Зиа зиа аялал сайхан болж өнгөрлөө.

Энэ удаагийн аялал их онцлогтой болчих шиг боллоо. Баяр наадамтай их ойрхон болов, сонгуультай жил тохиож цэгцэрч амжаагүй байв, нислэг саатаж бидний хоол хүнс оройтоход хүргэв (МИАТ-ын Берлин чиглэлийн нислэг саатаж зорчигчдыг нь арга хэмжээ болсон газрын ойролцоо буудууллуулж улмаар бидэнд хоолны үйлчилгээ үзүүлэх байсан рестораны ачаалал дийлээгүй хоол оройтсон байна лэ.) г.м
Зохион байгуулалтын хувьд:
Олон сонирхолтой хөтөлбөр багтаасан байлаа, төрийн байгууллагууд их дэмжлэг үзүүлсэн санагдлаа (цагдаа, тусгай, төрийн тусгай).
Тиймдээ ч бүх зүйл товлосон цагийн дагуу нарийн журамтай явах шаардлагатай байсан боловч эхлэл пудволк, мандат тараах ажил хоцорсоноос хойшх арга хэмжээнүүд нэг л тав тухгүй яваад өнгөрөх шиг болсон.
Хойшдоо цагтаа эхлэх тал дээрээ анхаарчихвал бусад үндсэн арга хэмжээнүүд бол сонирхогчдын хүслээр аяндаа явчихаж байна дөө.
Оролцогчид, гэрэл зурагчдын хувьд:
Янз бүрээр хэлээд байх юм алгаа сайхан найз нөхөдтэй болцгоож, ажил хэргийн болон хувийн холбоо сүлбээ тогтоож, баг хамт олон болцгоож, гэрэл зургийн мэдлэг туршлагаасаа солилцож, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байдаг.
Анхаармаар зүйл нь bemgx-ийн ажигласнаар өмнөх жилүүдийнхээс тамхидалт эрс ихэссэн байна лэ харамсмаар эр, эмгүй, хөгшин залуугүй. Авсан хэдэн зургийг маань тамхичид алаад хаячихаж урам хугармаар. Тамхиа боль гэж хүчлэхгүй ч олон хүн цугларсан, нийтийн арга хэмжээ явагдаж байхад дунд нь хээв нэг баагиулаад суугаад байх нь эгдүүцмээр санагдсан.
Мөн нийслэлийнхээ нүүр царай болсон Сүхбаатар жанжныхаа талбай дээр хогоо хаяцгаагаад (энэ тал дээр харин харьцангуй гайгүй ч уусан ундаанхыаа савыг хогийн саванд л хийчихмээр байгаа юм.)
Онцлох нь:
Түүхэнд байгаагүй үйл явдлын гэрч болцгоосон доо хэхэ. Сүхбаатарын талбай, Монгол улсын төв цэг дээр өөрсдийн зорчих 8 автобусаа оруулж ирээд зогсоогоод авсан. Эгээтэй л захиргааны хэрэгт татагдаж, тэр өдөр тэр чигтээ нурах дөхсөн дөө. Ховор зургууд дараад амжсан хүмүүс азтай азтай.
Энэ удаад 20 хүний бүрэлдэхүүнтэй 18 баг оролцсон нь нэлээд нүсэр болж өгсөн бөгөөд Жаргалант дээр явагдсан багийн зураг авалтын уралдаан ширүүн өрсөлдөөнтэй болсон. Зургийнхаа санааг олох гэж удаан ярилцах зуур ойр хавийн хад чулуу, модод бүхий гоё байршлууд бүгд эзэнтэй болчихсон байсан

.
Магадгүй 280 мандат гэж анх төлөвлөж байснаасаа хэтрүүлж (хэтрүүлэх болсон шалтгаан нь оролцогч залуус болон хуучны танил нөхөд, архагууд гэх тодотголтой хүмүүс) бүртгэл хийсний улмаас өдрийн цай, хоолны хүрэлцээ муудсан байх. Манай автобусны нөгөө баг лав хоолгүй хоцрох шахаж зарим гишүүд нь л хоолтой золгосон.
Ирэх жил нахинаа.