#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 6:28 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 903 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 128 29 30 31 3235 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.12 5:19 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Оройн мэнд...
Оны өмнө оношилгоонд ороод зүрхний бичлэг дээр баахан ойлгомжгүй зүйлс яриад, гайхаш барж байсан ч тэгэсгээд мартаж орхиж. Саяхан дахин оношилгоонд оров нөгөө зүрхний асуудал дахин гарч ирэв :think:
Босоо байрлалтай зүрх юм байна, чиний насны хүнийхтэй харьцуулахад их удаан цохилдог зүрх байна. Тэгээд ямар нэгэн өвчин зовиур нээрээ байхгүй юу?... хэрвээ өвчин зовиур байхгүй бол хоолой их өвддөг үү, шүд их цоорхойтой юу?.bemgx: хоолой ер нь амархан өвдчихдөг болсон шүү... Ерөнхийдөө зүрхний хавхлагад бага зэргийн сулралт гэх юм уу, агшилтын хүч нь багассан байдал ажиглагдаж байна. Хоолой амьсгалын замын эрхтний өвчлөлийн нөлөөгөөр...
Тэгтлээ их санаа зовох хэрэггүй хэвийн гэж хэлж болноо хэмээж нэг санаа амраав. Зүрхний бичлэг хийж байсан сувилагч нарын нааш цааш гүйлдэж, хэд гурван удаа бичлэг үзээд гайхаад, мэргэжлийн эмч нараа дуудаж бариад, зүрхний эхонд харуулаад, ачаалалтай бичлэг хийлгэх шаардлагатай... гэх зэргийн яриа бага сага түгшээлээ гэж.
Эхонд харуулах гээд хэвтэж байх зуур Awake киноны сүүлийн мэс ажилбартай хэсэг бодогдож бариад :lol: эгээтэй л сэтгэлээр явчихсангүй шив хаха.
bemgx-г орохын өмнө үзүүлсэн өвөөгийн охин нь гээд нэг бүсгүй эмчтэй ярилцах нь сонсогдоод байдаг. Эмчийн хэлснээр өвгөн зүрхний бага харвалт өгөөд удсан бололтой шарх үүсээд бороолсон байна. Зарим судаснуудад нь бөглөрөл үүссэн байна. Ер нь л сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Энэ ууж байгаа эм нь зөвхөн өвчин намдааж, өвдөлтийг нь л түр мартагнуулж байгаа болохоос сэргээж, эмнэж байгаа хэрэг биш шүү. Сэтгэл санааны хувьд тайван байлгах хэрэгтэй. Яах вэ судасны бөглөрсөн хэсгийг өрөмддөг мэс ажилбар Герман зэрэг газруудад хийдэг гэхдээ энэ өндөр настай хүний хувьд тийм хагалгааг дааж гарна гэдэг их хэцүү. Өөр хувилбар нь судсыг тасалж бөглөрсөн хэсгийг орхин залгадаг хагалгаа байдаг юм гэнэлээ гэхэд бүсгүй бид урагшаа явж хагалгаанд орох бодолтой байгаа гэсээр нэлээн удаан яриа өрнөсөн л дөө тэр бүгдийг сонсөөл хэвтэж байхад юм юм бодогдож билээ.

"Дрифт кинг 2012"-г очиж хальт харав. Сүүлийн үед сонирхол татаад байдаг болчихлоо шүү золиг гэж. Ажаад байхад бас л мөнгөтэй жаалуудын тоглоом мэт боловч бас бор зүрхээрээ, хүсэл сонирхолоороо яваа залуус ч үзэгдэв. Айхтар айхтар хүлэгнүүд байна лэ дээ бас л...
Зураг
Энэ улаан камаро ч бас гоё эд байна лэ.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.12 6:52 pm 
Оффлайн
MadeMoiselle
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.21.05 6:30 pm
Бичлэгүүд: 80
Байршил: hend hamaatain
Hiiiiiiiiiiiiiii

_________________
битийхарбибайдаглнэгцохилох♥


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.04.12 10:59 am 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өглөөний мэнд...
Сайхан зун цаг, наадам ч болох нь, хөдөө гадаа гээд хэсүүчлэн тэнэх замдаа гарахад тун ойртлоо доо. Олимп үзэх хөг ч өнгөрлөө.
Зун болоод сайхан борлож байхад учиргүй алиа харалчихсан байна шд, халтар малтар гэж донгосох юм. Тэртэй тэргүй өвөл гэхэд хувхай цайчихаас хойш.

http://obocustoms.mn
http://www.avtograf.mn
http://automarket.mn
http://www.autoforum.mn/forum
http://www.autohelp.mn
Явдаг хогийн саваа нэг сайхан тордоод авах юмсан даа. Зун дуусах гээд байдаг.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.04.12 11:05 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
Бичлэгүүд: 5143
Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Хогийн сав гэснээс сая бацааны тэргэнд юм хийлгэсэн чинь 2 сая шахуу болж байна лээ шүү.
Дээгүүр доогуур нь орж гараад л энэ энэ муудсан байна гээд байхаар нь солиулаад байсан чинь балрах дөхсөн.

_________________
six feet from the edge


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.04.12 11:12 am 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
:lol: тэгээд одоо сэтгэл хангалуун, сайхан тухтай байвал болоо дөө. Хаагуур үйлчлүүлэв? ер нь л үнэ жигдхэн өсчихсөн байгаа байхаа.
Юм болгоныг өөрөө хийж, өөрөө хэмнээд байвал пятка амьдрал бас утгаа алдана байлгүй дээ.


Сая хэдэн өдөр бас гайгүй тэнэлээ гэхдээ дандаа хүний унаагаар хаха. Хотын замууд бас харьцангуй гайгүй болчихсон, шинэ замууд ч бас давгүй болжээ. Ойрд дрифтийн шоу энэ тэр үзэж хараад хүний унаанд сэтгэл алдраад уналаа шд хаха.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.04.12 11:25 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
Бичлэгүүд: 5143
Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Докторт хийлгэсэн. Зүгээр үнэ асуух гэж ороод хадуурсан л даа.

_________________
six feet from the edge


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.04.12 4:36 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Хэсэгхэн зуур бороод ороход л...
Зураг
Яажшуухан хария даа.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.06.12 3:09 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...
2Cellos гэж 2 нөхөр бас тансаг тоглодог юм байнаа.

Red Hot Chili Peppers - Californication хэмээх 2000 оны эхээр хит болж байсан гоё ч дууг улам ч илүү тансаг болгосон байна шүү хог гэж.

Дуугаралт, орчин гээд л биширмээр байваа...

Coldplay - Viva La Vida гэж саяханы бас нэгэн аялгуулаг хитийг өөрсдийнхөөрөө тансаг тоглосон байна.

Эхнээс нь чангахан тавиад сонсоод хэвтэж байхад юу юугүй усан бороноор гараад гүйчих шахав...

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.06.12 3:48 pm 
Оффлайн
MadeMoiselle
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.30.09 5:29 pm
Бичлэгүүд: 6011
Байршил: Диваажинд
ёоо бас л гоё авчийнаа :wd:


хөөш жонни монни яасан бээ :lol:

_________________
Жаргалыг хүснэ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.08.12 12:23 am 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Оройн мэнд...
Байгал дэлхийдээ дураараа хэрэн хэсүүчилж, зугаалж наргиж, цэнгэж хөгжилдөж болно залуусаа.
Гагцхүү хог бүү хая, гай бүү тарь!!!
Зураг
Cleaning... by bemgx, on Flickr

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.16.12 8:57 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Оройн мэнд...
Төрийн их баяр наадамдаа цэнгэл баяр дүүрэн сайхан наадацгаав уу!

Нүд баясгаж
Сэтгэл татан
Тархи амрааж
Алжаалыг умартуулсан сайхан хэдэн өдөр байлаа Хөвсгөл далайн эрэг дээр.
Зураг
Huvsgul Lake IV by bemgx, on Flickr

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.18.12 11:34 am 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өглөөний мэнд...
Явж явж нэг хөсрийн тамхичинд алуулаад дуусах юм байна л даа. Ийм үнэ цэнэгүй8 хямдхан үхлийн төлөө ингэж хичээж, тэмүүлж амьдрах ч гэж дээ.
Та тамхиа салхины доор очоод татчихаж болох уу? энд олон хүн байна, олон нийтийн газар байна... гэсний төлөө үхэхнээ муу өгөр сүг.
Зураг

Эцэг эх нэртэй чимээгүй алуурчид байнаа байна...
Зураг
Зураг

Хэлбэрдэж ядсан малнууд ч байна...
Зураг

Бүгдэд нь сайн сайхныг хүсэе дээ...
Зураг

Эгзэг нь таарвал нэг эргүү зорилгогүй яарсан, хэрэггүй сэргэлэнтсэн жолооч нэртэй хүнэнцэрт алуулах ч юм уу бүү мэд. Ингэж хоёрын хооронд гурвын дунд завсарын саармаг новшнуудад алуулж байхаар нэртэйхэн алуурчинд нь алуулбал үхсэн хойноо ч сэтгэл амар байх байлгүй.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.19.12 7:39 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Оройн мэнд...
Өглөө нимгэн гарчихсан чинь хөлдлөө дөө хөөрхий.

Ишлэл:
"Бага насандаа хэл амаар доромжлуулж, чичлүүлж /хүчирхийлэлд өртөж/ өссөн хүүхдүүдийн 70 хувь нь эргээд өөрсдөө тийм хүн болж төлөвшидөг байна. Энэхүү тойргийг таслан зогсооцгооё."
гэсэн уриалгатай Мексикийн хүүхдийн эрхийг хамгаалах сангийн сурталчилгаа их онцгой санагдлаа. Сурталчилгааны хуудсын гүйцэтгэлийг Y&R агентлаг хийж гүйцэтгэсэн байна.

Зураг

Ишлэл:
Бодож санах зүйлгүй хэлж яриж, тоглож наадаж, итгэж, үнэмшиж, айж эмээн, баярлаж цэнгэн өсч торнидог гэнэн томоогүй багачууд, дүү нар, үр хүүхдүүд маань бидний толин тусгал л гэсэн үг.

Тэдэндээ зөв үлгэр дууриаллыг үзүүлж, мөрөөдлийнх баатрууд байцгаагаарай залуусаа :)


_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.21.12 8:52 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Оройн мэнд...
Жаахан садар л юм гэхдээ сонирхолтой, хөгжилтэй бас хэмнэлтэй бүтээл байна даа.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.22.12 2:24 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...
Эр хүний замын хүзүү уртаа гэж. Янзын агуулгатай үг байгаа юм шүү.
Зураг

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.22.12 4:06 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Ymar goy panorama ve o.O

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.24.12 11:11 am 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өглөөний мэнд...
Дархан, Орхон, Сэлэнгээр ч бороо юулж өгч байгаа юм байна даа. Цаашлаад баруун аймгууд руу ер нь л хур ус элбэгтэй байгаа бололтой.
Нар буугаад харуй болчихоор нь бас тав тух, аюулгүй байдлаа бодоод шөнө галт тэргэнд унтаад ирдэг баатар болсон байдаггүй шүү хаха. Суусан тасалгаанд маань 2 буурай унтаж байв, чимээ гаргачихгүйхэн шиг ноцолдож байж орондоо ороод яг сайхан зүүрмэглэтэл дамн/новш гэж толгой сэргэтэл хурхирдаг даа :haha: ... болъё байяадаа тулж, хөрвөөсөөр нэг юм унтаж орхив. Гэнэт гэрэл гийгээд явчихлаар нь ийм хурдан уу ухааны юм бодоод нүдээ нухлаад хартал өвөө гэрлээ асаачихсан тууж байдаг... буруу хараад унтах гэж оролдсон ч улаан нүүрэн дээр гэрэл нь тусаад байдаг... үхсэн амьдын хооронд ядаж явтал шит тамхины утаа, тамхины үнэр, унтаагаараа амандаа хараасаар өнгийгөөд хартал өвөө маань хээв нэг...
Сайн байна уу? гэхээр айн хүүхээ юу гэв? гэж байгаа 2 буурайг яалтай ч билээ. Одоо зүүрмэглээд үхэхнээ новш гэж.

Голсон юм голд орноо гэж... зурайсан замаараа, хурд хэтрүүлэн сүнгэнэдэг ч байж уу...
Зураг

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.12 5:29 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...
Зиа зиа олимп ч эхэлчихлээ, ажил ч гайгүй цэгцэрлчихлээ сайхан даа сайхан.

Нартай хэрнээ түр зуурын их усархаг бороо асгаад давгүй харагдаад байхаар нь нэг панорам авчих санаатай хэд хэд оролдов болж өгсөнгүй ээ.
Зураг
Өчигдөр орой ажлаа тараад автобусанд суутал тасалбар түгээгч ирсэнээ мөнгө аваад хариулт өгөх гэснээ чи чинь хаана буух билээ? гэснээ аан модны 2 гээд өөрөө хариулчихдаг нь гэнэт гайхшруулсан шүү хаха.

Хаха хөгжилтэй байлаа даа өвгөөн.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.09.12 1:59 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...

Хэд гурван сэдвээр эргэлдэж баярласан сэтгэгдлээ хуваалцая гэж бодтол зорилгогүй, шаардлагагүй хэрүүлүүд угтах юмдаа.
Бахархалт хөвгүүд, залуус, бүсгүйчүүд, тамирчид, дасгалжуулагчдаараа бахархаж байнаа.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.14.12 5:59 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Оройн мэнд...
Тайлбар тавиж олон юм донгосохгүй ээ зүгээр л сэтгэл хөндөхөөр хийсэн байна. Үзчихсэн байхад илүүдэхгүй.
Магадгүй хийж бүтээсэн хүн нь энэ хавиар эргэлддэг ч байж магад юм.

Бидэнд уйлахыг хэнч заагаагүй...
Код:
https://www.facebook.com/horiosoi
[/color]

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.17.12 10:11 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.06.04 10:38 pm
Бичлэгүүд: 4914
Байршил: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
үнэхээр сэтгэл хөдөлгөм гоё хийсэн байна, зарим хэсэг дээр нь шимширмээр л юм.... гэхдээ ингэж гоё хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөн байж хийчихээд буруу бичээд баг алчихымаа.... ер нь анзаараад байхад одоо үед нөхдүүд зөв буруу бичих тал дээр нээх ач холбогдол өгөхөө байсан юм шиг байналээ, фэйсбүүкээр л дүүрэн буруу бичсэн улсууд, чи Монгол хэлээрээ крилл үсгээ ашиглаад зөв бичдээ гэхээр л вооо чи ямар лагийн, чамаар заалгах уу этр гээл юуны түрүүнд хэрэлдэхээ бодчихын, сүүл рүүгээ бүүр залхаад тоохоо ч байсан....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.12 4:50 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Зиак өдрийн мэнд...

За энэ агаар салхины ажил явдал арай хэтрээд унах шиг боллоо доо хаха. Уг нь эрүүл агаарт гөхөрч, наадаад, дарвиж, наргиад сайхандуу л авч хугацаа нь хэт ойртоод ирэхээр эсрэгээрээ даяаргаанд орох янзтай. Амралтын өдрүүд, орон гэр, ажил амьдралаасаа төсөөрөх нь байна шүү. Ашгүй АПЛ эхэлж, U18 Asian Bball Championship энээ тэрээ гээд үзэж, харж уягдах юмнуудтай болж.

Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё/ЗХУТ/ -ын энэ хуудас нь зүгээр санагдлаа.
Хаяадаа нэг дугаараараа шүүлгээд элдэв зөрчил, доголдол гаргасан эсэхээ мэдээд авчих юм. Бас таниж мэддэг нөхдүүдийг мөшгиж бариад хэсэгхэн зуурдаа зугаатай ч юм байна хаха.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.23.12 2:31 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Өдрийн мэнд...
Ядартлаа амарлаа гэж хошигнодог шиг л болж байна даа. Ажлынхаа хэмнэлд ердөөсөө орж өгдөггүй туучий юмдаа.
Нэлээн гүн ч борлож хаха... Энэ шинэ засаг төрийн бүтэц зохион байгуулалт бол ор тас үгүйсгэхээргүй задалбал таарах зарим яамдыг салгасан байна лэ.
Тохоон томилогдож байгаа хүмүүсийн хувьд харин хэцүү л дээ. Ядахад Монголчууд бид том жижиггүй бие биедээ их дургүйг хэлэх үү. Пэээ тэр дэд сайд нарын сүр барааг ээ... :?


Зун цаг дууслаа даа дууслаа...

Энэ дуу гарч байх үед ч ид байж дээ чааваас гэж.
Долоохон хоногийн дараа гэхэд өнөө дэлгүүр, хоршоонуудын лангуун дээрх зунжин хэвтсэн шинэ хувцаснууд амжил гудмаар нэг хөглөрнө дөө.

Хотын төвөөр зорчих тээврийн хэрэгслүүдэд улсын дугаарын шүүлтүүрээр 7 хоногийн ажлын өдрүүдийн аль нэгэнд Их тойруугаас дотогш хэсэг зорчихгүй байх журам нь хэрэгжиж эхэлж байх шиг байна. Мягмар гариг ажилдаа явган сайхандаа сайхан.
Хэвшээ ирвэл энэ их зохиомол бухимдал, замын элэгдэл хорогдлыг бууруулсан, цаашлаад хотын төвийн хэсгийн агаарын бохирдолд мэдэгдэхүйц хувь нэмэр болохоор ажил гэж bemgx хувьдаа бодож байгаа.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.12 6:57 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.27.06 5:41 pm
Бичлэгүүд: 2333
Байршил: ... Төсөөллийн өрөөнд
:bigthumpup:



Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.12 7:19 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.15.06 10:39 pm
Бичлэгүүд: 5143
Байршил: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна


Байлаа гэж

_________________
six feet from the edge


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.12 8:22 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.08.11 12:08 pm
Бичлэгүүд: 982
Байршил: Нэгэн дээвэр дор
Ишлэл:

Энэ дуу гарч байх үед ч ид байж дээ чааваас гэж.
[/color]
Гоё дуу шүү. :wd:

_________________
los blancos


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 903 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 128 29 30 31 3235 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр