Ишлэл:
Invoker-р огт тоглож байгаагүй юм. Тэгээд нэг удаа яалч тгүй тоглож үзвээ скиллүүдийг нь үнэндээ л ойлгосонгүй. Мэддэг хүмүүс нь жаахан тайлбарлаж өгөөч.
сүүлд гарсан update-ээс хойш invoker-ын шидний сонголтууд нь ер нь өөрчлөгдчихсөн. урьд нь quas, exort хоёроор дагнаж тоглодог байсан бол одоо quas, wex хоёроор ихэвчлэн тогловол арай дээр болсон. би бүр тийм про бишээ гэхдээ яахав хэрхэн тоглодог аргаасаа хуваалцъя да
Голоор юм уу эсвэл offlane-ээр ганцаараа явж байвал quas wex ээр хөгжих хэрэгтэй учир нь 1рт quas чиний амийг tango-той нийлээд нэлээн сайн нөхөх учир дарамтлуулахгүй, мөн wex нь хурд нэмэх учираас зугтах болон хөөх, мөн rune түүхэд хэрэгтэй. Дээр нь энэ хоёроос гарах шидүүд нь тухайн lane-д чинь нэлээд хэрэгтэй, ghost walk-аар зугтчихна, tornado emp хоёроор сайн дарамт учируулна. мөн танайхан голд gank хийх гээд ирэх үед cold snap чинь нэлээд хэрэг болно. Item-ийн хувьд гэвэл би phase boots, eul хоёр эхлээд хийчихдэг, энэ хоёр дээрээ wex ээ тултал нь авахад ер нь байнгийн haste-тай л гэсэн үг. Нэлээд амжилттай байвал hand of midas зүгээр. Үхэх гээд байвал force staff eul-ийнхээ өмнө авч болно, гэхдээ eul тэй байхад үхнэ гэж байхгүй дээ ер нь. Тэгээд сүүлдээ aghanim, hex, travel гэхэд л тоглолт дуусчихна да.
Харин 2 support-той safe lane-ээр явж байвал quas exort оороо хөгжихөд буруудахгүй гэж боддог, учир нь quas, wex ээр хөгжихөд damage чинь үнэн суга тэгээд farm жаахан хэцүүхэн байдаг. Болж өгвөл энэ үед lane ээ түрэлгүй тэрүүхэн тэндээ сайн farm хийгээд авах хэрэгтэй, тэгээд hand of midas, force staff эсвэл шууд aghanim хийвэл зүгээр. Болж өгвөл sunstrike аараа өөр lane дээр байгаа хүмүүстэйгээ нийлж kill хий, болж өгвөл kill ийг нь өөрөө авах хэрэгтэй. Lane дээр чинь хүн ирэхгүй бол forge spirit үүдээ гаргаад twr-уудыг нь унагаагаад өөрийн ойдоо орж тэндээ мөнхөд farm хийх хэрэгтэй.
Шидүүдээ янз янзаар хослуулж болно. Хамгийн их dmg учруулдаг нь Tornado + Emp + Meteor + Deafening Blast + Force staff + Ice Wall + Cold Snap тэгээд өөр дээрээ ч юмуу эсвэл өөрийн талын сайн зоддог дээрээ Alacrity өгөх хэрэгтэй. Эхэндээ мангар хэцүү юм шиг мөртлөө олон тоглоод ирвэл сурчихна дө.
Нэг хүнийг алдаг combo. Eul + Sunstrike + Meteor + Deafening Blast + Cold Snap
Үхэх гээд бүслүүлцэн үедээ эхлээд Ghost Walk, Tornado хоёроо гаргачихаад өөрийгөө eul-дах хэрэгтэй, eul нь track, dust нтрыг арилгах учираас бууж ирэхдээ tornado-доод ghost walk-дахад баригдахгүй амархан зугтна.
Хэрэгтэй гол item-ууд нь Aghanim, Eul, Hand of Midas. Дээр нь Force staff мөн dagger-тай бол янзын шүү дэ.