#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.12.26 5:40 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 93 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 9:38 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Бүлэг 16.

50-аад оны эхээр Тоби Темплын алдар хүнд улам бүр өсч Филадельфи, Чикаго, Бостон, Нью-Йоркийн дээгүүр зэрэглэлийн шөнийн клубуудад элсэн, ойн баяр, буяны үдэшлэг, хүүхдийн эмнэлэгт тоглох гэхчилэн урилга бүрийг уриалагхан хүлээн авч дуртай цагтаа хаашаа ч хамаагүй явна.
Алга ташилт, цэцэгс, шүтэн бишрэгчидгүйгээр амьдарч чадахгуй Тобид үзэгчдийн хайр талархал ус, агаар мэт хэрэгтэй болжээ. Дэлхий дахинд болж буй чухап үйл явлууд нь Тобигийн хувьд түүний хошин шогийн өенхийн шинэ сэдэв болж байлаа.
Эйзенхауэрийг ерөнхийлегчид сонгосон, Сталин нас нөгчсөн, Монтгомерийн хар арьст эмэгтэйн автобусанд үүсгэсэн дуулиан, амьд хүний наймаачид, ерөнхий сайдуудын тухай, улс төрийн байдал. . . гэхчилэн. Энэ бүх мэдээлэл Тобигийн шинэ жүжгийн баялаг нөөц нь болж байв.
Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан гэнэн нүдтэй, гэмгүй царайлсан энэ эрийг үзэгчид рүү ёжтой хошигнол чулуудахад сэтгэл нь хөөрсөн хүмүүс тэчьядан хашгирах ажээ. Тэрээр ганц ч хором зогсолтгүй хошин үгээр булж байхад үзэгчид нулимсаа гартал инээн бахардах шахна. Шүтэн бишрэгчид нь Тобиг эрхэмлзн хайрлах тэдний хайр ивээл нь түүнд улам улам ахин дэвших эрч хүчийг сэлбэх бөлгөө.
Гэвч Тоби энэ бүхэнд сэтгэл ханасангүй, үргэлжид шинийг, сэтгэл татам сонирхолтойг эрэлхийлнэ. Тэр сайхан үдэшлэгээс, алдартай танхимд тоглохоос илүүтэйгүүр хамгаас үзэсгэлэнтэй бүсгүйг үнсэхгүй хоцрохчих вий гэхээс цаг ямагт айна. Сэтгэлгүй эхнэртэй тулгагдан гэрлэн хал үзсэнээсээ хойш эмс хүүхнүүдтэй үүрдийн холбоо тогтоохоос татгалзан хонгор бүсгүйчүүлийг эгээ л бээлий аятай солих болсон ажгуу. Тоби цэл залуухан байхдаа 3-р зэрэглэлийн газруудад хэсүүчлэн тоглож байснаа үе үе санана. Тэр үед лимузин хөлөглөн, орд харшид жарган, үзэсгэлэнтэй хүүхэн дагуулсан алдартай хошин жүжигчдэд атаархаж үхэх шахдаг байжээ. Гэтэл одоо хамаг хүсэл мөрөөдөл нь биелэсэн ч гэлээ өөрийгөө ганцаардаж байгааг гэнэт мэдэрчээ. "Чи оройд нь гарсан тэр цагт эргэн тойрон юм бүхэн эл хуль хоосон оргино" хэмээн хэн нэг нь дэмий ч нэг хэлээгүй бололтой.
Хувь заяа нь Тобиг манлайд нь гаргажээ. Тэрээр ээжийнх нь зөн совин биелэж байгааг, эл бүхнийг нь эх нь үзэж амжаагүйд тэрээр ихэд харамсдаг ;жээ.
Тобигоос өөрцгүй эхийг нь санан дурсаж буй цорын ганц хүн эцэг нь байлаа. Аль өнгерсөн зууны эцсээр баригдсан нурж унах нь шахсан тоосгон байшинд насжисан эцэг нь амьдарсаар. Хана туурганд нь өвгөрөл, үхэл, өвчин гаслангийн үнэр танар нэвт шингэжээ.
Тобигийн эцгийнх нь тархинд нь цус харван цог жавхаагүй нүдэлсэн, өрөвдөлтэй нэгэн тахир дутаа амьтан болон хувирчээ. Өдгөө мань өвгөн ховорхон ирэх хүүгийнхээ эргэлтээр сэтгэлээ сүлэн гол зогоон амьдарч байлаа. Тоби ногоон хивс дэвссэн сүүмгэр хүлээлгийн танхимд өөрийг нь таалан ширтэх сувилагч, өвчтөнүүдийн дунд зогсоно.
-Би өнгөрсөн долоо хоногт Хэролд Хобсоны шоу дээр таныг олж харлаа. Та ёстой гайхалтай байсан шүү! Ийм ухаалаг хошигнол таны санаанд яаж орж ирэв ээ? !
-Надад биш ээ, зохиолчидод гээч хэмээн Тобиг хариулахад түүний даруухан зангаж байгааг бахдан бүгд хөхрөлдөцгөөв.
Гудмаар тэргэнцэрийн хяхтнах дуу сонсдон асрагч эр сахал самбааг нь цэмцийтэл хусан, үсийг нь самнасан тахир татуугийн тэргэнцэртэй эцгийг нь түрэн айсуй. Тэрээр хүүгээ эргэж ирсэнд нь зориулан гоёлын костюмаа хүртэл өмсөн гоёжээ.
-Хөөе, энэ чинь сайхан эр Бруммель байх шив! хэмээн Тобиг дуу алдахад бүгд эрхэм Темплийг атаархан харцгааж, агуу жүжигчинтэй яс махны тасархай байтугай ураг төрөлтэй байх хувь заяа тохиогоогүйд харамсан шүүрс алдацгаана.
Тоби аавдаа дөхөн очиж бөхийн халуун дотноор чанга тэврэв.
-Хэний толгойг эргүүлэх гээв, аав аа? гэж асуугаад асрагчийг заан,
-Сонсооч энэ залуу таныг тэргэнцэрээр зөөх биш, харин та түүнийг түрэх юм биш үү гэлээ.
Хурсан олон хөхрөлдөцгөөн, "Би өчигдөр Тоби Темплтэй уулзсан, тэр хэлэхдээ. . . Би дэргэд нь яг ингээд, чамтай зэрэгцэн зогсож байгаа шиг хажууд нь зогсчихоод, амьдаар нь харж, хоёр чихээрээ сонссон. . . " хэмээн сайрхахыг хүсэн хэлсэн хошигнолыг нь тогтоохыг хичээцгээнэ.
Тоби дунд нь зогсоод тэдний хувийн амьдрал, эрүүл мэнд, үр хүүхдийг нь алагчлан шоолон басамжилж байхад тэд энэ бүхнийх нь төлөө түүнийг улам ихээр хайрлацгаана.
Тоби эцэст нь харамсан санаа алдаад,
-Надтай учирсан хамгаас эрхэм үзэгчид та нарыг ингээд орхиод явмааргүй ...
Энэ бүхнийг нь тэд санан бусаддаа хахаж цацлан инээд наргиа болгон хөөрөлдөх нь...
-За одоо би эцэгтэйгээ хэсэг зуур хамт баймаар байна. Тэр надад нилээд хэдэн шинэ хошин яриа бэлэглэнэ гэсэн юм.
Бүгд хөхрөлдөн баярлацгаан түүнийг бахдалтайгаар гарч явцгаав.
Тоби эргэлтийн өрөөнд эцэгтэйгээ хоёулхаа үлдлээ. Энд ч гэсэн үхлийн үнэр ханхлах ажээ. Чухамдаа энэ газар хэнд ч хэрэггүй, бусаддаа лай ланчиг болон улмаар үхэх тавилантай хүмүүст зориулагдсан ажгуу.
Тэднийг, зөнөж өвгөрсөн эцэг эх нь хэрэггүй болон баян орд харшынхаа зочдын өрөө, гал зуухнаас зайлуулан агуулдаг мухрын жижигхэн өрөөнөөс энд авчирчээ. Үр хүүхэд, хамаатан садангууд нь орсон гарсан зочин гийчингээс ичихдээ эцсийн эцэст энэхүү байшин руу илгээдэг юмсанж.
"Энэ бүхэн таны л төлөө гэдэгт итгэ, аав минь (ээж, ах Жорж, эгч Бесс минь)Та тэнд үе тэнгийн олон сайхан хүмүүстэй уулзаж сайхан нөхөрлөх болно. Миний юу гээд байгаа ойлгож байна уу?
Өөрөөр хэлбэл энэ нь: "Бид таныг бусдад хэрэггүй болсон хөгшидтэй хамт үхэх газар руу тань илгээж байна. Хувцас хунар, ширээний бүтээлгийг балиартуулах, нэг л үүх түүхээ зуун найман удаа давтан ярьж, орондоо бие засахыг чинь харсаар залхаж гүйцлээ" гэж байгаа хэрэг ажээ.
-Чамайг ирсэнд би их баяртай байна хэмээн эцэг нь удаан гэгч нь түгдчин бувтнаад,
-Надад чамд дуулгах шинэ мэдээ бий. Өчигдөр Арт Рейли өнгөрчихлөө гэв.
Тоби гайхан түүнийг ширтзэд,
-Энэнд чинь сонин сайхан нь юу байна даа? гэж асуувал,
-Одоо би түүний өрөөнд нүүж орох болно. Ганц хүний өрөө байгаа юм хэмээн эцэг нь тайлбарлав
Эндхийн хөгшидийн жаргал нь нэг өдөр ч гэхнээ амьд байж, өчүүхэн ч гэлээ тух тохь, баяр баясгаланг эдлэх явдал юмсанж. Тоби амьд явснаас үхсэн нь дээр баймаар олон хүнийг энд харсан гэлээ ч тэд амьдрал хэмээгч олсноос хамаг хүчээрээ амь тавин чангаан зууралдаж байдаг нь гайхалтай.
Явах цаг нь болжээ.
Тоби эхний л боломж гармагц эргэж ирэхээ амлан эцэгтээ мөнгө үлдээн, сувилагч асрагч, албан хаагчдад үлэмж шан хөлс өгч эцгийг нь харж хандана гэсэн ам өчигийг нь аваад явлаа. Уйтгарт байшингийн босгыг давмагц Тоби бүхнийг умартжээ.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 9:39 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Бүлэг 17.

Арван долоон нас хүрсэн Жозефина Цински Техас мужийн Одесс хотхондоо оч гэрэлтсэн том хүрэн нүд, гоолиг нарийн бэлхүүс, тэгш сайхан хөл, товгор хөх, наранд туяаран гялалзах урт хар үс гээд өөгүй сайхан үзэмжээрээ хамгийн үзэсгэлэн төгөлдөр бүсгүй болжээ.
Гэвч түүний орон зай зөвхөн эгэл хүмүүсийн дунд гэдгийг ухаарсан бүсгүй өдгөө нефтийн эздийн хүүхдүүд болон, хуучин найз нартайгаа харилцаагаа тасалжээ. Сургууль төгссөнийхөө дараа тэрээр зуны "Алтан Деррик" кино театрт үйлчлэгчээр ажиллах болов. Тэр нь задгай театр учир машинаасаа ч буухын хэрэггүйгээр кино үзэх боломжтой аж. Мэри Лу, Сисси Топпинг найз нөхдийнхөө хамт энд байнга ирдэг ч гэсзн Жозефина тэдэнтэй эелдэгээр мэндлэхэзс биш, яриа дэлгэхийг огтхон ч хүсдэггүй байлаа.
Үгээр хэлэхийн аргагүй нэг л хачирхалтай хорон уйтгар гуниг түүний сэтгэлийг тарчлаана. Бүсгүй ядуу дорой энэ хотыг орхин явахыг хүсэх авч хаа хүрч, юу хийхээ даанч нэг төсөөлөхгүй байлаа. Залуучууд цаг үргэлж Жозефинаг хоргоон эргүүлж танилцахыг хүсэх агаад тэдний дундаас Уоррен Хоффман гэгч ээжид нь ихэд таалагдах болжээ.
-Уоррен сайн нөхөр болж чадна. Тэр ямагт сүм хийдээр явдаг, гаршсан чадамгай ус түгээгч, цалин ч сайн авдаг, чамд үнэхээр үхэж байна шүү.
-Хоффман хэдийнэ хорин тав хүрсэн, бас дэндүү тарган юм гэвэл ээж нь толгой сэгсрэн,
-Ядуу польш бүсгүй хуяг дуулга агссан баатар эрд санаархаж хаа нэгтээгээс хайгаад ч нэмэргүй. Ингэж өөрийгөө хуурахын хэрэг юу байна хэмээн үглэнэ.
Жозефина долоо хоногт ердөө л ганц удаа Уоррен Хоффмантай кинонд явах гэж байдаг чадлаараа өөрийгөө албадана. Мань эр ганц агшин ч гэлээ бүсгүйн гарыг тавилгүй хөлстэй, эвэршсэн том гартаа атган суухыг нь Жозефина эс анзааран дэлгэц рүү шимтэн, кино ертөнцөд бие сэтгэлээрээ уусан суудаг ажээ. Үзсэн харсан нь нэг л сайхан ид шидийн ертөнц мэт санагдан, өссөн төрсөн эгэл ертөнц нь түүнд сонирхолгүй сэтгэгдэл төрүүлнэм.
Өөрийнх нь дотоод ухамсрынх нь хаа нэгтээ алсад чухам хүү Голливуд түүний хүсээд байгаа тэр л гоо үзэсгэлэн, баяр баясгалан, инээд баясал, аз жаргал бүхнийг өгнө гэдгийг Жозефина мэдэрч байлаа. Зөвхөн азтай гэрлэлт бүсгүйд хүссэн амьдралыг нь бэлэглэн одоогийн орог саарал, барагтайхан амьдралаас нь салгаж чадна. Гэвч хүсэхэд хясах гэгчээр баян чинээлэг харчуул хэдийнэ хээ нийлсэн баян бүсгүйчүүлтэй учран дэл сул хүнгүй болжээ.
Жозефина, Дэвид Кеньоны тухай цаг үргэлж бодох бөгеөд хэдэн жилийн өмнө Мэри Лугийнхаас түүний гэрэл зургийг сэм хулгайлсан агаад түүнийгээ ханын шүүгээндээ нуун, сэтгэл хямарсан үедээ гарган ирж зургийг харах бүрдээ Дэвид усан сангийн хашлага дээр зогсоод: "Би тэдний өмнөөс уучлал гуйхаар ирлээ" гэснийг нь эргэн санана.
Дэвид халаад авчирч өгсөн тэр нэгэн аймшигт өдрөөс хойш Жозефина түүнийг ганц удаа эцэг эх, охин дүүгийнхээ хамт машинаар явж байхыг нь харсан байна. Бүсгүй хожим нь тэд Дэвидийг үдэж өгөхөөр галт тэрэгний буудал явж байсныг нь олж мэджээ. Тэр Англи руу Оксфордын их сургуульд суралцахаар мордсон нь тэр ажгуу. Энэ нь дөрвөн жилийн тэртээ 1952 онд болсонсон. Дэвид Зул сарын баяраар, зуныхаа амралтаар ирдэг байсан ч хувь заяа нь тэднийг учруулсангүй, харин охид бүсгүйчүүл түүний тухай хов жив дуулган Жозефина сайхь залуугийн тухай сураг ажиг үргэлж сонсож байлаа. Эзэмшил газар, эцгийн өвөөс гадна Дэвидийн эмэг эх нь түүнд таван сая долларын итгэлийн фонд үлдээжээ.
Атаархмаар тэр хархүү оёдолчны охинд заяахгүй нь лавтай.
Жозефина Дэвидийг Европоос эргэж ирснийг нь мэдээгүй байв. 7-р сарын нэгэн бямба гаригийн үдэш бүсгүй кинотеатртаа ажиллаж байлаа. Одессын хүн амын тэн хагас нь аагим халуунаас зугтан хоргодох газар хайн, цангаагаа тайлах гэхдээ гурав дөрвөн литр ундаа, содтой ус, өч төчнөөн порц зайрмаг захиалж, Жозефинад амсхийх зав үл олдно. Кино театрын эргэн тойрон хурц өнгийн неон гэрэл анивчин, машин тэрэг гахалдан зогсож буй нь худаг дээр цугласан үзэгдэж харагдаагүй төмөр араатан амьтад лугаа үзэгдэх бөгөөд сюрреалист чиглэлийн зураачийн уран зөгнөл гэлтэй.
Бүсгүй тоогоо алдсан чизбургер, кока-коланы захиалга аваачиж өгчихөөд халааснаасаа хоолны цэсээ гарган, цагаан өнгийн спорт загварын машин руу алхлав.
-Оройн мэнд! Та юу захиалах вэ? гэж цоглог дуугаар асуув.
-Сайн уу, танихгүй бүсгүй минь!
Танил дуу, тэр тусмаа Дэвид Кеньоны дуу мөн болохыг нь таньмагц Жозефинагийн зүрх нь галзуутай цохиллоо. Залуу эрийн цээнд хүрч урьд өмнө байгаагүй өөртөө итгэлтэй, бүр ч үзэсгэлэнтэй болжээ. Түүний дэргэд үзэсгэлэнтэй, дэгжин, үнэтэй торгон цамц өмссөн Сисси Топпинг зэрэгцэн суугаад 7 сарын бүгчим үдэш бус арван сарын хүйтэн орой яваа мэт ийш тийш жихүүцэн харна.
-Сайн уу, Жози. Хонгор минь чи ийм халуунд ажиллах албагүй шүү дээ.
Жозефинагийн хүслээр болдогсон бол энд машин сүлжин ёрдойн гүйж явснаас кинотеатрын танхимд суух эсвэл Дэвид Кеньонтой машинаар зугаалж явсан нь хамаагүй дээрсэн.
Гэвч бүсгүй дуугаа өндөрсгөлгүй дуулдах төдийхөн,
-Та нар шиг малнуудтай яасан ч нийлэхгүй гэлээ.
Дэвид инээмсэглэн байх нь бүгдийг ойлгосон бололтой.
Тэднийг явмагц Дэвидийн үг бүрийг эвлүүлэн эргэн саналаа.
"Сайн уу, танихгүй бүсгүй минь... Надад гахайн давтсан мах, пиво... үгүй хэрэггүй, кофе дээр биз. Бөгчим халуун үдэш хүйтэн ундаа болох уу? Хэрэггүй... Чамд энд ажиллах таалагдаж байна уу? За яахав, болбол чек биччих үү... Хариултыг нь өөрөө аваарай... Чамтай уулзах сайхан байна шүү, Жозефина" Бүсгүй шууд ойлгоогүй нууц далд утга санааг тайлахыг хичээлээ. Мэдээж Сиссигийн дэргэд өөр яах ч билээ, Дэвид шиг хүн Жозефинатай хэрхэн нийцэх вэ дээ! Тэрээр бүсгүйн нэрийг санаж байгаа нь тун ч гайхалтай!
Бодолдоо дарагдсан бүсгүй кинотеатрын гал зууханд угаагуурын дэргэд зогсож байтал залуу мексик тогооч эр Пако гэнэт гарч ирээд,
-Жозита юу болоов? Чи нэг л хачин харагдах чинь! гэв.
Хорин настай, хар үстэй, гоолиг биетэй, үргэлж эелдэг зөөлөн инээд, цовоо хошигнолоороо хорт санаа, хэрүүл уруулыг сарниулан арилгаж чаддаг залуу эр бүсгүйд ихэд таалагддаг байжээ.
-Тэр хэн бэ?
-Хэн ч биш ээ, Пако гээд Жозефина толгой сэгсрэв.
-За, за. Цаана чинь өлөн зөлмөн зургаан машин галзуурах нь байна, гүйчих!
Маргааш өглөө нь Дэвид утасдаж буйг Жозефина харилцуур авахаасаа өмнө мэдэрчээ.
-Илүү үг хэлсэнд уучлаарай, хэлье гэж бодоогүй шүү, чи сайхан бүсгүй болжээ гэж залууг мэндлэхийн оронд хэлэхэд нь Жозефина хагартлаа баярлажээ.
Дэвид орой нь түүнийг хоолонд урихад нь найз нөхөдтэйгээ мөргөлдчих бий гээд холын нэгэн жижигхэн ресторанд орох байх гэж бодтол харин ч бүр эсрэгээр танил нөхөд нь ширээ тойрон зогсон мэндлэх түүний клубт очих нь тэр. Дэвид хэн нэг нь Жозефинатай явж байгааг харчих вий хэмээн ичиж зовох нь бүү хэл харин аз жаргалтай тун ч бардам байлаа. Бүсгүй түүний эелдэг сайхан зан, гоо үзэмж, түүний дэргэд байх туйлын аз жаргалтайг ойлгон дурлажээ.
Хорвоо ертөнц дээр ийм гайхалтай сайн хүмүүн байх юм гэж бүсгүй огт бодож байсангүй. Ингээд өдөр бүр ажлаа тараад Дэвидтэй уулзах болов.
Цаг хугацаа өнгөрсөөр, тэд улам олонтоо уулзан хамт байцгаан Дэвид өөрийн аж явдлаа, гэр орныхоо дутагдлыг Жозефинатай хупзалцах болжээ.
-Ээж намайг ажил үүргийг гартаа авахыг хүсч байна, гэвч би өөрийн амьдралаа үүнд зарцуулах эсэхээ сайн мэдэхгүй байна гэжээ.
Кеньоныхон нефтийн цооногоос гадна нефть цэвэрлэх худаг, мал аж ахуй эрхэлдзг эдлэн газар, зочид буудлын сүлжээ, хэд хэдэн банк, томоохон даатгалын компанитай юмсанж.
-Чи зүгээр татгалзаж болохгүй гэж үү, Дэвид ээ?
-Чи миний ээжийг мэдэхгүй л дээ гээд санаа алдав.
Жозефина ийм өндөр залууг хэрхэн төрүүлж чадсан юм бол гэмзэр Дэвийн эх болох жижигхэн, эмзэг биетэй эмэгтэйтэй уулзаж явсан удаатай. Тэрээр гурван удаа төрснийхөө дараагаар зүрхний өвчин нь хүндэрч сандаргадаг байжээ. Энэ бүх л хугацаанд эх нь өөрийн өвчин зовлонгоо эс тоон тэднийг хорвоод мэндлүүлэх хэмээн чармайхдаа өөрийн амь насаараа дэнчин тавин байж төрүүлж өсгөсөн гэдгээ үр хүүхдүүдээ огт хэлдэггүй учраас тэрээр гэр бүлдээ маргашгүй хүндэтгэл хүлээдэг байна.
-Би өөрийн сонгосон замаар явмаар байвч ээжийгээ зовоохыг хүсэхгүй байна. Үнэнийг хэлэхэд доктор Ли түүнд бидэнтэй амьдрах хугацаа тун бага үлдсэн гэдгийг сануулсан хэмээн Дэвид өгүүлэв.
Харин Жозефина Голливуд орон од болохыг мөрөөдөж байгаагаа хэлмэгц залуу бүсгүйг таг дуугүй ширтэж байснаа эцэст нь,
-Би чамайг явахыг зөвшөөрөхгүй гэж нухацтайгаар хэлэв. Бүсгүйн зүрхээр учиргүй хатгуулжээ. Тэд орой болгон уулзан улам бүр дотносно. Дэвид язгууртнуудыг даган дуурайхыг өчүүхэн ч хүсдэггүй тул Жозефинагийн гарал угсаа ямар байх нь түүнд огт хамаагүй зүйл байв.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 9:41 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Ажил нь тарах дөхчихсөн тул Дэвид бүсгүйг машиндаа хүлээж суулаа.
Жозефина, Пако хоёр сав суулга цэвэрлэн гал зууханд зогсоо зайгүй ажиллана.
-Болзоондоо яарч байна уу, аан? гэж Пако асуув. -Чи яаж мэдээв? гэвэл,
-Чи толинд нэг хараадах, царайнаас чинь гэрэл цацарч байна! Тэрхүү азтай залуудаа миний мэндийг хүргээрэй! Хүмүүсийг их аз дайрах юм даа! гэлээ.
-Тэгнэ ээ, Пако гээд сэтгэл нь хөдөлсөндөө бүсгүй өлмий дээрээ өлийн мексик эрийн хацар дээр нь үнслээ.
Гэтэл хормын төдийд моторын уухилах дуу чангаар хүржигнэн цардмал замаар дугуй хавиран хяхтнах нь тэрээ. Бүсгүй Дэвидийн цагаан өнгийн спорт загварын машин нисэх мэт хурдлан давхин одохыг л харж амжив.
Юу болсныг ухаарч чадаагүй Жозефина бүсгүй ****** гадас мэт хөдөлгөөнгүй зогсон, шөнийн харанхуйд машины улаан гэрэл хэрхэн уусан алга болохыг яаж ч чадахгүй харсаар хоцорчээ.
Шөнийн 3 цагт Жозефина унтаж чадахгүй орондоо хөрвөөж байтал моторын дуу гарахад нь огло харайн босч гадагш харвал жолооны ард ухаан алдтал согтсон Дэвид сууж байх нь тэр. Тэрээр унтлагын хувцас дээрээс халаадаа сандчин нөмрөөд гүйн гарав.
-Суу гэж Дэвид чанга гэгч нь тушаав.
Жозефина урд хаалгыг онгойлгон суудалд гулган суулаа. Хэсэг зуур таг дуугүй байснаа Дэвид ам нээн согтсондоо биш сонсогдох төдий хахирган дуугаар уур хилэн буцалсан, хорсол жигшилтэй үгээр дайрч гарлаа.
-Би чамайг хорих албагүй л дээ. Чи хүссэн бүхнээ дураараа хийх ёстой, гэвч надтай уулзаж учирч байхдаа, миний найз бүсгүй биеэ зөв авч явахыг шаардах эрхтэй гэж бодож байна! Тэгээд ямар ч тохиолдолд үзээрийн муухай мексик эрийг үнсэхгүй, ойлгов уу! гэлээ.
Жозефина арчаагүй дорой тээнэгэлзсэн харцаар түүнийг ширтээд,
-Би яагаад Паког...үнсэв гэвэл... Түүнийг тэгж хэлзхэд... би өөрийгөө үнэхээр аз жаргалтай байгааг мэдэрсэн...Тэр миний найз...
Дэвид гүнзгий гэгч нь санаа алдаад хилэгнэсэн зүрхнийхээ хөөрлийг дарав.
-Би одоо чамд нэгийг хэлье. Үүнийг хэн ч мэддэггүй юм.
Жозефина таг дуугүй яахаа мэдэхгүй суулаа.
-Надад Бет эгч минь бий. Би түүндээ ухаангүй хайртай.
Мэри Лутай тоглохоор очихдоо язгууртны цагаан царайтай, цайвар шаргал үстэй, гуалиг, үзэсгэлэнтэй бүсгүй Беттэй хэд хэдэн удаа уулзсанаа Жозефина бүүр түүрхэн саналаа. Түүнийг нас барахад Жозефина 8-тай, Дэвид 15-тай байсансан.
-Түүнийг нас барсныг санаж байна гэж Жозефина өгүүлэв.
-Бет амьд.
-Гэвч... би.. . бүгд өнгөрсөн гэж...
-Тэр одоо галзуугийн эмнэлэгт байгаа. Манай цэцэрлэгч-мексик эр түүнийг хүчиндчихсэн юм. Бетийн унтлагын өрөө миний өрөөний эсрзг талд байрладаг байсан. Би түүнийг хашгирахыг сонсоод өрөө рүү нь харайн орсон. Цэцэрлэгч эр Бетийн хувцсыг урж тасдан түүн дээр... гээд Дэвид гашуун дурсамжийг бодон санаа алдаад, -Би ээжийг ирэхээс өмнө, цагдаа дуудаагүй байхад нь түүнтэй зодолдсон. Шоронд суулгасан тэр шөнө цэцэрлэгч эр өөрийгеө боомилсон. Гэвч Бет маань ухаан солиорч галзуугийн эмнэлэгээс хэзээ ч гарахгүй болсон доо. Хэзээ ч шүү. Жози, би эгчдээ хайртай, тун ч их санах... Тэр шөнөөс хойш надад... Би тэвчихгүй...
Жозефина түүний гарыг атган,
-Надад үнэхээр харамсалтай байна, Дэвид. Би ойлгож байна. Чи энэ бүгдийг ярьсан нь яамай даа.
Энэ явдлаас хойш Жозефина, Дэвид хоёр улам ихээр дотносжээ. Жозефина эхийнхээ шашинд улайран сүсэглэдэг тухай ярихад нь Дэвид инээмсэглэн,
-Манай нэг ах бас яг тийм. Тэгээд түвдийн хийд рүү яваад өгсөн хэмээснээ,
-Ирэх сард би хорин дөрөв хүрнэ. Манай гэр бүлийн хуучин уламжлалаар Кеньоны бүх эрчүүд хорин дөрөвтэйдээ гэрлэдэг ёстой гэлээ.
Жозефинагийн зүрх баярлан догдоллоо. Маргааш нь Дэвид театрын билет авчихаад бүсгүйг хүлээж байснаа,
-Хаашаа ч яваад яах вэ. Ирээдүйнхээ тухай ярих хэрэгтэй байна гэжээ.
Үүнийг сонсоод Жозефина Бурхан түүний залбирлыг хариулж байна гэдгийг ойлгожээ. Дэвидийн нүднээ хайр гэрэлтэн байх үзэгдэв.
-Дьюи-Лейк орох уу гэж бүсгүй санал гаргалаа. Бүсгүй бүх л амьдралынхаа туршид санан дурсаж үр хүүхэддээ ярин, энэ ид шидийн шөнийг ой ухаандаа үүрд хадгалахсан хэмээн ер бусын сайхныг мөрөөджээ.
Тэд Одессоос дөчин милийн тэртээд орших Дьюи-Лейк хэмээх бяцхан нуурыг чиглэн явлаа. Орой дээр нь одод гялтганан, саран авхай зөөлөн сүүн гэрлээрээ бүхнийг гийгүүлнэ. Үй түмэн амьд бие амьдран дурлан, залбиран, зовж шаналан, үхэж үрэгддэг орчлон ертөнцийн үл таних дуу авиа сонсогдон нуурын ус цагаан толбо мэт цайран үзэгдэв.
Жозефина, Дэвид хоёр шөнийн чимээг чагнан машиндаа хэсэг чимээгүй сууцгаав. Бүсгүй жолооны ард бодолд автан санаашран суугаа Дэвидийг нүд салгалгүй ширтэнэ. Жозефина түүнийг энэ мөч шиг хэйрлаж байсангүй тул Дэвидэд өөрийнх нь хайр ямар агуу вэ гэдгийг ойлгуулан ер бусын бэлэг барихыг хүсчээ.
Ингээд бүсгүй гэнэт юу хийх ёстойгоо ойлголоо.
-Явж усанд сэлье хэмээн тэрээр шивнэв.
-Надад усны хувцас байхгүй шүү дээ.
-Тэр хамаагүй.
Залуу Жозефина руу харж нэгийг хэлэх гэтэл бүсгүй машинаас годхийн гарч эрэг тийш гүйх зуур даашинзаа тайлан хаялаа. Араас нь Дэвид ирж явах чимээ сонсогдов. Жозефина бүлээн усанд түргэн гэгч нь шумбан орлоо. Агшин зуур Дэвид хажууд нь ирчихээд,
-Жози... гэв.
Тэрээр эргэн харвал дурлалдаа шатан тэсэн ядах залуугийн тэвэрт орчихлоо. Нуурын ус тэдний биеийг зөөлөн илбэн, ямар нэг хатуу халуун зүйл цавь тушаа нь тулахыг Жозефина мэдэрчээ.
-Болохгүй, Жози болохгүй хэмээн хүсэлдээ шатсан сөөнгө дуугаар залууг шивэгнэхэд бүсгүй,
-Болно, Дэвид, болно ... гэсээр түүнийг илбэн таална.
Тэд эрэг дээр хэрхэн гарснаа ойлгосонгүй, газар дэлхий, одот тэнгэр, хилэн хар харанхуй шөнийн тэнгэр дор нэг цул болон бие биедээ уусчээ. Удаан гэгч нь бие биесээ тэврэн хэвтсээр, Дэвид түүнийг нилээн оройхон гэрт нь хүргэж өгөв. Жозефина гэнэт хуримын тухай юу ч дурсаагүйг саналаа. Гэвч өнөөдрийн эдэлсэн жаргал нь ямар ч хуримын ёслолоос ч илүүтэй байлаа, тэрээр маргааш ирээд эхнэрээ болохыг гуйх болно.
Маргааш нь Жозефина үд болж байхад сэрээд баясгалантайгаар инээлээ. Гартаа хуучин боловч гоёмсог сүй тавих ёслолын даашинзыг болгоомжтой гэгч нь барьсан ээжийгээ орж иртэл эл жаргалтай инээмсэглэл нь бүсгүйн нүүрэнд тодорсоор байжээ.
-Даруйхан Брубейкерийнд очоод 12 ярд капрон аваад ир. Хатагтай Топпинг өөрийн даашинзаа авчирлаа. Бямба гариг гэхэд Сиссидээ амжиж даашинз хийлгэх гэнэ. Тэр Дэвид Кеньонтой гэрлэх гэж байна гэх нь тэр.
Дэвид Жозефинаг гэрт нь хүргэж өгөөд даруйхан ээжтэйгээ ярилцахаар шийджээ. Жижигхэн танхил ч гэлээ үзэсгэлэнтэй хэвээр байгаа ээж нь хэдийнэ орондоо оржээ.
Дэвидийг гэрэл муутай унтлагын нь өрөөнд ороход эх нь нүдээ нээн инээмсэглээд,
-Сайн уу, хүү минь. Чи өнөөдөр оройтлоо гэв.
-Би Жозефинатай уулзаад, ээжээ. Тэрээр юу ч хэлсэнгүй, ухаалаг саарал нүдээрээ Дэвидийг цоо ширтэнэ.
-Би түүнтэй гэрлэмээр байна гэж Дэвидийг хэлэхэд эх нь зугуухан толгой сэгсэрч,
-Хүү минь, чамайг ийм алдаа хийхийг тэвчихгүй гэлээ.
-Та Жозефинаг огт мэдэхгүй биш билүү. Тэр...
-Түүнийг үзэсгэлэн гэй сайхан бүсгүй гэдгийг мэдэж байна, гэхдээ Кеньонд тохирох эхнэр лав биш. Сисси Топпинг чамд аз жаргал амсуулна. Хэрэв зээ чи түүнтэй гэрлэвэл, би тун ч жаргалтай байх болно.
Дэвид эхийнхээ турьхан гарыг нь атган,
-Ээж ээ, би танд их хайртай, гэвч бүгдийг өөрөө шийдэх ёстой гэж бодож байна гэлээ.
-Тийм гэж үү! Чи хэзээ ч алдахгүй биз? хэмээн намуухан асуулаа.
Дэвид таг дуугүй эхийгээ харан сууна.
Тэрээр үргэлжлүүлэн,
-Үргэлж чиний санаснаар байж болно гэдэгт найдаж болох уу, Дэвид ээ? Өөрийн ухаантай байгаа гэдгийг чинь мэдмээр байна? Аймшигтай алдаа хийхгүй...
Дэвид гараа огцом татаж авав.
-Өөрийн зөв гэдэггээ чи үргэлж итгэлтэй байна уу, хүү минь? хэмээн эх нь бүр ч намуухан дуугаар асуулаа.
-Ээж минь, бурхныг бодож!
-Чи багагүй дүрсгүйтсэн шүү, Дэвид. Цаашид бүү зовоогоорой. Жирэмслэлтээс үлдсэн энэ хүндрэлийг би тэсэхгүй нь...
Дэвидийн царай цонхийн цайгаад ирлээ.
-Чи мэднэ шүү дээ, би юу ч . . . яаж ч чадахгүй байгааг. Чи өсөж, эрийн цээнд хүрч хойшид гэр орноосоо хөндийрч холдохгүй эр хүн шиг биеэ авч явах цаг чинь болж!
-Би. . .би түүнд хайртай хэмээн тэрээр зовж шаналан байж хариулав.
Эх нь таталт өгч эхлэн Дэвид эмч дуудах хэрэг гарчээ. Бүгд нам тайван болсон хойно эмч толгой сэгсрэн,
-Дэвид минь, ээжийн чинь амьд явах хугацаа тун бага үлдсэн байх вий гэж эмээх юм гэлээ.
Ингээд Дэвид эхийнхээ төлөө шийдвэр гаргалаа.
Дэвид Сисси Топпингийнх руу очин,
-Би өөр хүнд дурласан. Гэтэл ээж минь үргэлж биднийг...
-Би ч гэсэн тэгж бодож байсан юм, хонгор минь .
-Надад итгэ, би аймшигтай юм ярьж байна гэдгээ ойлгож байна. . . гэвч чи надтай гэрлээд, харин . . . дараа нь ээжийг өнгөрсөн хойно салахыг зөвшөөрөх үү?
Сисси дзэш өлийн намуухан дуугаар,
-Хэрэв чи үүнийг хүсч байгаа бол тэгье, Дэвид ээ гэжээ.
Тэрээр сэтгэлийн бөөн тээг арилан дотор нь онгойхыг мэдэрчээ.
-Баярлалаа, Сисси. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй. . . хэрхэн талархахаа...
-Хуучин анд нөхдийн хэрэг юу билээ? гээд Сисси инээв.
Дэвидийг гармагц бүсгүй тэр даруй эх рүү нь утасдаж,
-Бүгд ёсоороо боллоо гэсэн ганц өгүүлбэр хэлжээ.
Жозефинад өөрөө дуулгаж, учирлан тайлбарлахаас нь өмнө хуримын зарыг сонсохыг Дэвид тэсвэрлэхгүйсэн. Түүнийг бүсгүйн гэрт ирэхэд хатагтай Цински үүдээ нээв.
-Би Жозефинатай уулзах гэсэн юм гэж Дэвидийг хэлэхэд эмэгтэй түүнийг ад шулмын хилэгнэсэн харцаар цоортол ширтсэнээ,
-Гэгээн Христ дэлхий дээрх муу хүн зонтой учран тэднийг устгах болно, нүгэлтнүүд үеийн үед үүрд хараал идэж явах болно гэж шүдэн завсраар заналтайгаар исгэчүүлэн хэллээ.
-Би Жозефинатай уулзах гэсэн юмсан хэмээн Дэвид тэвчээртэйгээр давтан хэллээ.
-Тэр явчихсан! Үүрд явчихсан гэж хатагтай Цински хэдэрлэв.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 9:46 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Бүлэг 18.
Грейхаунд-Одесс-Пасо, Сан-Бернандино, Лос-Анжелесын чиглэлээр яваа замын тоосонд дарагдсан автобус Голливудын автобусны зогсоол дээр өглөөний 7 цаГт хүрч ирлээ. Хоёр өдрийн зүдэргээтэй урт аяллын дараа Жозефина Цински нэрээ өөрчлөн Жилл Касл гэгдэн Голливудын үүд хаалгыг татаж буй нь энэ. Гадна өнгөндөө бүсгүй урьдын адил харагдах авч дотоод сэтгэл нь тэс ондоо болжээ. Урьдын аз жаргал, инээд баясал... гээд бүх л баяр баясгалан нь үүрд булшлагджээ.
Хуримын тухай Жозефина дуулмагцаа агшин зуурын төдийд долоон уулын цаагуур далд орон, ор сураггүй болох ёстойгоо мэджээ. Тэр хаа хүрч, юу хийхээ ч мэдэхгүй атлаа хамаг новшоо чемодандаа замбараагүй гэгч чихэж гарлаа. Түүний тархи толгойд нь гагцхүү зугтах, энэ газраас аль болох түргэн зугатах хэрэгтэй гэсэн ганцхан бодол тасралтгуй эргэлдсэн аж.
Бүсгүй унтлагын өрөөнийхөө босгыг даван гарахын өмнө хананд өлгөсөн кино жүжигчний хөргийг харсан даруйдаа толгой хоргодох газар хаанаас хайхаа ойлгов. Хоёр цагийн дараа гэхэд бүсгүй хэдийнэ Голливудыг зорин автобусанд суугаад явж байжээ. Одесс хотхон, түүнтэй холбостой юм бүхэн ой ухаанаас нь нэн даруй мартагдан бүүдгэрч, сууж буй автобус нь түүнийг шинэ хувь заяанд нь хүргэж өгөхөөр хурдлан давхина. Өдгөегөөс эхлэн түүний амьдрал ер бусын аз жаргалтай байх болно.
Жозефина Цински мөнхөд нойрссон.
Жилл Касл мандан бадарна!


_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 9:47 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Бүлэг 19.
Вашингтон-пресс клубынхан Ерөнхийлөгчийн урилгаар ирдэг хүндэт зочдын цайллагын үдийн хоолыг жил бүр даадаг уламжлалтай ажээ. Энэхүү хүндэтгэлийн хүлээн авалтанд дэд ерөнхийлөгч, сенатор, сайд нарын танхимын гишүүд, Дээд шүүхийн төлөөлөгчид гээд тасалбар худалдаж авах чадалтай нөлөө бүхий хүмүүс, мөнгө олох сүйхээтэй эсвэл хулгайлж дөнгөх хэн хүнгүй ирдэг ажээ. Уг ёслолын ажиллагааг нь дэлхий дахинд шууд цацдаг тул Америкийн шилдэгийн шилдэг жүжигчид хөтлөгчийн үүргийг гүйцэтгэнэ.
Тэр үед гэнэт Тобигийн аз нь шовойжээ. Юу вэ гэвэл хүүхдийн эцэг тогтоолгох зарга, мухар олгой нь үрэвсэж хагалгаанд орсон, АНУ-ын ерөнхийлөгчтэй нүүр тулсан гэх өөр хоорондоо авцалдаагүй гурван шалтгааны улмаас супер од болох нь тэр.
Энэ жилийн хөтлөгч хийлгэхээр Нэгдсэн Улсын нэгэн алдартай хошин жүжигчинг товлосон байжээ. Гэтэл мань эр долоо хоногийн дараа хүүхдийн эцэг тогтоолгохоор өгсөн арван таван настай хохирогч охины заргын хариуцагч болон шүүгдэх болж, тэрээр өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр тодорхой бус хугацаагаар эх орноосоо нэн даруй зугтан дайжих хэрэгтэй болжээ. Зохион байгуулах хорооныхон товлосон бас нэгэн хөтлөгч болох телевиз, киноны алдарт кино одод ханджээ. Тэрээр Вашингтонд ирсэн боловч маргааш өдөр нь агент нь утасдан жүжигчиний мухар олгой үрэвсэн эмнэлэг явсныг дуулгаж гэнэ. Хүлээн авалт болоход ердөө л зургаан цаг үлдсэн тул зохион байгуулагч гишүүд орны хөтлөгчийг хайх ажилд шуранхайлан орцгоов. Цуутай жүжигчин болгон зураг авалттай завгүй эсвэл товлосон хугацаанд Вашингтонд ирж амжихааргүй хол байлаа. Боломжийн хэмээгдэн товлосон хүн бүхэн бүтэлгүйдэн зөвхөн Тоби Темпл гэсэн нэр л үлджээ. Гишүүдийн нэг нь толгой сэгсрэн,
-Темпл бол шөнийн клубэд тоглодог. Дэндүү цадиггүй амьтан. Ерөнхийлөгчийн дэргэд зоргоор нь тавьж хэрхэвч болохгүй! гэхэд нь,
-За хаанаас даа, бид түүнээс амаа татахыг гуйгаад, материалыг нь хянан эмхэлчихвэл бүх юм ёсоороо болно гэж зохион байгуулах хорооны өөр нэг гишүүн эсэргүүцэв. Ахлагч босч толгой дохин,
-Харчуул минь, оргүйгээс охинтой нь дээр гэгчээр тэгэхээс яах вэ. Мань эр Нью-Йоркод байгаа, цагийн дараа гэхэд энд ирчихнэ. Ямар чөтгөр нь өнөөдөр хүлээн авалт товлодог байна аа! гзлээ.
Ингээд Тоби Темплийг залахаар тогтоцгоов. Тэрээр хүлээн авалтын танхимд хурсан олныг хараад, яг одоо хэн нэг нь энд бөмбөг дэлбэлбэлчихвэл Нэгдсэн Улсын засгийн газар толгойлох удирдагчгүй үлдэх нь гэсэн эсэргүү бодол төржээ.
Ерөнхийлөгч гол ширээний тэргүүнд сууж, түүний араар овоо хэдэн нууц албаны төлөөлөгчид зогсжээ. Үдийн зоогонд бэлтгэн үймэлдэцгээж хэн ч Тобиг ерөнхийлөгчид танилцуулахыг санасангүй. Гэвч энэ нь түүнд юуны ялгаа байх вэ, удахгүй ерөнхийлөгч түүнийг сайн таньдаг, тэр ч бүү хэл тун удаан санах болно гэдэгт мань эр огт эргэлзсэнгүй. Тэр зохион байгуулах хорооны төлөөлөгч Даунтай уулзсанаа, түүний хэлснийг эргэн саналаа.
-Таны тоглолт бидэнд их таалагддаг шүү, Тоби. Та хүмүүсийг элэглэхдээ их наргианч байдаг. Гэсэн хэдий ч. . . гэснээ мань эр хоолой засан, -Харин өнөөдөр энд их эмзэг ноёд, хатагтай нар цугласан байгаа. Мэдээж тэд таны гэм хоргүй хошигнолд гомдохгүй л дээ, гэвч юу хэлэх гээд байна вэ гэвэл, энэ танхимд юун тухай яриа чих дэлснэв тэр бүрийг сурвалжлагчид даруй олзлон аваад дэлхий дахинд цацах гэмтэй. Мэдээж бидний хэн нь ч еренхийлөгч, конгрессын гишүүдийг гомдоохыг хүсэхгүй. Эцэст нь хэлэхэд зочдыг хөгжөөж болно, гэвч хэн нэгнийг бүү уурлуулаарай даа! гэжээ. -Надад итгэ гээд Тоби инээмсэглэжээ.
Үйлчлэгчид аяга тавгаа хурааж дуусмагц нь Даун микрофон руу очиж,
-Ноён ерөнхийлөгч өө, хүндэт зочдоо! Та бүхэнд манай хөтлөгч, хошин урлагын нэрт залуу жүжигчинг танилцуулахдаа баяртай байна. Ноён Тоби Темпл! гэлээ.
Найрсгаар хүлээн аван алга ташилт нижигнэж Тоби микрофоныг чиглэн очоод үзэгчдийг гүйлгэн харчихаад АНУ-ын ерөнхийлөгч тийш эргэв.
Ерөнхийлөгч "ясны дипломатч" гэсэн нэрэндээ огт дүйцээгүй энгийн, хээгүй гүдэсхэн нэгэн байлаа.
Тэрээр "Бидэнд юу хэрэгтэй байна вэ гэвэл бие биетэйгээ зүрх сэтгэлээрээ харьцах явдал. Бүгдийг компьютерт найддагаа зогсооё, төрсөн биеийнхээ авьяаст найдаж эхэлцгээе. Би бусад улсын гадаад явдлын яамдын сайд нартай уулзалт хийх мөчдөө толгойгоор нь биш, бүсэлхийнэзс доохнуур бөгсөн биетэй нь ярьж дасах хэрэгтэй юм гэдгийг би мэдэх болсон" хэмээн нэгэн удаа ард түмэндээ хандан үг хэлэхдээ гэнэ алдсан удаатай.
Ийнхүү алдсан үг нь орон даяар түгэн таржээ. Тоби анх удаа ерөнхийлөгчтэй нүүр тулж байгаадаа баярлан,
-Ноён Ерөнхийлөгч өө, дэлхий дахиныг өөрийн бөгсөөрөө номхотгож байдаг хүнтэй нэг танхимд учирч байгаадаа сэтгэл хөдөлсөнөө юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй нь! гэж бахархсан өнгөөр хэлчих нь тэр.
Эргэн тойрон хирдхийн цочирдож таг дуугүй болцгооход ерөнхийлөгч тэсгэлгүй пар хийтэл инээд алдлаа. Үзэгчид ч түүнийг дагалдан хөхрөлдөцгөөн танхимд алга ташилт нижигнэлээ. Санасандаа хүрсэн Тоби барьц ахиулан сенатор, Дээд шүүхийнхэн, хэвлэл мэдээллийнхэн рүү дайралт хийсэн ч тэд огт гомдож цухалдсангүй.
Эл зоогт гадаад орны яамдын сайд нар хүрэлцэн ирсэн байжээ. Тоби тэдэнд хандан төрөлх хэл дээр нь чадварлагаар элэглэн хошигноход сайдууд толгой дохин сайшаан хөхрөлдөцгөөв.
Үзэгчид суудлаасаа босон талархаж мань эр бүхий л үдшийн турш алга ташилтаар шагнуулан, тэр ч атугай ерөнхийлөгч суудлаасаа босон, өөрөө Тоби дээр хүрч очин,
-Гайхалтай, ёстой гайхалтай! Даваа гаригийн орой бид Цагаан ордонд даруухан оройн зоог барих юм, хэрэв зээ. . . би тун их баярлахсан.
Маргаашийн өдрийн бүх л сонингуудад Тоби Темплийн ялгуусан амжилтын тухай бичицгээн, түүний тэнд хэлсэн хошин үгс амнаас ам дамжин тархах болов. Тэрээр Цагаан ордонд уригдан мөн л дориухан шуугиан дэгдээжээ. Нэр хүнд бүхий театр, клубуудээс урилга заллага тасралтгүй хөврөн Тоби английн хатан хааны өмнө, сайн санааны тоглолтонд, Лондонгийн "Палладиум" театрт, Урлагийн үндэсний хорооны хуралд суун, Ерөнхийлөгчтэй гольф тоглохоор Цагаан ордонд байнга уригдан хооллох болжээ. Тэр хуулийнхан, губернатор, томоохон корпорацийн ерөнхийлөгчидтэй учран ширүүхэн элэглэх тусам тэд улам бүр Тобиг хайрлах болов.
Урилга заллага баян далай мэт цалгилж энэ бүхэн өнгө мөнгө бизнестэй огт хамаагүй байгаад Клифтон Лоренс Тобигоос багагүй сэтгэл хөдлөн баярлана. Тобитой учирсан нь сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн чухал учрал байсан агаад Лоренс Тобиг өөрийн хүү мэт үзнэ. Тэрээр бусад үйлчлүүлэгчдээс илүүтэй цаг хугацаа, эрч хүчээ зөвхөн Тобид зориулна.
Мань эр шоу бизнесийн хүрээнд ховорхон тохиолдох өгөөмөр, нинжин сэтгэлийг эрхэмлэн хүч хайрлалгүй ажиллан өөрийн авьяас билгээрээ тодорч улам бүр гялалзах болов.
-Лас Вегасын сайн сайн зочид буудлууд араас чинь хөл мэдэн хурдалцгааж байна хэмээн Лоренс шинэ сонин мэдээ дуулгаад,
-Дурын үнэ хөлсөөр шүү. Тэдэнд мөнгө чухал биш, гагцхүү чамайг л хүсч байна. Мөн "XX зуун Фокс" "Юниверсал", "Пан Пасифик"-ууд зохиол явуулан гол дүрд нь чамайг тоглохыг гуйж байна. Эсвэл Европ даяар аялан дурын теде-студиудэд шоу-бизнес хийж болох юм, үлдсэн хугацаандаа Вегаст тоглох төлөвлөгөө гаргая гэлээ.
-Телешоугаар хэдийг олж болох вэ, Клиф?
-Долоо хоногтоо цагийн эстрад концерт тогловол дор хаяж тэднээс арван мянгыг авч дөнгөнө. Хоёр гурван жилийн гэрээ хийчихнэ. Чи тэдэнд үнэхээр хэрэгтэй байгаа бол, тэд хэлсэн бүгдийг хийнэ.
Тоби хөл нь газар хүрэхгүй хөөрөн баярлаж буйдан дээр халхайн суулаа. Тоглолт бүр 10000, жилийн турш тоглоно. Мөрөөдлийн ертөнцдөө хүрэхэд гурван жилд сая гаруй доллар! Тоби Клифтоныг ширтэв. Гэмгүй царайлан суух агент эрийг хараад Тоби мань эр дотроо хэрхэн баярлан хөөрч байгааг нь тун сайн ойлгож байлаа.
Тэрээр Тобиг телевизийнхэнтэй гэрээ хийхийг хүсч байгаа. Яагаад үгүй гэж? Клифтон Тобигийн хүнд хүчир ажлыг зохицуулсныхаа харамжинд 120000 доллар хүртэх болно. Лоренс ийм шан хүртэх ёстой бил үү? Тоби дахин хэзээ ч бохир заваан толгой хоргодох газар эрэн бэдэрч, согтуу үзэгчид өмнөөс нь хоосон лонх шидлэхийг, хямдхан янхан хүүхнээс хүртсэн заг хүйтэн өвчнөө эдгээх эм тан хайн үхэн хатан гүйхээргүй болжээ. Энд тэндгүй арвагнан гүйлдэх жоомтой өрөө тасалгаа, идэхийн эцэсгүй хуршсан хоол, нэр нь ч үл мэдэгдэх хот дамжин шөнөжингөө эцэс төгсгөлгүй аялах ямар байдлыг Лоренс яахан мэдэх билээ? Үгүй, тэр хэзээ ч ойлгохгүй.
Хэн нэгэн шүүмжлэгч Тоби Темпл нэгэн шөнийн дотор од болсон хэмээснийг нь сонсоод Тоби удтал инээжээ. Мань эр Клифтон Лоренс руу харан толгой дохиод,
-Өөрийн телешоу хийе гэлээ.
Долоон хоногийн дараа "Консолидэйтэд бродкастинг"-тэй гэрээ хийжээ.
-Телекомпанийнхан дутсан санхүүжилтыг аль нэг кино студээр гаргуулахыг хүсч байна гэж Клифтон Лоренс Тобид хэлснээ,
-Дашрамд хэлэхэд би зураг авах гэрээ байгуулчихаж дөнгөх учраас энэ санал надад таалагдаж байна гэлээ.
-Ямар студитэй?
-"Пан-Пасифик".
-Сэм Уинтерс үү? гээд Тоби царай барайлган асуув.
-Яг зөв. Бизнесийн хүрээнд түүнээс илүү захирал үгүй гэж би үздэг. Тэгээд ч түүнд кино зохиолын эрх байгаа нь бидэнд чухал байна! "Залуу эр Өрнийг зорьсон нь".
-Би түүнтэй хамт армид алба хаасан юмсан.
-Сайн байна. Тэр надад өртэй. Мань хүнийг шахна аа!
Клифтон Лоренс, Сэм Уинтерс хоёр халуун орны модны үнэр ханхалсан агаараар амьсгалан "Пан Пасифик" студийн бүгчим оргисон спорт зааланд сууцгаана.
-Амьдралаа гэж! гэснээ агент эр санаа алдаад,
-Мөнгө хэнд хэрэгтэй юм бэ?
-Үнэ хаялцан наймаалцахдаа чи яагаад энэ үгээ хэлдэггүй билээ, Клиф! хэмээн Уинтерс мушигнан инээв.
-Анд минь, чамайг хэт эрхлүүлэхгүй гэсэндээ л тэр.
-"Консолидэйтэд бродкастинг" Тобитой гэрээ байгуулсан гэж би сонссон.
-Тэгсэн. Урьд өмнө ховорхон санал болгодог байсан тийм өндөр үнэзр.
-Шоуныхаа дутсан санжүүжилтыг хаанаас авах гэж байна даа?
-Чи яагаад энэ тухай асууна вэ, Сэм?
-Бид туслаж чадахсан. Тэр ч байтугай би зураг авалтын талаар тохироход ч бэлэн байна. Дөнгөж саяхан "Залуу эр Өрнөдийг зорьсон нь" кино зохиол худалдаж авсан. Тоби гол дүрд нь яг таарна гэж бодож байна.
Лоренс хөмсөг зангидан,
-Чөтгөр ав! Би урьд нь мэдээгүй нь харамсалтай! "Метро-Голдвин-Мейер"-тэй хэдийнэ тохирчихсон гэв.
-Гарын үсэг зурчихсан уу?
-Бараг л... Би амлачихсан. . .
20 минутын дараа гэхэд Клифтон Лоренс Тоби Темплийг: "Залуу эр Өрнөдийг зорьсон нь" киноны гол дүрд тоглуулахын
зэрэгцээгээр "Пан Пасифик" студи түүний телешоуг санхүүжүүлэхээр тохирчээ.
Тоби Темплийн гэрээнд мань эр сургуулилт дээр байх албагүй гэсэн зүйл орсон агаад түүний орлон тоглогчоор уригдсан жүжигчин шог жүжиглэл, бүжгийн номерт нь тоглон Тоби зөвхөн бичлэг хийх сургуулилт дээр ирэх ёстой байлаа.
1956 оны 9 -р сард Тоби Вайн-стритын шоуны бичлэг хийж буй театрт хүрч ирэн дүн нурууг нь үзэхээр эхний эгнээнд тухлан суулаа. Жүжиг дуусахын алдад тэрээр тайз руу харайн гарч орлон тоглогчийн оронд зогслоо. Гэтэл заалын уур амьсгал жигтэй сонихноор өөрчлөгдөж, тоглолт тэр чигээрээ амь орж гялалзсан агаад энэ үдэш 40 сая телевиз үзэгчид дэлгэцнээсээ нүд салгаж чадсангүй.
Телевизийнхэн чухамдаа дур татам Тоби Темплийн дүрийг дэлгэц дүүрэн үзүүлэхэд олон түмэн амьдаар нь үзэхсэн гэж туйлаас мөрөөдөж . . . Шоу нь галзуутай амжилтанд хүрч хамгийн өндөр рейтинг хүртжээ. Өдгөөгөөс эхлэн зуун зууны туршид Тоби Темпл ерийн нэг од биш супер од болон хувирав.


_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 9:48 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Бүлэг 20.

Голливуд жинхэнэдээ Жиллийн хүсэн мөрөөдөж байснаас илүүтэй хүчтэй сэтгэгдэл төрүүлэв. Бүсгүй хэдэн өдөр дараалан жуулчдын хамт Голливудын дурсгалт газрууд, кино оддын амьдардаг дүүргээр аялажээ. Жилл хэзээ нэг цагт Бель-Эйрт эсвэл Беверли-Хиллзэд амьдрах болно гэдэгтээ итгэж байлаа. Харин бүсгүй одоогоор ягтаа тулсан тавилгатай арван хоёр унтлагын өрөө бүхий дотуур байрны үзэмж муутай хоёр давхар модон байшингийн нэг өрөөнд нь суух болжээ. Өрөөний хөлс нь тийм ч үнэтэй биш нь бэл муутай Жиллд зол болон гэрээсээ авч гарсан 200 доллараа жаахан ч атугай хэмнэхэд нэмэр болж байв.
Эл байр нь Голливудын зүрх болсон Голливуд-стрит, Вайн-стритээс холгүй, хэдхэн минут алхаад хүрчих Бронсонд байрлана. Эндхийн арван хоёр оршин суугчид нь олны юм уу туслах дүрд ч гэхнээ хавчуулагдан дүрээ үлдээчих санаа өвөртөлсөн, зарим нэг нь кино урлагийн бизнесээ орхин чөлөөндөө гарцгаасан нь Жиллийн сонирхлыг ихэд татжээ. Ноорхой халаад, үрчгэр костюмтай, үсэндээ бигуж ороон, төдий хуучин биш ч гэлээ өнгөө алдан элэгдсэн гуталтай "хөгшчүүл" хийх юмгүй өдөржин гадуур хэсүүчлэмз. Орой үдшийн цагаар тэд нурж унах шахсан тавилгатай нийтийн өрөөнд цуглацгаан шинэ соргог дуулсан мэдсэнээ солилцон, хов зөөн хошуу худалдацгаадаг аж. Бүгд Жиллд зөрөлдөөнтэй ч гэлээ чин сэтгэлийн зөвлөгөө өгцгөөнө.
-Хонгорхон минь кино урлагг шургалж орох хамгийн сайн арга бол өөрийг чинь таалах Т-ЭН-ыг олох хэрэгтэй гэж саяхан телевизээс халагдсан яравгар бүсгүй ятгана.
-Т-ЭН гэж юу юм бэ? гэж Жиллийг гайхан асуухад нь, -Туслах найруулагч юм хэмээн бүсгүй хүлцэнгүйгээр тайлбарлаад,
-Тэр л чухамдаа тоо бүртгэгчийг хөлсөлдөг юм гэжээ. Жилл тоо бүртгэгч гэж хэн болохыг асуухаас зовлоо. -Миний саналыг мэдье гэж байгаа бол хэн нэгэн хүүхэмсэг найруулагчтай танилцах хэрэгтэй. Туслах найруулагч зөвхөн өөрийн зурганд авна, гэтэл найруулагч юунд ч хүргэж чадна! гэсээр дал гаруй настай, шүдгүй эмгэн хөндлөнгөөс оролцов.
-Дэмий донгосох гэж! Тэд чинь бүгд л азарган тахианууд хэмээн урьд нь нилээдгүй догшин дүрд тоглож байсан болов уу гэмээр халзан жүжигчин хошуу нэмлээ.
-Ялгаа юу байна?! Хамгийн гол нь нүүр тал олон шургалж орох, орсон хойноо бол өөр гэсээр найруулагчийн тушаалд санаахаархаж буй нүдний шилтэй, буурьтай нэгэн залуу үг хавчуулав.
-Нийтийн хэсгээс эхлэвэл яасан юм бэ? гэж Жилл хулган асуугаад,
-Бүртгүүлэх төв товчоонд .. . гэвэл,
-Энэ тухай бодохын ч хэрэггүй. Чамд гоц гойд авьяас, мэргэжил үгүй бол зуун жил хүлээсэн ч бүртгэхгүй.
-Өршөөгөөрэй, та юу гэв ээ?
-За даа, жишээлбзл чи хөл гаргүй, өрөал татуу бол ердийн хөлсний 21 доллар хагасын оронд 33 доллар 58 цент, бас чи өөрийн өмсгөл хувцастай эсвэл морь унаж чаддаг бол 28 доллар 33 цент хүртэнэ. Хөл бөмбег, бейсбол тоглож чаддаг бол өрөөл татуучуудад өгдөг хөлсийг өгнө, за тэгээд заан эсвэл тэмээ унавал 55 доллар 94 цент авна даа. Сайн санаанаас зөвлөхийг минь сонс, нийтийн дунд хутгалдахын хэрэггүй. Болж өгвөл туслах дүр олж тоглохыг бод.
-Ялгаа юу байгааг ойлгох юм алга хэмээн Жилл үнэнээ хэлэв.
-Туслах дүрд тоглож байгаа жүжигчин заавал ч үгүй ам ангайн хэд гурван үг хэлдэг ёстой, нийтийн дунд тогловол үг хэлэхийг зөвшөөрдөггүй юм. Дуу оруулагч нар түүнийг хийнэ.
-Юуны түрүүнд агенттай болох хэрэгтэй.
-Би түүнийг чинь хаанаас олох болж байна?
-"Актере кино"-ноос хаягийг олж болно. Кино жүжигчин Гильдия уг сэтгүүлийг эрхэлдэг юм. Миний өрөөнд нэг дугаар бий. Одоохон аваад ирье.
Агентуудын нэрсийн жагсаалтыг удаан шүүсний эцэст 12 жирийн агентыг сонгожээ. Алдар цуутай агентуудтай холбоо барих боломж Жиллд тун хомс гэдгийг бүгд нэгэн дуугаар зөвшөөрлөө.
Хаяг бичсэн хуудас барьсаар Жилл агентын эрэлд мордов. Зургаан агент нь бүсгүйтэй үг солихоос эрс татгалзаж, долоо дахь агентын оффис руу орж явахдаа халз мөргөлджээ.
-Өршөөгөөрэй, би намайг төлөөлөх агент хайж явна гэсээр Жилл түүнд хандан өгүүлэв.
Мань эр бүсгүйн хөлөөс толгой хүртэл нэвт шувт ширтээд,
-Цомгоо үзүүлээдэх гэв.
-Ямар цомог? хэмээн Жилл гайхширан асуув.
-Байх л ёстой доо, хот орж ирээд хагас цаг бололгүй наашаа ирсэн юм биш биз? Цомоггүй бол юу ч бүтээж чадахгүй. Олон төрөл маягаар зургаа авахуулаадах. Болж өгвөл нүцгэн биеэ, цээж, бөгсөө. Сонирхол татахуйцаар шүү!
Жилл "Дэвид Селзник студиоз"-оос холгүй Сильвер-ситид зурагчин олж, мань эр ажлын хөлсөнд 35 доллар аваад, долоо хоногийн дараа Жиллд зургийг нь өгвөл үнэхээр сэтгэл татам сайхан гарчээ. Бүсгүй жинхэнэ гоо үзэсгэлэнтэй харагдана. Дуран авай бодолд автсан, уурлан хилэгнэсэн, уяран гунигласан, жавхаалаг гээд бүхий л зан чанарыг нь тусгаж . . . Зурагчин зургуудыг гялгар уутанд савлаж өгөөд,
-Эхний нүүрэнд нь биеийнхээ харьцааг бичээрэй гэжээ.
Биеийн харьцаа! Энэ чинь дараагийн алхам!
Хоёр долоо хоног өнгөрчээ. Жилл жагсаалтан дахь бүх агентуудтай уулзахыг хичээн өдөржин гэлдрэхэд тэдний хэн нь ч түүнийг сонирхсонгүй. Нэг нь тэр ч бүү хэл,
-Чи өчигдөр бас энд ирсэн биш үү гэлээ.
-Үгүй, би наашаа ирээгүй л дээ хэмээн Жилл толгой сэгсрэв.
-За тэгвэл чамтай адилхан бүсгүй байжээ.Та анзаарч хараарай. Хамгийн хэцүү нь бүгд л Элизабет Тейлор, Лана Тернертэй эсвэл Эва Гарднертай адил харагддаг юм. Хаа нэгтээ өөр хотод очиж ажил хайхыг бод. Хөөрхөн хоншоор, сонгодог гэмээр гайхалтай бие хаатай чамайг булаалдаад авна. Харин Голливудад ийм бүсгүйчүүл захаас аваад үй түмээрээ байдаг юм. Нэг л хэвийн царайлаг сайхан охид бүсгүйчүүл сургуулийн жүжигт тоглох, гоо бүсгүйн тэмцээнд шалгарах эсвэл ганц удаа ч гэхнээ кинонд тоглох гэж өөр өөрийн ертөнцөөс сүрэг сүргээрээ наашаа ирцгээдэг юм! Надад итгэж үз, бүжинхэн минь, чи өчигдөр энд ирсэн! гэлээ.
Хувь заяа нэгт хөршүүд нь эрвийх дэрвийхэзрээ бүсгүйд туслан шинээр жагсаалт гаргаж өгөх авч эдгээр агентуудын контор нь ядуу доройхон тул хотын захад байрлах агаад уулзалтын үр дүн өнөө л хэвээр байлаа.
-Туршлагатай болсон хойноо ир дээ, жаалхан минь. Чи давгүй хөөрхөн юм, хоёр дахь Гарбо болохыг хэн байг гэхэв, гэхдээ түүнд чинь зориулах зав даанч алга. Кинонд дүр аваадах, тэгвэл би агент чинь больё хэмээнэ.
-Хэн нэг нь надад ажил өгөхгүй бол би хэрхэн дүр авах юм бэ?
-Хамаг учир үүнд л байна даа. Амжилт хүсье.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 9:50 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Ингээд Жиллд Голливудын цэцэрлэгт гудам дахь кафед суух зуур нэгэн бүсгүйн ярьсан сүүлчийн ганц агентлаг үлдлээ.
"Даннинг Эйженси" нь Ла-Сенегагаас холгүйхэн их хотын "нойрмог" дүүрэгт байрлах ажээ. Жилл уулзалт товлохоор утасдвал нэгэн эмэггэй 6 цагт ирэхийг хүсчээ.
Тэрээр урьд нь зочдын өрөө байсан ажлын бяцхан өрөөнд ороод явчихав. Өрөөний тавилга нь цаасанд дарагдсан, хол-цорч элэгдсэн хуучны бичгийн ширээ, энд тэндгуй онги татаг-дан ханзарсаныг нь шархны туузаар наан торгоосон хиймэл илгэн бүрээстэй буйдан, гурван сүлжмэл сандлаас өөр юмгүй ажээ. Хажуугийн өрөөнөөс өндөр биетэй, хүнд жинтэй, цэцэг өвчний ул мөр болсон цоохор царайтай, нэгэн эмэгтэй гарч ирээд,
-Хэлло, юугаар туслах вэ? гэлээ.
-Би Жилл Касл байна. Ноён Даннингтай уулзахаар тохирсон юм гэв.
-Хатагтай Даннингтай хэмээн эмэгтэй залруулаад,
-Би байна гэлээ.
-Өршөөгөөрэй! Би бодохдоо. ..
-Зүгээр дээ гээд эмэггэй элэгсэгээр инээмсэглэв.
"Тун давгүй шүү" гэж Жилл бодоод гэнэт сэтгэл нь хөдлөөд ирлээ.
Эмэгтэй агент гэж түүний санаанд урд нь яагаад орсонгүй вз! Зовлон гунигийг амсалгүй тойрч гардаг хэн байлаа! Эл бүхнийг амссан хэн бүхэнд залуухан бүсгүй танихгүй их хотод цор ганцаардах ямар хэцүүг ойлгохсон доо! Магадгүй, хатагтай Даннинг ойлгон туслах юм билүү, хэн байг гэхэв!
-Та цомгоо аваад иржээ дээ, үзэж болох уу?
-Бололгүй яах вэ? гээд Жилл цомгоо сарвайв.
Эмэгтэй хуудсыг эргүүлэн нэг бүрчлэн үзээд,
-Та зураг дээр сайхан гарчээ хэмээн хүлээн зөвшөөрөн толгой дохин өгүүлэв.
-Баярлалаа гэхээс өөр юу ч хэлэхээ мэдэхгүй Жилл арай ядан амандаа бувтналаа.
Даннинг усны хувцастай Жиллийн зургийг үзээд,
-Боломжийн сайхан биетэй юм. Та хаанаас ирсэн бэ? гэлэз.
-Техас мужийн Одессоос.
-Голливудэд ирээд удаж байна уу, Жилл?
-Бараг хоёр cap.
-Олон агентуудаар орсон уу?
Хормын төдий Жиллд худал бурах санаа гялсхийснээ эмэгтэйн нүднээс түүнийг ойлгох өрөвч сэттэлийн өнгө илрэхийг олж хармагц,
-Бараг 30 гаруйгаар орсон хэмээн үнэнээ өчив.
Хатагтай Даннинг тачигнатал хөхөрч,
-Эцэст нь Роуз Даннинг дээр иржээ! За яахав, муу нь юу байх билээ? Мэдээж би тийм ч олны танил биш ч гэлээ, миний үйлчлүүлэгч нар ажилгүй суудаггүй юм.
-Гэхдээ би кино шийнд тоглож байгаагүй. . .
Эмэгтэй өчүүхэн төдий гайхсангүй толгой дохин,
-Тэгсэн бол аль хэдийнэ агенттай болчихсон, над дээр ирэхгүй байсан биз. Би залуу авьяастнуудыг хайн, ажил олж өгдөг юм. Алдартай агентууд тэднийг таньмагц олзлон авцгаадаг гэлээ.
Өчнөөн олон хоногийн дараа сая л нэг Жиллд итгэлийн бүдэгхэн гэрэл тэртээ алсад сүүмэлзэж эхлэв.
-Та.. . та миний агент болно гэж үү?
-Надад олон үйлчлүүлэгч бий ч, тан шиг сайхан тийм ч олон биш. Юуны өмнө танд тоглох урилга олж өгнө. Үүнээс өөр арга байхгүй, тийм биз?
Жиллийг үнэн сэтгэлээсээ баярлах сэтгэл нөмрөн авав. Роуз Даннинг үргэлжлүүлэн,
-Хараал идсэн энэ хотод зовлон их бий. Тан шиг багачуулд хэн ч боломж олгохыг хүсдэггүй юм. Бүх л студиуд шинэ авьяастнуудаар ангаж цангаж байдаг атлаа тэднийг кино
зурагтаа авдаггүй нүгэлтэй улс. Таныг яах ёстойгоо би мэдэж байна. Тесси Брэндийн шинэ кино, Тоби Темплийн тоглож буй Савангийн дуурьд тоглуулах нь зүйтэй юм байна гэлээ.
Жиллийн толгой эргэн,
-Намайг үнэхээр. . .
-Тэгэлгүй яах вэ, авна. Хэрэв би зуучилбал шүү. Тэд надад муу бараа байдаггүйг сайн мэддэг юм. Мэдээж, энэ бүхэн өчүүхэн юм, гэвч юунаас эхлэхийг чи ойлгож байгаа биз гэлээ.
-Өө, хэрэв энэ бүхэн бүтвэл танд их баярлалаа. . . хэмээн Жилл шулганав.
-Миний санаж байгаагаар надад хаа нэгтээ савангийн дуурийн зохиол байх ёстой сон.
Роуз Даннинг чүү чамай өндийн босч сандлаа түлхэн Жиллийг араасаа дага хэмээн дохиод хажуугийн өрөө рүү алхлаа.
Тэд хоёр ортой, цонхны доод буланд нь төмөр шүүгээ тавьсан унтлагын өрөөнд орлоо. Даннинг хөлөө чирэн майжганасаар шүүгээ рүү дөхөн очиж онгойлгоод зохиол гарган Жиллд өгөөд,
-За энэ. Найруулагч нь миний сайн найз. Хэрэв бүх юм сайхан болбол, чи ажилгүй үлдэхгүй ээ гэлээ.
-За би хичзэнээ! гэж Жилл чин сэтгэлээсээ амлахад сайхь эмэгтэй инээмсэглээд,
-Би таныг мэдэхгүй таг харанхуйгаар зуучлаж чадахгүй. Та хэдэн мөр уншаад үзэхгүй юу? гэлээ.
-Мэдээж, тэгэлгүй яахав.
Роуз Даннинг орон дээр суун зохиолыг нээснээ,
-Алив, энз үзэгдлээс эхэлье гэв.
Жилл эхийг түргэн гэгч гүйлгэн уншлаа. Зохиолыг гэртээ аваачиж эсвзл дор хаяж хагас цаг ч гэхнээ бэлдвэл арай л дээр байхсан. Гэвч туүнд боломжийн гэх сэтгэгдэл төрүүлэхийг ихэд хүснэ.
-Бэлэн үү!
-Тийм-тийм, бараг л бэлэн.
Жилл нүдээ анин өөрийгөө гол дүрийн баатраар төсөөлж эхлэв. Баян хатагтай яг л түүний тоглож өссөн охидын эх шиг. Эл хатагтай нар амьдралынх нь бүх баялаг өөрт нь заяах ёстой, бусад өөрт нь үйлчлэх албатай юм шиг сурчихсан, яг л Сисси Топпинг мэтийн улс байдаг сан. Жилл гүн амьсгаа аваад уншиж эхэллээ.
-Питер, бидэнд ярих хэрэг байна.
-Яг одоо юу? гэж Роуз хажуугаас нь өлгөв.
-Их ч удаан тэслээ. Тэгээд ч өнөөдөр Рино руу ниснэ
-Тэгнэ вий, бүр үүндээ тулаа юу?
-Андуурч байна. Питер би энэ онгоцонд суух гэж бүхэл бүтэн таван жил мөрөөдлөө, тэгээд ч энэ удаа санасандаа хүрнэ гэв.
Роуз Даннинг Жиллийн гуяан дээр гараа тавиад,
-Тун сайн байна, үргэлжлүүл гэж сайшаан толгой дохисон боловч гараа авсангүй.
-Чи эрийн цээнд хүрэхгүй өдийг хүртэл мориор тоглож суух чинь хэцүү байна. За яах вэ, одооноос эхлээд би чиний наадгайд оролцохгүй.
Жиллийн гуян дээрх эмэгтэйн хуруунууд жигтэй хөдлөх нь нэг л хачирхалтай санагдаад явчихлаа. Эзэгтэй тайтгаруулан,
-Тун сайн. Үргэлжлүүл гэв.
-Хойшид чиний тухай сонсох хүсэл алга. Ойлгов уу? Хуруугаа улам хурдан хөдөлгөн хэвлий дээгүүр нь жирэгнүүлснээ улам бүр доошлуулав. Жилл зохиолыг хаагаад Роузыг гайхан ширтэхэд, эмэгтэйн царай улайн, нүд нь харанхуй будан татвуу гэлтэй сүүмийлээ.
-Цааш нь унш хэмээн сөөнгөтөн бөвтнөв.
-Ча.. . чадахгүй нь... Хэрэв та... Энхрийлэл улам шургуу болоод,
-Наадах чинь эр эмийн явдлын хэрүүл учраас сэтгэл хөдлөлийг чинь гаргуулах гэж байна. Чиний өдөөгдөж байгаа эсэхийг л мэдрэх гэсэн...
Гар нь улам хүчтэй хөдлөн Жиллийн салтаа завсраар нь шурган орлоо.
-Үгүй! гээд бүсгүйн бие жихүүцэн чичигнэснээ үсрэн бослоо.
Эмэгтэйн амнаас шүлс гоожих үзэгдэв.
-Надад тааламжтай ханд, би чамд туслаж чадна. Хонгор минь, нааш ир хэмээн аргадан гиншив.
Роуз гараа сарвайн Жиллийг тэврэн авахаар зүтгэхэд бүсгүй ухасхийн гарч зугтлаа. Гудамжинд гарч очоод Жиллийн толгой эргэн арай ядан хана түшин авахад тархи толгой нь янгинан өвдөх нь гагцхүү Жозефина Цински бүсгүйд байдаг өвчин шаналгаа ажээ.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 9:54 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Хагас жилийч турш Жилл Касл шоу-бизнесийн "хаяа" сахин амьдрагч, хамаг амьдралаа үрэн кино урлаг, телевизэд шурган орчих гэсэн "горьдогсод" овгийн үндсэн гишүүн болон түр зуурын ажил хийн гол зогоож явлаа.
Эрт овгийнхон түүдэг галаа тойрон суугаад баатарлаг домог туульс хеөрөлддөг асан бол "горьдогсод" овгийнхон Шваба эмийн санд цуглан шоу-бизнесийн гайхамшигт домог, шинэ сониноо хуучлан хүүрнэлдэж хүйтэн кофе ууцгаан хэд хэдэн цагаар сууцгаана.
Тэд хэдийгээр аз нь шовойж, од нь гийхгүй ч гэлээ ямар теле киноны гол дүрийг солих гэж байгаа, ямар продюссер хэн гэгч найруулагчийн орноос босч ирсэн, аль телестудийн захирал тушаал ахих гэж байгаа гэхчилэн шинэ соргог мэдээллийн тэхий дунд нь хутгалдан явцгааж чих дэлсэж амжицгаадаг аж. "Горьдогсод" мөрөөдөлдөө хүрэхийн тулд яаж ийгээд студийн харуул хяналтынхны нүдийг хариулсхийн орж явцгаах тэр цагт Бурхан алтан бүрээгээ бүрээдэн өмнө нь хэрэм мэт тусгаарлаж байсан хана туурга бутран нурж, Сэм Уинтерс шидэт дохиураар дохин, тэд гайхан шагшрах үзэгчдийн өмнө од болон хувирахыг мөрөөдөцгөөнө, Шваба эмийн сандаа кофе балган өөрсдийн мөрөөдлөөрөө бие биесээ бүлээцүүлэн ид шидийн хаалганы босгон дээр үргэлжийн мөнхөд бэлэн зэлэн зогсоцгооно.
Тэд супермаркет, гарааш, гоо сайхан, машин угаагч гээд эсэн бусын ажил эрхэлцгээн хамтран амьдарч, өөрт таарсан өрөөсөн дугуйтайгаа гэрлэцгээн, заримдаа салж сарницгаах авч хорвоогийн шар наран, бор хоног тэднийг элээн санчигнаасаа бууралтан, хоногийн эргэлтэнд шинэ үрчлээ үүсэн нүүр хувиргагчид илүү төвөг удах болсноо үл анзаарна. Тэд гүйлгээгүй бараа мэт голдогдсон амьдралаа шинээр эхлэн үр хүүхэд төрүүлэн, кино шийнд тоглоно хэмээн хий мөрөөдөнө.
Арай залуу царайлаг бүсгүйчүүл нь "ор хөнжлийн ажил" гэгчийг эрхэлнэ.
-Хөнжилдөө хэдэн минут хэвтээд хорин янчаан олж дөнгөж байхад өглөөнөөс орой хүртэл нуруу бөгтийлгөн ажиллахын хэрэг юу байна! Агент утасдаж ажилд дуудахгүй бол хэмхэрч дуусах нь ээ!
Жилл энэ мэтийн явдлыг огтод сонирхсонгүй, хамгийн гол нь ажил олох хэрэгтэй. Хөөрхий польш бүсгуй Дэвид Кэньоны эхнэр болж чадахгүйгээ одоо л сайн ойлгожээ. Харин кино од Жилл Касл чадах бүхнээ хийнэ, "хэрэвзээ санаандаа хүрч чадахгүй бол эргээд Жозефина Цински дүрдээ хувирах хэрэг үү".
Тэрээр үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, яасан ч үгүй.
Торьдогсод овгийнхны нэг Хэрриет Маркус бүсгүй Жиллийг кино урлагт алхуулан анхны дүрд тоглуулжээ. "Юниверсал" студид авч буй "эмнэлгийн" тухай теле киноны найруулагчийн 2-р туслах Маркусын үеэл эгчийн нөхрийнх нь ах Жиллийг туслах дүрд тоглуулж өгөхийг зөвшөөрчээ. Жилл өвчтөний орны дэргэд зогсон даралтыг нь үзэж байгаад тасагт орж ирсэн эмч,
-Тэр яаж байна, сувилагч аа? гэж асуухад,
-Дээрдэхгүй нь гэж айх юм, эмч ээ гэж хэлэх сувилагчийн дүрд тоглох болжээ.
Даваа гаригийн өглөө Жиллд хэлэх үгийг нь хувилсан хуудас цаас өгөөд маргааш өглөө зургаан цагт нүүр хувиргах өрөөнд хүрч ир хэмээв. Бүсгүй бүтэн өдрийн турш бэлджээ. Түүнд бүхэл бүтэн зохиол өгөөгүй нь юутай харамсалтай вэ!
Жилл дүрийн сувилагч эмэгтэй ямар хүн болохыг төсөөлөхийг хичээлээ. Нөхөртэй юу? Ганц бие бүсгүй юу? Эсвэл эмчид нууцхан дурлаа юм болов уу? Өвчтөнтэй хэрхэн харьцдаг бол?
Жилл ганцхан өгүүлбэрийг харамссан, сэтгэл зовсон, зэмлэсэн янз бүрээр давтан, нойргүй хоносон ч гэлээ өчүүхэн төдий ядрахыг мэдэрсэнгүй.
Тэрээр Хэрриетын машиныг түр аван студийн үүдэнд ирэхэд үүр дөнгөж хаяарч байсан тул харанхуй байлаа. Жилл хаалгачид нэрээ хэлбэл тэрээр жагсаалт шүүн үзээд,
-Долоон номерын зураг авалтын талбай. Чигээрээ хоёр хороолол, дараа нь баруун тийш эргэ хэмээн дохин замчлав.
Түүний нэр жагсаалтанд орчихож! Студид өөрийг нь хүлээж байх нь! Ид шидийн зүүд шиг бүх юм бүтлээ. Зургийн талбай руу явах замдаа Жилл ямар янзаар тоглохоо найруулагчтай зөвлөхөөр шийджээ.
Бүсгүй машинаа зогсоолд тавиад зургийн талбай руу ороход талбайг тэр чигээр нь гзрэлтүүлсэн, оператор ажилчид өөр хоорондоо нэгэн сонин этгээд хэлээр ярилцах аж. Жилл ганц ч үгийг нь эс ойлгон ийш тийш гайхан харвал энд тэр чигээрээ шоу-бизнесийн үнэр ханхлаж буйг бахдан анзаарав. Энэ түүний ирээдүй, түүний ертөнц! Жилл бусадтай адилгүй гэдгээ найруулагчид үзүүлж чадахсан! Тэрээр бусдын адил ерийн нэг жүжигчин биш, бие даасан хувь хүн өмнө нь зогсож байгааг ойлгох болно.
Найруулагчийн 2-р туслах Жиллийг өөртөө нь адил бусад олон жүжигчдийн хамт хувцасны өрөө рүү аваачин, бүсгүйд сувилагчийн хувцас өмсгөөд нүүр хувиргаж буй зургийн талбай руу аваачив.
Жилл мань туслахад нэрээ ч хэлж амжилгүй "өвчтөний ор" руу яаравчлахад найруулагч нь ухаантай, өвчтөнөө энэрэх өрөвч сэтгэлтэй, мэс засалч эмч Род Хэнсонд ямар нэгэн юм тайлбарлаж байлаа. Жиллийг ойртон очих тэр үед сайхь жүжигчин,
-Миний бодлоор, немц овчарка ч наад новшоос чинь арай дөнгүүр текст хэлж мэднэ шүү. Зохиогч яагаад өчүүхэн ч төдий бодгаль чанар надад гаргаж өгсөнгүй вэ, чөтгөр ав гэж! хэмээн хилэгнэх дуулдав.
-Род оо, манай цуврал гараад аль хэдийнэ таван жил болсон, булгаар илэхэд уйлаад, булаар жанчихад инээх гэгчээр чи тэртэй тэргүй үзэгчдэд таалагдах болно!
-Бүгд бэлэн, гэж оператор хажуунаас нь оролцов.
-Баярлалаа, эхэл гэж найруулагч толгой дохиод Хэнронд хандан,
-Алив ангаахай минь, үзүүлээд өг. Хожим ярилцья! гэлээ.
-Бурхан минь гэж, тэсэх арга алга! гэж үглэсээр жүжигчин эр цааш явлаа.
Найруулагч ганцаар үлдэн Жиллд түүний ажлын хүндийг ойлгож буйгаа илэрхийлээд, хэрхэн тоглохоо асуух алтан боломж гарах нь тэр.
Бүсгүй түүнд дөхөж очоод найрсгаар инээн,
-Намайг Жилл Касл гэдэг. Сувилагчийн дүрд тоглоно. Энэ дүр их давуу талтай гэж бодох юм, надад нэг санаа. . . гэтэл найруулагч хайнгадуу толгой дохиод,
-Орны дэргэд очоод зогс! гэчихээд цааш холдон оператортой ярьж эхлэв.
Жилл түүний араас гайхан хоцров. Хэрриетийн үеэл эгчийн нөхрийн ах Жиллд дөхөн ирж,
-Тэнгэр минь, чи чинь дүлий юм уу? Ор руу очооч! хэмээн намуухан дуугаар хэлэх сонсогдов.
-Би зүгээр юм асуух. . .
-Бүү тэнэглэ, алив хурдал, тийшээ оч хэмээн ууртайгаар исгэчүүлэхэд нь Жилл ор руу очин тонгойлоо.
-Бүгд бэлэн үү! Чимээгүй! гэж найруулагчийн туслах нийтэд зарлаад,
-Сургуулилт хэрэгтэй юу, найруулагч аа? гэж асуув.
-Энэ өчүүхэн хэсэгт үү?! Шууд ганц удаа авна! Дохио өг. Бүгд бэлд. Авлаа, мотор гэж захирамжлав.
Жилл дохио өгөхийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй хэн нэгний,
-Эхэллээ! хэмээн хашгирах сонсогдлоо.
Бүгд Жиллийг хүлээн ширтэцгээв. Бүсгүй камераа ганц хором унтраагаад зоригоо чангалан бэлтгэж, тайз чимэглэлийг шүүн тунгаах хормын төдий боломж . . . гэсэн бодол тархинд нь цахилгаан мэт харван орж ирлээ.
-Бурхан минь! гэж найруулагч гэнэт хашгираад, Сувилагч аа! Энэ чинь хүүрийн газар биш, эмнэлэг. Өвчтөнөө өтлөж үхэхээс нь өмнө судасны цохилтыг нь хэмжээдэх! гэлээ.
Жилл эргэн тойрны хурц гэрэлтүүлгийг түгшин харснаа "өвчтөн"-ий гарыг өргөн судасыг нь тэмтрэв. Хэрэв хэрхэхийг нь зааж өгөх хүсэлгүй байгаа бол өөрийнхөөрөө тоглохоос яах вэ. Өвчтөн нь эмчийн аав нь гэж бодьё. Тэд маргалдаад эцэг нь осолд орж, хүүд нь эл золгүй мэдээг дуулгажээ. Жилл ойртон яваа Род Хэнсон тийш харц өргөлөө.
-Тэр яаж байна, сувилагч аа?
Жилл эмчийн нүднээс сэтгэл зовсон байхыг олж хараад. Эцэг нь тэсэхгүй болсон үнэнийг дуулган уучлал гуйхад оройтсоныг...Гэхдээ энэ бүгдийг цочролд оруулалгүй тун болгоомж той. . .
-Зогс! Зогс! Бүгдийг чfтгөр аваасай, энэ новш ганц өгүүлбэр тогтоож чадахгуй байгаа юм уу? Та нар түүнийг хаанаас олоо вэ, амьтны хүрээлэнгээс үү? гэж гэнэт найруулагч бархирлаа.
Жилл ичсэндээ нүүр нь халуу оргин улайгаад дуу гарах харанхуй тийш хандан,
-Би. .. би үгээ мэднэ гэж хоолой чичигнүүлэн бувтнаснаа,
-Ердөө л. . .
-Чөтгөр ав гэж, мэдэж байгаа юм бол амаа хамхиад байлгуй хэлээд аль?! Гурав үхээд, гурав сэхэж болохоор хугацаа өнгөрлөө. Түүнийг залбирлын асуултаа асуунгуут нь шууд хариулаадах! Ойлгов уу? !
-Би ердөө л нэг зүйл асуух гэсэн. . .
-Алив дахиад эхэл. Дохио!
-Бүгд хэвийн, бид бэлэн.
-Мотоор!
-Эхэллээ!
Жиллийн өвдөг чичирлээ. Тэнгэр минь гэж, зураг авалт хэрхэх нь түүнд хамаагүй гэж үү? ! Сайн тоглох нь түүний хүсэл мөрөөдөл биш үү. Хурц гэрэлтэй чийдэнгийн төөнөм халуунд толгой нь эргэн цардсан хувцас, нуруу гараар нь хөлс урсаж эхэллээ.
-Эхэллээ! Сувилагч!
Жилл өвчтөний дээрээс тонгойн судсыг нь тоолж эхлэв. Дахин нэг бүдрэх юм бол, түүнд дахиад хэзээ ч дүр олдохгүй. Бүсгуй Хэрриетийн тухай, бусад нөхдийнхөө тухай, тэд юу гэх бол гэдгийг эргэцүүлэн бодлоо. Эмч орж ирэн түүнд дөхеж ирээд,
-Тэр яаж байна, сувилагч аа? гэв.
Жилл тэдний эгнээнд элс эж, зн зэрэгцэж чадахгүй нь гэж үү дээ?! Түмний элэг доог болох нь энэ үү? Голливуд хэмээгч бяцхан хотхонд хов жив агшин зуурын төдийд тархдаг номтой.
-Дээрдэхгүй нь гэж айж байна, эмч ээ? Нэг ч студи түүнийг тоож үзэхгүй. Энэ түүний кинонд тоглож байгаа эхний бөгөөд эцсийн боломж. Бүх юм өнгөрлөө, бүх амьдрал нь баларчээ.
-Энэ хүнийг даруйхан сэхээн амьдруулах руу аваач хэмээн эмч тушаав.
-Сайн байна! Дууслаа гэж найруулагч бүгдэд зарлав. Энд тэндгүй үймэн ажилчид тайз чимэглэлийг асар хурдан солихыг Жилл ухаарч амжаагүй байтал дараагийн зураг авалт бэлэн болжээ. Тэрээр эхний дүрдээ тоглочихлоо, дараагийнхад хэрхэн шургаж орох билээ. Бүх юм дууссан гэдэгт нэг л итгэж өгсөнгүй. Найруулагчийг хаа байгаа газраас нь олж кинонд тоглох боломж олгосонд талархах ёстой юм болов уу? Гзтэл мань эр зураг авалтын талбайн цаад захад хэсэг хүмүүстэй ярилцан зогсож байв.
Найруулагчийн 2-р туслах хүрч ирэн гар бариад, -Сайн байна, хонгор минь! Дараагийн удаа үгээ сайтар
цээжилдэг юм шүү гэв.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 9:55 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Түүний анхны кино, цомогт орох эхний бичлэг!
"Энэ өдрөөс эхлэн байнга ажиллана" гэж Жилл боджээ. Гэтэл дараагийн туслах дүрийг жилийн дараа "Метро-Голдвин-мейер" студийн кинонд өгчээ. Энэ хугацаанд тэрээр газтай ус худалдаж, бусдын хүүхэд харах, түр зуур такси барихаас эхлээд нилээдгүй олон ажил сольж амжив.
Мөнгө нь тарчигхан болмогц Жилл Хэрриет Маркустай хамт буурь сэлгэн нүүж, хоёр унтлагын өрөөтэй бага шиг байранд орсон ч, Хэрриет шөнийн цагаар ховорхон байх тул ихэнхдээ ганцаар байх ажээ. Маркус их дэлгүүрт загвар өмсөгчөөр ажилладаг, богино хар үстэй, хар нүдтэй эрэгтэй хүүхэд шиг биетэй хошигнох дуртай бүсгүй байлаа.
-Хэрэв чи Хобокенд төрсөн бол хошин шогийн мэдрэмжгүй байна гэж үгүй гэж хэлэх дуртай ажээ.
Эхлээд Жилл түүний өөртөө итгэлтэй тайван байдалд тээнэгэлздэг байснаа удалгүй орчлонгийн бүсгүйчүүлийн хорхой хүрэм гадаад төрхний цаана хайр сэтгэл гэгч нуугдаж байдагийг ойлголоо. Маркус үргэлж дурлаж явдаг нэгэн. Хэрриет нэг удаа,
-Чамайг Рольфтой танилцуулнаа. Бид ирэх сард гэрлэнэ гэж сониноо дуулгажээ.
Гэтэл долоо хоногийн дараа Рольф Хэрриетын машиныг аваад ор сураггүй болжээ. Хэрриет түүнийг алга болсноос хойш хэдхэн хоногийн дараа Тони гэгч залуутай учирчээ. Тэр нь экспорт-импортын компанид ажилладаг аж. Хэрриет түүнд ухаангүй дурлачихаж гэнэ.
-Тони дээгүүр ажилтай хүн хэмээн Хэрриет нууцлан шивнэв.
Гэвч тун удалгүй итгэж боломгүй явдал учирч, аманд нь алим гударч чихсэн Тонигийн хүүрийг голоос татаж гаргажээ.
Хэрриетын удаах учралт залуугаар Алекс гэгч залуу тодров.
-Чи тийм сайхан залууг хараагүй шүү хэмээн Хэрриет найз бүсгүйдээ шинэхэн амрагаа танилцуулав.
Үнэндээ ч Алекс сайхан хувцас, үнэтэй машин унан, олон цагаар морь унан наадах дуртай, үгүйсгэхийн аргагүй сайхан залуу байлаа.
Жилл Хэрриетын учир начиргуй янаг амрагийн явдалд цухалдахад,
-Чамд юу ч гэхэв дээ. Харчуул намайг үргэлж соронздоод байх юм. Эх нь хээр алаг бол хүү иь шийр алаг гэдэг биз дээ. Миний ээж дүйрчихсэн амьтан байсан юм гэжээ.
Хэрриетийн сүйт харчуупын цуваа тасарсангүй. Ник, Бобби, Жон, Раймонд гээд л Жиллийн нүдний өмнө үргэлжилж бүр сүүлдээ бүсгүй тоогий нь алджээ. Хэрриетийн иймэрхүү амьдрал хэдэн cap үргэлжилсний эцэст, мань бүсгүй хүүхэдтэй болсноо дуулгав.
-Миний бодлоор энэ Леонардын хүүхэд болов уу. . . үнэнийг хэлэхэд, харанхуйд тэд бүгд нэг л хэвийн адилхан байдаг юм.
-Тэгээд Леонард хаа байгаа юм бэ?
-Омахад, эсвэл Окинавад ч юм уу. Би ер нь газарзүйд муу.
-Одоо тэгээд яах бодолтой байна?
-Мэдээж, төрүүлнэ.
Жирэмслээд хэдэн долоо хоногийн дараа Хэрриетийн гоолиг бие нь мэдэгдэхүйц өөрчлөгдөн гэдэс нь томорч ажлаа орхихоос өөр замгүй болжээ. Жилл дэлгүүрт ажиллан хоёр биенээ тэжээж байтал нэг удаа Жилл ажлаасаа тарж ирээд,
"Хүүхэд маань Хобокенд төрөөсэй гэж би үргэпж хүсч байсан. Гэр рүүгээ буцпаа. Тэнд гайхалтай залуу намайг хүлээж байгаа гэж мөрий тавьж даанч чадахгүй нь. Чамд их баярлалаа. Өдгөөгөөс эхлэн гэлэнмаа Хэрриет" гэсэн зурвас олжээ.
Ингээд орон гэр нь гэнэт эзгүйрчээ.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.12 10:50 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Ээ энэ Жозефина ямар азгүйн бээ уул нь Дэвид нь хуураагүй байдаг. Дэвидийнх нь эх бас ямар аймарийн худлаа үхэхээрээ айлгаал.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.22.12 6:37 pm 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
их баярлалаа, явж явж энэ хүүхэн Тобитой суух байхаа, номны бас нэг гол баатар бололтой


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.12 12:09 am 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.10.11 10:28 am
Бичлэгүүд: 2
Ишлэл:
их баярлалаа, явж явж энэ хүүхэн Тобитой суух байхаа, номны бас нэг гол баатар бололтой
za yu bna haana bna? nb reader bna


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.12 11:52 am 
Оффлайн
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.10.10 2:23 am
Бичлэгүүд: 426
Ишлэл:
Ишлэл:
их баярлалаа, явж явж энэ хүүхэн Тобитой суух байхаа, номны бас нэг гол баатар бололтой
za yu bna haana bna? nb reader bna
онц юмгүй дээ, монгол явж 2 сар болоод ирлээ, одоо ажилдаа яаж орноо гээд залхуураад байж байна, сонин юу байна рийдэр ээ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.26.12 9:43 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.08.10 9:26 pm
Бичлэгүүд: 2
Hi lappuzi dandaa oruulsan zohioluudiig chn unshdag shuu, mash ih bayarlalaa gedeg ugiig helehiig ih hussen uchraas odoo helyee "Mash ih bayarlalaa!!!" :D Jill Tobitoi suuhgui bhaa, bitgii suugaasai!!! :( David-teigee ergej niileesei.. Gehdee Sydney Sheldon ch lag shuu, setgel sanaagaar toglood l.... Ene zohioloo zaaval duusgaarai , Bayarlalaa bayarlalaa :D


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.27.12 7:25 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.20.10 5:28 pm
Бичлэгүүд: 466
Байршил: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
ene yagaad orohoo baichihav aa Oruulahgui bol oruulahguigee heleed ustguulaach ee

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.12 11:46 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Бүлэг21.
Тобигийн амьдрал хамгийн сайхан үедээ байлаа. Тэрээр дөчин хоёр нас хүрч бүх дэлхий түүний авьяас бил-гийг өвдөг сөхрөн хүлээн зөвшөөрнө. Тоби хаантай хошигнож, ерөнхийлөгчтэй гольф тоглож явсан ч гэлээ сая сая эгэл жирийн шүтэн бишрэгчид нь ихэс дээдэс, эрхтэн дархтанг элэглэхээс үл эмээгч Тоби тэдний л адил гэдгийг ойлгон ихэд хайрлах аж.
Тоби ярилцлага өгөх бүрдээ эхийнхээ тухай бишрэн ярьж, ярих болгондоо улам улам нандигнан шүтэн сүсэглэнэ. Тэрээр тэнгэрт хальсан эхтэйгээ өөрийн амжилтыг үүнээс өөр хэрхэн хуваалцах билээ?
Тоби Бель-Эйрд өвөрмөц загвартай, найман унтлагын өрөөтэй, Английн гар хийцийн сийлбэр бүхий асар өрген шаттай, агуу сайхан харштай болжээ. Тэнд кино зал, тоглоомын талбай дарсны зоорь, хашаанд нь усан сан, няравын амьдардаг сууц, зочдод зориулсан тансаг сүүдрэвчтэй ажгуу. Үүний зэрэгцээ Тоби Палм-Спрингст тансаг харш худалдан авч хэдэн сайн уралдааны морьд, мөн гар хөлийн үзүүрт зарагдах гурван үйлчлэгчтэй болжээ. Тэрээр бүгдийг нь нэгэн адил Мак хэмээн нэрлэх агаад тэд үүрэг даалгаврыг нь үг сүггүй биелүүлэн гүйлдэж, өдөр шөнийн аль ч цагт хагсааг нь тайлчих бүсгүй олж ирэх, аялалаар Тобитой цуг явж массаж хийн, эзнийхээ хүслийг гүйцэтгэн түүнийг ихэд хүндэтгэнэ.
Тоби дөрвөн нарийн бичгийн даргатай, тэдний хоёр нь уул овоо шиг бөөгнөрдөг захидал харилцааг хариуцна. Харин хувийн нарийн бичгийн дарга нь хорин настай, хонгор шаргал үстэй, гайхалтай бие хаатай, танхилхан бүсгүй байлаа. Тоби алтан цагаа хэмнэхийн үүднээс түүнийг оготор банзал өмсч дотоожгүй явахыг шаардана.
Тобигийн анхны кино нь асар их амжилт авчирлаа. Сэм Уинтерс, Клифтон Лоренс хоёр киноны нээлтэнд ирцгээн, дараа нь амжилт юугаа тэмдэглэцгээн ресторанд орцгоов.
Тоби гэрээ байгуулсныхаа дараахан Сэмтэй уулзмагц,
-Миний утасдахад хариулсан бол би арай хямд тохирох байсан сан хэмээн ний нуугүй хөгжилтэйгээр хэлээд Сэмтэй уулзахыг чармайн оролдсоноо дуулгавал,
-Аз минь харьчихаж хэмээн Сэм харамсан санаа алджээ.
Ресторанд сууж байхдаа Уинтерс, Клифтонд шивнэн,
-Хар амиа бодвол би Тобитой гурван киноны гэрээнд гарын үсэг зурахсан гэв.
-Маргааш утасдамз гэж агент эр хэлээд цагаа хяламхийн харснаа,
-Миний явах цаг боллоо хэмээн өргөсөн дээр суусан мэт өндөлзөв.
-Чи хаачих нь вэ? гэж Тоби асуухад,
-Үйлчлүүлэгчтэй уулзана. Чамаас гадна надад өөр үйлчлүүлэгч бийг чи мэднэ шүү дээ гэлээ. Тоби түүнийг нэг л хачирхалтай харжээ. Шүүмжлэгчид Тобиг кино урлагт гялалзсан амжилт гаргана гэдгийг ам уралдан магтацгаана.
Тоби бүх шүүмжлэлийг уншиж үзээд Лоренс руу утасдвал, -Баяр хүргэе, анд минь,"Рипортер", "Вэрайети"-г уншсан уу? гэж асуув.
-Тэглээ. Бүх дэлхий тэр чигээрээ амтат бяслаг, харин би тарган цатгалан харх! Үүнээс сайхан гэж юу байх вэ?
-Удахгүй чи юм дуулах болно гэж би чамд эс хэллүү? Бүгд санаснаар боллоо! гэж Лоренс сэтгэл хангалуун өгүүлэв.
-Клиф, чамтай ярих юм байна. Хүрээд ирж чадах уу?
-Таван цагт завтай болно. Тэгээд. . .
-Үгүй, яг одоо.
-Үйлчлүүлэгчидтэйгээ уулзах ёстой гэж агент эр тээнэгэлзэн хариулах дуулдав.
-За яах вэ, чи завгүй байгаа бол болихоос доо. Тоби харилцуураа тавиад хэдэн минут болсны дараа Клифтоны нарийн бичгийн дарга руу утасдвал,
-Ноён Лоренс, тан руу явсан, эрхэм Темпл гэлээ. Лоренс буйдан тийш очин лагхийтэл суугаад,
-Бурхан минь Тоби, надад чамтай уулзах цаг зав үргэлж гарна гэдгийг чи мэднэ дээ! Чамайг өнөөдер надтай уулзах юм гэж санаанд орсонгүй, мэдсэн бол хаанаас уулзалт товлох вэ.
Тоби Клифтоныг тэсэн ядан хүлээснээ нуун, үг дуугүй харан суулаа. Лоренс ханиалгаад цааш үргэлжлүүлэн,
-За юу болоов? Чи миний хамгийн хайртай үйлчлүүлэгч гэдгээ мэдэх үү?
Клифтон чухамдаа чин үнэнийг хэлж, тэр л Тоби Темплийг бүтээж, алдарт хүргэсэн төдийгүй яг Тоби шиг түүний амжилтаар бахдан аз жаргалд умбадаг байна.
-Тийм гэж үү? гэж жүжигчин эр инээхэд Лоренсын сэрэмжлэн харах нь өөрчлөгдөн тайвширахыг ажиглаад,
-Би нэг л эргэлзээд байх боллоо гэх нь тэр.
-Чи юу гэх гээв?
-Чи дэндүү олон үйлчлүүлэгчтэй, би ер нь адаг хавьцаа нь явах шиг санагдах юм.
-Энэ ч үгүй шүү! Хичнээн хугацаа зарцуулж. . .
-Бусад үйлчлүүлэгчдээ хесөрт хаяж зевхөн надтай ажлаасай билээ гэж би хүсч байна, Клифтон оо.
-Чи тоглож байна уу? хэмээн мань эр инээмсэглэхчээ аядав.
-Үгүй, нухацтай хэлж байна.
Клифтоны инээмсэглэл нь арчигдан, ул мөргүй алга боллоо.
-Боломжийн нэр хүндтэй надад тэлээ хурга аятай арван үйлчлүүлэгчийн хэргэзр хөөцөлдөж явдаггүй цаг үргэлж дэргэд минь байх хувийн агент хэрэгтэй байна.
Клифтон Тобиг хянамгай гэгч нь ширтээд,
-Алив уух юм хийгээч гэлээ.
Тобиг баар руу явах зуур агент эр гүн бодолд автав. Энэ бүхэн чухамдаа Тобигийн хар амиа бодсоноос эсвэл ихэрхүү зангаас нь огт болоогүй гэдгийг агент эр сайн мэднэ. Лоренс үйлээ үзэж, үсээ тоолтол ганцаардахдаа змс хүүхнүүд, найз нөхдийг үнэт бэлэг сэлтээр даллан дууддаг Тоби шиг хүнтэй учирч яваагүйсэн. Хэсэг нөхдийн хүрээнд уулзалт зохиоход Тоби л төлбөрийг хийдэг.
Мөн Тоби нэг удаад хэдэн ч хүүхэнтэй энгэр зөрүүлж хагсаа юугаан тайлчихдаг гзсэн дам сураг хүртэл Клифтоны чихийг дэлссэн. Энэ мэтчилэн Тоби бусдаар хүрээлүүлэн олны дунд байхыг хичээн ганцаардлаас үнхэлцгээ хагартал айдгийг, гагцхүү тайзан дээр алга ташилт, үзэгчдийн хайр талархлыг мэдрэх тэр л агшинд ганцаардал Тобиг орхидог гэдгийг нь сайтар мэднэ.
Тоглолтын завсар зайлхайгаар тэрээр хөгжимчин, хуурмаг долдойдогчид, найруулагч, шоу-герлз, азгүй хошин шогчид гээд түүний таашаалд нийцсэн бүгдийг хиймэл дагуул мэт өөрийгөө тойрон эргэлдүүлнэ.
Гэтэл одоо мань эр Клифтон Лоренсыг зөвхөн өөртөө эзэмдэхийг хүсч байх нь ээ.
Клифтоны чамгүй олон үйлчлүүлэгчээс орох орлого нь Тобиг байж боломгүй үнээр шөнийн клуб, телевизийн кинонд тоглуулахаар гэрээ байгуулснаас хүртэж буй орлогоос ялимгүй их ч гэлээ агент эрийн хувьд менгө гол биш байлаа. Тэрээр Тобид хайртай, тэд бие биедээ хэрэгтэй гэдгийг мэдэх тул түүний саналыг зөвшөөрөхеэр шийджээ. Тобиг гарч ирснээс хойш түүний амьдрал эгээ л судсанд нь шинэхэн цус юүлэх мэт хэрхэн өөрчлөгдсөнийг мань хүн эргэн дурслаа.
Олон жилийн турш тэрээр хуучинсаг амжилттайгаа амь бөхтэй зууралдан амьдарч байлаа. Гэтэл одоо Лоренс Тобиг хэрхэн олж авснаа, хошин шог, инээд баяслыг, чин үнэнч нөхөрлөлөө агшин зуур бодоод авав. Тобиг уух юм аван орж ирэхэд Клифтон хундага авч дээр гэгч өргөөд,
-Бидний төлөө, анд минь. Чиний, миний төлөө! гэв.
Энэ үе нь хүмүүс Тобиг зугаацуулан наадуулахыг нь тэсэн ядан хүлээцгээж, мань эр цаг үргэлж бүгдийн анхаарлын тевд оршин байсан амжилт бүтээлийн оргил нь байлаа. Жүжигчин хүн Шекспир, Шоу, Мюльерийн үгээр, дуучин хүн Гершвин, Рожер, Портерын тусламжаар гарч ирдэг бол харин хошин жүжигчин ганцаар үзэгчидтэй нүүр тулан учирч өөрийн авьяасдаа найддаг ажгуу.
Тобигийн наргиантай хошигнол агшин зуур Голливуд даяар тархдаг болов.
Нэг удаа олон кино оддыг эмчлэгч нэртэй эмч үдийн зоогон дээр цугларагсадад зориулан уйтгартай урт онигоо ярьж эхлэхэд залхсан Тоби,
-Эмч ээ, та биднийг зугаацуулах гэснээс авран эмчилэх нь дээр юм! хэг^ээн аргадан гуйжээ.
Тобигийн христийн шашны үнэн шүтлэгт нэгэн найз нь эмнэлэгт хэвтэж гэнэ. Мань эрийн тасагт үзэсгэлэнтэй залуу гэлмэнмаа гэнэт орж ирзэд орны нь дэргэд очин,
-Нимгэхэн, өө сэвгүй ямар зөөлөн юм вэ гээд уруулыг нь илэн таалахад,
-Баярлалаа, дүү минь гэж өвчтөн эр сандчин хариулав.
Гэлэнмаа дэрийг нь засахаар доош бөхийхдөө товгор том мээмээрээ өвчтөн эрийн нүүрийг шүргэж эхлэв гэнэ. Хөөрхий эрийн хуяал тачаал өөрийн эрхгүй хедлөхөд журамт гэлэнмаа хөнжлийг нь гэнэт харсанаа ичсэндээ золтой нь ухаан алдчих сангүй,
-Ээ Бурхан минь, юу болох нь энэ вэ? гээд дуу алдан халаглав.
Сайхь эр сандран бүтээлгээ хуу татвал шодой нь хатуурч боссон үзэгдэв.
-Өр-өршеөгөөрэй, бүсгүй минь. Би би. . . хэмээн ээрэн шулганахад,
-Өршөөл гуйхын хэрэггүй. Үнэхээр гайхалтай эд юм гэж гэлэнмаа батлан хэлээд улам бөхийн доошилсоор толгой нь өвчтөн эрийн салтаан завсар шурган ороод алга болчихож гэнэ.
Хэзээ хойно хагас жилийн дараа мань эр Тоби түүнийг даажигнан янхан хүүхэн илгээснийг нь мэджээ.
Тоби нэгэн удаа цахилгаан шатнаас гармагцаа эргэн харж, студийн хамгийн яравгар ихэрхүү зантай, дээд тушаалын захирлаас,
-Уилл ээ, чи хүчингийн хэргээс яаж өөрийгөө авч гарав аа? Шүүгчдийг худалдаж авсан уу? гэж асуужээ.
Цахилгаан шатны хаалга хаагдан ихэмсэг эр жигшин зэвүүцэн харах олон зорчигчдын дунд ганцаар үлджээ. Мөн нэгэн удаа шинэ гэрээний нөхцөлийг тохирох цаг болсон Тоби сургуультай ирвэс прокатлан авч Сэмийг зөвлөгөө хийж байхад орж очин,
-Миний агент чамтай уулзах гэнэ гэснээ ирвэсийг гуд татан өрөөнд нь оруулчихаад өөрөе харайн гарч хаалгыг нь хаачихаж гэнэ.
Тэнд цугларагсдын лав л гурав нь энэ шоглоомыг даалгүй зүрх нь хаагдах шахаж, cap шахам болоход тасалгаанаас нь араатны шээс шинхэг ханхалсан гэдэг.
0'Хэнлон, Рейнжер нараар толгойлуулсан арваад зохиолчид Тобид алба хаших авч тэрээр цаг үргэлж тэдний бүтээлийг голон гомдоллодог байв. Нэгэн удаа мань эр зохиолчдын зөвлөлгөөн дээр сармагчин хетөлсөн баян хуурчийг урин тоглуулахад эл ичгүүртэй доромжлолыг бүгд ширтэн сууцгаасан хэдий ч 0'Хэнлон, Рейнжер бусад зохиолчид Тоби Темплийн авьяас билгээр тэдний зохиол бүтээл нь алт болон хувирдагийг мэдэх тул шүд зуун тэсвэрлэцгээсэн байна. Түүнээс илүү хошин жүжигчнийг хаанаас ч олохгүй нь илт.
Цэцэн билгээрээ улам алдарших тутам мань эр ажилчид, найз нөхөддөө алтан цаг, алтан асаагуур, хувцас хунар худалдан авч, Европоор аялах зардлыг нь хүртэл даадаг болжээ.
Тобигийн үнэнч шударга зангийн тухай олон түүх газар сайгүй байнга сонсогдоно. Нэг удаа Тоби зохиолчидын туурвил бүтээлийг нь шүүн хэлэлцэж байтал залуу шог зохиолч цаг шахам хоцорч ирээд нүглээ наминчлан хүлцэнгүйгээр,
-Өршөөгөөрэй. Өнөө өглөө хүү маань машинд дайруулчихлаа гэж бувтнажээ.
Тоби түунийг хөлөөс толгой хүртэл ширтээд,
-Текст авчирав үү? гэж асуужээ.
Хурсан хүмүүс цочролд орон гайхацгаалаа. Зөвлөлгөөний дараа хэн нэг нь эгдүүцэн 0'Хэнлонд,
-Хорвоо дээр үүнээс өөдгүй новш эрээд олохгүй шүү. Хүний зовлонг үл ойшоогч! гэж шүд зуун хэлжээ.
Гэтэл Тоби шилдэг мэдрэлийн мэс засалчийг дуудан осолд орсон хүүд хагалгаа хийлгэн, эмчилгээний бүх зардлыг нь төлж, хүүгийн эцгийг өглөгч зангийх нь тухай ам алдвал ажлаас хална хэмээн айлгаж орхисныг мэдээгүй ажээ.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.12 11:47 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Зөвхөн ажил хэрэг нь Тобигийн ганцаардлыг мартагнуулж баяр баясгаланг авчирна. Хэрэв тоглолт амжилттай болбол тэрээр магнай тэнүүн маасалзаж хорвоод ховорхон ганзага нийлэх анд мэт аашилснаа, ажил нь урагш муутай бол чөдөр галзуу туссан мэт хавь орчныхныгоо түйвээх шахдаг байлаа. Тоби юм бүхнийг өмчлөх дуртай агаад нэгэн сайхан өдөр Рейжерийн толгойг илбэн байж,
-Энэ минийх. Зөвхөн минийх байх болно хэмээн өрөө даяар зарлан тунхаглажээ.
Зохиолчид түүнд ус агаар мэт хэрэгтэй ч гэлээ хэн нэгнээс хамааралтай байхыг хүсдэггүй тэрээр тэднийг үзэн ядах ажээ. Цалин пүнлүү авах өдөр нь мань хүн чекээр онгоц хийн өрөөн дотуур нисгэн наргина. Өчүүхэн төдий өө сэв гармагц тэднийг дор нь халчихдаг байв. Нэгэн хамтран зүтгэгч нэг нь алхайн наранд ээж суухыг хараад Тони тэр дор нь халчих нь тэр.
-Яаж байгаа нь энэ вэ? Энэ чинь их сайн зохиолч шүү дээ хэмээн мэл гайхсан 0'Хэнлоныг асуувал,
-Тэр үнэхээр л ажиллаж байсан бол наранд биеэ ээн алмайрч суух завгүй байхсан гэж Тоби хариулан амыг нь тагласан удаатай.
Тун удаагүй байтал хэн нэгний эхийг таагүй хэрэгт орооцолдсон тухай. Тобид очиж хов хүргэсэн бас нэгэн золгүй амьтан мань эрийн араас шил даган ажлаасаа хусагджээ.
Дориухан амжилтанд хүрсэн жүжигчин түүний шоуд уригдаж ирсэн байвал Тоби,
-Та гайхалтай байлаа. Долоо хоног бүр шоуд минь морилон ирэхийг хүсч байна! гэж бахдалтай гэгч нь хэлчихээд дараа нь продюссертоо хандан,
-Та намайг сонсч байна уу? гэж ёгт утгаар асууна.
Продюссор энэ хүнийг дахин урих ёсгүй гэдгийг үг сүггүй ойлгодог гэнэ. Тэрээр бусдын амжилтыг үл тэсвэрлэх атлаа нэгэн удаа сургуулилтаасаа тарж яваад урьд нь алдар нэрээ цуурайтуулан мандаж, өдгөө тоглох нь багассан Винни Теркелийн нүүр хувиргах өрөөг тогтоон харжээ. Виннид анх удаа телевизийн жүжигт тоглох дүр өгөөд мань эр урьдын адил алдарт хүрнэ хэмээн найджээ. Тоби үүдийг нээн орвол мал болтлоо согтсон жүжигчин буйдан дээр хөлбөрч харагдав. Найруулагч Тобид дөхөн ирээд,
-Орхи наадхаа. Тэр өнгөрсөн хүн гэж шивнэв.
-Яагаа вэ?
-Чи Винниг эс мэдэх биш дээ. Бид сургуулилж эхэлтэл мань эр ам нээнгүүт бүгд хөхрөлдөн үймэлдээд хөгшиний гэдэнг хөдөлгөчих юм хэмээн нарийхан чичигнэсэн дуугаар шивнэв.
-Тэр энэ дүрд тоглоно гэсэн, үнэн үү?
-Бүх жүжигчдийн л адил хүсзлгүй яах, вэ гээд нөгөө эр мөрөө хавчив.
Тоби Винни Теркелийг гэртээ аваачин бүх л шөнийн турш түүнгэй ноцолдож хонов.
-Сонсооч хөө, энэ чиний амьдрал дахь хамгийн чухал дүр. Чи бүгдийг салхинд хийсгэе гэж бодохгүй л байгаа биз дээ.
Архины лүү, тамхины танзанд нэвчсэн Винни нүүрээ өрөвдөлтэйгээр муригнуулан толгой сэгсчээд,
-Би бүгдийг тавиад туучихсан. Одоо яаж ч чадахгүй болсон гэлээ.
-Хэн тэгж байна?! Чи энэ дүрд хэн ч чадахааргүйгээр тоглож чадна.
-Гэхдээ тэд надаар тохуурхацгаасан гэж өвгөн гомдоллов.
-Мэдээж шүү дээ, яагаад гэдгийг мэдэх үү? Бүх л амьдралдаа чи тэднийг хөгжөөж явсан. Үзэгчид чамаас чухам үүнийг л хүлээдэг шүү. Хэрэвзээ өөрийнхөөрөө баттай зогсож чадвал ялан дийлж чадна! Чи бүгдийг байлдан дагуулах болно.
Бүхэл өдрийн турш тэрээр Винни Теркелийг итгэл найдвар төрүүлэн урам оруулахыг тэвчээр заан оролдоод, орой нь найруулагч руу нь утасдлаа.
-Теркелийг хувьд бүх юм хэвийн болсон. Та санаа зовох хэрэггүй гэж дуулгав.
-Би өөр бодолтой байгаа, тэгээд ч түүнийг солих болно гэж найруулагч эр архирчээ.
-Наад бодлоо еөрчил. Түүнд эцсийн удаа боломж олгоодох!
-Тэгж азаа сорихын хэрэг алга. Архины лүү дахиад л нэвширтэл гударч орхино биз!
-За тэгвэл хоёул тохирьё. Дахиад нэг үзээд алд. Хэрэв ерөнхий сургуулилтын дараа өөдтэй үр дүн гарахгүй бол би түүний оронд шан харамжгүй тоглож өгье гэж Тоби саналаа хэлэв.
Хэсэг чимээгүй болсноо найруулагч,
-Хөөе, чи үнэхээр хэлж байна уу?! хэмээн гайхан бөвтнөв.
-Надад бүрэн найдаж болно!
-Тохирлоо. Виннид маргааш өглөө 9 цагт сургуулилттай гэж хэл хэмээн найруулагч аманд орсон шар тосоо алдчихгүйн тулд яаран хариулав.
Жүжиг тавигдаж дуусан телевизээр гаран, тэрээр агуу амжилтанд хүрч үзэгдчийн талархлыг хүлээжээ. Шүүмжлэгчид Винни Теркелийг онцлон магтацгааж, мань эр телевизийн байдаг бай шагнал бүхнийг хүртэж, түүний өмнө амьдралаа шинээр эхлэх боломж нээгдэв. Винни Тобид талархлын бэлэг тэмдэг болгон үнэтэй бэлэг илгээтэл,
"Чи өөрөө амжилтанд хүрсэн" гэсэн зурвасын хамт буцаж ирсэн байлаа.
Тоби Темпл гэж ийм нэгэн хүн байжээ. Гайхалтай нь хэдэн сарын дараа Тоби, Винни Теркелийг өөрийн шоуд хэсэг зуур үзэгчдийн анхаарлыг татах шог ший тоглохыг хүсэн урьжээ.
Тоби түүнд цагийг нь олоогүй шог үг албаар хэлүүлэн, хөгшин жүжигчинг басамжлан элэг доог хийж, үзэгчдийн сонирхлыг бууруулжээ.
Тоби Темпл бас ийм нэгэн зан гаргаж чадах аж.
Нэгэн удаа телевизийн компаниудын захирлуудтай зөвлөлгөөн хийж байх үед нэгэн захирал ганц ч үг ганхийлгүй суусаар гарчээ. Дараах нь Тоби Клифтонд гомдоллон,
-Миний бодлоор би түүнд таалагдсангүй бололтой.
-Хэнд тэр вэ?
-Зөвлөлгөөн дээр байсан тэр залууд?
-Ингэлээ гээд чи яах билээ? Шалихгүй амьтан! Гучин гурван орлогч захирлууд цаана нь байна!
-Тэр надад ганц үг хэлсэнгүй. Би түүнд огт таалагдаагүй юм шиг байна хэмээн Тоби сэтгэл догдлон хэллээ.
Тобиг ихэд шаналж байгааг хараад Клифтон үг сүггүй суусан мань залуугийн эрэлд гарчээ. Тэр дуг нойрны цагаар мань захирал руу утасдаж халуун хэвтрээс нь босгов. Юу болсныг сонсоод өнөө залуу халаглан,
-Би юу?! Би түүнийг дэлхийн шилдэг хошин жүжигчин гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэмээв.
-Хонгор минь, та тэгвэл надад нэг тус болооч. Түүн рүү утасдаад сая хэлснээ хэлээдэх.
-Юу?!
-Тоби руу утасдаад тэрээр танд таалагддаг гээд хэлээдэх.
-За тэгье, өглөө заавал утасдана.
-Даруйхан ярьсан нь өлзийтэй дээ.
-Шөнийн 3 цаг болж байна шүү дээ!
Залуу эр гайхаш тасран Тобигийн утсанд залгавал тэрээр эхний жингэнэх дуунаар харилцуураа авлаа.
-Сайн уу!
Захирал залуу сандран түгдчиж,
-Би... би.таныг гайхалтай авьяаслаг жүжигчин гэж хэлэхийг хүссэн юм гэжээ.
-Баярлалаа анд минь гэх хариу сонсогдоод Тоби харилцуураа тавьсан байна.
Тоби заримдаа шөнө дунд сэрэн найз нехдөө покер тоглохыг урих ч юм уу, эсвэл 0'Хэнлон, Рейнжер нар руу утасдан зөвлөлгөөн хийх тушаал буулгана. Зарим үед Тоби дуг хийлгүй бүхэл шөнийн турш Мак, Клифтон Лоренсын кино компанийг байрыг харж суудаг байлаа. Хүмүүс эргэн тойронд нь сандчин үймэлдэх тусам Тобигийн ганцаардал бүр ч их болсоор байв.


_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.29.12 11:55 pm 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Бүлэг 22.
1963 оны 11 cap гарч, цагийн эрхээр намрын налгар дулаан өдрүүд ээх элчгүй сүүмгэр өдрүүдээр солигдон, өглөө хот бүхэлдээ хүйт даасан мананд бүрхэгдэж өвлийн анхны бороо орж эхэллээ.
Жилл Касл өглөе бүр заншил ёсоор Шваба эмийн санд очих авч "горьдогсод" өчигдөр, уржигдар, өнгөрөгч долоо хоногийн тухай улиг болсон хов ярилцан хэн яагаад тоглох дүрээ алдсан тухай, киноны ширүүхэн шүүмжлэлийг, азгүй жүжигчдийн өчүүхэн баяр баясгаланг шүүн хэлэлцэн бахаа ханган тав-лацгаана. Жилл тэдний өрөесөн дугуй болчих вий гэхээс айдас төрөх болжээ. Бүсгүй урьдын адил ам жилтанд хүрнэ гэсэн итгэл төгс байсан ч гэлээ хуучин хершүүдээ харахаар хүн болгон бас л түүн шиг итгэл найдвар өвөрлөж явсныг нь ойл-гожээ. Тэд бодит ертөнцөес тасран хүсэл мөреөдлөө хэзээ ч биелэхгүйг эргэцүүлэн бодохгүй мөрөөдсөөр амьдрах гэж үү?
Бүсгүй чадах ядахаараа тэдэнд туслан зөвлөж ганц нэг доллар эсвэл хоног төөрүүлэх газар олж, энэ цуглааныхны хувьд хзн бүхэн зовлонгоо тоочин хуваалцах шүтээн-эх нь мэт болжээ. Төдийлөн таалагдах хүнтэй учраагүйгээс ч тэр үү ажилдаа хэт улайрсандаа ч юм уу тэрээр эрчүүлтэй тун ховор уулзана. Жилл хуримтлуулсан бүх мөнгөө, хэрхэн тансаг сайхан амьдарч байгаагаа бахадсан уртын урт захидлын хамтаар ээж рүүгээ илгээх аж. Хатагтай Цински эхэн үедээ охиноо нүглээ наминчлан гэртээ эргэн очиж, Христийн сүйт бүсгүй болохыг залбиран гуйсан дэлгэрэнгүй захидал бичдэг байснаа Жиллийн тоглосон дүр, гуйвуулсан мөнгөний тоо нэмэгдэж эхлэхэд охиноороо бахдах сэтгэл бага зэрэг төрж эхлэв. Цаашид охиныхоо жүжигчин болох чин хүслийг эсэргүүцэхээ болин харин шашин шүтлэгийн сэдэвт кинонд тоглохыг шаардах болжээ.
"Хэрэв чи найруулагчдаа хатуу зарчимч шүтлэгтэй гэр бүлд өсөж хүмүүжсэн гэдгээ дуулгавал чамд даруй дүр өгнө" хэмээн захидал бичих бопжээ.
Одесс жижигхэн хот, тэгээд ч хатагтай Цински урьдын адил нефтийн эздийн эхнэрүүдэд ажиллаж, охиныхоо амжилтыг гайхуулан яваа гэдгийг Жилл сайн мэдэж байлаа. Дэвид Кеньон эрт орой хэзээ нэг цагт Жиллийн амжилтыг олж дуулах болно. Бүсгүй туслах дүрд тоглодог бусад жүжигчдийн адил гол дүрийн жүжигчиний дэргэд байгаа мөчдөө зургаа татуулахаар студийн зурагчины гарыг цайлгадаг бяцхан арга мэхэнд суралцаж, нэг хувийг нь ээждээ явуулаад нөгөөг нь альбомдоо хадгалах болжээ. Жилл захиа болгондоо алдарт хүрч нэрд гарахад ердөө л ганц алхам үлдлээ хэмээн битүүхэн үг цухалзуулна.
Цас унадаггүй Калифорнид зул сарын баяраас 3 долоо хоногийн өмнө Голливудьн цэцэрлэгт гудамжаар Санта-Клаусын баярын жагсаал явагдаж, энэ өдрөөс эхлэн орой бүр Сант-Клаус гоёмсог тэргээр аялан зугаалах энэ баярыг Голливудын оршин суугчид тэсэн ядан хүлээнэ. Хаа сайгүй гадаа гэрт, машин унаанд хүртэл зул сарын сүлд дуулал хангинах авч эндхийн цаг агаар даанч нэг өвлийг санагдуулахгүй байлаа. Кино од, алдарт жүжигчид хурсан үзэгчдийг баясгахын тулд биш гагцхүү телевизийнхэн жагсаалыг сурвалжлан улс орон даяар тэднийг гаргаасай гэсэндээ Сант-Клаусын баярын жагсаалд оролцохоор хүч үзэн тэмцдэг гэнэ.
Жилл Касл буланд ганцаар зогсон алдартангуудын зогсох цэцэгсээр хучигдсан тавцанг бахдалтайгаар харна. Энэ жилийн ёслолын сайдаар Тоби Темпл тодорчээ. Баяссан жагсагчид өөрсдийн шүтээн од рүү харан мэндлэн орилолдоцгооно. Тоби, Жиллийн инээмсэглэхийг агшин зуурын төдий олж хармагц эл инээмсэглэл төдхөн оргүй алга болжээ.
Өмнүүр нь хамтран тоглож асан жүжигчид явж өнгөрөхдөө Жиллд гар даллан,
-Сайн уу, Жилл ээ! Амьдрал ямаршуу байна даа! хэмээн мэндчилэв.
Цуваанд яваа нилээд хэдэн хүн түүн тийш эргэн харахад Жилл шоу-бичнест хөл тавьсныг хүмүүс мэдэх боллоо гэсэн гайхалтай нэгэн мэдрэмж төрлөө.
Хэн нэгэн ардхан талаас нь сайхан баргил хоолойгоор,
-Өршөөгөөрэй. . . Та жүжигчин юм биш биз? гэж асуув.
Жилл эргэн харвал өндөр нуруутай, цайвар үстэй, 20 орчим насны, наранд борлосон, яралзсан цагаан шүдтэй, үзэсгэлэнтэй нэгэн залуу зогсож байв. Тэр хуучин жийнс, тохойндоо арьсан нөхөөстэй хөх өнгийн хүрэм өмсчээ.
-Тийм ээ хэмээн бүсгүй толгой дохив.
-Би ч гэсэн гээд залуу мушилзаад,
-Гэхдээ эхлэн тоглогч л доо гэлээ.
-Би ч мөн адил эхлэгч гээд Жилл хариу инээмсэглэв.
Мань залуу хөгжин,
-Таныг аяга кофенд урьж болох уу? гэв.
Ален Престон эцэг нь Мормопскийн сүмийн тэргүүн хийдэг асан Солт-Лейк хотоос иржээ.
-Би бүх л амьдралаа шашин шүтлэгтний дунд өнгөрөөсөн. Бага нас минь тийм ч хөгжилтэй байгаагүй, надад итгээрэй гэж тэрээр Жиллд хуучлав.
"Яг ижилхэн хувь заяатай бэлгэшээмээр уулзалт байх шив" гэж Жилл боджээ.
-Би сайн жүжигчин л дээ гэж Ален уйтгартайгаар хэлснээ,
-Даанч нэг өрөвдөх сэтгэлгүй хот юм. Бүгд намайг үзэн ядаад байх шиг! гэлээ.
Тэд кафег хаатал суун бие биесээ олон жилийн тэртээгээс мэдзх хуучин андууд мэт удтал ярилцлаа. Ален түүнийг гэртээ очихыг урихад Жилл эргэлзэх юмгүй зөвшөөрчээ. Тэрээр Голливудын цэцэрлэгт гудамжнаас холгүй Хайленд-авенюд тавилга бүхий өрөө хөлслөн амадардаг ажээ.
-Эндхийг угаадасны цооног гэж нэрлэхэд таарна гэж мань эр Жиллд хэлээд,
-Чи энд амьдардаг солиотнуудыг харсан ч болоосой! Бүгд шоу-бизнесийн од болцгооно гэж итгэцгээсэн улс! Хэмээн эгдүүцэн өгүүлэв.
"Яг л бидэн шиг юм. . . гэсэн бодол Жиллд толгойд харван орж ирлээ.
Алены өрөө ор, шургуулгатай шүүгээ, сандал, яйжганан салж унахаа шахсан ширээ гээд их л цомхон ажээ.
-Мөреөдлийн ордонд нүүж очихыгоо л хүлээж сууна гэж Аленыг санааширахад,
-Яг л над шиг гээд Жилл инээмсэглэв. Ален гэнэт бүсгүйг тэврэн автал тэрээр айсандаа хөшиж орхин, хамаг бие нь царцах шиг боллоо. -Гуйя, хэрэггүй.
Сайхь эр түүнийг анхааралтай гэгч нь ширтээд толгой дохихыг Жилл хараад гэнэт ичин аягүйрхэв. Тэр ягтаа тулсан ядуу оромжинд үл таних зртэй юу хийж байгаа нь энэ вэ?! Үүний хариу тун энгийн: Жилл тэсэхийн нөхцөлгүй ганцаардаж байгаагаа ойлгон, хэн нэгэнтэй ярилцахын хэнээрэл хүсэлд автан, эр хүний элэгсэг үг, сайшаан дэмжихыг сонсон, гарын тэврэлтийг мэдрэхийг хүсчээ. Тэр хэн нэгэн түүнд итгэх эсэхийг мэдэх хэрэгтэй байлаа. Жилл өөр амьдрал, тэс өөр ертөнцийн иргэн Дэвид Кеньоныг эргэн нэг санав. Гэвч Бурхан минь, Дэвидийг хүсэх хүсэл нь хэвээр, эл дур тачаал нь бие сзтгэлийн зовлон болжээ. Аленыг дахин тэврэн авахад нүдээ анивал үл таних эр гэнэт Дзвид болон хувирчээ. Чухамдаа түүнийг Дэвид үнсэн таалж, хувцсыг нь тайчин, ор руу аваачин түүнийг эзэмдэж. ..
Жилл бүхэл шөнийг Алентай өнгөрөөсний дараа хэд хоноод мань эр түүний бяцхан өрөөнд нүүж ирлээ.
Түүнтэй хэл амаа тун амархан ололцож нэгэн дээвэр дор байх нь бусдаас хамаагүй хялбар ажзэ. Жилл хойч ирээдүйгээ бодох талаар түүнд сануулахад,
-Сонсооч, "Самар дахь болзоо"-г санаж байна уу? Юу болохыг тааж мэдэх гээд яахав. Хувь тавилан чамайг хайж байхад, өөрийгөө зовоон толгой гашилгахын хэрэг юу байна гэжээ.
Жиллийг ажилдаа явснаас хойш Ален орондоо удтал хөлбөрч хэвтээд, зргэж ирэхэд нь буйдан дээр заларч, шар айраг шимэн ном уншихаас өөр гар хөдөлгөлгүй өнжиж сохор зоос ч олж ирдэггүй байлаа.
-Чи ёстой дүйрчихсэн мангуу амьтан. Тэр чамаар тэжээлгэн суганд чинь хавчуулагдан амьдарч, чиний вискиг шимэн уух л гэж байна. Даруйхан түүнээс сал! гэж Жиллийн найз бүсгүй түүнийг ятгажээ.
Гэвч Жилл түүний үгийг авсангүй. Тэр Хэрриет болон найз бүсгүйчүүл нь гагцхүү дөтлөн айсуй ганцаардлын аймшигаас дайжин зугтаах гэсэндээ сэтгэлгүй харчуултай улайран хүзүү толгой холбодгийг нь анх удаа ойлгожээ.
Жилл амь зуулга хийх ажлаа алдлаа. Зул сарын баяр болоход цөөн хоног үлдэн үзэх зоос ч үгүй болжээ. Тэр ээждээ зул сарын бэлэг заавал явуулах ёстойсон.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.12 12:00 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Чухамдаа Ален хүнд бэрхшээлээс гарах гарц олсон нь тун хачирхалтай. Мань эр хаа хүрэхээ ч хэлэлгүй гэрээсээ гарч яваад эргэж ирэхдээ,
-Бид ажилтай болоо гэв.
-Ямар ажил?
-Мэдээж кинонд тоглох! Бид чинь жүжигчид шүү.
Жилл итгэл горилон түүнийг ширтлээ.
-Чи үнэн хэлж байна уу?
-Тэгэлгүй яахав! Нэг найруулагч андтайгаа санамсаргүй уулзлаа, зураг авалт маргааш эхлэнэ. Бидэнд дүр өгнө гэсэн. Өдөрт зуун янчаан өгнө гэнэ дээ.
-Гайхалтай! Зуун доллар! Ийм их мөнгөөр ээждээ өвлийн пальтоны сайн чанартай английн цэмбэ, гоёмсог арьсан цүнх авч өгч чадах нь! хэмээн Жилл хөөрөн баярлав.
-Тэд одоохондоо хөл дээрээ хараахан босоогүй байгаа. Тайз, тоног төхөөрөмж авах бэлтэй болтлоо гараашид зураг авч байгаа гэнэ.
-Болохгүй нь юу байх вэ, дүр бол дүр гээд Жилл мөрөө хавчив.
Гарааш нь цагтаа цалгин цэцэглэн хөгжсөн өдгөө хамгийн ядуу тарчигт тооцогдох болсон Лос-Анжелесын емнө зүгт орших нэгэн дүүрэгт байрлах ажээ.
Бараан царайтай тайрдас шиг тагжгар эр үүд нээж өгөөд Алентай гар барин, шийдэмгийгээр толгой дохиод,
-Босгыг минь алхсянд баярлалаа, анд минь! Сайн эр! гэснээ Жиллийг шүлэнгэтэн харж исгэрээд,
-Энэ бүсгүй юу? Давгүй шүү, анд минь! гэлээ.
-Жилл ээ, энэ Питер Терральо, энэ Жилл Касл хэмээн Ален тэднийг танилцуулав.
-Сайн байна уу гэж Жилл амандаа бувтналаа.
-Пит найруулагч хэмээн Ален хажуугаас нь тайлбар өгөв.
-Найруулагч, продюссор, хуучны цонх угаагч, юу эсийг хийв дээ, орцгоогооч.
Сайхь эр тэднийг дагуулан хоосон гараж дундуур явсавр урд нь зарц нар байрлаж байсан гэмээр хоёр унтлагын өрөө бүхий байр руу орлоо. Үүд нь нээлттэй тасалгаанаас хэн нэгний дуу гарахад Жиял дөхөн очоод дотогш шагайн хар-аад нүдэндээ ч итгэсэнгүй. Тасалгааны голд асар том ор байрлуулан орон дээр чармай шалдан хоёр бүсгүй негр, мексик хар цагаан эрчүүдийн хамт хэвтэцгээж байлаа. Хурц тольдуур өрөөг бүхэлд нь тод гэрэлтүүлнэ. Нэг бүсгүй мексик эрийн дээрээс бөхийн амьсгаадан тачаадаж,
-Алив, азаргахан минь, бүү залхуур, чавхайтал босгоодох! хзмээн гийнаж эрийнхээ эрхтэнг оролдож байгаа үзэгдэв.
Жиллийн ухаан балартаад ирэхийг мэдэрмэгц хамаг хүчээ дайчлан үтэр түргэн эргэн зугтах гэтэл хөл нь хадуулсан өвс мэт сулдайн тамир тасарчээ.
Ален түүнийг хөсөр унахаас нь өмнө амжин тэвэрч аваад,
-Юу болоо вэ? ! гэж хэлэх дуулдав.
Гэвч Жилл үг дуугарч чадсангүй. Гавлын яс нь цуу татах мэт толгой нь янгинаж, хэвлий руу нь зуу зуун хутга шаагаад авах шиг хүчтэй хатгуулна.
-Энд хүлээж бай гэх Алены дуу бүдэг бадагхан сонсогдов.
Тэр төдөлгүй эргэж ирээд гожгор шилтэй улаан эм, устай авчран Жиллд хоёрыг сарвайн,
-Уучих, даруй зүгээр болно гэжээ.
Жилл ам руугаа эм гудчин хийх зуур чамархайн орчим тэсэхүйеэ лугшин өвдөхийг мэдрэв.
-Усаар даруулаад залгил.
Бүсгүй тун дуулгавартай байлаа.
-Одоо энийг гээд Ален бас нэгэн шахмал эм өглөө.
Тэрээр өөрийн мэдэлгүй хэлсэн бүгдийг ёсчлон гүйцэтгээд эмийг уугаад шилтэй уснаас залгиллаа.
-Чи жаал хэвтэх хэрэггэй байна гээд Ален Жиллийг хажуугийн эзгүй өрөө рүү хөтлөв.
Яг л зүүд нойрон дунд хөвж яваа мэт хөдөлсөөр Жилл орон дээр хэвтзв. Эм үйлчилж эхлэв бололтой бүсгүйн бие хөнгөрөвч, цөс амтагдан ам нь гашуу оргино.
Толгойн өвчин намдаж эхлэхэд Ален дахин нэг эм авчирч згөхөд нь Жилл усаар даруулан бас л ууж орхижээ Хамаг өвчин нь намдаж, юутай сайхан тайвширал гээч вэ! Гэвч Ален нэг л хачирхалтай тавгүйтэн татваганаж сандчин ийш тийш холхиж байлаа.
-Тайван суугаач! хэмээн Жилл тушаангуй хэлэв.
-Суулаа
Жилл яагаад ч юм гэнэт хөөрөн хөгжиж биеэ барин зогсож чадахгүй болтлоо тас тас хөхөрч эхэллээ. Түүний хацрыг нь даган нулимсны сувдан хэлхээ тасралтгүй бөмбөрнө.
-Юун ... юун эм байсан бэ?
-Толгойн эвчин намдаах эм, бүжинхэн минь.
Тасалгаанд Терральо орж ирэв.
-Яаж байна? Бүх юм зүгээр үү?
-Б-ү-гд, зүгээр гэсээр Жилл арай ядан хэлэхчээн аядлаа.
Терральо Аленыг харан толгой дохиод,
-Таван минут шүү! гэж тушаагаад гарч одов.
Ален Жиллийн дээрээс бөхийн түүний хөх, гуяыг илэн таалаад банзалыг нь сөхөн салтаа руу нь гараа шургууллаа. Өгүүлж барамгүй сэрэл нь өдөөгдөн хөдлөж Аленд эзэмдүүлэх хүсэл нь оволзоод ирлээ.
-Сонсооч, хуүхэлдэй минь. Би чамаас таагүй зүйл хийхийг гуйж байна гэж үү? Бид, чи бид хоёр загас наадуулан жаргана. Тэгээд бидэнд үнэ хөлсийг нь өгнө. Бодооч, зуун ногоон! Энэ бүгд чинийх.
Жилл толгой сэгсрэхийг оролдсон боловч хөдөлж ч чадсангүй.
-Би чадахгүй хэмээн халамцуу аятай бувтнав.
-Яагаад вэ?
Жилл бүгдийг эргэн санахыг хичээн хамаг хүчээ шавхаад,
-Яагаад. . . гэвэл. . . би. . . од бол-болно.
-Би чамайг эзэмдэхийг чи хүсч байна уу?
-Өө тийм ээ! Чи надад т-тун хэрэгтэй байна, Дэвид.
Ален нэгийг хэлэх гэснээ болин, мушигнан инээлээ.
-Тэгэлгүй яах вэ, хүүхэлдэй минь, би чамд ухаангүй дурлажээ! Явцгаая!
Тэрээр Жиллийг гараас нь хөтлөн орноос нь босгов. Жилл хаашаа ч юм хөвж яваа мэт санагдаад, хажуугийн өрөө рүү хэрхэн орсноо ч анзаарсангүй.
-За тэр! гэж Терральо дуу алдаад,
-Бэлдэцгээ! Манайд шинэ хүн ирлээ! Одоо эхэлцгээе! гэлээ.
-Дэвсгэр даавууг солих уу? хэмээн гэрэлтүүлэгчдийн нэг нь асуув.
-Юугаа хийх вэ! Бид ямар "Метро-голдвин-Мейер" биш дээ?
Жилл Аленд улам наалдан,
-Дэвид, энд олон хүмүүс байна! гэлээ.
-Тэд одоо явна гэж Ален түүнийг ятгаад,
-Май уучих гэлээ.
Түүний гарт бас нэгэн эм үзэгдэж Жиллийн ам руу хийгээд араас нь хүчээр шахуу хоолой руу нь ус цутгалаа. Энэ мөчөөс бүх юм манан буданд байгаа мэт маналзаж эхлэв.
"Дэвид" түүний хувцсыг нь тайчин тайвшруулаад, эелдэг ялдам үгс чихэнд нь шивнэнэ. Дараа нь тэд оронд орцгоон нүцгэн халуун биеэрээ түүнд наалдан тэвэрлээ. Хурц гэрэл гялсхийн агшин зуур бүсгүй юу ч харахгүй гялбалаа.
-Амандаа хийчих гэж "Дэвид"-ийн хэлэхэд,
-Өө тийм, одоохон...
Жилл хайртынхаа хүссэн бүгдийг хийхийг хүсч байтал тасалгаанд хэн нэг нь үл ойлгогдох юм бувтнавал "Дэвид" хажуу тийшээ зайлсхийлээ. Жилл хайр гамгүй гялбуулах хурц гэрэлд гялбан нүүр буруулав. Хэн нэг нь түүнийг орон дээр түлхэн ар нуруугаар нь харуулж "Дэвид" түүнийг эзэмдэж эхэллээ. Тэр "Дэвид"-эд ямар их хайртай юм бэ! Гагцхүү өрөөнд дуу чимээ, хурч гэрэл. . . Тэрээр "Дэвид" тэсгэлгүй тэчьядах дур хүслийг нь тайлж өгөхийг дахин дахин. . ."Дэвид Сиссид биш түүнд дурласан. Тэр эргэн ирж тэд гэрлэцгээжээ. Ямар гайхалтай ер бусын бал cap гээч. . .
-Дэвид... хэмээн шивнээд Жилл нүдээ нээв.
Ойролцоо зогсох хоёр эр орон дээр хөдөлгөөнгүй хэвтээ бүсгүйгхаран зогсоцгооно.
-Тэр үхчихгүй биз! гэж Терральо асуувал,
-За юу гэж дээ? гээд Ален чангаар инээд алдае.
-Чи ч сүйхээтэй эр шүү! Эднийг*хаанаас олдог байна? Нүд хужирласан сайхан бүсгүй байна! хэмээн Терральо дуу алдан шагшин магтлаа.
-Чадаж байгаа юманд арга байхгүй! гээд Ален гараа сарвайтал Терральо зузаан хэтэвчээ гарган 2 дэвсгэрт сугалж,
-Май. Ингэхэд чи Зул сарын баяраар манайд ирэх үү? Стелла чамайг ирвэл баярлана даа! гэв.
-Чадахгүй. Зул сарын баярыг эхнэр, хүүхэдтэйгээ өнгөрөөнө. Дараагийн нислэгээр Флорид руу нислээ.
-Кино дажгүй болно биз! гэхэд нь Терральо ухаангүй хэвтээ бүсгүй тийш толгой дохиод,
-Танилцуулга дээр нь юу гэж бичих вэ?
-Жинхэнэ нэрийг нь яагаад бичиж болохгүй гэж? гэснээ Ален мушигнан инээгээд,
-Жозефина Цински гэж бич. Кино Одесст гарахад түүний танилууд олон удаа морилон ирж үзэх болно доо! гэжээ.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.12 12:01 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Бүлэг 23.
Хүмүүс цаг хугацааг анд нөхөр биш, гагцхүү залуу насыг ховдоглон залгигч хорон санаатай дайсан гэлцэнэ. Cap, жил улиран өнгөрч, од болохыг хүсэгчдийн арвин их цуваа Голливуд тийш автобус, галт тэрэг, онгоц тэр ч бүү хэл мотоциклоор тасралтгүй хөврене. Тэд бүгд урт чилгэр хөл, гоолиг биетэй, гялалзсан нүдтэй, цог жавхлантай инээмсэглэсэн Жиллтэй адил 18 настай байх ажээ. Жил ирэх тусам Жилл ахимаг настны тоонд орох болжээ.
1964 он хэдийнэ үүдийг нь тогшин бүсгуй хорин таван нас хүрчээ.
Порно кинонд хууртан тоглосноо бодохнээ Жиллийн ар шилний нь үс арзасхийн шоу-бизнесийнхнзэс хэн нэг нь бүгдийг мэдэж хар дансандаа хөтлөчих вий хэмээн үргэлжийн айдас хүйдэстэй амьдарч байлаа. Гэвч цаг хугацааны эрхээр Жилл бага зэрэг тайвширч, ихэд өөрчлөгджээ.
Жилл нарийн бичгийн дарга, загвар емсөгч, үйлчлэгч, холбоочин худалдагч гээд нэг хзвийн үр ашиггүй олон ажил сольжээ. Санаа нь хярд, сачий нь бэлдгэгчэзр оролцон тоглох дүр олж авахаас илүүтэй гавьсангүй. Чухам энэ өдөр толинд харсан Жилл толинд туссан дүрснээсээ,
"Яаравчил! Хурдал!" гэсэн цаг хугацааны илгээмжийг олж уншжээ.
Толинд үл биелэх хүсэл мөрөөдлеөсөө няцан шалдаа бууж, нүүрэнд нь суусан гомдол цөхрөлийн гүн үрчлээг үе үеэр нь хуулан өнгерсөн рүү буцаад ч ялгаагүй болсон өөрийн дүрийг харлаа. Чилийсэн долоон жилийн тэртзз итгэл өвөрлөн Голливудад ирж байсан залуу бүсгүйн дүр төрхөөс нүүр царай нь аргагүй л ялгагдана. Тэр цагт хатуу цап;йн түгшүүр, эцэс тегсгөлгүй гашуун ялагдал, алдарт хүрч/.х гэсэн дэмий оролдлогоос үүдсэн өчүүхэн төдий ч үрчлээ нүдний нь буланд үүсээгүй хэмрын угалзнаас эрүү хүртэл гүн зураас суугаагүй
байжээ.
"XX зуун Фокс" студийн арван наймтай туслах найруулагч Фред Кэппер Жиллд сайн дүр олж өгсниихөө шанд энгэр зөрүүлэхийг шаардахад нь Жилл энэ удаад зөвшөөрөхөөс өөр аргагүйг нь ойлгожээ.
Бүсгүй үдийн цайны завсарлагаар Кэппертэй уулзахаар студид ирлээ.
-Надад хагас цагийн зай байна. Бидэнд саад болохгүйхэн шиг газар хаана сан билээ, жаахан бодоодохьё гээд хэсэг зуур гүн бодолд умбан зогссоноо, тэр даруй нүд нь гялалзан, нүүр нь гэрэлтээд, -Дуу бичлэгийн өрөе! Алив, явцгаая! гэжээ.
Ингээд тэд дуу үл нэвтрэх жижигхэн тасалгаанд орлоо.
Фред Кэппер хоосон өрөөг нүд гүйлгэн харснаа гэнэт,
-Ээ новш гэж! Энд урьд нь нэг буйдангийн оронцог байсансан гээд хараал урсган цагаа хяламхийн харснаа,
-Энд амжуулахаас даа. Хонгор минь, хувцсаа тайч. Хорин минутын дараа дууны техникчид ирцгээнэ гэлээ.
Жилл эл залууг үзэн ядахын зэрэгцээгээр ягтаа тулсан янхан болсноо мэдрэн уруулаа хазлан зогслоо. Тэрээр амжилтанд хүрэх гэсэндээ азгүй явдлыг тэсвэрлэн тэвчиж бүр сүүлдээ тэдний юу хүссэнийг нь биелүүлэх болжээ. Жилл палааж, дотоожоо тайчив. Кэппер хувцсаа тайчихыг ч бодсонгүй, ердөө л өмднийхөө цахилгаан товчийг доош буулган чинэрч боссон эрхтэнээ гарган ирээд Жиллийг шүлэнгтэн ширтсэнээ мушилзан инээж,
-Дажгүй өгзөг байх чинь ээ! Алив тонгой! гэлээ.
Жилл тулчих юм хайн ийш тийш гүйлгэн харвал урдхан талд нь "инээдмийн машин" хэмээх дуу бичлэг бүхий төхөөрөмж үзэгдзв.
-Алив, хурдал!
Жилл хормын тедийд зргэлзсэнээ бөхийн гар сунган төхөөрөмжийг тулбал Кзппер ард нь гзрч зогссоноо өгзөгийг нь хоёр тийш нь татсанаа мань эр ёс бус авирлан "бандидах" гэж буйг бүсгүй мэдлээ.
-Болиоч! Тийшээ биш ээ. Би. . . би чадахгүй! -Хүүхэлдэй минь хашгир, энэ чи-нь намайг өдөөж өгнө! гэж Фред ороо нь орсон араатан аятай гийнаад хурц хутгаар чичлэх мэт гантайтал боссон эрхтэнээ улам гүн шургууллаа. Бүсгүй мултрахыг тэсгэлгүй хүсэн тэмүүлэвч Фред олсон ангаа алдахгүйг хичээх зэрлэг араатан шиг бүсэлхийгээр нь тас тэврэн тэчьядан татгас татгасхийн хөдөлж гарав. Тэнцвэр олохоор тэмүүлэх зуур Жилл санамсаргүйгээр дуу бичлэгийн товчлуурыг дарж орхивол өрөө даяар хийрхэн тачигнатал инээх дуу цуурайтлаа. Бүсгүй зориудаар товчлууруудыг зэрэг дартал зохисгүй хошигнол сонсон зугаацан суугаа хүмүүсийн инээд, чарлаан, аальгүйтэн инээх, тачигнатал хөхрөн бархирах сонсогдов.
Цуурай эгээ л хийрхсэн гэлтэй хананд ойж тусаж байхад Жилл өвдсөндөө тэсгэлгүй б>архирлаа. Бүсгүй гэнэт тасалдан чичигнэж, үл мэдэх ёврох мань эрийн тачаалаа тайлахыг нь мэдэртэл, сайхь эрийн заналтай махан биений тасархай биенээс нь сугаран гарч, цуурайтаж байсан инээд алгуурхан намжив. Бүсгүй өвчин намдахыг хүлээн нүдээ анин таг дуугүй зогсоно. Өндийх тэнхэлтэй болмогц азаргалагч эрийг эргэн харвал Фред Кэппер өмдний цахилгаанаа товчлон байгаа харагдав.
-Чи гайхалтай байлаа, муурхан минь! Чиний орилох миний сэрлийг өдөөлөө!
Жилл энэ адгийн новш жилийн дараа гэхэд ямар араатан болохыг нь дотроо төсөөлөн боджээ. Фред цусанд хутгалдсан бүсгүйг хараад,
-Наадахаа арчиж цэвэрлээд зураг авалтын талбай руу оч. Өнөөдрөөс эхлэн ажиллах болно гэлээ.
Эл явдлаас хойш бүх юм хэвийн болж, Жилл "Уорнер бразерс", "Парамаунт", "Юниверсал" гэзд бүхий л студид ажиллах болжээ.
Жилл өөрийн шилдэг дүрээ орон дотор тоглон, эр хүний уран сэтгэмжит мөрөөдлийг нь бодитоор амтлуулж чадах болжээ. Тэрээр дорно дахины эротикийн гарын авлагыг судлан яг л жүжигт сургуулилах мэт учраа бүрдээ бэлтгэж, Санта-Моникагийн цэцэрлэгт гудамж дахь секс-шопоос өдөөн сэргээгч өвсний ханд худалдаж авчээ. Мөн онгоцны танил үйлчлэгч бүсгүй нь Хятад аманд үл мэдэг арцны үнэр бүхий шингэн авчирч өглөө. Бүсгүй түүгээр нь нууц амрагуудынхаа сэрэл хүслийг сэргээн массаж хийх болов.
-Хэвт, тэгээд бие чинь хэрхэхийг чагнаж бай гээд бүсгүй ээлжит амрагтаа шивнээд өнөө шингэнээр цээж, гэдэс, хөл, ар нуруунд нь түрхэн зөөлөн илбэнэ. Жилл тэдний бие сэтгэлийг тайвшруулан урьд хожид хэзээ ч үзээгүй зүйрлэшгүй таашаал, цэнгэлийг амсуулах боловч тэд зөвхөн өөрсдийн таашаалыг хүртмэгц даруй хувцаслан талийж өгнө. Хэн нь ч Жиллийг энхрийлэн эелдэг үг хэлдэггүй ажзэ. Түүнд нууц амрагынхаа тэврэлтэнд жаргал эдлэх гээч баяр баясгаланг амсуулалгүй өнгөрнө.
Жиллийн авдаг жижиг дүрүүдийг тэр л продюссер, наруулагч, туслах найруулагчид юутай ч зүйрлэшгүй онгодыг нь оруулж, таашаал амсуулсных нь хариуд өчүүхэн төдий шан болгон өгдөг ажгуу.
Хот даяар Жиллийн тухай, хэн ч эр хүнд түүн шиг таашаал амсуулж чадахгүй хэмээн яригдаж эр сүвтэй хүн бүгд л өөрийн хувиа хүртэхийг хүсэх болжээ. Жилл хэнд нь ч татгалздаггүй авч алхам бүрдээ өөрийгөө хүндлэх өчүүхэн төдий хайр, энэрэлийн оронд өш хонзон үзэн ядалттай хоцроно.
Бүсгүй хэзээ, хэрхэн гэдгийг хараахан тааварлаж мэдэхгүй байгаа ч гэлээ энэ хот түүнд амсуулсан бүхнийхээ хариуг хэзээ нэг цагт амсах болно гэдэгт итгэл төгс байлаа.
Жилл кино, телекиноны олон ч рекламд тогложээ. Тэр "Өглөөний мэнд, ноён Стивенс" хэмээгч нарийн бичгийн дарга, эцэг эхийг нь тайтгаруулан "Цагаа тавтай өнгөрөөгээрэй, би хүүхдүүдийг цагт нь унтуулна" гэх асрагч, "Дараагийн давхар-зургаа" хэмээн зарлах лифтчин, цанын хувцас өмсөөд; "Миний бүх найз бүсгүйчүүл Данхилл"-ыг татдаг хэмээн сээтэгнэх бүсгүй гээд олон дүр бүтээв.
Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй Жилл урьдын адил олны дунд нэр алдаргүй хэвээр үлджээ. Тэрээр шоу - бизнест ажиллан "шилдэг" нь болж чадалгүй амьдралаа энэ хэвээр өнгөрөөнө гэдэг санаанд нь огт багтсангүй.
1966 онд эх нь нас нөгчин Жилл оршуулганд иржээ. Гашуудал тайлах ажилпагаанд хатагтай Цинскийн олон жилийн турш бөхөлзөж байсан тэр хатагтай нарын хэн нь ч ирсэнгүй, зөвхөн шашныг үнэн шүтэн бишрэгч арваад хүн оролцжээ Шашны цуглаан түүнд ямар аймшиг төрүүлдэг байсныг, эх нь түүнийг зовоогч шулмын хорлолоос нь салгах гэж чармайж байсныг нь эргэн саналаа.
Жилл гэнэт танил намуухан дуугаар,
-Сайн уу, Жозефина гэхийг сонсоод эргэн харвал тэрээр дэргэд нь зогсож байлаа. Жилл түүний нүдийг ширтээд тэд салж хагацаагүй урьдын адил хамт байсан мэт нэг л хачирхалтай санагдаад явчихлаа.
Он жилүүд түүнд ул мөрөө үлдээж, санчигийг нь мөнгөн сороор буджээ. Гэвч тэр огт өөрчлөгдсөнгүй урьдын Дэвид, түүний Дэвид хэвээр байлаа.
-Гүнээ харамсал илэрхийлье хэмээн залуу шивнэв.
Жилл ч өөрийн мэдэлгүй,
-Баярлалаа, Дэвид гэж хариулав.
Тэд жүжиг тоглож байгаа мэт бүгд тэднийг нүд бүлтийн ширтэцгээнэ.
-Бидэнд ярих юм байна. Өнөөдөр уулзаж чадах уу? хэмээн Дэвид хулган цөхөрсөнгүй аясаар гуйв.
Жилл гэнэт хамт өнгөрөесөн сүүлийн шөнийг, тэдний хайр дурлалыг, амласан бүхнийг, хүслийнхээ тухай... эргэн дурслаа.
-Тэгье, Дэвид хэмээн бүсгүй зөвшөөрөв.
-Нууран дээр очих уу? Чи машинтай юу?
Жилл толгой дохин,
-Би цагийн дараа очъё гэлээ
Дэвидийг орж очиход Сисси толины өмнө эргэлдэж үдийн
хоолонд урилгаар очихдоо хэрхэн хувцаслахаа шийдэж байв. Мань эр хана налан эхнэрээ өчүүхэн төдий тачаах хүсэлгүй харж зогслоо. Сисси үнэхээр үзэсгэлэнтэй. Гуалиг сайхан бие нь түүний эрхэм эрдэнэ тул тэр бие хаандаа анхаарал тавин хоолны дэглэм барин үргэлж гимнастикаар хичээллэх гоо сайхан биеэ гольфийн дасгалжуулагч, цанын спортын зааварлагч нартай хуваалцан эдлэх боловч Дэвид эхнэрээ огт буруутгадаггүй төдийгүй Сисси тэр хоёр хэдийнэ өөр өөр өрөөнд унтах болсон ажээ.
Тэртээ нэг цагт Дэвид хатагтай том Кеньоныг нас нөгчсөний дараа эхнэр нь түүнд салахыг зөвшөөрнө гэдэгт үнэн голоосоо итгэж байжээ. Гэвч Дэвидийн эх нь урьдын адил амьд мэнд төдийгүй эрүүл саруул, энх тунх байгаа аж. Дэвид ямар гээчийн илбэ жидээр эсвэл юу нь түүнийг ингэтэл нь эргүүтүүлснийг огт ойлгосонгүй өнгөрчээ.
Хуримласнаас жилийн дараа тэрээр нэгэнт шийдэн,
-Салах тухай ярих цаг боллоо гэж эхнэртээ дуулгавал,
-Юун салалт? гээд Сисси Дэвидийн цочирдон гайхсан царайг харснаа тас тас хөхөрч,
-Надад хатагтай Кеньон байх таалагдаж байна, хонгор минь. Чи арай намайг польш янхан эмд чамайг зүгээр нэг бэлэглэнэ гэж бодоогүй биз дээ? гэжээ.
Дэвидийн уур нь галзуутай оволзож зэвүүцэхдээ түүний нүүрэн дундуур нь цохиод авлаа.
Өглөө нь мань эр итгэлт өмгөөлөгчдөө байдлыг тайлбарлавал өмгөөлөгч нь бодолд автан толгой сэгсэрч,
-Салалтыг чинь би хөөцөлдье. Гэвч Сисси өөрийнхөө зүтгэх байхдаа, тэгвэл ч та овоохон мөнгө үрнэ биз дээ гэв.
Сисси салах тухай мэдүүлгийн нэг хувийг авмагц Дэвидийн угаалгын өрөөнд орон түгжиж аваад атга нойрны эм ууж орхижээ. Дэвид хоёр зарцынхаа тусламжтайгаар хүнд хаалгыг эвдэн оржээ. Сисси хоёр өдрийн турш үхэл сэхлийн дэнсэн дээр дэнжигнэж байлаа. Дэвид эхнэрийнхээ хэвтэж буй хувийн эмнэлэгт эргэж очиход,
-Дэвид, өршөөгөөрэй, би чамгүйгээр амьдарч чадахгүй, гүйцээ хэмээн шивэгнэв.
Маргааш нь тэрээр өргөдлөө буцаан авчээ. Энэ бүхэн арваад жилийн тэртээ болсон агаад Кеньоны гэр бүлийн амьдрал өдгеөг хүртэл эв тунжингүй хэвээр. Тэрээр удам дамжсан эзэнт улсынхаа жолоог гартаа атган эрч хүчээ бизнест зориулан, ажил хэргээр хаа яваа газраатаа бүсгүйчүүлтэй бие сэтгэлийн таашаал эдлэх болов. Гэвч тэр Жозефинаг мартаж чадсангүй. Дэвид бүсгүйд захидал бичихийг хүсэх авч Жозефинад түүнийг үзэн ядах үндэслэл байгаа гэж бодохоос ихэд эмээнэ. Дэвид хатагтай Цинскийн нас нөгчсөнийг дуулаад бүсгүйг ядахдаа нэг харахыг хүсэмжлэн оршуулах ажиллагаанд ирсэн бөгөөд харангуутаа түүний хувьд юу ч өөрчлөгдөөгүй, урт удаан хугацаа өнгөрсөн ч Дэвид түүнд урьдын адил хайртай хэвээр байв.
"Бидэнд ярих . .. уулзах.." "Тэгье, Дэвид. . ." "Нуур"
Сисси босоо толины өмнө зогсож байснаа нөхрийгөө орж ирэхийг хараад түүн тийш эргэн харж,
-Дэвид, хувцсаа соль, түргэл! Яаравчлахгүй бол хожимдох нь гэлээ.
-Би Жозефинатай болзсон. Хэрэв тэр зөвшөөрвөл бид гэрлэнэ. Энэ эмгэнэлт хошин жүжгийг дуусгах цаг нь болсон гэж бодож байна, юу гэмээр байна?
Гуалиг шалдан биений нь тусгал толинд харагдан Сисси хэсэг хөдөлгөөнгүй зогссоноо,
-Би хувцаслаж болохсон болов уу хэмээн эцэст нь хүчлэн хэллээ.
Дэвид толгой дохиод гарч одов.
Тэрээр тулалдаанд бэлтгэн зочдын өрөөгөө алхам алхмаар хэмжих мэт ийш тийш тэсгэлгүй холхино. Сисси өдий олон жилийн дараа хэдийнэ ёс төдий болсон гэрлэлттэй зууралдана гэдэг юу л бол. Тэрээр түүнд хүссэн бүгдийг нь өгөх. . .
Гэнэт моторын дуу хүржигнэснээ дугуй хяхтнах чимээ сонсогдлоо. Си,ссигийн машин хашаанаас нисэх мэт годхийн хурдлангарч зам руу срлоо. Дэвид доош гүйн гарч, машинаа асаан шил даран хөөв. "Мазератти" тэртээ хол давхиж, Дэвид яаран урагш зүтгэх авч хүнд "роллс-ройс" нилээдгүй хоцорчээ. Тэрээр хурдаа 70. . . 90. . . хүртэл нэмлээ. Сиссигийн машин үзэгдэх бараагүй тасрав. 100. . . 120. . . юу ч үзэгдсэнгүй. Дэвид багахан шиг өгсүүр газар гарч ирвэл тэндээс "мазе-ратти" өчүүхэн жижиг тоглоом шиг харагдан согтуу аятай зам хэрэн сүлжиж галзуутай давхиж явснаа гэнэт эргэлтэн дээр зам хендлөн гарч хамгаалалтыг даван агаарт нисэх нь тэр.
Машин агаарт хэдэнтээ эргэлдээд талбайд хэмх үсрэн уналаа. Дэвид ухаан алдсан эхнэрийнхээ биеийг шамшийж хэмхэрсэн машинаас дэлбэрдэгийн даваан дээр амжин гаргаж авчээ.
Өглөөний 6 цагт мзс засалч эмч хагалгаанаас гарч ирээд ядарч туйлдсан дуугаар,
-Тэр амьд гарна гэж хэлжээ.
Жилл нар шингэх үеэр нууранд хүрч ирлээ. Тэрээр нуурт дөтлөн очоод усны захад зогсон машинаа унтраачихаад суудлаа налан аз жаргалтай үедээ анзаараагүй үнэр, дуу авиаг бие сэтгзлдээ шингээн суулаа. Энд, Дэвидтэй. Хамтдаа байх ямар сайхан байснаа санахад хүсэл тачаал нь хамаг биеийг нь харангадуулан зовооно. Жилл Дэвидийг харсан тэр мөчид сэтгэлийн нь саарал манан сарнин үгүй болжээ. Тэр түүнд хайртай хзвээр байна гэдэгт Жилл бүрэн итгэжээ. Час улаан наран нуурын толигор санд алгуурхан живэн, харанхуй шөнө газар дэлхийг бүрхлээ. Дэвид түргэхэн ирээсэй! Цаг өнгөрлөө, бас дахин нэг цаг... Хүйтэн болсон хэдий ч Жилл хөдлөлгүй хүлээн суусаар. Тэнгэрт зэвхий цагаан өнгөтэй аварга саран хөвсөөр гарч ирэв. Жилл шөнийн чимээ анирыг сонсон Дэвид хэзээ медгүй ирэх болно хэмээн өөрийгөө ятгана. Бүсгүй шөнийн турш хүлээгээд тэнгэрийн хаяанаас улаараад ирмэгц машинаа асаан Голливуд руу гэртээ харихаар явлаа.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.12 12:02 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Бүлэг 24.

Жилл толинд дүрээ шинжин гоо сайхны ширээнийхээ өмне суун нүдний нь буланд тогтсон мэдэгдэм үрчлээг анзааран дур гүйцэн ярвайлаа. Эрчүүд бууралтаж, хөгширч харвин суухыг үл тоодог бол эмэгтэйчүүд ганцын төдий үрчлээ суувал.. .
Жилл оо энгэсэгээ түрхэж эхэллээ. Голливудын шилдэг нүүр хувиргагч Боб Шиффер түүнийг чамгүй сайн сургажээ Тэрээр чийгшүүлэгч тос түрхчихээд нүд будах ажилдаа орон доод зовхио тод, дээд зовхио бараан өнгөөр будан хиймэл сормуус наагаад уруулаа будан, шанаагаа бага зэрэг ягаан туяа татуулаад эцэст нь нүднийхзэ доод хэсгээрх үрчлээгзэ нуун пудр тавиад өө эрэн нүүрээ дахин шинжив Тэр үлэмж үзэсгэлэнтэй харагдана. 0доохондоо л тэр. Хэзээ нэг цагт наадаг тууз хэрэглэх цаг ирэхдээ л ирнэ, Бурхан минь тун удахгүй шүү. Ахимаг насны жүжигчид энэ аргыг хэрэглэдгийг Жилл сайн мэддэг ажээ. Тэд үснийхээ угт скотчийн тасархай наагаад наапданги туузанд утас наан толгойгсо тойруулан үсэндээ далдлан нууна. Үүний туслэмжтайгаар унжсан арьс нь татагдаж эмэгтэйчүүд үнэ ихтэй арьс татуулах хагалгаанаас мултарч дөнгөдөг байна. Гэвч Жилпд энэ мэх хараахан шаар дагдаагүй.
Тэрээр үсээ янзалчихаад толинд сайтар харснаа цагаа хяламхийгаад бослоо.
Жиллид "Тоби Темпл-шоуд" оруулахыг амласан тул шийдээ сонсохоор яаравчлан буй нь энэ.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.12 12:03 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Булэг 25.

Тоби Темплиин шоуны захирал Эдди Берриген гэр бүлтэй тул өөрийн итгэлт андаас гэрийн түлхүүрээ 7 хоногт 3 удаа өгч байхыг хүсчээ. Эдди нэг өдөр нь байнгын нууц aiwpaiaa, хоёр өдөрт нь "шинэ", "хуучин" авьяастан хүлээн авах гэж буй
нь тэр.
Жилл Касл шинэ авьяастанд тооцогдон, энэ бүсгүй хэн хүний зүүдэнд ч оромгүй шидийг үзүүлдэг, юу ч хийхээс буцдаггүй гэсэн цуу үг Берригений чихийг дэлссэн аж. Эдди түүнийг амтлах гэхээс байж ядна. Энэ удаад хэрэгцээт дүр нь гарч иржээ. Ердөө сайхан биетэй бүсгүй, урин дуудан инээмсэглээд хэдхэн үг хэлээд алга болох ёстой гэнэ.
Эдди Жиллийг биечлэн дуудан инээмсэглээд, сэтгэл хангалуун үлджээ. Мэдээж тэр Кэтрин Хенбернийг гүйцэхгүй ч гэлээ, энэ түүнд тийм ч чухал биш ажээ.
-За яах вэ. болох л юм! хэмээн тэр хэлжээ.
-Баярлалаа, Эдди.
-Зохиолоо ав. Маргааш өглөө 10 цагаас сургуулилт эхлэнэ, хожигдов, текстээ цээжлээрэй.
-Тэгэлгүй дээ гэчихээд Жилл явах гэж яарсангүй.
-Ээ... енөөдөр уулзаж, аяга кофе ууя гэвэл юу гэмээр байна?
Жилл толгой дохив.
-Миний найз Аржайлд дажгүй сууцтай юмсан гэж Эдди үг цухуйлгалаа.
-Хаана байдгийг би мэднз гэж Жилл хариу мэдэгдэв.
-6-р байр. 3 цагт уулзах уу? .
Сургуулилт амжилттай явагдаж шоу сайхан болох янзтай. Аргентин бүжиг бүжиж, алдартай рок-хамтлаг, илбэчин, алдарт дуучид энэ удаагийн шоуд оролцжээ. Ганцхан Тоби Темпл үзэгдсэнгуй. Жилл Эдди Берригенаас хошин жүжигчин маань өвдчихөөгүй биз хэмээн асуутал тэрээр инээд алдаад,
-Тэр өвдөв үү гэж үү, хаанаас даа! Ноёнтон зугаа цэнгэл эдлэх зуур зарц нар нуруу бөгтийлгөн ажиллах ёстой! Шоу бичлэг хийхэд бямба гаригт үүгээр морилон үзэгдэнэ гэлээ.
Эддигийн зөв байлаа. Тоби үнэхээр бямба гаригт морилон ирж студийг тэр аяар нь бишрүүлэн, эгээ л эзэн хааныг санагдуулав. Жилл тайзны буланд Тоби Клифтон Лоренс, гарын зарц гурван залуу, тоглох инээдмийн жүжигчдийг дагуулсаар зааланд орж ирэхийг харан зогсохдоо өөрийн эрхгүй Жиллийн зэвүү хүрчээ. Тоби Темплийн өвөрт орсон Голливудын аль сайхан жүжигчин бүсгүйчүүл түүний эдийн агуу сайхныг ичиж зоволгүй бахдан хөөрөлдөцгөөхийг бүсгүй олонтоо сонсжээ. Түүнд татгалзан амтыг нь үзэлгүй өнгөрөх эм сүвтэн үл олддог гэнэ. Жилл Агуу Тоби Темплийн тухай бүгдийг нь мэднэ.
Тэвдүү өвчтэй найруулагч Чарли Деркин Тобид жүжигчдийг таницуулахад ихэнх нь түүний танилууд байх ажээ. Голливуд жижигхэн тосгонтой зүйрлэм ч гэлээ Жилл Касл Тобитой ганц ч удаа нүүр тулж явсангүй. Бүсгүй хул өнгийн даавуун палааж өмсөн, хүйтэн царайтай атлаа дэгжин, үнэхээрийн үзэсгэлэнтэй үзэгдэнэ.
-Хонгор минь чи юу хийж байгаа юм бэ?
-Шог шийнд бэлтгэж байна, эрхэм Темпл. Мань эр дарвайтал инээгээд,
-Миний найз нар намайг Тоби гэдэг юм гэлээ. Ажил ундарч, сургуулилт гайхалтай сайхан болох зуур Тоби Темпл яагаад Жиллийн өмнүүр эргэлдээд байгааг Деркин тэр даруй ойлголоо. Шоуны бусад бүсгүйчүүдийг гүйцээчихээд одоо шинэхэн шөл хүртчих санаатай нүд унагаж байгаа нь тэрээ!
Жиллийн оролцох тоглолт шоуны дунд хэрд байсан ба Тоби түүнд хэдэн мөр наргиантай хошин үг хэлүүлэхийг тушаав. Сургуулилт дууссаны дараа тэрээр бүсгүйд дөхөж очоод,
-Таныг нүүр хувиргах өрөөнд минь морилон хундага юм тогтооно уу гэж уримаар байна! гэжээ.
-Баярлалаа, би уудаггүй гээд Жилл холдон одов. Тэрээр Тоби Темплийг олзлон авснаас захирал эртэй сайн харьцаатай байх нь байнгын ажилтай болно хэмээн чухалд үзээд захирал эрийн болзоонд очихоор яаравчлав.
Орой гэхзд бичлэг дуусчээ. Бүгд цугларч энэ шоу Тоби Темплийн бүх л шоунуудаас хамгийн шилдэг нь болж гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөн дүгнэцгээв.
-Тун гайхалтай сайхан боллоо! Ялангуяа бүсгүйн тоглосон
сансрын нисэгчийн хэсэг тун догь шүү гэж Клифтон хөөрөн өгүүлэв.
-Тийм ээ. Тэр бүжинхэн над их таалагдлаа. Бүсгүй хоосонгүй шүү! гээд Тоби мушигнан инээвхийлэв.
-Сайхан бүсгүй байна лээ хэмээн хүлээн зөвшөөрөх Лоренс бүсгүйчүүдийг амны алчуур аятай нэгийг нөгөөгөөр солин, хоног төөрүүлзн энгэр зөрүүлчихээд маргааш нь өрөвдөх юмгүй хуучин хувцас шиг гарган хаядаг Тобигийн амьдралд хэдийнэ дасжээ.
-Түүнтэй хамт хооллохыг тохиролцоодох, Клиф.
Энэ нь гуйлт биш, харин зарлиг байлаа. Хэдэн жилийн өмнөсөн бол янаг амрагийнхаа явдлыг Тоби өөрөө эрхлэг хэмээн Лоренс татгалзах байсан бол едгөө тэр хаан, энэ түүний хаант улс учраас Тобигийн хүссэн бүгдийг хэн хүнгүй үг сүггүй биелүүлэх ёстой, харин үймээн дэгдээгчийг даруй цөллөгт явуулдаг нь энэ эзэнт гүрний жам гэлтэй.
-Тэгэлгүй яах вз, Тоби. Одоохон гүйцэтгэе гээд Лоренс толгой дохин тонголзов.
Тэрээр жүжигчин бүсгүйчүүдийн хувцас сольдог өрее рүү очин үүдийг тогшоод хариу хүлээлгүй орж явчихав. Өрөөнд хагас шалдан шахуу арваад бүсгүйчүүл байх агаад хэн ч Лоренсыг тоож анхаарсангүй. Жилл нүүрний будгаа цэвэрлэчихээд палаажаа өмсөх гэж байтал Лоренс ард нь ирэн,
-Та сайн тоглолоо гэлээ.
Жилл түүнийг үл тоомсорлон хараад,
-Баярлалаа хэмээн товчхон хариулав.
Бүсгүй Клифтон Лоренс өөрийн биеэр дэргэд нь ирчихсэн байхыг хараад ихэд гайхлаа. Тэр Жиллийг Голливудэд орох үүдийг нь нээж өгч өлхөн дөнгөнө дөө. Гэвч одоо. . . одоо мань эр тэр чигээрээ Тоби Темплийн долдойдогч болон хувирсан нь харамсалтай.
-Танд таатай мэдээ дуулгах гэсэн юм. Ноён Темпл таныг оройн зоогонд урьж байна.
Жилл үсээ үл мэдэг сэвсийлгэн самнаад мөрөө хавчиснаа,
-Би ядарч байна, гэртээ харих гэж байгааг түүнд дамжуулаарай. Ханатал унтах хэрэгтэй байна гэчихээд цүнхээ аван хаалга чиглэн алхлаа.
Оройн хоол тэр чигээрээ хар дарсан зүүд аятай өнгөрлөө. Тоби, Лоренс, Деркин гурав "Ла Рю"-гийн дээд зэргийн ширээнд сууцгаажээ. Тоби ухаангүй бухимдана. Үйчлэгч хүрч ирэн,
-Нойн Темпл та юу захиалах вэ? гэлээ.
Тоби Клифтоныг чичлэн заагаад,
-Энэ новшид бүтэн порц хэл аваад ир! гэснээ,
-Би бүсгүйг уриадах гэж ялихгүй зүйл гуйгаа биз дээ. Урих шүү дээ! Харин айлга гээгүй! юмсан.
-Тэр бүсгүй ядарч байна гэж. .. хэмээн Клифтон бөвтнөхөд,
-Ганц ч бүсгүй надтай хооллож чадахгүй болтлоо зүдэрсэн байх ёсгүй! Чи л бүсгүйн уурыг хүргэх дэмий юм донгосчээ гээд Тоби улам чангаар бархирах нь тэр.
Хажуугийн ширээний улс тэднийг гайхан харцгаахад Тоби дур булаам инээмсэглэл бэлэглээд,
-Анд нар минь энэ үдэлтийн зоог гзэд Клифтоныг заангаа,
-Мань эр уураг тархиа амьтны хүрзэлэнд тахил өргөчихжээ гэв,
Энд тэндгүй хөхрөлдөх дуулдаж Клифтон ч инээхчээ дүр үзүүлсэн ч гэлээ өвдгөн дээрх гарынхаа үеээ цайтал зангидав.
-Түүний ямар мулгууг мэдэхийг хүсч байна уу? гэж Тоби бүгдэд дуулдахаар чангаар асуугаад,
-Польшид түүний тухай онигоо ярьдаг юм билээ.
Инээд хөхрөлдөөн бүр ч чангарч, Клифтон босон харайгаад гараад явчмаар санагдсан ч тэгж зүрхэлсэнгүй. Деркин хажуугаас нь хошуу дүрвэл тун аюултайг нь мэдээд ичиж зовохдоо ийш тийш хулмалзан харлаа. Тоби хүмүүсийн анхаарлыг бүтэн татаад, дуугаа өндөрсгөн дарвайтлаа инээсэн хэвзэр,
-Мэдээж Клифтон өөрийн мунхаг төрсөндөө буруугүй гэдэпг итгээрэй. Түүнийг анх мэндлэхэд гэрт нь бөөн хэрүүл шуугиан дэгдэж эх нь түүнийг өөрийнхөе хүүхэд биш гэсэн юм билээ.
Эл явдал хэдийнэ хот даяар таран цуурайтсан нь мэдээж.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.12 12:04 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Клифтоны нойр нь хулжин Тоби яахлаараа өөрийг нь ингэж доромжлов оо гэж асуусаар орондоо хөрвөөнө. Хариулт нь тун энгийн ердөө л мөнгө. Темпл түүнд саяын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний орлого өгдөг.
Клифтон мөнгийг элсэнд асгасан ус мэт үрэн таран хийж херөнгө зөөр хураахаа ч мэдэхгүй, дадчихжээ. Тэгээд ч өөрт үйлчлүүлэгч үлдээгүй тул Тоби тун хэрэгтэй. Хамгийн аймшигтай нь мань эр үүнийг тун сайн мэддэг. Цаг хугацаа байгаа дээр нь эртхэн арилаад егөхсөн. . . Гэвч тэр хаашаа ч явах билээ дээ, нэгэнт оройтжээ. Тоби өөрт дурласан бүсгүйчүүдийг үл ойшоосон шүүмжлэгчдийг болон түүнийг давахаар чармайн зүтгэх хошин шогчдыг хэрхэн доромжлож байхыг Лоренс олонтоо сонссон. Гэвч тэд шал өөр, дэндүү чадварлаг байсан тул Тобигийн хэзээ нэг цагг толгой дээр нь буун цахиур хагална гэдэгт итгэнэ. Лоренс Тобигийн төлөө ямар ихийг хийлээ дээ! Ирээдүй нь хэрхэхийг сэтгэл догдлон бодож буй нь энээ.
Жилл Тобигийн урилгыг хүлээн авч энгэр зөрүүлсэн бол мань эр маргааш нь ийм нэгэн бүсгүй байсан эсэхийг мартчихсан сууж байхсан. Татгалзсан хариу авч сураагүй гэмтэй Тобид Жиллийн хайхрамжгүй байдал түүний хорхойг нь хөдөлгөж, шарыг нь улам ихээр маажин тэчьяадуулна. Тэрээр бүсгүйг дахин нэг удаа зоогонд уривал бас л татгалзсан хариу сонсож, эцэст нь түүнийг сээтэгнэн, тэнэглэж байна гээд хойшид үл хайхрахаар шийдэв. Гэвч Жилл түүнтэй хамт хаа нэг тийшээ хамт явахыг хүсэхгүй байгаа нь Тобигийн амар заяаг үзүүлсэнгүй, бүсгүйн тухай бодол тархи толгойноос нь салж өгөхгүй тарчлаана. Эцэст нь Тоби ажил хэргийн далимд Жиллийг дахин шоундаа тоглуулах талаар Эдди Берригентэй ярилцжээ. Мань эр бүсгүйд утасдан эл саналыг дуулгатал нэгэн киноны оролцон тоглогчийн зураг авалттай байгаа тул амжихгүй хэмээн хариу өгөв. Берриген энэ бүгдийг Тобид илтгэвэл тэрээр галзууртаа уурлаж,
-Шальдир бульдар дэмий ажлаа даруйхан хая гэж хэл! Бид илүү хөлс төлнө! Чөтгөр ав, энэ чинь хамгийн шилдэг шоу мэдэв үү! хэмээн бархирч гарав.
Эдди дахин утасдаж Тобигийн үгийг дамжуулаад, яльгүй хачир нэмэн,
-Жилл ээ, тэр үнэхээр таныг шоундаа оролцуулахыг хүсч байна. Зөвшөөрөх юм биш шүү? гэлээ.
-Өршөөгөөрэй, би одоо "Универсал"-д комапнид ажиллаж байгаа яагаад ч орхиж чадашгүй нь хэмээн бүсгүй татгалзан хариулав.
Бүсгүй тоймтой шийд гаргах гэж завдсангүй, Голливудад шургалсан өчүүхэн боломжоо ашиглан дахин ганц дүр авчих юмсан гэж хүсэх Жиллийн хувьд Тоби Темпл төдийлөн ач холбогдолгүй мэт санагджээ.
Маргааш өглөө нь Агуу эрхэм хүн өөрөө утасдаж зулгуйдсан өнгөөр,
-Жилл ээ? Нэр алдаргүй ажлын нөхөр Тоби Темпл байна аа гэжээ.
-Сайн байна уу, ноён Темпл!
-Хөөе, юунд ингэтлээ ёсорхоо вэ? гэснээ шууд,
-Та бейсбол тоглох дуртай юу? Надад лоожийн тасалбар байна гэлээ.
-Баярлалаа, би сонирхдоггүй.
-Би ч адил гэснээ инээд алдаад,
-Би таныг туршсан юм. Хагас сайны үдэш оройн хоолонд уривал юу гэхсэн бол? Би парижийн ресторанаас ахлах тогоочийг нь урвуулж дөнгөсөн юмсан. Тэр...
-Өршөөгөөрэй, эрхэм Темпл, би болзоотой хэмээн Жилл хайхрамжгүйхэн татгалзав.
Тоби харилцуураа хамаг хүчээрээ тас атгалаа.
-Та хэзээ завтай болох вэ?
-Би тун их ажилтай, гадуур явах ч тун ховор доо. Гэвч урьсанд тань баярлалаа.
Харилцуурт тасалдах дуу ёнгинон оролцон тоглох дүрээс хэтэрдэггүй, шалихгүй нэг жүжигчин хүүхэн татгалзаад утсаа
тавьчихлаа. Түүнд шүү! Тоби Темплд! Захын хүүхэн эргэлзэх зүйлгүй Тобитой хүзүү толгой холбогдогдог байхад, хаашаа янзын мангуу янхан түүнийг шилж гоочилдог байна. Тоби галзууртаа уурлан хавь орчныхноо хяргачих шахан бархирч, Эдди Берриганыг нүүр хувиргах өрөөндөө дуудан авчрав.
-Жилл Каслын тухай чи юу мэдэх вэ? хэмээн чангаар
асуувал,
-Юу ч мэдэхгүй! гэж Эдди сандарсандаа дуржигнуулав.
Шоутой зууралдах завгүй байсан ч гэлээ юу болоод буйг гадарласан тэрээр тийм ч дүүрчихсэн тэнэг эр биш болохоор эвгүй байдлаас эвтэйхэн мултарлаа.
-Түүнд олон эрчүүд бий юу?
-Үгүй, тийм байсан бол би заавал дуулах байсан гэжээ.
-Чи түүнийг шалгахыг би хүсч байна гэж Тоби тушаагаад,
-Энэ бүсгүйд нууц амраг байна уу, үгүй юу, чи ойлгож байгаа даа, ер нь юу хийж явдгийг нь мэдээдэх гэлээ.
-Тэгье, эрхэм ээ хэмээн Эдди дуртайяа зөвшөөрөв.
Шөнийг гурван цагт утас хангинан дуугарлаа.
Эдди өндийн суугаад сэхээ авах зуур,
-Чөтгөр ав гэж хараал урсгаснаа гэнэт хэн утасдаж буйг ухааран,
-Би бүгдийг шалгасан. Тэр эв эрүүл юм билээ хэмээн Эдди яаран өгүүлэв.
-Яасан ийсний чинь эрүүл саруул! Тэр хэн нэгэнтэй энгэр зөрүүлдэг гэнэ үү?
-Үгүй ээ, эрхэм ээ. Түүнд хэн ч байхгүй. Би найз нөхдөөсөө асуусан. Бүсгүй шударга хөдөлмөрч жүжигчин учраас бүгд түүнийг хайрлан жижиг дүр өгдөг гэнэ.
Тэрээр эзэндээ бүх зүйл ном ёсоороо гэдэгт итгэл төрүүлэх гэсэндээ ээрч мууралгүй дуржигнуулав. Хэрвээ Жилл түүнийг Тоби Темплээс дээгүүрт тавин Эддитэй энгэр зөрүүлсэн гэдгийг хэзээ нэг цагт мэдвэл Эдди энэ хотод өл залгуулах ажил олно гэдэг санахын ч гарз! Мань эр найз нөхөддеө байдлыг сайтар тайлбарлан тэд үг нэгтэй байхаа амласан байжээ. Хэн ч Тобитой дайсагналцахыг хүсдэггүй тул бүгд амаа үдүүлсэн мэт байх нь эргэлзээгүй.
- Бүсгүй хэнтэй ч зугаацан энгэр зөрүүлдэггүй гэсэн. Тоби уяран зөөлөрч,
-Тэгэхээр энэ ердөө ойворгон зантай эмэгтэй байх нь ээ, тийм үү?
-Тийм ээ, яг үнэн гэж Эддигийн санаа амран зөвшөөрөв.
-Хөее хөө, би чамайг нойрноос чинь арай сэрээчихээгүй биз?
-Үгүй, үгүй, зүгээр ноён Темпл ээ.
Гэвч Эдди Тоббигийн хүүхэмсэг явдлын тухай энэ яриа хот даяар тархвал дараа нь юу болохыг эргэцүүлэн бодсоор нойр нь хулжжээ.
Тоби, Клифтон Лоренс хоёр Беверли-Хиллзийн төвөөс холгүй орших тансаг зоог, зугаа цэнгэлийн арвин их туршлага бүхий Хилкрест-кантри клуб-: хооллохоор ирцгээв.
Тоби Голливуд-ын хошин шогчид цуглан шог элэглэлэз хурцлан бие биесээ элдэвлзн суудаг "Хошин жүжигчдийн буланд" байнга суух дуртай ажээ. Гэтэл өнөөдөр Тобигийн санааны мухарт тэс өөр бодол эргэлдэж Лоренсыг ширээ рүү чирэн очсоноо,
-Клиф ээ, надад чиний зөвлөгөө хэрэгтэй байна гэж яриагаа эхлэв.
Тагжгар эр өөртэй нь зөвлөхөө байгаад удаж буй Тобиг гайхан харлаа.
-Тэгэлгүй яах вэ, хонгор минь.
-Хэргийн учир нэг бүсгүйд байна хэмээн Тоби санаашран бувтнахад Клифтон бүгдийг ойлголоо.
-Жилл Каслийг санаж байна уу? Шоунд оролцсон залуу бүсгүй хэмээн Тоби хэлэв.
-Өе, тийм, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байсан. Тэгээд юу болоод байна? гэвэл,
-Болзох болгонд татгалзах юм. Бүр сүүлдээ өөрийгөө Айовоос ирсэн хөдэөний болхи эр гэж бодох боллоо.
-Наад бодлоо таягдан хаявал яасаи юм бэ? гэж Лоренс
ихэд болгоомжлон асуув.
-Анд минь, хамаг учир тэгж чадахгүйд байна. Чамд л хэлэхэд энэ охин бярууг дагаж байгаа шигээ өөр хэн нэгнийг ингэтэл хүсч байсангүй! Өөр бусдыг бодох ч сөгөө алга! гэж Тоби ичингүйрэн инэзмсэглээд,
-Анд минь би ер нь солиорч байгаа байх! Клиф ээ, чи ч иймэрхүү явдлыг сонирхох биш дээ. Яавал дээр вэ?! гэлээ.
Лоренсод хормын төдийд түүний мөрөөдлийн бүсгүй нь үл шалих дүр олж авахын тулд тааралдсан найруулагчийн туслахтай энгэр зөрүүлэн явдаг гашуун үнэнийг Тобид хэлчихсэн гэх тэсгэлгүй хүсэл төрлөв. Болохгүй. Яагаад ч болохгүй! Тэр Тоби өөрийнх нь үйлчлүүлэгч хэвээр байгаасай гэдгийг туйлаас хүсч байлаа.
-Надад нэг санал байна. Бүсгүй үнэхээр алдар хүндэд дурлаж байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ, тун их хүсч байгаа.
-Сайн байна. Тэгэхлээр бүсгүйг татгалзах аргагүй болгох хэрэгтэй юм байна.
-Гэртээ үдэшлэг зохиогоод түүнийг урь.
-Би чамд хэлсэн шүү дээ, тэр. ..
-Байз, би яриад дуусгая. Түүнд хэрэгтэй гэсэн студийн захирал, продюссор, хөгжмийн зохиолч гээд бүгдийг нь урь. Хэрэв бүсгүй үнэхээр алдарт хүрье гэж бодож байгаа бол энэ удаад заавал ч үгүй ирэх ёстой болно.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.12 12:05 am 
Оффлайн
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 2:48 am
Бичлэгүүд: 134
Байршил: Яг энд
Тоби бүсгүйн утсанд залгаад,
-Сайн уу, Жилл?
-Хэн бэ?
Орон даяар түүний дуу хоолойг мэдэж байхад энэ бүсгүй хэн бэ гэдгийг асуудаг байх нь ээ.
-Тоби байна, Тоби Темпл.
-Өө, та . . . гэж бүсгүй хайхрамжгүйхэн дуугарчээ.
-Жилл, сонсооч, би лхагва гаригт явцуу хүрээнд оройн зоог барина, тэгээд...
Жилл илт татгалзахыг хүсвэл мань эр түүнд үг хэлүүлэх боломж олголгүй цааш нь дуржигнуулан,
-Сэм Уинтерсийг, болон хэдэн студийн захирал, продюссор, найруулагчдийг урьсан. Таныг тэдэнтэй танилцаад авбал гэм-гүй гэж бодож байна. За яах вэ, зөвшөөрөх үү? гэлээ. Жилл агшин зуур эргэлзээд,
-Лхагвад уу? Танайд юм уу? Тэгье, би завтай. Баярлалаа, Тоби гэж хариулжээ.
Энэхүү уулзалт нь хувь заяаг холбох шижим болно гэдгийг тэдний хэн нь ч төсөөлсөнгүй.
Тагтан дээр найрал хөгжимчид тоглон дүрэмт хувцастай зарц нар зууш, хундагатай шампанск зөөн шогшицгооно.
Жилл дөчин таван минут хожимдоод арай гэж морилон ирэхэд Тобигийн сэтгэл хөдлөн, түүнийг угтан авахаар үүд чиглэн яаравчлав. Бүсгүй ердийн цагаан торгомсог палаажтай, долгиотсон хар үсээ задгай тавьсан нь гайхаад барамгүй үзэсгэлэнтэй харагдана. Тоби эрхэм зочноосоо нүд салгаж чадсангүй. Гоо засал, үс гэзгээ янзлах гэж чармайлт гаргаагүй Жилл урьд өмнөхөөсөө илүүтэй сайхан харагдаж байгаагаа мэдэрчээ.
-Би чамайг бүгдтэй нь танилцуулья. Явцгаая. Тоби түүнийг хөтлөн том заалан дахь зочид руу дагуулан явлаа.. Жилл босгон дээр зогтусан зочдыг анхааран ажвал бүгд "Тайм": "Лайф", "Ньюсуик", "Пари матч" сэтгүүлийн нүүрнээс, эвсэл дэлгэцэн дэзр олонтоо харсан танил хүмүүс харагдах нь тэр. Кино бүтээн урладаг жинхэнэ Голливудынхан энд цугларчээ. Жиллийн хойч ирээдүйг шийдэж чадах эдгээр агуу хүмүүстэй нүүр тулах энэ мөчийг олонтоо төсөөлөн мөрөөдсөн билээ. Ийнхүү түүний мөрөөдөл нь гэнэт биелсэнд бүсгүй итгэж ядна.
Тоби түүнд хундагатай шампанск бариулаад олны дунд ярилцан зогсоо нэгэн эр дээр дагуулан очиж,
-Сэм ээ, танилц! Жилл Касл! гэвэл Сэм эргэн хараад,
-Сайн байна уу, Жилл Касл гэж эелдэгээр мэндлэв.
-Жилл, энэ Сэм Уинтерс. "Пан-Пасифик" гэх индиан овгийн ахлагч юм.
-Ноён Уинтерс хэн болохыг би мэднэ гээд Жилл толгой дохив.
-Сээм! Жилл маань жүжигчин, сүрхий чадалтай жүжигчин дээ! Чи түүнд дүр өгөх ёстой. Танай студи гял цал үзэсгэлэн гоогоор чимэг оруулахад гэмгүй дээ.
-Бодож болох л юм хэмээн Уинтерс эелдэгээр инээмсэглэв.
Тоби Жиллийг алдчих вий гэсэн шиг гараас нь чатга атган хөтлөн,
-Муурхан минь, явья. Би чамайг бүгдтэй нь танилцуулна гээд цааш явлаа.
Жилл энэ үдэш студийн гурван захирал, хэдэн алдартай найруулагч, олон арван продюссор, найруулагч, кино ододтой, хамгийн гол нь сэтгүүлч, теле сэтгүүлч нартай танилцажзэ.
Зоогон дээр Жилл Тобигийн баруун талд нь суун, тэдний яриаг дуртай нь аргагүй чих тавин чагнаж, шилдэг хүмүүсийн орчинд мөр зэрэгцэн суугаараа бахдана.
-Билли Уайдлерийн шинэ киног үзэв үү? Гайхалтай болсон байна лээ!
-Тийм үү? Мань эрийн Брэкеттэй хамт ажиллаж байх үеийн бүтээл надад илүү таалагддаг байсан. Брэкет өөрийн гэсэн арга барилтай байсан сан бол ч.
-Билли ч авьяастай даа.
-Өнгөрсөн долоо хоногт би Тикэд детектив зохиол явуулсан, тэр ихэд үнэлсэн шүү. Хоёр гурав хоногоос хариу өгнө гзсэн.
-Криши Праманнадагийн нээлтэд оролцох урилга авсан. Түүнийг олон жилийн тэртээгээс мэднэ.
-Киноны төсөв зохиох гээд үз! Бүх тооцоог, инфляцийг хүртэл тооцоод ирэхэд хараал идсэн продюссорууд гурав дөрвөн саяар нь үнээ хөөрөгдөх болно!
"Бурхан минь гэж гурав дөрвөн саяар гэнэ!" хэмээн Жилл тэдний яриаг сонсоод бодлоо.
Жилл Шваба эмийн санд өрнөдөг азгүй "горьдогсдын" бие биеэ тэжээдэг эцэс төгсгөлгүй ялиг шалиг мэдээллийн тухай эргэн санав. Тобигийн гэрт суугаа эдгээр хүмүүс Голливудийн жинхэнэ ялан дийлэгчид ажээ. Тэдний хэн нь ч Жиллд туслаж дөнгөх байсан атлаа боломж олгохоос татгалзан замд нь хөндөлдөж таванхан минут ч зарцуулаагүйсэн.
Бүсгүй өөрийг нь сонсохоос татгалзсан, шинэ мюзикл нь гаргуун амжилт олсон продюссор хахаж цацлан дуржигнатал ярьж суухыг, мөн ширээний тэртээд өөртөө нь уулзахыг ч хүсээгүй хошин киноны шилдэг найруулагч гол дүрийнхээ жүжигчинтэй хуучлан суухыг олж харлаа.
Энэ хот, эд нар бүгд түүнд худал хэлэн басамжлан доромжилсныхоо шанг хүртэцгээнэ. Жилл одоохондоо эдний хувьд хэн ч биш байг, гэвч хэн гэдгээ үзүүлэх цаг нь ирэх болно. Тийм ээ, заавал ирнэ.
Оройн зоог гайхалтай тансаг болсон хэдий ч Жилл бодолдоо умбасаар ямар идээ зууш өгч байгааг ч анзаарсангүй. Тоби ухасхийн босоод,
-Хөөе, хурдалцгаа, бидэнгүйгээр эхлэх нь байна! гээд Жиллийн гарыг шүүрэн авч хөтлөн, жараад хүн элбэг багтах өч течнөөн буйдан өрсөн том кино заал руу аваачив. Хаалганы нь нэг талд шоколадаар дүүргэсэн онгорхой шүүгээ, негөө талд эрдэнэ шишийн автомат шүүгээ байрлуулжээ.
Тоби Жиллтэй зэрэгцэн суугаад юун кино үзэх мантай бүсгүйгээс нүд салгалгүй ширтэнэ. Кино дуусан гэрэл асахад үйлчлэгч нар кофе, амтат бялуугаар дайлцгаалаа. Үүр цүүрээр босон зураг авалтанд явах зочид цагийн дараа цувран тарж эхэллээ. Тоби үүдний танхимд Сэм Уинтерстэй ярилцаж байхад Жилл хэдийнэ пальтогоо өмсчихсөн тэдэн дээр очлоо. -Чи хаачих нь вэ? гэж Тоби гайхаад, -Би өөрөө чамайг гэрт чинь хүргэж өгнө гэлээ. -Яах нь вэ? гэж бүсгүй ялдамхнаар инээгээд, -Би унаатай яваа. Сайхан үдэш байлаа, баярлалаа Тоби хэмээгээд үүдээ чиглэн алхав.
Тоби чихэндээ ч итгэж чадалгүй гайхан алмайрч түүний араас нь харан хоцорчээ. Тэрээр энэ шөнө Жиллийг дээш нь
унтлагын өрөөндөө авч орон, тэр ч бүү хэл ямар аяз тавихаа хүртэл сонгочихсон гайхалтай төлөвлөгеө боловсруулсан байжээ. Түүний оронд өөр нэг бүсгүй алдартай одод энэ үдэшлэгт ирсэн бол тун ч жаргалтай байхсан, гэтэл өрөвдөлтэй ерийн нэгэн жүжигчин бүсгүй. . . Жилл Касл хэнийг голж байгаагаа ойлгодоггүй усан тэнэг амьтан юм! Одоо боллоо! Тоби сэтгэл ханалаа!
Тоби өглөөний эрт Жилл рүү утасдвал автомат хариулагч,
-Сайн байна уу, би Жилл Касл байна. Харамсалтай нь би гэртээ алга. Та утасныхаа дугаар, нэрээ үлдээнэ үү. Би эргэж ирмэгц тан руу залгая. Дохио өгсний дараа ярина уу. Танд баярлалаа гэхийг сонсжээ.
Дохио дуугарч, Тоби харилцуур тас атгаад юу ч хэлэлгүй зогссоноо хөшүүргийг дарлаа. Тэр автомат хариулагчтай ярих юм бол хараал идэг! Гэвч хормын дараа дахин залгалаа.
-Чи хотдоо гайхагдах энхрийхэн дуу хоолойтой юм! Түүнийгээ дугтуйлчихаад зарах хэрэггэй юм байна даа. Хар өглөөгүүр гэрээсээ гүйгээд явчихдаг бүсгүйчүүл рүү би ярьдаггүй л дээ, гэвч чамайг өршөөхөөр шийдлээ. Үдийн хоол хаана идэх гэж байна?
Тасалдсан дуу сонсогдоход нь тэр дэндүү удаан ярьж, чөтгөр авсан тууз нь дуусчихлаа гэж үү дээ? Тоби таг дуугүй болж хэрхэхээ эс мэдэн өөрийгөө дүүрчихсэн мангуу амьтан болохыг ойлгожээ. Дахин залгах хүсзл төрөхөд нь Тоби галзуутай уурласан ч гэлээ тэсч чадалгүй гурван ч удаа залгалаа.
-Өнөөдөр надтай хооллохыг зөвшөөрөх үү? Чиний утасдахыг хүлээж байя гээд утасны дугаараа үлдээн, харилцуураа тавилаа.
Хүлээсэн цаг нь дөхсөн хэдий ч Жилл яриагүй л байлаа. Долоон цаг болоход Тоби тэсгэл алдарчээ. Түүнийг чөтгөр аваг! Хүсэхгүй бол хэрэггүй! Энэ удаа чухам тэнэглэхэз больж үзье! Тоби тэмдэглэлийн дэвтрээ шүүрч аваад хуудас эргүүлж эхэлснээ яагаад ч юм өөр хэн нэгтэй ч яримааргүй санагдаад явчихлаа.

_________________
Би унших дуртай


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.12 12:47 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
За ашгүй хөөрхий Жилл нэг ямар ч байсан хүн амьтантай танилцаж авлаа. Гэхдээ тэгээд хамгийн сүүлд нь Жилл Дэвид 2 л суух байх даа.

Баярлалаа маш их :hoho: :hoho:

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.12 6:51 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.06 7:33 am
Бичлэгүүд: 902
Байршил: Holland
goyo zokhiol bna. daraagiinkhii ni tesen yadan khuleej bna

_________________
Sakura


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 93 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр