#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.30.26 6:16 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 283 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 17 8 9 10 11 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.11 10:24 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.09 9:21 pm
Бичлэгүүд: 168
1944 оны наймдугаар сарын 1. Мягмар гариг
Хайрт Китти минь!
“Зөрчлийн бай” гэж өмнөх өдөр бичсэний минь төгсгөлийн үг, өнөөдрийн захидлын маань эхний үг болог. Ингэхэд чи“Зөрчлийн бай” гэж яг юу юм бэ гэдгийг надад тайлбарлаач? Чухам юуг зөрчил гээд байгааг чи тайлбарлаад өгөөч? Энэ салаа утгатай олон үгсийн нэг юм. Гадаад зөрчил ч гэж бий. Дотоод зөрчил ч гэж бий. Гадаад зөрчил гэдэг бол өөрийн чинь сайн мэдэх таагүй муу чанарууд буюу бусадтай санал нийлэхгүй, чиний илүү сайн мэдэх тэвчиж явбал таарах зүйл юм. Дотоод зөрчил бол өөрөө ч үл мэдэх хувийн нууц ажээ. Би чамд нэг удаа өөрийнхөө дотор хоёр хүн байдгийг ярьсан шүү дээ. Нэг дэх нь ямарваа юмыг амар хөнгөн хийх гэсэн зан, юмыг шоолон шүүмжлэх араншин, дүрсгүй, хөхүүн төрх юм. Тэгэхээр нэг дэх Анне аалигүйтэн сээтэгнэх, үнсэлцэх, тэврэлдэх, хөгжин цэнгэх, элдвийг чалчих дуртай хүн. Энэ Аннегийн тэр зан нь намайг хөнгөн хийсвэр, өөнтөгч, шооч болгон, нөгөөх төлөв төвшин, нигүүлсэнгүй, сайхан сэтгэлт, буурь суурьтай хоёр дахь сайн Аннегаа дийлчихдэг юм. Тэгээд л хоёр дахь Аннег хэн ч мэдэхгүй болдог. Тийм биз? Хэрэв нэг дэх Анне дийлдэггүйсэн бол хамаагүй цөөхөн хүнийг гомдоож, хүмүүс намайг хамаагүй илүү үнэлэхсэн.
Би нэг өдрийн үдийг хөгжиж наргиж өнгөрвөл хүн амьтан нэг сар надаас дөлж буруутгана. Үгүй тэгээд Аннегийн хагас нь болсон нэгдүгээр Аннег би хөөж зайлуулаад сайн Аннег үлдээх гээд чадаагүйг чи даанч төсөөлөхгүй дээ. Тэгэж болохгүй, яагаад ч бүтэхгүйг би одоо л ойлгож байна. Харин ч намайг мэдэх ойр дотныхон маань миний дотоод сэтгэлийг нээж сайн талыг минь мэдчихвий гэж айх юм. Тэгсэн мөртлөө тэд намайг шоолон хөнгөмсөг, томоогүй, төрхгүй гэхээс гадна “эрвээхий” Анне гэж дуудахад нь хүртэл дасчихжээ. Хэрэв ид шидээр ч юмуу, хүчээр миний доторх нөгөө сайн Аннег гаргаад ирвэл эд нар “Шал өөр Анне чи юун хүн билээ” гэх шиг сониучирхаад салахгүй “Та минь ээ! Битгий над руу шавааралдаач ээ, дарж алах нь ээ!” гэмээр наалдаад ядаргаа болж нэг л мэдэхэд би буцаад муу Анне болчих байх даа. Хөөрхий Анне ингээд л хэзээ ч бүр ганц ч удаа үнэн дүрээрээ олны дунд байж чадахгүй, ямарваа тохиолдолд ганцаараа л учраа олохоос өөр аргагүй болдог юм даа.
Дээр ярьсан шигээ үнэн дүрээ өөрчлөн зөрүүд аашилдгаасаа болж хайр сэтгэлийн роман уншдаг, аальгүй, хөвгүүдийн араас гүйж сээтэгнэдэг, бардам, их зантай охин гэж ойлгогдоход хүрээд байдаг юм. Тэгэхэд нь өнгөн дээрээ харагддаг муу Анне инээж хөхрөн, юм л бол мөрөө хавчин, элдвийг ярин дүрсгүйтхэд нөгөө ухаалаг, тайван Анне бүхнийг дотроо тунгаан, шал өөрөөр нухацтай боддог юм. Үнэнээ хэлэхэд Китти минь, би өөртэйгөө тэмцэлдэх гэж хэчнээн их хүч гарган, хэчнээн их шаналдаг гээч. Тэгээд л заримдаа өөртөө “Чи нөгөө сайн Аннегийнхаа үгэнд ороогүйгээс муухай аашлан, хүмүүсийн гайхширч шоолсон царайг харж, дургүйцэж адалсан үгийг сонсож байна шүү дээ” гэж хэлэн ганцаараа эхэр татан уйлдаг юм. Уг нь би дотоод зөвлөгчийнхөө үгийг сонсохыг мэдээж хүсдэг. Тэгээд л яг сонсох гэхээр нэг л болж өгдөггүй юм. Хэрэв намайг нэг л өдөр гэнэт буурь суурьтай, хэрсүү, хянуур хүн болчих юм бол гэр бүлийхнээс минь бусад хүмүүс Аннегийн бас нэг шинэ маяг гэж л бодно шүү дээ. За тэгэхээр миний нөгөө хорон үг урсаж гарна даа. За ер нь тэгээд гэнэт нэг өдөр чалчихаа болиод дуугаа хураачихвал “Юу болов Анне? Өвчин зовлон тусчихав уу?” гээд л сүйд майд болоод эм тан уулгаж, халуурчихав уу гэж духан дээр дарж, судас барьж гэдэс дотор чинь зүгээр биз гэлцэн бөөн шуугиан дэгдэх нь ойлгомжтой болно. Түүнийг нь би бас тэвчихгүй. Тэгээд л ер нь хүссэнээрээ байж болдоггүй юм бол ингэдэг хэрэг гэж элдвийг сэдэн, хачин хачин юм хийж, гайхшруулснаа гэнэт уйдаад, эцэст нь сэтгэл зүрхнийхээ аль сайхныг нууж, мууг нь гаргахад хүрч, намайг энэ дэлхийд бүрэн ойлгох хүн олдохгүй юм бол яахаа мэдэхгүй болж, дахиад л элдвийг сэдэж гарна даа.
Анне

Анне охины өдрийн тэмдэглэл ингээд л төгссөн юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.11 10:26 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.09 9:21 pm
Бичлэгүүд: 168
Za helsendee hurch yamar ch baisan oruulj duusgalaa. :cheerleader:
(Hurdan oruulna gej heleegui ni az bolloo :frog: )


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.11 10:39 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.09 9:21 pm
Бичлэгүүд: 168
PDF file tataj avah↓↓↓

http://www.filesonic.jp/file/4040545424


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.11 1:14 am 
Оффлайн
Секси Гишvvн
Секси Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.24.05 4:10 pm
Бичлэгүүд: 350
Байршил: 당신의 마음속에
waaa ashgu ashgu baerlalaaa oruulj duusgaj ugsund :wd:

_________________
♥♥♥♥♥ :iloveu:?♥♥♥♥♥


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.11 1:34 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
tun ih bayrlaa
unshaad duusgachlaa......

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.11 6:43 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.10 1:39 am
Бичлэгүүд: 2655
Байршил: Hollywoo
Ишлэл:
PDF file tataj avah↓↓↓

http://www.filesonic.jp/file/4040545424
:wd:

_________________
:wtf:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.04.11 4:06 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.02.08 3:27 pm
Бичлэгүүд: 469
Байршил: Бичигдээгүй
epub, mobi форматаар татах :]

http://www.ibooks.mn/2011/12/zaluu-ohin ... temdeglel/

_________________
..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.05.11 9:57 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.20.10 5:28 pm
Бичлэгүүд: 466
Байршил: Аз жаргал хаана байна, би тэнд ,,,
enenees tsaashhi n' gj bdaggui ymu?

_________________
Аз жаргал дэргэд байдаг,,,


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.08.11 4:47 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.16.10 7:41 am
Бичлэгүүд: 36
Байршил: Говь
Ишлэл:
enenees tsaashhi n' gj bdaggui ymu?
tegeed 8 sariin 4.nd ni barigdaad horih lagert nas barsan bolohoor yamar urgeljlel baikhav dee :(
sad

_________________
:)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.11 8:15 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.03.10 4:21 pm
Бичлэгүүд: 1329
Байршил: Спортын цонх
Хөөрхий охин... Намайг төрөхөөс яг 52 жилийн өмнө сүүлчийн тэмдэглэлээ бичжээ..

_________________
:guitarchin:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.11 4:37 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.17.11 7:06 pm
Бичлэгүүд: 64
Байршил: black eyed
m

_________________
хаяа залхуу, хаяа шаргуу


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.15.11 6:33 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.30.11 2:29 am
Бичлэгүүд: 207
Байршил: Морфиний хайрцаганд...
гоё ном оруулж өгсөнд баярлалаа :hoho:

_________________
Panic....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.26.11 5:40 pm 
Оффлайн
MadeMoiselle
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.17.06 12:54 am
Бичлэгүүд: 5103
Байршил: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Сэдэвтээ цэвэрлэгээ хийлгүүлэх үү? :hi:
Тийм бол http://forum.asuultserver.com/viewtopic ... &start=312 хариугаа энд үлдээнэ үү!
Баярлалаа :]
pcd

_________________
Хүлцэнгүй зүрх


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.12 11:08 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.07 12:50 pm
Бичлэгүүд: 907
Байршил: Hogwarts school > Gryffindor house
Энэ талаар юу гэж боддогоо хэлээч :wd:
миниуу хувьд эмэгтэй хүний ийм илэн далангүй дотоор ертөнцөө нээсэн номыг анх уншиж байна. Тэгээд хий хоосон зохиомол биш өдрийн тэмдэглэл гэж бодохоор илүү үнэ цэнэтэй санагдаж байна

Зураг

_________________
but i'm a creep


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.12 8:30 pm 
Оффлайн
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.09 6:36 pm
Бичлэгүүд: 2476
Байршил: дандаа бороо ордог газар
баярлалаа Violet hour

_________________
always raining in my world


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.12 4:20 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.10 1:39 am
Бичлэгүүд: 2655
Байршил: Hollywoo
Ишлэл:
epub, mobi форматаар татах :]

http://www.ibooks.mn/2011/12/zaluu-ohin ... temdeglel/
:wd:

_________________
:wtf:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.12 2:18 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.05.12 11:23 am
Бичлэгүүд: 42
Байршил: Theatre Of Dream...
Ene bol uneheer saihan nom... Anne bl gaihltai uhaantai sergelen ohin. Evreichuudiin ger bul bugj bhdaa hurtel nom unshij, bolovsrol medlegee deeshluulh tal dr anhaarch shiniig surch bga n uneheer gaihmaar sanagdsn... Hichneen hetsuu bsn ch ted surahaa martaagui n sonin. Getel bid hamag um n belen bhad l zalhuurdg shuu dee. Jaahaan ohin gehed denduu uhaantai,,, Bs ih ihemseg. Haramsaltai Germanchuudaas nuugdj bugsn tdgeer evrei ger buluud dain duushaas erdoo 2hon sariin omno barigdj alagdsan bogoood Франкын Анне-гийн өдрийн тэмдэглэлийг хожим нь олж түүний хөшөөг босгосон гэдэг. Үнэхээр гайхалтай хүмүүний амьдрал...

_________________
MaYaRoSe


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.26.12 9:33 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.05.09 12:35 am
Бичлэгүүд: 1831
Байршил: Жаргалдаа ташууураааааал... :))
Яг Аннегийн үеийн насныхан уншвал бүр илүү сэтгэл нь хөдлөх байх аа...
Харьцуулахад ч бид ч жаргалтай байгаам шүү.

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.28.12 8:40 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
Minii bodloor ooriinhoo ueiin nasniihnaas iluu hol setgedeg aygui bie daasan bjee
dongoj 13tai ghed, zarim tomchuudaasaa iluu uhaalag, hcheel nomoo bie dagaad sn hiideg bj,
10 jiliin huuhdiin zaaval unshih nomiin jagsaaltad oruulsan n argagui ym da
Odoo amid bsan bol olon ym hj buteeh bsn bh, bagshtaigaa temtselden buj ogohgui shuleg bichij irdeg heseg ih taalagdsan hehe

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.12 1:05 am 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.07 12:50 pm
Бичлэгүүд: 907
Байршил: Hogwarts school > Gryffindor house
баяраллаа миниу нээсэн сэдэвт анхны бичлэг хийсэнд

_________________
but i'm a creep


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.12 4:07 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.05.12 11:23 am
Бичлэгүүд: 42
Байршил: Theatre Of Dream...
Монголд Франкын Анне-гийн өдрийн тэмдэглэлийг уншсан хүн нэлээд ховор байдаг байх. Ном нь нэлээн дээхэн үед Монгол хэл дээр орчуулагдаж байсан... Одоо бараг байдгүй байх. Энд тэнд номын дэлгүүрүүдээр харагддаггүй юм. Миний сэтгэлзүйд хамгийн их нөлөөлсөн ном байгаам. Үнэхээр сайхан ном. Эхнээс нь эхлээд тэр номыг шивж байсан ч дуусгаж амжилгүй номоо алдчихсан юмдаа...

_________________
MaYaRoSe


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.30.12 10:01 pm 
марк


Дээд талд
   
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.12 3:43 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.29.11 3:09 pm
Бичлэгүүд: 4
Kinoniih ni neriig medeh hun bnu?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.12 10:02 pm 
.


Сүүлийн удаа Jelsomino 3-р сар.21.17 2:21 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
   
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.12 12:52 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
Ишлэл:
Kinoniih ni neriig medeh hun bnu?
The dairy of Anne frank gej bn le 2 kino ali ali n talagdsan

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.12 12:48 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
uneheer goy, aygui bie dasan, bas shn setgeltei, yroosoo l huviin individual uzeltei basian ym shig sanagdsan, amid baisan bol gaihaltai zohiolch boloh baisan gedegt ergelzeh ym alga, tged bas zorigtoi, eej n Anneg heterhi jahan gj uzen huviin uzel bodliig n avj uzdeggui n bas aldaa l da, odogin etseg ehuud ch tgdeg, huhdude zuer l huhduud gj bodon, oorsdiin bodloo tulgadag, mini bodloor ooriin uzel bodliig n oort n uldeej, hervee buruu bol oroo yun der aldaj bgag oilgoj ehlesen n der, ooroo aldaj bj uharsan ym huvi hun ort n mash gun shigdej suudag,zagnah bol bas tim ch buru bish, harin jijig zuil der ch gsn oorsdiin uzlee tulgah n buruu gj bodoj bn mon huhdudde heterhi orsod shige bailgah n buru gj boddog l do, en der bas timerhu zorchil haragdaj bh shig sanagdsan
en nomond uneheer durtai, bi baisan bol gitleriig uhtel n muulj bichih baisan bh daa haha

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 283 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 17 8 9 10 11 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Semrush [Bot] болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр