах шахам их хүчээр барьж явлаа. Ингээд түүний ярианаас нэг хэсгийг нь би чадах ядахаараа сийрүүлэхийг хичээе.

"Сзекелисчүүд бид бахархах түүхтэй улс. Бидний судсаар эрт нэгэн цагт хаан ширээний төлөө арслан барс мэт тулалдаж асан олон зоригт үндэстнүүдийн цус урсан буй. Харин энд, Европын энэ олон ардуудын дунд нэгэнтээ, Тор болон Водины дайчин хийморьтой, Исландаас гаралтай Угрикчууд заларч гэнээ. Тэгээд тэр Европын эргийг тэр аяар нь сандаргаж хөдөлгөөнд оруулсан байна, эй, Ази болон Африкыг бас мартаж хэрхэвч болохгүй, тэр цагт хүмүүс яг л хүн чонын сүрэг тэдэн дээр гэгээн дүрээрээ айлчлан ирсэн гэлтэй сандран мэгдэж мөн чичрэн дагжиж байсан гэдэг. Харин тэд энэ нутагт тулж ирээд Хүннү нартай таарсан байна. Дайны онгод асаагч, улангассан тэдгээр дайнч ард түмний хөлд газрын хөрс улаанаараа эргэж, урсах усан буцлан ширгэж байсан гэлцдэг. Цөл дунд чөтгөрүүдтэй тулалдсан Скитчүүдийг хүртэл тэд бут ниргэжээ, биеэр нь эртний цагийн бөө сахиус, удган чөтгөрийн цус гүйх тэднийг тэгээд хэн зогсоох билээ. Тэнэгүүд, тэнэгүүд! Өөрсөдтэй нь адил цус тэрний судсаар урсч байхад, Атиллаг давж гарах ямар чөтгөр бас ямар шулам байж таарах вэ?" гэж хэлээд гүнтэн гараа өргөж "Магиарчууд, Ломбардууд, Аварчууд, Болгар болон Туркууд, тэд бидэндтэй дайтаж, бидэнд ялагдаж, биднээс зугтааж байсан юм. Ийм байхад бид бахархах зүйлгүй ард түмэн гэж үү? Арпад болон тэдний легион Унгарыг хөндлөн гулд туулсаар энэ газарт ирээд эндээс биднийг олсон юм. Тэгээд Хонфоглаласын төгсгөл энд дуусах ёстой байсанд нь гайхах зүйл байна уу? Унгарчуудыг сүүлээ хавчин өмнөдрүү зугтаж байхад Сзекелисчүүд бид Магиаруудыг ялан дийлж, дархан цолоо мандуулж байсан юм. Тэгээд одоогийн энэ Туркын газар нутгийг олон бас олон зууны туршид сахин хамгаалсан билээ. Туркууд хүртэл нэгэнтээ эцэж цуцашгүй бидний харуул манааг бахдаж 'ус мөрөн нойрсч байхад, харин бидний дайснууд нойрсохгүй юм' хэмээн дуу алдаж байсан гэдэг. Дөрвөн хаант улсын сэнтий цусаар будагдаж, бидний дайчин алдар эзэн хааны зарлигаас ч хурдан европын чихнээ хүрч байхад биднээс илүү баяртай хүмүүс хаа байх билээ? Харин манай үндэстний шившиг, Казовагийн шившиг хэдийд мартагдсан гэж санана, Валлачуудын далбаа Магиарчуудын хамтаар Кресентийн дор бөхийхөд тэр биш гэж үү? Воиводег дайран өнгөрч Данубе мөрнийг гаталсаар Туркчуудыг хэн эх газарт нь бут цохисныг мэдэж байна уу? Тэгэлгүй яахав, энэ бол Дракула байлаа. Түүний итгэл даагаагүй дүү нь гүрэн улсынхаа хамтаар задран унаж, туг нь Турк цэргийн гутлын улан дор тахлахдахад ард иргэд нь боол болж тэдэнд арилжигдсан юм. Энэ үед Дракула үндэстэн олноо нэгтгэж Туркын газар нутагруу дайлаар морджээ. Заримдаа тэр ялна, заримдаа тэр ялагдана. Гэвч тэр хэзээ ч бууж өгсөнгүй, дайрсаар довтолсоор ялагдсаар мөн ухарсаар л. Заримдаа тэр цуст тулааны талбараас ганцаараа эргэж ирэх агаад адаг сүүлд нь цор ганцаараа үлдэх хүртлээ тэр тулалдсан юм. Хүмүүс хэлэхдээ түүнийг амин хувиа хичээдэг байсан гэлцдэг. Ахх! удирдагчгүй бол тариачид тэд яана вэ? Удирдагч хүний зүрх болон тархи байхгүй цагт дайны төгсгөлийг бид харж чадна гэж үү? Харин удалгүй Мохакчуудтай хийсэн тулалдаанаар бид Унгарын дэглэмийг унагаж чадсан билээ. Эхх, залуу найз минь, Сзекелисчүүд, Дракулагийн судсаар тэдний цус урсч байхад, тэдний ухаан санаа тархинд нь байсан үед, мөн тэдний илд гарт нь атгаастай байхад Хэпсбургчүүд болон Романофчуудын санаархаад ч хүрэхгүй яруу алдарт хүрэх болно. Гэвч дайн тулалдааны он жилүүд нэгэнт ард хоцоржээ. Ямар ч алдар хүндгүй эдгээр газруудад цус гэдэг дэндүү үнэ цэнэтэй зүйл болж, эртний дайчин улсуудын үүх түүх нэгэнтээ үлгэр домог болоод судар номонд л хадгалагдан үлджээ."

Гүнтэнг ийнхүү ярьж дуусахад гадаа үүр цайж байсан юм. Харин бидний унтах цаг болж салцгаасан билээ. (Санамж : энэ тэмдэглэл яг л "Арабын мянга нэгэн шөнийн үлгэр" болж эхэлж байна шүү, аль эсвэл зөвхөн үдэш орой үзэгдээд өглөөн нарны туяанд замхран одох Гамлетын эцэг шиг зөвхөн нууцлаг шөнийн ертөнцийн нууцлаг үйл явдлууд бичигдэх боллоо.)

5-р сарын 12.

Номноос би уншиж, мөн бусад эх сурвалжуудаар баталгаажуулагдаад маргахын аргагүй болсон зарим нэг баримтуудыг өөрийн бодол санаа болоод дүн шинжилгээтэй хослуулах хэрэг гарлаа. Гэхдээ би тун болгоомжтой хандахгүй бол болохгүй. Харин өнгөрсөн үдэш гүнтэн над дээр зочилж ирээд өдрийн туршид юу хийснийг минь асуухын зэрэгцээ өөр бусад зүйлсийн талаар ч мөн лавлаж асуулаа. Миний хувьд өдрийг бүхэлдээ ном шагайж өнгөрүүлсэн бөгөөд өмнө нь Линкольны оюутны дотуур байранд судалж байсан материалаа үргэлжлүүлэн уншиж суув. Мөн гүнгийн асуултанд ямар нэгэн логик дараалал байх шиг надад санагдсан юм. Тэгээд энэ бүгдийг би бүр бичиж тэмдэглээд авчихсан шүү, яахав дараагаар нь надад хэрэг болох ч юм билүү хэн мэдлээ, тэгээд ч ер нь мэдэж байхад илүүдэхгүй шүүдээ.

Эхлээд гүнтэн надаас Англид хүн хуулийн хоёр зөвлөхтэй байж болох эсэх талаар асуулаа. Хэрвээ хүсвэл хэдэн ч хуулийн зөвлөхтэй байж болох бөгөөд, харамсалтай нь ажил хэрэг хөтлөн явуулахад нэгээс илүү байх ёсгүй гэж би хариулав. Тэр үүнийг ойлгосон бололтой толгой дохив, тэгээд мөн хуулийн зөвлөхөөсөө алс хол газарт байхад, бие даан мөнгөн шилжүүлгэ хийх болоод худалдаа наймааны үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй тал бий юу гэж асуув. Түүнд би буруу хариулт өгөхийг хүсээгүй учраас, мөн түүний юун тухай асуусныг сайн ойлгоогүй тул тодруулж өгөхийг хүслээ.

"Би тэгвэл тайлбарлая л даа. Чиний болон миний найз ноён Петер Хаукинс Лондонгоос алс хол газарт, Экзетер дэх үзэсгэлэнт цогчин дуганы сүүдэрт амьдарч бас ажиллаж байсан хэрнээ, чамаар дамжуулж Лондонд надад газар худалдан авч өглөө шүүдээ. Энэ үнэхээр сайн хэрэг! Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр, Лондонгоос алс хол газарт худалдааны үйл ажиллагаа явуулахад тэнд хөндлөнгийн зуучлагч байгаасай гэж хүсэхгүй байна. Ердөө л би орон нутгийн хэн нэг нь миний хүсэл шаардлагад нийцүүлэн ажиллаж чадахгүй байхвий л гэж эмээсэн хэрэг. Лондонгийн иргэн хүний хувьд хувьдаа би төлөөлөгчтэй байж болох болов уу, зөвхөн надад үйлчилдэг тийм хэн нэгэн. Хэрвээ би Ньюкастлруу ч юмуу, аль эсвэл Дурхам, Харвич болон Доверруу бараа таваар илгээх хэрэг гарвал өөрийнхөө өмнөөс итгэж найдсан тэр хүндээ даатгаад явуулчихвал хичнээн амар байхыг мэдэж байна уу?"

Би түүнд үүн шиг амархан зүйл байхгүй гэж хэллээ, бидэн шиг хуулийн зөвлөхүүдийн дунд үйлчилдэг систем бий бөгөөд энэ төрлийн дотоодын үйл ажиллагааг зөвхөн тухайн орон нутгийн дүрэм журамд нь нийцүүлж чадах л юм бол аль ч газрын хуулийн зөвлөхөөс тусламж авч болно. Товчхондоо бол үйлчлүүлэгч өөрийн үйл хэргийг хэн нэгэн хүнд даатгаж орхичихоод санаа амар сууж байх боломжтой юм.

"Гэвч", гэж тэр хэлээд, "Би хувийн нууцаа хадгалж чадах уу?" гэж асуув.

"Бололгүй яахав", гэж би хариулаад, "Бизнес эрхлэгч ямар ч этгээд өөрсдийн ажил хэргийг бусдаас нууцлах бүрэн эрхтэй" гэлээ.

"Сайн байна!" гэж гүнтэн хэлээд, ачаа бараа тээвэрлэлтийн талаар, мөн тэднийг зөөвөрлөхөд ямар ямар арга сонголтууд байдаг болон учирч болох эрсдэл зэрэг их л нарийн зүйлсийг лавлаж асуулаа. Би ч түүнд сайн хариулт өгөхийн тулд чадах хэмжээгээрээ л хичээж суув. Харин удалгүй гүнтэн намайг алмайруулж орхидог байна шүү. Өөр нутаг оронд нэг их аялж үзээгүй бөгөөд бизнесийн үйл ажиллагаанд гар бие оролцож байгаагүй гэхэд гүнгийн наймааны арга ухаан үнэхээр гайхалтай юм гээч. Тэгээд би, хэрэв гүнтэн хуулийн зөвлөх болбол маш чадварлаг ажилтан болох нь дээ хэмээн биширч суулаа. Би түүнд дээрх бүгдийг нотлохын тулд өөрт байгаа номнуудаасаа тайлбарлан үзүүлж, гүнтэн ч мөн цааш ярьсаар эцэстээ түүний сэтгэл санаа нь бүрэн ханажээ. Тэгээд тэр гэнэтхэн босч ирээд, "Чи бидний найз Петер Хаукинсд захиа илгээснээсээ хойш өөр хэн нэгэнрүү юм бичив үү?" гэлээ.

Түүнд би үгүй гэж хэллээ. Яасан гунигтай хэрэг вэ, үнэхээр ч надад өөр хэн нэгэнрүү захидал илгээх боломж гараагүй юм чинь.

"Тэгвэл одоо бич, залуу найз минь" гэж хэлээд тэр баривгар том гараа мөрөн дээр минь тавиад, "бидний найз Хаукинсд болон өөр хэнд ч байдаг юм, дахиад нэг сар надтай хамт энд байх болсон гэдгээ бичээрэй" гэх нь тэрдээ!

"Та намайг ийм удаан хугацаанд энд байлгахыг хүсээ юу?" гэж хэлэхдээ зүрхэнд минь айдас хуралдахыг би мэдэрлээ.

"Би маш их хүсч байна. Эй, нээрэн би татгалзсан хариу хүлээж авахгүй шүү. Чиний дарга чинь чамайг өөрийнхөө өмнөөс явуулсан шүүдээ. Мөн энд зөвхөн миний л хүсэл шаардлагын дагуу ажил хэрэг явагдах болно гэдгийг ч бас хэн хэн маань мэдэж байгаа. Би ч тэгтлээ их яарахгүй байна, чи ч бас ажлаа л хийж байна, үгүй гэж үү?" гэв.

Хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж толгой дохихоос өөр юуг хийж чадах билээ би? Үнэхээр ч энэ бүхэн минийх биш, ноён Хаукинсын ажил хэрэг тул түүнийг хүндэтгэж үзэхгүй бол болохгүй байлаа. Түүнчлэн Дракула гүнтэнгийн сүүлийн хэдэн минутанд хэлсэн эдгээр үгс болоод түүний харц нь мартагдаад байсан өнөөх шилтгээнд түгжигдсэн хоригдол болсон гэх бодлыг минь сануулж орхив. Хичнээн их хүслээ ч надад өөр сонголт ер байсангүй. Намайг бөхийн ёслохыг гүнтэн хараад өөрийн ялалтандаа тун их сэтгэл хангалуун байгаа бололтой зогсов. Түүний дуу хоолойноос өнөөх захирангуй өнгө нь алга болжээ, тэгээд тэр аядуу тайвнаар,

"Үнэхээр сайн байна, миний сайн залуу найз минь. Захиандаа чамайг ажил хэргээс өөр зүйлийн талаар бичихгүй гэж найдая. Найзууддаа чи өөрийгөө эрүүл саруул байгаа гэдгээ л мэдэгдэх хэрэгтэй шүүдээ. Тэгээд бас удахгүй гэртээ харинаа гээд сэтгэлийг нь бас амирлуулна биздээ?" гэлээ.

Ингэж хэлээд гүнтэн надад гурван хэсэг цаасыг, гурван дугтуйны хамтаар өглөө. Маш нимгэн тэрхүү дугтуйг би хараад, дараа нь гүнтэнрүү бас харлаа. Энэ үед тэр инээмсэглэн зогсох бөгөөд тийнхүү мишээх үед нь өнөөх хурц цагаан шүднүүд нь дээд уруулных нь дороос цухуйж үзэгдэв. Захианд бичих зүйлдээ би маш болгоомжтой хандахгүй бол гүнтэн унших магадлал тун өндөр юм. Эхэндээ би маш бөөрөнхий бүдүүн тойм хэлбэрээр бичихээр шийдсэн ч нэг л мэдэхэд харин ч эсрэгээрээ урт бас дэлгэрэнгүй бичээд эхэлсэн байлаа. Ноён Хаукинс болон Минад зориулж гүнгийн нүдийг хариулж нууцаар бичихийн дээр түүнийг эргэлзэж бас төөрөгдүүлэхүйц таталган бичгээр бичив. Тийнхүү би чимээгүй гэгч нь суугаад хоёр захидлаа бичиж суухад, гүнтэн ном уншихын зэрэгцээ номон дээрээ тэмдэглээ хийж зогсов. Бичиж дууссаны минь дараагаар тэр захидлуудыг минь авч ширээн дээрх бусад бичиг баримтынхаа дэргэд үлдээсэн ба хаалга түүний ард талд хаагдаж, гүнтэнг гарсны дараагаар л би гүнзгий гэгч нь амьсгаа авав. Харин сониуч зан минь хөдөлж ширээрүү би өнгийж үзэхээр шийдлээ.

Нэг захидал нь Витбай, Кресент, номер 7, Самуэл Ф. Биллингтонд гэж хаягласан байв, харин дараагийнх нь Ноён Леутнер, Варна гэсэн байлаа. Гуравдахь дээр нь Коуттс энд Ко., Лондон гэж бичжээ. Тэнд бас дөрөвдэх захидал байсан бөгөөд Херрен Клопсток энд Биллрютийн банкны ажилчдад, Буда Пешт гэж хаяглажээ. Хоёрдахь болон дөрөвдэх захидлуудыг нь яагаад ч юм лацдаагүй байв. Тэднийг би сонирхож, уншихаар завдан гараа явуулж байтал гэнэтхэн хаалганы бариул хөдлөх нь тэрдээ! Ухасхийн суудалдаа би үсрэн суугаад гарт таарсан номоо шүүрэн авлаа, тэгээд гүнтэнг орж ирэхэд нь ном уншиж байгаа дүр эсгэлээ. Гүнтэн гартаа бас нэгэн дугтуйтай захидал барьсаар орж ирэв, ширээрүү тэр ойртож өнөөх захидлуудыг нямбай гэгч нь нягталж үзээд, лацдаж орхилоо. Тэгснээ надруу эргэн харж,

"Таныг намайг уучлана гэдэгт итгэж байна. Энэ үдшийн тухайд гэвэл би гадуур ажиллах хэрэгтэй боллоо, надад маш их ажил байна. Мөн таныг би уйдахгүй гэж найдая." гэлээ. Тэгээд тэр хаалганы дэргэд очиж зогсоод, хэсэг хугацаанд чимээгүй зогсч байснаа эргэн харж, "Залуу хонгор найз минь, чамд л гэж зөвлөхөд ... Эй. Чамд л гэж анхааруулахад, хэрэв чи унтахаар болбол энэ өрөөнүүдээс бусад шилтгээний аль ч өрөө тасалгааг сонгох гэсний хэрэггүй шүү. Хэтэрхий хуучин энэ шилтгээн дэндүү олон дурсамжийг өөртөө хадгалж байдаг тул унтахдаа та ухаалаг хандахгүй бол муу зүүд таныг эзэмдэх вий. Танд би ахин дахин анхааруулъя! Тиймээс та унтах гэвэл өөрийнхөө унтлагын өрөөнд саатагтун, аль эсвэл энэ бусад өрөөнүүдэд. Тэгвэл аюулгүй байх болно. Эс бөгөөс ... " гэж гүнтэн яриагаа дуусгаад, гараа дээш өргөж хооронд нь алгаа хавсраад угааж байгаа юм шиг хөдөлгөөн үзлээ. Гүнтэнг ярианыхаа уур амьсгалыг тийнхүү аймшигтай болгоно гэж хэрхэн төсөөлөх билээ! Мөн түүний сүүлд хийж үзүүлсэн тэр хөдөлгөөнийг нь ч би бараг л ойлгох шиг болов. Бас ямар ч аймар хар дарсан зүүд байлаа гэсэн яг одоо миний байгаа шиг ийм аймшигтай, эвгүй мөн сэтгэл түгшим нөхцөл байдлын дэргэд илүү аймар байж чадна гэж үү?

Хэсэг хугацааны дараа.

Одоо бол би гүнгийн байхгүй газарт л тайван унтаж амарч чадах нь шиг байна. Хүзүүн дэх загалмайгаа авч орныхоо толгойд өлгөлөө. Тэгээд энэ нь намайг ёрын муухай бодлууд болоод хар дарсан эвгүй зүүднээс ангид байлгана гэдэгт итгэхийг хүслээ.

Гүнтэнг явсны дараагаар би унтлагын өрөөрүүгээ явж орсон бөгөөд чимээ чагнаж хэсэг хугацаанд чимээгүй суусан юм. Тэгээд би хаалга нээн өрөөнүүдээс гарч, өмнө зүгрүү хөтөлсөн өргөн чулуун шатаар доош уруудлаа. Харин шатны дэргэдэх цонхоор гадагш харахад хэдий тэнд хүрэх боломжгүй мэт боловч харанхуйд харлан үзэгдэх эдлэн газрын цэлгэр том талбайг олж үзээд хол байсан ч гэлээ өчүүхэн ч болов эрх чөлөөг тэндээс би мэдрэх шиг болж билээ. Шилтгээний цонхоор тийнхүү ширтээд шөнийн цэнгэг агаараас цээж дүүрэн амьсгалж зогсохдоо, өөрийгөө би хоригдол болсон гэх бодол минь улам бүр хүчтэй болж буйг мөн анзаарч байлаа. Удалгүй би өөрийнхөө сүүдрийг олж үзээд эргэн тойрноо нэг харж, хаана хүрч ирснээ тэгэхэд л мэдсэн юм. Ахиад л ёрын муухай бодлууд, аймшигт төсөөллүүд уураг тархин дотор минь амь орж дотроос минь хэмлэн мэрж эхлэх нь гаслантай. Энэ хараалд идэгдсэн газраас ямар ихээр айж байсныг минь ганцхан бурхан тэнгэр л гадарлах бөгөөд айдсыг минь зөвхөн хилэн тэнгэрт мандсан мөнгөлөг саран хийгээд орчныг гийгүүлэх түүний зөөлөн шаргал туяа нь л хуваалцаж байв. Тэгээд хүүхэн хараа минь өргөсч харанхуйд харах боломжтой болоход яг л намайг тайтгаруулахыг хүссэн гэлтэй алсад дуниартан харагдах уул толгодын орой сүүдэр татуулан сүндэрлэхийг олж үзээд сэтгэл санаа минь бага ч атугай тайтгарсныг нуух юун. Тийнхүү байгалийн хосгүй гоо үзэсгэлэнд автаж, шөнийн ертөнцийн агаараас шуналтай нь аргагүй амьсгалж зогсохдоо би эрх чөлөө хийгээд амар амгаланг хичнээн ихээр хүсч бас хүлээж байсан гэж санана!

Тэгтэл гэнэт, нүдний минь буланд ямар нэгэн зүйл торж, өөрийн эрхгүй намайг доош харахад хүргэсэн нь харанхуй шилтгээний, эзэнгүй олон тасалгаануудын нэг нь гэрэл цацруулан ассан явдал байв. Харин түүнийг би гүнгийн өргөө хэмээн сэтгэлээ. Тэнгэр өөд сүндэрлэсэн цагаасаа хойш уг шилтгээн хэдий хэр хугацааг элээснийг би мэдэхгүй, цаг хугацааны эрхэнд элэгдэж бас хуучирсан өргөн хийгээд өндөр цонхны гантиг чулуун хүрээний ардаас энэ бүгдийг би чимээгүй гэгч нь ажиглаж зогслоо.

Эхлээд цонхоор хэн нэгэн хүний толгой үзэгдэв. Нүүр царай нь харагдахгүй байсан авч шилэн хүзүү хийгээд нуруу, мөн хоёр гараар нь би түүнийг гүнтэн мөн гэдгийг нь танив. Энд ирсэн цагаасаа л хойш гүнгийн хоёр гар нь анхаарлыг минь гойд ихээр татаж байсан тул буруу зүйл хараагүй гэдэгтээ би бүрэн итгэлтэй байв. Хэдий баярлаж догдлох мөч биш боловч өөрийн минь таамаглал зөв байсанд ихээхэн олзуурхаж, гянданд хоригдсон хүнд өчүүхэн ч гэлээ зүйлс уйтгар гунигыг нь үргээж, дур сонирхлыг нь татдаг болохыг мэдэж авсан юм. Гэвч төдий л удалгүй хоромхон зуурын баяр баясал минь эргээд айдас хүйдсээр солигдох нь тэрдээ. Харин намайг юу харсан гэж санана! Гүнтэнг цонхны тавцан дээр гарч зогсох тэр мөчид нөмрөг нь салхинд дэрвэж яг л түүнийг жигүүр шиг бүрхэж байлаа. Удалгүй бүр ч солиором үйл явдал болж цонхноос тэр зүүгдэж шилтгээний өндөр ханыг даган дооших буухыг завдав. Эхэндээ би хоёр нүдэндээ ч итгэсэнгүй. Сарны гэрэлдэх харанхуй сүүдрийн хуурмаг үзэгдэл байв уу гэж бодлоо, гэвч төд удалгүй энэ бүхэн цөм үнэн гэдэг нь батлагдлаа. Салхи нарны нөлөөгөөр элэгдсэн чулуун хананы ан цаваар тэр хөлөө тааруулан хийж, чулуун тоосгоны ирмэгээс гараараа барьсаар яг л ханан гадаргуу дээгүүр гүйх гүрвэл лугаа адил нүд ирмэхийн зуурт доошлон уруудаж эхлэв.

Ямар гээчийн хүн бэ тэр, аль эсвэл ямар гээчийн амьтан болж таарч байна, үгүй бол тэр хүн амьтны холимог юм болов уу? Айдас хүйдэс хамаг биеийг минь бүрхэн авлахад хүйтэн төмрөөр ар нуруугаар минь хайрах шиг болж, судсаар гүйх цус минь царцах шиг болов. Энэ бүхнийг би мартахгүй бас бодохгүй байж чадсангүй.

үргэлжлэлийг эндээс уншина уу :wink: ... http://khuslenreader.blogspot.com/

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Сүүлийн удаа Khuslen2 8-р сар.31.13 6:11 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.13 2:09 pm 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
ёо ямар аймшигтай юм бэ, галзуурмаар юм, яаж эндээс мултардаг бол доо.. баярлалаа Хүслээн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.13 2:46 am 
Оффлайн
Асуултын Архаг Мангас Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.09 10:46 pm
Бичлэгүүд: 3823
Байршил: unknown
temdegleski


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.13 4:16 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
Энэ юу болов?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.13 10:47 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.14.13 5:57 pm
Бичлэгүүд: 18
hey ug ni unshaad l baigaa yumsan vrgeljlel ni oroh yum bolow uu


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.24.13 7:23 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
heze oroh yum bol, huleeseer emgen boloh ni ee


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.24.13 11:02 am 
Оффлайн
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.13 11:49 am
Бичлэгүүд: 810
Ишлэл:
heze oroh yum bol, huleeseer emgen boloh ni ee
Би бас... эмгэн болчихлоо.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.25.13 3:50 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
Ишлэл:
Ишлэл:
heze oroh yum bol, huleeseer emgen boloh ni ee
Би бас... эмгэн болчихлоо.
хаха сайн уу эмгээн


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.13 12:11 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.23.11 11:44 pm
Бичлэгүүд: 57
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
heze oroh yum bol, huleeseer emgen boloh ni ee
Би бас... эмгэн болчихлоо.
хаха сайн уу эмгээн
эмээ нараа энэ ном цаашаа орохнуу үгүй юу хэлээд өгөөч амьдралд арай илүү оймс өмссөнөөрөө :brows: :brows: :brows:

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.13 2:52 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
за эмээ нь нэг мэргэлдэг юмуу даа, Хүслэн маань дракулагийн цайзад байгаам бишүү


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.13 3:53 pm 
Оффлайн
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.31.13 11:49 am
Бичлэгүүд: 810
Эмээгийнх нь мэргэлснээр энэ ном нээх удахгүй үргэлжлэн орох төлөвтэй. Хүү минь чи харин сайн дэмжээд өгөх хэрэгтэйм байна гэжийн.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 31 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр