#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.10.26 8:17 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1612 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 156 57 58 59 6062 Дараагийн

Асашёорюүг хэрхэн үнэлдэг вэ?
Түүнгүйгээр сумо бөхийг төсөөлшгүй, нэгэн үеийн түүхийг бүтээсэн монголын домог 54%  54%  [ 265 ]
Хайрлаж хүндэлж явдаг 18%  18%  [ 90 ]
Барилдаан н гарч байвал үздэг 8%  8%  [ 41 ]
Нээх ойшоогоод байдаггүй 3%  3%  [ 14 ]
Зан чанар нь таалагддаггүй 13%  13%  [ 66 ]
Ер нь дургүй 4%  4%  [ 19 ]
Нийт санал: 495
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.12 6:33 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Дагвадорж эхлээд өөрөө би хутгалсаан гээд хэлчихэг, үгүй юм аа гэхэд тогтоодог байгууллага нь тогтоог.
Тэгээд яах ийхийг нь шийдэх газар нь шийдсэний дараа хутгалах хүн мөн эсэх, хүмүүжүүлэх талаар нь ярилцах цаг байна аа байна.

Сонин бол сонин шд.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.12 3:35 am 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.17.07 1:57 pm
Бичлэгүүд: 1080
Байршил: Бурханы бүтээл....
Нөгөө хутгалуулсан гэх арслан маань Австри луу тэмцээнд явсан шүү дээ....

Аса -г бид хэрэлдээд хүмүүжүүлнэ ч гэж юу байхав........ Тэгээд ч хутгалуулсан хүн гадаадад өөр тэмцээнээр барилдах гээд очдог ч юм уу? эмнэлэг юм уу гэртээ л хэвтэнэ биз.....

_________________
Nope…


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.12 3:44 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
http://www.comedycentral.com/videos/ind ... eoId=24432
баарны зодоон гэхээр ийм люм санаанд орхым :laugh5:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.12 3:52 am 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.17.07 1:57 pm
Бичлэгүүд: 1080
Байршил: Бурханы бүтээл....
Гэхдээ Аса бүр хүүхэд байхаасаа л тийм атаман авиртай хүн байсан гэж байранд нь амьдарч байсан хүмүүс ярьдаг юм.... Ер нь иймэрхүү мэдээлэл гараад байдаг шалтгаан нь Давгаа өөрөө л буруутай..... Үнэхээр хүн рүү хүйтэн мэс далайсан ч юм уу, хүн зодож барьсан, нэг цохисон энэ тэр байгаа бол тэр их буруу үйлдэл.... Одоо чинь хэдэн он билээ?.. Ямар нийгэмд амьдарч байгаа билээ?......

Тэрнээс тэр улс төрчдөө эхэлж шийтгэ, Мөнхбаатар өөрөө хачин авиртай энэ тэр гэж болохгүй л дээ.... Буруу ярьж байгаагийн хэлбэр..... Хүн бүр л хачин авиртай.... Түүнийг зохьцуулахын тулд л орон шорон, хууль энэ тэр чинь оршдог гэж би боддог.... Мөнхбаатар, Давгаа хоёрын хэн нь илүү хачин ааш гаргасаныг нь тогтоох байгуулага нь тогтооно биз(үнэхээр тийм зүйл болсон бол).......

Жишээ нь Дэлгэр -ийг ч юм уу? Оргил -той самбарт хэрэлдчихээд уурандаа хутгалаад алчихаад дараа нь энэ аягүй хачин авиртай хохь чинь гээд сууж байна гэсэн үг шдээ ккк......

Дагвадорж -ын асуудал дээр Даваа -г оролцуулаад яах вэ? сумо -гын дэвжээн дээр бол Аса -г гүйцэх түүн шиг түмэн олны сэтгэлийг татах бөх бол байхгүй, Монгол -ын ард түмэн ямар ч л байлаа гэсэн энэ үеийхэн бол Дагвадоржыг л хайрласаар байгаад дуусна...... Гэхдээ үүгээр Давааг хайрладаг, ард түмэн, хувь хүмүүсийг ер нь Давааг үгүйсгэсэн хэрэг биш.... Бас л өөрийн түүхээ бичиж байгаа аварга хүн, яахав хувийн зүгээс бол гадаад эхнэртэй болсонд сэтгэл дундуур явдаг...

_________________
Nope…


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.12 4:09 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
мундаг сургаальчингууд эхлээд өөрсдийгөө


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 1:26 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
za yamarch bsan battai medeeg ni medej avlaa, manai soninguud bas arai l shaahiimaa, hutga shuvug bol bolooguin bna, gehdee munhbaatar davgaa 2 iin hoorond yum bolj, ter 2 muudaj davgaa uuj bsan beerniihaa bakal aar tolgoiruu ni tsohisiin bna, shalitai yum boloogui zugeer l tolgoi ni hagarsiin bna, munhbaatar daraa ni temtseend orood yavsiin bna, iim l yum bolj, gehdee munhbaatariig bas zuv zugeer bhad ni shaachaagui yum bna, 2 gar 2 uulaa agsan gar, davgaagiin durguig hurgeel davgaa shaachiin bna lee, tuunees hutga shuvug bol boloogui bna

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 8:42 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.08 12:49 am
Бичлэгүүд: 1649
Угаасаа толгой руу хутгална гэхээр сайн ойхгүй л байсым.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 8:51 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.30.08 5:49 pm
Бичлэгүүд: 2124
Байршил: 13-р Хороолол 6-р Хороо
за ингээл болоо шүүдээ
хооронд нь юм болсон тодорхой
хутга энэ тэргүй байх гэж яг л бодсоноор болж...

_________________
30000 coming soon


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 10:59 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
http://www.yanaa.mn/yanaa/?p=43099

ugaasaa Munhbaatar ooroo uguisgesen l bnashd, end baigaa zarim neg ataarhagchid bolimoor yum, neg yum hudlaa garanguut olgoj avaad duun deer ni dairhiin, shorond hii humuujuul chih shig, oortoo hamaaralgui sain yavaa negendee ataarhahgui amidarch surtsgaay

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 11:14 am 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Ишлэл:

Жишээ нь Дэлгэр -ийг ч юм уу? Оргил -той самбарт хэрэлдчихээд уурандаа хутгалаад алчихаад дараа нь энэ аягүй хачин авиртай хохь чинь гээд сууж байна гэсэн үг шдээ ккк......
Цаад утга нь Пила Никс-г нугаслана гэсэн үгүү ккк

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 11:17 am 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Мөнхбаатар чинь хэдтэйм Давгадорж ах нтр гэсэн байхын

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 11:21 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
Munhbaatar arslan 81 onii 10 sariih, Davgaa avraga 80 onii 9 sariih,

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 11:23 am 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Бичлэгүүд: 4444
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Үеийн л юм байна гэхдээ хүндлэл үзүүлж байгаа байх л даа :D

_________________
Миний шүтээн M®81


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 11:27 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.03 12:40 am
Бичлэгүүд: 1278
aanhaa, undesnii bohod nasnii bish tsolnii erembeer hundlel uzuuldeg, ter ch baitugai zun naadmiin beltgel deer bohchuud beltgelee hiicheed hooloo idehdee hamgiin tom tsoltoi ni ireegui bol mahandaa gar hurdegguin bna lee, Davgaa undesnii bohiin avraga bish ch gesen bohchuud avragaa l gej duuddiin

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 11:46 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.12.12 12:10 am
Бичлэгүүд: 22
Байршил: president of myself
Ишлэл:
Мөнхбаатар чинь хэдтэйм Давгадорж ах нтр гэсэн байхын
tolgoi ruu ni neg sain sh**j ogsniih duulgawartai bolj bgaa ni ter

_________________
Love is the beauty of the soul.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.12 4:34 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
Ишлэл:
Ишлэл:
Мөнхбаатар чинь хэдтэйм Давгадорж ах нтр гэсэн байхын
tolgoi ruu ni neg sain sh**j ogsniih duulgawartai bolj bgaa ni ter
lol гэж

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.25.12 6:22 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.23.04 7:08 pm
Бичлэгүүд: 271
Байршил: What the hell am I doing here? I don't belong here
Ер нь тэгэхдээ Дагвадорж агсан согтуу зантай, хавь ойрынхоныгоо зодчих шахсан махан толгойт байлээ. Урд нь гараад алгаа хавсраад, сунаж мөргөөд л явахгүй бол зодуулна гэж мэд. Нэг тамирчин л биз, амжилт гаргасан тамирчин л биз. Ямар бурхан биш. Өөр спортын тамирчид, аварга алтан медалтнууд намайг хүндэлсэнгүй гээд хүн зодоод явдаггүй биз дэ? Би л лав махан толгойд бусад хүнд үзүүлдэг ээс илүү хүндлэл үзүүлж чадахгүй. Бас хүндлэхгүй ч гэж хэлээгүй. Гудамжинд яваа энгийн нэг хүнд яаж ханддаг вэ тийм л хандана. Шаль наль хийгээд байвал шаагаад унагах шиг, махан толгойт шаль наль хийгээд байвал чадахгүй ч гэсэн шаагаад л авна...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.07.12 9:33 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Сая ниkитоны тоглолт дээр Давгаа 120.000 ногооны үнэтэй бугуйн цагаа бэлэглэсэн гэж байна шд. Аяаяаяа
Асашёорюүгийн нэрээр нэгэн этгээд Твиттер нээгээд 3000 гаран хүн дагуулаад "Хүний хамар хугалсан зүйл байхгүй" энэ тэр гээд баахан зүйл бичсэн бололтой.
Бас Давгааг өмнө нь K-1-р тулалдаж байсан Ernesto Hoost гэдэг гартай 5 сард тулалдах болсон тухай цуу яриа гарчиж. Тэр нөхрөөс энэ талаар асуухад: "Тэр бол сүмогын ёkозүна, харин би K-1 ийх. Шал 2 өөр ертөнц. Хэрвээ Асашёорюү тулалдая гэвэл би зөвшөөрнө" гэсэн байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.08.12 4:44 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
Кк Давгаа ч угаасаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй л дээ. Сэтгэлийн хөөрлөөрөө зодоон цохион ч их хийхийн хүмүүсийг татсан юм ч их хийх юм даа

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.21.12 6:54 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.07.10 10:29 pm
Бичлэгүүд: 761
Ишлэл:
Ер нь тэгэхдээ Дагвадорж агсан согтуу зантай, хавь ойрынхоныгоо зодчих шахсан махан толгойт байлээ. Урд нь гараад алгаа хавсраад, сунаж мөргөөд л явахгүй бол зодуулна гэж мэд. Нэг тамирчин л биз, амжилт гаргасан тамирчин л биз. Ямар бурхан биш. Өөр спортын тамирчид, аварга алтан медалтнууд намайг хүндэлсэнгүй гээд хүн зодоод явдаггүй биз дэ? Би л лав махан толгойд бусад хүнд үзүүлдэг ээс илүү хүндлэл үзүүлж чадахгүй. Бас хүндлэхгүй ч гэж хэлээгүй. Гудамжинд яваа энгийн нэг хүнд яаж ханддаг вэ тийм л хандана. Шаль наль хийгээд байвал шаагаад унагах шиг, махан толгойт шаль наль хийгээд байвал чадахгүй ч гэсэн шаагаад л авна...
kkk neg sh**g**d l aluulna da aluulna :brows:

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.01.12 10:31 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.05.06 12:42 pm
Бичлэгүүд: 2874
Ишлэл:
Асашёорюүгийн нэрээр нэгэн этгээд Твиттер нээгээд 3000 гаран хүн дагуулаад "Хүний хамар хугалсан зүйл байхгүй" энэ тэр гээд баахан зүйл бичсэн бололтой.
Манай хүн хариуг нь сайхан барилаа хаха.
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.12 12:12 pm 
Оффлайн
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.28.04 10:58 pm
Бичлэгүүд: 1760
Байршил: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
yoo unen bol muuhaimaa bas :(
http://factnews.mn/a2v


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.12 11:55 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
Асашёорюү МҮОНРТ-ийн захирлыг зоджээ

Их аварга Д.Дагвадорж сүүлийн үед зодоон цохионы хэрэгт үргэлж нэр холбогдох болсон билээ. Гэтэл тэрбээр энэ сарын 20-ны орчим нутагтаа наадамлаж явах үеэрээ МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодсон талаар мэдээлэл цацагдлаа. Энэ талаар МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатараас тодрууллаа.


-Сүүлийн үед таныг Их аварга Д.Дагвадорж зодсон гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ хэрэг хэзээ гарсан юм бэ. Яагаад ийм явдал болов?

-Хэрэг юу байх вэ дээ, хүндэтгэж явдаг дүүдээ санаандгүй байж байгаад л цохиулчихлаа. Уг нь эр улсуудын дунд байдаг л асуудал гэж бодоод зүгээр өнгөрүүлсэн. Энэ асуудлыг нэг их дэвэргээд яах вэ дээ гэж бодож байна.

-Тэгэхдээ Их аварга Д.Дагвадоржийг монгол түмэн хайрлаж, хүндэлж байхад энэ хүн ийм асуудалд орооцолдоод яваад байж болохгүй шүү дээ. Бид ч энэ хүнийг өөгшүүлээд байгаа юм биш үү. Ер нь болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Монгол түмний хайрлаж хүндэлж явдаг хүн ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаад үнэхээр их харамсч байна. Ерөнхийдөө уур омог ихтэй гээд л хүн бүхэн рүү ингэж дайрч болохгүй л дээ. Энэ явдал гурав хоногийн өмнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн баяр дээр болсон юм. Нутгийнхаа наадам дээр, тэр түмэн олны өмнө дүүдээ цохиулах эвгүй л юм билээ.

-Ямар ч шалтгаангүйгээр таныг цохисон хэрэг үү?

-Ерөөсөө л Д.Сумъяабазарыг УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй л гэж ийм асуудал үүсгэсэн юм билээ. Уг нь зургадугаар сарын 26-нд буюу сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр МҮОНТВ-ээр бүтэн цаг яръя гэсэн юм. Тэгэхэд нь би хуультай юм хуулиараа явна, хэн нэгэнд давуу эрх олгож болохгүй. Тэгээд ч сонгуулийн хууль гэж байна. Би ч хуулиа баримтална гэж хэлснийхээ төлөө л ийм зүйл боллоо. Тэгэхдээ албан тушаалын хувьд бол тусалж чадахгүй, харин хувь хүнийхээ хувьд тусалж дэмжилгүй яах вэ гэж байсан юм.

-Тэгээд та гомдол гаргаагүй юм уу. Олны нүдэн дээр цохиулчихаад дуугүй л яваад өгсөн хэрэг үү?

-Уг нь тухайн үед цагдаа нар ирсэн л дээ. Тэгэхдээ эр хүмүүсийн хооронд байх л асуудал гэж бодоод цагдаад өгөөгүй юм. Тэгээд ч нутгийнхаа наадам дээр ирчихээд, нутгийнхаа олон түмнийг бужигнуулаад байх эвгүй гэж бодогдсон. Д.Дагвадорж ч тэр шөнөдөө л алга болсон байсан.

-Дэргэд нь хүн яваагүй юм уу. Хориглож саатуулаагүй гэж үү. Тухайн үед согтуу байсан юм уу?

-Тэр том биетэй хүн чинь хүн хорихын завдалгүй л гурван удаа дэлсчихдэг юм билээ. Зүгээр ч байгаагүй ээ. Уг нь би түүнийг их хүндэлдэг, бас Японд асуудалд ороод байхад өмөөрч, нулимс унагаж байсан хүний л нэг. Монгол түмэн бүгдээрээ л нулимс унагаж байсан байх. Би ч мөн тэгж л байсан. Түүнээсээ ч болоод Их аварга Д.Дагвадоржид зориулж, “Бүргэд жигүүрээрээ бүтэн дэвнэ” гэдэг нэвтрүүлэг хийж байсан юм.

-Ер нь Д.Дагвадорж та хоёрын дунд ямар нэгэн өс хонзон байсан юм уу. Тэр том хүнд цохиулахаар мэдээж гэмтсэн байх. Эмнэлэгт хандсан уу?

-Ямар юмных нь өс хонзон байх вэ дээ. Д.Сумъяабазарыг л дэмжсэнгүй гэж уурласан байх л даа. Ам жаахан урагдаж, хоёр шүд хөдөлсөн байна. Тэгэхдээ бас танагтай. Хөдөө өссөнийх шүд маань бөх юм билээ. Энд тэнд хандаагүй ээ.

-Ар гэрийнхнээс нь ярьж таниас уучлалт гуйсан уу. Их аварга ч ер нь аархуу, омогтой хүн юм аа даа. Та гомдол гаргаа юу?

-Ярьж л байсан. Гомдол гаргах ч юу байх вэ. Тэгэхдээ л гомдолтой байдаг юм байна. Хуулиа барьж, зарчимч ажиллах гэснийхээ төлөө “Чиний телевиз юм уу, чи муу юу юм” гээд орилоод байх чинь зүгээргүй л санагдсан. Их аварга хүн, монгол түмний хайртай хүү ийм байдал гаргалаа гээд сайхан санагдахгүй нь лав. Өөрөө ч утсаар ярьж байна билээ. Тэгэхдээ уйлж, хайлаад “Ийм байж болохгүй шүү дээ” гэж хэлсний төлөө утасны цаанаас “Ална аа чамайг” гэж хашгирч байгаа нь таагүй санагдсан.

-Таныг цохичихоод Дамбын Хишгээ нэрээр алдаршсан Д.Хишигжаргалыг өдсөн гэж сонссон юм байна. Энэ үнэн юм уу?

-Тийм зүйл болсон гэсэн. Дамбын Хишгээтэй архи ууя гэхэд нь цаадах нь уухгүй гэсэн юм билээ. Тэгсэн “Чи муу юу юм бэ” гээд босоод ирсэн гэсэн. Тэгэхдээ ч арай ч цохиж чадаагүй юм билээ. Ер нь л хүн бүхэн өөрийнх нь өмнө бөхөлзөх ёстой гэж боддог хүн юм шиг байна даа.

inet.mn

_________________
i am no1


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.10.12 12:43 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.19.05 2:13 pm
Бичлэгүүд: 56
Байршил: P Vitamin devjee
Heregtei algaa :??:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.12 7:50 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
ӨНӨӨДӨР ЁКОЗУНА АСАШЁРЮ Д.ДАГВАДОРЖ 32 НАС ХҮРЧ БНА. :happybirthday:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.12 8:54 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
H.B!

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1612 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 156 57 58 59 6062 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр