#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.22.26 12:07 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 10 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 10-р сар.14.11 2:14 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Бичлэгүүд: 775
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Зураг

Анхаар!
Invoker бол энгийн int биш бөгөөд түүний шидүүдийн учрыг олоход жаахан төвөгтэй. Гэхдээ энгийнээр ойлговол зураг дээрх шиг 3-н orb сонгож ямар orb сонгосноос хамаарч Invoke буюу шидүүдээ гаргаж ирдэг. Сонгогдсон orb-уудыг цаашид гаргаж ирсэн гэх болно.


Давуу тал:
- Олон талын чадвартай Int-үүдийн нэг
- Тоглоомын туршид хүчирхэг байдаг
- Амархан мөнгө хийх боломжтой
- Корридортоо илүүрхэж чаддаг
- Хамардаг болон 1v1 шиднүүд нь хүчтэй
- Голоор явахдаа сайн


Сул тал:
- Сайн тоглодог болохын тулд практик маш их хэрэгтэй
- Амь муутай
- 2 эсвэл 3-н корридорт явах боломжгүй


Шидүүд:
1. Quas
Зураг

Авсан левел болон гаргаж ирсэнээс хамаарч секундэд 1 амь нөхдөг. Энэ шидийг хөгжүүлэхэд Str дээр 2-ыг шууд нэмнэ.

2. Wex
Зураг

Авсан левел болон гаргаж ирсэнээс хамаарч 2%-ийн цохих хурд, 1%-ийн гүйх хурд өгнө. Энэ шидийг хөгжүүлэхэд Agy дээр чинь 2-ыг шууд нэмнэ.
3. Exort
Зураг

Авсан левел болон гаргаж ирсэнээс хамаарч 3 цохилтын хүч өгнө. Энэ шидийг хөгжүүлэхэд Int дээр чинь 2-ыг шууд нэмнэ.
4. Invoker
Зураг

Гаргаж ирсэн orb-уудаас хамаарч тухайн орбуудад таарах шидийг гаргаж ирнэ. 2 хөгжүүлсэнээр өөртөө 2 өөр шидүүдийг авч явах чадалтай болох бөгөөд гарын хурд чинь сайн бол 1 дайнд бүх шидүүдийг хэрэглэх боломжтой.
(* -той байвал Aghanim Scepter буюу цэнхэр таягтай үед)
Мөн -invokerlist эсвэл -il гэж хийснээр өөрийн холигдох боломжтой шидүүдийн жагсаалтыг харж болно.
[/color]

-invokerlist эсвэл -il-ийн шидүүдийн тайлбар:
Cold Snap:
Зураг
QQQ
3 Quas-ийг гаргаж ирсэн тохиолдолд идэвхиждэг шид бөгөөд дайсан дээрээ хэрэглэх үед дайснаа хөлдөөнө. Quas-ийн хөгжүүлэлтээс хамаарч 6-н хормын турш нэгж дээр идэвхижнэ. Ямар нэгэн хохирол амсах бүрт тухайн дайсан 0.4 секунд манарч 30 хохиролоор хохирно. Quas-ийн хөгжүүлэлтээс хамаарч энэ манаргалт дахин орох боломж нь 0.8-аас 0.6-ийн хооронд байна.


Ghost Walk:
Зураг
QQW
2 Quas болон 1 Wex гаргасан үед гарч ирэх шид. Invoker өөрөө алга болж ойр хавийн дайснуудаа Quas-ийн хөгжүүлэлтээс хамаарч 40% хүртэл гүйх хурдыг удаашруулна. Мөн энэ шидийг хэрэглэх үед өөрөө удааширдаг бөгөөд Wex-ийн хөгжлөөс хамаарч 30%-аас 0 болтол багасгаж болно.


Tornado:
Зураг
QWW
1 Quas болон 2 Wex гаргасан үед гарч ирэх шид. Заасан чигт хуй салхи явуулах бөгөөд хуй салхи нь замд дайралдсан дайсны бүх нэгжүүдийг дээш өргөж хохирол учруулна. Wex болон Quas-ийн хөгжүүлэлтээс хамаарч 375 хүртэлх хохирол учруулах ба Wex-ийн хөгжүүлэлтээс хамаарч 3100 зайд хуй салхи явах боломжтой. Мөн Quas-ийн хөгжүүлэлтээс хамаарч 2.2 секунд хүртэл дээш өргөн тогтооно.


EMP:
Зураг
WWW
3 Wex гаргасан үед гарч ирэх шид. Тухайн газарт маш их хүчтэй энерги цуглуулж дайснаа хохирхоохоос гадна манаг нь үгүй хийнэ. Wex-ийн хөгжүүлэлтээс хамаарч 2-4-н секунд хүртэл цуглардаг. 675 зайг хамардаг бөгөөд Wex-ийн хөгжүүлэлтээс хамаарч 400 хүртэлхи манаг үгүй хийнэ. Мөн үгүй хийгдсэн 1 мана бүрт 0.5 хохирол учруулна. (Хувийн зүгээс нэмээд бичихэд 400-ээс илүү л манаг үгүй хийж байх шиг байлээ. Яг хэд гэдгийг нь мэдэх юм алга. Төв цэгтээ бүүр ч илүү хүчтэй үгүй хийдэг. Яг Nevermore-ийн 6-тай төстэй)


Alacrity:
Зураг
WWE
Өөрийн нэгжүүдэд хэрэглэх боломжтой бөгөөд тухайн нэгж нь Wex-ийн хөгжүүлэлтээс хамаарч 80% хүртэл хурдтай болох ба Exort-ийн хөгжүүлэлтээс хамаарч 80 хохиролыг 9-н секундын туршид байлгах боломжтой.


Chaos Meteor:
Зураг
WEE
Зайсан цэгт солир унагах бөгөөд унасан цэгээс эхлэн солир өнхөрнө. Exort-ийн хөгжүүлэлтээс хамаарч 290 хохирлыг секунд бүрт өгөх бөгөөд Wex-ийн хөгжүүлэлтээс хамаарч 1410 газарт өнхөрнө.


Sun Strike:
Зураг
EEE
Нарны гадаргуу дээр дэлбэрэлт үүсгэж заасан газарт 1.7 секундын дараа хүчтэй цохилт өгдөг. 175 зайг хамаарах бөгөөд зайнд орсон бүх дайсны нэгжүүд Exort-ийн хөгжүүлэлтээс хамаарч 100-475 хүртэлх хохиролыг амсана.


Forge Spirit:
Зураг
QEE
Хорвоогоор тэнүүчилэх сүнснүүдийг галын хүч болон мөсний сэтгэлийн тэнхээг хооронд нийлүүлж 1 биет гаргах чадалтай. Exort-ийн хөгжүүлэлтээс хамаарч Армор, цохих хүч болон нийт амь нэмэгддэг бол Quas-ийн хөгжүүлэлтээс хамаарч мана, амьд байх хугацааны хязгаар болон довтлох зай нэмэгдэнэ. Энэхүү мангас маань цохих бүртээ дайсныхаа баатраас 1 армор хасах бөгөөд 10 хүртэлх арморыг 5-н секундын туршид хасах чадалтай. Хэрэв Exort болон Quas чинь 7 лвл буюу тултал нь хөгжүүлсэн бол 1 биш 2 ч мангас гаргана.


Ice Wall:
Зураг
QQE
12 секундын туршид өөрийнхөө яг урд маш урт мөсөн хана босгодог. Quas-ийн хөгжүүлэлтээс хамаарч дайснаа удаашруулдаг бол Exort-ийн хөгжлөөс хамаарч дээд тал нь секундэд 42 хүртэлх хохирлыг амсуулах боломжтой.


Deafening Blast:
Зураг
QWE
Заасан газарт дуу авианы долгион үүсгэж өөрийн дайсныг дүлий болгож мөн хохирооно. Exort-ийн хөгжлөөс хамаарч 280 хүртэл хохиролыг амсах бол Quas-ийн хөгжлөөс хамаарч 1.75 секундын туршид хойш цохигдох болно. Мөн Wex-ийн хөгжлөөс хамаарч 1-4-н секундын туршид дуу авианы долгинод өртсөн дайснууд дүлий болж цохих боломжгүй болно.


[/b]


Сүүлийн удаа Mendacity 1-р сар.27.12 2:56 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: [Heroes] Kael the Invoker
БичлэгБичигдсэн: 10-р сар.17.11 2:23 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Бичлэгүүд: 775
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Шидний зохилдлогоо
Tornado & EMP

Зураг + Зураг
QWW + WWW
Би л лав Quas болон Wex-ээ тултал нь авч тоглодог. Учир нь Invoker маань удаан байдаг боловч энэ 2ыг хангалттай авахаад Phaste холивол хэнд ч гүйцэгдэхгүй хурдан болно.
Эхлээд EMP ээ хэрэглэ. Учир нь энэ шид маань хэсэг хугацааны дараа үйлчилгээ нь ордог. Үүний дараа Tornado-оо дайснууд руу хэрэглэ. Тэднийг дээш өргөгдсөн байхад EMP маань хуримтлагдаад Tornado-оос бууж ирэхэд яг дэлбэрч дайсны баатруудын чинь мана хорогдох болно. EMP-ийн хэрэглэсэн гол хэсэгт илүү их үйлчилгээ үзүүлнэ. Яг Nevermore-ийн Ultimate (бидний хэллэгээр бол 6) шиг. Минийхээр ойролцоогоор 2300 гаруй манаг үгүй хийж байсан удаа бий.


Tornado & Cold Snap
Зураг + Зураг
QWW + QQQ
Дайнаас зугтаж буй дайснууд руу эсвэл Gank хийж байх үед Tornado-оо түрүүлж хэрэглэ. Энэ үед таны талынхан ашигтай байрлал авч давуу талтай болно. Бууж ирсэн дайсандаа Cold Snap-аа өг тэгээд нохой шиг зодож ал :razz:


Meteor & Deafening Blast
Зураг + Зураг
WEE + QWE
Энэ зохилдлогоо бол хамгаалалтын үед болон хамаргаж хэрэглэгдэхэд зохимжтой. Гэхдээ үүнийг Exort-оо авч тоглож буй үед хэрэглэхийг зөвлье. Exort тулсан үед энэ 2 шид маань хамгийн дээд хохиролоо учруулах болно.
Эхлээд Meteor оо унагаа. Учир нь энэ шид маань хэсэг хугацааны дараа унаж ирдэг. Таны солир газарт унах үед Deafening Blast аа унаж буй Meteor-ийнхоо явах зам дагуу хэрэглэ. Цааш нь тайлбарлах илүүц биз дээ


Meteor & Cold Snap
Зураг + Зураг
WEE + QQQ
Энэ бол Exort-оо авч тоглож буй Invoker-уудад зохино. Тэр тусмаа голоор явбал бүүр ч давуу.
Мэдээж эхлээд Meteor-оо хэрэглэ. Учрыг нь дээр тайлбарласан байгаа. Дараа нь Cold Snap. Meteor хохирол учруулах тутамд дайсны баатар чинь mini-stun орох болно.


Ice Wall & Forge Spirits
Зураг + Зураг
QQE + QEE
Quas болон Exort-оо тэнцвэртэй авч тоглож буй хэрэглэхэд илүү өр өгөөжтэй. Учир нь 2-уулаа 4 хүртлээ хөгжсөн үед 2 ч Forge Spirit гарч ирнэ. Ice Wall чинь бас л дажгүй удаашруулна даа.


Cold Snap & Forge Spirits
Зураг + Зураг
QQQ + QEE
1v1 хийж буй үед энэ бол тун зөв сонголт байх болно. Quas Exort 2-оо сайн авч тоглоод түүнийг Cold Snap-даад Spirit-үүдтэйгээ хамт зодоод Stun-даад байж дээ. Гэхдээ багийн тоглолтонд үүнээс илүү үр дүнтэй сонголтууд бий.


Alacrity & Forge Spirits
Зураг + Зураг
WWE + QEE
За энэ зохилдлогоор бол Roshan-ийг Invoker маань 1-аараа барах боломжтой. Мэдээж 2 шидүүд маань 3-н Орб оролцдог боловч 9 дэх lvl дээрээ 2 Spirit амилуулаад 10 дээрээ Alacrity-тэй болно.
Мэдээж Roshan-ийг зодохоос өмнө Spirit-үүдээ амилуул. Амьд байх хугацаа нь Cooldown-аас чинь их учир үхсэнийх нь дараа хүлээх шаардлагагүй. Spirit-үүдээ дээд зэргээр удирд. Мэдээж Roshan-ий дэргэд 3 нэгж аваачвал цаадах чинь дэвсээд булингартуулна. Spirit чинь үхэх гээд улаагаад ирэхээр нь зөвхөн тэр Spirit-ээ хойш нь татаад нөгөө Spirit-ээ зодуул. Гэх мэтчилэнгээр зодсоор Roshan-ийг унагах болно.
Үүнийг ашиглах гэж байгаа бол Ring of Basilius хэрэгтэй.


Ghost Walk
Зураг
Үндсэн зугтах арга чинь. Гэхдээ сайн туршлагатай хүмүүстэй тоглож байх үед үүнийг л хэрэглээд зугтчихна гэж бодсоны хэрэггүй. Учир нь тэд чамайг алахын тулд Dust, Ward гэх мэт зугтаах боломжгүй болгоно. Гэхдээ энгийн тоглолтууд (жишээ нь Garena-аар тоглож буй үед. Тэнд ихэнхидээ сул хүмүүс бий.) дээр үүнийг ашиглаж болно. Үүнийг дайсныхаа эсрэг хэрэглэгдэх боломжтойг мартав. Бас болгоомжоо алдахгүй байвал зүгээр шүү.


Sun Strike
Зураг
Нээх олон орбуудын зохилдлогоо шаардлагагүй. Үүнийг амь муутай болоод зугтаж буй дайснууд руу хэрэглэхэд илүү тохиромжтой. Тэд зугтлаа гэж бодоод баярлаж байх үед нь гэнэтийн бэлэг барьж алах хэрэгтэй. Гэхдээ шид маань 1.7 секундын дараа хэрэглэгддэг тул түүний явах зам, гүйх хурд, шидний үйлчилэх цагийг зөв тооцоолох хэрэгтэй.


Бусад
Мэдээж энэ зохилдлогоонууд бол бүх зохилдлогоонууд биш шүү. Үүнээс гадна ямар ч шидээр юу ч хийж болно. Тиймээс өөрөө туршиж үзээд багийнхандаа сайн туслах хэрэгтэй. Амжилт хүсье


Жаахан удаасанд уучлаарай. 1 сарын 27-ны өдөр бичив.


Сүүлийн удаа Mendacity 1-р сар.27.12 2:13 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: [DotA] <Guide> Kael the Invoker
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.11 11:42 am 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.22.09 3:19 am
Бичлэгүүд: 644
Байршил: Даруухан л амьдарья
yoo kael invoker gej nershsen baatariin skiluud uneheer aimar yumaa bayrlalaa

_________________
KETCHUP :heartbreaker:


Дээд талд
 Постын сэдэв: Re: [DotA] <Guide> Kael the Invoker
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.11 11:06 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.28.10 2:45 pm
Бичлэгүүд: 1452
Байршил: Чимээгүй толгод
Хэхэ энэ баатрыг авахаар юу хийх яаахаа мэдэхээ байчихдагын
харин над шиг нөхдүүдэд сайхан тайлбар хийсэн байна даа :wd:

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Дээд талд
 Постын сэдэв: Re: [DotA] <Guide> Kael the Invoker
БичлэгБичигдсэн: 12-р сар.18.11 4:03 am 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Бичлэгүүд: 775
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Авах item-ууд
Тоглоомын эхэн үе:
ЗурагЗурагЗурагЗурагЗураг
эсвэл
ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг

Иймэрхүү байвал болно дөө. Гэхдээ заавал ингэж ав гэсэн юм биш шүү. Хүн хүний л бодол.


Wex-Quas
ЗурагЗурагЗураг
Ийм үед Phase бол үнэхээр тохиромжтой. Маш өндөр хурдтай болох учир өөрийн корридортоо эртнээс дарамтлах боломжийг олгоно.


Exort-Quas
ЗурагЗурагЗураг
Wex-ээ сонгож тоглоогүй үед Exort-оор цохилтын хүчээ нэмнэ гэсэн үг. Энэ үед цохилтын хурд хэрэгтэй болох учир PT авах нь зөв. Мөн жаахан амь болон мананы нэмэгдэл байхад гэмгүй


Exort-Wex
ЗурагЗурагЗураг
Exort-Wex ийм юм чинь Alacrity ихэвчилэн хэрэглэгдэх байх. Аль нэгийг нь түрүүлж тулгасан үед Phase эсвэл PT алийг нь ч авч болно. Гэхдээ Quas байхгүй юм чинь Str PT Quas-ийг нөхнө.


Тусгай нөхцөл
Зураг
"Хэрэв та тоглоомын эхэн үед хангалттай мөнгө хийсэн бол үүнийг ав" гэж л зөвлөмөөр байна.

Үндсэн Item
ЗурагЗураг
Энэ 2 бол Invoker-ийн үндсэн item-ууд байх болно. Гэхдээ түрүүлээд Hex-ээ хийвэл танд болоод таны багийнханд илүү хэрэгтэй. Хангалттай гарын хурдтай болоогүй юм чинь би Agha-г дараа нь авсан нь дээр. Учир нь Agha авчуул 2 секунд бүрт өөр өөр шид хэрэглэх шаардлагатай болно шүү дээ.
Өөр авч болох Item-ууд
ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Эдгээрийг хараад ойлгож байгаа байлгүй дээ.
Item болон шиднүүдийн зохилдлогоо
Euls & EMP
ЗурагЗураг
EMP бол 3.7-оос 2 секундын дараа хэрэглэгддэг шид. Харин Cyclone бол 2.5 секунд агаар дээр байлгадаг. За тэгээд юу гэх гэж байгаа ойлгосон биз?
Euls & Meteor & Deafening Blast
ЗурагЗурагЗураг
За үүнийг тайлбарах нь бас илүүц байлгүй дээ :-D
Skadi & Cold Snap & Alacrity
ЗурагЗурагЗураг
Мэдээж энэ комбог хийхэд хэтэрхий үнэтэй боловч энгийг тоглолтуудад аваад тоглолтыг самраад үз лдээ. Just for fun.
Dagger/Force Staff & Ice Wall
ЗурагЗурагЗураг
Ice wall-аа тавиад дайсныхаа түлхэж болох ашигтай газар руу Dagger-даад Force-оо хэрэглэ. Эсвэл Ice wall-аа гэнэт тавиад урдаас ирж буй дайсныгаа түлхээд оруулаад ир.
Book/Manta/Radiance & Cold Snap
ЗурагЗурагЗурагЗураг
Миний санаж байгаагаар бол Necromonicon гээч Item-ийг сүүлийн 3 4-н жил ерөөсөө авахаа байжээ. За энэ ч яахав.
Cold Snap-аа дайсандаа хэрэглэ. Нэмэт хохирол учруулж болох юу байна ямар item байна тэр бүгдийг хэрэглээд дайснаа зодоод байж дээ

Зохицох баатрууд/Зугтааж байх баатрууд
AOE
ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Эдгээр баатрууд бол хэсэг хугацаанд дайснуудыг ажилгүй болгох сайхан баатрууд. Тэдний шидүүдтэй зохицох таны шидүүд бол Meteor, EMP, Forge Spirit, Alacrity. Зарим тохиолдолд Defeaning Blast ч гэсэн хэрэгтэй. Хэрэв танай Void чинь дайсны гол баатрыг алахад жаахан хүндрэлтэй байвал Cold Snap-аа дайсандаа өгчих бас Void-доо Alacrity-аа өгчих. Defeaning Blast шидийг Enigma-ийн Ultimate-д хэрэглэх нь тохиромжгүй. Учир нь дайснууд чинь аль хэдийн зодох, шид хэрэглэх боломжгүй байгаа шүү дээ. Харин Blast-ийн оронд Meteor, EMP-ээ хэрэглэвэл ямар уу? Харин Enigma-ийн Ulti хэрэглэж байх үед Tornado-оо битгий хэрэглээрэй. Танай багийнхан чинь энэ л үед шидүүдээ хэрэглэнэ. Танай багийнханы Ultimate шидүүд хэрэглэж дууссаны дараа бол хэрэглэж болно шүү дээ.
Нэг дээр хэрэглэгдэх боломжтой баатрууд
ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
ЗурагЗураг

ЗурагЗураг

ЗурагЗурагЗураг

ЗурагЗурагЗураг

ЗурагЗураг

ЗурагЗураг

ЗурагЗураг

Дээрх зохилдлогоонууд бол жишээ шүү. Үүнээс гадна зөндөө бий.
Эдгээрээс зугтаж, айж явахад гэмгүй
ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Яагаад гэдгийг бүү асуугаарай.

Дайнд Invoker бол зогсолтгүй шид хэрэглэж байх ёстой баатар гэдгийг бүү мартаарай.

12 оны 1 сарын 27-нд Invoker the Kael-ийг бичиж дуусгав.
[/b]


Сүүлийн удаа Mendacity 1-р сар.27.12 2:54 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: [DotA] <Guide> Kael the Invoker
БичлэгБичигдсэн: 12-р сар.23.11 3:22 pm 
Оффлайн
Секси Гишvvн
Секси Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.10.09 2:03 am
Бичлэгүүд: 359
gariin hurd baival buh yum ok :embarassed:


Дээд талд
 Постын сэдэв: Re: [Heroes] Kael the Invoker
БичлэгБичигдсэн: 12-р сар.28.11 2:22 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Нэгдсэн: 12-р сар.27.05 2:09 pm
Бичлэгүүд: 486
Ишлэл:
Шидний зохилдлогоо болон авах Item-ууд удахгүй...

waiting.... :think: :xi: :brows: :hihi:


Дээд талд
 Постын сэдэв: Re: [Heroes] Kael the Invoker
БичлэгБичигдсэн: 12-р сар.29.11 10:13 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.28.10 2:45 pm
Бичлэгүүд: 1452
Байршил: Чимээгүй толгод
Ишлэл:
Ишлэл:
Шидний зохилдлогоо болон авах Item-ууд удахгүй...

waiting....

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.12.12 2:26 pm 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.14.02 6:14 pm
Бичлэгүүд: 372
Байршил: "I exist in the world beyond your World
Би exort авч хөгжидөг, зүгээр л зодолддог hero болчихдог юм. Desolator, lothar, dagger байнга л авдаг юм. Хүмүүс наа чинь өөрөө алга болно гэх мэт бөөн юм болно л доо гэхдээ гоё санагдаад байдаг юм. Lothar tai очиж meteor, blast, emp хэрэглээд dagger даж урд нь очоод амьд үлдсэн гаруудыг нь цөөхөн хэд цохиход triple энэ тэр байнга л хийгээд байдаг юм. Хэн мэдхэв, дээрхээр хөгжиж үзнэ ээ

_________________
I've nothing to declare except my genius.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.12.12 5:24 pm 
Оффлайн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.08.06 1:17 pm
Бичлэгүүд: 775
Байршил: i'm studying in order to become rich which would make her wish come true
Миний тайлбарууд дээр хэлдэг юм бол "Заавал ингэж хөгжих албагүй, өөр янзаар ч хөгжиж болно. Яаж хөгжиж хэрхэн тоглох нь өөрийн чинь арга ухаан л хэрэгтэй"


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 10 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр