#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.10.26 5:26 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1071 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 110 11 12 13 1442 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.25.12 10:28 pm 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
neegdehed yaagad hansh undiin bol?

_________________
www.hicheel.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.12 12:21 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ишлэл:
neegdehed yaagad hansh undiin bol?

Хамгийн гол нөлөөлөгч банкууд гэвэл Goldman Sachs, JP Morgan. Энэ 2 банкны эсрэг үнэт металлын ханшийг зохиомлоор унагадаг гэж олон нэхэмжлэл гарсан боловч одоо болтол дорвитой шийдвэр шүүх дээр гараагүй л байна. Уг хоёр банк АНУ-ын Холбооны нөөцөөс (Federal reserve) их хэмжээний доллар авч түүгээрээ олон тооны гэрээг комекст оруулж металлын ханшийг унагаадаг юм.

Тэгэхээр орчин үеийн ертөнцөд үнэт металлын ханш бодит бус гэж хэлж болно. Унци бүрийг үнэлж буй биш, алтыг төлөөлж буй гэрээнүүдээр ханшийг дээш доош хөдөлгөж байдаг юм. Хэрвээ дэлхий дээр эргэлдэж байгаа бүх долларыг газарын гадаргуу дээр байгаа бүх унци-аар хуваах юм бол бодит ханш гарна гэж зарим эдийн засагчид үздэг.

Никсоны засгийн газар долларыг алтаар баталгаажуулахыг болиулсанаас хойш алтыг хүмүүс мөнгө биш харин үнэт металл гэж үзэх хандлага ихэссэн билээ. Гэхдээ дэлхийн төв банкууд одоо болтол алтыг хадгалсаар байгаа юм. Энэ нь алтыг мөнгө мөн гэдэгийг давхар баталж байна. Дэлхийн банкны гишүүн орнууд юугаар ч баталгаажаагүй цаасан мөнгө хэрэглэдэг юм. Дэлхийн банк гэх газар улс орнуудын төв банкнуудын бодлогыг тодорхойлдог бөгөөд инфляциар хүн төрөлхтөнийг дөнгөлж байдаг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.12 10:20 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
150 өдөрийн дундажаас дээшээ гарчлаа. Дээшээ дүүлээд байждээ.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.12 10:52 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
Хөөх урд шөнө юу болоод өнгрөө вэ?


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.12 7:49 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Холбооны нөөц 2014 он хүртэл бодлогын хүүг тэглэсэн.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.12 5:55 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Өнөөдөр унах аваас боломжит уналт 23 хувь буюу 1680. Тэрнээс доошоо явахгүй байх. Тэгээл 1750 руу давхих байхдаа. 7 цагаас Лондон нээгдэхээр байдал нь мэдэгдэнэ дээ.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.27.12 7:14 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Монголбанк алтны нөөцөө нэмэгдүүлжээ
Өчигдөр 12 цаг 38 минут
Олон улсын валютын сангийн /ОУВС/ мэдээлснээр өнгөрсөн онд Монголоос гадна хэд хэдэн улс орны Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлжээ. Монголын хувьд өнгөрсөн онд алтны нөөцөө 1.2 тонн-оор нэмэгдүүлж, 3.5 тонн буюу 113 мянган унци болгожээ. Монголбанкны алтны нөөц өнгөрсөн оны нэгдүгээр сард 1.8 тонн байсныг ОУВС-гийн мэдээнд дурджээ. Мөн Казахстан нөөцөө 3.1 тонноор нэмэгдүүлж, 76.7 тоннд хүргэсэн бол Беларус нөөцөө 5.1 нэг тонноор өсгөж, 34.3 тонн болгон арвижуулжээ. “Голдман Сакс” энэ жил дэлхийн улс орнуудын Төв банк 600 орчим тонн алтаар нөөцөө нэмэгдүүлэх таамгийг дэвшүүлээд байна.

Б.Төгс

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.28.12 6:31 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
1929 оны хямрал

Зураг

Волл Стритийн аваргууд болох ЖП Морган, Жо Ф Кеннеди, Ж.Д Рокфеллер, Бернард Барух нарын намтарыг уншиж байхдаа та "тэд яаж хямралаас өмнө амжиж бүх хувьцаагаа зараад алт худалдаж авсан байнаа" гэж гайхсан байх. Хямрал ба уналтын талаар нууц мэдээ дамжуулсан нь хожим тодорхой болсон юм. Холбооны нөөцийн загалмайлсан эцэг болох Пол Варбург уг мэдээг тараажээ. Хэвлэл мэдээлэл ба боловсролын салбарыг хяналтандаа байлгаж байсан болохоор цөөхөн Америкчууд Холбооны нөөц хямралын эхлэлийг тавьсан гэдгийг мэдэж байв. Гэхдээ тэргүүний эдийн засагчдын хүрээнд бүх зүйл тодорхой байлаа.

"Холбооны нөөц 1929-1933 оны хооронд эргэлтэнд байсан мөнгөний гуравны нэгийг татаж авсанаар Их хямрал нүүрлэсэн юм." Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фриедман

"Энэ санамсаргүй зүйл биш байсан. Энэ бол сайтар төлөвлөсөн үйл явдал. Олон улсын банкирууд гарцаагүй нөхцөл байдал үүсгэж биднийг хяналтандаа авахыг хүссэн юм." Rep. Louis T.McFadden (D-PA)

"Дэлхийн нэгдүгээр дайны дараа Америкт алдсан алтныхаа төлөө Европын улс төрчид болон санхүүчид юу ч хийхэд бэлэн байсан нь маргашгүй үнэн билээ." Rep. Louis T.McFadden (D-PA)

Эдийн засгийн нуралт болоход 40 тэрбум доллар замхран алга болжээ. Үнэндээ замхраагүй, зүгээр л мөнгө хүүлэгчдийн халаас руу орсон юм. Жо Кеннеди 1929 онд 4 сая доллартай байсан бол 1935 онд 100 сая доллартай болсон байлаа. Энэ хугацаанд Холбооны нөөц мөнгөний нийлүүлэлтийн 33 хувийг багасгаж илүү гүн хямруулжээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.29.12 11:44 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
График хүчтэй байна. Унах тохиолдолд 1680-1700 хооронд унаж эргээд өсөх болно.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.30.12 9:57 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
SA: ter 2 bank ashigiig bol hiij bainaa hehe. mongold hurtel uurhai avtsan baih shig. buh delhiig ezemsheed baiga muu odoo hetsu yuma.

_________________
www.hicheel.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.12 7:02 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Долоо хоногийн чарт хүчтэй хэвээр л байна. Өдөрийн чарт овербот болсоныг эс тоон дээшээ цойлсоор. Макди бараг шүргэлцэх гэж байна. Шүргэлцэх аваас бүүр ч хүчтэй дээшээ цойлох байх. Өнөөдөртөө 1750-1760 хооронд өсөлт хийх болов уу.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 2-р сар.01.12 10:37 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Сүүлийн 5 сар унаж байсан сар тутмын стокастик энэ сард дээшээ гозойгоод эхэллээ шүү. Залруулга бүрэн дууссан гэж үзэж болохоор боллоо. Шинэ рекорд тогтоож дээ. Ойрын хугацаанд их ширүүн брекаут хийх юм шиг санагдаад байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 2-р сар.02.12 4:30 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.12 11:21 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Холбооны нөөц хэрхэн мөнгө бүтээдэг вэ

Зураг


Хувийн эзэмшлийн Холбооны нөөц хэрхэн оргүй хоосноос мөнгө бий болгодог талаар урьд нь ярьж байсан. Мөнгө ингэж бий болдог:
1. Холбооны нээлттэй зах зээлийн хорооноос бонд худалдан авах зөвшөөрөл өгнө.
2. Холбооны нөөц бондыг худалдан авах бөгөөд зарж буй банкинд электрон хэлбэрээр төлбөр хийнэ.
3. Хүлээн авч буй банк уг мөнгийг банкны нөөц болгож, эргүүлээд арав дахин их болгон бусдад зээл өгнө.

Эдийн засагт байгаа мөнгийг багасгахийн тулд үүний яг эсрэгээр нь хийнэ. Холбооны нөөц олон нийтэд бонд зарж, мөнгийг цуглуулсан банк Холбооны нөөц-д төлбөр хийнэ. Банкнаас буцаан авсан сая доллар бүр нь банкны зээлдүүлж чадах байсан 10 саяыг хорогдуулж байна гэсэн үг юм. Ийм замаар Холбооны банк нь АНУ-ын мөнгөний нийлүүлэлтийг хянах бөгөөд орон бүхний төв банкууд ийм зарчмаар ажилладаг. Бүрэн бус нөөцийн банкны илбэ шидээр банкирууд нийт мөнгөний нийлүүлэлтийн 90 хувийг бүтээх эрхтэй байдаг юм. Эдгээр хүмүүс нь сонгуулиар гарч ирсэн ямар ч засгийн газрыг тохуурхаж чадна. Тэд төрийн эрхэнд хуурамч лидерүүдийг тавьж, яг л хүүхэд хуурч буй мэт иргэдийг утсан хүүхэлдэйгээрээ хуурдаг.

Бүгд найрамдахч Чарльз Линдберг Холбооны нөөцийн хуулийг ийн хэлжээ: "Энэ нь хамгийн том итгэлийг дэлхий дээр бий болгоно. Ерөнхийлөгч энэ хуулинд гарын үсэг зурсанаар Мөнгөний Хүчний үл үзэгдэгч засгийн газар хууль ёсных болох юм. Хүмүүс эхэндээ анзаарахгүй, гэхдээ үнэн тодрох цаг ирнэ. Бүх цаг үеийн хамгийн том эрх зүйн гэмт хэрэг энэ хуультай хамт батлагдсан юм." Rep. Charles Lindbergh (R-MN)

Вүдроу Вилсон ингэж хэлжээ: "Манай улс нь иргэншилт ертөнцийн хамгийн муу удирдлагатай, хамгийн ихээр хяналтанд орсон засгийн газартай улс болжээ. Засгийн газрын чөлөөт үзэл бодол байхгүй, олонхын саналаар сонгогддоггүй, харин цөөхөн эрх мэдэлтнүүдийн үзэл бодлыг баримталдаг засгийн газартай болжээ. Нэгдсэн улсын худалдаа ба аж үйлдвэрийн салбарын хамгийн том хүмүүс ч ямар нэг зүйлээс айх болж. Тэд хаа нэгтээ өндөр зохион байгуулалттай, маш зальтай, их ажигч, нарийн холбоо сүлбээтэй, маш цул, хаа сайгүй тархсан тийм хүч байгааг мэддэг болжээ. Тэднийг шүүмжлэхгүй байх нь аюул багатай болж." Woodrow Wilson

Энэ нь ямар нэг хуйвалдааны онол биш үнэндээ юмсыг хэрхэн хянаж буй бодит байдал юм. Төлөөлөгчдийн танхимд байхдаа Линдберг тэр үед яг юу болж байсныг тодорхой харж байлаа.
"Юмсын ханшийг өсгөхийн тулд холбооны нөөцийн удирдлагууд бодлогын хүүг буулгадаг. Зээл өсч хувьцааны ханш өснө. Дараа нь бизнес эрхлэгчид энэ орчинд дасах үед бодлогийн хүүг дураараа өсгөнө. Бодлогын хүүг өөрчлөх тоолонд зах зээл дээш доош савлах бөгөөд заримдаа асар том савлагаа үүсдэг. Тодорхой тооны хүмүүс эдгээр ханшийн өөрчөлтийг урьдчилан мэдэж байдаг. Бүлэг хүмүүс ийм боломжтой болсон нь ямар ч засгийн газрын түүхэн дэх хамгийн хачирхалтай, хамгийн аюултай давуу тал юм. Систем хувийнх бөгөөд бусдын мөнгөн дээр тулгуурлан асар их ашиг олох зорилготой билээ. Тэд хэрхэн хүмүүсийг сандралд оруулж давуу тал олж авахаа мэддэг. Тэд сандралыг хэзээ зогсоохоо мэддэг. Тэд санхүүг хянаж байгаа тохиолдолд инфляци ба дифляцийн аль аль нь тэдэнд ашигтай." Rep. Charles Lindbergh (R-MN)

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.01.12 3:32 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хөөх бас л дорвитой уналт боллоо шүү. Заак тэхээр энэ уналт 38 хувь дээр яг таарч байна. 1700 нээг их доошоо орохгүй болов уу. Тэгээл өсөлтөө үргэлжлүүлэх байх даа.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.12 7:38 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.12.12 4:13 pm
Бичлэгүүд: 10
Hi altiig ariljahad valyut ariljaanaas oor program deer hiideg yumuu?

_________________
Power of Imagination


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.02.12 11:36 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Бүх л платформ дээр байх ёстой доо. Чи олохгүй байгаа байж магад.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.04.12 1:40 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.12.12 4:13 pm
Бичлэгүүд: 10
Ишлэл:
Бүх л платформ дээр байх ёстой доо. Чи олохгүй байгаа байж магад.
Harin tiin baij magad. Meta trader deer haana ni baidag yum bol. medeh bol zaagaad ogooch

_________________
Power of Imagination


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.12 8:19 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Тэр платформыг мэдэхгүй юм байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.12 8:22 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Өдөр тутмын стокастик хүчтэй хэвээр байна. Овербот болохоос нааш хүчтэй уналт болохгүй болов уу. Ямартай ч 1750 руу дахин очих байх гэж бодож байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.14.12 5:09 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Алт моментоо алдлаа. Дараагийн зогсоол 1625 байх магадлал өндөр байна. 61 хувь 1625 дээр байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.21.12 5:44 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Авах сигнал өгсөөр л байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.12 11:44 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Адольфын банкирууд

Зураг

Хүн бүр Гитлер хэрхэн эрх мэдэлд хүрсэн замналыг мэддэг. Харин түүнийг хувь хүн эзэмшдэг Америкийн Холбооны нөөц бүх талаар нь санхүүжүүлж байсныг тэр болгон хүмүүс мэддэггүй.

"Дэлхийн нэгдүгээр дайны дараа Герман улс олон улсын банкируудын гарт орсон юм. Тэдгээр банкирууд Германыг худалдаж аваад бүх талаар нь эзэмшиж байлаа. Тэд аж үйлдвэрийг нь худалдан авч, газарыг нь барьцаалж, бүтээгдхүүнийг нь хянаж, бүх эдэлбэрүүдийг хянаж байлаа.
Олон улсын Герман банкирууд Германы засгийн газрыг хахуульдаж, түүнчлэн Адольф Гитлерийн Брүенингийн засгийн газрыг түрэмгийлэх үрэлгэн үйл ажиллагааны доллар бүрийг гаргаж өгч байлаа.
Брүенинг Олон Улсын Банкируудын тушаалыг биелүүлж хүчрэхгүй болох үед Германчуудыг айлгаж хүлцэнгүй болгохын тулд Гитлерыг гаргаж иржээ. Холбооны нөөцийн удирдах зөвлөлөөр дамжин Америкийн 30 тэрбум доллар Герман руу цутгажээ. Мөнгийг юунд зарцуулсан гэдгийг та мэдэж байгаа. Германы орчин үеийн орон сууц, одон орон судлах төв, сургуулиуд, усан сан, зам харгуй, төгс төгөлдөр үйлдвэрүүд. Энэ бүгдийг бидний мөнгөөр хйисэн юм. Энэ бүгдийг Холбооны нөөцийн удирдах зөвлөлөөр дамжуулан Германд өгчээ. Холбооны нөөцийн удирдах зөвлөл маш олон тэрбумыг Герман руу цутгасан бөгөөд нийт хэдэн доллар өгсөнөө хэлэхээс эмээдэг юм."
Congressman Louis T.McFadden (D-PA) Банк ба мөнгөн дэвсгэртийн хорооны даргаар 12 жил ажилласан.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.12 5:55 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Fort Knox

Зураг


1933 онд Ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт бүх Америкчуудыг өөрсдийн эзэмшиж буй алтаа тухайн үеийн ханшаар хураалгах хуулинд гарын үсэг зуржээ. Ховор зооснуудыг өөртөө үлдээж болохоор заажээ. Рузвельт өөрийгөө ямар зүйлд гарын үсэг зурж байгаагаа сайн мэдээгүй, хуулийг уншаагүй байсан бөгөөд эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга нь түүнд "мэргэжилтнүүдийн хүсч байгаа зүйл" гэж хэлсэн гэж ярьжээ.
Холбооны нөөц оргүй хоосноос бий болгосон мөнгөөрөө маш хямдхан авсан алтаа хайлуулж шинээр барьсан алт мөнгөний агуулах болох Форт Нокс - т хураажээ. Алтыг цуглуулсаны дараа 1935 онд алтны ханш 20.66 аас 35 доллар хүртэл өсчээ. Гэхдээ зөвхөн Америкийн бус алтыг л зарж болох байлаа. Хямрал болохоос урьтаж алт аваад Лондон руу ачуулсан хүмүүс мөнгөө бараг хоёр дахин өсгөсөн байхад үлдсэн Америкчууд өлмөн зэлмүүн амьдарч байв.
Гэхдээ үүгээр дуусахгүй. Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үед Форт Нокс дэлхийн алтны 70 хувийг хадгалж байлаа. Он жилүүд өнгөрөх тусам алтыг Европын мөнгө хүүлэгчдэд зарж байсан бөгөөд Форт Нокс - ын нөөцийн олон нийтийн аудит үүнийг үргэлж үгүйсгэж байв. Алдагдсан алтын талаар цуурхал таржээ.
"Форт Нокс - ын зоорьноос алдагдсан алтны талаарх асуудал Европын хүрээнд их яригдаж байсан. Хамгийн хачирхалтай нь эрх баригчид ямар нэг шийдвэртэй алхам хийж алтны сангийн талаар санаа тавихгүй ийм л байх ёстой мэт аашилж байв." Edith Roosevelt
Эцсийн эцэст 1981 онд Ерөнхийлөгч Роналд Рейган Алтны Стандартыг дахин нэвтрүүлэхийн тулд Форт Нокс - т шалгалт хийхээс өөр аргагүй болжээ. Тэрээр Алтны Хороо гэдэг хэсгийг байгуулсан байна. Тэдний шалгалтаар Нэгдсэн улсын эрдэнэсийн сан ямар ч алт эзэмшдэггүй нь тодорхой болжээ.
Форт Нокс - ын үлдсэн алтны нөөц нь Холбооны нөөцийн үндэсний өрийн барьцаанд байдаг байна. Оргүй хоосноос бий болсон зээл. Холбооны нөөц дэлхийн хамгийн том алтны хадгаламжийг дээрэмдсэн юм.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.12 9:40 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дэлхийн II дайн (1939-1945)

Зураг


Дэлхийн 2 - р дайны дараа Нэгдсэн улсын өр 598 хувиар, Японы өр 1348 хувиар, Францын өр 583 хувиар, Канадын өр 417 хувиар өсчээ. Үүнийг сонсох үед танд юу бодогдож байна вэ? Танд автоматаар муу эсвэл сайн зүйл гэж бодогдож байна уу? Бидний дийлэнх нь ийм тоог сонсоод өөрийн эрхгүй цөхрөх байх. Гэхдээ мөнгө хүүлэгчдийн хувьд энэ нь сайхан хөгжим эгшиглэж буй мэт л сонсогдоно.
Халуун дайн дууссаны дараа хүйтэн дайн эхэлж зэвсэглэлээр хөөцөлдөх болж улам их мөнгө зээлдэх болжээ. Энэ үед мөнгө хүүлэгчидэд дэлхийд ноёрхолоо тогтоох боломж бүрдэв.
Нэгдүгээр алхам Европын валютын холбоо ба NAFTA (Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ).
Хоёрдугаар алхам, Дэлхийн банкаар дамжуулж дэлхийн эдийн засгийг төвлөрүүлэх, Олон улсын валютын сан ба Тариф ба худалдааны үндсэн гэрээ (одоо бол Дэлхийн худалдааны байгууллага).

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 3-р сар.23.12 11:30 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Вильямс өсөх чиглэлийг зааж байна. Удаан стокастик өсөх чиглэлийг зааж байна. Макди гийн утаснууд дээшээ чиглэн баганууд жижгэсч байна. Уг нь бол бүгд л бухнуудын талд эерэг байна. Гэхдээ сүүлийн үед хичнээн ч хуурамч сигнал өгөвдөө. Мэдэгдэхүйц хүчтэй үсрэлт хийхийн тулд долоо хоногийн график дээшээ чиглэх хэрэгтэй болов уу. Ямартай ч 61 хувь буюу 1625 тэссээр л байна. Тэрнээс доошоо орохгүй гэж бодож болхоор байна.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1071 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 110 11 12 13 1442 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр