#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.23.26 7:12 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 181 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 7
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.13 11:07 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Үнэхээр гайхалтай тоглоом байна. Ганцхан сэтгэл дундуур байгаа зүйл:
Уг нь булан тохой болгоноо нэгжиж цоожтой хаалга, сейф бүрийг онгойлгож явсан боловч,
тоглоом дуусах үед сэтгүүрний цуглуулга 30 орчим болоод байв.
Энийг нийлүүлж байгаад том эрдэнэсийн сан юмуу ямар нэг зүйл онгойлгох байх гэж бодож байтал дуусчих юм.

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.13 11:55 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.11.05 5:18 am
Бичлэгүүд: 1820
Байршил: Random Access Memories
Ёоо өчигдөр Deadspace 3 суулгаад үзсэн чинь ямар балиар зураглалтай юм бэ. Тэр цаана харагдаж байгаа хот нтр нь 2005 оны хавьцааны тоглоом шиг санагдсан. Эргээд Bioshock Infinite-н ертөнц рүү орсон чинь ямар ч гоё юм. Би ч аажуухан л явж байна, одоо Элизабэттэй баттлшип бэй рүү дөнгөж орж байна.

_________________
3770K|MVG|GTX970|Vertex4|H60|8G


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.13 12:26 pm 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.08 2:05 pm
Бичлэгүүд: 969
Ишлэл:
Ёоо өчигдөр Deadspace 3 суулгаад үзсэн чинь ямар балиар зураглалтай юм бэ. Тэр цаана харагдаж байгаа хот нтр нь 2005 оны хавьцааны тоглоом шиг санагдсан. Эргээд Bioshock Infinite-н ертөнц рүү орсон чинь ямар ч гоё юм. Би ч аажуухан л явж байна, одоо Элизабэттэй баттлшип бэй рүү дөнгөж орж байна.
Зөвлөхөд ... тоглоомыг дуусгах хүртлээ интернетээр сэлгүүцэх хэрэггүйдээ. Интернет яг л минажуулсан талбай шиг байгаа, хаа сайгүй Bioshock-ыг ярьж байна, хаа сайгүй төгсгөлийг нь бичиж байна, бөөн бөөн Спойлерууд хэх.
Хамгийн "аймшигтай" нь тэдгээр спойлеруудын зарим нь ердөө 3-хан үгээр л бичигдсэн байгаа ...


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.13 1:29 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.11.05 5:18 am
Бичлэгүүд: 1820
Байршил: Random Access Memories
Тийм л дээ, би гэхдээ угаасаа тоглож байгаа, бас тоглох тоглоомнуудынхаа спойлэрүүдийг үздэггүй ээ :-D

_________________
3770K|MVG|GTX970|Vertex4|H60|8G


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.13 1:33 pm 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.08 2:05 pm
Бичлэгүүд: 969
[Тоглож амжаагүй тоглогч нар битгий уншаарай.]

Тоглоомын төгсгөлийг дүгнэхэд :

Миний хувьд "Bioshock : Infinite" аз жаргалтай мөртлөө гунигтайгаар, гунигтай хэдий ч аз жаргалтайгаар төгслөө. Учир нь тоглоомын туршид өрнөсөн тэр бүх үйл явдлууд, тэр бүх гайхалтай хийгээд аймшигтай дурсамжууд бүгд агаар дээрх Колумбиа хотын хамтаар замхран алга боллоо. Мөн бидний мэдэх Элизабет огт өөр орчинд огт өөр хүн болж өсөх болно ... Гэхдээ л эцэг охин хоёр эргээд уулзалдлаа шүүдээ ... энэ л хамгийн чухал нь.

Тэгэхээр юу болоод өнгөрвөө гэж үү?
Ингээд тун товчхон тайлбарлахад ...


"А" Ертөнцийн Букер ДеВитт дайны (Battle of Wounded Knee) дараагаар эцэг ламтнаас адислал хүртэж үйлдсэн гэм нүглээ цайруулах болно. Ингэснээр тэрээр туйлын их сүсэг бишрэлтэй нэгэн болж нэг ёсондоо л амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөж, энэ бүх хөгжил дэвшил нь эцэстээ түүнийг агаарын хот Колумбиаг үүсгэн байгуулахад хүргэнэ. Тиймээ, тэр Комсток болж хувирна.

"Б" Ертөнцийн Букер Девитт дайны дараагаар эцэг ламтнаас адислал хүртэхээс татгалзсан тул түүний амьдрал өөр салаа замаар явсан байна. Удалгүй тэр эхнэртэй болж, Анна хэмээх бяцхан охинтой болох болно. Анна бол Элизабет шүүдээ, үүнийг та мэднэ. Гэвч эхнэр нь төрөхийн хүндрэлээр нас барч, сэтгэл гутралд автсан Букер архи ууж, мөрийтэй тоглоом тоглож маш их өрөнд орох болно. Хамгийн аймшигтай нь тэрээр охиноо өрөнд өгөхөөр шийддэг.

Одоо "A" ертөнцрүү эргээд очъё. Розалинд Лутец. Багаасаа квантын физикийг судалж эхэлсэн ухаантай энэ хатагтай өөр ертөнцрүү, өөр орон зайруу нэвтрэх төхөөрөмжийг зохиодог. Мөн Комстоктой хамтраад Колумбиа хотын бүтээн байгуулалтад маш том хувь нэмрийг оруулсан юм. Харин Комстокын хувьд түүнд өв залгамжлагч хэрэгтэй байлаа. Ингээд тэрээр "Б" ертөнцрүү явж өөрийнхөө нөгөө хувилбараас өөрийнхөө хүүхдийг Роберт Лутециэр дамжуулж авдаг. Робертын хувьд тэр бол Розалинд өөрөө юм шүүдээ, гэхдээ мэдээж хэрэг өөр орон зайнаас ирсэн нь тодорхой. Хэрвээ Розалинд эрэгтэй болж төрсөн бол яах вэ?, чухам энэ орон зайруу Розалинд очиж өөрийнхөө эрэгтэй хувилбартай танилцаж, холбоо тогтоодог. Робертын хувьд мөн л шинжлэх ухааныг шүтсэн эрдэмтэй нэгэн байлаа, тийм ч учраас тэд гайхалтай хамтрагчид болж чаджээ.

Харин "Б" ертөнцийн Букер охиноо Робертод өгсний дараахан маш буруу зүйл хийснээ ухаарч охиноо авахаар араас нь гардаг. Гэвч Аннаг аварч амжилгүй Комсток буюу "А" ертөнцийн өөртөө алдаж орхидог. Энэ үед Tear буюу өөр орон зайруу нэвтрэх гарц хаагдах үедээ Аннагийн чигчий хурууг тасалж орхидог. Энэ нь Анна буюу Элизабетын өөр орон зайруу нэвтрэх онцгой чадварын эх үндэс болох болно.

"А" ертөнцийн хувьд одоо илүү сонирхолтой үйл явдлууд өрнөх болно. Гэнэт гараад ирсэн охиныг хатагтай Комсток (Комстокын эхнэр) сэжиглэж Розалинд Лутец болоод нөхөр хоёрынх нь дундаас гарсан хүүхэд хэмээн хардаж эхэлдэг. Удалгүй тэр бүх нууцыг мэдэж авах болно. Ингээд нууцыг задлахгүйн тулд Комсток эхнэрээ хөнөөж, уг балмад хэргээ Дэйзи Фитзройд тохдог байна.

"Б" ертөнцийн Букер бүр илүү сэтгэл гутралд орж, амьдрал нь сүйрч эхэлнэ. Түүний гаран дээр байдаг A.D гэсэн бичээс нь Anna Dewitt гэж байгаа хэрэг юмшүүдээ. Комсток түүнийг хэзээ нэгэн цагт өөрийнх нь араас ирнэ гэдэгт итгэж байсан тул "False Sheperd"-ээс сэрэмжлүүлэх тухай элдвийн зурагт хуудсыг хотоор нэг хадсан байдгийг та харсан байх. Учир нь тэрээр Лутецийн ихрүүдийг алуулахаар Финкийг хөлсөлдөг, Финк тэднийг төхөөрөмжтэй нь хамт галдан шатааж осол болсон мэтээр харагдуулах ёстой байлаа, гэвч тэд өөр орон зайруу зугтаж чаддаг.

20 жилийн дараа Роберт, Розалинд хоёр энэ бүх гажуудлыг залруулахын тулд "Б" ертөнцийн Букер дээр хүрч ирдэг. Тэгээд түүнийг завинд суулгаад гэрэлт цамхагруу авч явах болно, эндээс тоглоом маань эхэлдэг шүүдээ. Харин яагаад Букер юу ч санахгүй байсан бэ гэхээр, өөр орон зайд нэвтэрсэн учраас түүний ой тойнд зохиомол дурсамжийг суулгаж өгсөн байна. Ингээд "Б" ертөнцийн Букер маань "А" ертөнцөд хөл тавих болно.

Тэр явсаар Элизабетыг аварна, гэвч өөрийг нь Парисруу биш Нью Йоркруу авч явах гэж буйг мэдсэн Элизабет түүнээс зугтаадаг. Энэ хооронд Букер, Вокс Популигийн босогч нарт баригдаж, тэдэнд зэвсэг авчирсан цагт агаарын хөлгөөр гэррүүгээ явах болзолтойгоор саналыг хүлээн авдаг. Удалгүй тэр Элизабетыг олж Финкийн аж үйлдвэрийн дүүрэгрүү явдаг шүүдээ. Харин зэвсгийг олж авахын тулд Чен Лин гэх хятад эрийг олох хэрэгтэй болно. Гэвч тэр нас барсан байсан учраас Элизабет онцгой чадвараа ашиглаад "В" ертөнцрүү тэд хамтдаа явдаг байна.

Харин энэхүү "В" ертөнцийн хувьд Букер маань Элизабетыг аврахаар очих үед тэр альхэдийнээ Хөшөөн цамхагаас Комстокын гэррүү явсан байх болно. "А" ертөнцөд Корнелиус Слэйттэй тулалдаж байсан бол энэхүү "В" ертөнцөд Девитт Слэйттэй хамтарсан байна. Корнелиустай хамтарсан энэ Букер зөвхөн "В" ертөнцөд харъяалагдаж буй гэдгийг санаарай. Чен Линий хувьд тэр амьд байна. Харин түүний багаж хэрэгслүүд битүүмжлэгдсэн байх бөгөөд түүнийг эргээд Финкийн дүүрэгрүү зөөнө гэдэг боломжгүй хэрэг байв.

Ингээд Элизабет тэр хоёр "Г" ертөнцрүү нэвтрэнэ. Энэ тохиолдолд өнөөх багаж хэрэгслүүд битүүмжлэгдээгүй байх бөгөөд аль хэдийнээ Вокс Популийн гарт орж их хувьсгал эхэлсэн байх болно. Букерын хувьд энэ ертөнцөд Вокс Популитай нэгдэж, эрэлхэгээр тулалдсаар тэдний дунд баатар болсон байх юм гэнэ. Харамсалтай нь тэр тулалдаж яваад нас барсан байх болно. Чен Лин ч мөн хувьсгалын хөлд нэрвэгдэж эхнэртэйгээ хамт алуулсан байна.

Энэ "Г" ертөнцөд Элизабет Комстокын гарт баригддаг. Одоо хамгийн төвөгтэй хэсэг нь эхэлж байна. Ямар нэгэн шалтгааны улмаас Элизабетыг аврахаар Букер хэзээ ч ирээгүй байна. Олон арван жил өнгөрчээ. Нас дээр гарч, хөгшин болсон Элизабет энэ үед Комстокын өв залгамжлагч болсон байх бөгөөд Колумбиа-ын арми Ньй Йорк хотруу дайрах болно. Яг энэ үерүү буюу "Г" ертөнцийн ирээдүйрүү Букерыг дуудаж авчрах болно, хөгшин болсон Элизабет. Өөрөөр хэлбэл "Г" ертөнцөд Элизабет, Букер хоёр ирсэн тэр мөчөөс хойш болж өнгөрсөн олон арван жилийг алгасаад "Г" ертөнцийн ирээдүйн Элизабет "Г" ертөнцийн өнгөрсөн үеийн Букертэй холбоо тогтооно гэсэн үг шүүдээ.

Тэгээд түүнийг өөр "Д" ертөнцрүү илгээх болно. Мэдээж хэрэг өөрийг нь олох зөв замыг зааж өгч, хэрэгтэй мэдээллүүдийг өгөх болно. Энэ орон зай, цаг хугацаанд, Элизабет Комстокын гарт баригдаад төдий л удаагүй байлаа. Нэг ёсондоо "Д" ертөнц нь "Г" ертөнцөөс салаалсан, түүнтэй параллель ертөнц болж байна. Букер түүнийг очиж аврах болно. Хамтдаа тэд Колумбиагаас зугтах бөгөөд тэгэлгүй яахав тэд явахаасаа өмнө Комстокыг хөнөөж амжина. Тэгээд энэ бүхэн дууссаны дараагаар Элизабет түүнд бүх нууцыг дэлгэдэг байна. Өөрөө түүний охин Анна болох тухай, Комсток гэдэг нь Букер өөрөө болох тухай гээд л.

Та төсөөлөөд үздээ, А,Б,В,Г,Д ертөнцөөс гадна хэдэн мянга, хэдэн сая, магадгүй хязгааргүй олон ертөнцүүд байгаа гээд. Тухайлбал өнөөдөр та гуанзанд хоол идэж байгаад бугуйн цагаа орхиод ирснээ сүүлд мэдэх болно. Тэгээд цагаа авахаар эргэж очих, эсвэл тэр чигт нь хаях гэсэн таны сонголтоос шалтгаалаад таны бие хоёр орон зайд салаална. Мэдээж хэрэг та өөрийнхөө сонголт хийсэн тэрхүү орон зайд л үргэлжлүүлээд амьдрах болношүүдээ. Таныг яваад цагаа олоод ирсэн байлаа гэж бодъё. Харин нөгөө параллель ертөнцөд цагаа олж авчрахаас татгалзсан таны өөр нэгэн хувилбар зэрэгцээд амьдрах болно. Энэ мэт таныг эхийн хэвлээс төрсөн цагаас эхлээд сонголт гарч ирэх бүрт шинэ шинэ орон зайнууд хоёр дахин, гурав дахин нэмэгдэж, нийт орон зайн тоонууд хязгааргүй рүү тэмүүлэх болно.

Ингээд 20 настай Букер дайны дараагаар адислал хүртэхээс өмнөх хэсэгт Элизабет түүнийг авчирна. Учир нь Комсток хэдэн сая орон зайд амьд байгаа тул, түүнийг бүрмөсөн устгана гэдэг боломжгүй хэрэг байлаа. Бүхэл бүтэн нэг сая Букерын арми байгаад ч түүнийг зогсоож чадахгүй. Тиймээс энэ бүхний эх үндэс, язгуурыг нь олж устгах нь зүйн хэрэг. Ингээд энд манай Букер нас барж байгаа юм. Өө тийм, тэр үхэхээсээ өмнө охиноо эргүүлж Робертод өгдөг шүүдээ, өөр нэг орон зайнаас. Тоглоомын хамгийн эхэнд, гэрэлт цамхагийн хаалган дээр бичээстэй байдаг "Охиныг эргүүлж авчраад, өрөө цайруул" гэдэг нь ийм учиртай. Өөрөөр хэлбэл бүх гажуудлыг засч залруулах хэрэгтэй болсон юм.

Харин "Б" ертөнцийн Букер амьд хэвээрээ. Мөн охиноо алдсан тэр өдрөө Букер маань эргээд охинтойгоо уулзах болно. Тиймээс тоглоомын туршид өрнөсөн тэр бүх үйл явдлууд, Колумбиа хөлөг, бидний мэдэх, Букер, Элизабет, Комсток - энэ бүхэн бүгд ор мөргүй алга болж байгаа юм.

"А" болон "Б" Букеруудын хувьд тэр хоёулаа муу хүмүүс байсан. Харин тоглоомын төгсгөл, сайнаар өөрчлөгдөж буй "Б" Букерээр дуусч байгаа нь үнэхээр сайн хэрэг шүү.

Тоглоомын төгсгөлийн хувьд нэг иймэрхүү.
===========================================================================================|

Зураг

Ахх, Колумбиа. Өмнөх цувралууд дээр гарсан Рапчур хот яг л тамыг санагдуулж байсан бол Колумбиа танд диваажингийн орныг сануулах байх. Гэхдээ расист эрх баригчдаар дүүрсэн, худал хуурмагаар дүүрэн Комстокыг бурхан мэт шүтсэн хамгийн хөөрхийлөлтэй хүмүүс энд амьдардаг юм. Рапчур хот эрх чөлөөг эрэлхийлж, шашин номлол, үзэл суртлаас ангид байхыг уриалж байсан бол Колумбиа үзэл суртал, шашин шүтлэгээр дамжуулж эрх чөлөөг эрэлхийлсэн байна. Нойтон, чийгтэй, хүйтэн мөн харанхуй Рапчурын гудамж, байшин барилгуудаас илүүтэй өнгө будаг алагласан, гэрэл гэгээтэй Колумбиагийн талбай цэцэрлэгүүд илүү гайхамшигтай сайхан байлаа.

Уг тоглоомыг өөлөх зүйл үнэндээ алга байна. Өөрөө ч би тоглоомын түүхийг сайн ойлгосонгүй хэх. Магадгүй Кристофер Нолан шиг тархитай хүмүүс л бүрэн ойлгох бизээ. Урьд өмнө би ийм гайхалтай, мөн ухаан балартуулам төгсгөлийг хэзээ ч харж байсангүй. Хамгийн гайхалтай нь юу гэвэл, уг тоглоомыг нэг удаа тоглож үзсэн хүн заавал хоёрдахь удаагаа дахиж тоглох болно. Анхны удаад мэдэрсэн тэр бүх мэдрэмжүүд хоёрдахь удаад огт өөрөөр мэдрэгдэх болно. Тоглоомын туршид эгшиглэх аялгуу, дуулах дуунууд, ханын самбар, зарлалын хуудсууд, харилцан яриа, дүрүүд, үйл явдлууд гээд бүгд учир шалтгаантай, уялдаа холбоотой байгаа нь ажиглагдана.

Харин энд Элизабетыг бичихгүй байхын аргагүй юм. Видео тоглоомын түүхэнд магадгүй түүн шиг хэрэгтэй хамтрагч, туслах дүр хэзээ ч байгаагүй мэт санагдана. Энэ мэт бичээд байвал хэдэн арван хуудас болох байх. Зүгээр л гуравхан үгээр дүгнэхэд Bioshock : Infinite, ГАЙХАЛТАЙ хийгээд ГАЙХАМШИГТАЙ байлаа!


Сүүлийн удаа Khuslen_SG 4-р сар.03.13 4:12 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.13 3:07 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.25.08 7:20 pm
Бичлэгүүд: 69
Сайхан бичэх юмаа.
Бичлэгийг чинь унших дуртай шүү.


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.13 7:47 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Нээрээ сайхан бичжээ. Гүээ нээрээ мөн толгой эргүүлсэн эд юмаа :wd:

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.13 7:54 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Өөр өөр ертөнцүүдээр явж байхад Rapture хотоор ороод гардаг ёстой гоё байсан шүү :wd:

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.03.13 7:59 pm 
Оффлайн
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.30.10 7:32 pm
Бичлэгүүд: 1989
Байршил: goldilock zone
pc дээр бэлэн инсталл нь байвал хардаа барьж очоод авий нетийн хурд муу болхоор татаад явдаггүй ээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.13 8:02 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 10-р сар.17.08 3:02 pm
Бичлэгүүд: 2070
Spoiler
Нэг ертөнцөд 2 DeWitt байж болоод байсан хэрэн baptism хийх гэж байсан үед очиход манай DeWitt тэр ертөнцийн DeWitt болж хувираад үхэж байгаа нь сонин
Сүүлийн хэдэн минутанд Elizabeth-н онцгой хүчээр дурсамжаараа нөхөж амьдраад байсан гэж зохиомлоор зөвтгөх юм даа


Сүүлийн удаа JOck 4-р сар.04.13 8:16 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.13 8:03 pm 
Оффлайн
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.30.10 7:32 pm
Бичлэгүүд: 1989
Байршил: goldilock zone
tuslah hvn bnuu install n heregtei bna


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.13 9:32 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.03.04 8:26 pm
Бичлэгүүд: 1377
Байршил: Oz land
Ёстой яг бүтэн шөнө татлаа.
Зураг

_________________
F650GS


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.13 11:12 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.06 9:51 pm
Бичлэгүүд: 7857
Байршил: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Баяр хүргэе үнэхээр сайхан тоглоом шүү SS тавиарай :wd: :cheerleader:

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.13 11:44 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.03.04 8:26 pm
Бичлэгүүд: 1377
Байршил: Oz land
Ийм сайт байдаг юм байна.
http://www.gamehuntercdkey.com/shop/

Энд тэнд мэр сэр ноотой, дараа нь тэр кий Стийм данснаас чинь алга болчихдог гэсэн бичлэг байна. Гэхдээ ихэнхдээ асуудалгүй гэсэн байна. Яалтчгүй эндхийн Стийм үнээс 3 дахин хямд болохоор туршиж үзэхээр шийдээд авсан нь энэ. Дөнгөж эхлүүлээд, хот руу оруулаад орхилоо. Орой тийшээ жоохон явуулнаа.

_________________
F650GS


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.13 5:19 pm 
Оффлайн
¤ Powered by Music
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.03 4:16 pm
Бичлэгүүд: 3166
Байршил: Out of this world...
Ямар ч spoiler, ямар ч trailer, ямар ч мэдээлэл уншихгүй их удаан хүлээсэн юм. 3н удаагын суултаар нийтдээ 15 цаг тоглоод дуусгалаа. Үнэхээр сайн болсон тоглоом байнөө.
Атмосфер, зохиол, дүрүүд, gameplay бүгд төгс болжээ. Бүрэн ойлгоход Англи хэлний мэдлэг их шаардахаар юм байна.
Философи, мораль, шашин, төр, нийгэм, хүн бодгаль, шинжлэх ухаан, sci-fi гэх мэт олон сэдвүүдийг хөндсөн далайцтай, их "хүнд" бөгөөд гоё зохиол байна. Зохиол дээрээ Comstock "жирийн нэг архичин"-аас хэрхэн яаж өөрийгөө өргөмжилсөн аймшигт дарангуйлагч болсон талаар нь гаргасан бол төгс болох байж гэж санагдлаа.
PC-рүү дажгүй сайн порт хийжээ. Яах аргагүй 6,7 жил болсон консолуудын хэр хэмжээнд тааруулж хийсэн нь мэдрэгдэж байна.
Миний хувьд 10-с 8.5 оноо өгөхөөр байна.
Half life 2-оос хойш ийм сайн FPS тоглосонгүй.
Зураг
Зураг

_________________
Хаа нэгтээ...


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.13 8:19 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.03.04 8:26 pm
Бичлэгүүд: 1377
Байршил: Oz land
Ёоо
Элизабетаг уурлуулаад цохиулсан чинь зүрх өвдчихлөө :P

_________________
F650GS


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.13 5:47 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.03 9:17 pm
Бичлэгүүд: 4063
Зураг
энэ лифтийг яаж онгойлгодог юмбэ? энд гацчилаа


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.13 6:23 pm 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.20.08 2:05 pm
Бичлэгүүд: 969
Наад тасалгаанд чинь нэг ширээ бий ...


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.13 4:39 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.24.11 2:30 pm
Бичлэгүүд: 675
за Хүслэнгийн бичсэнийг уншмаар л байна гэхдээ гүрийгээд тоглоомоо дуусгачаад уншнаа. эли-г new york руу хуурч авч явах гэж байгаад баригдаад нэг сайн гүвүүлээд хойноос нь олж дөнгөж уучлал гуйчаад завсарлалаа. энэ талдаа орсон гэсэн үг үү? одоо дахиад хагас сайны өдөр хүртэл тоглож чадахгүй гэхээр хэцүү байна шүү.


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 8-р сар.07.13 11:46 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 10-р сар.17.08 3:02 pm
Бичлэгүүд: 2070

Jesus what happened to her


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.13 1:36 am 
Оффлайн
Асуултын Архаг Мангас Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.30.09 10:46 pm
Бичлэгүүд: 3823
Байршил: unknown
Ayaya neg togloom maani id saihan yavj ssd maani chad hiitsen dahij togloh gd l bj bna. Bugdiig ni duusgasani dara uyee songoj togloj bolj bnu?


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock Infinite
БичлэгБичигдсэн: 2-р сар.23.14 12:44 am 
Оффлайн
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.12.06 11:00 pm
Бичлэгүүд: 805
Байршил: Бархасбадь/Европа
http://irrationalgames.com/new-featured ... -levine-2/

Bioschock-yg zokhiogch Irrational Games tatan buugdaj, Bioshock-oo 2K-d daalgaj ogch baigaa yum baina.

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock series || Infinite
БичлэгБичигдсэн: 6-р сар.23.14 12:57 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.14 12:37 pm
Бичлэгүүд: 9
Hey guys ajildag bioshock 1 haanaas tataj boloh ve.


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock series || Infinite
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.14 12:08 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am
Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Infinite-г анх тоглохдоо low дээр нь тоглож билээ :razz: , одоо харин ultra дээр нь тоглосон чинь сайхан байна шүү, ер нь бол screenshot хийгээд л яваад баймаар, хамгийн их screenshot хийсэн тоглоом болчихов уу яав :frog:
Өнөөдөр Burial at Sea-г эхлүүлсэн, Rapture-т буцаж очих бас л сайхан мэдрэмж :wd:

Зураг

Зураг

_________________
May the good blood guide you.


Дээд талд
 Постын сэдэв: Re: [GAME] Bioshock series || Infinite
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.14 2:45 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.13.14 2:04 pm
Бичлэгүүд: 25
Bioshock 1 yagaad iim aimar yum be? Esvel huuchindaad baina uu... Neg l yavj ogohgui baina lee shuu. Infinite bol taalagdsan.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 181 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 7

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр