Ишлэл:
ZMN гишүүнд баярласан шүү хө. машин маань өөр болж байна.
дээр хэн асуусан байлаа миний машиндаа юу хийсэн талаар? хариуг нь энд бичлээ. урд ч уг бичсэнл дээ.
бензиний тунгаагуураа сольсон эксэлийн тунгаагуур тавьсан. мотор хропны тоснуудыг бүгдийг нь сольсон, агаар шүүгчээ сольсон, форсункнуудыг нь авч карв цэвэрлэгчээр зад шүршиж цэвэрлэсэн холимогийн хоолой хаалт зэргийг ч мөн цэвэрлэсэн. хамгийн сүүлд севчений утас солилоо. эд бүгдийн үр дүнд бензин зарцуулалт сайхан багасаж байгаагаас гадна хүч сайтай дуулгавартай болсон хааз гишгэнгүүт л годгоноод урамтай л байна. дуу шуу ч бас нуугиад шинэ тэрэг шиг блж байнав прадо амархан сэхэл авдаг гэж үнэн юмаа. өвөл ч хэцүүхэн л байсан даа гишгээд байхад явахгүй гар кардан татсан юм шиг л байлаа одоо бол сэргэлэн жаал шиг л... хэхэ.
манайхан АRB пүрш амаржины талаар ам сайтай байгаа билүү монголд ямар үнэ ханштай байгаа болоо хаагуур байнаа. сүүлийн үед тэр нхөрийг л тавьчихвал зүгээр юм уу гэж бодогдоод байх болчлоо. тасганы овоон дээр ARB гэсэн газар харагдсан тэнд байдаг уу? манайд байгаанууд нь орги байж чадаж байгаа юу? урд байдаг боловуу? үүнээс өөр сайн сонголт байна уу? за эдгээр асуултуудад маань хариу өгөөрэй... гэж
Сайн байна уу Санаа ах
Харин би бас ARB тавих гээд бгаа өмнөх машиндаа тавьж байсан уг нь зүгээр юм байна лээ жаахан хатуу болчихдог юм бусдаар янзын. Би тэрийг ARB төв гээд хүмүүнлэгийн ухааны сургуулийн хажуугаас аваад тавиулж байсан. Саяхан асуусан чинь ганц аморжин нь 260 мянга гэж нааж байна лээ үнэ нь нэмэгдчихсэн гэсэн Австралиас авчирдаг гээд байсан.
Урдаас хүнд захисан чинь олдохгүй байна гээд байна лээ Эрээнд лав бхгүй юм шиг байгаан.
Уг нь нэг аваад тавичихсан байхад 3 жилдээ лав зүгээр юм байна лээ өндөр ч болчихдог юм.