Энэ үед корридор задарсан байх болно дөө. 100-ны бараг 98%-д нь задарсан байдаг л даа. (Миний бодлоор)
Үндсэн Item-аа авсан бол одоо юу авах вэ гэж үү? Hex-ийг идэвхигүй болгоход, Илүү хохирол учруулмаар байгаа бол Shiva, Илүү их амь хэрэг бол Bloodstone г.м. Тоглоомонд яг юу хэрэгтэй болж байгааг зөв мэдэрч зөв item-аа хийх нь зөв шүү.
За цаашилбал бараг 40 секунд бүрт та чихдээд байх боломжтой. Яагаад гэвэл 6-ийн чинь ахин идэвхижих хугацаа нь (60/40/20) болж буурдаг. Бусад үед нь яахав мөнгө хийх, OB зоож болно шүү дээ.
Дайны үед бол та хойноо байж Arcane Bolt явуулах тохиромжтой үеийг хүлээ. Хэрэв дайрах ёстой гол дайсны баатарт Arcane Bolt орох боломжтой болвол хурдхан шиг Rod of Atos (шинэ удаашруулах ITEM) болон Arcane Bolt-оо бушуухан хэрэглээд жаахан дөхөөд 3-аа хийгээд 6 хийх хэрэгтэй.
Нэмээд хэлэхэд Mystic Flare (6 чинь) 1200-ийн зайнаас, Arcane Bolt болон Ancient Seal чинь 800 700-ийн зайнаас ордог тул үнэхээр гайхалтай холоос байлдах чадвартай юм шүү.