#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.10.26 5:18 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1071 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 17 8 9 10 1142 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.24.11 10:59 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Стокастик овоо эерэг байна. Ирэх долоо хоногоос ханш дээшээ аялах байх. Оверсолд болоод чиглэлээ өөрчлөн шүргэлцэх гэж байна даа. 1650 дээр тогтох болов уу гэж бодож байсан бараг тогтохгээд байгаан бишүү кэкэ.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.28.11 11:14 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
Чиний хэлдгээр дээшээ аялаж байна шүү. Болинжер нарийсч ирснээ дээшээ сэтэлж байхым.


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.28.11 12:10 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
7 хоногийн график доош чиглээд байгаа нь их сэжигтэй байна даа. Оройдоо ширүүхэн уналт болохгээд ч байгаам шиг.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.28.11 12:37 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
7 хоногийн чарт хоцорч явж байгаа болохоор сүүлийн үеийн эерэг өөрчлөлтийг тусгаагүй байгаан болов уу да. Өдрийн болон түүнээс богино хугацааны графикууд бүгд л эерэг харагдаж байна даа.
Тэгээд ч 7 хоногийн чарт дээр стокастик (RSI), моментум 2-уулаа л дээшээ чиглэлтэй харагдаж байна.


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.28.11 2:48 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Харин тэхх. Удаан стокастик удаж сигнал өгч байгаа эсвэл том уналтыг зөгнөж байгаа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.28.11 5:45 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Өнгөрсөн долоо хоногт авсан хүмүүс ч сайхан байрлалтай болцийн биш үү.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.28.11 6:30 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
Харин тийм юм бишүү. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт худалдаж авахад ч гэцүү л байсан л даа. Чи дансаа цэнэглэсэн үү?

Би өглөө 1705 дээр худалдаад авцан шд.


Сүүлийн удаа Masgu 11-р сар.28.11 6:33 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.28.11 6:32 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
news.mn дээр ийм мэдээ гарсан байна.

Алтны үнэ өсч эхэлжээ
Шинэ долоо хоног эхэлж буй энэ үед нэг унци алтны үнэ 1,700 ам.доллараас өсөх хандлага гарчээ. Европ өрийн хямралаас гарах гарц хайж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлж байгаа бололтой. Шил шилээ даган өрийн хямралд орж буй Европын холбооны орнуудад санхүүгийн зээл олгох нь зөв гарц биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн ОУВС Италид санхүүгийн зээл олгох тухай яриа байхгүй гэж мэдэгдсэний дараа алтны үнэ өсч эхэлсэн байна. Нэг унци алт өнөөдрийн ханшаар 1,704.59 ам.долларт хүрч, өнгөрсөн долоо хоногоос 25.44 ам.доллараар өссөн нь сүүлийн хоёр долоо хоног дахь хамгийн их өсөлт ажээ.

Үнэт металын шинжээчдийн хэлж буйгаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн ч цаашид нөхцөл байдал хэрхэн эргэх нь Европын холбоо өрийн хямралыг хэрхэн шийдэж, АНУ эдийн засгийн доройтлоос гарах гарц олж чадах эсэхээс олон зүйл шалтгаалах ажээ. Дэлхийн эдийн засаг хямралд ойртож ирээд буй ийм үед хүн болгон аль болох их мөнгө хадгалахыг бодож байна гэж шинжээчид ярьж байна.


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.11 12:39 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дансаа цэнэглээгүй л байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.29.11 6:37 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
19-р зуун бол Ротшилдсын зуун байлаа. Энэ үед тэдний гэр бүл дэлхийн баялагын хагасыг эзэмшиж байв. Одоо ч гэсэн тэдний хөрөнгө өссөөр л байна. Гэхдээ тэд хөшигний ард нуугдах болсон бөгөөд өөрсдийн нөлөөгөө алдсан мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Өөрсдийн эзэмшдэг компаниуддаа өчүүхэн жоохон хувь эзэмшдэг мэтээр мэдээлдэг байна. Зарим шинжээчид үзэхдээ тэдний гэр бүл зөвхөн Английн банкыг аваад зогсохгүй хоёр дахь Төв банк болох АНУ-ын Банкыг байгуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд, үүнээс үүдээд Америкийн ерөнхийлөгчид ээдрээтэй зүйлс ихээр тулгарчээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.11 12:02 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Андрю Жексон (1828-1836)

Зураг


АНУ-ын Хоёр дахь Банкны онцгой эрхийг шинэчлэх талаар Конгресс хэлэлцэж байх үед Жексон хориг тавьж байжээ. Түүний хэлсэн үг их сонирхолтой байлаа: "Манай улсын иргэд энэ улсын ашигаас дангаараа хүртдэггүй. Энэ банкны 8 саяас илүү хувьцааг гадны иргэд эзэмшдэг. Ийм тохиолдолд бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдах аюул оршсоор байх юм биш үү? Бидний мөнгийг хянаж, иргэдийн татварыг цуглуулж, олон мянган хүнийг нөлөөндөө барьж байна... энэ нь дайсны цэргийн хүчнээс илүү аюултай юм. Бидний хэлэлцэж байгаа зүйл нь энэ улсын хүндлэн дээдэлдэг үнэт зүйлсээс хазайж байгаа юм."
1832 онд Жексон засгийн газарын мөнгийг Хоёр дахь Банкнаас татаж өөр найдвартай банкуудад байршуулах тушаал өгсөн байна. Хоёр дахь Банкны захирал Николас Биддл банкныхаа сүр хүчийг харуулахын тулд илт заналхийлсэн мэдэгдэл хийж, банкны онцгой эрхийг батлахгүй бол санхүүгийн хямрал үүснэ хэмээж байв. Тэр хэлэхдээ: "Хямрал үүссэнээр Конгрессын гишүүдэд асуудал үүснэ... Тодорхой чиг баримжааг тогтоосноор л бид аюулгүй байх болно. Аюулгүй байдлыг бий болгохын тулд банкны онцгой эрхийг шинэчлэн баталж, мөнгийг буцаан байршуулах хэрэгтэй юм."
Зах зээлд байсан зээлийг буцаан татаж, шинээр зээл олгохоон зогсоож том хэмжээний хямрал үүсгэсэн ч гэсэн 1836 онд онцгой эрх дуусгавар болж Хоёр дахь Банк ажиллагаагаа зогсоосон юм. Үүний дараа Жексон хоёр алдартай үгээ хэлжээ: "Банк намайг алахыг хүссэн - гэхдээ би банкыг алах болно.", "Хэрвээ Америкийн иргэд мөнгөний болоод банкны системын бузар булайг ойлгодог байсан бол өглөө гэхэд л хувьсгал эхлэх болно."
Хожим Андрю Жексоноос ажил амьдралын тань хамгийн том амжилт юу байсан бэ гэж асуухад тэрээр ямар ч эргэлзээгүйгээр "Би банкыг алсан!" гэж хариулжээ.

Andrew Jackson, Veto of the Bank Bill, to the Senate, (1832)

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.11 11:17 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хаха хятадууд 50 тэрбум доллар гаргаж хаяаад алт үсэрчлээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.11 11:02 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 11:10 am
Бичлэгүүд: 1317
Байршил: Өвөлд
Одоогийн байдлаар 4000 пиптэй явж байна. :mrgreen:


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.11 1:25 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Good job. :wd:

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.04.11 9:06 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Боломжит уналт 1730, 1715, 1700.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.04.11 9:47 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Абрахам Линкольн ба иргэний дайн (1861-1865)

Зураг

Төв банк үхсэний дараа бүрэн бус нөөцийн банкууд бусад мужууд дахь улсын банкууд руу вирус адил нэвтрэн орж тогтворгүй байдал үүсгэсэнээр эдийн засгийн хямрал даамжирсан байна. Хэн нэг нь гэр орноо алдаж байхад нөгөө талд нь зарим хүмүүс уг хөрөнгийг үнэгүй шахам авч байлаа. Хямрал бол зээлдүүлэгчийн хувьд сайн мэдээ юм. Гэхдээ дайн бол илүү их өр, хараат байдлыг бий болгодог. Мөнгө хүүлэгчид Төв банкаараа дамжуулж мөнгө хэвлэж чадахгүй болсон болохоор хамгийн зөв гарц нь дайн хийх байв. Тэр үеийн Германы канцлерын хэлсэн үгнээс харах юм бол боолчлол нь дайн хийх цорын ганц шалтгаан биш байлаа: “Нэгдсэн улсыг тус тусдаа холбоо болгож хуваахыг Ирэний дайн эхлэхээс өмнө Европын санхүүгийн лидерүүд шийдсэн байв. Эдгээр банкирууд Нэгдсэн улс нь нэг бүхэл, нэг улс хэвээр үлдэх юм бол эдийн засаг, санхүүгийн хувьд тусгаар тогтнолоо олох вий гэхээс айж байлаа. Ингэснээр тэдний эдийн засгийн дарангуйлалд аюул учирах байв.”
Otto Von Bismark chancellor of Germany 1876
1861 оны 4 сарын 12-нд уг эдийн засгийн дайн эхэлжээ. Линкольн дайн хэрэгцээтэй мөнгө олохын тулд өөрийн эрдэнэсийн сангийн нарийн бичигтэйгээ Нью Иорк руу явжээ. Мөнгө хүүлэгчид холбоог ялагдуулахын тулд 24-36 хувийн хүүтэй зээл санал болгосон байна. Линкольн уг саналаас татгалзав. Линкольны хуучны танил Чикаго-гийн хурандаа Дик Тэйлор дайныг санхүүжүүлэх мөнгө олох аргыг олжээ. Тэр хэлэхдээ: “Эрдэнэсийн сангаар бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгт хэвлүүлэх хуулийг Конгрессоор батлуулаад, уг мөнгөө цэргүүдэд өг. Тэгээд дайнд ял” гэжээ.
Америкийн иргэд уг мөнгийг хүлээн зөвшөөрөх болов уу гэж Линкольныг асуухад хурандаа Дик Тэйлор: “Хэрвээ бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөн тэмдэгт болгох юм бол хэн ч байсан гэсэн өөр сонголтгүй болно. Ямар ч мөнгөний адилаар засгийн газарын баталгаатай байх болно, хуулийн дагуу энэ эрхийг Конгресс өгөх ёстой” гэж хариулсан байна.
Линкольн уг саналыг зөвшөөрч 450 сая доллар хэвлэсэн бөгөөд бусад мөнгөн тэмдэгтээс ялгаатай болгохын тулд ногоон будаг ашиглажээ. “Засгийн газар мөнгө хэвлэж гүйлгээнд оруулан засгийн газарын хэрэгцээг хангаж, иргэдийн мөнгөний худалдан авах чадварыг хамгаалах хэрэгтэй... Мөнгийг бүтээж хэвлэх эрхтэй байх нь засгийн газарын цорын ганц давуу тал биш, харин засгийн газарын хамгийн агуу бүтээлч боломж юм. Татвар төлөгчид маш их хэмжээний өр, шимтгэл, гүйлгээнээс чөлөөлөгдөх болно. Аж үйлдвэрүүдийг санхүүжүүлэх, засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах, эрдэнэсийн санг удирдан зохион байгуулахад энгийн удирдах албыг ашиглаж болох билээ. Өөрсдийн засгийн газар лугаа эрсдэлгүй мөнгийг иргэд эзэмших болно. Мөнгө хүн төрөлхтөний эзэн нь биш харин үйлчлэгч нь байна. Ардчилалын байр суурь мөнгөнөөс илүү хүчтэй болно.”
Энэ арга хэмжээ нь маш амжиллтай болсон бөгөөд Линкольн уг яаралтай арга хэмжээг байнгын бодлого болгохоор шийджээ. Мөнгө хүүлэгчидээс бусад хүмүүст энэ бодлого ашигтай байлаа. Харин мөнгө хүүлэгчид өөрсдөд нь аюул нүүрлэж буйг олж харжээ. Тэд цаг алдалгүйгээр өөрсдийн үзэл бодлоо London Times дээр илэрхийлэв. Уг нийтлэл дээр санхүүгийн шинэ бодлогыг бүх л талаас нь шүүмжилсэн байв. Бүх сайн талыг нь дарахыг оролджээ. “Хэрвээ энэ Хойд Америкаас гаралтай аюултай бодлого амьдралд биеллээ олох юм бол засгийн газар ямар ч зардалгүйгээр өөрийн мөнгөө бүтээх болно. Энэ мөнгөөр өрөө төлж өргүй үлдэх болно. Арилжаанд хэрэгтэй бүх мөнгөө бий болгоно. Энэ нь урьд хожид байгаагүйгээр амжилт олно. Бүх ухаантнууд, дэлхийн орнуудын хөрөнгө Хойд Америк руу явна. Тэр улсыг устгах хэрэгтэй, эс бөгөөс дэлхий дээрх бүх хаант засаг сүйрэх болно.” Hazard Circular – London Times 1865
Эндээс харахад уг бодлогыг хэрэгжүүлсэнээр ийм бодлого хэрэгжүүлдэггүй улс гүрнүүдэд аюултай болж иржээ. 1863 онд ахиад жоохон мөнгөтэй бол Линкольн дайнд ялахад ойрхон байлаа. Түүнийг ийм эгзэгтэй үед байгааг мэдсэн мөнгө хүүлэгчид конгрессоор Үндэсний бакны хууль батлуулахаар зүтгүүлж батлуулж чаджээ. Энэ үеэс эхлэн АНУ-ын бүх мөнгөний эх үүсвэр банкируудаас хараат болов. Засгийн газар бонд гаргаж өр тавих бөгөөд үүний оронд банкууд мөнгө хэвлэж өгөх болжээ. Greenback (ногоон) 1994 он хүртэл гүйлгээнд байжээ. “Дайны дараах жилүүдэд Холбооны засгийн газар асар их мөнгөний илүүдэлтэй байв. Засгийн газар өрөө төлж үнэт цааснуудаа хаах боломжгүй байлаа. Өрөө төлөх юм бол бонд үгүй болно. Бонд үгүй бол үндэсний банкны мөнгөн тэмдэгтийг баталгаажуулах зүйлгүй болно. Өрөө төлөх юм бол мөнгөний эх үүсвэрийг устгана гэсэн үг.” John Kenneth Galbrath
1864 оноос хойш Америкийн эдийн засаг засгийн газрын өр дээр суурилж, энэ систем хэвээрээ үлдсэн юм. Банкны системыг шинэчлэхгүйгээр өрийг барагдуулах боломжгүй билээ. Тэр жил Линкольн-д гэнэтийн зүйл тохиолдсон юм. Оросын эзэн хаан 2-р Александр мөнгө хүүлэгчдийн луйврын сүлжээг ойлгодог байв. Эзэн хаан Орос улсад төв банк байгуулахаас татгалзжээ. Хэрвээ Линкольн мөнгө хүүлэгчдийн хүч чадлыг торгоож дайнд ялах юм бол тэд төлөвлөсөн ёсоороо Америкыг хувааж Британи, Франц-д эргүүлэн өгч чадахгүй юм. Хэрвээ Америкыг буцаан өгөхөөр болвол өрөө төлөхийн тулд Орос руу дайрна гэдэгийг Александр мэдэж байв. Тиймээс Александр Франц ба Британи Өмнө зүгийнхэнд туслах аваас дайн зарлана гэдэгээ мэдэгдэв. Британи Франц 2 түр зуур хүлээсэн бөгөөд тэднийг хүлээх зуур Линкольн иргэний дайнд ялжээ. Ирэх жил нь сонгууль болох гэж байсан тул дайны үед аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн Үндэсний банкны хуулийг буцаахаар Линкольн бэлтгэж байв. Түүний төв банкны санхүүгийн ноёрхолын эсрэг тэмцэл, алтны стандартыг буцаан авчирахаар санал болгож байсан нь түүхэнд тод тэмдэглэгдэн үлджээ. Дахин сонгогдохоосоо 41 хоногийн өмнө алагдаагүй байсан бол Линкольн үндэсний банкны монополыг алах байсан нь гарцаагүй билээ. Мөнгө хүүлэгчид алтны стандартыг дэмжиж байв. Учир нь алт хомс тэгээд монополи тогтооход амар байлаа. Алтны арилжаачин бүр энэ мөчийг илүү их ашиг олох боломж хэмээн хүлээж байв. Цэвэр мөнгө зах зээлийг илүү тэлэх байсан болохоор бүгд дэмжжээ.

1. Lincoln by Emil Ludwig 1930, containing letter from Lincoln, also reprinted in Glory to God and the sucker Democracy a Manuscript Collection of the Letters of Charles H.Lanphier compiled by Charles C.Patton.
2. Abraham Lincoln. Senate document 23, Page 91. 1865.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.05.11 12:55 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Комекс дох сүүлийн гэрээнүүд.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.11 2:01 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Эртүүр ханшид гарсан зааг эргэж битүүрэх байх. Тэгэхээр 1680 аас доош унана гэсэн үг.

Зураг

Боломжит уналт 1660. 150 өдөрийн хөдөлгөөний дундаж 1660 дээр байна. Тэсэхгүй бол доошоо 1600 руу.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.08.11 10:17 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Миний бодсоноос шал эсрэгээрээ явж байна. 8 цагийн график овербот болчиж унахнуу гүү юу харж л байя. Нөгөө 1660 маань ч талийж өглөө.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.08.11 11:19 pm 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.18.07 12:17 pm
Бичлэгүүд: 414
Байршил: nmaig toirh ohidin too chini amdralsn niit sekundeesch ih
haha sae ystoi chuluut unalt bolloodoo

_________________
mission accomplished


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.08.11 11:33 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Сарын, долоо хоногын, өдөрийн график унана гэж заах байхад унах л ёстой. Одоо 1660 луу явуулмаар байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.08.11 11:51 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Энэ бол бух тренд. Гэхдээ бухтай хамт гүйж байхдаа бухын баасан дээр хальтирч унахаас сэрэмжил.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.09.11 12:25 am 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.28.09 1:13 pm
Бичлэгүүд: 569
Байршил: sul talaa bolomj bolgotsgooy
yunaas bolood iim ih unalt bolood bna we? :m2:


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.09.11 4:21 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хямралаас үүдэлтэй олон банкууд алтны позицоо хааж байгаа гэсэн. Бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан гэх үү дээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.09.11 4:26 pm 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.18.07 12:17 pm
Бичлэгүүд: 414
Байршил: nmaig toirh ohidin too chini amdralsn niit sekundeesch ih
odoo 1702-g setelchuul 1670 hurtel yawah unah bolomjtoi , h1 deer sell signal ircheel bna , heseg harhaas

_________________
mission accomplished


Дээд талд
 Постын сэдэв: Re: fx trade daily analyse
БичлэгБичигдсэн: 12-р сар.11.11 12:54 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Баавгайн талд байгаа индикаторууд гэвэл parabolic sar, stochastic rsi, stochastic slow, williams R. 7 хоногын мэдээлэл дээр.

Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1071 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 17 8 9 10 1142 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр