"Into the Wild" (2007)
Найруулагч :
Зохиолч : Sean Penn,
Гол дүрүүдэд : ,
,
,
болон
Нэмэлт мэдээлэл ==========================================================================================================
Жанр : Adventure | Biography | Drama
Улс : Америк
Хэл : Англи + Дани хэл дээр тус тус гарсан
Дэлгэцэнд гарсан өдөр : 2007 оны 9-р сарын 21
Продакшн ================================================================================================================
Paramount Vantage, Art Linson Productions болон River Road Entertainment
Box Office ================================================================================================================
Зардал : $15,000,000
Орлого : $18,427,795 (АНУ)
Техник үзүүлэлт ==========================================================================================================
Үргэлжилэх хугацаа : 148 минут
Дууны чанар : DTS | Dolby Digital | SDDS
Өнгө : Хар цагаан, Өнгөт[*]
Аспект харьцаа : 2.35 : 1
Киноны тухайд гэвэл амин хувиа хичээсэн, том толгойлсон нэгэн залуу гэр бүлээ, сургууль соёлоо орхиод аялалд гараад, харин удалгүй Аляск нутгийн зэлүүд талд, хаягдаж мартагдсан автобусан дотор наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаж, ходоод нь хонхолзохын эрхэнд хортой өвс түүж идээд, хөдөлдөж чадалгүй хамаг бие нь өвчинд баригдаж, өлөн зэлмүүн байсаар өлбөрч үхэж байгаа тухай гардаг.
Гэвч та өөр өнцгөөс түүнийг харж чадах юм бол ... ховорхон зоригтой, хосгүй зорилготой эгэл бус нэгэн байсныг ойлгох болно. Хамгийн гайхалтай нь Александр Супертрамп хэмээн өөрийгөө хочилсон Кристофер Маккендлс маань бодит хүн байсан юм шүүдээ. 1990 оны 5-р сард эхэлсэн түүний аялал хоёр жилийн дараа буюу 1992 оны 8-р сард дээр өгүүлсэн автобусанд амьсгал хураах хүртэл нь үргэлжилсэн юм. Насан эцэслэх үедээ тэрээр ердөө 24-хөн настай байсан бөгөөд Алекс залуугийн хувьд түүний өнгөрүүлсэн сүүлийн хоёр жил бүхий л амьдралынх нь хамгийн аз жаргалтай үе нь байжээ. Тэрээр эцсийн мөчийг хүртэл аз жаргалаар бялхаж байсан юм. Шинэ сургуулийн сургалтын төлбөр болох 25.000 $-ыг өлсгөлөнд нэрвэгдсэн ядуу хүмүүст хандивлаж орхиод, хэнд ч хэлэлгүйгээр, бүхнийг орхиод, үүргэвч үүрээд цор ганцаараа аялалд гарсан түүний зорилго нь юу байв?
Худал хуурмагаар дүүрсэн самуун энэ ертөнцөөс ангид байхын тулд тэр энэ алхмыг сонгожээ. Бүхий л амьдралаа нэгэн хэвийн уйтгартайгаар өнгөрүүлсэн, ганц амьдрах амьдралаа худал хуурмаг, бялдуучлал, шунал хүсэл, атаархал дунд өнгөрөөж, эрх мэдэл, албан тушаал, мөнгө болоод эд хөрөнгөний төлөө тэмцэлдсээр үеэ өнгөрүүлж буй үй олон хүмүүсийн амьдралтай харьцуулахад Алексын туулсан энэхүү 2 жил нь зуу дахин илүү гайхалтай, мөн мянга дахин илүү үнэ цэнэтэй байсан юм.
Материализм -аас зугтаж, өөрийн амьдарч байсан уйтгартай хийгээд утгагүй нийгмээс ангижирч онгон дагшин байгалиар аялж, уул толгодыг давж, гол мөрнийг гаталж, замд тааралдах олон арван сонирхолтой хүмүүстэй танилцан нөхөрлөж, байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр амьдарч, чухамдаа адал явдлыг эрэлхийлж Аляскын Одиссэй болох нь ер бусын энэхүү Алекс залуугийн эрхэм зорилго нь байсан билээ.
Түүний талаар дэлгэрэнгүй судлах эрхийг танд олгож байна. Харин уг гайхалтай киног алдарт жүжигчин Шон Пенн найруулсан юм. Уг киног найруулахын тулд бүхэл бүтэн 10 жил хүлээсэн гэдэг. Кино бүтээл дэлгэцэнд гарсан хойно ч кино шүүмжлэгчид болон үзэгчдээс маш өндөр үнэлгээг авч чадсанаар барахгүй олон арван кино наадмаас олон олон шагналыг гардсан байна. Мэдээж хэрэг Алексын гэр бүл уг киног хийхэд маш их туслалцааг үзүүлсэн нь дамжиггүй. Киноны зураг авалтыг Алексын аялж байсан газруудад очиж хийсэн бөгөөд түүнтэй нөхөрлөж мөн тусламж үзүүлж байсан хүмүүстэй нь уулзсанаар барахгүй тэдгээр хүмүүсийн зарим нэг нь уг кинонд өөрийнхөө дүрд тоглосон гэдэг шүү. Энэ мэт дурьдаад байвал маш сонирхолтой олон баримтыг дэлгэж болох юм. Харин Алексын нас барсан автобус нь "Magic Bus 142" нэрээр алдаршсан бөгөөд жил бүр олон арван жуулчдын очих дуртай газруудын нэг нь болоод байгаа билээ.
Трэйлэр ==========================================================================================================
Энэ киног заавал үзэхийг зөвлөж байна, таны ертөнцийг үзэх үзэлд тань тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.
ТАТАХ ==============================================================================================================