|
Гүүр
Хаврын урь орж модод нахиалах үесээр хонхны дуу жингэнэн арван жилийг хамтдаа өнгөрөөсөн сурагч насны салах ёс үйлдэцгээж байна. Тэдний царайнд гэнэн цагаахан хүсэл мөрөөдлөөр дүүрэн баяр баясал тодрох хэдий ч нууцхандаа гунихран байгаа нь мэдрэгдсээр. Аргагүйдээ дахиад хэзээ уулзалдахаа мэдэхгүй салж хагацах гэж байгаа юм хойно.
Бөөндөө бужигналдан хөөрөлдөх хүүхдүүдээс зайдуу нэгэн зулзаган модны доор суух хоёр охин бусадтайгаа л адил төгсөлтийн баяраа хийж байгаа бололтой мөнгөн хонх энгэртээ зүүсэн харагдана. Тэдний байгааг ажваас нилээдгүй дотно найзууд мэт, модны дор хөтлөлдчихсөн тэнгэр өөд ширтэн хамгийн нандин мөрөөдлүүдээ ярилцаж байгаа нь тэр бололтой. Нүдэнд дулаахан царайтай урт бор гэзгэндээ тааруулан улаан хүрэн лент бантиклан зүүсэн нь тун ч зохисон мэт. Болор адил хоёр нүд нь хүсэл тэмүүллээр дүүрэн гэрэлтэх бөгөөд цогтой золбоотой сэргэлэн цовоо охин бололтой. Түүний хажууд суух охин үсээ богинохон засуулж хэд гурван хавчаар зүүсэн байх бөгөөд найзыгаа бодвол дуу шуу багатай, төлөв даруухан охин байгаа харагдана.
- Цэндээ чи төгсөөд юу хийх вэ? Ирээдүйд ямар хүн болмоор байна? Гэж урт бор үстэй охин хурц тод өнгийн хоолойгоор асуухад
- Одоохондоо бодсон юм алга л байна, гэхдээ магадгүй нөхөрт гарах байх харин чи Шүрээ, гэж богино хар үстэй охин их л нам дуугаар хариулж байх юм
- Надад нөхөр, хүүхэд хэрэггүйээ! Би их баян болох болно, хэнээс ч хараат бус ганц бие амьдрана гэж итгэл дүүрэн найзынхаа асуултанд хариулахад
- Надад харин мөнгө нь чухал биш, сайн нөхөр хөөрхөн хүүхэдтэй болоход л би жаргалтай амьдрах байх
- Чи мэдэх үү? Яагаад ч юм чи бид хоёр ямар нэг зүйлээр холбоод байдаг юм шиг надад санагддаг аа, яаж ч явсан нэгэнтэйгээ заавал холбогдчихдог.
- Чи бид хоёрын мөрөөдөл, ирээдүй ямар ч байсан мөрөөдөлдөө хүрсэн цагтаа энэ модны доор заавал уулзана шүү! Амлах уу?
- Тэгье гэж амлалт өгцгөөн охидууд салан явцгаалаа.
Цаг хугацаа ч явдгаараа явсаар нэг л мэдэхэд энэ хоёр охины ийн ярисан нь тэртээ хол өнгөрсөн дурсамж төдий болон үлджээ. Аа харин энэ бол Мандуулын гэр бүл. Мандуул 90он гарсаар наймаа хийж хожуу хөлжсөн жирийн нэгэн бизнесмен хүн. Ардчилалын буян хийгээд өөрийн түргэн ухааны хүчинд хүний дор орохгүй сайхан амьдрал зохиосон эр. Түүний гэргийг Цэндсүрэн гэх бөгөөд бага байхаас Мандуултай найзлан улмаар гэр бүл болцгоосон. Цэндээ хүүхэн гэр орны ажилд сайн, нөхөрдөө халамжтай, ядрах цагт түшиг тулгуур болдог халамжит хань бөгөөд дуу шуу цөөтэй хэдий боловч сэтгэл айтай хүн. Хэдийгээр тэд өлсөж даарахын зовлон мэдрээгүй боловч хэн бүхэнд тулгараад байдаггүй зовлонтой хүмүүс. Өнөөдөр Мандуул Цэндээ хоёр Тэр нэгэн зовлонгоосоо болж эмч дээрээ очихоор явж байгаа нь энэ.
- Хайраа шилжилгээний хариу яаж гарсан бол, миний санаа зовоод байх юм
- Зүгээрдээ Ганаа эмч маань энэ салбартаа л тэргүүлэх эмч шүүдээ, тэгээд ч одоо үед боломжгүй зүйл байдаггүй болчихсон цаг, битий санаагаа зовоо гэсээр эхнэрээ тайтгаруулан уулзалтын цагаа хүлээн Мандуулын сэтгэл түгшин сууна.
Эмчийн Нэр Гантулга, мэргэшсэн чиглэлээрэй монголдоо л толгой цохих сайн мэргэжилтэн бөгөөд хос хоёрыг өөрийн ажиглалтан авч эмчлээд 10 өвлийн нүүрийг үзсэн хүн. Нэртэй том эмнэлгийн тэргүүлэх эмч нарын нэг тэрээр өөрийн жижиг хэдий ч хэрэгцээнийх нь бүх л зүйл байдаг болтой гэмээр их эд хогшилтой өрөөндөө нэгэн цаасийг их л чухал царайлан ширтэх юм. Эмч маань шинжилгээний хариуг харж байгаа бололтой, үе үе бугуйн дахь цагаа ширтэн уулзалтын цагыг хүлээнгээ Мандуул Цэндээ хоёрт юу гэж хэлэхээ бодон суусаар л. Төд удалгүй энэ байдлыг эвдэн өрөөний хаалга чанга тогшин Мандуул Цэндээ хоёр ороод ирлээ.
Эмч юу ярихаа олж ядан хэдэн үг бувтнав бололтой
- Өө манай хоёр хүрээд ирсэн үү? Энэ үгсийн хариуд Мандуул горидлого тээсэн харцаар хариу болгон яриж эхэллээ
- Тэглээ тэглээ, таны ажил төрөл сайн л биздээ
- Сайн сайн, та хоёр минь яажшуухан суунадаа
- Бид хоёр сайн сайн, за эмч минь нялуунаас шулуун нь гэж, та ч бид хоёрыг яах гэж ирсэнийг мэдэж байгаа гэж хэлэх үгс Ганаа эмчийг цочоож орхивуу гэлтэй хэсэг зуур самгардаж уртаа гэгчийн амьсгаа авснаа хариу болгож
- За би та хоёрт нуулгүй хэлье, Шинжилгээний хариу дахиад л сөрөг гарсан. Гэж сэтгэл зовсон харцаар Цэндээг харахад
- Эмчээ дахиад шинжилгээ өгөөд үзье тэгэх үү! Шинжилгээний хариу буруу гарсан байж болно шүүдээ та бид хоёрыг ойлголдоо хэмээн эхэр татан уйлсаар аврал эрэх нь Гантулагын сэтгэлийг улам бүр өвтгөнө.
- Цэндээ минь би та хоёрыгоо үнэхээр сайн ойлгож байна, та хоёртой ажиллаад 20 гаруй жил боллоо тэгээд ч шинжилгээний хариу буруу гарахаа байсан цаг шүүдээ гэж арга нь барагдсан эмч учирлан тайлбарлах нь басгүй өрөвдөлтэй харагдах юм.
Эхнэрийнхээ шаналж буйг хамгийн сайн ойлгож байгаа Мандуул олон жил дотноссон эмчийг зовоогоод байхыг хүссэнгүй бололтой Цэндээ-г дагуулан өрөөнөөс гарлаа. Хэдий тайвшруулах гэж оролдсон хэдий ч сэтгэлийн шарх нь дэндүү гүн бололтой уйлсаар л. Хайрт эхнэр нь нүднийх нь өмнө шаналаад байж байхад юу ч хийж чадахгүй байгаа нь үнэхээр зовлонтой эмнэлэгийн гадаа хэдэн ч минут суусан юм гэнэтхэн Эмч тэдний дэргэд ирсэн байхыг анзаарлаа. Энэ удаа эмчийн царай арай л эмх цэгцтэй, тайван харагдах хэдий ч цаанаа л нэг болгоомжилсон төрх үзэгдэнэ. Ганаа эмч хэсэг зуур хосыг ажиглан зогссоны эцэст
- Хэрвээ та хоёр ямар ч хамаагүй аргаар хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол надад нэг арга байна, энэ хэлсэн үгийг сонссон Цэндээгийн нүдэнд итгэл найдварын оч гэрэлтэн
- Эмчээ та тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Ямар арга юм хүүхэдтэй л болж байвал ямар ч аргаар байсан хамаагүй ээ гол нь бид хоёрын л хүүхэд шүүдээ
- Хэдий та хоёр хүсэж байга ч гэсэн энэ их үнэтэй байна байх бас, гэж яриагаа дуусаж амжаагүй байтал
- Мөнгө чухал бишээ хангалттай мөнгө бид хоёрт байгаа тийм биздээ Мандуулаа чи юм дугаралдаа! Гэж нөхрөө шалгаахад эмчийн байр байдлыг ажин суусан Мандуулд нэг л таатай санагдахгүй л байлаа, гэсэн хэдий ч эхнэрээ хүүхэд хэр их хүсэж байгааг мэдэх тул арга буюу зөвшөөрж буйгаа илэрхийлэн толгой дохилоо
- Хэрвээ тийм бол та хоёрт энэ тухай хэлье, хүмүүс тэр болгон мэддэггүй боловч манай оронд аль хэдийн ороод ирчихсэн зүйллдээ, Та хоёр тээгч эх гэж сонссон биздээ? Энэ үгийг сонссон Мандуулын нүд нь орой дээрээ гарахаа дөхөж юу гэж хэлэхээ олж чадахгүй л байлаа. Харин Цэндээгийн хувьд байдал арай өөр
- Та наадахаа сайн тайлбарлаад өгөхгүй юу гэж байдлыг сайн ойлгохгүй байгаа бололтой Цэндээ гайхан асуухад
- Vргvй хосуудтай тохиролцосны дагуу сайн дураар тэдний хvvхдийг тєрvvлж єгдөг эмэгтэйчүүдийг тээгч эх гэдэг. Өєрєєр хэлбэл єєрийн нєхєн vржихvйн тогтолцоог тvр хэрэглvvлнэ гэсэн vг юм. ЭКО-р эхнэр нєхєр хоёроос авсан эсvvдийг нийлvvлж тээгч эхийн умайд шилжvvлж цаашид хєврєл байгалийн жамаараа хєгжиж хvvхэд тєрдєг. Янз бvрийн улс орнуудад, єєр єєр шашин шvтлэгтэй хvмvvс энэ асуудалд янз бvрээр ханддаг. Гэвч дээрх арга нь эрvvл мэндийн шалтгаанаар хvvхэд тээж чадахгvй эмэгтэйчvvдэд хувьд єєрийн хvvхэдтэй болох цорын ганц боломж нь юм. Одоогоор манай орны ард иргэдийн массын сэтгэл зүй иймэрхүү зүйлийг нааштайгаар хүлээн авахад бэлэн бус байгаалдаа. Хэрвээ та хоёр болноо гэж үзвэл энэ ийшээ залгаарай гэж утасны дугаар бичсэн жижиг цаас өгөөд яваад өглөө. Энэ бүгдийг чимээгүй сонсож суусан Цэндээгийн нүдэнд багахан ч гэсэн итгэл найдвар төрсөн бололтой нөхөррүүгээ харан.
- Мандуулаа яагаад болохгүй гэж хэмээн хэлэх мөчид бодолд дарагдан суусан Мандуул тэсрэв бололтой дүрс хийн урлан.
- Битий хачин юм яриад бай, арай ч ийм юм хийхдээ тулаагүйшүү үүний оронд хүүхэд үрчилж авсан нь дээр гэх мэтээр чанга дуу гарган зандарахад хөөрхий эхнэр нь дэмий л уйлж сууна.
- Алив одоо уйлаад яахав Түшиг гэртээ урисан, охинийх нь төрсөн өдөр болж байгаа юм билээ, өөр үг дугаралгүй эмнэлгийн сандлаас холдон одлоо.
Цаг нилээдгүй орой болчихсон тэнгэрт одод түгэж гудамжний гэрэл хэсэгхэн газрыг бүүдийлгэн гэрэлтүүлнэ. Замаар хурдлан давхилдах машинуудыг харвал хөл хөдөлгөөн тасрах болоогүй бололтой ч энэ нэгэн байшингын урд дуу чимээ гарган ядан алхах хоёрхон хүн үзэгдэнэ. Хоорондоо үг дугаралгүй дүнсийн алхах агаад тэднээс сэтгэл хөдлөл мэдрэгдэхгүй нэг л хүйтэн хөндий эгээтэй л амьдрал өөрөө үгүй болсон мэт. Гартаа бэлэгний тор барисан байх бүсгүйн харцанд гэрэл гэгээ нэгэнтээ тасаржээ. Харин тэдний зочилж ирсэн айл тийм байсангүй, баяр хөөрөөр дүүрэн, сэтгэл тэнэгэр нэгэн гэр бүл. Гэрийн дээр залран суух эзэн өөрт нь зориулсан гэлтэй биедээ таарсан том буйдан дээр тухлаад томоос том сонин урдаа дэлгэн хорвоог нэвтлэн харж буй аясаар уншина. Энэ хооронд гэрийн эзэгтэй ширээ засан хоол хийж байгаа бололтой их л хичээнгүйлэн зүтгэх бөгөөд галын өрөөнөөс томоо гэгч нь сав барисаар орж ирлээ.
- Бамбаруушаа миний охион хоол болсон шүү! Гэж охиноо өхөөрдөн дуудах бөгөөд нөхрөө ч мөн эрхлүүлэхээ мартсангүй сонин нь хурааж аваад хацар дээр нь зөөлөн үнсэнэ. Энэ хооронд бамбаруушхан гэх охин өрөөнөөсөө нойрмог нүдээ нухалсаар орж ирлээ.
- Аав, ээж Мандуул ах ирээгүй юмуу? Хэзээ ирэх юм бэ? Миний төрсөн өдөр гэж та хоёр хэлсэн биздээ гэж уурлах эрхлэх нь давхцан асуухад.
- Ирэлгүйдээ миний охин одоо жоохон хүлээчих Мандуул нь Цэндээ эгчтэй нь ирж явна гэсэн гэж бондойсон бор охиноо аав нь өвөр дээрээ суулган аргадана.
- Та хоёр хоолоо ид би өнөөдөр гараа гарган байж хамгийн сайн хийдэг хоолоо хийчихлээ гэж их л бардам дугарах энэ эмэгтэйг харвал эгээтэй л хоол хийж тоголсон бяцхан охин уу гэлтэй хормогч зүүж энгэртээ дүүрэн гурил цацсан зогсоно. Харин хоолыг амтлах эрхэм уг хоолон их л сэтгэл хангалуун буй бололтой тамшаалан амсаад.
- Миний хань ч хоол сайн хийх юмаа гэх урмын үг хайрлах нь түүний ганц хүссэн зүйл бололтой нүүрэндээ бардам төрх тодруулан ялалтын поз аваад өрөөнөөс гараад одлоо. Харин охин үүнд санал нэг бус байгаа бололтой.
- Аав та яагаад дандаа ээжид худлаа яридаг юм бэ? Ээж дандаа хоол хийдэг байсан бол та бид 2 турж үхэх байсан байхаа гэж тас тас хөхөрсөөр хэлээд авлаа.
- Миний охин тэгэж болдоггүй юм, чи том болоод яагаад гэдгийг нь ойлгох болноо, чи чинь ээжийн охин шүүдээ гэж их л учирлангүй хэлэв болтой сууж байтал хонх дугаран удаан хүлээсэн зочиж ирэв бололтой.
Гэрийн эзэгтэй хаалга тайлж өгөхөд нүүр дүүрэн мишээсэн хоёр төрсөн өдрийн бялуу барин орж ирлээ. Гэрт нь хүн ирэхэд баярласан бяцхан охин баяр хөөр болон дэгдсээр ирэхэд Цэндээ бүсгүй.
- Бамбаруушаа алив эгч нь үнсэе гээд их л хайрлангүй хэлэхэд охин дурамчхан аятай үнсүүлсэн болоод.
- Мандуул ахаа надаа бэлэг авчирсан уу? Гэж хэнэг ч үгүй асуугаад авлаа. Үүний хариу болгож Цэндээ.
- Эгчдээ авьяасаа үзүүлвэл бэлэг өгнө шүү гэж хэлэхэд Бамбаруушхан татгалзаж чадахгүй зогсоно.
- Алив наад хүмүүс тайван байлга, ядаж өрөөнд оруулж суулгаад бол наад юмнуудаа гэж Түшиг хэлэхэд бүгд чимээгүй гаргалгүй өрөөнд ороод сууцгаалаа.
- Аав аав Мандуул ах бэлэг өгнө гэсэн гэхдээ би ямар авьястайгаа мэдэхгүйшдээ гэж охиныгоо хэлэхэд аав нь хэдэн тийш харж байгаад эхнэртээ хандан.
- Гурвуулаа нөгөөдөхөө хийгээд үзүүлчих үү? Гэж их л тээнэгэлзсэн аястай асуулаа.
- За Түшиг минь тэгэж хүний өмнө шившиг болоод яахав гэхэд Бамбаруушхан эхрүүгээ гуйсан нүдээр цоо ширтэж арай гэж нэг зөвшөөрүүлэв бололтой.
- За ганц л удаа шүү гээд нөгөө өрөөнөөсөө 3 обрушка авчраад зүүцгээв, тэгнийг харахад толгойдоо баавгайн чих дуурайлган хийсэн обрушка зүүсэн нь үнэхээр зохисон бөгөөд угаас гурвуул бие том мах зузаан тул байдлыг улам хөгжилтэй болгоно.
- За Мандуулаа Цэндээ та хоёр ингээд манай гэрийн бяцхан нууцын гэрч боллоо шүү гэж хэлэхэд Бамбаруушхан дуулж эхэллээ
- Аав ээж бидэн гурав юу вэ?
- Чандмань эрдэнэ ( Түшиг, Анужин хоёр охиний араас даган дуулах ) энэ мэтээр охиноо даган дуулж бүжиглэх нь хэний ч хайрыг татахгүй байхын аргагүй бөгөөд хаанаас нь ч харсан хайраар дүүрэн гэр бүл юм.
Дуу хуур болж хөгжилдсөөр цаг ч явж зочид маань ирсэн шигээ явах болжээ. Хэдий сэтгэл зовох зүйл олон байсан ч Түшиг болон тэдний гэр бүлийн халуун дулаан энергийн ачаар багахан ч гэсэн сэтгэлийн тайтгарал мэдэрсэн боловуу. Нүүрэндэх гуниг гутрал арилан дараа уулзах ерөөл дэвшүүлсээр гэрийн зүг мөр хөөлөө. Харин зам хэдий урт ч хоромын төдий өнгөрсөн гэлтэй Цэндээ сэхээ авах мөчид өрөөндөө сууж байх юм. Юуг тэгтлээ их тунгааж бодсоныг таашгүй ч бодлынхоо хариуг олоогүй нь лавтай. Сэтгэлийн гүндэх бодол түүнийг ороосоор ширээний гэрэл ёлтойн тусах өрөөнд ганцаар суух түүний дүр цаанаа нэг гунигтай харагдана. Энэ байдлыг ажиглах Мандуулд тийм ч таатай санагдахгүй байгаа бололтой ч чимээгүй л эхнэрээ харан хаалга түшин зогссоор. Удалгүй түүний зогсохыг мэдэрсэн үү Цэндээ эргэн харж юм ярих гэсэн хэдий ч үг гарсангүй энэ байдал хэсэг хугацаанд үргэлжилсэн ч.
- Түшигийн охин ч том болсон байналээ шүү, аавыгаа дуурайгаад бондойчихсон гэж Мандуул чимээгүй үргэлжилэх байдлыг эвдэх гэж оролдоно.
- Тиймээ том болсон байна лээ, нээрээ Мандуулаа чамд нэг юм харуулахуу гэж Цэндээ цүнхээ уудаллан өрөөсөн оймс гаргаад ирлээ, хараад байхад тод өнгийн жижигхэн оймс байх бөгөөд жоохон хүүхдийн оймс болох нь тодорхой боллоо.
- Юун оймс билээ гэж Мандуул гайхан асууна
- Бамбаруушын оймс би өнөөдөр гэрт нь байхдаа авчихсан юм гэж түрүүний нөгөөх гунигласан төрх үгүй болон хэлэхэд
- Чи чинь эрүүл байна уу Цэндээ? Юу бодож айлын хүүхдийн оймс хулгайлдаг юм бэ гэж уур уцаар мэдрэгдэм хоолойгоор загнаад орхилоо. Гэсэн ч Цэндээ
- Чи мэддэггүй юмуудаа жоохон хүүхдийн оймс хулгайлаад дэрэн доороо хийж хонохоор хүүхэдтэй болдог гэсэн хэмээн хэлэв
- Цэндээ чи бүр солиорчихжээ, мэдрэлийн эмчид үзүүлэх чинь дутаад байгаа юмуу?
- Тиймээ би солиорчихоод байна, энэ амьдрал намайг солиоруулж байна, юм бүхэн энэ хорвоо дэлхий намайг ийм болгож байна чи ойлгохгүй байна гэжүү!!!
- Чамд юу дутлаа гэж ингээд байгаа юм бэ?
- Хүүхэд, зулайг нь үнэрлэх үр, надад өөр юу ч хэрэггүй энэ байр, орон сууц, эд мөнгө надад аль ч хэрэггүй ээ би зөвхөн хүүхэдтэй болохыг л хүсэж байна Мандуулаа чи намайг ойлголдоо гэж сэтгэлийн гүнээс цурхиран уйлж гарлаа.
Энэ удаа Мандуулд хариу хэлэх үг олдсонгүй, өдий олон жил ханьлахдаа хүүхэдтэй болж чадаагүй, хэдий хүссэн ч биелүүлж чадахгүй байх энэ хүслийг яалтай. Цэндээгээс ч дутахгүй хүүхэдтэй болохыг хүсэх хэдий ч эхнэрт нь ямар хэцүү байхыг Мандуул ойлгохыг хичээгээд ч ойлгож чадахгүйдээ сэтгэл нь өвдөнө. Энэ бүгд дээр нэмж эхнэрийнхээ гаргах болсон энэ үйлдлүүдэд сэтгэл нь улам ихээр өвдөх боллоо. Нүднийх нь өмнө хайрт гэргий нь зовлон шаналалдаа баригдан зогсох үгүй нь мэдэгдэхгүй уйлж байгааг тэсэлгүй өрөөнөөс гарж утас цохин яриж гарлаа.
- Байна уу? Ийм орой залгаж байгааг уучлаарай, таны дугаарыг Гантулга эмчээс авсан юмаа! Өөртэй чинь уулзаж болох болов уу? хурдан тусмаа сайн байна. За баярлаа маргааш уулзая. Гэж хэлээд утсаа тасаллаа.
Урган наран мандаж шинэ өглөөг эхлүүлэв, шувууд жиргэж навчис салхины аясаар найган хөдлөх бөгөөд өглөөний цэвэр агаар сэтгэлийг сэргээнэ. Амралтын өдөр өглөө эрт хүн битгий хэл амьтан үл үзэгдэх нь хачирхалтай ч хааяахан нэг хүний бараа үзэгдэнэ. Энэ өглөө эртлэн боссон хэдэн хүний нэг бол Цэндээ юм. Яагаад гэдэгийг мэдэхгүй ч өчигдөр өдөржин нөхөр нь гэртээ үзэгдээгүй хэрнээ гэртээ ирмэгцээ маргааш өглөө хуучин сургууль дээрээ очоорой гэхээс өөр зүйл хэлэлгүй унтчихсан. Ингэж л тэр амралтын энэ өдөр өглөө сэрж нөхрийнхөө юу хэлээд байсаныг мэдэхээр тэртээ олон жилийн өмнө хүүхэд насаа өнгөрөөсөн дурсамжит газраа очихоор алхана. Түүнийг зорисон газраа ирэхэд нэгэн бүсгүй яг л өөрийг нь хүлээж байв уу гэлтэй модны сүүдэрт сууж байх бөгөөд таньдаг хүн шиг харагдана. Хоёр бүсгүй харц тулгаран хэсэг зогсосны эцэст Цэндээ хэн болохыг нь танив бололтой гайхаж орхилоо. Энэ бүсгүй бол түүний хамгийн сайн найз явсан Шүрээ дүрээрэй байх болов ч бага насны эрч хүч мэдрэгдэхээ байжээ. Нүдэнд нь гэрэлтэх тэр их хүсэл зориг газрын гаваар орсонуу огтхон ч харагдахгүй байх юм, Цэндээгийн мэдэх найз нь нэгэнтээ биш болжээ. Гэхдээ энэ бүгдээс хамгийн ихээр хачирхалтай нь Мандуул түүнийг Шүрээтэй уулзуулах гэж энэ бүхнийг хийсэн хэрэг үү? Холбоо тасраад удаж байгаа үгүй ээ бүр амьд үгүйг нь ч мартсан найзтай нь ямар учраас холбоо барисан нь сонин.
- Сайнуу Цэндээ, чамайг хүлээж байлаа гэж хэлэх нь Цэндээгийн асуултанд асуулт нэмж орхилоо. Тэгэхээр Мандуул Шүрээтэй холбоо барисан нь үнэн болж таарлаа.
- Сайн сайн, удаан уулзсангүй шүү, чамайг хараад бүр гайхаж орхилоо.
- Харин тиймээ дэндүү удчихаж шүү, гэхдээ чамд Мандуул юуч хэлээгүй юмуу? Гэж гайхан асуух юм.
- Үгүй ээ? Юу ч хэлээгүй, энд ирээрэй л гэж хэлсэнээс чиний тухай юу ч яриагүй.
- Мандуул ч мөндөө, яг л ахлах ангид ямар байсан хэвэндээ байна лээ. Та хоёрыг ингээд эхнэр нөхөр хоёр болчихсон байж байх юм гэж бодож байсангүй шүү.
- Их зүйл болсоон найз минь их зүйл болсон, гэхдээ Мандуул та хоёр ямар учраас уулзсан билээ?
- Би ч эхэндээ Мандуул гэж мэдээгүй л дээ, нэг шөнө унтаж байхад танихгүй дугаараас залгасан ярилцаж тохироод уулзахаар болсон гэж хэлэхэд. Цэндээгийн нуруугаар хүйт даах шиг болов, нөхөр нь арай Шүрээтэй? Арай ч тийм юм байх боложгүй гэж бодож байхад үүнийг нь батлах гэсэн шиг
- Мандуул хэлэхдээ мний дугаарыг Гантулга эмчээс авсан гэсэн, бид хоёр уулзаад бүгдийг ярилцсан, та хоёрт ямар асуудал байгааг ч сонссон,
- Тэгэхээр чи чинь арай нөгөө Ганаа эмчийн хэлсэн хүн?
- Харин тийм л болж таараад байнадаа найз минь, энэ хорвоо ч жижигхэн юмдаа. Мандуул бид хоёр тохиролцсон одоо харин чиний л бодлыг сонсох үлдээд байна гээд шууд хэлчихлээ
- Мандуул зөвшөөрсөн гэж үү? Тэгээд чи үнэхээр миний хүүхдийг тээнэ гэж үү? Хэрвээ тийм бол надад татгалзаад байх зүйл алга харин ч чи байгаад би баяртай байна
- Тийм бол яамайдаа, намайг гээд татгалзах болов уу гэж бодож байлаа
- Нэгэнт тохиролцсон хойно, тэгээд чи бид хоёр чинь уулзалгүй ямар ч удчихсан юм бэ? Одоо хэнтэй хамт амьдраж байнадаа, Ууганаа гуайн бие сайн уу? Хаана байгаа гэх мэтээр удаан уулзаагүй найзыгаа асуултаар булж гарлаа.
- Аавын бие тааруу байгаа тэгээд л найзад нь мөнгөний хэрэг гараад ингээд явж байна шүүдээ, аав бид хоёр баянхошуунд хашаа байшиндаа өдөр хоногийг өнгөрөөж байнадаа. Харин миний найз чинь Мандуултай гэрлээд сайхан амьдраж байгаа бололтой танигдахын аргагүй болсон байна.
- Сайхан ч гэждээ ...
Ийн хоёр найз ярилцсаар өдрийг барав. Энэ өдрөөс хойш тэр хоёр өдөр бүр шахам уулзаж удалгүй Тээгч эхийн гэрээ байгуулж эмнэлэг дээр очиж үр шилжүүлэх ажилбарт орлоо. Өдөр хоног өнгрөсөөр Мандуул Цэндээ хоёр найзынхаа амьдралыг өөд нь татаж хашаа байшнаас тохилог сууцанд оруулж бие давхар хүнийг ажиллуулахгүй гэсэндээ долоо хоног тутам хүнсийг нь цуглуулж тэр ч бүү хэл төрөөгүй байгаа бяцхан хүүхдэд хувцас хунар авчихсан гэрт нь ирэх юм. Шүрээгийн ч гэдэс өдрөөс өдөрт томорсоор төрөхөд тун ойртсон бололтой аавынхамтаар гэртээ сууж байна. Энэ үед өвчинд баригдаж өтөл буурал болсон эцэг нь охиндоо хандан
- Охин минь хүний мөнгөөр ингэж амьдраж болж байна уу? Тэгээд бүр хүүхдийг нь төрүүлэн байж шүү. Энэ эцэг чинь мөдхөн өнхөрөөд өгнө гэж бодохгүй байна уу? Тэр үед ч гэсэн ингээд ганцаараа амьдраад л байх уу?гэж охиноо зэмлэнгүй сургааль айлдана. Харин Шүрээ охин үүнийг сонсох тийм ч таатай байхгүй байгаа бололтой
- Энийг хэний төлөө хийж байна гэж бодоод байгаа юм бэ? Би таны эмчилгээний зардалыг олохын төлөө 7сарын турш энэ хүүхдийг тээж байна! Энэ бүгд таны төлөө шүүдээ аав минь, би энэ хүүхдийг өөрийн болгохыг хүссэндээ төрүүлж байгаа юм бишшүүдээ.
- Та нар ч энэ бяцхан амьтны амьдралаар тоглож байнадаа, би хэзээнээс чиний халамжийг хүсдэг болсон болоод чи ингэж байгаа юм бэ? Мөдхөн үхээд өгөх энэ өвгөнийг биш өөрийнхөө амьдралыг бодсон чинь дээр бишүү охин минь.
- Аав минь та битий сонин юм ярилдаа би таньгүйгээр яаж амьдрах юм бэ? Та үхэх болоогүй ээ та дахиад удаан амьдрана санаа зовох хэрэггүй энэ хүүхдийг төрсөний дараа танийг хагалгаанд оруулах болноо.
Шүрээгийн амьдрал нэг иймэрхүү өрнөх бөгөөд ганц эцэгтээ хамаг амьдралаа зориулж байгаа билээ. Энэ хооронд Цэндээ өдөр хоног бүрийг тоолж хүний хэвлийд байгаа хэдий ч өөрийн мэт хайрлах үрээ хүлээнэ. Найзыгаа эргэж очихдоо эгээтэй л өөрийн гэдсэнд байгаа мэтээр хүүхэдтэй ярилцаж энхрийлэх нь Шүрээд улам бүр нэгийг бодогдуулна, удалгүй Цэндээгээс харамлах сэтгэл төрж эхэллээ. Хэдий хүний хүүхдийг төрүүлэх гэж байгаа ч гэсэн бүхэл бүтэн есөн сар хэвлийдээ тээх нь өөрийн хүүхдээс яаж ялгахав. Амьдрал тэр бүр бодсоноор болдоггүй жамтай, хэрвээ тийм байгаагүйсэн бол дэндүү хялбар байх байсан шүүдээ. Шүрээгийн эцэг өөрийн зээг харахыг ямар их хүссэн болоо? Гэсэн ч түүний хүсэл талаар болж хүний үрийг төрүүлэх охиноо төрөхийг харж амжилгүй хорвоогын мөнх бусыг үзүүлсэн юм.
Хэвлийдэх үрээсээ өөр ханьгүй болсон Шүрээ өдөр ирэх бүр дасал болсоор өөрт нь үлдсэн ганц зүйл мэт хайрлах болжээ. Эцгийн үгүйд шаналах ганцаардах сэтгэлийн тайтгарал болсон ганц нандин эрдэнэ, хорвоогийн гэрэл гэгээ нь шүүдээ энэ хүүхэд. Гэсэн ч түүний хүүхэд биш. Түүнийх ч байгаагүй. Эцэг эхэд нь өдөх цаг ирэх л болно, тун удахгүй ирнэ тэр тусмаа хамгийн сайн найз явсан хүнд амьнаасаа илүү хайрлах болсон хүүхдээ өгөх л болно.
Хорвоогийн жам юм хойно есөн сарыг нэгэнт үдэж Шүрээ төрөх эмнэлгийн орон дээр төрөхөө хүлээн хэвтэнэ. Үе үе хүчтэй базлалт мэдрэгдэж өвдөнө. Эмч сувилагч нараа дагуулан өрөөнд орж төрөх явц эхлэв. Эмчийн зааварчилгаагаар Шүрээ байдаг тэнхээгээр хичээх бөгөөд ухаан алдах шахам өвдөхийг яана. Тэсэхэд хэдий бэрх хэдий ч энэ бүх өвдөлтийг тэсвэрлэхээс яалтай. Хүчтэй өвдөлт, хүүхдийн орилон уйлах чимээнээр солигдох хүртэл тэмцсэний эцэст хорвоод нэг шинэ амь мэдэллээ. Дөнгөж төрсөн улаан нялзрай амьтан хэдий муухай харагдах болов ч Шүрээгийн нүдэнд харин эсрэгээр хэвлийгээс нь биш тэнгэрээс буугаад ирэвүү гэлтэй урьд өмнө харж байгаагүй хөөрхөн хүү байна. Төрөх тасгаас өрөөндөө шилжин шинээр мэндэлсэн үрээ хөхүүлэх суух үед Мандуул Цэндээ хоёр орж ирэхэд Шүрээд мартахыг хүссэн нэгэн аймшигт бодол нь бодогдов. Яаж энэ тэнгэрийн элч шиг хүүгээ хүний гарт өгнөдөө гэх энэ бодол одоо сэтгэлийг нь зовоох боллоо. Харин Цэндээгийн дотор өөрөөс нь төрөөгүй боловч өөрийн мэт харах энэ хүүхдээ хэзээ өөрийн болгох болоо гэсэн бодол л бодогдоно. Энэ хүсэл нь ч тун удалгүй биелэлээ олох нь түүнийг улам бүр догдлуулна.
Зуны өглөө салхи сэвэлзэж тэртээ хол мартагдсан дурсамжит модны доор хүүхэд тэврэн суух бүсгүй дээр хоёр зочин айлчилан ирж яваа харагдана. Тэдний нэг нь гартаа том төмөр цүнх барисан байх бол хажууд нь явах эмэгтэй хүүхдийн тэрэг түрж явна. Уулзах цаг товолсон Гурав харц тулгарах үед тэдний хооронд нэг ч үг дугарах сонсогдсонгүй, Шүрээгийн тэвэрт байх хүүг тасралтгүй ширтэх Цэндээгийн нүд удаан хүлээсэн зүйлээ авж байх баяр баяслаар дүүрэн байх бол Шүрээгийн нүдэнд уй гашуу тодоос тод ажиглагдана. Тэд нэг ч үг солилцсонгүй, угаасаа тэгэх хэрэг ч байсангүй, Мандуул Шүрээгийн гарт цүнхтэй мөнгийг өгөөд харин Цэндээ хүүхдээ булаах нь холгүй шүүрэн аваад хорвоо дэлхий дээрх хамгийн жаргалтай хүнд байм инээмсэглэл тодруулан яваад өглөө. Одоо нэгэнт бүх зүйл дууссан. Шүрээд одоо хэн ч байхгүй, уйтгарлах цагт дэргэд нь байсан эцэг нь, эцгийг нь орлосон нялх үр нь ч тэр. Түүнд байгаа зүйл гэвэл гарт нь атгагдах цүнх дүүрэн мөнгө л байна. Тэр үүнийг л хүсэж байсан шүүдээ, мөнгөтэй болохыг л хүссэн хүссэндээ ч хүрсэн гэхдээ одоо энэ их мөнгө ямар хэрэгтэй юм бэ? ямар үнэ цэнээр олдсон мөнгө билээ? Амьдрал мөнгөнөөс илүү зүйлс гэж байдаг шүүдээ.
_________________ Chicken little гэж би байна
|