#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.04.26 1:11 pm байна

Бүх цагууд UTC+09:00

Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 452 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 518 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.13 11:57 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Жинхэнэ өрсөлдөөн одоо л эхэлж байна хонгор минь... Надад хүчтэй өрсөлдөгч таалагддаг гэдгийг нэмээд хэлчихье :)

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.24.13 4:25 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдөж, хайрлагдах албагүй. Тийм биз дээ? :|

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.25.13 9:48 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Юмыг харах өнцөг гэж их чухал зүйл байх аа.

Би ингэж бодох болсон юм сүүлийн үед.
Хүний гадаад гоо сайхан гэдэг бол ер нь ойлгомжтой. Гоё сайхан царайтай, өв тэгш сайхан биетэй байх гээд л хүний нүдээр хараад хэлж болохоор зүйл.
Харин дотоод гоо сайхан гэж юу юм бол? гэж сүүлийн үед маш их бодох болсон. Уг нь анх хүний дотоодод гэрэлтэх гоо сайхан гэдгийг сайхан сэтгэл, шударга зан чанар л төлөөлдөг байх гэж боддог байсан чинь энэ бүхэн хангалтгүй юм шиг санагддаг болсон. Би уг нь өөрийгөө их сайхан сэтгэлтэй, шударга зан чанартай гэж боддог байсан л даа. Бас юманд хариуцлагатай ханддаг, хүний мууг үзэх гэдэггүй, хов жив хөөцөлддөггүй, бас ч гэж муугүй амжилттай кареертай гэж боддог л доо. Гэхдээ энэ бүхэн хүний дотоод гоо сайхан биш юм байна. Яагаад гэвэл жишээ нь миний шударга зан худал хуурмагтай огт нийцдэггүй болохоор худал, хуурмаг хүмүүст маш их гомдож, уур хүрдэг. Үүнээсээ болж хүмүүст хамаагүй үнэнийг нь хэлж гомдоодог талтай. Гэтэл хүнийг гомдоодог хүний дотоод гоо сайхан нь гоё байж чадахгүй шүү дээ.
Тийм болохоор хүний дотоод гоо сайхан гэдэг ердөө л энэ амьдралыг сайхнаар харж чаддаг байх хүний дотоод мөн чанар юм болов уу гэж дүгнэлээ. Мууг энэрч, өршөөх чадалтай сэтгэлийн хат гэдэг бол хүний агууу дотоод хүч юм болов уу. Бусдыг уучилж, өршөөдөг, энэрэнгүй сэтгэл гэдэг бол яахын аргагүй хүний дотоод гоо сайхны төлөөлөл байх.

Нүд сэтгэлийн толь. Энэ амьдралыг сайхнаар хардаг тэр нүд хамгийн үзэсгэлэнтэй нүд байх болов уу.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 5-р сар.26.13 1:20 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Заримдаа энэ хүмүүс намайг өөрчлөх гэж их оролдоод байгаа юм шиг санагдах юм.

Заримдаа хүнд байгаа тэр алдаа дутагдлууд нь өөрт нь байж гэмээн тэр хувь хүнийг бүрэлдүүлж байдаг ч юм билүү? Хэн мэдлээ.

Заримдаа надад байгаа бусдад таалагдахгүй тэр зүйл нь миний бусдаас ялгарах онцлог ч байдаг байж болох.

Заримдаа бусдын төлөө өөрийгөө өөрчилж, хэт их хазайх нь дэмий гэж бодогдлоо.

Ер нь би өөрийгөө бусдын хүссэнээр өөрчлөөд байвал би хэн болох билээ? Би өөрийнхөө онцлогыг хадгалж үлдэнэ. Яадаг юм бусдаас би өөрөөр сэтгэдэг. Надтай санал нийлэх хүн бага байлаа ч миний бодол бол миний л бодол.

Заримдаа бүгд миний эсрэг зогсч байдаг. Яадаг юм би арай өөр л байгаа биз. Тэр чинь би л юм чинь. Миний бусдаас өөр энэ байдлыг өөр хэн нэгэн үнэлэх, сонсох тэр мөч ирж л таараа. Магад над шиг өөр болохыг хүсдэг хэн нэгэн байдаг ч юм бил үү? Хэн мэдлээ.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 5-р сар.26.13 3:11 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Ухаантай байх хэрэгтэй Spring минь.

Надад итгэл хүлээлгэж байгаа миний гэр бүлийнхэн байна. Би тэдний төлөө ухаантай амьдрах хэрэгтэй. Би өөрөө танихгүй ч миний төлөө залбирч, алс холоос сүүгээ өргөн, сайн сайхны хүсч, намайг үнэлж байдаг хүмүүс бас байдаг юм байна. Надад алдах эрх байхгүй. Надад тэнэг, бүдүүлэг зан гаргах ёс ч байхгүй. Надаас үлгэр жишээ авдаг, намайг хүндэлдэг хүмүүсийн урмыг хугалж хэрхэвч болохгүй.
Биеэ зөв авч явж, бусадтай эелдэг харилцаж, тэдэнтэй таарамжтай, нийцтэй байхад маш их суралцах хэрэгтэй байна Spring минь. Ухаалаг л бай охин минь.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 5-р сар.26.13 3:15 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Би өчигдөр өөртөө нэг ийм зорилт тавиад... :laugh5:
Ийм гоё биетэй болно гэж бодож байгаа. Уг нь миний үндсэн биеийн харьцаа маань их дажгүй юм байгаамшт. :brows:
....Дааанч энд тэнд сул харвинтай, гэдэс хэсгээрээ өөхтэй. Тарган хүний хажууд туранхай, туранхай хүний хажууд тарган хүн л дээ. Харин одоо энд тэнд унжсан харвингүй, биеийн хөгжил сайтай, тасархай эмэгтэй болно оооооо....
Байнга хичээл ном гэсээр өөрийгөө бүр гаргуунд хаясан өөртөө хааяа бухимддаг. Өчигдрөөс эхлээд гэртээ дасгалаа хийгээд эхэлчихсэн. Энд тэнд мөнгө өгч дасгал хийлгүйгээр өөрийгөө дайчлахаар болсон. Чадна аааа, чадна шт! :wink:

Хавсралтууд:
b7d8445e5be711e2851922000a9e084f_7.jpg
b7d8445e5be711e2851922000a9e084f_7.jpg [ 51.03 KiB | 3425 удаа үзсэн ]

_________________
Амьдрах сайхан.
Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.13 8:37 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Сүүлийн үед яагаад ч юм энэ "заримдаа" гэдэг үгэнд маш их дуртай болоод байх юм.

Never, never, never give up! гэдэг үг фейсбүүк, инстаграмын хаа нэгтээ байнга л тааралдаж байдаг үг. Бид нарыг хийж байгаа зүйлээсээ, зорьж байгаа зорилгоосоо хэзээ ч няцаж болохгүй, тууштай тэмцсээр бүхнийг ялан дийлээрэй хэмээн зоригжуулдаг үг. Би энэ үгний эзэн байсаар өдий 21 жилийн нүүрийг үзлээ хэмээн өөртөө нүүр бардам хэлж чадна аа. Яагаад ч юм одоо бодоод байхад надад шантармаар үе зөндөө байсан ч хэзээ ч лав бууж өгч байсан удаа байгаагүй юм байна лээ. Чадахгүй зүйлээ чадахгүй гээд хаялгүй байнга л чадахын төлөө гүйсээр бүхнийг бүтээж байлаа. Хүнд хэцүү, даалгавар нүүрний минь өмнө тулаад ирэхийн цагт зоригоо мохоож, хариуцлагаас зугтаж байсан удаагүй билээ. Чадахгүй байхын талаар бодолгүй байнга л хаа нэгтээ чадах арга зам байгаа гэсээр би олдог байлаа. Сэтгэлийн минь мухарт, хаа нэгтээ болгоно, болгож л таараа гэсэн өчүүхэн зориг дөлөлздөг байж дээ.
...Гэтэл...өнөөдөр "заримдаа" бууж өгөх нь дээр тохиолдол байдаг юм байна гэдгийг ойлголоо. Энэ удаа үнэхээр миний хүч хүрсэнгүй. Өөртөө маш их гутарч байна. Хамгийн хэцүү нь чадна гээд надад итгэл хүлээлгэсэн хүний урмыг хугалсан явдал байлаа. Ядаж ингэж ч болтугай бичиж байгаа минь сэтгэлээ бага зэрэг тайтгаруулж байгаа нэг арга маань энэ юм уу даа.
Яагаад ч юм би өөрийгөө бүгдийг л чаддаг гэж боддог байсан маань миний өөртөө итгэх итгэлийнх үү? аль эсвэл хэт их бардамналынх уу? гэдгээ ялгаж салгах гэж хичээж сууна. Магадгүй аль аль нь тэнцүүхэн хувийг эзэлж байгаа болов уу.

Энэ бүхнээс өөртөө ямар дүгнэлт хийвээ гэвэл чадахгүй юмаа, боломжгүй зүйлээ үнэхээр чадахгүй л гэж бодож байгаа бол зүгээр л хийхээс татгалзаад чаддаг өөр хэн нэгэнд даатгасан нь дээр юм байна. Өнөөдөртөө яахав би өөрөө хохироод үлдлээ гэхэд ирээдүйд өөр хэн нэгэн надаас болж хохирч үлдэхгүйн төлөө би өөрөө ухаалаг шийдвэрийг гаргах ёстой юм байна. Мэдээж чадахгүй, мэдэхгүй юм таарвал шууд л чадахгүй, мэдэхгүй хэмээн татгалзахын оронд эхлээд цаг алдалгүй, богино хугацаанд, эрчимтэй оролдоод үз тэгээд хэрвээ болохгүй байвал шууд л өөрийнхөө чадахгүй байгаа тэр байдалтайгаа эвлэрч, түүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг юм байна. Хааяа ч гэсэн бууж өгч байх хэрэгтэй юм байна. Гэхдээ ингэлээ гээд насаараа LOSER яв гэсэн үг бас биш л дээ! :)

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.13 9:58 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Гэхдээ л яг ингээд эцсийн мөчид буугаад өгчихмөөргүй л байна шт!

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.13 10:01 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
#Үнэн

Хавсралтууд:
922916_385737978206167_911369415_n.jpg
922916_385737978206167_911369415_n.jpg [ 26.44 KiB | 3424 удаа үзсэн ]

_________________
Амьдрах сайхан.
Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 5-р сар.30.13 11:09 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Үр дүн нь муу байж болно л доо. Гэхдээ тэр хүн хичээж байгаа нь чухал. Хичээж байгаа цагт болж л таараа.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.13 11:02 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Ишлэл:
Жинхэнэ өрсөлдөөн одоо л эхэлж байна хонгор минь... Надад хүчтэй өрсөлдөгч таалагддаг гэдгийг нэмээд хэлчихье :)
Би ялсан.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.04.13 11:12 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Би их олон зүйлийг сүүлийн энэ нэг сарын дотор сурч авлаа. 5 дугаар сар надад ямар их ухаарал бэлэглэв ээ. Надаас тэсвэр тэвчээр, эрч хүч, хатуужил гээд л миний хичээж дайчилж болох бүх зүйлийг надаас шаардсан тийм л сар боллоо. Хэдийгээр энэ нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр би ялалтынхаа баярыг сэмхэн өөртэйгээ тэмдэглэж байгаа ч гэсэн би энэнээс ч илүү ихийг хийж чадах байсан юм гэсэн бодолтой үлдлээ. Ер нь амжилт гэдэг зүйл хүнийг сэмхэн тэвэрдэг гэдэг их үнэн үг байх. Угаасаа бусдад баярхаад л хүн болгонд зарлаад байх шаардлагагүй, мэддэг хүмүүс нь мэдэж байгаа цагт.

Би ирээдүйд энэнээс ч илүү ихийг хийж чадна гэсэн бодол байна. Надад тийм боломж ч байна. Цаашид бас сурах зүйл ямар их байна вэ... Тоолоод ч барамгүй.

Надад энэ 5 сард бууж өгмөөр, шантармаар үе зөндөө олон байсан. Гэхдээ аль болох чадах талаас нь, өөр өнцгөөс харж, өөрийгөө зоригжуулсаар би чадлаа. Болдог л юм байна. Надад хичээвэл, зүтгэвэл хүнд чадахгүй юм байдаггүй юм байна гэсэн нэг тийм өөртөө итгэх итгэлийг төрүүлж өглөө. Надад ийм сайхан, аз жаргалтай ертөнцийг бэлэглэсэн бурхан тандаа баярлалаа. Таны өгсөн энэ нандин бэлгийг би үүрд хайрлаж явах болно. :)

Бурхан гэснээс би янз бүрийн шашны урсгалд харъяалагддаггүй л дээ. Гэхдээ л бурхан гэж миний бодлоор энэ хорвоогийн хамгийн "үнэн", "зөв" далдын нэг тийм хүч гэж боддог.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.13 12:58 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Хүмүүс бусдаас шударга байхыг шаарддаг мөртлөө өөрт нь шударга хандахад дургүй. Нөгөө үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж.
Үнэнч, тууштай, шударга байсныхаа төлөө зарчимч гэдэг үгийг сонсдог. Тэгэхээр би хэн байгаагаа биш тэд бусдаас юу хүсч байгаагаа цэгцэлчихээд эхлээд надтай ярих нь зөв ч юм шиг. Тэгэхгүй бол хэлж байгаа, болож байгаа, хийж байгаа зүйлс чинь огтхон ч авцалдахгүй байгаад байна.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.13 1:17 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Зан чанарын зөрчилдөөн

Би ер нь их "шулуухан гар" л даа. Ётой дэндүү шударга хүн байгаа юм. Гэхдээ энэ зангаасаа болж алдахаасаа илүү онох нь их байсан. Сүүлийн үед өөрийнхөө санаа бодлыг шууд, шулуун, хатуухан хэлэхээ аядаад арай нэг тийм хошин, инээдтэй байдлаар хэлж байхад суралцаж байгаа. Ер нь оролдож байгаа гэх үү дээ. Нэг удаа хошигнож байна гээд өөрийгөө бодоод байсан чинь нөгөө хүн нь харин намайг өөрийг нь шоолоод байна гэж бодоод гомдчихсон байсан байгаам даа. ккк Их л дасгал, сургуулилт хэрэгтэй эд байна лээ.
Ер нь тэгээд манай өнөөгийн нийгэмд хүмүүс хүнээс хатуу, үнэн үг сонсч чадахаа байжээ. Настай хүмүүсээ ч хүндлэх нь багасч, хэний хажууд юу гэж ярих, биеэ яаж авч явах, ахмадуудаа хүндлэх гэх мэтийг бол үнэхээр мартжээ энэ хүмүүс. Нэгэнт л манай нийгэм нэг ийм сонин, хатуу, хэрцгий, шүүмжлэл хүлээж авдаггүй, дандаа л ухаантай хүмүүсээр хүрээлүүлсэн болохоор тэдэнтэй хэрхэн харилцаж, өөрийгөө яаж ойлгуулах вэ гэдэг чинь бүхэл бүтэн урлаг юм уу даа.

Энэ хүмүүс хоорондын харилцаа, бие биенээ ойлгох ойлголцол дээр би зөндөө л алдаа гаргаж байна. Гэхдээ алдаа минь намайг хүмүүжүүлж байна. Яагаад ч юм би нэг тийм ичимхий, бүрэг даруу хүн биш болохоор санаагаа шууд л ичиж зоволгүй илчилчихдэг. Тэрнээс болж олон л асуудалд орооцолдож байв. Ирээдүйд бас яах ч юм байгаан. Гэхдээ л суусан цэцнээс, явсан тэнэг дээр гэдэг юм чинь болох л байлгүй дээ.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.13 6:32 am 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.12 6:27 am
Бичлэгүүд: 2006
Hoshignoj uneng heldeg boloh chin zugeer yum bnlee. Hoshignol gdg chin lag medremj shaardsan ajil yymaa bas. Ih shudarga heleed bdii ihenhde. Gehdee ihenh n gadnaa OK gecheed dotroo durgui bdg yum shig sanagdsan shd

_________________
She suits Harvey

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.13 10:58 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Ишлэл:
Hoshignoj uneng heldeg boloh chin zugeer yum bnlee. Hoshignol gdg chin lag medremj shaardsan ajil yymaa bas. Ih shudarga heleed bdii ihenhde. Gehdee ihenh n gadnaa OK gecheed dotroo durgui bdg yum shig sanagdsan shd
Harin tiimee.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.17.13 3:12 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Монгол улсад хүн өнөөдөр шударгаар үнэлэгдэж чадахгүй байгаа энэ цаг үед намайг үнэнээр шүүж, шүүмжилж бас үнэлж чадах тийм газарт нь очиж өөрийгөө хэн болохоо харуулна.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.24.13 10:35 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Бяцхан жаал

Би дүүтэйгээ дэлгүүрт орж ирчихээд зогсч байв. Дүү маань надаас чупа чупс аваад өгөөч гээд л гуйгаад байлаа л даа. Би ч шүд чинь өвдөнө энээ тэрээ гээд авч өгөхгүй гүрийгээд байв. Тэгтэл миний хажууд 7-8 орчим насны туранхай хүү /ажиглавал гар нүүр нь халтар, өмссөн хувцас нь тийм ч гайгүй айлын хүүхэд биш гэдгийг илтгэж байлаа/ зогсч байх юм. Гэтэл яасан гээч тэр хүү халааснаасаа 150 төгрөг гаргаж ирээд, худалдагчаас чупа чупс аваад, миний дүү рүү гараа сунган “Май ахын дүү” гээд өгдөг юм байна.... Тэр жаал бид хоёрыг танихгүй, бид хоёр ч тэр хүүг танихгүй, өөрөөр хэлбэл бид бие биедээ огт хамаагүй хүмүүс шүү дээ...
Миний хоолойн хэсэгт нэг юм зангираад явчихсан... “Баярлалаа миний дүү. Яасан хөөрхөн хүү вэ” гэж хэлэхээс өөр надад гоё сайхан үг олдоогүй. Би нэг хэсэг юу ч дуугарч чадаагүй бас дотор минь зөндөө олон бодлууд эргэлдсэн.
Бид өнөөдөр үнэхээрийн завгүй нийгэмд амьдарч байгаа нь үнэн. Өглөө босоод ажилдаа яарч, аар саар зүйлсээс болж бухимдаж, уурлаж, сошиал ертөнцөөр аялж, мэдээ уншиж, сургалтанд сууж, хичээл үзэж, найз нөхөдтэйгээ уулзаж, төрсөн өдрөө тэмдэглэж..... өдөр тутмын амьдрал маань дандаа л завгүй өнгөрч, бид ямар нэгэн юманд байнга яарч байна. Гэтэл тэр их эргэлт, хурдтай урсгалыг нэг бяцхан жаал гэнэт зогсоочих шиг болсон. Надад ТҮР ЗОГС, СОНС, БОД, УХААР гэж хэлэх шиг санагдсан.
Ер нь хүн ХҮН байх нь л энэ амьдралын чинь гол шугам бус уу? Өнөөдөр бид сургуулиа онц дүнтэй төгслөө гээд, Harvard-н их сургуульд орлоо гээд, хэдий өч төчнөөн гайхалтай цол гуншингын эзэн боллоо гээд жинхэнэ ялалт мөн гэж үү? Дотоод сэтгэлийн ялалт л хамгийн агуу ялалт гэж би боддог. Энэ бол хүн хүн шиг байх, хүн хүнээрээ байх, хүн ХҮН ЧАНАРТАЙ байна гэдэг чинь л зүгээр л хүн болоод төрсний чинь хамгийн гол зүйл биш гэж үү? Би хоёр зүйлийг хүмүүсээс маш их хүсдэг. Нэгдүгээрт хүн чанартай байх, хоёрдугаарт үнэн /шударга/ байх. Миний эргэн тойронд хүн чанаргүй мөртлөө өнөөдөр ялаад байгаа, хуурамч байж, өөрийгөө болоод өрөөлийг хуурчихаад шударга бусаар ялж байгаа өчнөөн хүмүүсийн жишээ байна. Тэд яаж болоод байгаа юм бэ гэж би үнэхээр гайхдаг. Яаж амьдарч чадаж байгаа юм бэ гэж гайхдаг. Яагаад, яагаад гэж гайхдаг...Хуурамчаар, хулгайлж олдсон тэр амжилт амжилт мөн гэж үү? Жинхэнэ ялалтын үндэс суурь гагцхүү 100% үнэн байж гэмээн тэр бол төгс ялалт мөнөөс мөн.
Хүн ийм л хэрцгий байдаг. Өнөөдөр гандан дээр очиж тагтаа хооллосноороо буян үйлдлээ гэж өөрсдийгөө сайн хүн зөв хүн гэж дүгнэнгүүтээ тэндээс гараад замаар гарч чадахгүй айн зогсч байгаа эмгэнг мөрлөж өнгөрөөд, өрөөлийн эр нөхөр рүү сээтэн хаяж, сайн найзыгаа араар нь муулж, зовж явахад нь зайгаа барьж, алдаж явахад хаяад явах нь сайн хүний шинж, сайхан сэтгэл мөн гэж үү? Хүмүүс ингэж л өрөөлийг болоод өөрсдийгөө хуурч байдаг. Шударга байцгаая гэж хашхирах атлаа шударга байна гэдэг үгнийхээ гол утгыг ойлгодоггүй. Өнөөдөр өрөөлийн санааг хулгайлж хийсэн ажлаа өөрөө хийсэн болгож магтуулж, найзынхаа хийсэн ангийн ажлыг копидож багшаасаа оноо авч, худлаа хэлэн эцэг эхээсээ илүү мөнгө авч, хүнд амласан амлалтаа биелүүлэхгүй зугтдаг, бусдыг хулхиддаг, ядаж л дэлгүүрийн худалдагч илүү хариулт өгөхөд нь буцааж өгдөггүй.. Бид шударга бус үйлдлүүд гаргадаг атлаа тэрнийгээ ерөөсөө ухамсарладаггүй? Яагаад юм бэ? Яагаад? Шударга зүйл, ер нь юм маш энгийнээс эхэлдэг. Жижиг аар саар зүйлийг аргалж явсаар, тэдгээрээ үл тоомсорлосоор нэг л мэдэхэд тэр чигээрээ худал хуурмаг хүн болсон байдаг.
Өнөөдөр мянга амжилт гаргасан атлаа энэ бяцхан хүүгийнх шиг дотоод сэтгэлийн ялалтанд хүрч чадаагүй ямар олон хүн байгаа бол? Та өнөөдөр энэ хүү шиг өгөөмөр занг хамгийн сүүлд хэзээ гаргасан бэ? Хэзээ хэнд ийм сайхан сэтгэл гаргаж байсан юм бэ? Хэзээ хамгийн сүүлд та ийм цайлган байж үзсэн бэ? Хэзээ хамгийн сүүлд чин сэтгэлээсээ өглөг өгч байсан бэ? Хэзээ хамгийн сүүлд шударга зан гаргасан бэ? Нээх холын том том юм бодолгүй өдөр тутмын амьдралдаа та ер нь ямар үйлдэл гаргаж байгаагаа бодоод үзээч? Өөрийгөө нэг хараад үзээч? Өөрийнхөө дотоод ертөнц рүү нэг хараад өгөөч?
Мэдэхгүй юм аа. Энэ их завгүй амьдралын эрчлээн дунд хүнээ битгий алдаасай. Би тэгж л боддог. Бас тэр бяцхан жаал сайн хүн болно оо. Би мэдэж байна. Жинхэнэ сайн хүн хамгийн агуу байдаг. Харин хамгийн агуу зүйл хамгийн энгийн л байдаг.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.25.13 8:48 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Яг 1 сар өнгөрлөө. Би тураагүй л байна. Дээрх зурган дээр байгаа бүсгүй шиг гоё болоогүй л байна. Надад ямар ч өөрчлөлт гарсангүй. Яагаад гэвэл би өөрийгөө дайчилж чадахгүй байна. :(
Уг нь нэг эрчийг авбал зогсохгүй л байх байлгүй...

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.25.13 9:10 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722

Чин сэтгэлийн сайхан өгүүлэл байна :wd:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.25.13 9:46 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Баярлалаа

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.27.13 1:19 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Эрэгтэй хүн байсан бол?

Заримдаа надад өөрийгөө эрэгтэй хүн болоод төрчихгүй яав гэсэн дүрсгүй бодол төрдөг юм. :razz:
Яагаад ч юм эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү зоригтой, аар саархан асуудал бэрхшээлүүдэд бүдрээд байдаггүй юм шиг санагддаг болохоор гэх үү дээ.

Гэхдээ саяхан Блүүмбэрг тв-ээр нэг эмэгтэйн ярилцлагыг үзсэнээс хойш эрэгтэй болж төрсөн бол арай илүү давуу талтай мэт санагдахаа больсон юм. Тэр эмэгтэй удирдагч хэлэхдээ "Эрэгтэй, эмэгтэй хүмүүст яг л ижил боломж байгаа. Эмэгтэйчүүд зүгээр л өөрсдийн сул дорой байдлаа эмэгтэй хүнд боломж хомс байна, биднийг гадуурхаж байна гэсэн үгээр халхавч хийдэг" гэх утгатай зүйл ярьсан нь надад маш их урмыг өгсөн. Бас Ан Сан Сү Чи эрэгтэй хүн байсан бол өөрөөр хэлбэл чанга хатуу эр хүн байсан бол тэр хатуу нийгмийг зөөллөж Мьянмар улсад өнөөгийн өөрчлөлтийг авчрахгүй л байсан. Тэр буу барьсан хүмүүсийн өөдөөс цэцгэн хавчаартай, юбка өмссөн, ямар ч хүйтэн зэвсгээр өөрийгөө тоноглоогүй уян зөөлөн эмэгтэй хүн л сөрж чадсан. Гайхалтай биш гэж үү?

Эмэгтэй хүн угийн нэг тийм өөрийгөө доогуур үнэлдэг үзэлтэй байдаг гэнэ ээ. Тэр нь эмэгтэй хүн өөртөө хийж байгаа маш том гэмт хэрэг гэж байна шүү. Тийм болохоор би өдөр бүр эмэгтэй хүн болж төрснийхөө давуу талыг олж харахыг хичээдэг болсон. Бизнесийн салбарт тэргүүлэгч эмэгтэй болохыг хүсдэг. Гэхдээ надад бага зэрэг айдас байна. Яг үнэнийг хэлэхэд айж байна. Гэхдээ эхлээ ч үгүй байж айна гэдэг том тэнэглэл. Хамгийн гол нь эхлэлээ зөв тавихыг л маш их хүсч байна.

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.27.13 11:16 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Бага зэргийн хэнэггүй бас дээр нь халамж муутай хүн гэдгээ мэдлээ. Энэ байдлаа өөрчлөх эхний алхамуудыг амжилттай хэрэгжүүлсэн өнөөдөр. Өөртөө сэтгэл хангалуун байна шүү би. :)

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.13 6:47 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Ишлэл:
Чи өөрөө өөрийгөө бүтээсиймүү? Нөгөө өөрөсөө хуваагдаж үрждэг гидра гээд эгэл биетэн шиг юм болох нь ээ
Шууд утгаар нь ойлгох хэрэггүй. :laugh5:

_________________
Амьдрах сайхан.

Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 452 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 518 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00

Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 3 зочид үзэж байна

Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр