|
ер нь бол юм юмаараа л аюултайд тооцогдох нийслэл дээ.... газрын хөрсний бохирдолын тал дээр гэр хорооллын айлуудын ачаар аюултай түвшинд очсон байх.... ундны усны тал дээр, ундны усны байгууламжийн (байгууламж гэхиймүү одоо юу гэхийн) ойр хавьд байх ёстой харуул хамгаалалт, хяналт шалгалт байхгүй, нөгөө хэдэн арьс ширний үйлдвэрүүд нь хэдэн мөнгөний төлөө аминаасаа бусдыг өгөхөөс буцахгүй эргүү дарга нарын ачаар дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа, өөр нэг тод жишээ нь нөгөө Дүнжингарав гээд худалдааны төв байна...
за тэгээд гэмт хэргийн гаралтын талаар ярих ч юм биш, өдөр болгон шахуу тэнд ийм хэрэг гарлаа, энд тийм гэр бүлийг шатаалаа, тэдэн настай жаахан охиныг хүчиндэж алаад мөчиллөө, энээ тэрээ гэсэн мэдээнээс авахуулаад, гадуур гудамжаар орой үдэш зүгээр явж болохгүй мөнхийн айдастай, эрэгтэй хүн бол хаанаас ямар увайгүй эргүү бацаан нь эсвэл архичин хүрч ирээд цохиод авах болоо, яах болоо, иймээ тиймээ газар орсон ч нэмэргүй бас л ямар юм нь өдөх болоо гэсэн айдастай, эмэгтэй хүн бол ямар юм нь цүнх шүүрэх болоо, ямар юм нь харанхуй булан руу зүглэнгүүт чичрээд дайрчих болоо энээ тэрээ гэсэн айдастай.... нялх жаахан хүүхдүүд, охид бүсгүйчүүд нь хүний наймааны золиос болох өндөр эрсдэлтэй....
машин тэрэг унаад ч нэмэргүй, ямар эргүү согтуу нь хүрч ирээд мөргөчих болоо, энэ уулзварыг яаж нэвтэрнээ гээл ер нь айдасгүй амьдрах арга байгаамуу?
за энэ бүгдийг арай гэгээлгээр харая, муу ч сайн ч төрсөн эх орон юм байна, бүгд, дандаа тийм байна гэж юу байхав гэж бодох гэхээр л ерөөсөө болохгүй, улс орны тэргүүнд байж биднийг удирдан чиглүүлж, биднийг хамгаалах ёстой хэдэн улс төрчдөөс нь авахуулаад, энгийн ард иргэд нь бүгд тархины тураал, ёс суртахуун, харилцаа соёлын асар том доголдолтой болцгооцон.... ерөөсөө хүнтэй аятайхан харьцаад, бие биенээ хүндэтгээд хүнтэй ярьж болохгүй, болж өгвөл гар бариад бугуй барьчих санаатай... ер нь энэ улсад болохгүй бүтэхгүй юмнуудыг тоолвол, хүний тэнэглэлд хязгаар үгүй гэдэг шиг л хязгаар байхгүй, харин болж бүтжийгаа юмнуудыг нь л тоолвол хамаагүй амар биз....
_________________ Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....
|