#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.09.26 9:21 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 128 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.08.08 5:46 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.16.08 4:54 pm
Бичлэгүүд: 142
Байршил: Монгол Улс
Амур мөрөн Монго­лоос эхтэй гэдэг үнэн үү?

-Амур мөрөн буюу мон­голоор Хар мөрөн гэдэг л дээ. Энэ нь гурван улсын нутгийг хамарсан байдаг. ОХУ, Хятад тэгээд манай улсын зүүн хойд хэсгийн нутгаас ус аваад Номхон далайд цут­гадаг том гол юм. Үүний сав нутагт дээрх гурван улсын олон сая хүн амьдардаг. Гэхдээ Монголоос цөөн л дөө. Үүнээс болоод голын усны нөөц хомсдох, бохирдох, зарим жижиг голууд нь татрах асуудал тулгардаг. Мөн уул уурхай, газар тариалангийн ажил эргэн тойронд нь яваг­даж байгаа учраас гурван улс хамтраад Амур мөрний ай савыг хамгаалах тухай төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Монголын Онон гол энэ мө­рөнд шууд цутгадаг. Балж, Улз, Хэрлэн гол бүхэлдээ, Халх гол, Буйр нуураас Амур мөрөн эх авч урсдаг. Хэнтий, Дорнод аймаг бүхэлдээ, Төв аймгийн Мөнгөнморьт, Баян­дэлгэр, Баянжаргалан сум, Сүхбаа­тар аймгийн Мөнх­хаан, Тү­мэн­цогт, Сүхбаатар, Эрдэнэ­цагаан зэрэг сум Амур мөр­ний ай савд багтдаг. Эд­гээр нутагт унасан хур туна­дас, цасны ус дээрх голуудыг усалж байгаа. Энэ нь явсаар Амур мөрний эх болж байгаа юм. Манай орны дээрх голууд Амур мөрний ай савын хам­гийн эхэн хэсэг л дээ. Уг мөрний ай савд хамаарагдах манай орны дээрх газар нут­гийн хэмжээ бол 235 мянга орчим км квадрат. Энэ нь Монгол Улсын нийт газар нутгийн 15 хувь нь. Амур мөрний Монгол дахь сав газар тэнд байгаа Амур мөрний ай савын 11 хувийг эзэлдэг юм билээ. Тиймээс манай орны дээрх голуудын усны бо­хирдол, хомсдол Амур мөр­ний хувь заяанд нөлөөлнө.

Эх нь болохоор аргагүй л дээ. Тэгэхээр уг мөрнийг хамгаалах ажилд монголчууд зайлшгүй оролцох шаардла­га­тай. Нөгөө талаар Амур мөрний адаг бохирдоод ус нь хомсдоод ирвэл манай го­луудад ч сөргөөр нөлөөлнө. Учир нь энд ирж түрсээ шах­даг загаснууд байхгүй бол­чихно шүү дээ. Наашаа нүү­дэллэдэг шувууд ч үгүй болох аюултай. Тэгэхээр Амур мөр­нийг хамгаалах нь аль аль талдаа ашигтай.

-Орос, Хятадын газар нутгийн хэдэн хувь нь Амур мөрний ай савд багт­даг юм бол. Мөн хичнээн гол тэнд цутгадаг вэ?

-Тодорхой сайн мэдэхгүй юм. Ямартаа ч Амур мөрний ай савын 89 хувь энэ хоёр оронд хамаарна. Оросын Хабаровск, Комсомолск хот, Хятадын Харбин, Жилин зэрэг томоохон хотуудын газар нутгаар Амур мөрөн дамжин урсдаг.

-Амур мөрний усны түв­шин ямар байгаа вэ. Үүнд цутгаж буй манай орны голуудын голдрил хэр зэрэг байгаа бол?

-Амур мөрний усны түв­шин ямар байгааг сайн мэ­дэх­гүй юм. Бид энэ мөрний Монгол дахь ай савын судал­гааг хийсэн. Онон, Улз голын савуудаар алт олборлолт явуулж байна. Үүнээс болоод голын голдрил алдагдаж, газ­рын эвдрэл үүсч байгаа. Зэр­лэг ан, амьтад нь ч дүрвэж байна. Энэ мэт шалтгаанаар голуудын урсгал татарч бай­на. Мөн Хэрлэн, Онон, Балж гол, Буйр нуур чинь загас агнуурын нутаг. Гэхдээ хууль бус аргаар загас их хэмжээ­гээр агнаж, зарим зүйлийн загас ховордож байна. Ингээд гол мөрний биологийн горим алдагдаад байгаа юм. Амур мөрний Монгол дахь ай савд 300 гаруй төрлийн жижиг нуур бий. Энд нүүдлийн шувууд нутаглана. Цагаан зээрийн ч нутаг. Гэтэл дээрх газар нутагт Тамсагбулагийн нефть олборлож байна. Бидний су­далснаар Онон, Улз гол арай гайгүй. Хэрлэн гол их татарч байна. Эхэндээ гайгүй байс­наа адаг руугаа багасч бай­гаа. Энэ нь Хэрлэн голын оршдог нутагт Оросын том цэргийн дивиз, янз бүрийн уурхай байсантай л холбоо­той. Халх гол арай дээр л дээ. Буйр нуур Хятадтай хил залгаа нутагт оршиж Халх голын усаар тэжээгддэг. Хур тунадас ихтэй жил Буйр нуу­рын дундаж гүн 5.7 м байдаг. Усны түвшин нь арай гайгүйд тооцогддог.

-Амур мөрөн татархад адагт нь амьдарч байгаа хүмүүст тусах хор уршиг их байх л даа?

-Амур мөрний эрэг дагуу том үйлдвэрүүд байгаа. Газар тариалангаас болоод химийн бохирдол ч үүснэ. Оросын талаас ой модоо тайрч усны хомсдол бий болох аюулд хүргэж болзошгүй. Хятадуу­дын зүгээс ч энэ мөрөнд загас их агнадаг юм билээ. Амур мөрнийг хамгаалах ажлыг тухайн ай савуудад нутаглаж буй хүн ардад тү­шиг­лэн хийх ёстой.

-Амур мөрний ай савын Монгол дахь нутгийн цаг агаар ямар байдаг вэ?

-Ер нь сэрүүвтэр уур амьсгалтай. Хамгийн хүйтэн нь 40-46 градус. Дулаан нь нэмэх 38-40 градус байдаг. Халуун, хүйтний байдал нутаг дэвсгэрээрээ ялгаатай. Ту­хайлбал, Онон, Улзын сав, Хэрлэнгийн эхэн хэсэг, Халх голын сав нутагт уулархаг газраа дагаад нэлээд сэрүүв­тэр. Мөн хуурай, хур тунадас багатай. Хэнтийн нурууны салбар Онон, Улз гол арай илүү чийглэг. Жилд дунджаар 300-400 мм тунадас унадаг. Заримдаа 500 мм хүрэх ч тохиолдол бий. Халх голын ай савд Муссон салхины нөлөө байдаг учраас хур тунадас илүү ордог. Энэ голууд долоо, наймдугаар сард үерлэх нь элбэг. Нэг хоногт 40-60 мм хур тунадас ороход үерлэнэ.

-Монголын голуудын хичнээн нь гадагш урсгалтай юм бэ?

-Сэлэнгэ мөрний ай сав, Монголын бараг бүх том голууд Хойд мөсөн далайг зорьж, Байгал нуурт цутгадаг. Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө,Тамир, Эгийн голууд байна. Энэ нь манай улсын газар нутгийн 30 гаруй хувь нь шүү дээ. За тэгээд Амур мөрөнд цутгадаг голуудыг дээр хэлсэн. Уг голууд Монголын газар нутгийн 15 хувийг эзэлж байгаа. Үлдсэн нь дотогшоо урсгалтай голууд юм. Завхан, Тэс, Ховд, Булган гээд олон гол дотоодынхоо нуурууд руу цутгадаг.

-Монголын гол горхи ширгээд байгаа тухай экологичид хэлдэг. Хичнээн гол татарчихаад байгаа вэ?

-Гол горхинуудын байдал аймшигтай байгаа. 2003 онд улсын тооллого хийгдээд үүгээр олон зуун жижиг гол горхи, нуур, булаг шанд ширгэснийг тогтоосон. Гэхдээ өнөө жил дахиад сэргэж байх шиг байна. Голууд бүрмөсөн татарна гэж байхгүй. Хур тунадас орохоор л сэргэдэг юм.

-Гол горхи ширгээд байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Дэлхийн дулааралтай л холбоотой. Дулаарна гэдэг чинь усны ууршил бий болгож байгаа гэсэн үг. Мөн усны голдрилын эхэнд уул уурхайн үйлдвэр байгаа зэрэг хүний үйлдлээс шалтгаалж байна. Монголын баруун бүсийн голууд мөнх цаст мөсөн го­лоос эх авдаг. Харамсалтай нь, дулаарлын улмаас энэ мөсөн голууд хайлж эхэлж байна.Үүнийг дагаад эх авдаг голууд татарна. Манайд 200 гаруй мөсөн гол байдаг л даа. Эдний нэг нь л Хөвсгөлд үлдсэн нь баруун бүст бий.

-Өвөрхангайд байдаг Улаан цутгалан хүрхрээ ширгэж буй нь үүнтэй холбоотой юу?

-Тэр хүрхрээ одоо маш сайхан байгаа гэсэн. Өнөө жил үнэхээр сайхан зун болж байна. Сүүлийн 15 жил ийм зун болоогүй. Хур тунадас ихтэй ийм жил гол, горхи голдрил нэмэгдэнэ. Ширгэ­чих­сэн олон гол дороо сэргэ­чихдэг юм.

-Ширгэсэн гол хур туна­дасаар сэргэсэн тохиол­долд усны түвшингээ хэр удаан барих вэ?

-Голын ус 20 л хононо. Тэгээд шинэчлэгдэнэ гэсэн үг. Голын уснаас нэг хутгаж уулаа. Дараа нь уухад ус нь шинэчлэгдчихсэн байдаг.

-Дулаарал үргэл­жил­сээр байвал гол, горхи бүгд үгүй болно гэсэн үг үү?

-Тийм ч зүйл байхгүй л дээ. Ерөнхийдөө мөсөн голуу­дын талбай жилээс жилд багасч байгаа. Алтай Таван­богд, Цамбагаравын мөсөн гол, Хархираа, Түргэний голд байдаг Цагаан дэглий зэрэг мөсөн гол км квадратаар багасч байна. Гэхдээ энэ хэвээрээ байх юм бол 2070, 2080 он гэхэд гол горхигүй болно гэсэн судлаачдын таа­маг бий л дээ. Зөвхөн мөсөн гол хайлах биш, мөнх цэвдэг хайлж үгүй болно. Ингэхээр усны тэжээлгүй болж олон голын хувь заяа хүндэрнэ.

-Мөнх цэвдэг гэсэхээр яах вэ?

-Мөнх цэвдэг гэсээгүй тохиолдолд зуны орсон бороо, цас доошоо нэвчихгүй. Тэндээ гол мөрөн үүсгэнэ. Гэтэл мөнх цэвдэг гэсчихвэл тэр бороо, цас, газар нэвчээд хөрсөн дээр тогтохгүй. Ингээд урсах голгүй болно гэсэн үг.

-Дулаарлыг зогсоох арга бий байх?

-Мэдээж олон арга байгаа л даа. Хамгийн энгийн арга нь мод тарих арга байна. Агаарт байгаа нүүрсхүчлийн хий ихэссэн учраас л дулаарал бий болсон. Нүүрсхүчлийн хий өөрөө ургамлын хоол шүү дээ. Мөнх ногоон ой мод, зүлэг ургамлыг л их тариад байвал нүүрсхүчлийн хий багасч, ургамлууд хүчил­төрөгч тараана. Дулаарлыг багасгах гол арга энэ. Дэлхийн ойн нөөцийн гуравны нэг байх­гүй болчихож. Үүнийг буцаагаад сэргээх хэрэгтэй. Мөн бензин шатахуунаар явдаггүй машинтай болох нь чухал. Атомын эрчим хүч хэрэглэх хэрэгтэй. Ер нь улс орны хөгжлийг хоёрхон асуул­таар тодорхойлдог болсон. Монгол улс нүүрс түлдэг үү гэж асуувал. "Түлдэг" л гэж хариулна биз дээ. Ингээд л энэ орны хөгжил ямар түв­шинд байгаа нь тодорхой болдог юм билээ. Нүүрс бол түлдэг зүйл биш. Бусад орон нүүрснээс олон түүхий эд гаргаж авдаг. Хувцас, хийн түлш хийнэ. Гэтэл манайх л түлээд байдаг байхгүй юу.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.13.08 1:23 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.16.08 4:54 pm
Бичлэгүүд: 142
Байршил: Монгол Улс
http://www.mongolianriverresources.mn


Дээд талд
 Постын сэдэв: Re:
БичлэгБичигдсэн: 5-р сар.31.09 8:36 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.26.09 11:15 pm
Бичлэгүүд: 53
Ишлэл:
Ишлэл:
Tesin gol bna oros ruu garchad butsad orj ired uvs nuurt tsutganada
Yeah DARK DEMON sain medej bna shuu?
Odoo teheer MGL-iin hamgiin hamgiin
TOM nuur
GUN nuur
TSENGEG nuur
URT gol
URGUN gol
Geh met ar araasaa asuultuud hubruultsgeeye
Minii medej baigaagaar Tom nuur Uvs, Gun nuur Huvsgul, Tsengeg nuur bas huvsgul, Urt Gouud bol Orhon Herlen Tuul, Urgun gol Selenge murun l bha


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.07.10 6:28 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 1-р сар.15.09 9:29 pm
Бичлэгүүд: 1697
Гол горхи, нуурын ус яагаад замаг нь их болж ногоордог вэ? гэвэл Гол, нууранд их хэмжээний шинэ бодис орсноор тэр нь ногоон замгаа бордоод ус нь ногоон болдог байна. Энийг шинжлэх ухаанд эутрофикац гэнэ. Энэ үед тухайн гол горхинд хүний мэдрэлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг Ботулинин г.м бодисууд ихэсдэг юм байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.10 3:21 pm 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.29.02 6:59 am
Бичлэгүүд: 1053
Байршил: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Ишлэл:
Энэ үед тухайн гол горхинд хүний мэдрэлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг Ботулинин г.м бодисууд ихэсдэг юм байна.
Tegeheer salhind garch baina geed hiimel/baigaliin nuurtai tsetserlegeer zugaalah, hajuud ni udaan suuh zereg ni neg talaas stress tailah ch nuguu talaas medreld muugaar nuluutei gesen ug uu?

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.09.10 10:35 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.09.10 10:15 pm
Бичлэгүүд: 3
Байршил: Ub
ohhh actually nowa i feel so sorri


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.10 3:19 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 1:40 am
Бичлэгүүд: 5
Ишлэл:
ган гачиггүй л байгаасаа
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.08.10 11:23 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 1-р сар.15.09 9:29 pm
Бичлэгүүд: 1697
Манай орон 5128 ширхэг том жижиг гол мөрөн нууруудтай эдгээр нь нийт 35,6 шоо км кв устайн байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.20.10 2:48 am 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am
Бичлэгүүд: 191
Зураг
Алдарт Чулуутийн минь гол. :angel: :angel:

Зураг

Хөвсгөл далай минь аадрийн өмнөхөн."Харуул занги" хавиас авсан зураг. :hi: :hi: :hi:

Зураг

Эгийн гол.Алдарт хулхи Эрэл хэмээх Эрдэнэбатын сүйдлэх шахсан гол доо :aa: :aa: :aa: :aa:

Зураг

Дэлгэрмөрөн.Хөвсгөлийн Мөрөн хотын орчим.Завханы нүүдэлчид нутаг усаа орхиод Эрдэнэт лүү нүүж байгаа нь. :crysad: :crysad: :crysad:

Зураг

Архангайн Цэнхэрийн халуун рашаан. :-D :-D

Зураг

Архангайн Тэрхийн цагаан нуур :-D :-D


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.23.10 1:15 am 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.08 1:27 pm
Бичлэгүүд: 583
Байршил: Mongolia
Сайхан зурагнууд байна.

_________________
Nothing worth having comes easy.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.14.10 10:47 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.13.10 1:09 am
Бичлэгүүд: 164
яасан гоё зураг вэ :wd:
сайхан харагджийн , хөдөө явах юмсаан
энэ зун хотоос хаашаа ч гарч чадсангүй шүү :(


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.06.10 5:27 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.10 1:39 am
Бичлэгүүд: 2655
Байршил: Hollywoo
Ёстой үзэсгэлэнтэй юмаа байгаль гэдэг. Даанч хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэж дууслаа даа

_________________
:wtf:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.06.10 4:40 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.10 6:43 pm
Бичлэгүүд: 475
Байршил: Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд хүний нутагт ясаа тавихгүй
Хужаа нараас болж хамаг гол мөрөн ширгэж дууслаа
Хуулиа л чангалах л хэрэгтэй. Ажилчин хужаа нар гэж дандаа хоригдол, гар хуруугаа тасдуулсан

_________________
3PEAT HEAT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.10 7:47 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.03.05 4:24 pm
Бичлэгүүд: 1299
Байршил: Choniin suregtei hamt...
Ene egiin goliig humuus sain meddeggui uym shig bna lee. Ug n bol zarim hesegtee barag Selenge murunuus tom baidag gol sh dee. Aguu gol shuu.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.10.11 2:01 pm 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.26.11 1:58 pm
Бичлэгүүд: 197
.


Сүүлийн удаа mglhuu 7-р сар.01.11 2:28 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.11 10:35 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 1-р сар.15.09 9:29 pm
Бичлэгүүд: 1697
Ишлэл:
Ишлэл:
Энэ үед тухайн гол горхинд хүний мэдрэлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг Ботулинин г.м бодисууд ихэсдэг юм байна.
Tegeheer salhind garch baina geed hiimel/baigaliin nuurtai tsetserlegeer zugaalah, hajuud ni udaan suuh zereg ni neg talaas stress tailah ch nuguu talaas medreld muugaar nuluutei gesen ug uu?
ммхм шууд биш юмаа гэхэд дам байдлаар мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг.гэхдээ зөвхөн эутрафикацижсан гол горхиний нөлөө нь л ..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.11 10:47 am 
http://waterlife.nfb.ca/
та2 юу яриад бичээд байгаа юу ч ойлгосонгүй.


Дээд талд
   
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.11 11:08 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.03.09 12:23 am
Бичлэгүүд: 708
dark demon маш их хэрэгтэй мэдээллүүд оруулсан байна маш их талархаж байнооо

_________________
Би хохирогч биш


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.28.11 10:17 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
tuul goliin us yamar ch tatarsan yum be dee

_________________
i am no1


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.01.11 5:26 pm 
Оффлайн
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.17.11 4:28 am
Бичлэгүүд: 1026
Байршил: yu ch medehgvi negen
mark

_________________
Emigiin sain nz


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.21.11 11:48 pm 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.01.06 6:36 pm
Бичлэгүүд: 41
Байршил: where i wonder where is it
sainuu Өгий нуур odoo yr n baidiimuu? mileen shirgesen te ?

_________________
Hairla.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.22.11 12:10 am 
Оффлайн
¤ PRo.PLayER
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.09 7:05 pm
Бичлэгүүд: 164
Байршил: plum
байлгуйдэ

_________________
Allt virðist vera breytt


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.03.12 2:35 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.09.11 11:14 pm
Бичлэгүүд: 582
1


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.07.12 12:36 am 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am
Бичлэгүүд: 191
Зураг

Алдарт Тамирийн гол. :bigthumpup: Батцэнгэл сум.2 тамирийн бэлчир :bigthumpup:

Зураг

:bigthumpup: Хөвсгөл нуур.Чүчээ гэдэг уул харагдаж байна


]Зураг

Хануйн голийн эх.Архангай аймаг.Чулуут сум.Баянгол баг :bigthumpup: :bigthumpup: :bigthumpup:

Зураг



Хөвгөл нуурийн мандалд нар ургаж байгаа нь :bigthumpup: :bigthumpup: :bigthumpup:


]Зураг[/URL]


Эгийн гол.Булган.Өлийн даваа :bigthumpup: :bigthumpup:


аа харин Өгий нуурийн бүтэн зураг байсийн.Хайгаад олдоггүй ээ. :think: :think: :think: Дараа л тавьхаас. :crysad: :crysad: :crysad:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 128 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр