Бар жилд түүхэнд тохиосон чухал үйл явдлууд
1170 оны цагаан бар жил Есүхэй нас нөгчив.
1206 оны улаан бар жил Монголын тулгар тар байгуулагдаж Тэмүжин Чингис хаан бүх Монголын хаанд өргөмжлөгдөв.
1218 оны бар жил Чингис хаан Дорнод Туркестаныг эзлэв.
1242 оны хар бар жил Цагаадай хаан нас нөгчив.
1254 оны хөх бар жил Францын хааны элч Хархорумд ирсэн. Мөн Италийн худалдаачин Марко Поло төрөв.
1266 оны улаан бар жил Тулуйн хүү Аригбөх нас барав.
1290 оны цагаан бар жил Хубилайн зарлигаар Соёлыг дэлгэрүүлэх яам байгуулав.
1350 оны цагаан бар жил нүхтэй зоос цутгав.
1410 оны цагаан бар жил Бээжинд Төвд Ганжуур анх удаа зэс бараар хэвлэв.
1470 оны цагаан бар жил Баянмөнх жонон нас нөгчив. Батмөнх бүх Монголын даян хаан болов. Мандухай сэцэн Ордос дахь Чингисийн найман цагаан гэрийн өмнө Батмөнхийг хаан ширээнд залж их өчиг өчив.
1482 оны хар бар жил Төрболд, Улсболд ихэр хөвүүн төрөв.
1542 оны хар бар жил хоёрдугаар далай лам Гэндүнжамц нас нөгчив.
1554 оны хөх бар жил Түмэндийн Алтан хаан Хөх хотыг байгуулав. Автай сайн хаан төрөв.
1578 оны шар бар жил Түмэдийн хаан Алтан Төвдөөс гуравдугаар далай лам Содномжамцыг залж ирүүлэв. Мөн Нидерландын нүдний шилний мэргэжилтэн Ханг, Захариас Жанссен нар анхны томруулагч дуран авайг хиийжээ.
1602 оны хар бар жил Бошигт жонон 3-р далай лам Ёндонжамцыг Төвдөд залахаар мордов.
1638 оны шар бар жил 1-р Жавзундамба гэнэн санавар авав.
1650 оны цагаан бар жил Өндөр гэгээн Далай лам, Банчин богд нараас гэлцэл санавар хүртэж Жавзундамба хутагт хэмээн өргөмжлөгдөв.
1686 оны улаан бар жил Өндөр гэгээн Соёмбо үсэг зохиов.
1698 оны шар бар жил Өндөр гэгээн Утайт залрав. Мөн Францын физикч Деннис Папин хийн даралтат уурын машиныг зохион бүтээжээ.
1710 оны цагаан бар жилд Хотгойдын Чингүнжав төрөв.
1722 оны хар бар жил Манжын Энх-Амгалан хаан нас барав. Германы хөгжмийн зохиолч Иогани Себастьян Бах агуу бүтээлүүдээ туурвиж байв.
1746 оны улаан бар жил 6-р Далай лам нас нөгчив.
1758 оны шар бар Их хүрээнд монгол манж сайдын яам байгуулагдав.
3-р Жавзандамба Ишдамбийням төрөв.
7-р Далай лам Галсанжамц нас барав.
8-р Далай лам Жамбалжамц төрөв.
Манж хааны зарилгаар богд Жавзандамыг төвдөөс залж байхаар тогтов.
1770 оны цагаан бар жил Хөгжмийн зохиолч Людвигван Бетховен мэндлэв.
1782 оны хар бар жил Дашчойлин хийд байгуулагдав.
1794 оны хөх бар жил Манжийн хаан 4-р ноён хутагтыг шийтгэж 5-р дүр тодруулахыг цаазлав.
1806 оны улаан бар жил Ромын Эзэнт улс бутран унажээ.
1818 оны шар бар жил Атлантын далайг анх гаталсан уурын хөдөлгүүрт усан онгоц болох Саваннаг усан тавьжээ.
1830 оны цагаан бар жил Тоорой банди хэмээх Нанзад төрөв.
1866 оны улаан бар жил Оросын эрдэмтэн П.Кафаров "Монголын нууц товчоон"-ы орос орчуулгыг хэвлэв.
1878 оны шар бар жил Сайн ноён хан Намнансүрэн төрөв.
1902 оны хар бар жил зохиолч С.Буяннэмэх мэндлэв.
1914 оны хөх бар жил Австар-Унгарын хунтайж Фрэнсис Фердинандыг Сербичүүд улс төрийн зорилгоор алснаар Дэлхийн нэгдүгээр дайны эхлэл тавигдав.
панамын суваг ашиглалтанд оржээ.
Богд гэгээний ордонд "сүүдэр ший" хэмээх анхны кино гарав.
1926 оны улаан бар жил Шашин төрийг тусгаарлах хууль гарав.
1938 оны шар бар жил Монголд феодализм үндсэндээ устжээ. Сайд нарын зөвлөлөөс үндэсний цөөнхийн шийдвэр гаргаж урианхай, казах олон өрхөт суурьших газар нутаг олгов. Алдарт хуурч Д.Түдэв нас барав. Эрдэмтэн С.Шагж хилсээр гүтгэгдэн хороогдов.
1962 оны хар бар жил Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэн Чингис хааны марк гарч, хөшөө дурсгал босгов.
1974 оны хөх бар жил Эрдэнэт хотыг суурийг тавьжээ. Дэлхийн анхны цахилгаан шууданг хиймэл дагуулын тусламжтайгаар дамжуулжээ.
1986 оны улаан бар жил зохиолч Ц.Дамдинсүрэн нас барав.
1998 оны шар бар жил Ардчиллын алтан хараацай гэгддэг С.Зориг бусдын гарт хөнөөгдөв.