Ишлэл:
Тэгвэл Назгул чинь LOTR -н эхэнд бөгж хуваарилуулаад байсан 9 хүний хаадын Зомби болчихсон хувилбар нь яваад байгаа юм байна гэж ойлголоо зөв үү?.
Тийм .
Ишлэл:
Тэр дотор нь тэгвэл Исилдурын өвөө мөвөө нь орж л байгаа байх даа хэхэ.
Эдгээр есөн хааны нэр ус, хэн байсан тухай ер нь гардаггүй юм. Гэхдээ 3-н лав Númenor-ийн их хаад байсан гэж гардаг. Тэгэхээр тэр 3 бол Isildur-ийн өвөг дээдэс болох байх.
Númenor гэж Middle Earth, Valinor хоёрыг салгагч их далайн дунд оршдог нэгэн арал. Elf-ээс гаралтай их хаадын удам эндээс эхэлсэн бөгөөд Middle Earth-ийн хүчирхэг хаадын өлгий нутаг юм.
Ишлэл:
Бас Дварфийн 7 хаан тэгээд хүний хаад шиг эрхшээлд нь ороод ямар нэгэн юм болж хувираагүй юу?
Бас 3 элфүүд бас хүний хаад шиг захирагдаагүй юм байх даа?
Sauron - ний бөгж хийсэн зорилго бүрэн биелэлээ олоогүй юм. Elf-үүд 3 бөгжөө хэрэглэхгүй нуусан бөгөөд, drawf-уудад өгсөн 7 бөгж цорын ганц бөгжний захиргаанд ороогүй. Зөвхөн хүмүүсийн 9-н бөгж л цорын ганц бөгжний хүчинд автан урвасан.
Ишлэл:
Гэснээс энэ Оркууд чинь бас үхсэн элфүүдийн дараагийн төрөл нь юм гэчихэв үү дээ?
Orc -ууд хаанаас үүссэн нь ер нь тодорхой биш. Tolkien-ний зохиолууд дээр хэд хэдэн зөрөөтэй тайлбарууд байдаг. Vala Morgoth elf-үүдийг тамлаад үүссэн, эсвэл газраас гарч ирсэн, хүмүүсийг хар хүчээр хорлоод бий болгосон. Гэсэн янз бүрийн тайлбар байдаг. Мөн яаж үрждэг нь тодорхойгүй. Tolkien бичсэн зүйлүүдээс ямарч байсан эмэгчин orc байдаг байж таарах гээд байгаа юм. Мөн хүмүүстэй эвцэлдээд эрлийз хурлийз orc-ууд /Uruk-hai/ үүссэн гэсэн тайлбар бас бий.
Ямарч байсан elf-үүдийн хойд төрөл биш. Elf-үүд үхэхээрээ сүнс нь Valinor-ийн нэг газар луу очдог. Тэнд хэсэг унтаа байдалтай байж байгаад буцаад сэрдэг гэсэн.
Vala Morgoth - гэж жинхэнэ хар хүчний эзэн. Sauron-ний эзэн. Vala-чуудын хамгийн хүчтэй бөгөөд Eru Iluvatar-аас урваж Middle Earth-ийг өөрийн болгохыг зорьсон. Middle Earth-ийн 1-р Эрин дуусахад Vala-чууд Middle earth-д ирж Morgoth-той байлдан ялж түүнийг барин авч явдаг. Харин түүний зарц Sauron зугтан амь гардаг. Тэгээд хуурамч дүрээр Middle Earth-ийн 2-р Эринд ил гарч ирэн Elf-үүдийн хууран бөгжнүүдийг хийдэг.
Vala - гэж ганц тоо
Valar - гэж олон тоо.
Би дээр жаахан анхаараггүй бичээд зөрүүтэй ойлголт төрүүлсэн байж магадгүй